Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 138/ШШ2022/00930

 

 

 

 

 

*******0************** оны 10 сарын 31 өдөр

Дугаар 138/ШШ*******0**************/00*******30

******* аймаг

 

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сумын ******* дугаар багт оршин суух бүртгэлтэй, ******* сумын ******* дүгээр баг, 7*******Б байрны ******* тоотод түр оршин суух, ЖЯ*******104*******350 регистрийн дугаартай, ******* овогт ын ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* дугаар багт оршин суух бүртгэлтэй, ******* сумын 6 дугаар баг, тоотод түр оршин суух, регистрийн дугаартай, овогт ы т холбогдох,

Үхрийн махны үнэ ******* 84******* 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч О.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч   /ү-1**************3/

           Хариуцагч Б.

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч О. нь тус шүүхэд хариуцагч Б.т холбогдуулан үхрийн махны үнэ ******* 84******* 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч О., түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

   Миний бие *******0************** оны 05 сарын *******1-ний өдөр 7 тооны хязаалан насны эр үхрийн *******84 кг махыг 1 кг тутмыг нь *******000 төгрөгөөр, *******3 тооны нас гүйцсэн эр үхрийн 554******* кг махыг 1 кг тутмыг ******* 500 төгрөгөөр тохиролцон Б.т зарж, нийт 74 46******* 000 төгрөг болсон боловч тооцоо хийхдээ *******3 тооны нас гүйцсэн эр үхрийн махыг 1 кг тутмыг ******* 000 төгрөгөөр бодож тооцоо хийн, ******* 84******* 000 төгрөгийг дутуу өгсөн. Би хажуу айлынхаа залуу болох Эрдэнэбилэгт 30 тооны эр үхрийг аймаг руу хөөж явна, хамт хөөлцөөд өгөөрэй гэж хэлсэн байсан юм. Тэр хүнээс намайг үхэр зарах гэж байгааг сонсоод *******0************** оны 05 сарын 16-ны өдөр ирж надтай уулзсан. Тэгэхэд би 30 тооны эр үхэр байгаа, 7 үхэр нь хязаалан насны, бусад нь бүдүүн үхэр байгаа гэхэд “*******3 тооны эр үхрийг чинь кг тутмыг нь ******* 500 төгрөгөөр авъя. Харин 7 тооны хязаалан үхрийг жин, махны өнгийг харж байгаад хоёулаа тохиръё” гэж тохиролцоод явсан. Тэр үед бид хоёр үхрээ хэзээ аваачиж өгөх талаар болон махны ханш унах талаар огт ярилцаагүй. Уулзаж тохирсноос хойш 3 хоногийн дараа буюу 05 сарын 1*******-ний өдөр 30 тооны эр үхрийг аймгийн Дивиз дээр мал бойлох газар аваачиж өгсөн. өөрөө тосож, үхрүүдээ хараад хүлээж авсан. 7 тооны эр үхэр дунджаар 170, 180 кг-тай байсан бөгөөд кг тутмыг *******000 төгрөгөөр, *******3 тооны үхрийг кг тутмыг ******* 500 төгрөгөөр тохиролцсон. Нийт дүнг бодож үзэхэд 74 46******* 000 төгрөг болж байгаа юм. Энэ хүн нийт дүнгээ гаргаж өгөөгүй, харин нийт кг-ыг нь гаргаж өгөөд, махаа ачаад л явсан. Би “74 46******* 000 болж байна шүү. Мөнгөө одоо хиймээр байна” гэж мессеж бичсэн. Надад огт хариу өгөөгүй, утсаа авахгүй, юу болж байгаа нь мэдэгдэхгүй 4, 5 хоног алга болсон. Ингээд 05 сарын *******5-ны өглөө над руу мөнгө шилжүүлсэн. Гэтэл *******3 тооны эр үхрийг ******* 000 төгрөгөөр бодож шилжүүлсэн байсан. Үүний кг тутмын 500 төгрөгийн зөрүүг бодож үзэхэд ******* 84******* 000 төгрөг болж байгаа юм. Энэ дутуу мөнгөө өгөөч гэхэд утсаа авахгүй *******, 3 сар алга болсон. Тиймээс би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Намайг үхрээ туугаад очиход л ******* 000 төгрөгөөр авна, ******* 500 төгрөгөөр авч чадахгүй боллоо гэдгээ хэлсэн бол өөр хэрэг. Тэгсэн бол би т өгөхөө болиод өөр хүнд ******* 500 төгрөгөөр өгөх боломжтой байсан. Гэтэл тэр үед огт тийм зүйл хэлээгүй. Түүнчлэн үхэр авах бэлэн мөнгө байхгүй мөртлөө өндөр үнэ хэлж авчихаад, дараа нь яаж ч тооцоо хийсэн хамаагүй гэсэн байлаар хандаж байна. Хариуцагчаас ******* 84******* 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

   Нэхэмжлэгч нь үхрээ туугаад очиход нь тосож авч уулзсан. Мал мах авдаг хүн тэр үхрүүдийг хараад л бараг ямар хэмжээний тарга тэвээрэгтэй байна вэ, хэдий хэмжээний жин татахаар байна вэ гэдгийг мэдэж байгаа байх. Үнэхээр ханш нь буугаад ******* 500 төгрөгөөр авах боломжгүй болсон бол энэ талаараа т хэлэх ёстой байсан. Гэвч хэлээгүй. Тиймээс ын хувьд тохиролцоо хэвээр гэсэн ойлголттой байсан учраас махаа бэлтгэж өгсөн. Үнэхээр үнэ ханш нь унасан байсан бол энэ хугацаанд т тохиролцсон үнээрээ авах боломжгүй болсон талаараа хэлэх байсан. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд наймаа буцах, өөр хүнд зарах гэдэг ч юм уу, тийм асуудал гарах байсан. Гэтэл ийн зүгээс “зах зээлийн хуулиараа ингэдэг, Махны үнэ унасан учир би мэдээж 500 төгрөгөөр багасгаж авна шүү дээ” гэсэн зүйл ярьдаг. Нэгэнт худалдах, худалдан авах гэрээ хийж байгаа бол тохиролцоо тодорхой байх ёстой. ******* 500 төгрөгөөр авахаар тохирсон гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээс харагддаг. Энэ тохирсон асуудал дээр ийн хувьд маргадаггүй. *******0************** оны 05 сарын *******5-ны өдөр ын дансанд 71 6*******0 000 төгрөг шилжүүлсэн. Яагаад дутуу шилжүүлсэн талаар асуухад хэзээ хойно “махны ханш унасан учир чиний үхрийн махыг ******* 000 төгрөгөөр авсан” гэж хэлсэн. Авсныхаа дараа өөрөө дур мэдэн гэрээний нөхцөлийг өөрчилнө гэдэг байж боломгүй асуудал юм. ийн дансанд *******1 5*******8 650 төгрөг орж ирсэн байна лээ. Энэ нь ын 30 үхэр, Эрдэнэмөнхийн 3 үхэр нийлээд орж ирсэн мөнгө нь байдаг. Үүнийг бодож үзэхэд 1 кг махыг 13 000 гаруй төгрөгөөр өгсөн гэж харагдаж байгаа юм. Алдагдалд орсон, махны ханш унасан гэж харагдахгүй байна. Өөрөө мөн анх хэлэхдээ “махны ханш буурах хамаагүй. Би үйлдвэрт махаа шахах юм. Зах дээр аваачиж өгөхгүй учир үнэ нөлөөлөхгүй” гээд аас өндөр үнээр авсан асуудал харагдаад байгаа. Худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Хийгдэхдээ *******3 тооны үхрийн нийт 554******* кг махыг 1 кг тутмыг нь ******* 500 төгрөгөөр худалдаж авна гэсэн тохиролцоог аль аль тал нь хүлээн зөвшөөрсөн байна. Иймд дутуу мөнгөө нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.   

Хариуцагч Б. хариу тайлбартаа: Би *******0************** оны 05 сарын *******1-ний өдөр *******84 кг махыг 1 кг тутмыг *******000 төгрөгөөр, 554******* кг махыг 1 кг тутмыг ******* 000 төгрөгөөр тооцож авсан. ын хэлж буй ******* 000 төгрөг гэсэн ханш нь 5 хоногийн өмнө авах байсан ханш юм. Хэлсэн өдрөө ирээгүй учир би ******* 000 төгрөгөөр тооцож авахаас өөр аргагүй болсон. Тухайн үед хотод махны ханш унаад бөөний ханш нь *******500-10 000 төгрөгийн ханштай байсан. Би ******* аймагт байхгүй хамгийн дээд үнээр авсан. *******од махаа хиллэж байхдаа ******* 000 төгрөгөөр тооцох тухайгаа удаа дараа хэлж, махаа Улаанбаатарт очиж зараад 71 6*******0 000 төгрөгийн тооцоог бүрэн хийсэн. Анх тохиролцохдоо ******* 500 төгрөгөөр гэж тохирч байсан нь үнэн. Үүнээс хойш 5 дахь өдөр буюу бүхэл бүтэн 6 хоногийн дараа ирж махаа өгсөн. Тухайн үед махны ханш унаж, бөөний үнэ нь *******500-10 000 төгрөгийн ханштай байсан. Иймд *******3 тооны үхрийн махыг ******* 000 төгрөгөөр тооцож авна гэдгийг т 3-4 удаа хэлсэн. Өөрөө дуугараагүй. Харин 7 тооны үхрийн махыг 8000 төгрөгөөр авъя гэсэн боловч “арай ч дээ” гэхэд нь *******000 төгрөгөөр авсан. Энэ үед Эрдэнэбилэг тай хамт байгаагүй. бид хоёр хоёулханаа байсан. Тэгэхэд махаа буцаах эрх нь байсан. ын үхрийн мах энд хөргүүрийн мах болчихож байгаа юм. Хөргүүрийн мах нь Улаанбаатар хотод очоод доошоо үнэтэй болдог. Очсон өдөр нь “хоёулаа өнөөдөр махаа хиллэхгүй” гэхэд “ах аа өнөөдөр хиллэнэ ээ. Би маргааш ирж чадахгүй” гээд эхний махаа харлуулсан байдаг. Хиллэсээр байтал оройн 8, ******* цаг болсон. Хөргүүрийн мах нь шинэ мах биш. Налайхын бойн дээр амьдаар нь аваачсаныг шинэ мах гээд байгаа юм. Би харласан махыг нь зах зээлийн ханшаар *******000 төгрөгөөр авсан. Морийг нь хүргэж өгөхдөө 3 үхэр авчирсан. Тэгэхдээ энэ хүнээс түлшний мөнгө гэж аваагүй. Мөн гарал үүслийн бичгийн асуудлыг би өөрөө зохицуулсан. Энэ бичиг нь 150 000 төгрөг байсан бөгөөд хуваахад 75 000 төгрөг болж байгаа юм. Үүн дээр 500 төгрөгийн зөрүүний асуудлууд яригдаад байгаа юм. Тухайн үед лангууны ханш л гэхэд ******* 000 төгрөг байсан. Бүх махыг нь лангууны ханшаар авсан учир би болсон, хангалттай үнээр авсан гэж бодож байгаа. Иймд ******* 84******* 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас өөрийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “ХААН банк” дахь 54*******01750*******1 тоот дансны *******0**************.05.*******5-*******0**************.05.*******6-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, “Huyagaa Ax Max гэж хадгалсан *******6588686 дугаарын утас руу илгээсэн мессежний зураг зэрэг баримтуудыг, хариуцагч талаас *******0**************.08.**************-ны өдрийн 037******* дугаартай итгэмжлэлийг тус тус гаргаж өгсөн бөгөөд шүүхээс талуудын хүсэлтээр “ХААН банк” ХХК-аас Б.ийн тус банк дахь 54*******1054*******03 тоот дансны *******0**************.05.*******0-*******0**************.05.30-ны өдрийн дэлгэрэнгүй хуулга, “Вайт групп” ХХК-аас тухайн үеийн үхрийн махны ханш ямар байсан талаарх баримтыг тус тус гаргуулах, 88013**************5 дугаартай Samsung Galaxy Note ******* маркийн гар утсанд үзлэг хийх, гэрч асууж мэдүүлэг авах зэрэг ажиллагаануудыг хийсэн болно. (хх 3-4, 14, *******3-34 тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О. нь тус шүүхэд хариуцагч Б.т холбогдуулан “Үхрийн махны үнэ ******* 84******* 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. (хх 1 тал)

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “...Намайг үхрээ туугаад очиход ******* 500 төгрөгөөр авч чадахгүй боллоо, ******* 000 төгрөгөөр авна гэдгээ хэлсэн бол би т өгөхөө болиод өөр хүнд ******* 500 төгрөгөөр өгөх боломжтой байсан. Гэтэл тэр үед огт тийм зүйл хэлээгүй. Мөн үхэр авах бэлэн мөнгө байхгүй мөртлөө өндөр үнэ хэлж авчихаад, дараа нь яаж ч тооцоо хийсэн хамаагүй гэсэн байлаар хандаж байна. Худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Хийгдэхдээ *******3 тооны үхрийн нийт 554******* кг махыг 1 кг тутмыг нь ******* 500 төгрөгөөр худалдаж авна гэсэн тохиролцоог аль аль тал нь хүлээн зөвшөөрсөн. Иймд дутуу мөнгөө нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй...” гэж тайлбарладаг.

Хариуцагч Б. нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүх хуралдааны шатанд эс зөвшөөрч маргасан бөгөөд татгалзлын үндэслэлээ “...Анх тохиролцсоноос хойш 5, 6 хоногийн дараа ирж махаа өгсөн. Тухайн үед махны ханш унаж, бөөний үнэ нь *******500-10 000 төгрөгийн ханштай байсан. Иймд *******3 тооны үхрийн махыг ******* 000 төгрөгөөр тооцож авна гэдгийг т 3-4 удаа хэлсэн. Тэгэхэд махаа буцаах эрх нь байсан. Бүх махыг нь лангууны ханшаар авсан учир би болсон, хангалттай үнээр авсан гэж бодож байна. Иймд ******* 84******* 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлан маргадаг. (хх 13 тал)

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч О., хариуцагч Б. нар нь *******0************** оны 05 дугаар сарын 16-ны өдөр нас гүйцсэн эр үхрийн махыг 1 кг-ийг нь ******* 500 төгрөгөөр, хязаалан насны /180 кг-аас доош жинтэй/ үхрийн махыг 1 кг-ийг нь ******* 000 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авахаар амаар харилцан тохиролцсон байна.  

Тохиролцсоны дагуу нэхэмжлэгч О. нь *******0************** оны 05 дугаар сарын 1*******-ний өдөр 30 тооны үхрийг ******* аймгийн төв рүү тууж авч ирсэн байх ба хариуцагч Б. үхрүүдийг үзэж хараад, тэд *******0************** оны 05 дугаар сарын *******0-ны өдөр ******* сумын 5 дугаар баг Дивизэд байрлах “Вайт групп” ХХК-ийн мал, мах эхлэн боловсруулах үйлдвэрт үхрүүдийг бойлуулж, *******0************** оны 05 дугаар сарын *******1-ний өдөр үхрийн махаа хиллэж /хязаалан насны 7 тооны эр үхрийн мах *******84 кг, нас гүйцсэн *******3 тооны эр үхрийн мах 554******* кг/ хариуцагч Б.ийн өмчлөлд шилжүүлсэн байна. (хх 44 тал)  

Хариуцагч Б. нь *******0************** оны 05 дугаар сарын *******5-ны өдөр махны үнэд 71 6*******0 000 төгрөгийг нэхэмжлэгч О.т төлсөн байна (хх 4, *******5 тал). Эдгээр үйл баримтуудын талаар талууд маргаагүй болно.

Дээрх бүгдээс үзэхэд талууд үхрийн мах худалдах, худалдан авах талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж, хэлцлийн гол нөхцөл /худалдах зүйл, үнэ, хугацаа, хүлээх үүрэг г.м/-ийн талаар хэлэлцэн тохиролцож, гэрээг амаар байгуулснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байх ба Иргэний хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, *******43 дугаар зүйлийн *******43.1 заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байна.

Талууд уг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч Иргэний хуульд энэ төрлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардаагүй бөгөөд талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар дээрх гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч О., хариуцагч Б. нарын маргааны зүйл нь нас гүйцсэн *******3 тооны эр үхрийн нийт 554******* кг махны үнэ буюу 1 кг махны үнийн дүнгийн асуудалд маргадаг бөгөөд нэхэмжлэгч нь 1 кг махыг *******500 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэж, харин хариуцагч Б. нь анх 1 кг-ийг нь *******500 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон боловч махыг хүлээж авах үед махны ханш унасан байсан учир *******000 төгрөг худалдаж авахаар тохиролцсон, энэ талаар нэхэмжлэгчид тухайн үед хэлсэн гэж тус тус маргадаг.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.ын гаргасан “...*******3 тооны үхрийг кг тутмыг ******* 500 төгрөгөөр тохиролцсон...” гэх, хариуцагч Б.ийн гаргасан “...Анх тохиролцохдоо ******* 500 төгрөгөөр гэж тохирч байсан нь үнэн...” гэх тайлбарууд болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.*******, 38 дугаар зүйлийн 38.6, 48 дугаар зүйлд зааснаар хийгдсэн үзлэгийн “...Хуягаа ах мах гэж хадгалсан *******6588686 дугаартай утас руу *******0************** оны 05 дугаар сарын *******1-ний өдөр 1******* цаг 5******* минутанд “Munguu odoo hiimeer bnaa bi hunruu mungu shiljuuleh geed bn” гэсэн мессежийг илгээсэн байна...” гэх тэмдэглэл (хх 48 тал), мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.*******, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан гэрч Б.Эрдэнэмөнхийн “...О. үхрийн махаа килограммыг нь *******500 төгрөгөөр өгсөн гэж байсан...” гэх, гэрч М.Эрдэнэбилэгийн “...Том үхрээ киллограммыг нь *******500 төгрөгөөр өглөө гэж байсан. Махны үнэ өөрчлөгдсөн тохиолдолд авсан үнээ өөрчлөх талаар болон хоног хугацааны талаар тохиролцсон зүйл байгаагүй...” гэх мэдүүлгүүд (хх *******6-34 тал) зэргээс үзэхэд нэхэмжлэгч О., хариуцагч Б. нар нь нас гүйцсэн эр үхрийн махыг 1 кг-ийг нь *******500 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцсан тохиролцсон болох нь тогтоогдож байна.

Хариуцагч Б. нь үхрийн махыг хүлээж авах үед 1 кг махыг *******000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон гэдгээ баримтаар гаргаж нотлоогүй байна.

             Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй талаар хуульчилсан ба хариуцагчийг хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалзаж буй байдлаа нотлох баримтаар нотолж чадаагүй, хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1-д зааснаар худалдан авагч буюу хариуцагч Б. нь худалдагч /нэхэмжлэгч О./-ид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч О. нь үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

            Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.аас “худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт ******* 84******* 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 534 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 60 534 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.т олгож шийдвэрлэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.1, *******6, *******8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1заасныг баримтлан хариуцагч Б.аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт ******* 84******* 000 /хоёр сая найман зуун дөчин есөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.т олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60 534 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 60 534 /жаран мянга таван зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******, **************.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн ************** дүгээр зүйлийн **************.3-д заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.7-д зааснаар талууд мөн хуулийн **************.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ЖАРГАЛТУЯА