Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 143/ШШ2022/00141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н******* овогт Э*******ын Ө******* *******, Өмнөговь

аймгийн Даланзадгад сум,*******,*******

 

Хариуцагч: Ө*******, Өмнөговь аймгийн

Даланзадгад сум,******* Нутгийн удирдлагын ордон

 

Нэхэмжлэлийн шаардлага: ын 2021 оны12 сарын 20-ны өдрийн тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,

Түүний өмгөөлөгч Н.Гарьдхүү,

Хариуцагчийн төлөөлөгч Ш.О,

Нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Ө******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар тушаалаар аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан. ын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, Төрийн албаны зөвлөлийн 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хяналт шалгалтын мөрөөр арга хэмжээ авах тухай 323 дугаар тогтоол зэргийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж заасны дагуу ажил олгогчоос цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан хөдөлмөрийн гэрээ байгуулсны үндсэн дээр ажил олгогч бидний дунд хөдөлмөрийн харилцаа үүссэн. Өөрөөр хэлбэл миний ажиллах баталгаа, эрх зүйн байдал нь хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээгээр тодорхойлогдож байсан. Энэхүү гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлд заасан агуулгын болон хэлбэрийн шаардлагыг бүрэн хангасан төдийгүй гэрээний хугацааг тодорхойлон зохицуулаагүй юм.

Э.Ө******* надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох буюу цуцлах үндэслэлийг заасан боловч ажил олгогч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, гэрээнд тусгагдаагүй үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр цуцалсан нь үндэслэлгүй юм гэж үзэж байна.

Иймд хөдөлмөрлөх эрх маань зөрчигдсөн хэмээн үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар шүүхэд хандаж байна.

Миний нэхэмжлэлийг хүлээн авч Өмнөговь аймаг Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулж Худалдан авах ажиллагааны албаны даргын үүрэгт ажилд эргүүлэн томилж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь дахин шинэ тушаал гаргаж, нэхэмжлэгчийг Худалдан авах ажиллагааны даргын үүрэгт ажилд эгүүлэн томилсон. Нэхэмжлэгч нь одоо ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа тул шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хариуцагч сайн дураараа хүлээн зөвшөөрч биелүүлсэн хэмээн үзэж худалдан авах ажиллагааны даргын үүрэгт ажилд эргүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Өмнөговь аймаг Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах хэмээн тодорхойлж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Ө******* 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ын тушаалаар Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажлын албаны даргын албан үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байдаг. Энэ томилогдох хугацаандаа томилогдох шийдвэр гаргуулахын тулд бүхий л ном журмынх нь дагуу Төрийн албаны зөвлөмж, Авлигатай тэмцэх газрын албан тоот, дүгнэлт Э.Ө*******ыг ажиллуулж болно гэсэн бүх шийдвэрийн үндсэн дээр энэ хөдөлмөрийн гэрээ байгуулагддаг. Хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу хугацааг нарийн тогтоогоогүй ч гэлээ үйл явдал болох хугацаагаар томилдог. Өөрөөр хэлбэл, ковид-19 цар тахлаас урьдчилан тэмцэх Нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлаж шаардлага хангасан албан хаагч томилогдох хүртэл томилогддог. Энэ хууль нь өөрөө 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт өөрчлөлт ороод 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар сунгасан. Тийм болохоор хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл нь арилаагүй байгаа гэсэн үг. Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл бүрдээгүй байхад ажилтныг ажлаас нь чөлөөлсөн байгаа юм. Энэ ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.4, Төрийн албаны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 323 дугаар тогтоолыг үндэслэж ажлаас чөлөөлсөн байдаг. Үүнийг бид хөдөлмөрийн гэрээ дуусах үндэслэл бүрдээгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, үндэслээд байгаа 323 дугаар тогтоол нь Э.Ө*******тай холбоотой ямар ч үг, үсэг, агуулга тэмдэглээгүй, ямар ч хамааралгүй гэж үзэж болохуйц тогтоол байхад тэр тогтоолыг Э.Ө*******д хамаатай болгосон байдаг. Төрийн албаны зөвлөл бол хүчингүй болгуулах эрхтэй. Гэхдээ Э.Ө*******тай хамааралтай зүйл гараагүй байхад үүнийг Э.Ө*******д хамаатай гэж тайлбарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4 дэх хэсэгт зааснаар хууль заасан эрх бүхий байгууллага шаардсан гэж үзэх үндэслэл бүрдээгүй байна гэж үзэж байна. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4 дэх заалтыг үндэслэсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Яагаад гэх тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан бэ гэхээр хариуцагчаас гаргаж өгөөд байгаа тогтоол нь хүчин төгөлдөр байгаа. Тийм учраас хэзээ ч энэ тогтоолын биелэлтийг шаардаж Э.Ө*******ыг ажлаас чөлөөлөх үндэслэл нь нээлттэй байгаа учраас бид эрх зүйн байдлаа дээрдүүлэх, өөрсдийгөө хамгаалах үүднээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа юм. Бас нэг зүйл дээр ажил олгогч үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа нь энэ байгуулсан хөдөлмөрийн гэрээ дээр дуусгавар болгох үндэслэлийг заахдаа хэрвээ Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдэх юм бол хоёр тал харилцан санал солилцоод тохиролцоонд хүрсэн тохиолдолд хугацаанаас нь өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу дуусгавар болгож болно гэж заасан байдаг. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 323 дугаар тушаалаа 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр танилцуулаад тэр өдрөө шууд ажлаас нь чөлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэрээнд заасан зөвшилцөх, санал солилцох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч дугаар тушаал гаргасан нь 323 дугаар төрийн албаны зөвлөлийн тогтоолын 5 дугаар зүйлийг үндэслэсэн гээд байгаа юм. Нэхэмжлэгч талаас 5 дугаар зүйлд заасныг Э.Ө*******д хамаатуулж ойлгох ёсгүй юм байна. Э.Ө*******д хамаатай гэж үйл баримт, утга агуулгаараа ч тэгж ойлгогдохгүй байгаа юм. Хариуцагч өөрөө тэгж ойлгоод тушаалаа гаргасан байж болно. Гэтэл сая итгэмжилсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар 37.1.4, 37.1.5, 4.5 дугаар зүйлд заасан үйл баримт, нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. Тийм учраас 323 дугаар тогтоолын 5 дугаар хэсэгт заасныг үндэслэж тогтоолоо гаргаад байгаа нь үндэслэлгүй юм. 37 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар эрх бүхий байгууллага 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиар эрх бүхий байгууллага шаардсанаар хөдөлмөрийн гэрээг цуцлах бүрэн эрх нь мэдээж байгаа. Төрийн албаны зөвлөл шаардах эрхгүй гэдэг дээр бид нар маргадаггүй. Гагцхүү 37 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгээр тухайн үед нэхэмжлэгч Э.Ө*******ын хөдөлмөрлөх эрхэнд нь халдаж байгаа бол тухайн маргаантай тушаал нь өөрөө эрх зүйн үндэслэлтэй байх ёстой. Гэтэл 37 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар тушаал гаргаж ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. Яагаад гэвэл 37 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан заалт бодит нөхцөл байдал дээр тогтоогдоогүй. дугаартай ажлаас чөлөөлсөн тушаал нь хүчин төгөлдөр хэвээр байгаад байдаг. Гэтэл 01 дүгээр сарын 25-ны өдөр гэдэг тушаалаар ажилд томилоод байгаа. Ингэхээр төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд эрх зүйн байдал нь тодорхойгүй, ойлгомжгүй болчихоод байгаа. Миний бодож байгаагаар дугаартай тушаалаа гаргахдаа дугаартай тушаалыг хүчингүй болгох ёстой байсан юм болов уу гэж бодож байна. Хариуцагчийн төлөөлөгч татгалзлаа 323 дугаар тогтоолын 5 дахь заалт гээд байх юм. Өмгөөлөгч миний зүгээс 5 дахь заалт Э.Ө*******тай холбоотой эрх зүйн баримт бичиг биш байна гэж үзэж байна. Тэгэхээр хариуцагч өөрөө уг 323 дугаар тогтоолыг заавал биелүүлэх үүрэг нь эрх зүйн шаардлагын хувьд бол үүсээгүй юм биш үү?. Тиймээс тогтоолоо хүчингүй болгочих боломжтой байх. Төрийн албаны зөвлөлийн тогтоол, шийдвэр заавал биелэгдэх шинжтэй ч гэсэн заавал биелүүлэх үүргийн хувьд үүсээгүй юм байна гэж дүгнэж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сая гаргасан тайлбарыг дэмжиж байгаа. дугаартай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ш.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 323 дугаар тогтоолын 5 дахь заалтад Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.1.5 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон зөрчлийг 2021 оны 12 сарын 31-ний өдрийн дотор арилгахыг томилох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгож, тогтоосон хугацаанд Төрийн албаны зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг урьдчилан мэдэгдсэн байна.

Иймд нэхэмжлэл гаргагч Э*******ын Ө*******ыг Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/1 дугаартай тогтоолоор Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин хамгийн олон санал авч, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцон бүрэн эрхийг зөвшөөрсөн тул Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 323, 327 дугаар тогтоолын дагуу Э.Ө*******ыг Өмнөговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албаны даргын орон тоонд ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тус газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тушаал гаргасан байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрүүний хэлсэн 323 дугаар тогтоолын 5 дугаар хэсэгт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нар нь төрийн захиргааны албанд ажиллаж байна. Үүнийг чөлөөл гэдэг хугацаатай үүрэг даалгаврыг шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнууд гаргаж өгсөн байгаа. Э.Ө******* нь 2020 оны сонгуулийн үр дүнгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сонгогдоод түүнийг нь баталгаажуулсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол байгаа. Энэ тогтоолыг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Энэ нотлох баримтыг үндэслээд Э.Ө******* нь аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр бүрэн эрх нь хэвээр байгаа учир энэ Төрийн албаны зөвлөлийн 323 дугаар тогтоолд хамаарч байна гэж үзэж ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан гэж үзэж байгаа. Манай байгууллагын хувьд Төрийн албаны төв байгууллагын гаргасан тогтоолыг холбогдох байгууллагуудад заавал биелүүлэх гээд Төрийн албаны тухай хуульд байгаа заалтыг үндэслэж төрийн албаны тогтоолыг биелүүлэх хүрээнд энэ ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар тухайн үед танилцуулах ёстой ажиллагааг хийгээгүйд хэлэх зүйл байхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай тушаал, Э.Ө*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Цэргийн албыг дүйцүүлэн хаасан үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №2021/01 дугаар Хөдөлмөрийн гэрээ, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1/769 тоот албан бичиг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0468 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, Өмнөговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 60 тоот албан бичиг, ын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Э.Ө*******аас Өмнөговь аймгийн Р.С гаргасан хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж хариу тайлбар, Өмнөговь аймаг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 72 тоот албан бичиг, Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 323, 327 дугаартай тогтоолуудын хуулбар, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/1 дугаартай тогтоол болон хавсралтын хуулбар, Өмнөговь аймгийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийн хуулбар зэргийг ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Э.Ө******* нь ын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, худалдан авах ажиллагааны албаны даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай Э.Ө*******ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүсчээ.

 

Хариуцагч тал Төрийн албаны тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд уг тушаалыг хүчингүй болгох боломжгүй гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрдөг.

 

Үйл баримтын талаар:

Нэхэмжлэгч Э.Ө******* нь ын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар Э.Ө*******ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай ын тушаал /хх-4/-аар тус ажлаас чөлөөлөгдөж, мөн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар Э.Ө*******ыг албан үүрэг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаал /хх-63/-аар Худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буцаан томилогдсон үйл баримт тогтоогдож байна.

 

Ө******* болон Э.Ө******* нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг, 21.7 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Ө******* /ажил олгогч/ 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Э.Ө*******тай /ажилтан/ 2021/01 тоот хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба гэрээний хугацааг Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалын сул орон тоо нөхөгдөх хүртэл, эсхүл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа дуусах хүртэл гэж тохиролцжээ.

 

/Хөдөлмөрийн гэрээний 3.1 заалт/ гэрээний 3.2-д: Энэхүү гэрээний 3.1 дэх хэсгийн хугацаа заасан нөхцөл бий болохоос өмнө гэрээний аль нэг тал энэхүү гэрээг цуцлах, дуусгавар болгох талаар санал гаргаж нөгөө тал саналыг хүлээн авч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эсхүл дуусгавар болгож болно гэжээ.

 

Орон нутгийн өмчийн газрын худалдан авах ажиллагааны албаны даргын албан тушаалын сул орон тоо нөхөгдсөн, эсхүл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа дууссан нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба гэрээний талуудаас дээрх нөхцөл байдлаас өмнө гэрээг цуцлах дуусгавар болгох талаар санал гаргасан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн ын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар Э.Ө*******ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 323 дугаар тогтоолыг тус тус үндэслэжээ.

 

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан/ 33 дугаар зүйлийн 33.5-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэжээ.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой заасан, хөдөлмөрийн болон холбогдох бусад хуулийг баримталсан шийдвэр /тушаал, тогтоол, захирамж/ гаргах бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь заалт нь хөдөлмөрийн гэрээ цуцлах, дуусгавар болгох үндэслэлд хамаарахгүй байна.

 

2. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 323 дугаар тогтоолын 5 дахь заалтад Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1.5 дахь заалтыг тус тус зөрчиж аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон зөрчлийг арилгахыг томилох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болгосугай гэжээ.

 

Төрийн албаны тухай хуулийн 7.1.3-д Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх гэж, 37.1.4-д улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх; гэж, 37.1.5-д хэрэв улс төрийн намын гишүүн бол намын гишүүнээс түдгэлзэж, тухайн төрийн албан тушаалд томилогдсон өдрөөс хойш долоо хоногийн дотор байгууллагын захиргаа болон харьяалах намдаа бичгээр албан ёсоор мэдэгдэх; гэж, 39.1 дэх хэсэгт Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 39.1.5-д улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцох; гэжээ.

 

Э.Ө******* нь ын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн б/02 дугаар тушаалаар тус газрын худалдан авах ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож улмаар 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Б.С намын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ илэрхийлсэн, өөрөөр хэлбэл харьяалах намдаа албан ёсоор бичгээр мэдэгдсэн болох нь түүний хүсэлтээр /хх-64/ тогтоогдож байна.

 

Э.Ө******* нь төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцсон эсэх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаанд хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хэлбэрээр оролцсон эсэх нь тогтоогдохгүй байна.

 

Иймд Э.Ө*******ыг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 323 дугаар тогтоолыг үндэслэж тушаал гаргасан нь хуульд нийцээгүй байна.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны 5 дугаар 14-ний өдөр батлагдсан/ 37.1.4-д Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлд Хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэжээ.

 

Төрийн албаны зөвлөлийн 323 дугаар тогтоолын 3-д Төрийн албаны хууль тогтоомж зөрчиж томилсон ...Орон нутгийн өмчийн газрын албан хаагчийн нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг 7-р хавсралтаар баталсан байх ба тэрхүү баримтад Э.Ө*******ын нэр албан тушаал бичигдээгүй байх тул хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэж үзэх боломжгүй юм.

 

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн хуульд нийцэх бөгөөд ын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тушаал нь Э.Ө*******ыг ажлаас чөлөөлсөн үндэслэлтэй тохироогүй байх тул хуульд нийцээгүй гэж үзэн хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар ын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай тушаалыг хүчингүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Ө*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө*******ас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ө*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Р.УРАНЧИМЭГ