2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/327

 

 

 

 

 

 

 

 

   2025        01          29                                  2025/ШЦТ/327

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа, 

улсын яллагч Г.Гармаа,

  шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

  хохирогч Ц.О, О.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Мт холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Н.М /РД:................../,

Монгол улсын иргэн, .......................... хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Б ургийн овогт Н.М нь - 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны 45, 46 тоотод байрлах “Сити молл” цахилгаан барааны дэлгүүр болох үйл ажиллагаа явуулах орон байранд хууль бусаар нэвтэрч Ц.Оийн 10 ширхэг I phone загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 42,976,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Б овгийн Н.М /...................../ нь 2023 оны 11 дүгээр 03-аас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Монос” Дархан ХХКомпанийн эмийн сангийн цонхийг төмрөөр хөшиж онгойлгон дотогш нэвтэрч, бэлэн мөнгөний кассаас 2,115,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Л.Ц 2,115,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Еврофарм" нэртэй эмийн сангийн цонхийг төмрөөр хөшиж онгойлгон дотогш нэвтэрч, бэлэн мөнгөний кассаас 277,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Г.Бд 277.000 төгрөгийн хохирол учруулсан,

-  2023 оны 11 дүгээр сарын 16-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Вигүчи Дэссэрт Ко ХХК-ийн "KB tea house" гэх нэртэй кофе шопын цонхийг төмрөөр хөшиж онгойлгон дотогш нэвтэрч, бэлэн мөнгөний кассаас 4,466,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Г.Бд 4,466,000 төгрөгийн хохирол учруулсан,

-  2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Энхжин” хүнсний дэлгүүрийн цонхийг төмрөөр хөшиж онгойлгон дотогш нэвтэрч, Самсунг эс 7 загварын гар утас, бэлэн 50,000 төгрөг, хард диск, тамхи, ундаа зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч С.Р 1,404,000 хохирол учруулсан,

-  2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ач анагаах ухааны их сургуулийн авто зогсоолд байрлуулсан хохирогч О.Дий унаж явсан Volkswagen golf маркийн 52-21 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхны шилийг хагалж зориулалтын дагуу ашиглах боломжгүй, сэргээн засварлахааргүй болгож устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.160.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б ургийн овогт Н.М нь:

 - 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны 45, 46 тоотод байрлах “Сити молл” цахилгаан барааны дэлгүүр болох үйл ажиллагаа явуулах орон байранд хууль бусаар нэвтэрч Ц.Оийн 10 ширхэг I phone загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 42,976,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Б овгийн Н.М /М388100452/ нь 2023 оны 11 дүгээр 03-аас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Монос” Дархан ХХКомпанийн эмийн сангийн цонхийг төмрөөр хөшиж онгойлгон дотогш нэвтэрч, бэлэн мөнгөний кассаас 2,115,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Л.Ц 2,115,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Еврофарм" нэртэй эмийн сангийн цонхийг төмрөөр хөшиж онгойлгон дотогш нэвтэрч, бэлэн мөнгөний кассаас 277,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Г.Бд 277.000 төгрөгийн хохирол учруулсан,

-  2023 оны 11 дүгээр сарын 16-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Вигүчи Дэссэрт Ко ХХК-ийн "KB tea house" гэх нэртэй кофе шопын цонхийг төмрөөр хөшиж онгойлгон дотогш нэвтэрч, бэлэн мөнгөний кассаас 4,466,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Г.Бд 4,466,000 төгрөгийн хохирол учруулсан,

-  2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Энхжин” хүнсний дэлгүүрийн цонхийг төмрөөр хөшиж онгойлгон дотогш нэвтэрч, Самсунг эс 7 загварын гар утас, бэлэн 50,000 төгрөг, хард диск, тамхи, ундаа зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч С.Р 1,404,000 хохирол учруулсан,

-  2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ач анагаах ухааны их сургуулийн авто зогсоолд байрлуулсан хохирогч О.Дий унаж явсан Volkswagen golf маркийн 52-21 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхны шилийг хагалж зориулалтын дагуу ашиглах боломжгүй, сэргээн засварлахааргүй болгож устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.160.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн үнэн зөв ...” гэв.

Эцсийн үгэндээ:

Ялыг минь багасгаж өгнө үү гэв.

Хохирогч Ц.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Үлдсэн утсаа авах хүсэлтэй байна. 5 утас дутуу байгаа  ...” гэв.

     Хохирогч О.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байгаа ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ц.Оийн “... Би Сити мол худалдааны төвийн гүйцэтгэх захирал бөгөөд 2023 оны 11 сарын 30-ны өдөр 19 цагийн үед ажлаасаа гарсан. Дэлгүүрийг кассан дээр суудаг Байгалмаа 21 цаг 30 минутад хааж гарсан гэсэн. Би ажлын газрын хүмүүстэйгээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байх ПС тоглоомын газарт тоглож байхад 23 цаг 56 минутын орчимд манай төрсөн ах Очирбат залгаад “..УБ салбарт хулгай орсон байна, яаралтай очоорой..” гэж хэлсэн. Тэгээд дэлгүүр дээр очиход цагдаа нар ирсэн байсан, орцоор ордог, гардаг хоёр хаалга цоожтой, эдийн засагчийн өрөөний цонх онгорхой төмөр хаалтыг нь эвдэрсэн мөн төв зам руу харсан цонх онгорхой байсан. Заалны тавиур дээр байсан I phone маркийн гар утаснуудаас нэлээд олон ширхэг алга болсон байна...” гэх мэдүүлэг, /1 хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,

Хохирогч Л.Ц “...Манай Монос эмийн сангийн эрхлэгч М.О өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй алдагдсан мөнгөний тоог эрхлэгч хэлсэн байгаа цаашид би энэ хэрэгт хохирогчоор оролцоно...” гэх мэдүүлэг / 2 хавтаст хэргийн 52 дугаар тал/,

Хохирогч Г.Б  “...Би 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18 цагт эмийн сангаа хаагаад үйлчлэгчтэйгээ хамт гарсан. 19 цагт Эм Хангамжийн 100 жилийн ойн баяртаа орчихоод 23 цагийн орчимд гэртээ харьсан. Маргааш нь буюу 28-ны өдөр өглөөний 09 цагийн орчимд ажилд дээрээ ирэхэд дотор их хүйтэн, 2 цонх онгорхой байсан. Цонхоо хаагаад кассан дээр иртэл кассын машин мөнгө хийдэг хэсэг нээлттэй, доторх нь хоосон байсан. Би хяналтын камер шүүж үзэхэд хүн орж хулгай хийж байхыг харсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн кассын машинд нийт 277.000 төгрөг байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 165 дугаар тал/,

Хохирогч М.Р “... Би Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Энхжин нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 23 цаг хүртэл ажиллаж байгаад дэлгүүрээ хаагаад гэр рүүгээ харьсан. Маргааш өглөө нь манай нөхөр дэлгүүрээ нээх гээд 08 цагийн үед гэрээс гараад явсан ба удалгүй 30 минутын дараа над руу залгаад манай дэлгүүрт хулгай орсон байна, цонхны гадна талын төмөр хаалтыг эвдсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад дэлгүүр рүүгээ очоод харсан чинь эмх замбараагүй болгосон байсан. ... Лангууны ард байсан тооцоо хийдэг Самсунг эст загварын гар утас, хяналтын камерын хард диск, бэлэн 50,000 орчим төгрөг, төмөр цонхны хаалт, лангууны тавиур, шилтэй ундаа 7 ширхэг, тамхи 65 ширхэг, нэгжийн карт 100 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж зэрэг зүйлс одоогийн байдлаар алдагдсан байна" гэх мэдүүлэг /3 хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,

Хохирогч О.Дий “...Би 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай 3 дугаар эмнэлгийн сагсан бөмбөгийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Ач ангаах ухааны их сургуулийн зааланд болсон. Тэгээд би 21 цагийн орчимд уг сургуулиас хашааны гадна талд байх автомашины зогсоол дээр байх өөрийн эзэмшлийн Volkswagen golf маркийн 52-21 унс улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр очтол зүүн хойд талын цонх болон хагалгааны жижиг шил хагарсан дотор нь 30-35 насны эрэгтэй согтуу хүн унтаж байхаар нь би цагдаад хандсан” гэх мэдүүлэг /3 хавтаст хэргийн 105-106 дугаар тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бгийн “...Хулгай орсныг мэдсэн бөгөөд мөнгөтэй хамт боогоод үлдээдэг баримтыг газраар хаясан мөн 100-т 50-н дэвсгэртийг уутанд хийгээд ширээн дээр л үлдээсэн байдалтай арын гал тогооны цонх нээлттэй байсан гэж надад хэлсэн. Тэгээд манай ажилчид та ирээд явсан юм уу гэж надаас асууж байсан. Тэгээд ажилчид хулгай орсон байна гэж хэлсний араас шууд би хяналтын камерыг өөрийн утсаараа шүүхэд 11 дүгээр сарын 16-ны шөнө гал тогооны арын цонхоор хүн орж ирээд кассын баруун доод хэсгээс боодолтой мөнгө аваад ширээн дээр суугаад мөнгөнүүдээ ялгаад аваад гарч байгаа бичлэг байсан. Тухайн хүн манай кафед 30 гаран минут болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тэр хүн том цайвар өнгийн куртиктай, куртикнийхээ малгайг өмссөн, хар өнгийн сул өмдтэй, пүүзтэй байсан. Нийт 4.466.000 төгрөгийн хохирол учирсан ...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 221-222 дугаар тал/,

Гэрч М.Д “... Миний бие би цайны газарт үйлчилгээний ажил эрхэлдэг бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Энхбуяны хамт бүтэн ажиллаад оройн 10 цаг 20 минутын үед ажлаа хаагаад гарсан, хаалгаа түгжээд гарсан манайх орой хаахад менежер Бямбасүрэн ирж бэлэн мөнгөний орлогыг авдаг бөгөөд Бямбасүрэн менежер өвдчихсөн байсан болохоор 2023 оны 11 дүгээр сарын 10-с хойш орлогыг ирж аваагүй байсан. Би орой гарахдаа өмнөх өдрүүдийг орлого болох 4.126.000 төгрөгийг хүнсний гялгар торонд, талон баримтуудын хамт 37 хийгээд кассын доод талын шүүгээнд хийж 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн орлого болох 300.000 орчим төгрөгийг талон баримтад нь боож хажууд нь тавьж үлдээсэн мөн кассанд 40.000 төгрөгийг үлдээсэн, би маргааш өдөр нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өглөөний 09 цаг 20 минутын үед ажлаа нээж орж ирэхэд заалны ширээ дээр задгай мөнгөнүүд тарчихсан, мөнгө хийж үлдээсэн шүүгээний урд талд газраар талон баримтуудыг асгачихсан байсан, ингээд үзэхэд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 16-ны бэлэн мөнгөний орлого 4.126.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн орлого 300.000 төгрөг, касс-нд үлдээсэн 40.000 төгрөг нийлээд 4.466.000 төгрөг хулгайд алдагдсан байсан. Манай Кэй Би цайны газар 2 салбартай бөгөөд манай салбар дээр ажилладаг хүмүүс бүгд мэдэж байсан. Манай салбар дээр Б С, М, М, Э, И, М, Л нар ажилладаг бөгөөд эд нар бүгд мэдэж байсан” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 189-190 дүгээр тал/,

Гэрч З “...Өчигдөр буюу 2023 оны 11 сарын 30-ны орой 23 цаг өнгөрч байхад Улсын их дэлгүүрээс баруун тийшээ яваад хойшоо Бөмбөгөр худалдааны төв рүү явдаг 1 чиглэлтэй зам руу эргээд хойшоо чигтээ явж байхад гартаа тортой юм барьчихсан, уг хүн гар өргөхөөр нь авчихсан юм. Тэр машинд суугаад “...модны 2 явна” гэсэн. Тэгэхээр нь би урагшаа төв зам руу ороод явах гэсэн чинь “...хойгуураа Гандангаараа явчих” гэсэн. Тэгээд би хойшоо Бөмбөгөр хажуу талын замаар өгсөөд Гандангийн арын төв замаар яваад Ахуйн үйлчилгээний уулзвараар урагшаа эргээд Модны 2 чиглэлтэй явж байгаад автобусны буудлын хажууханд тэр залууг буулгасан. Тэр залуу буухдаа таксины 4,000 төгрөг бэлнээр өгөөд буусан. Тэр хүн юу ч яриагүй. Модны 2 орноо гэж хэлээд л суусан. Тэгээд юу ч дугарахгүй явж байгаад Модны 2-ийн тэр хавьд ирсэн чинь "...энд зогсчих" гэж хэлээд л буусан. Тэр хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, архи их үнэртэж байсан. 167-168 орчим см өндөртэй, туранхай биетэй, бараан зүсмийн царайтай байсан. Хүнхийсэн бараан зүсмийн нөхөр байсан. Би тэр хүний зургийг харвал танина. Хувцас нь ногоон өнгийн өвлийн куртиктэй нөхөр байсан. /АСАП сангаас Н овогтой М д: ........... мөн үү/ Тиймээ энэ хүн яг мөн байна, би зургийг нь хараад шууд таньж байна. Яг энэ хүн мөн байна” гэх мэдүүлэг, /1 хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

Гэрч Ц.Ж “...Би Х.Б гэх хүнийг танина. Би БӨ 2014 онд 441 дүгээр хорих ангид ял эдэлж байхдаа танилцаж байсан юм. Тэрнээс хойш найз нөхдийн холбоотой байдаг юм. Би 2023 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 11 цагийн үед хорооллын “Билэг их дэлгүүр”-ийн харалдаа явж байхад нэг намхан залуу гар өргөөд зогсож байхаар нь түүнийг авсан. Тухайн үед тэр залууг ямар хувцастай явж байсныг хараагүй анзаараагүй юм байна. Тэгээд тэр залуу миний машины ард суугаад 10 дугаар хороолол орно” гэсэн. Тэгэхээр нь би хэлснээр нь 10 дугаар хороолол руу явж байх үед тэр залуу надаас “... 2 ширхэг гар утас байна та хямдхан авах уу” гэсэн. Тэгэхээр нь би “юун, гар утас вэ, ямар учиртай гар утас зарах гэж байгаа” талаар асуусан чинь хүнээс авлагадаа авсан юмаа, тэгээд хямдхан зарах гэж байгаа юмаа, та сонирхохгүй биз” гэж асуусан. Тэгэхээр нь уг гар утсыг нь харсан Айфон 14 болон Айфон 15 загварын 2 ширхэг гар утас үзүүлээд “... 2-ууланг нь нийлүүлээд 1.000.000 төгрөгт өгчихмөөр байна” гэсэн. Тэгэхээр нь би уг гар утасны зургийг нь дарж авсан юм. Тэгээд би найз Б рүү залгаад “...Айфон 14 про, 15 про гэдэг утас байна гэнэ, хямдхан зарах гэж байна, авах хүн байна уу чи мэдээч” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б надаас “...би хүнээс асууя, зургийг нь явуулчих” гэхээр нь би утсан дээрээ дарж авсан байсан зургийг нь явуулсан юм. Тэгээд би тэр залуугаас "...энэ гар утаснууд чинь ямар нэгэн асуудал байхгүй биз дээ” гэж асуусан. Тэгтэл тэр залуу өөдөөс “....ахаа ямар нэгэн асуудал байхгүй” гэж хэлсэн. Тэгээд би найз Б рүү “....наад 2 ширхэг гар утсыг чинь авах хүн байна уу, зарах гэж байгаа хүн нь хямдхан өгнө гэнээ, хоёулаа цаашаа хэдэн цаас нэмээд зарчихъя авах хүн байна уу, чи цааш нь хүнээс асуугаад өг” гэж ярьсан. Тэгээд нөгөө залуугийн хэлсэн 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр ирэхэд нөгөө такси барьсан залуу буусан. Би буух гэж байхад нь “чамтай яаж эргээд яаж холбоо барьж наад гар утаснуудыг чинь авах вэ” гэсэн чинь тэр залуу “...та надад дугаараа өгчих, би тантай эргүүлээд холбоо барина, одоо Саппора ороод сим карт авчихна” гэсэн. Тэгээл тэр залуу буугаад явсан. Тэр залуу над руу эргэж холбогдоогүй. Тухайн өдрийн орой манай найз Б над руу залгаад хөгшөөн наад утас чинь хулгайн гар утас байна шүү наад гар утсаа авч болохгүй шүү гэсэн. Тэгээд тэр залуу холбоо бариагүй. Надад 2 утас гаргаж үзүүлсэн. Би тэр 2 утасных нь зургийг дарж авсан. Айфон 15 про болон Айфон 14 про гэсэн загварын хоёр гар утас байсан. Тэр хүнд өөр утас байсан эсэхийг мэдэхгүй байна. Надад ямар ч байсан 2 гар утас үзүүлж зургийг нь авахуулсан юм. 160-165 орчим см өндөртэй, жижигхэн, бараан зүсмийн царайтай байсан. Би тэр хүнийг дахиж харвал танина. Би тухайн хүнийг яг ямар хувцастай явж байсныг анзаараагүй. Би тэр залууг хаанаас авсан хаана буулгаж өгснөө зааж өгч чадна. Би тэр залууг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 11 цаг өнгөрч байхад хорооллын сентозагийн автобусны буудал арай хүрэхгүй 3 билиг их дэлгүүрийн хажуу талаас авсан. Тэгээд тэр залууг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 11 цаг өнгөрөөд 12 цаг болж байхад 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр буулгасан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

Гэрч Б.О “...Манай хамгаалалтын байгууллагын дохиолол хянаад байж байдаг. Мөн байгууллагууд дохиоллоо идэвхжүүлсэн үед хүлээн авсан талаар мэдэгддэг юм. Би одоо цагийг тодорхой нарийн санахгүй байна. Ямар байсан тухайн эмийн сангийн хаалт буюу дохиолол идэвхжсэн мэдээлэл операторын компьютер дээр мэдэгдсэн. Ингээд байгууллагад бүртгэлтэй хэрэглэгчийн дугаар луу залгаад хаалтыг авсан талаар мэдэгдэх гэсэн боловч утас нь шууд салаад байсан. Дохиолол идэвхэжсэн. Харин хаалт хийсний 2-3 минутын дараа Дархан сумын 5 дугаар багт байрлах Монос эмийн сангийн дохиолол дуугарсан. Би тэр үед хаалт хийсэн хүн алдаа гаргалаа гэж үзээд хэрэглэгч рүү нь залгаад утас нь болохгүй байсан болохоор зүгээр орхичихсон. Дохиоллын хаалт болон нээлтийн буюу унтраасан, идэвхжүүлэхдээ хэрэглэгч алдаа гаргасан эсэхийг шалгах ёстой. Шалгахдаа мэдээллийг шүүгээд хаалт нээлтийн алдаа юу эсвэл хөдөлгөөн илэрсэн үү гэдгийг хардаг юм. Би дохиоллын хаалт хийснээс хойш 2-3 минутын дараа дуугарсан учир хаалтын алдаа гээд орхичихсон. Хөдөлгөөн илэрсэн, хаалтын алдаа эсэхийг нягталж шалгаагүй тийм учраас зохих хүмүүст мэдэгдээгүй. Хэрэв шалгаад хөдөлгөөн илэрсэн бол шуурхай бүлэгт мэдэгдэж хэрэглэгч рүү хэлэх ёстой байдаг” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 54 дүгээр тал/,

Гэрч Б.Г “...Манай байгууллага нь 2023 оны 02 дугаар сарын 13- өдөр "МОНОС ДАРХАН ХХК-тай Р/177-23 дугаартай дохиолол хамгаалалтын үйлчилгээний гэрээ байгуулсан. 2023 оны 11 дүгээр сарын 03 дугаар сарын Дархан сумын 5 -ны өдрөөс 2023 оны 11 cap хүртэл хамгаалуулж байгаа. Монос Дархан ХХК ны дугаар багт байрлах 20/30 байранд байрлах 1 давхрын эмийн санд хулгай орсон байсан. Ингээд би хулгай орсон учир тухайн хамгаалуулж байгаа байгууллагын дохиолол ажилласан талаар мэдээллийг байгууллагын мэдээллийн сангаас шүүж авч үзэхэд 2023 оны 11 дүгээр сарын 03-ны 23 цаг 57 минутад дохиоллыг үйлчлүүлэгч талын хэрэглэгч Э /............./ идэвхжүүлж хаалт хийсэн. 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 00 цаг 03 минут, 00 цаг 09 тус тус 2 дугаар 300 буюу үйлчилгээний заалны хөдөлгөөн мэдрэгчээс түгш минутад 09 мэдрэгч хөдөлгөөн илэрсэн байсан. Манай байгууллагын суурилуулсан хөдөлгөөн тохиолдолд 1 минутын турш түгшүүрийн дохио дуугарахаар программчлагдсан байдаг юм. Манай байгууллага нь дохиоллын системийг 24 цагийн турш 4 ээлжээр операторууд хянадаг. Хэрэв түгшүүрийн дуудлага ирсэн үед оператор нь шуурхай бүлгийг илгээж давхар хэрэглэгчид мэдэгдэх ёстой байдаг боловч тухайн хулгай гарсан үед операторчоор ажиллаж байсан О нь дээрх арга хэмжээ аваагүй ажилдаа хайнга хандсан байна. Байгууллага нь дотроо хариуцлага алдсан хүн хариуцлага тооцох ёстой. Гэхдээ хамгаалалтын газрын 8.4 дэх хэсэгт дохиоллыг хүлээн авсан талаар операторчоос мэдэгдсэн үед хамгаалуулж байгаа объектыг орхино гэсэн заалт байдаг юм” гэх мэдүүлэг  /2 хавтаст хэргийн 56 дугаар тал/,

Гэрч М.О “...Би өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэртээ амарч байхад манай ажлын худалдааны зөвлөх Д.Э над руу залгаад манай салбар луу цонхоор нь хулгай орсон байна гэж хэлсэн тэгээд би цагдаад дуудлага өгөөд хүлээж байгаараа би яваад очъё гэж хэлээд гэрээсээ гараад ажил дээр ирэхэд манай ажлын ертөнцийн зүгээр зүүн тал руу харсан цонх онгорхой байсан тэгээд ажлынхаа хүмүүсээс юу алга болсон талаа асуухад 2.115.000 төгрөг бэлнээр алга болсон байсан учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. Манай ажил дээр ээлжийн харуул хамгаалалт гэж байхгүй. Харин “Дархан security” гэдэг харуул хамгаалалтын байгууллагатай гэрээтэй тар байгууллага манай ажлын хамгаалалтыг хариуцдаг юм аа. Би өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 03-ны 18 цагт ажлаасаа гарсан манай ажилчид 20 цагт хаалгаа бариад тооллого хийгээд 23 цаг 57 минутад “Дархан security" ХХК-ны ээлжийн оператор луу дохиоллоо өгөөд ажлаасаа гарсан байсан. Би мэдэж байгаа худалдааны зөвлөх 1, жор баригч 1, туслах ажилтан 1 надтай нийлээд 4 ажилтан ажилласан. Манай салбар 2015 оны 12 дугаар сард нээгдснээс хойш тасралтгүй ажиллаж байгаа хүмүүс байгаа” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 58 дугаар тал/,

Гэрч П.Э “...Би өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө гэртээ амарч байхад манай ажлын жор баригч Л гэдэг эмэгтэй над руу ............ дугаарын утсаар залгасан байхаар нь сэргээд буцаж залгаад юу болсон талаар асуухад манай ажил руу хулгай орсон байна гэж хэлсэн тэгээд би мэдээд манай харуул хамгаалалтыг хариуцдаг "Дархан security" ХХК-ны руу залгаж дуудлага өгөөд дараа нь би ажил дээрээ ирсэн. Манай ажлын кассаас бэлнээр 2.115.000 төгрөг хулгайд алдагдсан байна. Би 2023 оны 11 дүгээс сарын 03-ны өдөр ажилласан 20 цагт манайх хааж хаалгаа бариад тооллого хийгээд 23 цаг 57  минутад дохиоллоо ассан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 60 дугаар тал/,

Гэрч Г.Г “... Уг камерын бичлэг дээр байгаа этгээдийг танина. 2023 оны 11 сарын эхээр Чингэлтэй дүүрэгт мөн адилхан энэ хувцастайгаа явж байгаад бусдын эзэмшлийн орон байр руу хууль бусаар нууцаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан борлуулах гэж байхад нь дайчлан баривчилсан.... Би уг этгээдийг гадуур өмссөн хувцас болон алхаа гишгээгээр нь таньж байна.... Уг этгээдийн овог, нэрийг Н.М гэдэг. Н.М гэх этгээд нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаад оргосон байх хугацаандаа үйлдсэн гэмт хэрэг болохыг илрүүлж ажилласан" гэх мэдүүлэг /3 хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/,

2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /1 хавтаст хэргийн 121-123 дугаар тал/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23-1252 дугаартай тайлангаар айфон загварын гар утас 10 ширхэг 42.976.000 төгрөг гэх үнэлгээ / 1 хавтаст хэргийн 156-159 дугаар тал/,

Монос Дархан ХХКомпанийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 84 албан бичиг /2 хавтаст хэргийн 47 дугаар тал/,

2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / 2 хавтаст хэргийн 42-48 дугаар тал/,

2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хавтаст хэргийн 94 дүгээр тал/,

2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтаст хэргийн 153-155 дугаар тал/,

2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2  хавтаст хэргийн 157-158 тал/,

2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2 хавтаст хэргийн 185-187 дугаар тал/,

2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2 хавтаст хэргийн 191-192 дугаар тал/,

2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд"...1 давхар, ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 1 хаалгатай, миний маркет гэх бичиглэлтэй дэлгүүр байх ба уг дэлгүүрийн цонх хагарсан, цонхны төмөр торыг эвдлэгч багажаар эвдсэн байдалтай, мөн цонхны доод хэсэгт хүрз байсныг ... гэрэл зургийн аппаратаар бэхжүүлэн авч, үзлэгийг дуусгав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хавтаст хэргийн 09-18 дугаар тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ- 724/9058 дугаартай шинжээчийн дүгнэлт / 3 хавтаст хэргийн 33-36 дугаар тал/,

2024   оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хавтаст хэргийн 52-57 дугаар тал/,

2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 3 хавтаст хэргийн 113-119 дүгээр тал/,

2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хавтаст хэргийн 122-123 дугаар тал/,

Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хавтаст хэргийн 62, 64, 66 дугаар тал/,

Шүүгдэгч Н.Мын “... 2023 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Архангай аймаг руу ажил хийх гэж яваад ажил олдохгүй болохоор нь 10 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод буцаж ирсэн. Драгон дээрээс автобусанд сууж яваад унтаад Бөхийн өргөөн дээр ирээд сэрсэн. Бөхийн өргөөнөөс багшийн дээд рүү алхаад явж байхад замын урд талд эмийн харагдсан. Тэр үед шөнө болсон байсан цаг яг хэд болж байсныг санахгүй байна. Хойшоо харсан цонхыг нь хөшиж онгойлгоод дотогш ороод касс хэсгээс нь бэлэн мөнгө аваад шууд гарсан. Мөнгийг тоолж үзэхэд 277.000 төгрөг байсан. Тухайн мөнгийг өөрийн хэрэгцээний хоол унд зэрэгт зарцуулаад дуусгасан. Энэ үед эрхэлсэн тодорхой ажилгүй, ажил хайгаад ийш тийшээ явж байсан. Тэгээд Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явсан юм. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгагдсан нэг хэрэг нь 2023 оны 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Улсын их дэлгүүрийн зүүн урд талд байх Кэй би нэртэй цайны газрын гал тогооны арын цонхоор орсон. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан дотогш ороод касс хэсгээс бэлэн мөнгө аваад дотор нь мөнгийг цэгцлэад орж ирсэн цонхоороо буцаж гараад тоолоход 3.200.000 төгрөг байсан. Тухайн мөнгийг хэрэглэж байгаад надад үлдсэн байсан 1.855.000 төгрөгийг хохирогчид буцааж өгсөн. Би тухайн цайны газраас бэлэн мөнгөнөөс өөр зүйл аваагүй. 4.466.000 төгрөг алдсан гэх боловч би гараад авсан мөнгөө тоолоход 3.200.000 байсан. Евро фарм  эмийн сангаас авсан 277.000 төгрөгийг төлөөгүй байгаа. Би 2023 оны 11 сарын 03-ны өдөр Улаанбаатараас Дархан чиглэлд таксигаар явсан орой 20 цагийн үед Дархан-Уул аймагт очоод төмөр замын  вокзал дээрээс Сэлэнгэ руу явах санаатай явж байхад биржээс доош уруудах зам дагуу сургуулийн хажуу талд 4 давхар барилгад эмийн сан ажиллаж байсан. Тухайн эмийн санг хаалгаа барьтал нь хүлээж суусан.  23 цаг өнгөрч байхад хоёр эмэгтэй тухайн эмийн санг хаагаад гараад явахаар нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан вакум цонхыг төмрөөр хөшиж онгойлгоод дотогш ороход хамгаалалтын дохиолол дугарахаар нь эргэж гараад буланд нуугдаж байгаад хамгаалалтын хүмүүс ирэх байх хүлээгээд ирэхгүй байхаар нь буцаж эмийн сан руу цонхоор ороод касс хэсэг рүү очоод кассны доор байх шүүгээний шургуулганаас бэлэн мөнгийг авсан. Мөнгийг аваад шууд гараад таксигаар Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед би ганцаараа явсан, эмийн сангаас 2.125.000 төгрөг авсан, тухайн мөнгийг хотод ирээд хоол, унд архи дарсанд үрээд дуусгасан. Хохиролд эргүүлж төлсөн мөнгөн дүн байхгүй. 2023 оны 11-р сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүрэг, Богд ар хорооллын арктай шар байрны голд байх Энхжин нэртэй дэлгүүр рүү 23 цагаас 00 цагийн үед дэлгүүрийн урагш харсан цонхыг хажууд байсан тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс хүрз аваад төмөр хаалтыг нь хөшиж салгаад цонхыг хүрзээр цохиж хагалаад дотогш орсон. Дэлгүүр дотор ороод 50.000 төгрөг бэлнээр касс хэсгээс аваад, нэг шил архи, нэг хайрцаг тамхи, бугуйн цаг, 6 пайчик  тамхи, зарж байсан 1000 төгрөгийн нэгж нэлээд хэдэн ширхгийг авсан. Цонхоор  орох үед лангууны тавиур эвдэрсэн байсан. Авсан нэгжийг халаасандаа хийсэн явж байгаад хаячихсан, мөнгөн ээмэг бөгж аваагүй. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 0,5 граммын нэг шил архи уусан байсан. Тухайн хэрэгт хохиролд мөнгө төлөөгүй байгаа ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /3 хавтаст хэргийн 213-214 дүгээр тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 хавтаст хэргийн 137 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хавтаст хэргийн 228 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд / 1 хавтаст хэргийн 245, 2 хавтаст хэргийн 01, 2-24 дүгээр тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Б ургийн овогт Н.М нь - 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны 45, 46 тоотод байрлах “Сити молл” цахилгаан барааны дэлгүүр болох үйл ажиллагаа явуулах орон байранд хууль бусаар нэвтэрч Ц.Оийн 10 ширхэг I phone загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 42,976,000 төгрөгийн хохирол учруулсан,

- Б овгийн Н.М /М388100452/ нь 2023 оны 11 дүгээр 03-аас 04-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Монос” Дархан ХХКомпанийн эмийн сангийн цонхийг төмрөөр хөшиж онгойлгон дотогш нэвтэрч, бэлэн мөнгөний кассаас 2,115,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Л.Ц 2,115,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Еврофарм" нэртэй эмийн сангийн цонхийг төмрөөр хөшиж онгойлгон дотогш нэвтэрч, бэлэн мөнгөний кассаас 277,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Г.Бд 277.000 төгрөгийн хохирол учруулсан,

-  2023 оны 11 дүгээр сарын 16-ны оройн 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Вигүчи Дэссэрт Ко ХХК-ийн "KB tea house" гэх нэртэй кофе шопын цонхийг төмрөөр хөшиж онгойлгон дотогш нэвтэрч, бэлэн мөнгөний кассаас 4,466,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч Г.Бд 4,466,000 төгрөгийн хохирол учруулсан,

-  2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнийн 23 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Энхжин” хүнсний дэлгүүрийн цонхийг төмрөөр хөшиж онгойлгон дотогш нэвтэрч, Самсунг эс 7 загварын гар утас, бэлэн 50,000 төгрөг, хард диск, тамхи, ундаа зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч С.Р 1,404,000 хохирол учруулсан,

-  2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ач анагаах ухааны их сургуулийн авто зогсоолд байрлуулсан хохирогч О.Дий унаж явсан Volkswagen golf маркийн 52-21 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхны шилийг хагалж зориулалтын дагуу ашиглах боломжгүй, сэргээн засварлахааргүй болгож устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.160.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ц.Оийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 12-13 дугаар тал/, Хохирогч Л.Ц мэдүүлэг / 2 хавтаст хэргийн 52 дугаар тал/, Хохирогч Г.Б  мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 165 дугаар тал/, Хохирогч М.Р мэдүүлэг /3 хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/, Хохирогч О.Дий мэдүүлэг /3 хавтаст хэргийн 105-106 дугаар тал/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Бгийн мэдүүлэг /2 хавтаст хэргийн 221-222 дугаар тал/, Гэрч М.Д мэдүүлэг /2 хавтаст хэргийн 189-190 дүгээр тал/,      Гэрч З мэдүүлэг /1 хавтаст хэргийн 31-32 дугаар тал/, Гэрч Ц.Ж  мэдүүлэг /1 хавтаст хэргийн 31-32 дугаар тал/, Гэрч Б.О мэдүүлэг /2 хавтаст хэргийн 54 дүгээр тал/, Гэрч Б.Г мэдүүлэг  /2 хавтаст хэргийн 56 дугаар тал/, Гэрч М.О мэдүүлэг /2 хавтаст хэргийн 58 дугаар тал/, Гэрч П.Э мэдүүлэг /2 хавтаст хэргийн 60 дугаар тал/, Гэрч Г.Г  мэдүүлэг /3 хавтаст хэргийн 60-61 дүгээр тал/, 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, /1 хавтаст хэргийн 121-123 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23-1252 дугаартай тайлангаар айфон загварын гар утас 10 ширхэг 42.976.000 төгрөг гэх үнэлгээ / 1 хавтаст хэргийн 156-159 дугаар тал/,

Монос Дархан ХХКомпанийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 84 албан бичиг /2 хавтаст хэргийн 47 дугаар тал/, 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл / 2 хавтаст хэргийн 42-48 дугаар тал/, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хавтаст хэргийн 94 дүгээр тал/, 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэрэл зургийн үзүүлэлт /2 хавтаст хэргийн 153-155 дугаар тал/, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / 2 хавтаст хэргийн 157-158 дугаар тал/, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2 хавтаст хэргийн 185-187 дугаар тал/, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2 хавтаст хэргийн 191-192 дугаар тал/, 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд"...1 давхар, ертөнцийн зүгээр зүүн тийш харсан 1 хаалгатай, миний маркет гэх бичиглэлтэй дэлгүүр байх ба уг дэлгүүрийн цонх хагарсан, цонхны төмөр торыг эвдлэгч багажаар эвдсэн байдалтай, мөн цонхны доод хэсэгт хүрз байсныг ... гэрэл зургийн аппаратаар бэхжүүлэн авч, үзлэгийг дуусгав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хавтаст хэргийн 09-18 дугаар тал/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн ТХҮ- 724/9058 дугаартай шинжээчийн дүгнэлт / 3 хавтаст хэргийн 33-36 дугаар тал/, 2024     оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хавтаст хэргийн 52-57 дугаар тал/, 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл / 3 хавтаст хэргийн 113-119 дүгээр тал/, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хавтаст хэргийн 122-123 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч өөрийн нь холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.   

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Мын үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь эрүүгийн хуулинд заасан шинж болох үргэлжилсэн үйлдлээр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 52.398.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.

Мөн шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.160.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна.

Шүүгдэгч Н.Мын үйлдэл нь шунахайн сэдэлттэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тус тус тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.160.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан” шинжүүдийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн шүүх хуралдааны үед шүүгдэгч Н.М нь хэргийн үйл баримт, гэм буруу маргаагүй, учирсан хохирлын талаар маргаагүй, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй гэж шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.М нь “хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн,

бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.160.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1  дэх заалтад зааснаар 8 жил хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “... Прокурорын саналыг сонслоо. Миний үйлчлүүлэгч нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн хохирол төлбөрийг төлж барагдуулж байгаа. Хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийг 3 жилийн хугацаагаар хорих ялаас хэтрүүлэхгүй хорих ял оногдуулж өгнө үү ...” гэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Н.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө шүүх хуралдаан дээр илэрхийлсэн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж заасан байх тул,

шүүгдэгч Н.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хорих ялаар дүйцүүлэн дүйцүүлэн сольж, 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд “ шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасан байх тул,

Шүүгдэгч Н.Мын энэ хэрэгт нийт  цагдан хоригдсон 292 хоногийг  түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Бусад асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Н.М нь хохирогч Ц.Оэд 10 ширхэг I phone загварын гар утасыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 42.976.000 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны үед  5 ширхэг I phone загварын гар утсыг хүлээлгэн өгсөн байх ба үлдэх 5 ширхэг гар утасны үнэ болох 21.488.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ц.Оэд олгохоор шийдвэрлэсэн,

Мөн шүүгдэгч нь хохирогч Л.Ц 2.115.000 төгрөгийн хохирлыг, хохирогч Г.Бд 277.000 төгрөгийн хохирлыг, хохирогч Г.Бд 4.466.000 төгрөгийн хохирлыг, хохирогч М.Р 1.404.000 төгрөгийн хохирлыг, хохирогч О.Дд 1.160.000 төгрөгийг хохирлыг тус тус учруулснаас,

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс Иргэний хуулинд заасан гэм хорын болон эд хөрөнгөнд учирсан хохирлыг гаргуулж дээрх нэр бүхий хохирогч нарт олгуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хавсаргагдан ирсэн 6 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу 1.160.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жилийн хорих ялаар дүйцүүлэн сольж, 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мт оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Мын энэ хэрэгт цагдан хоригдсон 292 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Маас хохирлын 21.488.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Оэд, хохирлын 2.115.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л.Ц, хохирлын 277.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Бд, хохирлын 4.466.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Бд, хохирлын 1.404.000 төгрөгийг гаргуулан хохирогч М.Р, 1.160.000 төгрөгийг гаргуулан хохирогч О.Д нарт тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хавсаргагдан ирсэн 6 ширхэг СиДи-г хэрэгт үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.               

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Мт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ