Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2023/0099

 

 

 

 

 

 

 

 

 

  2023         01           27                                     128/ШШ2023/0099

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*******гаас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С*******д холбогдуулан гаргасан “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С*******гийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Г.Б*******, Б.Э*******д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 145******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “... миний бие Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*******н 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*******гаас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С*******д холбогдуулан гаргасан “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С*******гийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Г.Б*******, Б.Э*******д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 145******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлт гаргаж, үндэслэлээ “... эрх бүхий албан тушаалтан “улсад гаргаж өгвөл зохих бүртгэл, тайлан, мэдээг хугацаа хожимдуулсан” гэх зөрчлийг Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа /хуулийн этгээд/ эсхүл тухайн байгууллагын нягтлан бодогч Г.Б*******, Б.Э******* зөрчил үйлдсэн аль нь болохыг тогтоох ажиллагааг хийгээгүй байна” гэж тайлбарлажээ.  

Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... миний бие Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*******н 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн байх ба прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хүсэлтээ бичгээр гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*******гаас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С*******д холбогдуулан гаргасан “Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С*******гийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Г.Б*******, Б.Э*******д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 145******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                             Ц.МӨНХЗУЛ