Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Будын Отгонсүрэн |
Хэргийн индекс | 143/2022/00002/И |
Дугаар | 143/ШШ2022/00134 |
Огноо | 2022-03-23 |
Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 143/ШШ2022/00134
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Б
Хариуцагч: ШШГГ
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х Ү
Х ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай хөрөнгийн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж*******, Г.Б*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У******* /цахимаар/, нарийн бичгийн дарга А.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т******* ХХК нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогду******* Х ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай хөрөнгийн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Г******* ХХК нь Т*******наас 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1090/23 тоот зээлийн гэрээ байгу******* 1 250 000 000 төгрөгийг жилийн 26,4%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэн авсан. Зээлийн барьцаанд:
1. Өмнөговь аймгийн Д сум, ,, урд талд байрлах 413,5 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
2. Өмнөговь аймгийн Д сум, ,, урд талд байрлах 629.7 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
3. Өмнөговь аймгийн Д сум, ,, урд талд байрлах 623.3 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
4. Өмнөговь аймгийн Д сум, ,, урд талд байрлах 416,7 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
5. Өмнөговь аймгийн Д сум, , урд талд байрлах 10 га талбайтай газар эзэмших эрх зэргийг тус тус барьцаалсан.
Зээлийн барьцаанд байгаа 10 га газраас бусад үл хөдлөх хөрөнгө нь 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шатаж үгүй болсон бөгөөд Г*******гийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 9/143 тоот дүгнэлтээр цахилгааны гэмтлээс үүдэж гал гарсан байна хэмээн дүгнэсэн байна.
Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэрээр Г******* ХХК, Говийн хан уул ХХК, Б.А******* нараас 1 169 957 972 төгрөгийг гаргуулж Т*******инд олгохоор шийдвэрлэсэн.
Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 9-ны өдрийн тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зарим хариуцагч нарыг чөлөөлж, хариуцагчийг Г******* ХХК болохыг тогтоож түүнээс 1 169 957 972 төгрөгийг гаргуулах хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Улсын дээд шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.
Т*******наас 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгүүлэхээр Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан.
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр тогтоолоор шинжээч томилсон байна.
Тус байгууллагаас зээлийн барьцаанд байгаа шатаагүй үлдсэн хөрөнгүүдийг үнэлүүлэхээр шинжээч томилсон бөгөөд Х ХХК-аас 2021 оны 11 сарын 30-ны өдрийн тоот албан бичгээр үнэлгээний тайланг хүргүүлсэн байна. Дээрх үнэлгээний тайланг төлбөр авагч тал болох банкнаас хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэснийг зөрчсөн.
Хөрөнгийн үнэлгээг тодорхой хугацаанд хийх, орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлгээг тодорхойлох ёстой байтал орон нутагт ийм төрлийн хөрөнгө байхгүй тул УБ-т байгаа ижил төрлийн хөрөнгөтэй харьцу******* үнэлгээ хийсэн байгааг зөвшөөрөхгүй байна.
Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуудас 4-т Үнэлгээний зүйл /ажлын хамрах хүрээ/ хэсэгт зээлийн барьцаанд анх барьцаалсан бүхий л үл хөдлөх хөрөнгийг жагсаан бичсэн байдаг. Гэтэл дээрх хөрөнгүүд шатаж үгүй болсон болохыг Г*******гийн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 9/143 тоот дүгнэлтээр тогтоогддог.
Тайлангийн 14 хуудсанд хөрөнгүүдийг зах зээлийн хандлагаар дараах 3 үе шаттайгаар үнэлсэн байна.
- Үнэлж буй хөрөнгөтэй ижил хөлстэй зах зээлд зарагдаж байгаа болон зарагдсан үнийн мэдээлэл цуглуулах;
- Харьцу******* жиших хөрөнгүүдэд, хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлж, болохуйц ялгаатай хүчин зүйлүүдэд тохирох зохицуулалтыг хийх;
- Харьцу******* жишиж буй хөрөнгүүдийн харьцуулалтын ач холбогдлыг тодорхойлж, үнэлж буй хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнийг тодорхойлох.
Дээрхийг үндэслэн Өмнөговь аймагт дуудлага худалдаагаар зарагдсан гэх www.mle.mn сайтаас 3 ширхэг газрын мэдээллийг татаж оруулсан байна. Ингээд 10 га газрыг 1 м.кв-ыг нь 20 000 төгрөгөөр үнэлж, 2 тэрбум төгрөгийн үнэлгээ гаргасан. Газрын дуудлага худалдааны дээрх сайтад анхны үнэ, сүүлийн үнэ гэсэн 2 мэдээлэл байх боловч яг энэ үнээрээ зарагдсан гэдэг мэдээлэл нь харагддаггүй. Өөрөөр хэлбэл дуудлага худалдаанд ийм үнийн санал ирсэн гэх ерөнхий үнийн дээд, доод хязгаар юм. Гэтэл дээрх газруудыг ийм үнээр зарсан байна гэсэн мэдээлэл нь уг сайтад байдаггүй. Энэ талаар Өмнөговь аймгийн Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас шүүхийн журмаар хүсэлт гаргаж, баримт бүрдүүлэх боломжтой.
Мөн тайлангийн 15 хуудсанд барилгын шатсан төмрийн хаягдлыг 60,0 тонн байна хэмээн дүгнэсэн. Мөн хаягдал төмрийг Улаанбаатар хотод 300 000 төгрөгөөр тооцоод авч байна уу? Хөдөө орон нутагт ингэж тооцсон уу? гэдгийг тодорхойлоогүйгээр хувь хүний субьектив хандлагаар хандсан, шатсан хөрөнгийн төмрийн сэг нь 60,0 тонн байгааг хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй байна.
Манаачийн байрыг 21 030 000 төгрөгөөр үнэлсэн, агуулахын барилгыг 91 380 000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Ингэж үнэлэхдээ манаачийн барилгыг ямар аргаар, хэрхэн, яаж үнэлсэн нь тодорхойгүй, Улаанбаатар хотод байх хэдэн байшингийн зурагтай харьцу******* дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй, ойлгомжгүй болсон гэж үзэж байна. Мөн www.Mbirj.mn зарын сайтаас үнэлгээний тайлангийн 14,15 дугаар хуудсанд бацгаа 3 ширхэг мэдээллийг үндэслэн дээрх манаачийн байр, агуулахын байр нарыг үнэлсэн байна. Гэтэл уг сайтад байгаа мэдээлэл нь зарна гэсэн зарыг үндэслэн үнэлгээ тогтоосон байгаа нь илтэд үндэслэлгүй үнэлгээ хийснийг нотолж байна.
Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх 9.3.8-д Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл гэж заасан шаардлагуудыг хангаагүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу Х ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тоот албан бичиг, мөн үнэлгээний тайланд дурдагдаад байгаа Г******* ХХК-ийн хөрөнгийг үнэлсэн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ...Дээрх шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслээд Т******* ХХК-иас 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхэлж Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан. Тус байгууллагаас зээлийн барьцаанд байсан хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилоод Х ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үнэлгээний тайланг хүргүүлсэн байдаг. Уг тайланг банкны зүгээс бүхэлд нь хүлээж зөвшөөрөхгүй байгаа. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасныг зөрчсөн гэж үзэж байгаа. Дараа нь хөрөнгийн үнэлгээ нь тодорхой хугацаанд орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлүүлж тогтоосон байдаг. Орон нутагт байгаа эд хөрөнгийг Улаанбаатарт байгаа ижил төрлийн хөрөнгөтэй харьцу******* үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй байгаа юм. Мөн хөрөнгийн үнэлгээний тайлангийн 4-р хуудсанд үнэлгээний зүйл гэсэн бичигтэй шатсан бүх эд хөрөнгүүдээ жагсаагаад бичсэн байдаг. Гэтэл энэ хөрөнгүүдийг өөрөө байгальд шатсан гэдэг нь Гамшиг судлалын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Мөн үнэлгээний тайлангийн 14-р хуудсанд хөрөнгүүд нь зах зээлийн үнэлгээгээр дараах 3 үе шаттай үнэлэгдсэн гэж тодорхой бичсэн байдаг. Дээрх 3 нөхцөлийг харгалзан хөрөнгүүдийг үнэлэхдээ Өмнөговь аймагт дуудлага худалдаа болоод 1 м.кв талбайг 20 000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Ингээд 2 000 000 000 төгрөгийн үнэлгээтэй байна гэсэн. Газрын дуудлага худалдааг сайтаас харах юм бол анхны үнэ, сүүлийн үнэ гэсэн хоёр мэдээлэл байдаг. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаанд ийм үнийн санал ирсэн, тэгээд ерөнхий үнэ гээд дээд, доод хязгаарыг зааж өгсөн. Тэгэхээр ийм хөрөнгө зарсан байна гэдэг нь уг site-д байдаггүй.
Мөн тайлангийн 16-р хуудсанд барилгын шатсан төмрийн хаягдлыг 60 тонн төмөр байна гэж дүгнэсэн. 60 тонн төмрийг Улаанбаатар хотод 300 000 төгрөгөөр тооцон авдаг. Энэ үнэ нь хөдөө орон нутагт байдаг үнэ гэдгийг тодорхойлохгүй. Зөвхөн үнэлгээгээр хандсан. Шатсан хөрөнгийн төмрийн сэг нь 66 тонн байгааг хэн, хэрхэн яаж, юугаар үнэлж тогтоогоод байгаа юм гэдэг нь мэдэгдэхгүй шууд тогтоогоод гараад ирдэг. Мөн манаачийн байр 21 000 000 төгрөг, агуулахын байр 91 000 000 төгрөг гэж үнэлсэн. Манай барьцаанд манаачийн байр гэдэг зүйл огт барьцаалагдаагүй байдаг. Г*******гийн дүгнэлтээр манай зээлийн барьцаанд байгаа нэр бүхий 4 үл хөдлөх хөрөнгийг шатсан гэж дүгнэсэн. Гэтэл гэнэт агуулахын барилга гэдэг зүйл гарч ирээд ийм дүн гаргасан байдаг. Улаанбаатар хотод байх хэд хэдэн байшингийн зурагтай харьцуулаад дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Тухайлбал, дээрх сайтаас үнэлгээний тайлангийн 15, 16 дугаар зүйл 3 ширхэг хөрөнгийг дүгнэсэн. Манаачийн болон агуулахын байр гэж нэмсэн байгаа. Гэтэл уг site-д байгаа мэдээлэл нь зарна гэсэн зарыг үндэслэн үнэлгээ тогтоосон байгаа нь өөрөө илтэд үндэслэлгүй болсон гэдгийг нотолж өгч байгаа.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.3, 9.3.8 дахь хэсэгт заасныг хангаагүй байна. Үндэслэл бүхий гэдэг нь зах зээлийн ямар үнэлгээ, яаж тодорхойлогдож байгаа гэдэг үндэслэлээ бичнэ гэж тодорхойлж өгсөн. Мөн хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тодорхой зааж өгнө гэсэн байгаа. Гэтэл дээрх үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай шийдвэрээр Г******* ХХК-аас 1 176 035 015 төгрөг гаргуулж Т******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч Г******* ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичиг нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14160391 хувийн хэргийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол үйлдэн хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оруулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байна. Төлбөр төлөгч Г******* ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, 49 хувийн хувьцаа эзэмшигч Говийн Хан-Уул ХХК-ийн захирал А.Н******* нарт төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул тус газраас 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 17160391/14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 17160391/15 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийг томилж, мэргэжлийн үнэлгээчнээр барьцааны үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгоход доорх эд хөрөнгүүдийг 2 146 050 000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон болно. Төлбөр төлөгч Г******* ХХК-ний эзэмшлийн Өмнөговь аймгийн Д сум 8 дугаар баг, малчны хорооллын урд талд 0 дугаар гудамж 4608001543 нэгж талбарын дугаар бүхий мах боловсруулах хүнсний үйлдвэр, үйлчилгээний зориулалттайгаар үйл ажиллагаа явуулах 100 000м2 /10га/ хэмжээтэй 56 жил эзэмших эрхтэй газар, үйлдвэрийн зориулалттай 413.5 м.кв үл хөдлөх эд хөрөнгө Ү-1105003434, үйлдвэрийн зориулалттай 623.3 м.кв үл хөдлөх хөрөнгө Ү-1105003436 улсын бүртгэлийн дугаартай, агуулахын зориулалттай 416.7 м.кв үл хөдлөх эд хөрөнгө Ү-1105003360, улсын бүртгэлийн дугаартай хөрөнгүүд нь 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гал гарсны улмаас объектууд өнөөдрийн байдлаар шатсан байдалтай, мөн Toyota Dyna маркийн 74-59 ӨМӨ улсын дугаартай хөргүүртэй 2005 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн ачааны авто тээврийн хэрэгсэл 1 ширхэг зэрэг хөрөнгүүд болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны А/45 дугаартай тушаалаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд томилон оролцуулах шинжээчийг сонгон шалгаруулах түр журам-ийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 13 хуулийн этгээд тэдгээрт хамаарах 57 хөрөнгийн үнэлгээчнийг баталгаажуулсны дагуу тус газраас 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дүгээртэй Шинжээч томилох тухай тогтоол үйлдэн Х ХХК-ийг үнэлгээ тогтоох хуулийн этгээдээр томилсон бөгөөд шинжээч Ж.У*******д эрх үүргийн танилцу******* гарын үсэг зуруулсан. Үнэлгээ 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гарч 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч төлбөр авагч, төлбөр төлөгч талуудад танилцуулж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан.
Шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгөөр төлбөрийн шаардлагыг хангуулах талаар тусгайлан тодорхой дурдаагүй боловч төлбөр төлөгч нь төлбөрөө төлөөгүй тохиолдолд түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.5-д зааснаар тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна гэсэн байх тул Т******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х******* нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсгэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөрөнгийн үнэлгээний хөрөнгө хурааж авсан даруйдаа шинжээч томилох эрх үүргийнхээ дагуу томилсон. Тухайн хөрөнгийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хурааж авсан тогтоол үйлдэгдсэн байгаа. Тэгээд 09 дүгээр сарын 23-ны өдөр Хөөс хөрөнгө үнэлгээчнийг томилоод эрх, үүргийг нь танилцуулаад шинжээч томилсон байгаа. Энэ ажиллагаа хугацаандаа байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд тухайн хөрөнгийг хурааж авсан даруйдаа сарын дотор шинжээчийг томилно гэж байгаа. Тэрнээс биш үнэлгээ тогтоогоод сарын дараа гарсан байх ёстой ч гэдэг юм уу тийм заалт байхгүй. Мөн хөдөө орон нутаг Улаанбаатар хотоос алслагдсан байдаг учраас бид нарын нөхцөл байдлыг ойлгох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл, Улаанбаатар хотоос үнэлгээчин томилно, тухайн хүн нь ирнэ, тэгээд хөрөнгөө үзнэ гэх зэрэг нарийвчилсан шат дараатай байдаг. Мөн хөрөнгө үнэлгээний компани томилсон гэж гомдол гаргасан байсан. Энэ дээр тайлбар хэлэхэд манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөрөнгө үнэлгээний 13 компанийг томилсон байдаг. Энэ 13 компанитай манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гэрээтэй байдаг гэсэн үг. Энэ 13 компанийн нэг Х байгаа. Өмнөговь аймагт ирээд үнэлгээ хийх боломжтой 13 компаниас бид нар сонгоод Хөрөнгө үнэлгээний төв ХХК-г томилсон байгаа. Энэ дээр захирамж, тушаал, тогтоолоороо бүх нотлох баримтуудаа өгөөд явсан байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдээр Хийн үнэлгээчин Ж.У******* гэж хүнийг оруулсан байгаа. Ер нь бол 13 байгууллагаас Хийг томилсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 30 хоногийн дотор шинжээчээ томилж хөрөнгө үнэлгээний төвөөс шинжээч ирж байгаа учраас 60 хоногийн дотор хөрөнгийн үнэлгээнийхээ дүгнэлтийг гаргах шаардлагыг хангасан гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолын дагуу шүүхийн шийдвэрийн тогтоол дээр Шүүхийн шинжилгээний хуулийн 13, 14, Хөрөнгийн үнэлгээний хуулийн 16, 14 гэсэн заалтыг сануулсан. Эдгээр заалтуудыг мөрдөөд Хөөс үнэлгээ хийсэн. Өмнөговь аймагт байсан үл хөдлөх хөрөнгийг би нэр бүхий хүмүүстэй хамт газар дээр нь очиж нэг бүрчлэн үзэж танилцаад тэр үндэслэлээр энэ үнэлгээг хийсэн. Нэхэмжлэгч тал Өмнөговь аймагт судалгаа хийгээгүй, Улаанбаатар хотын судалгаагаар үнэлгээ хийсэн гэж байна. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 14-р хуудсанд Өмнөговь аймаг болон бусад холбогдох газруудаас мэдээлэл аваад тэр мэдээллийнхээ дагуу боловсруулаад Д сумын ийн нутаг дэвсгэрт буюу малчны хороололд байршилтай газрын нэгж талбайн үнийг энэ судалгаагаар үнэлж тогтоосон. Энэ талбай дээр юу байдаг вэ гэхээр бохирын шугам 1 км, эргэн тойрон төмөр хашаатай гэх мэт сайжруулсан талбайтай газар. Энэ газрыг 14-р хуудсанд байгаа үндэслэлүүдийг үндэслээд 1 м.кв талбайн үнийг 20 000 төгрөгөөр гаргасан. Барилгуудын шатсан төмрийн тонныг яаж гаргасан бэ гэхээр нэг бүрчлэн тооцоог нь гаргаад, шуудайгаар жинг нь гаргаад, жинг нь тооцоод тэр үнэлэмжээр нь 18 000 000 төгрөгөөр тогтоож гаргасан юм. Энэ үнэ Улаанбаатар хотын үнэ биш. 15-р хуудсанд байгаа мэдээлэл бол барилгуудын нэгж талбайн үнийг зарагдсан үнэ, зарагдах гэж байгаа үнэ гэсэн мэдээллийг үндэслээд гаргасан Тэр дотор баригдаад үлдсэн агуулахын барилга гээд зураг байгаа. Энэ нь шатахаас өмнө баригдсан байр. Тэрийг Өмнөговь аймагт баригдаж байгаа сендвичин байшингийн үнэлгээгээр үнэлсэн. Энэ бол бохир цэвэр ус, гэрэл гарахаар байсан. Тийм учраас Өмнөговь аймагт байгаа 10 га газар буюу 100 000 м.кв талбайн үнийг Өмнөговь аймагтаа инженерийн шугам сүлжээний сайжруулсан талбай учраас 1 м.кв-ын үнийг 20 000 төгрөгөөр тогтоох нь боломжтой гэж үзсэн. Өмнөговь аймагт хоосон газрын 1 м.кв нь 25 000-40 000 төгрөгийн үнэтэй байна. Тийм болохоор энэ талбайн м.кв-ыг 20 000 төгрөгөөр үнэлэх боломжтой гэж үзэж байгаа. Төмөр хашаа, худаг зэргийг одоо аваад ашиглахад бэлэн, цаана нь инженерийн байгууламжтай цооног байгаа учраас ямар нэгэн дуудлага худалдаагаар худалдахад үүнээс илүү үнэ хүрнэ гэж шинжээчийн зүгээс тайлбарлаж байна гэв.
3. Нэхэмжлэгч талаас 2021 оны 12 сарын 13-ны өдрийн 01/6179 тоот итгэмжлэл, Т******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 10-ны өдрийн дугаартай шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 сарын 09-ний өдрийн дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 сарын 06-ны өдрийн 00742 дугаартай тогтоол, 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 224 дугаартай гүйцэтгэх хуудас, мөн өдрийн дугаартай шүүгчийн захирамж, Г******* ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, Г*******гийн шинжээчийн дүгнэлт, Х ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тоот албан бичиг, үнэлгээний тайлан, Монгол шуудангийн тэмдэглэл, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 сарын 07-ны өдрийн дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Т******* ХХК-ийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн тоот шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийлгэх тухай албан бичиг, 2015 оны 12 сарын 30-ны өдрийн 1090/23 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, мөн өдрийн барьцааны гэрээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хариуцагч талаас 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 01/37 тоот итгэмжлэл олгох тухай, хариу тайлбар, шинжээчийн жагсаалтын хуулбар, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 10-ны өдрийн дугаартай шийдвэр, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 сарын 09-ний өдрийн дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 сарын 06-ны өдрийн 00742 дугаартай тогтоол, 2017 оны 10 сарын 18-ны өдрийн 224 дугаартай гүйцэтгэх хуудас, мөн өдрийн дугаартай шүүгчийн захирамж, Т******* ХХК-ийн 2017 оны 10 сарын 25-ны өдрийн тоот итгэмжлэл олгох тухай албан бичиг, 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 391 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2021 оны 08 сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 1, 2, 2021 оны 08 сарын 31-ний өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 09 сарын 23-ны өдрийн дугаартай шинжээч томилох тухай тогтоол, мөн өдрийн шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, шуудангийн байгууллагын тэмдэглэл, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 сарын 09-ний өдрийн үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, хариу хүргүүлэх албан бичиг, Т******* ХХК-ийн 2021 оны 09 сарын 17-ны өдрийн 18/4329 дугаартай шинжээч томилуулах тухай албан бичиг, Х ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн тоот албан бичиг, үнэлгээний тайлан, 2021 оны 12 сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 сарын 22-ны өдрийн дугаартай итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч талын хүсэлтээр Татварын хэлтсийн 2022 оны 03 сарын 02-ны өдрийн 1/176 дугаартай албан бичиг, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 55 дугаартай албан бичиг, хавсралт зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Т******* ХХК нь Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогду******* Х ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай хөрөнгийн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь ...хариуцагчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, мөн орон нутагт байгаа эд хөрөнгийг Улаанбаатар хотын ижил төрлийн хөрөнгөтэй харьцу******* үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй, шатсан гэх төмрийн хэмжээг хэрхэн, яаж тогтоосон нь тодорхойгүй зэрэг нь хөрөнгийн үнэлгээ үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарладаг.
2. Хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан гэж маргажээ.
3. Төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийг хянахдаа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаа, тогтоосон үнэлгээ хуульд нийцсэн эсэхэд шүүх дараах байдлаар дүгнэлт өгөх үндэслэлтэй байна.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна гэжээ.
Нэхэмжлэгч Т******* ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу бусдаас авах авлагатай, төлбөр төлүүлэх ажиллагааг гүйцэтгэж буй Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шинжээч томилон тогтоолгосон нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 67 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч дэслэгч Г.Б*******ын 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шинжээч томилох тогтоолоор Х ХХК-ийн үнэлгээчин Ж.У*******г эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр томилж, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан гаргажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ, мөн хуулийн 55.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэжээ.
Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэснээр эхэлж, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх, 08 дугаар сарын 31-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоолууд гаргаж, улмаар 09 дүгээр сарын 23-ны өдөр шинжээч томилж, шинжээчийн дүгнэлтийг 7 хоногийн хугацаатай буюу 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гаргаж ирүүлэхийг даалгасан, Х ХХК-иас 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайлан гаргажээ.
Эндээс хариуцагч байгууллагын иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгч талын гомдол үндэслэлтэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дээр дурдсанаар хуульд заасан хугацааны дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
5. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх үндэслэлийг 5.1.1.үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон; 5.1.2.хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр үнэлгээ хийх талаар заажээ.
Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрээний үндсэн дээр хөрөнгийн үнэлгээ хийвэл үнэлгээний тайлан, харин эрх бүхий этгээдийн шийдвэрээр үнэлгээ хийвэл шинжээчийн дүгнэлт гаргах бөгөөд эдгээр нь ялгаатай байна.
Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шинжээч томилох тогтоолоор Х ХХК-ийн үнэлгээчин Ж.У*******г эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр томилсны дагуу Х ХХК-ийн үнэлгээчин Ж.У******* нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дугаартай үнэлгээний тайланг гаргасан байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь үнэлгээний тайлан гарсантай холбогду******* үнэлгээний талаарх гомдлоо хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын дэргэдэх Мэргэжлийн зөвлөлд гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Х ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь дараахь шаардлагад нийцсэн байна: 9.2.3-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх, 9.3.8-д хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл зэргийг хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан байна гэж заасан шаардлагуудыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Тухайлбал, шатсан үл хөдлөх хөрөнгөөс үлдсэн төмөр каркасны үнийг хаягдал төмрийн үнээр тооцож оруулах нь зүйтэй гэж үзэхдээ түүний жин, хэмжээг хэрхэн яаж тооцсон нь тайланд тодорхойгүй байх ба энэ талаар үнэлгээчин шүүх хуралдаанд хэрхэн тооцож гаргаснаа тайландаа тусгаагүй гэж тайлбарлаж буй нь дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Иймд хариуцагч байгууллагын иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй, хөрөнгийн үнэлгээний тайлан нь хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргу******* нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т******* ХХК-ийн Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогду******* гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөрөнгийн үнэлгээ төв ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлиийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргу******* нэхэмжлэгч Т******* ХХК-д олгосугай.
3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай захирамжийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцу******* сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжу******* Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН