Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2022/02444

 

 

 

 

 

2022 10 31

181/ШШ2022/02444

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ч.Б-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Д-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,055,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ү,

Хариуцагч Г.Д ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Саранчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ч.Б нь хариуцагч Г.Д д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,055,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

...Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Өвөр гүнтэд байрлах нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт 8*8 харьцаатай байшинг хариуцагч түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр барьж өгөхөөр талууд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан.

Захиалагч талаас байшингийн суурь, дүнзэн торх, паркетин шал, сан техникийн эд анги гэсэн материалыг өөрийн зардлаас гаргаж бусад бүх материалыг гүйцэтгэгч тал хариуцан ажлын хөлсөндөө оруулан тооцож гаргахаар тохиролцсон /гараж, цонх, гадна террас/.

Ажлын нийт хөлс 45,000,000 төгрөг байх бөгөөд гэрээ байгуулсан өдөр 15,000,000 төгрөг, гадна пассатын ажил хийж дууссан үед 15,000,000 төгрөг, түлхүүр гардуулах үед үлдэгдэл 15,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэхээр болсон. Нэхэмжлэгч тал урьдчилгаа төлбөрийг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр, хариуцагчийн гуйлтаар дунд шатны хөлсийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр гүйцэтгэгчийн Хаан банкны 5890446317 дугаар дансанд тус тус шилжүүлсэн.

Байшинг барьж хүлээлгэн өгөх хугацааг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 7 дугаар сарын 6-ны өдөр хүртэл 20 хоногт багтаан гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч хариуцагч гэрээгээр тохиролцсон хугацаандаа дуусгаагүй бөгөөд 7 дугаар сарын 9-ний өдөр 4 хоног амраад ирье гээд ажлаа хаяад явсан. Хэлсэн хоногтоо амжиж ирээгүй бөгөөд 9 хоногийн дараа ирээд "танайхыг барихаас өмнө нэг байшин дутуу барьсан юм. Түүнийгээ дуусгах шаардлагатай байна" гээд ахин 12 хоног нийт 21 хоног алга болж ирсний дараа одоо надад мөнгө байхгүй цааш ажил үргэлжлүүлэх боломжгүй болсон гэж хэлсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс зун дуусахаас өмнө дотор заслаа өөрөө мөнгө гарган хийе гээд 15,000,000 төгрөгөөр дотор заслын материал худалдан авч өгч, хариуцагчаар зөвхөн дотор заслыг 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хагас дутуу дуусгасан.

Хариуцагч 7 дугаар сарын 30-ны өдөр ирэхдээ би мөнгөгүй болсон үлдэгдэл хөлсөө өгөх юм бол гражаас бусдыг нь хийгээд өгье" гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс үүнийг ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд анх тохиролцохдоо гараж, террас зэрэг барилгыг бүрэн дуусгаж түлхүүр гардуулж өгөх нөхцөлтэй гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс барилга барих болсон зорилго нь гэр бүлээ хөл хорио тавьж байгаа энэ үед агаар салхинд гаргах, газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж байхад аюулгүй байлгах, өвлийн утаанаас зугтаах зорилготой байсан боловч өнөөдрийг хүртэл байшиндаа амьдарч чадахгүй болж, хүний өмч хөрөнгөөр тоглож хариуцлагагүй хандаж байгаа ийм иргэдэд үнэхээр гомдолтой байна.

Хариуцагчийг 12,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэж өгсөн гэж үзэж байгаа бөгөөд урьдчилгаанд өгсөн 30,000,000 төгрөгөөс илүү төлсөн 18,000,000 төгрөг, 33,000,000 төгрөгийн гүйцэтгээгүй үүргээс тооцсон алданги 67 хоногийн 11,055,000 (09 дүгээр сарын 11 хүртэл) нийт 29,055,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагч Г.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

 

...Миний бие 2015 оноос эхлэн модон болон дүнзэн байшинг захиалгын дагуу барьж гүйцэтгэж байгаа болно. Энэ хугацаанд 40 орчим байшин барилгыг захиалагчийн хүсэл саналын дагуу мөн өөрийн загварыг санал болгон чин сэтгэлээр хийж гүйцэтгэж, захиалагчийн сэтгэл ханамжтайгаар хүлээлгэн өгсөөр ирсэн. Тухайн нийт ажлуудыг хамгийн хямд үнээр, чанартайгаар хийж гүйцэтгэсэн. 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Ч.Б гэж хүн Гачуурт дахь 6х6 хэмжээтэй байшинг хийж байх үед ирж танилцан, тухайн ажил таалагдсан тул Өвөргүнт дэх 8х8 хэмжээтэй 2010 онд баригдсан хуучин дүнзэн торхыг хуучин дээврийн төмрийг хуулж шинэ төмрийг хуучин А нуруун дээр солих, гадна болон дотор засал, нэмэлтээр гараж хийж байшин болгох захиалгыг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хийж, уг ажлыг 45,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Энэ цаг үед барилгын материалын үнэ хэрхэн нэмэгдэж өөрчлөгдөхийг миний бие мэдээгүй тул өмнөх оны мөн үетэй харьцуулан тооцсон байсан. Гэтэл энэ үеэр цаг үеийн нөхцөл байдал хүндэрч Ковид 19 цар тахлын улмаас барилгын материалын үнэ огцом өсөж миний хувьд давагдашгүй хүчин зүйл болсон билээ. Энэхүү 6 болон 7 сарын үед барилгын материалын үнэ өмнөх онтой харьцуулахад 1-3 дахин, зарим материалын үнэ буюу жишээ нь дулаалгын хөөсний үнэ гэхэд 1 боодол нь 30 000 төгрөг байсан бол 12 дахин буюу 350,000 төгрөг болж, мөн банз модон материал хамгийн их хэрэглэгддэг материал маань 1 м.куб нь 200,000 төгрөг байсан бол 750,000 төгрөг болж өссөн болно. Энэ цаг хугацаанд миний бие нөхцөл байдлыг ойлгуулах зорилгоор тухайн захиалагч Ч.Б гэх хүнтэй, мөн түүний эхнэрийнх нь хамтаар 100 айл барилгын материалын төвөөр барилгын материал авахаар явсан боловч зарим барилгын материал тасарсан, олдохгүй, үнийн хөөрөгдөлд орсон байсныг ах эгч 2 өөрсдөө харж, мэдэрсэн болно. Барилгын материалын үнийн огцом өсөлтийн хажуугаар, захиалагчийн хүсэлтийг хүндэтгэн гэрээнд тусгагдаагүй болон анх ярьж тохиролцсоноос өөр ажлууд хийж өгсөн боловч энэ хүн ийнхүү сэтгэл ханамжгүй байгаагийн дээр хийлгэсэн ажилдаа өгсөн төлбөр болох 30,000,000 төгрөгөөс 29,000,000 төгрөгийг буцаан нэхэмжилсэнд гомдолтой байна. Энэ хүн бол амар хялбар аргаар мөнгө олох хүсэлтэй, өөрөө харж мэдэрсээр байж бусдын хийснийг үгүйсгэдэг хэлсэндээ байдаггүй хүн байна гэж ойлгож байна. Нэгэнт хийгдсэн гэрээ тул миний бие захиалагчийг ах хүнийх нь хувьд хүндэтгэн өгсөн төлбөр болох 30,000,000 төгрөгөөс гадна өөрийн цаг зав хөдөлмөрийг огт тооцолгүйгээр өөрөөс 5-6 сая орчим төгрөгийг гарган гараж болон террас оролгүйгээр үндсэн байшинг бүрэн дуусгаж хүлээлгэн өгсөн байгаа болно.

 

Гэрээний дагуу болон амаар ярьж тохиролцсон ажлын жагсаалт:

- Хуучин төмөр дээврийг хуулж аван шинээр төмөр дээвэр хийх,

- Гадна талаас сайдинг хийх,

- Байшингийн дулаалга болон доторлогоог хийх,

- Унтлагын өрөө гаргах,

- Мансард давхар гаргах,

- Гадна террас хийх,

- Гараж хийх эдгээр ажлуудын нийт төлбөрийг 45,000,000 төгрөгийн үнээр гэрээ хийсэн.

- Цахилгааны дотор монтаж.

 

Бодит хийгдсэн ажлын жагсаалт

 

а. Хуучин дээврийг хуулж зөвхөн төмрийг солих байсан боловч хэт удаан ашиглагдаагүй А нуруу болон дээврийн хэсэг нь ашиглах боломжгүй болсон байсан тул миний бие өөрийн санаачилгаар шинээр А нуруу болон дам нурууг сольж дулаалан, бүтэн дээврийн ажил хийсэн. Захиалагч талын гэрээгээр хуучин А нуруу болон дээврийн банзыг ашиглах байсан боловч банз дам нуруу, А нурууны мод нь чанарын шаардлага хангахгүй хатаж гулзайсан, хугарсан, нимгэн гэх мэт олон шалтгаанаар өөрөөс дээрх бүх банз мод, ажилчдын цалингийн зардлыг гарган бүгдийг шинээр хийсэн. Үүн дээр нэмэгдээд захиалагч тал цахилгаан эх үүсвэрээр хангах гэрээтэй байсан боловч энэхүү дээврийн ажлын үеэр цахилгаанаар хангаж өгөөгүй тул дээврийн ажлыг хийж байх 10 хоногийн хугацаанд цахилгаан үүсгүүр ашиглан бензин, маслоны зардлыг өөрөөс гарган хийсэн. Дээврийн ажлын зардлыг тоймлон дурдвал:

 

1. Ажил эхлэхэд багаж хэрэгсэл тоног төхөөрөмж, байрлах гэр нүүлгэх, барих, тээврийн зардал

Нүүлгэлтийн тээвэр, 2 хүний цалин, хоол хүнс, бусад зардал

1

2 хүн* 1 өдөр

200000

120000

50000

30000

400000

2. Дээвэр хуулах, 3 өдөр 4 хүн тогоочийн хамт, цалингийн болон хоол унааны зардал

Дээвэр хуулах, дээврийн хуучин мод буулгах цалин

4 хүн 3 өдөр

60000

720000

Тогоочийн цалин

Тогооч 3 өдөр

30000

 

90000

 

Хоолны зардал

3 өдөр

50000

 

150000

 

Хөдөлмөр аюулгүй ажиллагааг

хангах хэрэгсэл

3

20000

 

60000

 

Мотор бензин

10л*1450

14500

 

43500

 

3.Шинээр А нуруу босгох, дээвэрлэх ажил

Цалин

4 хүн 6 өдөр

60000

1440000

Хоол

4 өдөр

50000

200000

Тогоочийн цалин

4 өдөр

 

30000

 

120000

 

Мотор бензин

10л*1450*4 өдөр

14500

58000

банз

Зкуб банз

750000

 

2250000

 

төмөр

168Ш

 

11000

 

2134600

 

Малгай төмөр

5ш

20000

 

100000

 

Бусад жижиг зардал /хадаас, шрупп, булан төмөр, хошуу,бээлий г.м./

 

 

300000

Нийт

 

 

8066100

 

б. Шал болон гадна фасад - шалны хуучин дам нуруун дээр шууд банзаар шаллах тохиролцоотой байсан боловч хуучин дам нуруу нь 15-20 см-ын алдаатай хазайж хийгдсэн байсан тул бүгдийг тасдаж шинээр суулган хийсэн. Үүний улмаас байшингийн суурь суусан, хана нь нийтээрээ 15-20см хазайсан байсан тул карказны мод угсрахад хүндрэлтэй байсан.

 

1. Дам нурууг сольж шинээр суурилуулав

Хуучин ялзарсан банзыг хуулж гаргах, дотор маш ихээр хуримтлагдсан шавар хог, шувууны сангасыг цэвэрлэж 40 орчим шуудай хог гаргаж хаясан цалингийн зардал /дээрх хуучин банз мод нь бүгд хадаастай, ажилчдын хөл гарыг зүсэх, гишгэх аюултай тул эрсдэлтэй байсан/

4 хүн *4 өдөр

60000

 

960000

 

Тогоочийн цалин

4 өдөр

30000

 

120000

 

Хоолны зардал

4 өдөр

50000

 

200000

 

Хөрөөний бензин болон хөрөөний ир 1, масло 1л

10л

14500+40000+10000

64500

Банз

120ш -3 куб

750000

2250000

Хадаас, даац булан төмөр, шрупп, бусад зардал

 

 

315000

2. Фасадны ажил

Карказ мод

56ш-1куб банз

750000

750000

10см-ийн шрупп, Т50 сум, хадаас, бусад

 

 

180000

Фасад төмөр

 

 

2823800

Цалин 4 хүн

үн*3 хоног

60000

720000

Тогоочийн цалин

3 хоног

30000

90000

Хоолны зардал

3 хоног

50000

150000

Фасадны дотор гялгартай дулаалга

 

 

200000

 

 

 

8823300

 

в. Цонх, дулаалгын материал, мансардны давхар гаргах, дам нуруу суулгах, хашлага төмөрний ажил

 

1. Цонх суурилуулалт

Цонх 5ш

 

2371100

Цонх суулгах шахдаг хөөс

15000

75000

2. Дулаалга

Шүршдэг хөөс

150ш

18000

2700000

Таазны хөөс

4 боо

300000

1200000

Уур чийг тусгаарлагч

3

90000

270000

3. Дам нуруу

Палк 4м 12х15

7

55000

385000

Банз 50ш

1,25мкуб

750000

937500

4. Хашлага

Хашлага төмөр 40х40 /4ш дутсаныг

захиалагчаар авахуулсан/

10ш

28000

280000

Электрод 1 боо

1 боо

25000

25000

Таслагч ир 1 боо

20ш

24000

24000

Цалин 4 хүн

үн*5 хоног

60000

1200000

Тогоочийн цалин

5 хоног

30000

150000

Хоолны зардал

5 хоног

50000

250000

Бусад зардал /булан төмөр, хадаас, шрупп, гагнуурын бээлий, ажлын бээлий, гагнуурын шил, малгай, баг г.м/

 

 

350000

5. Дотор цахилгааны монтаж, цалин

Нийт

 

 

11117600

 

г. Бусад зардал

1. Бензин шатахууны зардал

Бензины зардал /өөрийн машин/

20 хоног

20000

400000

 

Тээврийн зардал дээвэр ачих 100 айл

1

100000

100000

Фасад тээвэр тэц 4

1

120000

120000

Тааз хөөс тээвэр Гурвалжин зах

1

120000

120000

Цонх тээвэр 100 айл

1

130000

130000

Хоол

20 хоног

10000

200000

Гадна суурийн өнгөлгөөг хийсэн банз, цалингийн зардал

 

 

500000

 

 

 

1770000

 

д. Захиалагчаас авсан материалын дагуу доторлогооны 330 м.кв рейк, 3 ширхэг цонх, гадна хаалга, дотор 2ш хаалга, 4 ш квадрат төмөр, 10 ширхэг шүршдэг будаг, 85 м.кв паркетан шал, 4 м.кв плита, 1 шуудай цемент, 3 шуудай хайрга, 2 ширхэг плитаны цавуу, шалны дулаалга зулхай 2 боодол гэх зэрэг материалын ажлын гүйцэтгэлийг хийсэн. Үүнд гарсан цалингийн зардал нь:

 

1. Ажлын гүйцэтгэлийн хөлс

Цалингийн зардал 14 хоног

4 хүн*10 хоног

 

60000

2400000

Хоолны мөнгө /өдрийн 3 хоол худалдаж авсан/

4 хүн*10 хоног

 

24000

960000

 

 

 

3360000

 

е. Захиалагчаас авсан 30,150,000 төгрөгийг зарцуулж дууссаны дараа нэгэнт хийсэн гэрээ тул захиалагчийг хүндэтгэн үзэж өөр бусад ажлаас олсон орлогоос илүүчлэн, ажилчдын цалингийн зардлыг төлж тухайн байшинг хүлээлгэн өгсөн. Гараж болон террасыг хийх боломжгүй төсөв байсан тул хийж өгч чадаагүй болно. Миний бие өөрийн зориулсан цаг хугацаа хөдөлмөрийн хөлсийг энэ тооцоололд огт оруулж тооцоолоогүй ба энэхүү бодит хийгдсэн ажлыг тоймлон зарим тухайн үед гарсан жижиг зардлуудыг оруулахгүйгээр нийт өртөг нь 33,137,000 төгрөг болж байгаа ба тухайн үед өөрөөс нэмж гаргасан зардлын дүн нь хамгийн багадаа 6-7 сая төгрөг болсон. гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар, өөрийн болон хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, байшингийн схем зураглал, баригдаж байх үеийн гадна болон доторх байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 410037584, Хаан банк дахь 5111118401 дугаартай данснуудын дэлгэрэнгүй хуулга /хх 5-14/ зэргийг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: байшин баригдаж байх үеийн гадна болон доторх байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-27/-ийг гаргаж өгсөн.

 

5. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр барилгын ажил гүйцэтгэх үеийн ажлын хөлс, материалын үнэ зэргийн зах зээлийн үнэлгээтэй холбоотой буюу тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор шүүгчийн 181/ШЗ2021/13637 дугаартай захирамжаар шинжээч томилсны дагуу Дамно ХХК-иас 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн, мөн түүний хүсэлтийг үндэслэн зохигчдыг эвлэрэх боломжоор хангах үүднээс тус шүүхийн 181/ШЗ2022/11157 дугаартай захирамжийн дагуу явагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 170 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх 40-75, 118-122/ зэргийг бүрдүүлсэн.

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Ажил гүйцэтгэх гэрээгээр байшинг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд багтаан барьж, хүлээлгэж өгөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч гэрээгээр тохиролцсон хугацааг хэтрүүлж 2021 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хагас дутуу дуусгасан. Хариуцагчийг 12,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэж байгаа бөгөөд урьдчилгаанд өгсөн 30,000,000 төгрөгөөс илүү төлсөн 18,000,000 төгрөг, алданги 11,055,000 төгрөг нийт 29,055,000 төгрөгийг түүнээс нэхэмжилж байна. гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:

Ажил гүйцэтгэх хугацаанд Ковид-19 цар тахлын нөлөөллөөр барилгын материалын үнэ огцом өсч, зарим материалын олдоц хомсдсноос миний хувьд тооцоолоогүй нөхцөл байдал үүссэн. Энэ байдлыг захиалагчид хэлж ойлгуулж байсан. Мөн захиалагчийн хүсэлтээр гэрээнд тусгагдаагүй олон ажлуудыг хийж гүйцэтгэж байсан. Миний тооцооллоор нийт 33,137,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэж байна. гэв.

 

4.1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-ний хуулбар, байшингийн схем зураглал, баригдаж байх үеийн гадна болон доторх байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ч.Б ы Худалдаа хөгжлийн банк дахь 410037584, Хаан банк дахь 5111118401 дугаартай данснуудын дэлгэрэнгүй хуулга, зохигч талуудаас гаргасан тайлбар зэргээс үзвэл;

 

талуудын хооронд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч Г.Д нь захиалагч Ч.Б ы гаргасан зургийн дагуу, түүний заавраар 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд 8х8 харьцаатай байшинг барьж гүйцэтгэхээр, захиалагч нь ажлын хөлсөнд 45,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх ба ингэхдээ захиалагчаас дүнзэн торх, суурь, дээвэрт орох банз, паркетин шал зэргийг, ажил гүйцэтгэгчээс бусад материалыг хариуцан гаргахаар, ажлын хөлс төлөх хуваарийн тухайд 15,000,000 төгрөгийг урьдчилгаа болгон гэрээ байгуулсан өдрөө, 15,000,000 төгрөгийг гадна ажил хийж дууссан үед, үлдэх 15,000,000 төгрөгийг бүрэн дууссан буюу түлхүүр гардуулах үед захиалагчаас ажил гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцжээ.

 

4.2. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

 

5.1. Гэрээний дагуу захиалагчаас ажлын хөлсөнд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаа болгон 15,000,000 төгрөгийг, ажлын дунд шатанд буюу 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 7,000,000 төгрөгийг, 2021 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус ажил гүйцэтгэгчид төлсөн, ажил гүйцэтгэгчээс байшинг барьж, 2021 оны 9 сард захиалагчид хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарлаж, уг үйл баримтын талаар маргаагүй.

 

5.2. Харин талууд ажил гүйцэтгэхээр тогтоосон хугацааг хэтрүүлэх болсон шалтгаан нөхцөл, гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргасан.

 

6.1. Хариуцагчийн хувьд ажил гүйцэтгэхээр тогтоосон хугацааг хэтрүүлэх болсон шалтгаанаа ...ажил гүйцэтгэх хугацаанд Ковид-19 цар тахлын нөлөөллөөр барилгын материалын үнэ огцом өсч, зарим материалын олдоц хомсдсноос миний хувьд тооцоолоогүй нөхцөл байдал үүссэн. Энэ байдлыг захиалагчид хэлж ойлгуулж байсан. Мөн захиалагчийн хүсэлтээр гэрээнд тусгагдаагүй олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн... хэмээн тайлбарлах бөгөөд энэхүү тайлбарыг нэхэмжлэгч талаас няцаан үгүйсгээгүй болно.

 

Ажил гүйцэтгэх хугацаанд улс орон даяар Коронавируст цар тахлын нөлөөлөл эрчимжиж, хөл хорио үргэлжилснээс барилгын материал, түүний түүхий эдийн олдоц хомсдож, үнэ өссөн нөхцөл байдал нь нийтэд илэрхий үйл баримт билээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

Нөгөөтээгүүр, захиалагч нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид бүрэн шилжүүлээгүйн улмаас гэрээгээр тогтоосон хугацаанд ажлыг бүрэн дуусгаж, үр дүнг хүлээлгэн өгөх боломжгүй, хугацаа хэтрэх үндэслэл нэг болжээ.

 

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. гэж зааснаар шүүх хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

6.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийг 12,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж тодорхойлсон, харин хариуцагч нь нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд авсан 30,000,000 төгрөгийн хэмжээнд буюу миний тооцооллоор 33,137,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж тайлбарлаж, хийсэн ажлынхаа товч тайланг гаргаж өгсөн.

 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр барилгын ажил гүйцэтгэх үеийн ажлын хөлс, материалын үнэ зэргийн зах зээлийн үнэлгээтэй холбоотой буюу тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор шүүгчийн 181/ШЗ2021/13637 дугаартай захирамжаар шинжээч томилсны дагуу Дамно ХХК-иас 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг ирүүлсэн байна.

 

Уг дүгнэлтэд ...дээрх үнэлэгдэж буй хөрөнгө нь хөрөнгийн үнэлгээний зардлын хандлага буюу барилгын төсөвт тооцооллоор тооцогдлоо. Үнэлгээний эцэслэсэн дүнгээр тус амины сууцанд хийгдсэн барилгын ажлын гүйцэтгэл нь барилгын төсвийн нийт зардлын дүнгээр 32,707,395 төгрөгийн үнэлгээ тогтоогдов... гэсэн нь хариуцагчийн тодорхойлсон хэмжээнээс үндсэндээ зөрүүгүй байна.

 

Дээрх дүгнэлтийг гаргахдаа шинжээч нь хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, талууд шинжээчийн дүгнэлтийн үнэн зөвд маргаагүй тул шүүх уг дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр гүйцэтгэсэн ажил болон дутуу ажлын хэмжээ, үнэлгээг тооцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журамд нийцнэ гэж үзлээ.

 

7. Шүүх талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасан Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. гэсэн үндэслэлээр цуцлагдсан байна гэх дүгнэлтэд хүрэв. Энэ тохиолдолд захиалагч нь мөн зүйлийн 355.6 дахь хэсэгт зааснаар ... гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчид орсон орлого, үр шимийг хасаж, учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог тул хариуцагчаас алданги шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

 Иймд нэхэмжлэгч Ч.Б нь нөхөн төлөх үүрэг бүхий хохирлыг хариуцагчаас буцаан шаардах эрхгүй байх тул хариуцагч Г.Д гээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 18,000,000 төгрөг, мөн алданги 11,055,000 төгрөг буюу нийт 29,055,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 303,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, 355.6 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Д-гээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 29,055,000 төгрөг гаргуулахыг хүссэн Ч.Б-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН