| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 194/2025/0101/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/420 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Ариунзаяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/420
2025 02 07 2025/ШЦТ/420
М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч М.Ариунцэцэг,
шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,
хохирогч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б.Бд холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М овогт Б.Б /РД:................................../,
М Улсын иргэн, ........... хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М ургийн овогт Б.Б нь 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ................................ талд хохирогч Б.Хтай хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед Хангалтай муудалцаад тэгээд машинаас буугаад явсан ...” гэв.
Хохирогч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гомдол саналгүй ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Хын “...2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо MCS коко колагийн хажуу талд байрлах хүргэн Б ажил дээр түүний найзын хамт ирсэн. Тэгээд ирээд машинаа хашаанаас аваад гарч байхдаа би явмаар байна гэрийн түлхүүр надад байгаа ээж ирж байгаа гэсэн чинь 2 минут хүлээж чадахгүй арчаагүй зантай пизда гээд намайг машиндаа суучихсан байхад миний хажууд сууж байгаад миний толгой болон нүүр рүү 4 удаа баруун болон зүүн ээлжилж цохихоор би болиоч гэсэн машинаас буугаад гараад ир үзье гээд ... Б ах над руу дайраад толгой руу 2 удаа гараараа цохихоор нь болиоч гэсэн ... миний толгойноос цус гараад унахаар нь би доошоо суусан чинь Б ах намайг сууж байхад нүүр рүү 1 удаа өшиглөөд би хойшоо унасан пиздануудаа ээжтэй чинь нийлүүлээд ална шүү том байлдаа гээд орилоод байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14973 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Б.Хын биед тархи доргилт, зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих, өшиглөх үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй ...” гэжээ /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,
Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дугаар тал/,
Шүүгдэгч Б.Б сэжигтнээр өгсөн “...Би эхнэрийн дүү Б.Хтай хамт Төв аймгийн Чонжинболдогийн хойшоо хамт явчихаад ирсэн. Явахдаа Б.Хын машиныг Эм Си Эс-ийн урд Жи Эс 25-ын урд машиныг нь үлдээгээд явчихаад ирсэн юм. Тэгээд буцаж ирэх замдаа Б.Х нь найз охинтойгоо утсаар маргалдах шиг болсон. Тэгээд би мессежийг нь харъя гэхэд миний амьдрал танд ямар хамаатай юм гээд бага зэрэг маргалдаж эхэлсэн. Тэгээд Б.Хын машиныг авах үедээ би Хангалд хандаад ахыгаа гэрт хүргээд өгчих гэхэд ээж ирж байгаа би явлаа гэхээр нь сүртэй хар пизда вэ гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Х машинаасаа бууж ирээд намайг пизда вэ гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Х машинаасаа бууж ирээд намайг пизда гэж дуудлаа гээд миний хоолойноос боож байгаад миний баруун хацар руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд толгойных нь ард хэсэг рүү нэг удаа цохисон ... ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр тал/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 20 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 18 дугаар тал/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 21 дүгээр тал/, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 22 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 24 дүгээр тал/ Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 25 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч М ургийн овогт Б.Б нь ............................... “MCS” коко колагийн хажуу талд хохирогч Б.Хтай хэрүүл маргаан хийж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Хын мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 14973 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/, Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 5 дугаар тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй бөгөөд шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь хохирогчийн биед тархи доргилт, зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй ...” гэсэн санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Б.Б гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүх шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирлыг баримтаар гаргаж шүүгдэгчээс нэхэмжлээгүй ба тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “... гомдол саналгүй ...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ