Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 00192

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч П.Итгэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу,

Шүүгдэгч М.Нямсүрэн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнхцэцэгийн Нямсүрэнд холбогдох эрүүгийн 201722000321 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Алтай овогт Мөнхцэцэгийн Нямсүрэн, 1985 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Улаан-Уул суманд үсчин ажилтай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РН85040267 дугаартай.

Шүүгдэгч М.Нямсүрэн нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд Ч.Аззаяатай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Нямсүрэн нь 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвд Ч.Аззаяатай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь       

Хохирогч Ч.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 5 дугаар сарын 06-ны өдөр 12-13 цагийн хооронд дүүгийнхээсээ гараад ажил руугаа явж байтал Нямсүрэн миний урдаас машинтайгаа ирж явж байсан юм. Тэгсэн чинь Нямсүрэн миний урдаас гараараа зангахаар нь би мөн гараараа адилхан зангасан юм. Тэгсэн чинь Нямсүрэн машинаасаа бууж ирээд шууд хүрч ирээд миний гэдэс рүү өшиглөсөн. Мөн хөл болон хэвлий хэсэг рүү өшиглөж, толгой тархигүй цохиж нүдээд хэл амаар доромжилж янз бүрээр хэлсэн юм. Тэгж байтал ээж нь ирж явсан. Тэгэхээр нь би энэ хоёр хамжаад зодох гэж байна гэж бодоод зугтаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч Д.Мөнхцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч Б.Доржпагамын мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, Р.Ням-Осорын 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 379 дугаартай

1. Чулуунбаатарын Аззаяагийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. Чулуунбаатарын Аззаяагийн биед баруун, зүүн гуя, зүүн тохойд цус хуралт бүхий гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Аззаяа нь мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч М.Нямсүрэнгээс 653.030 /зургаан зуун тавин гурван мянга гуч/ төгрөгийн хохирол нэхэмжилснийг бүрэн төлж сайн дураараа эвлэрсэн тухай 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 5 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч М.Нямсүрэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгч Н.Нямсүрэнд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Нямсүрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Ч.Аззаяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 201722000321 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь: