| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүнбаярын Баярдаваа |
| Хэргийн индекс | 104/2022/00457/И |
| Дугаар | 104/ШШ2022/00480 |
| Огноо | 2022-10-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 104/ШШ2022/00480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаагийн 35-440 тоотод байрлах хаягтай, Гантөмөр гүүр ХХК /РД:5684145/-д холбогдох
5,494,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ц.Ихбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
/Хариуцагчийн төлөөлөгч Н.Ганхөлөгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний эзэмшлийн 45-10 УБП улсын дугаартай түгээгүүртэй автоцистерн нь Ган Төмөр Гүүр ХХК-ийн Өмнөговь аймгийн Манлай суманд зүүн урагш зүгт 70 киллметр барьж байсан Таван толгой Хангимандал чиглэлийн авто замын далангийн ажилд тухайн компанийн замын ажлын техникүүдийг шатахуунаар цэнэглэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Манай машин нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хуанлийн өдрөөр 3 дугаар сард 29 өдөр, 4 дүгээр сард 8 өдөр, нийт 37 өдөр ажилласан. Энэ өдрүүдэд бүтэн ажилласан тул маргаан байхгүй. Тухайн компанитай ажил хийж гүйцэтгэх гэрээг нэг сарын түрээсийн төлбөр 4,400,000 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Манай талаас гэрээний үүргээ сайн биелүүлж ямар нэгэн асуудал гаргалгүйгээр ажилласан болно. Ган Төмөр Гүүр ХХК-ийн зөвшөөрснөөр 45-10 УБП улсын дугаартай авто машин нь 2022 оны 4 дүгээр сарын 08-нд үлдэгдэл түлшийг тарааж, ажил бууж Улаанбаатар хот руу буцсан. 3 болон 4 дүгээр сарын нийлбэрээр 37 өдрийн авлага болж байгаа юм. Үүнийг задалж бодохоор нэг сарын түрээс 4,400,000 төгрөг, 30 хоногт хуваахад өдрийн 146,600 төгрөг, нийт ажилласан 37 хоногийг өдрийн 146,600 төгрөгөөр тооцход 5,424,200 төгрөг болж байгаа юм. Мөн хариуцагч Ган Төмөр Гүүр ХХК-г эрэн сурвалжлуулахын тулд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага 5,494,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгч тал Баянгол дүүрэг, 5 дугаар хорооны 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 49/1-20 тоот тодорхойлолт /ХХ-6/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2022/13865 дугаар захирамж /ХХ-8-9/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/02399 дүгээр шийдвэр /ХХ-10-11/, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 28ё2-3/4375 тоот албан бичиг /ХХ-12/, Гантөмөр гүүр ХХК-ийн 2022 оны жолоочийн тооцооны хуудас /ХХ-13-16/, Гантөмөр гүүр ХХК-д хүргүүлсэн шаардлага /ХХ-17/, Гантөмөр гүүр ХХК-ийн Ажил гүйцэтгэх машин, механизм түрээслэх түрээслүүлэх гэрээ /ХХ-18-24/ зэргийг хэрэгт ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ц.Ихбаяр хариуцагч Ган Төмөр Гүүр ХХК-д холбогдуулан 5,494,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
-Нэхэмжлэгч Ц.Ихбаяр хариуцагч Гантөмөр гүүр ХХК-тай Киа пронтер маркын 45-10 УБП улсын дугаартай автомашинаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 2022 оны 03 сарын 03 өдрөөс 2022 оны 04 сарын 08 өдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлжээ. /хэргийн 13-16, 18-24-р хуудас/
Хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл, түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариу тайлбар нотлох баримтыг ирүүлээгүй, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,860 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч талаас 102,860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч талд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Гантөмөр гүүр ХХК-иас 5,949,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ихбаярт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., зааснаар нэхэмжлэгч Ц.Ихбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гантөмөргүүр ХХК-иас 102,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА