Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/166

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Х,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Б /томилолтоор/,

Шүүгдэгч Ч.Ч-ийн өмгөөлөгч: О.С, Б.,

Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч:Д.Д, Д.П,

Шүүгдэгч У.Б-Э-ий өмгөөлөгч: Т.У,

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч: Б.Б-,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Н-,

Шүүгдэгч: Ч.Ч-, Г.О-, У.Б-Э-, Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанааj Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Г.О-оос

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ч-ы Ч-,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Г-ын О-,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт У-гийн Б-Э-,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-н А- нарт холбогдох эрүүгийн 2102004720328 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ... Увс аймгийн .... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн ... байсан, одоо ...ажилтай, ам бүл ... хамт амьдардаг, Увс аймгийн .... сумын ..... тоотод оршин суух хаягтай, төрийн ... шагналтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Ч-ы Ч-, (регистрийн дугаар: ...);

2. Монгол Улсын иргэн, ... Увс аймгийн .... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Барилгын инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ .... ажиллаж байсан, одоо ... ажилтай, ам бүл ... хамт амьдардаг, Увс аймгийн .... сумын .... оршин суух хаягтай, төрийн .... шагналтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, О овогт Г-ын О-, (регистрийн дугаар: ...);

3. Монгол Улсын иргэн, ...-нд Увс аймгийн .... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, кадастрын инженер мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ .... ажиллаж байсан, одоо .... ажилтай, ам бүл .... хамт амьдардаг, Увс аймгийн .... сумын ..... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, З овогт У-гийн Б-Э-, (регистрийн дугаар: ....);

4. Монгол Улсын иргэн, ... өдөр Увс аймгийн .... суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч, инженер мэргэжилтэй, ....ажилтай, ам бүл ..... хамт амьдардаг, Увс аймгийн .... сумын ... оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х овогт Б-н А-, (регистрийн дугаар: ...);

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Ч.Ч- нь Улс төрд нөлөө бүхий этгээд буюу Увс аймгийн ... даргаар ажиллаж байхдаа Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О-, тус газрын кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Б-Э- нартай үйлдлээрээ нэгдэж өөрийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

-Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 4/03 дугаартай “Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй газраас 2021 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн А/229 дугаар захирамжаар .... сумын 3-р багийн нутаг .... төвийн баруун талд “...-Увс” ХХК-нд 200 метр квадрат газрыг эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар,

-.... сумын 5-р багийн нутагт “....” ХХК-д 4000 метр квадрат газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар,

-2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаар захирамжаар .... сумын 5-р багийн нутагт Д-гийн Н-т 1000 метр квадрат,

-Б-ын М-ид 1500 метр квадрат газрыг барилга байгууламжийн зориулалтаар,

-2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/212 дугаар захирамжаар Увс аймгийн .... сумын 11-р багийн нутагт “... .... лоджэс” ХХК-д 2000 метр квадрат газрыг зочид буудлын зориулалтаар,

-2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/325 дугаар захирамжаар .... сумын 5-р багийн нутагт Б-ын Б-д 1500 метр квадрат газрыг барилга байгууламжийн зориулалтаар,

-2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/437 дугаар захирамжаар .... сумын 3-р багийн нутагт Я-гийн Б-д 62 метр квадрат газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар,

.... сумын 5-р багийн нутагт Г-ын Ц-ид 1000 метр квадрат газрыг барилга байгууламжийн зориулалтаар,

-2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/466 дугаар захирамжаар .... сумын 3-р багийн нутагт О-гийн Б-д 300 метр квадрат газрыг барилга байгууламжийн зориулалтаар тус тус эзэмшүүлэх захирамж гарган газар эзэмших эрх олгох замаар тэдгээрт давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Г.О- нь Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

- Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/123 дугаар “Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалтыг батлах тухай” тушаалын 18 дугаар хавсралтаар Увс аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрыг төрийн захиргааны болон үйлчилгээний 36 үндсэн ажилтан, гэрээт 3 ажилтантай буюу нийт 39 ажилтантай байхаар орон тоо батлагдаж гэрээт 3 ажилчин ажиллаж байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Б/12 тушаалаар нярав-жолооч гэсэн орон тоог бий болгож мөн өдрийн Б/17 дугаар тушаалаар Ч.Х-ыг нярав-жолоочоор томилж, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллуулан, Ч.Х-од 11,454,045 төгрөгийн цалин олгож бусдад давуу байдал бий болгон байгууллагын төсөвт 11,454,045 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Мөн Г.О- нь дээрх албан тушаалд ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр Улс төрд нөлөө бүхий этгээд буюу Увс аймгийн ... дарга Ч.Ч-ийн холбогдох хууль, дүрэм, журмуудыг зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

-Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 4/03 дугаартай “Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй газраас 2021 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн А/229 дугаар захирамжаар .... сумын 3-р багийн нутаг .... төвийн баруун талд “...-Увс” ХХК-нд 200 метр квадрат газрыг эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар,

-.... сумын 5-р багийн нутагт “... .....” ХХК-д 4000 метр квадрат газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар,

-2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаар захирамжаар .... сумын 5-р багийн нутагт Д-гийн Н-т 1000 метр квадрат,

-Б-ын М-ид 1500 метр квадрат газрыг барилга байгууламжийн зориулалтаар,

-2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/212 дугаар захирамжаар Увс аймгийн .... сумын 11-р багийн нутагт “.... лоджэс” ХХК-д 2000 метр квадрат газрыг зочид буудлын зориулалтаар,

-2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/325 дугаар захирамжаар .... сумын 5-р багийн нутагт Б-ын Б-д 1500 метр квадрат газрыг барилга байгууламжийн зориулалтаар,

-2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/437 дугаар захирамжаар .... сумын 3-р багийн нутагт Я-гийн Б-д 62 метр квадрат газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар,

-.... сумын 5-р багийн нутагт Г-ын Ц-Аид 1000 метр квадрат газрыг барилга байгууламжийн зориулалтаар,

-2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/466 дугаар захирамжаар .... сумын 3-р багийн нутагт О-гийн Б-д 300 метр квадрат газрыг барилга байгууламжийн зориулалтаар тус тус эзэмшүүлэх захирамж гарган газар эзэмших эрх олгох замаар тэдгээрт давуу байдал бий болгоход тус газрын кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Б-Э-эр дээрх хууль бус захирамжуудын төслийг боловсруулж, захирамжийн төслийг хянах чиг үүрэг бүхий алба хаагч нарт танилцуулж гарын үсэг зуруулах зэргээр нь Ч.Ч-эд дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч У.Б-Э- нь Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтнээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөрийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж:

Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 4/03 дугаартай “Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй газраас 2021 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн А/229 дугаар захирамжаар .... сумын 3-р багийн нутаг .... төвийн баруун талд “...-Увс” ХХК-нд 200 метр квадрат газрыг эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар,

Увс аймгийн .... сумын 5-р багийн нутагт “....” ХХК-д 4000 метр квадрат газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар,

2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаар захирамжаар .... сумын 5-р багийн нутагт Д-гийн Н-т 1000 метр квадрат,

Б-ын М-ид 1500 метр квадрат газрыг барилга байгууламжийн зориулалтаар,

2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/272 дугаар захирамжаар Увс аймгийн .... сумын 11-р багийн нутагт “... лоджэс” ХХК-д 2000 метр квадрат газрыг зочид буудлын зориулалтаар,

2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/325 дугаар захирамжаар .... сумын 5-р багийн нутагт Б-ын Б-д 1500 метр квадрат газрыг барилга байгууламжийн зориулалтаар,

2021 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн А/437 дугаар захирамжаар .... сумын 3-р багийн нутагт Я-гийн Б-д 62 метр квадрат газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар,

Увс .... сумын 5-р багийн нутагт Г-ын Ц-ид 1000 метр квадрат газрыг барилга байгууламжийн зориулалтаар,

2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/466 дугаар захирамжаар .... сумын 3-р багийн нутагт О-гийн Б-д 300 метр квадрат газрыг барилга байгууламжийн зориулалтаар тус тус эзэмшүүлэх захирамж гарган газар эзэмших эрх олгох замаар тэдгээрт давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд дээрх хууль бус захирамжуудын төслийг боловсруулж, захирамжийн төслийг хянах чиг үүрэг бүхий алба хаагч нараар гарын үсэг зуруулах зэргээр Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О-ын хамтаар дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон,

- .... сумын газрын даамал Б.А-тай бүлэглэн тус аймгийн .... сумын 6 дугаар багийн нутагт авто дромын доод талд байрлалтай хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Б-ын эзэмшлийн 700 метр квадрат гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэн Э.Н-ад шилжүүлэхдээ уг газрыг хэмжээг 2800 метр квадрат болгох зорилгоор албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, .... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/104 дугаартай тогтоолоор баталсан “Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй газраас 2100 метр квадрат газрыг нэмж хэмжээнд өөрчлөлт оруулж, Э.Б-ыг .... сумын 6 дугаар багийн нутагт 2800 метр квадрат газрыг урьд эзэмшиж байсан мэтээр газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийг төслийг боловсруулан улмаар ... даргын 2021 оны 9 дүгээр 28-ны өдрийн А/273 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамж гаргах нөхцөлийг бүрдүүлж өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Э.Б-од давуу байдал бий болгосон,

4. Шүүгдэгч Б.А- нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт .... сум хариуцсан газрын даамлаар ажиллахдаа тус газрын кадастр хариуцсан ахлах мэргэжилтэн У.Болор- Эрдэнэтэй бүлэглэн тус аймгийн .... сумын 6 дугаар багийн нутагт авто дромын доод талд байрлалтай иргэн Э.Б-ын эзэмшлийн 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/04 дугаартай тогтоолоор баталсан “Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй 2100 м.кв газрын нэмж олгон, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1. Эрүүгийн 21020047203.. дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:

А. Шүүгдэгч Ч.Ч-, Г.О-, У.Б-Э- нарт холбогдох хэргийг нотлох баримтууд:

1. Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн 4 дүгээр хуралдааны тэмдэглэл /Хавтаст хэргийн 2-р хавтасны 106-114 дэх тал/,

2. Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 4/03 дугаартай “Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоол, түүний хавсралт / Хавтаст хэргийн 2-р хавтасны 70-105 дахь тал/,

3. 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 439 дугаартай прокурорын нэгжлэг хийх тухай прокурорын зөвшөөрлийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт нэгжлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл / Хавтаст хэргийн 5-р хавтасны 1-7 дахь тал/,

4. Эд зүйлд үзлэг хийж, хуулбарлан авсан тухай тэмдэглэл / Хавтаст хэргийн 5-р хавтасны 8-14 дэх тал/,

5. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн А/229 дугаартай захирамжаар “............. Увс” ХХК-д олгосон 200 метр квадрат газрын, “Улаан ....... .......” ХХК-д олгосон 4000 метр квадрат газрын хувийн хэрэг /Хавтаст хэргийн 5-р хавтасны 104-113 дахь тал/,

6. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн А/229 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хяналтын карт / Хавтаст хэргийн 2-р хавтасны 178 дахь тал/,

7. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/325 дугаартай захирамжаар Б.Б-д олгосон 1500 метр квадрат газрын хувийн хэрэг /Хавтаст хэргийн 5-р хавтасны 114-139 дэх тал/,

8. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/325 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хяналтын карт /Хавтаст хэргийн 2-р хавтасны 184 дэх тал/,

9. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаартай захирамжаар Д.Н-т олгосон 1000 метр квадрат газрын, Б.М-ид олгосон 1500 метр квадрат газрын тус тус хувийн хэрэг / Хавтаст хэргийн 5-р хавтасны 140-177 дахь тал/,

10. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хяналтын карт /Хавтаст хэргийн 2-р хавтасны 182 дахь тал/,

11. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/437 дугаартай захирамжаар Я.Б-д олгосон 62 метр квадрат газрын, Г.Ц-Аид олгосон 1000 метр квадрат газрын тус тус хувийн хэрэг / Хавтаст хэргийн 5-р хавтасны 178-195 дахь тал/,

12. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/437 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хяналтын карт /Хавтаст хэргийн 2-р хавтасны 188 дахь тал/,

13. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/466 дугаартай захирамжаар О.Б-д олгосон 300 метр квадрат газрын хувийн хэрэг / Хавтаст хэргийн 5-р хавтасны 196-212 дахь тал/,

14. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “......лоджэс” ХХК-д 2000 метр квадрат газар олгосон захирамж /Хавтаст хэргийн 5-р хавтасны 229 дэх тал/,

15. Увс аймгийн ......... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/04 дугаартай “......... сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө” батлах тухай тогтоол, хавсралт / Хавтаст хэргийн 7-р хавтасны 163-174 дэх тал/,

16. Газар зохион байгуулалт, Геодизи зураг зүйн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/161 дугаартай “Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тухай” тушаал, ажпын удирдамж / Хавтаст хэргийн 1-р хавтасны 232-238 дахь тал/,

            17. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/577 дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжууд / Хавтаст хэргийн 2-р хавтасны 66 дахь тал, 8-р хавтасны 198 дахь тал/,

18. Монгол Улсын Ерөнхий сайд У.Х-ийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай “Ч-ы Ч-ийг Увс аймгийн Засаг даргаар томилох тухай” захирамж / Хавтаст хэргийн 2-р хавтасны 193 дахь тал/,

19. Засаг дарга Ч.Ч-ийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаартай “Г.О-ыг Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамж, албан тушаалын тодорхойлолт / Хавтаст хэргийн 2-р хавтасны 196-205 дахь тал/,

20. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г.О-ын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 дугаартай “У.Б-Э-ийг Кадастрын асуудал хариуцсан, Газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтний үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” тушаал, албан тушаалын тодорхойлолт / Хавтаст хэргийн 7-р хавтасны 227-230 дахь тал/,

21.А/258, А/325, А/437, А/466, А/460 тоот захирамжуудаар олгогдсон газрын байршилд үзлэг хийсэн тэмдэглэл / Хавтаст хэргийн 6-р хавтасны 239-246 дахь тал/,

22.  Монгол улсын ерөнхий аудитороос 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 131 дугаартай Монгол Улсын ерөнхий прокурорт хандаж гаргасан “Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах тухай” албан бичиг / Хавтаст хэргийн 4-р хавтасны 52-53 дахь тал/,

23. Гэрч С.Б- /Увс аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор/-ы мэдүүлэг / Хавтаст хэргийн 4-р хавтасны 62-63 дахь тал/,

24. Гэрч С.А-ын мэдүүлэг / Хавтаст хэргийн 1-р хавтасны 57-58 дахь тал/,

25.  Гэрч Я.У /Увс аймгийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн/-гийн мэдүүлэг / Хавтаст хэргийн 1-р хавтасны 67-68 дахь тал/,

26. Гэрч Д.Ж /Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн дарга/-гийн мэдүүлэг / Хавтаст хэргийн 1-р хавтасны   70-71 дэх тал, 6-р хавтасны 248-250 дахь тал/,

27. Гэрч Б.Б- /Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын гэрээт ажилтан/-аас дахин авсан мэдүүлэг / Хавтаст хэргийн 1-р хавтасны 76-77 дахь тал/,

28.Гэрч Т.Б- /Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын газарт Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн/-ын мэдүүлэг / Хавтаст хэргийн 1-р хавтасны  79 дэх тал/,

29. Яллагдагч У.Б-Э-ий гэрчээр өгсөн мэдүүлэг / Хавтаст хэргийн 1-р хавтасны  81-83 дахь тал/,

30. Гэрч Ц.З- /Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/-ын мэдүүлэг/ Хавтаст хэргийн 1-р хавтасны 85 дахь тал/,

            31.  Гэрч Л.А- /Улаан .......” ХХК-ий захирал/-гийн мэдүүлэг / Хавтаст хэргийн 1-р хавтасны 88-89 дэх тал/,

32. Гэрч Д.Н-ийн мэдүүлэг / Хавтаст хэргийн 1-р хавтасны 91-92 дахь тал/,

33. Гэрч Б.Б-ийн мэдүүлэг / Хавтаст хэргийн 1-р хавтасны 94-95 дахь тал/,

34. Гэрч С.Б-ын / Хавтаст хэргийн 1-р хавтасны 103-104 дэх тал/,

35. Гэрч Б.М-ийн мэдүүлэг / Хавтаст хэргийн 1-р хавтасны 97-98 дахь тал/,

36. Гэрч Г.Ц-Аийн мэдүүлэг / Хавтаст хэргийн 1-р хавтасны 100-101 дэх тал/,

37. Гэрч Г.Б-Э- /Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга/-ий мэдүүлэг Хавтаст хэргийн 1-р хавтасны 106-107 дахь тал/,

38. Гэрч Ж.Э- /Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт Хөгжlийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга/-ын мэдүүлэг /Хавтаст хэргийн 1-р хавтасны 109-110 дахь тал/,

39. Гэрч Л.Г- /“... Увс” ХХК/-ийн мэдүүлэг/ Хавтаст хэргийн 1-р хавтасны 112-113 дахь тал/,

40. Гэрч Б.С- /......лоджес” ХХК/-ын мэдүүлэг/ Хавтаст хэргийн 1-р хавтасны 116-117 дахь тал/,

41. Гэрч Я.Б-гийн мэдүүлэг / Хавтаст хэргийн 4-р хавтасны 94-95 дахь тал/,

42. Гэрч О.Б-ын мэдүүлэг /Хавтаст хэргийн 4-р хавтасны 142-143 дахь тал/,

43. Гэрч А.О- /Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хуулийн мэргэжилтэн/-ийн мэдүүлэг /Хавтаст хэргийн 7-р хавтасны 2-3 дахь тал/,

Б. Шүүгдэгч У.Б-Э-, Б.А- нарт холбогдох хэргийг нотлох баримтууд:

1. ......... сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/273 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамж, газрын хувийн хэрэг / Хавтаст хэргийн 7-р хавтасны 156-160, 131-160 дахь тал/,

2. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г.О-ын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Б/04 дугаартай “Б.А-г ....... сум хариуцсан газрын даамлаар томилох тухай тушаал, албан тушаалын тодорхойлолт / Хавтаст хэргийн 7-р хавтасны 231-234 дэх тал/,

3. Газар зохион байгуулалт геодизи, зураг зүйн газраас 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн 1/2340 дугаартай “2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/273 дугаар захирамжаар иргэн Э.Н- /.........../-Д шилжүүлэхдээ 700 м.кв талбайн хэмжээг өөрчилж 2800 м.кв болгосон байна. Газрын кадастрын мэдээллийн санд дээрх нэгж талбарын талбайн хэмжээ өөрчилсөн бүртгэлийг аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн У.Б-Э- 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 09 цаг 46 минутад хийж гүйцэтгэсэн байна” гэх албан бичиг /Хавтаст хэргийн 8-р хавтасны 1 дэх тал/,

4. ......... сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/248 дугаартай “Э.Б-од газар эзэмшүүлэх тухай” захирамж, газрын кадастрын зураг /Хавтаст хэргийн 8-р хавтасны 9-18 дахь тал/,

5. ......... сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/347 дугаартай “Э.Б-од газар эзэмшүүлэх тухай” захирамж, газрын кадастрын зураг /Хавтаст хэргийн 8-р хавтасны 3-8 дахь тал/,

6. Гэрч Ц.П- /Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга/-ын мэдүүлэг /Хавтаст хэргийн 7-р хавтасны 106-107 дахь тал/,

7. Шүүгдэгч Б.А-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /Хавтаст хэргийн 7-р хавтасны 108-109 дэх тал/,

8. Гэрч Э.Н-ын мэдүүлэг /Хавтаст хэргийн 7-р хавтасны 111-112 дарь тал/,

9. Шүүгдэгч У.Б-Э-ий яллагдагчаар өгсөн мэдүүлэг /Хавтаст хэргийн 11-р хавтасны 241 дэх тал/,

10. Шүүгдэгч Б.А-гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /Хавтаст хэргийн 11-р хавтасны 244 дэх тал/,

В. Шүүгдэгч Г.О- нь Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Ч.Х-ыг ажилд томилж давуу байдал бий болгосон гэмт хэргийг нотлох баримтууд:

1. Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/123 дугаартай “Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалтыг батлах тухай” тушаал, 18 дугаар хавсралт /Хавтаст хэргийн 14-р хавтасны 118-120 дахь тал/,

2. Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О-ын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай “Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бүтэц, орон тоо, шинэчлэн батлагдсантай холбогдуулан ажилтан, албан хаагчдыг хавсралтаар томилон батлах тухай” тушаал /Хавтаст хэргийн 14-р хавтасны 44-45 дахь тал/,

3. Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О-ын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаартай “Ч-ын Х-ыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Нярав жолоочоор 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилох тухай” тушаал /Хавтаст хэргийн 14-р хавтасны 48 дахь тал/,

4. Увс аймаг дахь Төрийн аудитын газраас тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021, 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлан, дүгнэлт, төлбөрийн акт /Хавтаст хэргийн 14-р хавтасны 61-112 дахь тал/,

5. Ч.Х-ын нэхэмжлэлтэй Увс аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 623 дугаартай шийдвэр /Хавтаст хэргийн 14-р хавтасны 238-250 дахь тал/,

6. Иргэний хариуцагч Ч.Х-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, цалингийн хүснэгт, төлбөрийн хүснэгт /Хавтаст хэргийн 14-р хавтасны 137-141 дэх тал/,

7. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О- нь Ч.Х-той 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” /Хавтаст хэргийн 14-р хавтасны 55-65 дахь тал/,

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.О-ийн мэдүүлэг /Хавтаст хэргийн 14-р хавтасны 22-23 дахь тал/,

9. Гэрч Б.Б- /Увс аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын захиргаа хуулийн хэлтэс хариуцсан ахлах мэргэжилтэн/-ийн мэдүүлэг /Хавтаст хэргийн 14-р хавтасны 27 дахь тал/,

10. Гэрч А.Б- /Увс аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын нягтлан бодогч/-гийн мэдүүлэг /Хавтаст хэргийн 14-р хавтасны 29 дэх тал/,

11. Гэрч А.Н- /Увс аймгийн Төрийн эудитын газар аудитор/-гийн мэдүүлэг /Хавтаст хэргийн 14-р хавтасны 32-33 дахь тал/,

12. Гэрч Ц.Б- /Увс аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газрын нягтлан бодогч/-гийн мэдүүлэг /Хавтаст хэргийн 14-р хавтасны 36 дахь тал/,

 13. Гэрч Ц.Б-гийн дахин өгсөн мэдүүлэг /Хавтаст хэргийн 15-р хавтасны 74-75 дахь тал/-үүдийг шинжлэн судлаж,

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг хуульчилсан. Нийтийн албан тушаалтны үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийг тусгайлсан субъект мөн эсэхээс  үл хамааран гэмт хэрэгт хамтран оролцсон шинжийг харгалзан тухайн зүйл заалтад заасан гэмт хэрэгт хамтран үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй буюу гэмт хэргийг эцэст нь хүргэх явцад хамтран оролцсон этгээдийн үйлдэл оролцоогүйгээр уг гэмт хэрэгт төгсөх боломжгүй байсан бол үйлдэл оролцоог нэгтгэн зүйлчлэх нь эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Иймээс Увс аймгийн ... дарга Ч.Ч-ийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч байсан Г.О-,  мэргэжилтэн У.Б-Э- нарыг үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хохирол, хор уршиг, ярилцсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж  өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүйг хийх, хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчилж өгсөн байдаг. Ч.Ч- нь ажиллаж байх хугацаандаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т  заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа аймгийн ИТХ-ын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/03 дугаартай Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын  сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 6 удаагийн захирамжаар өөрийн танил, хамтран ажиллаж байсан, найз нөхдийн хамаарал бүхий 6 иргэн, 3 аж ахуйн нэгжид нийт 11,562 метр квадрат газрыг эзэмших эрх олгож давуу байдал бий болгосон. Энэ үйлдэлд нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Г.О-, мэргэжилтэн У.Б-Э- нар нь дэмжлэг үзүүлж гэмт хэргийг төгсгөх нөхцөл байдлыг бий болгосон болох нь дээрх захирамжаар газар эзэмших эрх олгож авсан, тэдний гэрчээр өгсөн мэдүүлэг, газрын төлөвлөгөө болон бусад хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт буруутгах хууль зүйн үндэслэлтэй байна. Хэдийгээр шүүгдэгч Ч.Ч- нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 577 дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 814 дугаартай захирамжуудийг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч хууль бус олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь энэ гэмт хэрэг үлдээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Ч.Ч- нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн захирамжийн төслийг дагалдах хяналтын хуудсанд холбогдох албан тушаалтан нарын гарын үсэг зурсан зэргийг харгалзан газар эзэмшүүлэх захирамж гаргаж гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэх боловч Ч.Ч- нэг удаагийн бус 6 удаагийн (давтамжтайгаар) захирамжаар бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашигласан зориуд санаатай, хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийг санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хохирол хор уршиг гэм буруугаар учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь хууль бус үйлдлийн улмаас  мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх шууд хохирол учирсан гэж үзэхэд учир дутагдалтай байгаа боловч 6 удаагийн захирамжаар өөрийн танил мөн хамтран ажилладаг найз нөхөд хамаарал бүхий 6 иргэн, 3 аж ахуйн нэгжид нийт 11,562 метр квадрат газрыг олгохдоо тодорхой хугацаагаар эзэмших захирамж гаргасан буюу газар түүний хэвлийн эд баялгийг Монгол Улсын өмч буюу төрийн нийтийн өмч хэвээр хадгалагдаж үлдсэн байдаг. .... сумын ИТХ-ын баталсан  2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газруудыг 2015, 2016 оны  газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусчихсан байсан учраас олгож болно гэдэг байдлаар ойлгож болохгүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгачихсан газруудыг олгохдоо сумын ... даргын зөвшөөрлийг авсан байх ёстой. Тухайн жилийн  газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа газар зохион байгуулалт орох саналыг авснаараа тухайн ... даргаас зөвшөөрөл авсан гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдэхгүй байна. Харин тухайн жилийн газар эзэмших болон өмчлөх эрх олгож байгаа нөхцөл байдалд үндэслээд тухайн  жилийн төлөвлөгөөнд орсон газраас өгөх ёстой. Ингэхдээ тухайн газрын сумын ... даргаас санал хүсэлтийг авсан байх ёстой гэдэг байдлаар хуульд тодорхой заагаад өгчихсөн байна.  Дээрх газруудыг олгохдоо тухайн газар нь өмнө нь эзэмшиж байсан гэдэг нэрийдлээр дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр олгосон байдаг. Үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаас аваад үзэхэд тухайн газруудыг Ч.Ч- нь найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс, өмнө нь хамтран ажиллаж байсан харилцаатай, хамаатан садны хүрээний ч гэдэг юм уу ийм нөхцөл байдал бүхий нэр бүхий 6 иргэн, 3 аж ахуйн нэгжид захирамжийг гаргаж газар эзэмшүүлсэн байна. Ингэж эзэмшүүлэхэд Г.О-, У.Б-Э- нарын үйлдэл орж ирдэг. Ямар үйлдлээр захирамж гаргаж, газар олгох нөхцөл байдлыг бүрдүүлж дэмжлэг үзүүлээд байна вэ? гэхээр тухайн иргэдийн гэрчжжр өгсөн мэдүүлэг байдаг. Гэтэл өнөөдөр надтай энэ хүн уулзаагүй гэрч худал мэдүүлэг өгчээ гээд Г.О- шүүх хуралдаан дээр хэлж байгаа юм. Гэрч худал мэдүүлэг өгсөн гэдгийг яаж нотлоод байгаа юм бэ? тухайн гэрч мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгөхгүй гэж хууль сануулаад мэдүүлэг өгсөн байхад ингэж хэлж байгаа нь яллагдагч өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэг ч хүлээхгүй ч гэсэн үндэслэлгүйгээр гэрч нарын мэдүүлэг худлаа гээд зогсож байгаа нь ёс зүйн хувьд өрөөсгөл. Гэрчийн “Тухайн үед би  О-той таараад  энэ газрыг авч, хүүдээ үйлчилгээний барилга байгууламж барьж бэлэглэх гэж байгаа юм гэхэд энэ газрыг чинь хүсэлтийн чинь дагуу шийдвэрлэнэ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг байдаг. Эндээс юу харагдаад байгаа юм бэ гэхээр таны газрыг асуудалгүй би шийдэж өгнө гэдэг ийм урьдчилсан амлалт өгөөд явчихаж байгаа юм. Энэ нь нийтийн албан тушаалтан, тэр тусмаа удирдах албан тушаалтны ёс зүйд байх ёстой асуудал уу? үгүй. .... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт авна гэсэн газрыг 5 дугаар багийн нутаг дэвсгэр болгоод, авна гэсэн газраас өөр газар олгосон байдаг.  Яагаад энэ хүмүүсийн хүссэнээс өөр байршилд газар өгөөд, захирамж боловсруулаад байгаа юм гэдэг асуудлууд байгаад байгаа юм. У.Б-Э-ий хувьд захирамж боловсруулж өгсөн үйлдэл дээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрчихсөн байгаа. Энэ үйлдэл дээрээ маргахгүй гэж байгаа тэгэхээр энэ хүн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг бусдад эзэмшүүлэх захирамжийн төсөл боловсруулж болохгүй гэдгийг мэдэж байсан. Энэ талаар дээд шатны даргадаа танилцуулахад захирамжийн төсөл боловсруул гэдэг үүрэг чиглэл өгч байсан гэдэг. Г.О- ч үүнийг шүүх хуралдааны явцад мэдүүлсэн, Ч.Ч-ийн шийдвэрээр энэ хүн томилогдсон байдаг тиймээс харилцаа хамааралтай хүн юм. Тэгэхээр Г.О-, Ч.Ч-ийн хууль бусаар газар олгож байгаа үйлдэл дээр ... даргын захирамжийн төсөл бэлдүүлэх, тухайн иргэдээс ирсэн хүсэлтийг шуурхай шийдвэрлэх энэ үйл явц дээр дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэдэг нь гэрч нарын мэдүүлгүүд,  нэгж талбарын хувийн хэргүүд дээр авагдсан баримтууд дээр харагддаг. У.Б-Э-ий хувьд гэрчүүд бүгдээрээ хэлдэг. У.Б-Э- Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын асуудлыг шийдэж захирамжийн төсөл оруулж ирдэг. Тухайн үед бид нар болно болохгүй гэдэг асуудлаа тэмдэглээд танилцсан, хянав гэдэг байдлаар явж байсан гэдэг.  Өнөөдөр хяналтын карт дээр гарын үсэг зурах албан тушаалтнуудад  танилцуулж, зарим хүмүүсээр гарын үсэг зуруулахгүйгээр шууд ... даргад оруулж өгсөн байдаг. Ийм байдлаар ... даргын захирамжуудыг шуурхай гаргуулах нөхцлийг бүрдүүлэх байдлаар хамтран оролцсон дэмжлэг үзүүлсэн гэж үзэж байна.

Г.О-ыг даргаар ажиллаж байх хугацаанд 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын даргын шийдвэр бол хүчин төгөлдөр байсан. Үнэхээр аймгийн ... даргын захирамж үйл ажиллагааны хөтөлбөртэй зөрчилдөж байгаа бол энийг асууж тодруулж захиргааны журмаар маргаж шийдвэрлүүлсэн асуудал байдаггүй. Би орон нутгийн төсвөөс санхүүжилт авдаг гэдэг байдлаар зөвхөн ... даргын гаргасан захирамж шийдвэрийг барина  гэдэг байдлаараа энэ нөхцөл байдлаа тайлбарладаг. Гэтэл дээд шатны байгууллагын 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын даргын шийдвэрийг дагах ёстой байсан. Үүний дагуу аймгийн аудит ороод нэг үйлчилгээний ажилтан орон тооны бус ажиллуулсан байна гээд шийдвэр гарчихсан. Энэ нь захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатын шүүхээр шийдэгдээд хүчин төгөлдөр байгаа. Тэгэхээр  Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын даргын тушаал шийдвэрийг барьж батлагдсан бүтэц орон тооны дагуу ажиллах ёстой байжээ гэж үзэж байгаа учраас бусдад давуу байдал бий болгож, байгууллагын төсөвт хохирол учруулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

У.Б-Э-, Б.А- хоёрын хувьд У.Б-Э- нь өөрийн нөхөрт өөрийн гэр бүлийн хэрэгцээнд давуу байдал бий болгох зорилгоор 700 мянган метр газрыг бусдад зарахдаа хажууд байсан 2100 метр квадрат газрыг хамт шилжүүлж 2800 метр болгож зарж өөртөө ашиг олсон ийм нөхцөл байгаа. Өнөөдөр газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн өөрийн хариуцдаг кадастрын зураг ашиглаад өөртөө газар эзэмших, ашиглах нөхцөл байдлыг бүрдүүлээд ... даргаар захирамж гаргуулаад явж байгаа. Тэгтэл хоёр иргэний газар хүчингүй болонгуут нь өөрийнхөө нөхөр дээр авчихдаг энэ нь албан тушаалын байдлаа ашиглаж байгаа юм. Яагаад хүчингүй болсон газрыг нээлттэй дуудлага худалдаанд оруулахгүйгээр шууд өөрөө хүсэлт өгөөд авчихаж байгаа юм бэ? Хамгийн түрүүлж мэдэж байгаа хүмүүс мэдээж тухайн байгууллагын хүмүүс шүү дээ. У.Б-Э- сая шүүх хуралдаанд би орон сууцанд орох гээд хөнгөлөлттэй зээлд хамрагдах урьдчилгаа мөнгө хэрэгтэй байсан учраас нөхөр дээрээ шилжүүлсэн гэж хэллээ. Энэ нь нийтийн албан тушаалтны хувьд өөртөө давуу байдал бий болгож байгаа  үйлдэл. Энэ үйлдэлдээ санаатай хандсан гэдэг нөхцөл байдал өөрийнх нь мэдүүлэг бусад баримтуудаар хангагддаг. У.Б-Э-ий хувьд Б.А-гийн дээд шатны албан тушаалтан учраас Б.А-гаар тухайн үйлдлүүдийг хийлгэхдээ тухайн программд өөрөө шивж оруулж байгаа, бүртгэлийг хийж байгаа нь У.Б-Э- өөрөө байна гэдэг байдал харагдаж байна. Энэ нь нийтийн албан тушаалтан бие биедээ давуу байдал бий болгож байгаа. Энэ гэмт хэргийн үйлдэлд бүлэглэн оролцож байгаа нөхцөл байдал харагдаж байна. Иймд прокурор болон мөрдөх байгууллагаас энэ нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй байна гэж үзсэн. Ингээд Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.Ч-ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар, яллагдагч Г.О-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлйин 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, мөн шүүгдэгч У.Б-Э-ийг  эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 2.2 дугаар зүйлийн 3,  3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг заасныг тус тус журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар, Б.А-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1,  1,9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг , 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж өгнө үү гэсэн саналтай байна. Б- гэж хүнд 2800 мкв газрыг олгосон нь хууль зөрчиж байна уу гэдэг асуудал 2015, 2016 онд Х-, Б- гэдэг хүнд тус бүр 700 мкв газрыг гэр бүлийн хэрэгцээнд эзэмшихээр газрыг өгсөн, дараагийнх нь 2019 онд Б-, Б нарт бас тус бүр 700 мкв газрыг өгсөн ингээд нийлүүлээд 2021 оны 09 сарын 28-ны 04 дугаар захирамжаар сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад хүнд зарахдаа жимс жимсгэний үйлдвэр үйлчилгээ явуулах байдалтайгаар 2800 мкв болгож нэмж зарсан асуудал юм. Энэ ямар хэмжээгээр олгож зарах ёстой вэ гэдэг өнөөдөр асуудал болж байгаа 4 хүн эзэмшиж байгаа нь процессийн хууль зөрчөөгүй хэн нэгэнд давуу байдал олгоогүй гэдэг асуудлыг яриад байгаа. У.Б-Э- процесс зөрчсөн гэдгээ хэлсэн өмгөөлөгч, шүүгдэгч энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулалгүйгээр эзэмшиж байгаа газрыг бусдад эзэмшүүлж процесс зөрчиж шилжүүлж байгаа үйл ажиллагаа нь хэн нэгэн этгээдэд давуу байдал бий болгох гэсэн субъектив санаа зорилгын үүднээс үйлдэгдсэн байна гэж үзэх нөхцөл байдал байгаа юм. Энэ нь газрын даамал мэргэжилтэн нар нь ... даргаар захирамж гаргуулах энэ нөхцөл бололцоог бүрдүүлж захирамжийн төслийг боловсруулж гаргуулсан гэж мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогддог. У.Б-Э- нь  Ч.Ч-ийн үйлдэл дээр  дэмжлэг үзүүлж хамтран оролцсон захирамжийн төслийг боловсруулж оролцсон. Төслийг боловсруулахдаа  2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй гэдгийг мэдэж байсан. Дараачийн асуудал ... даргын тамгын газрын мэргэжилтэн Угийн хяналтын хуудсан дээр газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд ороогүй юм биш үү гэдэг асуудлыг тавьсан. Тэгтэл өнөөдөр хуулийн хэлтсийн зүгээс оруулж ирж байгаа асуудалд бол бид итгэдэг. Энэ дээр итгэлээр хандаад гарын үсэг зураад ... даргын захирамж өгсөн гэж яридаг. Энэ нь хуулийн мэргэжилтэн газар зохион байгуулалтад тусгагдаагүй гэдэг асуудлаар хандсан байна. Гэрч Угийн мэдүүлэгт энэ талаар тайлбарладаг. Ингээд ... даргын захирамж гарсан нь бусдад газар өгөх асуудал баталгаажиж байгаа. Үүнд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар голлох үүрэг гүйцэтгэж оролцдог. Хэнд ямар газар эзэмшүүлэх 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд хаана ямар, ямар газрыг тусгахыг аймгийн газар зохион байгуулалтын асуудал хариуцсан мэргэжилтнүүд орж батлуулдаг. Г.О-ын үйлдлийн хувьд ... даргаас томилогдсон,  байсан удирдах албан тушаалтны хувьд  дээрээс нь  тухайн  газрын кадастр хариуцсан мэргэжилтэн “2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй байна шүү дээ. Бид төслийн боловсруулж болох юм уу?” гэдэг санал мессежийг өгсөөр байтал төслийг нь боловсруулаад ор гэдэг үүрэг чиглэл өгч байсан гэдэг нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдоод байгаа юм. Тэгэхээр энэ үйлдэл ямар нөхцөл байдалд дэмжлэг үзүүлж, үүрэг чиглэл өгөөд байгаа юм бэ? гэдгийг хавтас хэргээс үзэхэд найз нөхөд, хамаарал бүхий хамт ажиллаж байсан, дотны хүн гэсэн нөхцөл байдал үүсч байгаа юм. ... даргад хяналтын хуудсыг хянах чиг үүрэг байсан. Яагаад энэ үүргээ хэрэгжүүлээгүй вэ? Яагаад гэхээр харилцан хамаарал бүхий этгээдийн газар эзэмших асуудал орж ирээд байна, үүнийг нэг нь ч буцаасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Авилгатай тэмцэх газар шалгаж эхлэхэд захирамжийг хүчингүй болгож байсан нөхцөл байгаа. Гэтэл гаргасан захирамжаа хүчингүй болгосон гэж тайлбарлаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болохгүй гэж байгаа нь үндэслэлгүй байгаа юм. Мөн энэ иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн газар ямар зориулалтаар эзэмшүүлэх үү гэдэг нь хуулиар байгаа зохицуулагддаг. Үнэхээр төслийн хүрээнд сонгон шалгаруулалт явуулах байсан уу, цаана нь дуудлага худалдаа явуулсан бол хэдэн хүн газрыг эзэмшээд өнөөдөр үйл ажиллагаа явуулах боломж байсан эсэх, хуулийн дагуу газар авсан хүмүүс өчнөөн олон  байгаа. Тиймээс энэ нь олон нийтийн эрх ашиг зөрчсөн асуудал юм. Тиймээс доод шатны ажлын хүмүүст итгэдэг хяналтын карт байсан эсэх захирамж гаргасан харилцан хамааралтай хүмүүсээ мэдээгүй гэдэг ч  тухайн этгээдүүдийг мэдэх боломж бололцоо байсан. ... дарга тухайн захирамжийг гаргахдаа хяналтын карт бүрийг хянах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй боловсруулсан төслийн дагуу захирамж гаргасан нь санаатай үйлдэл юм. Захирамж гаргахад дэмжлэг үзүүлж байгаа нь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, мэргэжилтэн хоёр зайлшгүй холбоотой. Б-Э- захирамж боловсруулж дээд шатны албан тушаалтандаа танилцуулж байгаа нь энэ хэрэгт дэмжлэг үзүүлсэн юм. Гэтэл энэ хүний ажлын үйл ажиллагаанд хяналт тавих хүн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын дарга байсан. Гэтэл дарга чи төслөө боловсруулаад өг гэж байгаа нь доод шатны албан тушаалтнаа буруу удирдаж байгаа юм. Газрын ерөнхий төлөвлөгөө тухайн газрын бүтээн байгуулалт хэрхэн яаж, ямар зориулалтаар шийдэх, газар олголтын асуудлыг  зөв оновчтой явуулахад ашигладаг зүйл гэж ойлгож байгаа. Жилийн төлөвлөгөөнд ямар хэмжээтэй газрыг хэрхэн яаж олгох тухай нарийн зохицуулсан байгаа. Гэтэл ерөнхий төлөвлөгөөний дагуу захирамж гаргасан гэдэг нь үндэслэлгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт үйлдлээрээ хамтран оролцсон гэдэг хэлбэрийг журамлаж орж ирсэн нь зөв зүйтэй байна гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн төгссөн хэлбэр захирамж гаргасан хүн, үүнд тусалж байгаа нь У.Б-Э-, Г.О- хоёр хүн хамжигчаар хамтран оролцсон хэлбэр гэдгийг тодорхойлсон байна. Б.А-гийн хувьд У.Б-Э-тэй 2800 мкв газрыг хэрхэн яаж шилжүүлэх нөхцөл байдлыг тодорхой заасан байгаа, У.Б-Э- өөрийнхөө нөхөрт давуу байдал олгож шилжүүлж авч байгаа процесс ажиллагаа буруу. Энэ нь албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон субьектив санаа явагдаж байгаа хэлбэр. Гэтэл Б.А- үүнийг болохгүй гэдгийг мэдсээр байж хамтарч бүлэглэн оролцож байгаа үйлдэл байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйл бүлэглэн гүйцэтгэх гэж журамласан нь буруутгах нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна” гэх  дүгнэлтийг,

Шүүгдэгч Ч.Ч-ийн өмгөөлөгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн:

1. Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 2025 оны 4 дүгээр сарын 22-гы өдрийн А/53 дугаартай “Ч.Ч-ийг “Э-н усан цахилгаан станц барих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн орон нутаг хариуцсан ахлах инженерээр томилох тухай” тушаал,

2.  2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Ч.Ч-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтуудыг шинжлэн судлаж,

  “Ч.Ч- нь 2021 оны 5 сараас 10 сарын хугацаанд нийт 5 удаагийн захирамжаар 3 хуулийн этгээд болон 6 иргэнд газар эзэмшүүлэх үйлдэлдээ маргадаггүй. Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдэгдсэн сэдэл зорилго гэм буруугийн хэлбэр объектив шинжийг шүүхийн хэлэлцүүлэгт тогтоох нь чухал ач холбогдолтой байна. Нэгдүгээрт ... даргын захирамж гарч байгаа буюу эдийн болон эдийн бус баялаг бий болж байгаа этгээдүүдийн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад авсан 1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар талд авагдсан гэрч Угийн мэдүүлэгт захиргааны акт гарахад дагалдах хуудсыг тухайн төсөл боловсруулсан албан тушаалтан, шийдвэр болгонд хавсаргах ёстой талаар Захиргааны ерөнхий хуулийн 29 зүйлд заасан шаардлагыг хангах талаар өгсөн, гэрч Б-ын мэдүүлэг, гэрч А-гийн мэдүүлэг, Б-Э-ий мэдүүлэг, Э-ын мэдүүлэг, Г-ийн мэдүүлэг зэргээс үзэхэд Увс аймгийн ... дарга Ч.Ч-тэй шууд харилцаа холбоо тогтоосон захирамж гаргуулахаар түүнд нөлөөлсөн гэдэг ийм шалтгаан нөхцөлийг тодорхойлсон нотлох баримт байхгүй. Харин 2 дугаар хавтаст хэргийн 178 дугаар талд хяналтын дагалдах хуудсан дээр шийдвэрийн төслийг У.Б-Э- боловсруулж, хянасан Г.О- Увс аймгийн ... даргын тамгын газрын дарга Э-, Г.Б-Э-, У нар нь баталгаажуулж захиргааны актыг гаргахад дэмжлэг үзүүлсэн үйл баримт тогтоогдсон. Н-т давуу байдал бий болгосон гэх үйл баримтад Б-, У Н- нарын мэдүүлэг зэргээр Ч.Ч- даргатай холбоотойгоор тэр хүний нөлөөллөөр газар авсан талаар хэн нэг нь мэдээлсэн ийм үйл баримт тогтоогдоогүй.  Ингээд 2021 оны 5 сарын 18-ны өдрийн 272 дугаартай  “суприма бүүтик ложистика” ХХК-д зочид буудлын зориулалтаар газар эзэмшүүлсэн гэх асуудал дээр гэрч У, Ж, Б-, С- нарын мэдүүлгээр буруутгаж байгаа хэдий ч түүн дээр субьектив идэвхтэй үйлдлээр дэмжлэг үзүүлж газар олгоход оролцсон талаар нотлох баримт авагдаагүй. 2021 оны 8 сарын 04-ны өдөр  А/437  дугаартай захирамжаар Я-гийн, Б-, Ц-А нарт газар олгосон гэх үйл баримтад Ч-ийн оролцоо байхгүй. А/325 дугаартай захирамжаар Б-д газар эзэмшүүлсэн гэх үйл баримтад холбогдох баримтаар түүний үйлдэл оролцоог тогтоосон баримт байхгүй. 2021 оны 8 сарын 20-ны өдрийн A/466 дугаартай захирамжаар Б-д 300 метр квадрат газрыг барилга байгууламжийн зориулалтаар эзэмшүүлэхээр захирамж гаргасан нөхцөл дээр гэрч Б-ын мэдүүлгээр Увс аймгийн ... дарга Ч.Ч-ийн оролцооны талаар идэвхтэй мэдүүлсэн зүйл байхгүй. Хэргийн үйл баримтыг үзэхэд Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн У.Б-Э-, тус газрын даргаар ажиллаж байсан Г.О- ... дарга Ч.Ч- нарын үйлдэл оролцоог буруутгаж орж ирсэн. Захиргааны тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар захиргааны акт гаргах бол хуулийн процессоор журамлаж өгсөн . Энэ процесст захиргааны акт гаргаж байгаа шийдвэрээ хянаж байгаа албан тушаалтан бол үйлдэл оролцоогоор захирамж гаргах процесст оролцож байгаа нөхцөл байдлаар хэрэгт авагдсан, хууль хэрэглээний талаар яллах дүгнэлтэд Ч.Ч-ийг Монгол Улсын ... Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйл аймгийн ... даргын бүрэн эрхийг зөрчсөн талаар 60.1.1-т  заасныг зөрчсөн талаар дурдсан мөн уялдуулаад газрын тухай хуулийн 20 дугаар зүйл, 33 дугаар зүйлийн 1.1,  1.2-т заасан заалтыг зөрчсөн талаар дурддаг. Дээрх хууль тогтоомжийг үзэхэд их хурлаас 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ... захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс  дагаж мөрдөхөөр хуульчилсан байсан. Газрын тухай хуулийн буруутгаж байгаа заалт нь 2022, 2023 онд нэмэлт өөрчлөлтүүд орсон ингэж хэрэгжихээр үйл баримтуудыг буруутгадаг, гэмт хэрэгт холбогдсон цаг хугацааг бол 2021 оны 5 сараас 2021 оны 10 дугаар сард үйлчилсэн цаг хуулийн үйлчлэлийг  үзэхээр байсан. Ингээд Хууль тогтоомжийн тухай хуулийн 261 -н 1-т хүчингүй болсон хуулийг хүчингүйд тооцох хуулийг хүчингүй болгосноор өмнө үйлчилж байсан хүчингүй болсон хуулийн үйлчлэл сэргэхгүй, 26.1.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг бол буцаан хэрэглэхгүй ийм хуулийн заалттай тэгэхээр дээрх хуулийн заалтуудыг үзэхэд 2021 онд үйлчилж байсан гэж буруутгаж байгаа үйл баримтад хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн заалтуудыг шууд хэрэглээд түүний үйлдлийг таамаглал дэвшүүлж гэм буруутайд тооцох нь хууль хэрэглээний хувьд боломжгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан  нийтийн албан тушаалтан бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зориуд хэрэгжүүлэхгүй байснаар өөртөө болон бусдад давуу байдал гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, мөн шунахай болон хувийн сэлэлт дээр үйлдэгддэг онцлогтой тул эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон байхыг шаарддаг. Тэгэхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж буюу бусдад давуу байдал бий болгож байгаа албан тушаалын байдлаа ашиглаж байгаа энэ үйл баримтыг нотлох баримтад тулгуурласан буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэг, захирамж олж аваад байгаа этгээдүүдийн мэдүүлгээр  эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан аймгийн ... дарга буюу Ч-ийн хувьд тэдгээртэй ямар нэгэн байдлаар харилцаа холбоо тогтоосон нотлох баримт хэрэгт байдаггүй. Харин бусад гэрч нарын мэдүүлгээр бол зөвхөн Газрын дарга болон мэргэжилтэн нарт тодорхой хэмжээний хуульд заасны дагуу өргөдөл хүсэлтийг  өгсөн талаар үйл баримтаар хэн нэгэн  маргаагүй байдаг.  Нийтийн албан тушаалтан өөрийн хууль гүйцэтгэлийн улмаас үүсгэх үр дагаврыг урьдчилан тооцож, түүндээ хүрсэн эсвэл үр дүндээ зориулж өгсөн гэм буруутай гэм буруугийн хувьд санаатай илэрхийлэх байдаг. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд Ч-ийн хувьд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хяналтын дагалдах хуудсыг харж захирамжийг баталгаажуулсан талаар мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу 2 дугаар хавтаст хэргийн 180 дугаар тал дээр хэрэгт авагдсан. Баримтуудаар захирамж гаргах процессын хувьд ... даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтнууд  хуулийн хэлтэс бусад хэлтсүүд  албажуулаад  хуулийн дагуу өгсөн гэж үзэхээр байна. Энэ дээр санаатай буюу тэр болгоомжгүй хэлбэрийг тодорхойлох шаардлагатай гэж үзсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлох байдлыг тодорхой нотолж чадаагүй байна гэж үзэж байна. Улсын яллагч хамжигчаар оруулж ирж байна. Урьдчилсан хэрэгжүүлээгүй гэмт хэргийн субьект, хэрэгжүүлсэн субьект ямар санаатай үйл ажиллагаа хэрэгжүүлсэн талаар нотлох баримтыг цуглуулах шаардлагатай байдаг. Гэмт хэрэг хэд хэдэн этгээдийн хүчин чармайлтаар үүссэн байхыг шаарддаг. Бидний хэрэг хэргийн оролцогчдийн үйлдлийг тус тусад нь тайлбарлаж байгаа хэдий ч гэмт хэргийн үйлдэл, үр дагаварын хувьд бүх оролцогч нэг байх ёстой. Энэ нь Захиргааны ерөнхий хууль болон газрын тухай хуульд зааснаар тодорхой ... даргын тамгын газрын албан тушаалтнуудын үйлдлийг орхигдуулж байгаа нь обектив талын шинжийг үүсгэж чадахгүй байна. Хэрэгт хэргийн оролцогч тус тусын чиг үүргийг хэрэгжүүлсэн ч эдгээрийн хамтын оролцоог тодорхойсон нотлох баримт авагдаагүй байна. Дараагийнх нь газрын тухай хуулийн 63.1-т энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ гэсэн байна. Тэгэхээр гэмт хэргийн обьектив болон субьекьтив ялгагдах шинж нь хохирол, хор уршигт хүргэж байгаа санаатай хэлбэрийг тодорхойлсон. Авилгын эсрэг хуулийн 3.1-3-т хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийхгүй үйлдлийг хийсэн, үндсэн шинж болох давуу байдлыг нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон байхыг шаарддаг. Энэ хэргийн нотлох баримтын хүрээнд Г.О- болон У.Б-Э- нарын субьектив санаа зорилго шинжийг тодорхойлж чадаагүй  гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.15 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж ” гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгч Ч.Ч-ийн өмгөөлөгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт:

1. Гэрч С.А-ын мэдүүлэг / Хавтаст хэргийн 1-р хавтасны 57-58 дахь тал/,

2.  Гэрч Э.Нарамандахын мэдүүлэг /Хавтаст хэргийн 1-р хавтасны 64-65 дарь тал/,

3. Гэрч Я.Угийн мэдүүлэг / Хавтаст хэргийн 1-р хавтасны 67-68 дахь тал/,

4. Гэрч Б.Б-ын мэдүүлэг / Хавтаст хэргийн 1-р хавтасны 76-77 дахь тал/-үүдийг шинжлэн судлаж,

Улсын яллагчийн яллах дүгнэлтэд яллахдаа миний үйлчлүүлэгчийг мөн хэргийн оролцогч нарыг урьдчилан үгсэд тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдсэн гэж гэм буруутайд оруулж ирж байна. Гэтэл нэгдэнэ гэдэгт бид нар юуг хамааруулах вэ? гэдэг дээр зөвхөн гэм буруугийн гэнэт үүссэн шууд санаан дээр яригддаг асуудал. Таны хуулийн хэрэглээ хэргийн бодит байдалтай тохирохгүй байгаа юм. Яагаад гэхээр хэргийн оролцогч нар хэрвээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглах энэ үйлдэлд санаа зорилгоороо нэгдсэн байх юм бол гэнэт үүссэн шинэ санаагаар үйлдэгдэх боломжгүй. Хуулийн хэрэглээний хувьд, тийм ч учраас таны яллах дүгнэлтэд ерөнхийдөө хамаатай байж магадгүй гээд нэг хүнийг та үйлдэл дээрээ гэмшиж байгаа юм уу? гэм буруу дээрээ гэмшиж байгаа юм уу? гэх зэргээр нотлох баримтын хүрэлцэхүйц байдал чинь хүрэхгүй байгаа юм. Юу дутаад байна гэхээр О-ын хувьд ч тэр, Ч-ийн хувьд ч, А-ын хувьд ч гэсэн урьдчилан амласан гэдэг нөхцөл байдлыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогоогүй  байна. Таны хэрэглэж байгаа хуулийн хэрэглээ үндэслэлгүй байна. Энэ гэмт хэрэг өөрөө хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг захирамжуудыг гаргаснаараа гэмт хэргийн бүрэлдэхүүн төгсөнө. Гэтэл та захиргааны ерөнхий хуулийн 48.3-г хараарай энэ гаргасан захирамж эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг батлан гаргасан субъект 5 жилийн дотор хүчингүй болгох хууль зүйн боломж байна. Тэгэхээр Ч-ийн хугацаа тухайн үедээ хүчинтэй байсан. Тэгэхээр хууль тогтоомжийг нийтлэг болон ялгаатай талыг та ямар хууль зүйн дүгнэлт хийсэн бэ?, шүүгдэгч нарыг санаатай үйлдлээрээ дэмжлэг үзүүлж санаатай нэгдсэн гэж оруулж ирж байгаа. Гэтэл гүйцэтгэгч нарт өгдөг хууль зүйн дүгнэлтийг та яах юм бэ?  Нөгөө тал бүрээс нь гэдэг ойлголт хаачсан юм. Нөгөө хуулийн мэргэжилтэн хаачсан юм. У гэдэг хүн чинь хаачсан юм.  Нэг ажилтай байхад орж ирсэн, ажилгүй байхад нь ингэж хэлнэ гэдэг энэ хариуцагч өөрөө үйлдлээрээ санаатай нэгдээд байгаа юм биш үү, А-гийн мэдүүлэг хаана байна. ЗДТГ-ын дарга мэдүүлээд байдаг нэг эмэгтэй оруулж ирж зурдаг юм. Бараг танихгүй шахуу юм яриад. Тэгвэл одоо захиргааны акт хэзээ хууль зүйн хүчин төгөлдөр болох энэ тохиолдолд оролцсон бүх хүмүүсийг санаатай үйлдлээрээ нэгдсэн гэхгүй яасан юм, яагаад орхичихсон юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлж дүгнэлт гаргана гэдэг маань нэгдүгээрт нотолгооны стандартаа та хараарай, гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго гэж нэг зүйл байх ёстой. Үүнийг бид нар хуулийн хэрэглээгээ хэрэглэхгүй бол төрийн албан хаагчийн хувьд төрийн захиргааны албан хаагчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан орон нутагт төрийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа байгууллага статустай субъект болохынхоо хувьд гаргасан сахилгын одоо юу гэдэг юм зөрчил хууль хэрэглээний алдаа гэмт хэрэг хоёрын гол ялгагдах зүйл бол гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго байх ёстой. Хуулийн хэрэглээний хувьд зөв ялгаж орж ирэхгүй юм бол гэмт хэрэг эрх зүйн бусад зөрчлийн ялгагдах шинж өнөөдөр алга болно. Улсын дээд шүүхийн тайлбар зөвлөмж тодорхой хэрэг кэйс маргааныг хянан шийдвэрлэсэн жишиг чинь өнөөдөр хаачих юм бэ?, Энэ хүмүүстэй хамааралтай байна гээд байна тэгвэл энийг тохиолдлоос та яаж ялгах юм. Таамаглалаасаа та яаж ялгах юм. Хууль зүйн үр дагавар юу юм бэ?,  санаа зорилго урьдчилан амласан шинж энд байгаа юм уу? алга байна. Хэргийн үйл баримтаас харвал хуулийн энэ заалтыг хэрэглэн, хэрэглэхгүй гэдэг чиг үүрэг бүхий функцэд байгаа  хуулийн мэргэжилтэн чинь үүнийг оруулж ирэх ёстой шүү дээ. Өнөөдөр ... дарга хууль хэрэглэхгүй, хууль хэрэглэхэд заавал алдаа гаргахгүй хэрэглэнэ гэдэг энэ асуудал чинь абсолют буюу үл гүйцэтгэх юм байхгүй юу. Тийм учраас ... дарга  өөрөө хуульд заасан бүтэцтэй, бүтэц нь чиг үүрэгтэй ийм асуудал байгаа юм.  Энэ шүүгдэгч нар урьдчилсан үгсэн тохиролцсон тийм юу байхгүй байна. Гэмт хэрэг болон эрх зүйн бусад зөрчлийг ялгадаг гол шинж миний үйлчлүүлэгчийн үйлдлийн хувьд гэмт хэрэг үйлдэх, хамтран оролцох субьектив шинж болох оюун санааны болон хүсэл зоригийн шинж шүүгдэгч нартай субъектив талаараа нэгдсэн гэмт хэрэг үйлдэх зорилго буюу хүрэхийг эрмэлзэж байгаа үр дүн нь авлигатай тэмцэх хууль, Авлигалын эсрэг тухай хуулийн хувийн ашиг хонжоо олох зорилго гэдэгтэй тогтсон юм уу?, тогтоогүй байхгүй юу, тийм учраас нотолгооны стандарт нотлох баримтын хүрэлцэхүйц  байдлыг бүрэн тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн хувьд гаргаж байгаа сахилгын зөрчил гэмт хэргийн субъектив талын оюун санааны болон хүсэл зоригийн шинжийн ялгагдах шинжүүдийг нотлох баримтаар оруулж ирээгүй байгаа учраас энэ бол  гэмт хэргийн шинжгүй байна. Бусад эрх зүйн зөрчил болон бусад хариуцлага хүлээх үндэслэл байгааг бол бид нар үгүйсгэхгүй байна. Нэг санаа зорилго дээр гурван гүйцэтгэгч байх боломжтой юу? үгүй юү? хуулийн хэрэглээний хувьд та хараарай. Өөр цаг хугацаа, өөр газар дээр гэмт хэрэг үүссэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдэхгүй. Иймд энэ гэмт хэргийн шинжгүй байна гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт:

1. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/325 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж /Хавтаст хэргийн 1-р хавтасны  10 дахь тал/,

2. Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 4/03 дугаартай “Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоол, түүний хавсралт / Хавтаст хэргийн 2-р хавтасны 17-52 дахь тал/,

3. Гэрч С.А-ын мэдүүлэг / Хавтаст хэргийн 1-р хавтасны 57-58 дахь тал/,

4. Шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/17 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 1-р хавтасны  131-140 дэх тал/,

5. Увс аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 1-р хавтасны  160-162 дахь тал/,

6. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн А/229 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж /Хавтаст хэргийн 1-р хавтасны 171 дэх тал/,

7. Газар зохион байгуулалт, Геодизи зураг зүйн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/161 дугаартай “Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тухай” тушаал, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажпын удирдамж / Хавтаст хэргийн 1-р хавтасны 232-238 дахь тал/,

8. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/325 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хяналтын карт /Хавтаст хэргийн 2-р хавтасны 184 дэх тал/,

9. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолт /Хавтаст хэргийн 2-р хавтасны 197-205 дахь тал/,

10. Мөрдөгчийн арилжааны банкуудаас мэдээлэл авах тухай тогтоол /Хавтаст хэргийн 2-р хавтасны 213 дахь тал/,

11. Мөрдөгчийн гаргасан хохирлын тооцоо /Хавтаст хэргийн 3-р хавтасны 208 дахь тал/,

12. Мөрдөгчийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” санал /Хавтаст хэргийн 3-р хавтасны 238-244 дэх тал/,

13. Прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухай” тогтоол /Хавтаст хэргийн 4-р хавтасны 1-2 дахь тал/,

14. Үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 4-р хавтасны 102-103 дахь тал/,

15. Прокурорын “Орон байранд нэгжлэг хийх” зөвшөөрөл  /Хавтаст хэргийн 5-р хавтасны 01 дэх тал/,

16. Аймаг дахь Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэний албан тушаалын тодорхойлолт /Хавтаст хэргийн 6-р хавтасны 40-45 дахь тал/,

17. Мөрдөгчийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” санал /Хавтаст хэргийн 6-р хавтасны 78-84 дэх тал/,

18. Прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол /Хавтаст хэргийн 6-р хавтасны 144-156 дахь тал/,

19. Увс аймгийн ИТХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 8/06 дугаартай “......... сумын ерөнхий төлөвлөгөөний тухай” тогтоол, хавсралт /Хавтаст хэргийн 10-р хавтасны 22-23 дахь тал/,

20. Увс аймгийн Засаг даргын 2016 оны 4 дугаар сарын 26-ны өдрийн А/229 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж /Хавтаст хэргийн 10-р хавтасны  25 дахь тал/,

21. Увс аймгийн ИТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10/02 дугаартай “2016 онд газар зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай” тогтоол /Хавтаст хэргийн 10-р хавтасны 141 дэх тал/,

22. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаартай шийдвэр /Хавтаст хэргийн 10-р хавтасны 174-180 дахь тал/,

23. Прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай” тогтоол /Хавтаст хэргийн 13-р хавтасны 4-15 дахь тал/,

24. Прокурорын “Яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /Хавтаст хэргийн 13-р хавтасны 37-42 дахь тал/,

25. Увс аймаг дахь Төрийн аудитын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн УВА-2022/37/НА/СТА-ТШЗ дугаартай “хязгаарлалттай дүгнэлт” /Хавтаст хэргийн 14-р хавтасны 64-65 дахь тал/,

26. Увс аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/50 дугаартай “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамж, хавсралт /Хавтаст хэргийн 17-р хавтасны 223-224 дэх тал/,

27. Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2018-2024 оны хооронд няравын орон тоонд ажиллаж байсан албан хаагчдын цалингийн судалгаа /Хавтаст хэргийн 17-р хавтасны 230 дахь тал/,

28. Монгол  Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугар сарын 03-ны өдрийн 9 дугаартай “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоол,

29. Монгол  Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугар сарын 14-ний өдрийн 377 дугаартай “Аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай” тогтоолуудыг шинжлэн судлаж,

“Х-ыг орон тоо зөрчиж ажилд орсон гэдэг талаас нь хэлчихье. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар босоо удирдлагатай юм шиг боловчиг орон нутагтаа ... даргаараа томилуулдаг орон нутагт төсөв бүрдүүлэлтэд оролцдог засгийн газрын тогтоолоор орон нутгийн ... даргын эрхлэх ажлын хүрээнд багтаж байдаг. Газрын тухай хуулинд 43 удаа өөрчлөлт орсон байдаг. Г.О- Х-ыг авч байх үед газрын тухай хуулийн энэ зүйлд өөрчлөлт ороогүй байсан.  Яагаад ингээд бүтэц дотроо нярав орон тоо гэж байхгүй юмыг бий болгочхов  гэхээр төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3  дээр байгаа төсөв захирагчийн эрх батлагдсан. Энд та цалингийн сан орон тооны хязгаартаа багтаан төсвийн байгууллагын орон тоо ажилчдын цалин хөлсийг тогтоох, 16.5.4-т төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх гэж заасан зорилгоор л нярав, жолооч хоёрыг нэгтгээд явж байгаа шүү дээ.

 Хамжигч гэдэг дээр урьдчилан амлаж энэ угтвар нөхцөл нь өөрөөр хэлбэл Ч- гэдэг хүн энэ хүмүүст газар өгөх гэж байна гэдгийг би дэмжээд өгье аваад ирээч гэдэг юм уу, ингэж урьдчилан амласан байхыг шаардана. энэ талын баримт байхгүй. Дээрээс нь бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байх ёстой. Б-Э-, О- нар Ч- гэдэг хүнийг санаатайгаар хууль зөрчөөд энэ хүмүүст газар өгөх гэж байна энэ бол гэмт хэрэг шүү гэдгийг мэдсээр байж би чамайг дэмжчихье, тусалчихъя гээд  амлаад орж ирж байгааг хэлж байгаа юм. Энэ газруудыг олгож байхад тэр газрыг би авах ёстой гэж ямар нэг хүн маргаагүй. Энэ хүмүүс газар авсанаараа хэн нэгэн хүний эрх ашгийг хөндөөгүй, давуу байдал үүсээгүй, газар олгосныхоо төлөө шан харамж аваагүй. Яриад байгаа хуулийн зүйлүүдэд өөрчлөлт орсон байгаа шүү. 21.2.3-т  2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөлт орсон, 31.2-т 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр өөрчлөлт орсон бусад нь тухайн цаг үед хэрэглэгдэхгүй байсан зүйл заалтууд байгаа юм. Захиргааны ерөнхий хууль 29 дүгээр зүйл бол хэн хэн яаж оролцох вэ гэдгийг хэлсэн, 48.3-т  5 жилийн дотор өөрөө хүчингүй болгох эрхтэй шүү гэдгийг хэлсэн. 49.5-д мөн ижилхэн захиргааны актыг гаргалаа, гаргасан эрх бүхий этгээд өөрөө зохих захиргааны актаа хүчингүй болгох эрхтэй, 22.1 дүгээр зүйл хэлбэрийн бүрэлдэхүүнтэй мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол хор уршиг байхгүй шүү гэдгийг яриад байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3, мөн зүйлийн 4-т гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан бол гэмт хэрэгт тооцохгүй.  Алдаа гарч газар олгож, тэр газар дээр хэн ч, юу ч бариагүй, газар хүчингүй болгочихлоо хэлбэрийн төдий л агуулж байна шүү дээ. Үүнийг яагаад гэмт хэрэг гэж үзэж байгаа юм бэ гэдгийг ярина, оролцоо тус бүрээр нь ялгаад бүгдийнх нь үйлдэл холбогдлыг нарийн тодорхой шалгасны үндсэн дээр бүх талаас нь шалгаад орж ирээд өнөөдөр яллах ёстой байсан боловчиг улсын яллагч, мөрдөгч яг энэ зүйлээ хийж чадсангүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд дурдагдсан хоёр гэмт хэрэгт санаатайгаар үйлдсэн гэм буруутай гэж үзэх ямарваа нэгэн баримт алга байна гэж би үзэж байна.” гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Д.П шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлах нотлох баримт байхгүй гээд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй байна. Үүнийг улсын яллагч анхаарч үзээгүй, дараа нь Г.О-ын хувьд тухайн орон нутгийн ... даргын дэргэдэх агентлаг манай агентлагийн хувьд гэвэл эндээс төсвөө бүрдүүлээд төсвөө аймагтаа өгөөд аймгаасаа төсвөө авч цалинжлаа гэсэн юм яригдаж байгаа учраас мэдээж аймгийн ... дарга  Б- гэдэг хүний гаргасан захирамжийг үндэслээд орон тооны дотор нь багтаагаад үйл ажиллагаа тухайн орон нутагт явуулж байгаа учраас энэ нь илүү чухал юм гэдгийг анхаарах ёстой байсан юм. Энэ дээр мэргэжил арга зүйн талаас нь бодвол Геодези зураг зүйн газрын хувьд оролцдог байх. ... даргын дэргэдэх агентлагийн хувьд бол төсөв цалинтай холбоотой зүйл нь илүү хамааралтай юм шиг энийг хэлэх гэсэн юм. Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлд заасан гэмт хэргийн өөрийнх нь үндсэн шинж нь болбол заавал сегментийн санаа зорилго дор өөрөө энэ гэмт хэргийг үйлдэх хүсэл эрмэлзэлтэй байхыг шаарддаг.  Тийм учраас энэ гэмт хэргийн субъектив талын онцлог зорилгын эцэст нийгмийн тодорхой төрлийн ямар харилцаа хөндөгдөөд чухам хэний эрх ашиг илүү хохироод байгаа юм бэ? өөрийнх нь хувийнх нь эрх ашгийнхаа төлөө үүнийг хийгээд байгаа юм уу? эсхүл нийтийн эрх ашгийн төлөө үүнийг хийгээд байгаа юм уу? гэдэг нь хамгийн гол онцлог шинж. Хэрвээ нийтийн эрх ашгийн төлөө энэ үйлдлийг хийгээд яваад байгаа бол энэ нь өөрөө хувийн санаа зорилго байхгүй учраас захиргааны сахилгын шийтгэл болж өгнө, хувийн эрх ашиг нь хөндөгдөж байгаа бол эрүүгийн хуулийн 22.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулна гэж үзнэ. Тэгэхлээр субъектив шинжийн хувьд байхгүй учраас эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй гэж үзэж байна. Хэлбэрийн төдий агуулж байгаа тохиолдолд хэрэгсэхгүй болгодог. Хэргийн үйл баримтыг хуулийн хэрэглээний үндэслэл эрх зүйн дүгнэлттэй харьцуулаад миний үйлчлүүлэгчийн хувьд санаа зорилго нь хувийн эрх ашгийн шинж чанарыг агуулаагүй,  гэхдээ хэлбэрийн төдий агуулсан үйлдэл нь байгаа учраас субьектив шинж санаатай гэмт хэргийн шинж чанарыг агуулаагүй байна. Гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл байхгүй учраас цагаатгах тал дээр анхаарна уу” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч У.Б-Э-ийн өмгөөлөгч Т.У шүүхийн хэлэлцүүлэгт:

Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа маргаангүй тул гэм буруугийн хувьд судлуулах баримт байхгүй гээд

Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн маргаангүй, яагаад хүлээн зөвшөөрч байгаа. Хууль бус захирамжуудын төслийг боловсруулж захирамжийн төслийг хянах чиг үүрэг бүхий албан хаагч нараар гарын үсэг зуруулах зэргээр дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэж ялж байгаа энэ үйлдэл гэмт хэрэг болоод байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь  хэсгээр зүйлчилж байгааг зөвшөөрч байна.  Б.А-тай бүлэглэсэн үйлдэл дээр бид нар яагаад гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаа юм гэхээр яг албан ёсоор Б- гэдэг хүний нэр дээр шилжээгүй буюу нэг хүний эзэмшлийн газар болоогүй 4 газрыг нэг хүнийх юм шигээр шилжүүлсэн захирамжийг гаргаж байгаа процесс өөрөө буруу учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Тэгтэл энэ дээр хүчингүй болгочихсон газрыг дур мэдээд 4 болгоод зарчихсан юм шиг буруу ойлголтыг өгөөд байгаа нь буруу. Газар эзэмших эрхийг шинээр олж авч байгаа, эрх шилжүүлэх процесс нь Газрын тухай хуулиараа тус тусдаа эрх зүйн зохицуулалттай. Энэ ялгаа заагийг бас гаргаасай гэж хүсэж байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт:

1. Гэрч Э.Н-ын  мэдүүлэг /Хавтаст хэргийн 7-р хавтасны 111-112 дахь тал/,

2. Иргэн Э.Н-ад шилжүүлсэн газрын кадастрын зураг /Хавтаст хэргийн 7-р хавтасны 116 дахь тал/,

3. Иргэн Э.Н-аас Э.Б-, У.Б-Э- нарт газрын төлбөр шилжүүлсэн баримт /Хавтаст хэргийн 7-р хавтасны 117, 118 дахь тал/,

4. Э.Б-ын “Газар эзэмших эрхээ Э.Н-ад шилжүүлэх тухай” хүсэлт /Хавтаст хэргийн 7-р хавтасны 146 дахь тал/,

5. Увс аймгийн ......... сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/273 дугаартай “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” захирамж, хавсралт  /Хавтаст хэргийн 7-р хавтасны 157-160 дахь тал/,

6. Увс аймгийн ......... сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/347 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, хавсралт  /Хавтаст хэргийн 8-р хавтасны 3-8 дэх тал/,

7. Увс аймгийн ......... сумын Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/248 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, хавсралт  /Хавтаст хэргийн 8-р хавтасны 9-18 дахь тал/,

8. Прокурорын “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзах тухай” тогтоол /Хавтаст хэргийн 13-р хавтасны 4-15 дахь тал/,

9. Увс аймгийн ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/07 дугаартай “2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоол, хавсралт /Хавтаст хэргийн 17-р хавтасны 168-186 дахь тал/,

10. Увс аймгийн ИТХ-ын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн VIII/06 дугаартай “2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоол, хавсралт /Хавтаст хэргийн 17-р хавтасны 187-201 дэх тал/-ыг шинжлэн судлаж,

“ Миний үйлчлүүлэгчийг  Б-ын 700 метр квадрат талбай бүхий газар дээр 2100 метр квадрат талбай бүхий газрыг нэмээд 2800 метр квадрат талбай газрыг эзэмшүүлж, давуу байдал бий болгосон гэж яллаж байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаас аваад үзэхэд 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/248 дугаартай захирамжаар эхний ээлжид Э-ын Б-од 700 метр квадрат талбай бүхий газрыг,  У-гийн Х-т 700 метр квадрат талбай бүхий газрыг эзэмшүүлчихсэн байдаг. Тухайн газрууд нь 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусчихсан төлөвлөгөөнд тусгагдсан газрыг анх эзэмшсэн.  Дараагийн удаад нь 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/347 дугаартай захирамжаар Э-ын Б-од У.Б-Э- нарт тус бүр 700 метр квадрат талбай бүхий газрыг эзэмшүүлсэн байна. Ингээд 2800 метр квадрат талбай бүхий газрыг эзэмших эрх чинь 2016, 2019  онуудад үүсчихжээ. Эзэмших эрхийг шилжүүлэхдээ 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй 2100 метр квадрат газрыг нэмж олгосон гэж яллаад байгаа юм. .... сумын ... даргын захирамжууд нь хуулийн хүчин төгөлдөр байгаа газрыг бусдад шилжүүлж байгаа тохиолдолд шинээр эзэмшүүлж байгаатай адилхан үр дагавар үүсэхгүй юм . Өөрөөр хэлбэл газрын тухай хуульд заасныхаа дагуу газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд туссан байхыг шаардахгүй 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг эзэмшүүлчихлээ нэмээд олгочихлоо гэж үзээд байгаа  нь үндэслэлгүй юм. 2100 метр квадрат талбай бүхий газар  Б-, Х-, Б-Э- гэдэг хүмүүс эзэмшиж байсан газар юм.  Ингэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг бол дордуулж байгаа юм. 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/273 дугаартай захирамжаар бусдад давуу байдал олгогдсон бол А ямар нэг шийдвэр, эрхийн акт гаргаагүй харин энэ захирамжийг гаргасан .... сумын ... даргын үйлдлийг бол хайнга хандах гэмт хэргийн шинжтэй юм байна гээд хэрэгсэхгүй болгочихсон. Тэгэхээр Б.А-гийн үйлдэл яагаад бусдад давуу байдал олгосон буюу 22.1 дүгээр зүйлийн 1-т  заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж яллаад байгаа нь миний үйлчлүүлэгч эрх зүйн байдлыг бол дордуулж байна гэж үзээд байна. Энэ газруудыг нэг нь зарна нөгөөдөх авна шилжүүлээд өгөөч гэсэн иргэний хүсэлтүүдийг тэд өөрсдөө гаргаж өгсөн кадастрын зураг хавсралтуудаа өгсөн байгаа шүү дээ. Энэ нь шинээр эзэмшүүлэх биш нэгэнт эзэмшчихсэн газрыг шилжүүлж өгсөн байгаа. Энд давуу байдал олгосон зүйл байхгүй. Иймд Б.А-д холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгөөч  гэсэн саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

6. Шүүгдэгч Ч.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт: “Урьд нь 8 иргэн, 4 аж ахуй нэгжид холбогдох гэж байсан. Хүмүүс гомдол гаргахаар дараа нь 6 иргэн, 3 аж ахуйн нэгж гэж гаргасан. Миний бие Увс аймгийн ... даргаар 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр томилогдоод 3 өдрийн дараа аймгийн хурлаас Увс аймгийн эдийн ..., нийгмийн 2020-2024 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Увс аймгийн 5 жилийн үндсэн чиглэлд нийцүүлэн 6 бүлэг, 250 зүйлтэйгээр баталсан. Энэ аймгийг хөгжүүлэх ажил нь эдгээртэй уялдах учраас Увс аймгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд гаргасан. Гаргахдаа 2 янзын эрх зүйг баримтласан. Нэгдүгээрт Монгол Улсын газрын тухай хуулинд заасан заалтыг үндэслэсэн, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т тухайн ... даргын мэдүүлсэн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцүүлэн  боловсруулсан сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг аймгийн хурал батлах үүрэгтэй, үүнийг баримтласан, үүнээс гадна Газрын тухай хуулинд аймгийн ... даргад үүргийг хуульчилж өгсөн байдаг.  20.1.2-т заасан хэрэгжилтийг хангах. Энэ нь 2015 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн А/136 дугаар Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийн тогтоол байгаа, үүнийг баримтласан, Газрын тухай хуулийн 20.1.2-т заасан энэ нь саяны тэргүүлэгчийн тогтоолтой холбоотой. Энэ 2 эрх зүйг баримталсан. Би 2015 оны А/136 дугаартай Засгийн газрын тогтоол болон Газрын тухай хуулийн 21.3.2 2 дэх хэсгийг баримтлаж захирамжаа гаргасан байгаа. Гэтэл намайг яллах дүгнэлтэд Газрын тухай хуулийн 21.3.2 дэх хэсгийг баримтласан нь зөв боловч энэ хуулийн 31.2 дугаар зүйлйиг хэрэгжүүлээгүй байна гэж яллаж байгаа. 31.2 нь 2022 оны 4 дүгээр сарын 22-нд өөрчлөгдсөн байдаг. Үүнээс өмнө эзэмшүүлж болохоор гэдэг үгийг 2022 оны өөрчлөлтөөр тухайн сум дүүрэгт заавал туссан байна гэж тодруулсан байгаа. Миний гаргасан шийдвэрүүд 2021 онд гаргасан юм. Яллах дүгнэлтийн дарааллаар тайлбарлая. 2 нөхцөл байдлыг үндсэн чиглэл болгосон нэгдүгээрт ковидийн үед эрүүл мэндийн зориулалтаар энэ нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бас орсон байсан. Тэгээд 200 мкв газрыг олгосон бусад газрыг чацарганы кластр 20,000 га газраас хүмүүст олгосон, тоог санахгүй байна. Ямартай ч одоо 11,000 га газар олгогдоогүй байгаа. Б-, Б- хоёрт А/136 эрх зүйн үндэслэлээ болгосон. Намайг хавтас хэрэгт байгаа гэрчүүдийн мэдүүлгээр бас яллаж байгаа. Би аймгийн ... даргын хувьд өөрийн гэсэн ажлын албатай. Энэ нь аймгийн ... даргын тамгын газар Монгол Улсын ... захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан үүргийг хэрэгжүүлж ажилладаг. Аймгийн ... даргын тамгын газрын мэргэжилтэнгүүд Монгол Улсын засгийн газрын 2020 оны 12 сарын 30-ны өдрийн 247 дугаар тогтоолд нийцүүлэн бичиг баримтыг боловсруулдаг. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар судлаж боловсруулдаг, дараа нь ажлын алба хууль эрх зүйд нийцэж байна уу гэдгийг хянадаг, хөрөнгө оруулалт, хөгжлийн хэлтэс байдаг эцэст нь аймгийн тамгын газрын дарга гарын үсэг зурдаг. Тэгээд ... дарга руу захирамжийн төсөл оруулдаг. Тухайн үеийн ... даргын тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн Угийн мэдүүлэг уншиж, Жгийн мэдүүлэг 4 хүний бүрэлдэхүүнтэй шалгалт хийсэн. Энэ газрууд нь сумуудын газар зохион байгуулалтад тусгагдаагүй тул өгч болохгүй юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Үүний дагуу ... дарга гаргасан захирамжаа хүчингүй болгосон. Анх энэ хэрэгт 10 сард гэрчийн мэдүүлэг өгсөн. Урьд нь буруу гаргасан шийдвэр алдаагаа засаад хүчингүй болгосон. Тухайн үед У.Б-Э-ий баримтыг хамгийн түрүүнд хүлээж авдаг Ч.Б- Увс аймгийн ... даргын тамгын газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого хэлтсийн газрын асуудал хариуцсан мэргэжилтний мэдүүлэгт: над руу У.Б-Э- барьж орж ирсэн. Би газрын төлөвлөгөөнд суусан уу? гэж асуухад туссан гэсэн хяналтын хуудсан дээр хянав гэж бичээд гаргасан, нягталж үзээгүй гэсэн, Н-, А- нарын газар одоо ч гэсэн ороод харвал газрын зохион байгуулалтад байгаа гээд хэлсэн байна мэдүүлэгт, У.Б-Э- 9 сард амраад ороод ирэхэд ... дарга энэ шийдвэрийг өөрчилсөн байсан. Тухайн үед ажиллаж байсан хууль зүйн хэлтсийн дарга З-ын мэдүүлэгт олгогдсон газруудын зориулалтыг өөрчилж, заримыг зөрчлийн хүрээнд өөрчилж надаар гарын үсэг зуруулсан. Тэгээд цаашид нарийн харж байгаарай гээд гаргасан. А- бол 3 дугаар багийн зүйлийг 5 дугаар багт өгчихсөн гээд байна. Энэ чацарганы газар өнөөдөр гэсэн ч хэвээрээ байгаа энэ буруу газар өгсөн гэж ярьж байгаа. Тухайн үед Н-ийг надтай хамааралтай гэдгийг үнэхээр мэдээгүй. Та нар инээх байх. Урьд нь ч гэсэн мэдээгүй гэдгээ хэлж байсан. Миний ард судлаад байж байсан, тухайн үеийн хөрөнгө орлого, хөгжлийн хэлтсийн дарга Э-ын мэдүүлэгт У.Б-Э- маш зузаан материал авч орж ирдэг, орж ирэх болгонд би асуудаг, би ч асуусан энэ нийцэж байгаа гэхээр нарийн хараагүй гарын үсэг зурсан гэсэн. Дараагийнх нь буудлын газар Увс аймагт үнэхээр хэрэгтэй байгаа. Надад Б- өргөдлөө өгсөн, П- цахимаар ирүүлсэн хөгжлийн төлөвлөгөөнд туссан асуудал учраас бас 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд суучихсан байсан. Аялал жуулчлалын төлөвлөгөөнд орсон байсан. Ийм байдлаар газруудыг олгосон. Б-, Б- хоёрыг мөрдөн байцаагч, прокурор авч хэлцээгүй. урьдчилсан хэлэлцүүлэг дээр хүртэл хэлсэн. Энэ дээр зөрчил арилгуулсан, бусад газар 21.3.2-т зааснаар олгосон. Өнөөдөр ийм хэрэг гараагүй байсан бол чацарганы үйлчилгээний олон газар гарах байсан. Намайг олон үйлдлээр мэдсээр байж захирамж гаргасан гэж байгаа. Мэдсэн байсан бол захирамжийг хүчингүй болгох уу? бодох хэрэгтэй энэнээс хойш би дахин үйлдэл гаргаагүй дахин давтсан үйлдэл хийгээгүй, бичиг баримтын хувьд хянадаг, боловсруулдаг, албажуулдаг гарын үсэг зурсан хариуцлагаа үүрээд өнөөдөр ингээд шүүх хуралдаан дээр зогсож байна. Эдгээрт маргаан байхгүй, би ингэх байсан гэсэн зүйл болоогүй маргасан хүн саяны 1 аж ахуйн нэгж, 2 иргэн газраа аваад миний шийдвэрийг хүчингүй болгуулаад үйл ажиллагаагаа явуулж байна. Яагаад У.Б-Э-, Г.О- гэдэг энэ 2 хүнтэй холбогдож байгаагаа ойлгохгүй байна. Би хүмүүсийг хариуцлагагүй ажил хийнэ гэж мэдээгүй. Би аймаг орон нутгийнхаа хөгжил, иргэдээ ажил орлоготой байлгах гэж нийтийн ашиг сонирхлын төлөө энэ шийдвэрүүдийг гаргасан. Газрын тухай хуулийн 3.1.2-т миний шийдвэр гаргахаас өмнөх заалт бол эзэмшүүлэхээр заагдсан эзэмшүүлж болохоор гэсэн үгийг би ерөнхий төлөвлөгөө гэж ойлгож байгаа 2014 оны  аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2017 оны .... хотын ерөнхий төлөвлөгөө гээд 2 ерөнхий төлөвлөгөө байсан учраас газрыг өгсөн. Энэ хуулийн өөрчлөлтийг мөрдөн байцаагч, улсын яллагч яаж ойлгосоныг би мэдэхгүй” гэв.

7. Шүүгдэгч Г.О- шүүхийн хэлэлцүүлэгт: “3 аж ахуйн нэгж, 6 иргэнд газар олгосон талаар шүүхэд оролцож байна. 2014 оны аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө 2030 он хүртэл байдаг. 2018 оны иргэдийн төлөөллийн .... сумыг хот болгох төлөвлөгөө, 2015 онд Увс аймгийн газрын мэдээллийн сан гээд цахим системд шилжсэн иргэдийн хурлын тогтоол байдаг. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, урьд өмнө жилийн төлөвлөгөөнүүдтийг барьж энэ асуудлуудыг шийдвэрлэсэн байдаг. 1 иргэн, 1 аж ахуйн газар аймгийн ... даргын тамгын газраас шилжиж ирж шийдвэрлэгдсэн байдаг. Энэ  1 иргэний асуудал 2015 онд хэрэгжсэн газрын цахим мэдээллийн системд орох иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтад тусгагдаж байгаа үл хөдлөх хөрөнгөтэй газар байсан учир 2015 оны тогтоолоор зөрчил арилгах гэсэн шийдвэрээр шийдвэрлэгдсэн байдаг. Зочид буудлын асуудал бол 2018 онд 11 дүгээр багийн нийтийн эзэмшил дээр байгаа газар төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу олгосон байдаг. Тухайн үед 3 багийн 20,000 метр газрыг 2015 оны төлөвлөгөөнд байсан Улаан ..... компанид чацарганы зориулалтаар 2016 онд олгосон байдаг. Үүнийг 2017 онд хүчингүй болгосон ч кадастрын санд байсан болохоор тухайн компани дахиж хэрэгжүүлье гээд энэ газрынхаа эрхийг сэргээе гэсэн байдлаар хандсан байдаг. Ингээд 4000 метр газрыг, бусдад 2000 метр гэдэг байдлаар олгосон. Мөн Я.Б- над дээр биечлэн орж ирж байсан, бусад нь газрын албаны системийнхээ дагуу бичиг хэргээр дамжиж орж байсан.Б- бас орж ирж байсан энэ манай дэлгүүр гээд 2000 оны үеэс брэнд хувцас зардаг олон жил аймгийн Б- надад шийдэж өгөөгүй энэ асуудлыг шийдмээр байна гээд сөхийн бичиг баримттай, үл хөдлөхийн гэрчилгээтэй гэсэн байдлаар хэлж байсан та нотлох баримтаа өгөөд өргөдөл гарга гэсэн гаргасан байдаг. 2030 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд барилгажих талбай гэдгээр тусгагдсан байсан, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө бол тусгайлсан байдаг шинжээчийн дүгнэлт нотлох баримт гаргаж өгсөн байдаг. Газрын асуудлыг хуулийн хүрээнд шийдсэн байдаг. Энэ 3 аж ахуйн нэгж, 6 иргэн надтай бол найз, нөхөд хамаатан садны харилцаа холбоо байхгүй, иргэн талдаа энэ асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэе гэсэн. Аймгийн ... дарга шинэ ажилаа авсан 5 жилийн төлөвлөгөө, үйлдвэрлэл, иргэн, аж ахуйн тал дээр бид том зорилго тавьсан байсан, миний бие ч аймгийн иргэдийн нийтийн төлөөлөгчөөр ажиллаж байсан хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Бид Увс аймагт газрын бодлого хэрэгжүүлж байгаа үндсэн бодлогын бичиг баримт шийдвэрлэсэн. Бүтэц орон тоо дээр нярав жолооч нэмэгдүүлсэн гэсэн асуудал бол 2021 онд анх томилогдсон өмнө нь 2013-2016 онд энэ албыг гүйцэтгэж байсан намайг ажилд авахад манай байгууллага 42 хүний орон тоотой байсан, намайг томилогдоод ирэх өдөр 3 хүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан газрын хэлтсийн дарга, нярав, жолооч гэсэн хүмүүс байсан ингээд 39 хүн би хүлээж авсан цалингийн сан дээр 42 хүнтэй байсан, 2018 онд Б- 40 хүний орон тоотой байсан, 2020 онд 42 хүний орон тоотой болж, газрын агентлаг 39 хүний орон тоотойгоор батлагдсан байсан. Тухайн үед ковидын үе байсан хяналтын тухай хууль хэрэгжиж байсан энийгээ уялдуулаад бүтэж орон тоогоо ярилцаад зайлшгүй няравыг жолоочтой, архивыг бичиг хэрэгтэй хавсаргаад 40 хүний орон тоотой болгоод аймгийн ... даргаар бүтцээ батлуулаад хэрэгжүүлсэн байдаг. Бүтэц орон тоог нэмэгдүүлсэн байхгүй. Аудитын газраас манайд төлөвлөгөөгүй 2 удаа шалгалт хийсэн зөвлөгөө өгч байсан. Би энэ хэрэгт холбогдсонтой холбоотой аудитын байгууллагад хүсэлт гаргасан байдаг. Батлагдсан орон тоонд ажлуулах хэрэгтэй гээд хүргүүлж байсан би бол 40 орон тоотой байлгасан харин аудитын байгууллага нярав ажиллуулах шаардлага гэж байсан. Хэлтсийн даргыг геодизид шилжүүлж .... сумын даамлыг шилжүүсэнтэй холбоотой аудитын байгууллага буруу ойлгосон юм болов уу гэж үздэг. Иргэний хүсэлтийг бол би ч авдаггүй У.Б-Э- ч авдаггүй байсан. Аймгийн ... даргаар 2 хүсэлт дамжиж ирсэн. Тэр нь манай байгууллагын бичиг хэргээр дамжиж, газрын удирдлагын хэлтсийн даргаар дамжиж кадаст руу шилждэг байгаа, 6 иргэнийг бид нартай хамааруулж та нар хуйвалдсан гэж байгаа тэгэхээр энэ 6 хүний асуудлыг надтай орж ирээд ярьсан хүн одоо байгаа аймгийн иргэдийн хурлын дарга П.Б-ыг тодруулж ярьсан надад хүсэлт өгөөгүй ирж уулзсан ийм дэлгүүр байгаа гэж ярихад би иргэний журмаар хүлээж аваад материалаа бүрдүүлж өг гэсэн. 2014 он хүртэл ямар ч ерөнхий төлөвлөгөө гэж байгаагүй. Эхний ээлжид бол яг мэргэжлийн хувьд бол газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө буюу Увс аймгийнхаа одоо газар нутгийнхаа нийт хэмжээгээр ерөнхийд нь төлөвлөгөөгөө хийсэн газар тариалан хаагуур байх юм мал аж ахуй хаагуур байх юм, эмнэлгийн аж ахуйн нэгж нь хаагуур байх юм хотын суурин бүсчлэл гээд 6 ангиллаараа ерөнхий төлөвлөгөөг орон нутгийн төсөв хөрөнгөтэйгөө 90 сая төгрөгөөр “газар дэлхий” хийгээд мэргэжлийн компаниар хийгээд 14 онд бас иргэдийн хурлаар батлуулсан. Дараа нь аймгийн .... сумыг .... хот болгох улсын ерөнхий төлөвлөгөө энэ дээр яг барилга тэдэн давхар, зам талбай гээд нарийвчилсан ерөнхий төлөвлөгөөг барилга хот байгуулалтын яамны хөрөнгө оруулалтаар 500 сая төгрөгөөр 2015  онд эхлүүлсэн.

Би ажилд томилогдох үед 42 ажилчин байгаад 3 хүн чөлөөгдөөд 39 болсон ингээд 3 хүний орон тоо байсан. Манай байгууллага үйл ажиллагааныхаа зардлыг аймгаас авдаг, мэргэжил арга зүйн чиглэлийг нь газар зохион байгуулалт геодези зураг зүйн газраас өгдөг болохоос биш төсөвтэй холбоотой асуудал нь аймагтайгаа хамтарсан байдлаар явдаг. Аймгийн ... дарга барилга хот байгуулалтын сайдтай хамтарсан гуравласан гэрээ байгуулж ингэж ажилд авдаг байгууллага, би 39 нь оруулъя гээд зүтгэсэн шүүхээр очоод ялагдсан би нэг хүний цалин төлсөн М овогтой Б гэдэг хүнийг эргэж ав чиний гарсан шийдвэр буруу байна гэсэн гэв. Нярав жолоочийг яагаад авсан юм гэхээр намайг ажилд авах жолооч тусдаа нярав тусдаа архив тусдаа бичиг хэрэг тусдаа харин би энийг ковидын хууль хэмнэлтийн хуульд оруулаад нярав жолоочийн хамтарсан тэр Х- гэдэг хүн Б гэдэг нярваас ажлаа хүлээж авсан жолоочоос бусдын энэ хоёр ажлыг нэгтгээд тэр хүнээс төрийн алба явуулахын тулд авч л таараа шүү дээ. би дөчин хоёрыг дөч болгосон аудитын даргын одоо бичиг байна л даа, урьд нь ингээд бүгдэнг нь нэг нэгээр байхад нь хууль зөрчдөггүй тэгээд намайг хоригдоод ирэхээр л энэ бүх хүмүүс хууль бус болчоод байгаад гайхаад байгаа юм. Бид тухайн үедээ хүний нөөцтэйгөө бид нар даргын дэргэдэх зөвлөл юу гэж ярьсан юм бэ гэхээр энэ дээр бол урьд өмнө нь ажиллаж байсан туршлагатай, дээр нь жолоочийн мэргэшсэн дээр банк санхүүгийн мэргэжилтэй хүний шаардлага байсан. Тэгээд Х- тухайн шаардлагыг бол хангаж байсан учраас авсан. Төрийн захиргааны албан хаагч биш учраас сонгон шалгаруулалт зарлах шаардлага байхгүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байсан. Манай байгууллага гурван автомашинтай учраас жолооч нэн шаардлагатай байсан” гэв.

8. Шүүгдэгч У.Б-Э- шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг, өмнөх хуралдаан дээр өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

9. Шүүгдэгч Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт: “Энэ 4 газар нь эхлээд 2016 онд Х-, Б- нар өргөдөл хүсэлтээ өгөөд, 2019 онд газар зохион байгуулалтад саналаа өгөөд 2 жилд хүчингүй болсон иргэдийн захирамжид орсон байгаад дахиад энэ хүмүүс өргөдөл, хүсэлтээ өгөөд авсан байсан. Эзэмших захирамж шийдвэр нь гараад эзэмших гэсэн гэрчилгээ нь олгогдсон байсан тухайн үедээ газар дээрээ хашаа хороотой байсан болохоор шилжүүлсэн. Дахин төлөвлөгөөнд тусгадаггүй юм. Би гэмт хэрэг үйлдээгүй” гэв.

10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н- шүүхийн хэлэлцүүлэгт санал, хүсэлт гаргаагүй болно.

үргэлжлэл....