Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/166

 

үргэлжлэл....№2

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Шүүхээс хэргийн талаар тогтоосон  үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэв.

1.1 Ч.Ч-, Г.О-, У.Б-Э- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

1.  Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 4/03 дугаартай “Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоол, түүний хавсралт / Хавтаст хэргийн 2-р хавтасны 70-105 дахь тал/,

2. Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 8 дахь удаагийн сонгуулийн 4 дүгээр хуралдааны тэмдэглэл /Хавтаст хэргийн 2-р хавтасны 106-114 дэх тал/,

3. Увс аймгийн .... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/04 дугаартай “..... сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэнд үнэлэлт өгөх, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоол, хавсралт /Хавтаст хэргийн 7-р хавтасны 163-174 дэх тал/,

4. Мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /Хавтаст хэргийн 5-р хавтасны 3-7 дахь тал/,

5. Мөрдөгчийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн “Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бичиг баримтад үзлэг хийж, хуулбарлан авсан” тэмдэглэл, хуулбарлан авсан бичиг баримтууд /Хавтаст хэргийн 5-р хавтасны 8-14, 15-250, 6-р хавтасны 1-9 дэх тал/,

6. Увс аймгийн ...даргын 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/229 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” /.... Увс” ХХК-д олгосон 200 метр квадрат газар, “Улаан ...” ХХК-д олгосон 4000 метр квадрат газар/ захирамж /Хавтаст хэргийн 2-р хавтасны 171, 5-р хавтасны 104 дэх тал/,

7. Увс аймгийн .... даргын 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/229 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хяналтын карт / Хавтаст хэргийн 2-р хавтасны 178 дахь тал/,

8. “Улаан ...” ХХК-д олгосон 4000 метр квадрат газрын хувийн хэрэг /Хавтаст хэргийн 5-р хавтасны 105-114 дэх тал/,

9. .... Увс” ХХК-д олгосон 200 метр квадрат газрын хувийн хэрэг /Хавтаст хэргийн 2-р хавтасны 171, 5-р хавтасны 104 дэх тал/,

10. Увс аймгийн ... даргын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” /Д.Н-т 1000 метр квадрат газар/, Б.М-ид 1500 метр квадрат газар/ захирамж /Хавтаст хэргийн 2-р хавтаст хэргийн 172,  5-р хавтасны 140 дэх тал/,

11. Увс аймгийн .... даргын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хяналтын карт /Хавтаст хэргийн 2-р хавтасны 182 дахь тал/,

12. Д.Н-т олгосон 1000 метр квадрат газрын хувийн хэрэг /Хавтаст хэргийн 5-р хавтасны 140-159 дэх тал/,

13. Б.М-ид олгосон 1500 метр квадрат газрын хувийн хэрэг /Хавтаст хэргийн 5-р хавтасны 160-163 дахь тал/,

14. Увс аймгийн ... даргын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/272 дугаатай “Газар эзэмшүүлэх тухай” /”.... лоджэс” ХХК-д 2000 метр квадрат газар/ /Хавтаст хэргийн 5-р хавтасны 229 дэх тал/,

15. Увс аймгийн ... даргын 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/325 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” /Б.Б-д олгосон 1500 метр квадрат газар/  тухай захирамж /Хавтаст хэргийн 5-р хавтасны 127 дэх тал/,

16. Увс аймгийн .... даргын 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/325 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хяналтын карт /Хавтаст хэргийн 2-р хавтасны 184 дэх тал/,

17. Б.Б-д эзэмшүүлсэн 1500 метр квадрат газрын хувийн хэрэг /Хавтаст хэргийн 5-р хавтасны 128-139 дэх тал/,

18. Увс аймгийн ... даргын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/437 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” /Я.Б-д 62 метр квадрат газар, Г.Ц-д 1000 метр квадрат газар/ захирамж хувийн хэрэг / Хавтаст хэргийн 5-р хавтасны 178 дахь тал/,

19. Увс аймгийн ... даргын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/437 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хяналтын карт /Хавтаст хэргийн 2-р хавтасны 188 дахь тал/,

20. Я.Б-д эзэмшүүлсэн 62 метр квадрат газрын хувийн хэрэг /Хавтаст хэргийн 5-р хавтасны 179-186 дахь тал/,

21. Г.Ц-Аид эзэмшүүлсэн 1000 метр квадрат газрын хувийн хэрэг /Хавтаст хэргийн 5-р хавтасны 187-195 дахь тал/,

22. Увс аймгийн ... даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/466 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” /О.Б-д 300 метр квадрат газар/ захирамж /Хавтаст хэргийн 5-р хавтасны 196 дахь тал/,

23. О.Б-д эзэмшүүлсэн 300 метр квадрат газрын хувийн хэрэг /Хавтаст хэргийн 5-р хавтасны 196-212 дахь тал/,

24. Газар зохион байгуулалт, Геодизи зураг зүйн газрын даргын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/161 дугаартай “Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх тухай” тушаал, Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлын удирдамж /Хавтаст хэргийн 1-р хавтасны 232-238 дахь тал/,

            25. 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/577 дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжууд /Хавтаст хэргийн 2-р хавтасны 66 дахь тал, 8-р хавтасны 198 дахь тал/,

26. Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай “Ч-ы Ч-ийг Увс аймгийн ... даргаар томилох тухай” захирамж /Хавтаст хэргийн 2-р хавтасны 193 дахь тал/,

27. Увс аймгийн .... дарга Ч.Ч-ийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаартай “Г.О-ыг Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамж, албан тушаалын тодорхойлолт /Хавтаст хэргийн 2-р хавтасны 196-205 дахь тал/,

28. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г.О-ын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 дугаартай “У.Б-ийг Кадастрын асуудал хариуцсан, Газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтний үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” тушаал, албан тушаалын тодорхойлолт /Хавтаст хэргийн 7-р хавтасны 227-230 дахь тал/,

29. Увс аймгийн ... даргын 2021 оны А/258, А/325, А/437, А/466, А/460 дугаартай захирамжуудаар эзэмшүүлсэн газрын байршилд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд /Хавтаст хэргийн 6-р хавтасны 239-246 дахь тал/,

30.  Монгол улсын ерөнхий аудитороос 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 131 дугаартай “Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах тухай” Монгол Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн албан бичиг /Хавтаст хэргийн 4-р хавтасны 52-53 дахь тал/,

31. Гэрч С.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Миний бие Увс аймгийн .... даргаар ажиллаж байгаа Ч.Ч- нь 2021 онд өөрийн хамаарал бүхий нэр бүхий этгээдүүдэд Увс аймгийн .... суманд хууль бусаар газар эзэмшүүлсэн байж болзошгүй үйлдлүүдийг шалгуулахаар танай байгууллагад хандсан юм. Ч.Ч- нь өөрийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж Монгол Улсын ... захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 33.1.1, 29.1, 29.2-д заасныг тус тус зөрчиж Увс аймгийн 2021 онд Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Иргэдийн хурлаар хэлэлцээгүй газрыг нэр бүхий хүмүүст олгож бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй байна. 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/229 дугаартай захирамжаар Увс аймгийн .... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт А зэрэглэлийн төвийн шугамтай газарт “Улаан ....” ХХК-д 4000 метр квадрат газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар, “... Увс” ХХК-д 200 метр газрыг эмнэлэгийн зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. “Улаан ..... .....” ХХК нь ... дарга Ч.Ч-ийн орон тооны зөвлөх Л.А-гийн компани байгаа юм. “... Увс” ХХК нь ... намаас Зүүнговь суманд ИТХ-д нэр дэвшсэн Г- гэх хүний хамаарал бүхий этгээдийн компани. 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/272 дугаартай захирамжаар .... сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт “...” XXК-д 2000 метр квадрат газрыг зочид буудлын зориулалтаар олгосон. Тус компани Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Ш-ийн хамаарал бүхий компани. Ч.Ч-тэй нэг намын албан тушаалтан гэдэг утгаараа тэр газрыг эзэмшүүлсэн гэж үзэж байгаа. 2021 оны 6 дугаар сарын 10-ны А/325 тоот захирамжаар .... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б-ын Б-д 2000 метр квадрат газрыг орон сууцны зориулалтаар олгосон. Б.Б- нь Увс аймгийн ... даргын тамгын газрын даргаар ажиллаж байгаа Г.Б-Э-тэй худ ургийн холбоотой хүн байгаа юм. 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаартай захирамжаар .... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д-гийн Н-т 1000 метр квадрат газар, Б-ын М-ид 1500 метр квадрат газар тус тус олгосон. Д.Н- нь Ч.Ч-тэй төрөл садангийн холбоо хамааралтай хүн байгаа. Б.М-ийг ямар холбоо хамааралтайг сайн мэдэхгүй байна. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/437 дугаартай захирамжаар .... сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Я-гийн Б-д 62 метр квадрат газар, .... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Г-ын Ц-Аид 1000 метр квадрат газрыг тус тус олгож шийдвэрлэсэн байна. Урьд онуудад дээрх байршилд газар эзэмшүүлэхдээ Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас дуудлага худалдаа явуулж иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас төлбөр, мөнгө авч орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг байсан. Гэтэл энэ онд дээрх иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэхдээ ямар нэг дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр шууд захирамж гаргаж олгосон асуудал гарч байгаа нь хардлага төрүүлж байгаа юм. Миний бие Увс аймгийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй нэг бүрчлэн танилцсан. Танилцахад дээрх иргэдэд олгосон газрын байршлууд төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, холбогдох материалыг танайд хандаж гаргасан гомдолд хавсаргасан байгаа. Ч.Ч-ийн хууль бусаар эзэмшүүлсэн газар эзэмшүүлсэн үйлдлийн улмаас орон нутагт хохирол учирсан байж болзошгүй гэж үзэж байгаа. Учир нь гэвэл дээрх газруудыг дуудлага худалдаанд оруулан зарж борлуулсан бол орон нутгийн төсөвт нэг тэрбум гаруй төгрөг төвлөрөх байсан” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 1-р хавтасны  57-58 дахь тал/,

32. Гэрч С.Б- /Увс аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудитор/-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2021 оны 11 дүгээр сард Орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлж, зардлыг бууруулах аудитыг байгууллага дотроо хийсэн. Уг аудитоор Увс аймгийн .... сумын нутагт А зэрэглэл дуудлага худалдаа явуулж олгох ёстой газруудыг шууд захирамжаар олгосон байж болохуйц нөхцөл байдал харагдсан Тэгэхээр аймгийн ... дарга Ч.Ч- болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г.О- нарт дээрх захирамжаар олгосон газруудын хувийн хэргүүдийг ирүүлэхийг албан бичгээр шаардсан боловч Ч.Ч-, Г.О- нар нь уг хувийн хэргүүдийг ирүүлэхгүй байгаа. Г.О- нь “Аймгийн .... даргын зөвшөөрснөөр үзүүлнэ гэх тайлбарыг өгдөг. Харин Ч.Ч- нь “Та нар уг хувийн хэргүүдээр яах гээд байдаг юм бэ?” гэх тайлбарыг хэлээд байдаг. Тэр шалтгааны улмаас дээрх захирамжуудаар олгогдсон газруудыг ямар байдлаар яаж олгосон талаар хяналт шалгалт хийж чадахгүй байна. Манай газрын зүгээс Монгол Улсын ерөнхий аудитор Д.З-ад дээрх байдлыг танилцуулсан. Манай дээд байгууллагаас танайд хандсан байна гэж ойлгож байна.  Бидний аудитын үйл ажиллагаанд аймгийн ... дарга Ч.Ч-, Г.О- нар нь саад учруулаад байгаа. Төрийн аудитын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4-т “Төрийн аудитын байгууллагаас тогтоосон хугацаанд шаардсан мэдээлэл, баримт бичгийг ирүүлнэ” гэж заасан байдаг. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд нь аудитын үйл ажиллагаанд саад учруулсан бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан  байдаг. Энэ заалтын дагуу Г.О-од сахилгын арга хэмжээ авахуулахаар Ч.Ч-эд албан бичиг хүргүүлсэн боловч сахилгын арга хэмжээ авар үндэслэл байхгүй гэх албан бичгийг ирүүлсэн” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 4-р хавтасны 62 дахь тал/,

33.  Гэрч Я.У /Увс аймгийн ... даргын тамгын газрын хууль эрх зүйн мэргэжилтэн/-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Захиргааны ерөнхий хуульд зааснаар Захиргааны акт бүр хяналтын дагалдах хуудастай байх ёстой. Хяналтын дагалдах хуудсыг тухайн шийдвэрийн төсөл боловсруулж байгаа мэргэжилтэн хөтөлж, холбогдох албан тушаалтнуудаар хянуулж, танилцуулсны үндсэн дээр, аймгийн ... даргад танилцуулж албажуулдаг. Газар эзэмшүүлэх тухай захирамжийн хяналтын дагалдах хуудасны хувьд нэгдүгээрт тухайн шийдвэрийн төслийг боловсруулсан ажилтан, хоёрдугаарт нь тухайн шийдвэрийн төслийг оруулж байгаа газрын дарга танилцаж гарын үсэг зурсны дараа ... даргын тамгын газрын хуулийн хэлтсийн мэргэжилтэн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянадаг. Үүний дараа хууль зүйн хэлтсийн дарга давхар хяналт тавих үүрэгтэй. Би А/229 дугаартай захирамжийн хувьд аймгийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг татаж авч, хянаж үзээгүй, ажил ихтэй байж байхад аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт кадастрын мэргэжилтэн ажилтай У.Б-Э- нь захирамжийг авч ирж, гарын үсэг зуруулж авч байсан. Би гарын үсэг зурах үед У.Б-Э- болон тус газрын дарга Г.О- нар гарын үсэг зурсан байсан. Мэргэжпийн байгууллагаас авч ирж зуруулж байгаа тул ямар нэгэн асуудал, зөрчил байхгүй гэж бодоод гарын үсэг зураад, хянав гэж бичээд явуулсан. Уг газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй талаар одоо сонсож байна. А/258 дугаартай захирамжийн төслийг кадастрын мэргэжилтэн У.Б-Э- дээрх төслийн захирамжийг авсан, хяналтын дагалдах хуудастай орж ирж ирсэн. Уг хяналтын хуудас дээр У.Б-Э- болон Г.О- нар гарын үсэг зурсан байсан. Би аймгийн ИТХ-ын мэдээлэл дээрээс аймгийн 2021 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харахад уг захирамж дээрх газар иргэдэд олгохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан. Би уг мэдээллийг үзсэний дараа У.Б-Э-эс “Энэ газар чинь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон юм уу?” гэж асуухад, тэр үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би “2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Газрын тухай хуулийн 33.1.1, 33.1.2 дахь заалт зөрчсөн” гэж балаар, захирамжийн төслийн доод талд нь бичиж өгөөд гаргаж байсан. Уг захирамжийг харахад иргэн Н-т төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар эзэмшүүлэх зөрчил байсан учраас Газрын тухайн 33.1.1, 33.1.2 дэх хэсгийг зөрчсөн тухай тэмдэглэл бичиж гарын үсэг зурж байсан удаатай” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 1-р хавтасны 67-68 дахь тал/,

34. Гэрч Д.Ж /Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагын хэлтсийн дарга/-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Захирамжийн төсөл болгон хяналтын хуудастай байх ёстой. Уг захирамжуудын төслийг дагалдах хуудсанд би хяналт тавьж байгаагүй. Тухайн үед хяналт тавьсан албан тушаалтан нь энэ талаар сайн мэдэх байх. Манай байгууллагад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж хяналт шалгалт хийсэн. Энэ ажлын хүрээнд дээр дурдсан газруудыг хүчингүй болгож шийдвэрлэж байсан. Учир нь уг газруудыг 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэсэн тул аймгийн ... дарга дээрх захирамжуудаас холбоотой хэсгийг хүчингүй болгож байсан” гэх мэдүүлэг / Хавтаст хэргийн 1-р хавтасны   70-71 дэх тал, 6-р хавтасны 248-250 дахь тал/,

35. Гэрч Б.Б- /Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын гэрээт ажилтан/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймагт ажлын хэсгийн хамт 2021 оны 9 сарын 16-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд авлигын индекс бууруулах зорилготой хяналт шалгалтаар явсан. Увс аймгийн ... дарга Ч.Ч- 2021 оны А/229, А/258, А/437, А/325, N212 захирамжуудаар газар олгохдоо 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газруудыг бусдад олгох шийдвэр гаргасан. ИТХ-ын тогтоолоор батлагдсан газарт зөвхөн захирамж гаргах ёстой, ИТХ-ын тогтоолд тусгагдаж батлагдаагүй газрыг хэн нэгэнд олгох захирамж гаргах ёсгүй. Тухайн үед А/437 дугаартай захирамж цаасан байдлаар олдоогүй. Г.Ц-А, Я.Б- нарт газар олгосон захирамжийг цахим программ дээр А/436 дугаартай захирамжид холбосон байсан. Уг хоёр хүнд олгосон газар нь тухайн жилийн газар зохион байгуулалтад тусгагдаагүй. Газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон захирамж гаргасан тохиолдолд иргэд, аж ахуйн нэгжээс газар эзэмшихээр ирүүлсэн материалыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар архивын нэгж болгож хадгалах ёстой. Хүчингүй болгосон тохиолдолд гэрчилгээг хурааж аваад хувийн хэрэгт хадгалах ёстой. Захирамжийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн иргэн аж ахуйн нэгжээс ирүүлсэн материалыг буцааж өгөхгүй, архивын нэгж болгож хадгалах ёстой. Харин хүчингүй болгосон захирамжийн хуулбарыг өгч болно, эх хувийг өгөхгүйгээр хадгалах ёстой” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 1-р хавтасны 76-77 дахь тал/,

36. Гэрч Т.Б- /Увс аймгийн ... даргын Тамгын газрын газарт Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн ... дарга Ч.Ч-ийн 2021 оны 8 дугаар сарын 04-ны өдрийн А/437 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хяналтын хуудас дээрх гарын үсгийг харлаа. Уг гарын үсгийг би зурж байсан. Гарын үсэг болон хянав гэх бичиглэлийг би бичиж, зурж байсан. Уг захирамжийн төсөл болон хяналтын дагалдах хуудсыг манай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт кадастрын мэргэжилтэн ажилтай У.Б-Э- манай өрөөнд авч ирж гарын үсэг зуруулж байсан. Би тухайн үед У.Б-Э-эс хуулийн зүйл, заалт болон төлөвлөгөөнд тусгагдсан газар мөн биз дээ гэж асууж байсан. Тэр нададхуулийн заалт бүрэн бичигдсэн, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газар гэж хэлж байсан. Түүний хэлсний дагуу уг хяналтын хуудас дээр хянав гэх тэмдэглэлийг бичиж гарын үсэг зурж байсан. Газрын харилцааны мэргэжилтэн нь уг захирамжийн төслөөр газар авахаар хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн материалыг авч ирдэггүй ба төслийг дагалдах хуудсын хамтаар авч ирж гарын үсэг зуруулдаг. Тухайн байгууллага нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газраас иргэд, аж ахуйн нэгжид газрыг эзэмшүүлж, өмчлүүлж, ашиглуулах ёстой байдаг. Тэр утгаараа тус байгууллагын мэргэжилтэн У.Б-Э-эс дээрх зүйлийг асууж байгаад хяналтын хуудас дээр гарын үсэг зурдаг. Би өөрөө барилгын инженер мэргэжилтэй хүн ба газрын кадастрын чиглэлээр ямар нэгэн мэдлэг байхгүй. Уг захирамжаар газар эзэмшүүлсэн Я.Б-, Г.Ц-А гэх хүмүүсийг огт танихгүй” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 1-р хавтасны 79 дэх тал/,

37. Гэрч Ц.З- /Увс аймгийн ... даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн .... дарга Ч.Ч-ийн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/325 дугаартай “газар эзэмшүүлэх тухай” захирамжийн дагалдах хуудас дээрх гарын үсгийг харлаа. Уг гарын үсэг минийх мөн байна. Би гарын үсгийн урд талд Ц.З- гэж бичиж байсан. Ажлын өрөөнд сууж байхад 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ажилладаг нэг эмэгтэй орж ирж танилцуулж байсан. Одоо тэр эмэгтэйн нэрийг мэдэхгүй байна. Тэгэхдээ тэр эмэгтэй захирамжийн төслийн боловсруулдаг юм шиг байлаа. Би тухайн үед ажилтай байсан ба түүнээс “Энэ ямар учиртай захирамж юм бэ?” гэж асуухад тэр “Урьд нь олгогдсон газрын зориулалтын өөрчилж олгож байгаа газрууд гэж хэлсэн. Тэгэхээр нь “Төлөвлөгөөнд тусгагдсан биз дээ?” гэж асуухад “Төлөвлөгөөнд байгаа газар гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд “Захирамжаа сайн хянуулж гаргаж байгаарай гэж хэлээд гаргасан. Би газар олгосон захирамж дээр урьд нь зурж байсан. Шинээр олгосон газрууд дээр гарын үсэг зурахдаа төлөвлөгөөг харж байсан. Тэр эмэгтэй зориулалт өөрчилж байгаа газар, төлөвлөгөөнд орсон байгаа гэж хэлэхээр нь гарын үсэг зураад гаргасан” гэх мэдүүлэг / Хавтаст хэргийн 1-р хавтасны 85 дахь тал/,

38. Гэрч Г.Б-Э- /Увс аймгийн .... даргын Тамгын газрын дарга/-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн .... даргын 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/229 дугаартай захирамжийн хяналтын дагалдах хуудсыг харлаа. Уг дагалдах хуудас дээрх гарын үсэг минийх мөн байна. Уг захирамжийн талаар сайн санахгүй байна. Тухайн захирамжийг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн авч ирж зуруулж байсан санагдаж байна. Миний мэдэхийн тухайн байгууллагаас ирэх захирамжийг Орлом, Б-Э- гэх мэргэжилтнүүд авч ирж зуруулдаг. Энэ захирамжийн хяналтын хуудсыг хэн гэх мэргэжилтэн авч ирж зуруулж байсан талаар санахгүй байна. Тухайн захирамжийн хяналтын хуудас дээр Хууль эрх зүйн хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжпийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд төлөвлөгөөнд орсон эсэхийг хянаж, хянасан тэмдэглэл хийж, гарын үсэг зурдаг. Миний хувьд уг газар нь төлөвлөгөөнд туссан эсэхийг шалгаж мэдэхгүй, мөн мэргэжлийн байгууллагын мэргэжилтэн авч ирж, холбогдох хэлтсүүдээр хянуулсан байдаг тул танилцав гэх тэмдэглэлийг хийгээд гарын үсэг зурдаг. Энэ захирамжаар олгосон газар нь төлөвлөгөөнд тусаагүй байсан тул хүчингүй болгосон юм шиг байлаа гэх мэдүүлэг Хавтаст хэргийн 1-р хавтасны  106-107 дахь тал/,

39. Гэрч Ж.Э- /Увс аймгийн .... даргын Тамгын газарт Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай хэлтэс дээр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын асуудлууд харьяалагдаж явдаг юм. Тэр утгаараа шийдвэрийн төсөл оруулж буй хэлтсийн даргаар хяналтын хуудас зурагддаг юм. Захирамжийн төслийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар төлөвлөж оруулж ирдэг. Тус газрын мэргэжилтэн У.Б-Э- Увс аймгийн .... даргын 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/229 дугаартай захирамжийн төслийг боловсруулан ирж байсан. Тэр захирамжийн төслийг авч ирэх бүртээ зузаан материалтай ирж байдаг. Миний хувьд тус мэргэжилтнээс “Энэ газар нь хуулийн хүрээнд байгаа юу?” гэж асуухад тэр тиймээ гэж хариулдаг. Тэгээд гарын үсэг зураад явуулдаг. Түүнээс биш уг захирамжаар олгох газрыг иргэн, хуулийн этгээд нь авах ёстой эсэхийг шалгаж явж үздэггүй. Би бэлдсэн захирамжийн төсөл дээр гарын үсэг зурдаг. Тус газар нь аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан эсэхийг мэдэхгүй байна. Тэр талаар төслийг авч ирсэн мэргэжилтэн мэдэх байх. Би шийдвэрийн төсөлтэй танилцаж байгаа болохоос газар олгох эрх бүхий албан тушаалтан биш юм” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 1-р хавтасны 109-110 дахь тал/,

40.  Гэрч Л.А- / “Улаан .....” ХХК-ий захирал/-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2012-2020 онд Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл аймгийн ... дарга Ч.Ч-ийн зөвлөхөөр ажиллаж байна. Түүнээс өмнө Улаан ..... ..... ХХК-ний захирлаар 2020 он хүртэл ажиллаж байсан. Одоо манай компани нягтлан бодогч С.Оюундэлгэрийн нэр дээр байгаа. Би Увс аймгийн ... дарга Ч.Ч-ийг танина. Тэр манай Ардчилсан намын дарга, аймгийн ... даргаар ажилладаг юм. Түүнтэй анх намын шугамаар нэгнийгээ таньдаг байсан. Би төлөөлөгчөөр анх сонгогдож байхад Ч.Ч- дарга аймгийн ИТХ-ын дарга байсан юм. 2020 оны намраас уг газарт дахин гадны хөрөнгө оруулалтаар үйлдвэр үйлчилгээ явуулахаар яригдаж төлөвлөгдсөн тул аймгийн ... дарга Ч.Ч-эд тэр талаараа хэлж байсан. Мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Г.О- нарт хандан хуучин газраа авах талаар хэлж байсан. Түүний дараа надад .... сумын 5-р багийн нутагт 4000 м2 газрыг олгосон байсан. Би тухайн үед хуучин эзэмшиж байсан 20000 м2 газрыг хүсэж байсан. Тэр газраас багасгаад 4000 м2 газар болгосон байсан. Тэр газарт үйлдвэр үйлчилгээ явуулах боломжгүй харагдаж байсан. Тэгээд ч би уг газрыг авах ч хүсэлгүй байсан. Би тухайн үед аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Г.О-од хандан “Энэ газар чинь үйлдвэр үйлчилгээ явуулах боломжгүй юм байна гэдгийг хэлж байсан. Тэгэхэд тэр үйлдвэр барих газар, газар тариалангийн шиг их газар олгох боломжгүй зүйл гэж хэлж байсан. Би 2021 онд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт газар эзэмшихээр өргөдөл, хүсэлт өгч байгаагүй. Апбан ёсоор өргөдөл хүсэлт өгөөгүй байхад над дээр захирамж гарсан байсан. Тэгэхдээ Г.О- танай компанид 4000 м2 газрыг олгох боломжтой гэх утгатай зүйлийг хэлж байсан удаатай. 2016 онд .... сумын 3-р багийн нутагт 2 га газрыг эзэмшүүлэхээр захирамж гарч байсан. Харин 2021 онд .... сумын 5-р багийн нутагт 4000 м2 газрыг олгож байршил, талбайн хэмжээг өөрчилсөн. 2021 онд олгосон газар нь 2016 оны газраас өөр газарт олгож байсан. Тэгэхдээ 2021 оны газрыг аймгийн ... дарга захирамж гаргаад хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тухайн үед дуудлага худалдаагаар төлөвлөгөөнд оруулан авах ёстой газар гээд цуцалсан юм шиг байлаа. Би тэгж ойлгож байгаа. Тэгэхээр одоо манай .... ХХК дээрх захирамжийн дагуу ямар нэгэн газар эзэмшихгүй байгаа гэсэн үг” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 1-р хавтасны 88-89 дэх тал/,

41. Гэрч Л.Г- / “..... Увс” ХХК/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2020 онд орон нутгийн сонгуульд Увс аймгийн … намаас Зүүнговь сумаас аймгийн ИТХ-д нэр дэвшиж яллагдаж байсан удаатай. Би Увс аймгийн ... дарга Ч.Ч-, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Г.О- нарыг танина. Миний бие 2016 оноос хойш өөрийн нэр дээр эмнэлэг байгуулахын тулд газар олгож өгөх утга бүхий өргөдлийг удаа дараа өгч байсан. Надад өргөдлийн хариуг огт мэдэгдэж байгаагүй. 2019 оны намар Увс аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт дахин өргөдөл гаргасан. Тэр үед компанийн нэр дээр өргөдлийг гаргаж байсан. Тэр цагаас хойш ямар нэгэн шийдвэр гараагүй байсан ба 2021 оны хавар манай ... Увс ХХК-ний нэр дээр багахан хэмжээний газар эзэмшүүлэх утга бүхий аймгийн .... даргын захирамж гарсан талаар сонсож байсан. Би өөрийн гар дээр ямар нэгэн байдлаар гэрчилгээ гаргуулан авсан, захирамжийн дагуу барилга байгууламж барьсан удаа байхгүй. Тус газрыг аймгийн 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг мэдэхгүй байна. Би 2019 онд өргөдөл өгсний дагуу уг газрыг эзэмшүүлсэн шийдвэр гарсан байх гэж бодож байна. Түүнээс хойш ямар нэгэн өргөдөл өгөөгүй байхад захирамж гарсан. Захирамж гарсны дараа аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Б-Э- надад мэдэгдсэн. Тэр мэдэгсэний дараа түүний ажил дээр очиход надтай гэрээ байгуулан олон цаасан дээр гарын үсэг зуруулаад явуулсан. Дараа нь гэрчилгээ гарсан ирж ав гэж утсаар Б-Э- хэлж байсан. Би гэрчилгээг авах гэсэн боловч Б-Э- эрүүл мэндийн шалтгаантай гээд удаан хугацаанд ирээгүй тул гэрчилгээгээ авч чадаагүй гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 1-р хавтасны  112-113 дахь тал/,

42. Гэрч Д.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн ... дарга Ч.Ч-ийг танина. Тэр миний нөхөр Н.Г-ийн төрсөн эгч Н.Б-ын нөхөр юм. Би тэднийхний бэр болох хүн юм. Би 2015-2016 онд уг газрыг анх эзэмшиж байсан. Тухайн үед газар дээрээ барилга байгууламж бариагүй байсан ба 2017-2018 онд байх манай газрыг хүчингүй болгосон талаар албан бичиг ирж байсан удаатай. Тэр үед миний ээж эмчилгээтэй байсан тул Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр яваад газраа дахиж хөөцөлдөөгүй. Түүнээс хойш буюу 2021 оны 04-05 дугаар сард аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ирж мэргэжилтэн гэх нэрийн мэдэхгүй эрэгтэй хүнтэй уулзаж байсан. Тэгээд хуучин эзэмшиж байсан газраа авах талаар хүсэлт өгөөд явсан. Уг өргөдлийн миний нөхөр Н.Г- бичиж өгч байсан. Түүний дараа миний эзэмшиж байсан газрыг надад эзэмшүүлсэн захирамж гарсан байсан. Тэр захирамжийн дагуу 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших гэрчилгээг гаргуулан авсан. Би 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хуучин эзэмшиж байсан газартай гэрчилгээ гаргуулан авахад .... сумын 3-р багийн нутагт 2000 м2 газрыг эзэмшиж байсан ба 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр захирамжийн дагуу гэрчилгээ гаргуулан авахад .... сумын 5-р багийн нутагт 1000 м2 газар гэж газрын байршил болон талбайн хэмжээ багасаж гарсан юм. Надад 2021 онд эзэмшүүлсэн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан эсэхийг сайн мэдэхгүй байна. Төлөвлөгөөнд туссан, тусаагүйг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар мэдэх байх. 2021 онд олгосон газрыг хүчингүй болгосон гэж сонсож байсан” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 1-р хавтасны 91-92 дахь тал/,

43. Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 5 дугаар сарын эхээр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт .... сумын 3-р багийн нутагт 1500 м2 газар эзэмшихээр өргөдөл өгч байсан. Уг өргөдлийг тус байгууллагын кадастрын мэргэжилтэн У.Б-Э-д өгч байсан. Тухайн өргөдлийг өгсний дараа тус байгууллагын дарга Г.О-той ажил дээр нь коридорт таараад нэг газар авахаар өргөдөл өгөөд явж байна гэж хэлсэн. Тэгэхэд Г.О- өргөдлийн дагуу шийднэ гэсэн утгатай зүйл хэлээд явсан. Тэр өдрөөс хойш бараг 1 сар болсны дараа надад газар эзэмшүүлсэн аймгийн ... даргын захирамж гарсан байгаа, газар эзэмших гэрчилгээг авч болно гэж Г.О- дарга миний 99450054 дугаарт нэг танихгүй дугаараас залгаж хэлсэн. Тэгэхээр нь би аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар дээр ирж У.Б-Э- гэх мэргэжилтэнтэй уулзаж гэрээ байгуулан, газар эзэмших гэрчилгээг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр авсан. Би газрын байршил өөрчлөгдсөн талаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас асуугаагүй. Тухайн үед газар олгосон байхаар нь хаана ч байсан хамаагүй гэж бодоод авч байсан” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 1-р хавтасны 97-98 дахь тал/,

44. Гэрч Б.С- / “...лоджес” ХХК-ний гүйцэтгэх захирал/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн ... дарга Ч.Ч- гэх хүнийг мэднэ. Би 2017 оны 8 дугаар сарын 1-ээс 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дэд даргаар ажиллах хугацаандаа ерөнхийлөгчийн орон нутагт ажиллах албан томилолтыг зохион байгуулдаг байсан. Энэ хүрээнд ажлын шаардлагаар холбогдож байсан. 2021 оны 9 дүгээр сараас “..... лоджес” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа болохоор Увс аймгийн ... дарга Ч.Ч-ийн 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/272 дугаартай захирамжаар .... сумын 11-р багийн нутагт “...” ХХК-д 2000м2 газрыг Зочид буудлын чиглэлээр эзэмшүүлсэн талаар мэдэхгүй байна. Эзэмшүүлсэн газар нь Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 4/03 дугаар тогтоолоор батлагдсан аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэх талаар би мэдэхгүй байна. “... лоджес” ХХК-д эзэмшүүлсэн газрыг Увс аймгийн ... дарга Ч.Ч- нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/577 дугаартай захирамжаар хүчингүй болгосон талаар мэдэхгүй, надад мэдэгдээгүй. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Ш-ийг танина. Бид хоёр 2005 оноос хойш найзлаж байгаа миний дотны найзуудын нэг юм. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байхад нь би дэд даргаар удирдлагад нь ажиллаж байсан. Ө.Шижир 2021 оны 9 дүгээр сараас “..... лоджес” ХХК-ний ТУЗ-ийн даргаар томилогдон ажиллаж байна” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 1-р хавтасны 116-117 дахь тал/,

45. Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн ... дарга Ч.Ч-ийг аймгийн ... дарга гэдэг утгаар нь танина. Тэгэхдээ түүнтэй уулзаж байсан удаа байхгүй. Тэр хүн намайг танихгүй байх. Мөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Г.О- гэх хүнийг огт танихгүй. Түүнийг харж байгаагүй. Харин аймгийн ... даргын тамгын газрын дарга Г.Б-Э- гэх хүнийг танина. Г.Б-Э-ий охин Золбоо нь миний төрсөн ах Б-ийн эхнэр юм. Тэр утгаараа бид худ ургийн холбоотой хүмүүс юм. Би 2021 оны 7 дугаар сараас хойш Улаанбаатар хотод байж байгаад 2022 оны 4 дүгээр сард Увс аймагт ирсэн. Таны надад үзүүлсэн газар эзэмших гэрчилгээ, гэрээ, миний нэрээр бичигдсэн өргөдөлп зурсан гарын үсэг зэрэг зүйлийг харлаа. Би ямар нэгэн байдлаар .... сумын 5-р багийн нутагт газар эзэмшихээр өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй. Миний нэрээр хэн нэгэн гаргасан байна. Өргөдөл дээр бичигдсэн .... гэх дугаарыг миний аав Б- эзэмшдэг юм. Харин .... гэх дугаарыг миний төрсөн ах Б эзэмшдэг юм” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 1-р хавтасны 94-95 дахь тал/,

46. Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн ... дарга Ч.Ч-, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Г.О- нарыг танина. Увс аймгийн ... даргын тамгын газрын дарга Г.Б-Э-тэй худ ургийн холбоотой. Түүний охин Золбоо нь миний хүү Б-ийн эхнэр юм. Би өөрөө хувиараа бизнес эрхэлдэг хүн. Хүү Б.Б-д хувийн авто засварын газар нээгээд өгье гэж бодоод Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Г.О-той уулзаж “Газар авч, хүү Б.Б-д засварын газар нээж өгмөөр байна гэж хэлэхэд “Та албан ёсоор өргөдөл хүсэлт өгчих, судалж байгаад шийдье гэсэн тайлбарыг хэлсэн. Тэгэхээр би түүний өрөөнөөс гараад хүү Б.Б-ийн нэр дээр газар эзэмшихээр хүссэн утга бүхий өргөдлийг гаргаж байсан. Түүний нэр дээр газар авч, засварын газар барьж бэлэглэе гэж бодож байсан тул түүнд хэлээгүй юм. Тэр шалтгааны улмаас би түүний нэрээр өргөдөл хүсэж бичиж өгч байсан. Г.О-од газар авах талаар хэлж байхад надад газар өгөх боломжгүй, төлөвлөгөөнд тусаагүй талаар хэлээгүй. Өргөдөл өгөөд хоёр хоногийн дараа захирамж гарсан байна. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр над руу тус байгууллагаас нэг эмэгтэй ажилтан яриад гэрээ байгуулан гэрчилгээ гаргаж өгч байсан” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 1-р хавтасны  103-104 дэх тал/,

47. Гэрч Я.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт .... сумын 3-р багийн нутагт ажиллуулдаг В&В нэртэй бэлэн хувцасны дэлгүүрт газар эзэмших гэрчилгээг гаргуулан авахаар хүсэлтийг өгч байсан. Уг хүсэлтийг тус байгууллагын нэг ажилтанд өгч байсан ба одоо яг хэнд өгснөө санахгүй байна. Би корона авснаас хойш мартамхай болсон. Тухайн дэлгүүрийн газарт газар эзэмших гэрчилгээг гаргуулан авахаар 2010 оноос хойш хандсан боловч гаргаж өгөхгүй байсаар 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр газар эзэмших гэрчилгээг гаргуулан авч байсан. Би 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өргөдөл өгсний маргааш нь надад газар эзэмших гэрчилгээ гарч, газрыг эзэмшүүлж байсан. Тухайн газрыг авахаар хэн нэгэн албан тушаалтантай уулзаагүй, зүгээр өргөдөл бичээд өгсний дагуу захирамж гарч газрыг эзэмшүүлж байсан. Би уг газрыг төлөвлөгөөнд туссан эсэхийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг / Хавтаст хэргийн 4-р хавтасны 94-95 дахь тал/,

48. Гэрч Г.Ц-Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн ... дарга Ч.Ч-, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г.О- нарын нэрийн мэдэж, зүс царайг нь үзэж байсан. Миний нөхрийн дүү М-ын С- гэж хүн бий. Тэр Увс аймгийн А намын хэрэг эрхлэх газрын дарга хийж байсан. Миний нөхөр М.Г- бид хоёр аймгийн төвд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулан гэж бодоод байршил сайтай хоосон газрыг хайж байгаад .... сумын 5-р багийн нутагт байх Дулааны 2-р цахилгаан станцын доод талд эзэнгүй талбай байхаар нь миний бие аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өргөдөл бичиж өгсөн. Уг өргөдлийн дагуу миний нэр дээр захирамж гарч, .... сумын 5-р багт 1000 м2 газар эзэмшсэн. Увс аймгийн ... даргын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/577 дугаартай захирамжаар  миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг танаас сонсож байна” гэх  мэдүүлэг / Хавтаст хэргийн 1-р хавтасны  100-101 дэх тал/,

49. Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Увс аймгийн ... дарга Ч.Ч-эд .... сумын 3-р багийн нутагт байрлах 300 метр квадрат газрын эзэмшиж авах талаар өргөдөл өгсөн. Увс аймгийн ... дарга Ч.Ч- нь миний өргөдлийг хүлээн аваад холбогдох байгууллага руу явуулсны үндсэн дээр Увс аймгийн газрын албанаас 2021 оны 8 дугаар сард газар эзэмших гэрчилгээ болон холбогдох кадастрын зургийг олгосон. Уг газар нь Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 4/03 дугаар тогтоолоор баталсан аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. Энэ газрын 2009 оноос хойш би эзэмшиж байна. 2021 онд албан ёсоор гэрчилгээ авсан” гэх  мэдүүлэг /Хавтаст хэргийн 4-р хавтасны 142-143 дахь тал/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт:

1. Увс аймгийн ... даргын 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/229 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “.... Увс” ХХК-д 200 метр квадрат газар, “Улаан .....” ХХК-д 4000 метр квадрат газар тус тус 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн,

- Увс аймгийн ... даргын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн Д.Н-т 1000 метр квадрат газар, иргэн Б.М-ид 1500 метр квадрат газар тус тус 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн,

- Увс аймгийн ... даргын 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/272 дугаатай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “..... лоджэс” ХХК-д 2000 метр квадрат газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн,

- Увс аймгийн ... даргын 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/325 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар  иргэн Б.Б-д 1500 метр квадрат газрыг 15 жилийн хугацааар эзэмшүүлсэн,

- Увс аймгийн ... даргын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/437 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн Я.Б-д 62 метр квадрат газар, иргэн Г.Ц-Аид 1000 метр квадрат газрыг тус тус 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн,

- Увс аймгийн ... даргын 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/466 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар О.Б-д  300 метр квадрат газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Дээрх газрууд нь Увс аймгийн .... сумын 3, 5, 11 дүгээр багуудын нутаг дэвсгэрт байх бөгөөд Увс аймгийн .... сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/04 дугаартай “.... сумын 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэнд үнэлэлт өгөх, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолоор 2021 онд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхээр заасан газарт,    

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2021 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 4/03 дугаартай “Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан 2021 онд иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах газарт ороогүй байна.

Увс аймгийн ... даргын 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/577 дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Д.Н-, Г.Ц-А, Б.Б-,  “... Увс” ХХК, “Улаан ..... .....” ХХК, ..... лоджэс” ХХК-д холбогдох хэсгүүдийг,

2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжаар Я.Б-, О.Б-, Б.М- нарт холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгожээ.

2. Увс аймгийн ... даргын 2021 оны А/229, А/258,  А/272, А/325, А/437, А/466 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжуудын төслийг Увс аймгийн Гарын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Кадастрын асуудал хариуцсан, Газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтний үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан У.Б-Э- боловсруулж, тус газрын дарга Г.О- болон бусад эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулан Увс аймгийн ... дарга Ч.Ч-эд өгч, Ч.Ч- албажуулсан, Уг захирамжуудын дагуу У.Б-Э- уг газрыг эзэмших эрх бүхий иргэн, хуулийн этгээдтэй “Газар эзэмшүүлэх тухай” гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

3. Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай “Ч-ы Ч-ийг Увс аймгийн ... даргаар томилох тухай” захирамжаар Ч.Ч- Увс аймгийн ... даргаар, 

- ... дарга Ч.Ч-ийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаартай “Г.О-ыг Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” захирамжаар Г.О-, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ,

- Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О-ын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 дугаартай “У.Б-ийг Кадастрын асуудал хариуцсан, Газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтний үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай” тушаалаар У.Б- Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Кадастрын асуудал хариуцсан, Газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтний үүрэг гүйцэтгэгчээр тус тус томилогдсон байна.

4. Увс Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийн тогтоолоор 2015 оны 10 сарын 09-ны өдрийн А/136 дугаартай “Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программыг нэвтрүүлэх тухай” тогтоолоор Газрын харилцааны бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэх, газрын харилцааны мэдээллийн сангийн “Лэнд менежер” программ хангамжийг нэвтрүүлэхийг дэмжиж, уг үйл ажиллагаатай холбогдуулан газрын талбайн хэмжээ болон захирамжийн зөрүүтэй мэдээллийг засварлаж, зөрчил арилгах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулж,  хяналт тавьж үр дүнг тооцож ажиллахыг аймаг, сумын ... дарга нарт даалгаж шийдвэрлэсэн байна.

5. Увс аймгийн ИТХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 8/06 дугаартай “Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай” тогтоолоор Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлаж,

Увс аймгийн ИТХ-ын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6/09 дугаартай “Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд  тодотгол хийх тухай” тогтоолоор тодотгол хийж, Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг тухайн жилийнхээ зорилтод тусган үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллахыг аймаг, сумдын ... дарга нарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн ИТХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/01 дугаартай “.... сумын ерөнхий төлөвлөгөө батлах тухай” тогтоолоор .... сумын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлажээ.

Дээрх Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд Увс аймгийн ... дарга Ч.Ч-ийн захирамжаар 3 хуулийн этгээд, 6 иргэнд эзэмшүүлсэн 11,562 м/кв газрыг үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламжийн зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болохоор тусгагдсан байна.

Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:

          1. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн 2 дугаар зүйлийн (a)-д "Нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ” гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг ойлгоно” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нийтийн албан тушаалтанд хамаарна” гэж,

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-т “Бүх шатны ... дарга Төрийн улс төрийн албан тушаалд хамаарна” гэж тус тус хуульчилжээ.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 105 дугаартай “Ч-ы Ч-ийг Увс аймгийн ... даргаар томилох тухай” захирамжаар Увс аймгийн ... даргааар томилогдон ажиллаж байсан шүүгдэгч Ч.Ч- нь нийтийн албан тушаалтанд,

- Увс аймгийн ... даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаартай захирамжаар Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан шүүгдэгч Г.О- нь төрийн захиргааны удирдах албан тушаалтан тул нийтийн албан тушаалтанд,

- Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О-ын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Кадастрын асуудал хариуцсан, Газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтний үүрэг гүйцэтгэгчээр  томилогдон ажиллаж байсан шүүгдэгч У.Б-Э- нь төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтан тул нийтийн албан тушаалтанд тус тус хамаарна.

2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т.Аймгийн ... дарга аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын ... даргын саналыг авсан байна” гэж заасны дагуу Увс аймгийн ... дарга Ч.Ч- нь маргаан бүхий 9 байршилд байх 11,562 м/кв газрыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан тохиолдолд үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламжийн зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх шийдвэр гаргах эрхтэй байна.

Тухайн үед буюу 2021 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны ... дарга гаргана” гэж,

Мөн зүйлийн 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны ... дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заажээ.

Дээрх 3 хуулийн этгээд, 6 иргэнд 9 байршилд эзэмшүүлсэн газрууд нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасан газарт хамаарахгүй тул Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар аймгийн ... дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар эзэмшүүлэх ёстой байжээ.

3. ... дарга Ч.Ч- нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/03 дугаар тогтоолыг үндэслэн Увс аймгийн ... даргын 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/229 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “... Увс” ХХК-д 200 метр квадрат газар, “Улаан ..... .....” ХХК-д 4000 метр квадрат газар,

- 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/272 дугаатай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар ”.... лоджэс” ХХК-д 2000 метр квадрат газрыг тус тус 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.

- Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.1.1, Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015  оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/136  дугаар тогтоолыг үндэслэн Увс аймгийн ... даргын 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай”  захирамжаар иргэн Д.Н-т 1000 метр квадрат газар, иргэн Б.М-ид 1500 метр квадрат газар,

- 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/325 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар  иргэн Б.Б-д 1500 метр квадрат газар,

- 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/437 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн Я.Б-д 62 метр квадрат газар, иргэн Г.Ц-Аид 1000 метр квадрат газар,

- 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн А/466 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар О.Б-д  300 метр квадрат газрыг тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

3.1. Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа хууль зүйн үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасан газарт дээрх газрууд нь хамаарахгүй байна.

Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021  оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/03 дугаар тогтоол гэх эрх зүйн акт байхгүй. Харин Увс аймгийн ИТХ-ын 2021 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 4/03 дугаартай “Аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан 2021 онд иргэнд өмчлүүлэх, иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ, байршил, зориулалтыг заасан боловч дээрх газрууд нь энэ төлөвлөгөөнд тусгагдаагүй байна

3.2. Увс Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийн 2015 оны 10 сарын 09-ны өдрийн А/136 дугаартай “Газрын кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программыг нэвтрүүлэх тухай” тогтоолоор хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмшиж, ашиглаж байгаа  иргэн, хуулийн этгээдийн газрын талбайн хэмжээ болон захирамжийн зөрүүтэй мэдээллийг засварлаж, зөрчил арилгах ажлыг хуулийн хүрээнд зохион байгуулж,  хяналт тавьж үр дүнг тооцож ажиллахыг аймаг, сумын ... дарга нарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх 9 байршилд газар эзэмших эрх олгосон 3 хуулийн этгээд, 6 иргэний хэн нь ч хууль ёсны дагуу газар эзэмшиж байгаагүй тул дээрх тогтоолд заасны дагуу газар эзэмших эрх олгох үндэслэлгүй байжээ.

Иймд дээрх захирамжуудыг хууль зүйн үндэслэлгүй буюу илт хууль бус шийдвэр гэж үзнэ.

4. Увс аймгийн ИТХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 8/06 дугаартай “Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай” тогтоолоор Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлаж, “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх журмыг тухайн жилийнхээ зорилтод тусган үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллахыг аймаг, сумын ... дарга нарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Энэхүү тогтоолын дагуу Увс аймгийн ИТХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 8/07 дугаартай “2015 онд газар зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолоор аймгийн хэмжээнд 2015 онд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ, байршлыг,

Увс аймгийн ИТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10/02 дугаартай “2016 онд газар зохион байгуулалтын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолоор аймгийн хэмжээнд 2016 онд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын хэмжээ, байршлыг тус тус тогтоох байдлаар жил бүрийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг тусгайлан батлаж ирсэн нь Газрын тухай хууль, Увс аймгийн ИТХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 8/06 дугаартай “Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай” тогтоолуудад заасан шаардлагад нийцэж байна.

Иймд шүүгдэгч Ч.Ч-, Г.О-, тэдгээрийн өмгөөлөгч нарын Увс аймгийн ИТХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 8/06 дугаартай “Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай” тогтоолд тусгагдсан газрыг ... дарга бусдад эзэмшүүлэх эрхтэй гэж мэтгэлцсэнийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь Увс аймгийн ИТХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 8/06 дугаартай “Увс аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний тухай” тогтоолд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг жил бүрийн төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг аймаг, сумын ... дарга нарт даалгаж шийдвэрлэсэн байна.

5. Увс аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Төсөл сонгон шалгаруулалтаар эзэмшүүлэх”-ээр тусгагдсан 4 сумын нутаг дэвсгэрт 12 байршилд  165,000 м/кв газарт Увс аймгийн ... даргын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/206 дугаартай “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай” захирамжаар сонгон шалгаруулалт явуулахад 1 иргэн, 12 хуулийн этгээд төсөл сонгон шалгаруулалтанд оролцсон байна.

Энэ нь шүүгдэгч Ч.Ч-ийн өмгөөлөгч нар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т  зааснаар дуудлага худалдаа, төсөл шалгаруулах ажиллагааг явуулах боломжгүй байсан гэж  маргасныг үндэслэлгүй болохыг нотлоно.

6. Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4"давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж тодорхойлсон байна.

Увс аймгийн ... дарга Ч.Ч- нь Увс аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулахгүйгээр 9 талбар нэгж бүхий газрыг 3 хуулийн этгээд, 6 иргэнд эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь тухайн иргэн, хуулийн этгээдүүдэд эдийн давуу байдал олгосон явдал юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн Тайлбар: Энэ хуульд заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж тайлбарласан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.6 дугаар зүйлийн Тайлбар: "Улс төрд нөлөө бүхий этгээд" гэж Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, дэд сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн ... дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн даргыг ойлгоно гэж хуульчлан тайлбарласан тул Увс аймгийн ... дарга Ч.Ч- нь улс төрд нөлөө бүхий этгээд гэдэгт хамаарна.

Төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусад зүйлийг хориглох ардчилсан, эрх зүйт төрийн  үндсэн зарчим болон Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн  2-т “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж тодорхойлсныг төрийн албан хаагч хэн боловч дагаж мөрдөх үүрэгтэй.

Гэтэл Увс аймгийн ... дарга Ч.Ч- нь Увс аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газрууд гэдгийг мэдсээр байж дуудлага худалдаа, төсөл шалгаруулалт явуулахгүйгээр бусдад эзэмшүүлэх шийдвэр гаргаж байгаа нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл юм.

Шүүгдэгч Г.О- нь Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа уг газруудыг Увс аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй, аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтаар эзэмшүүлэх ёстой гэдгийг мэдсээр байж доод шатны албан тушаалтан болох Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн У.Б-Э-д үүрэг өгч захирамжийг төсөл бэлдүүлсэн, шүүгдэгч У.Б-Э- нь өгсөн үүрэг хууль бус гэдгийг мэдсээр байж, захирамжийн төсөл бэлтгэж, эрх бүхий албан тушаалтнуудад уг газрууд нь Увс аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөнд тусгагдсан гэж танилцуулан хяналтын хуудсанд гарын үсэг зуруулж, шүүгдэгч  Ч.Ч-ийг энэхүү үйлдлийг хийх боломж нөхцлийг бүрдүүлэн хамтран оролцсон байна.

7. Гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт тодорхойлсон бөгөөд 3.2 дугаар зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ гэж заасан бөгөөд шүүгдэгч Ч.Ч- газар эзэмшүүлэх захирамжийг гарын үсэг зурж албажуулах байдлаар үйлдлийг төгсгөж байгаа тул түүнийг гүйцэтгэгч гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Г.О-, У.Б-Э- нар нь уг захирамжуудыг гаргах нөхцлийг санаатай идэвхтэй үйлдлээрээ бүрдүүлж өсгөн тул урьдчилан амласантай адилтгаж үзэх тул тэднийг хамжигчаар оролцсон гэж үзнэ.

8.  Хууль бусаар газар эзэмшүүлэх  эхний захирамж 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, сүүлчийн захирамж 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гарсан тул гэмт хэрэг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр эхлэж, 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төгссөн гэж үзнэ.

Шүүгдэгч нарыг яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нийтийн албан томилогдох эрхийг 5 жилээс 8 жилээр хасаж гэснийг нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, гэж хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял гэснийг таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял гэж, өөрчлөлт оруулж, торгох ялыг хассан байна.

Энэ нь оногдуулах ялыг хүндрүүлэх, сонгон оногдуулж болох хөнгөн төрлийн ялыг хасах байдлаар шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг хэрэглэхгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг журамлан гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөж байсан хуулийг хэрэглэнэ.

            Иймд шүүгдэгч Х овогт Ч-ы Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            - Шүүгдэгч О овогт Г-ын О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж , 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэм буруутайд,

            - Шүүгдэгч З овогт У-гийн Б-Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

1.2. Шүүгдэгч Г.О-од холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийн талаар:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт архив, няравын ажилтай. Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын даргын 2023 оны Б/10 дугаар тушаалаар архивын ажил дээр няравын ажлыг нэмээд үндсэн няравтай болсон. Урьд манай байгууллагад няравыг хавсарч болон гэрээгээр хийлгэдэг байсан. Энэ асуудлын улмаас хохирол учирсан гэж шүүх дүгнэж үзвэл шүүхийн шийдвэр гарсны дараа гэм буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авч байгууллагын төсөвт нэмж оруулна” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 14-р хавтасны 22-23 дахь тал/,

2. Иргэний хариуцагч Ч.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт нярав-жолоочоор 2021 оны 01, 02 дугаар сард няраваар гэрээтээр, 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 7 дугаар  сар хүртэл үндсэн нярав-жолоочоор ажилласан. Тухайн үед ажлаа зохих ёсоор нь хийгээд цалингаа авч өөртөө хэрэглэсэн болохоор одоо төлөх боломж байхгүй. Хэдэн төгрөгийн цалин авсныг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс харж болох байх” гэх мэдүүлэг  /Хавтаст хэргийн 15-р хавтасны 86-87 дахь тал/,

3. Гэрч Б.Б- /Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын захиргаа хуулийн хэлтэс хариуцсан ахлах мэргэжилтэн/-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хууль эрх зүй, хүний нөөцийн асуудал хариуцаж ажилладаг.  Ч.Х- гэх хүнийг танина. 2021 онд намайг ажиллаж байхад дарга Г.О- надад Ч.Х- гэдэг хүнийг нярав-жолоочоор ажилд томилох гэж байгаа юм. Энэ хүний тушаалын төслийг боловсруулаад аваад ир гэхээр нь би ажил үүргийн хувьд манай байгууллагад нярав, жолоочийн орон тоо байхгүй тухайн хүнийг нярав-жолоочоор томилж ажилд авах боломжгүй хэж хэлэхэд өөрөө болноо, чи тушаалын төсөл гаргаад ир гэсээр байгаад тушаалын төсөл гаргуулж авсан. Ч.Х- нь анх нярав-жолооч гэдэг орон тоо батлагдаагүй албан тушаалд томилогдон ажиллаж байгаад сүүлдээ гэрээт ажилтнаар ажиллаж байгаад гэрээний хугацаа дуусаж ажпаас чөлөөлөгдсөн.  Манай аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын бүтэц орон тоог Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/23 дугаартай тушаалаар баталсан байдаг. Тухайн тушаалд нярав, жолооч гэдэг орон тоо батлагдаагүй байсан” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 14-р хавтасны 27 дахь тал/,

 4. Гэрч А.Б- /Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын нягтлан бодогч/-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2022 оны 4 дүгээр сараас нятлан бодогчоор томилогдон ажиллаж байна. Намайг нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаанд Ч.Х- нь цалингийн үндсэн зардлаас үндсэн ажилтан гэж цалинжиж байсан. Аудитын шалгалт хийгээд 2022 оны 6, 7 дугаар сараас байх гэрээт ажилтан болж цалингын зардлаас цалинжихаа больж, батлагдсан барилгын техник хяналтын зардлаас цалинжиж байсан. Энэ нь гэрээт ажилтан болон бусад ажил үйлчилгээнд зарцуулагдахаар батлагдсан зардал юм. Ч.Х- 2022 оны 12 дугаар сард гэрээний хугацаа дууссан тул ажлаасаа гарсан” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 14-р хавтасны 29 дэх тал/,

5. Гэрч А.Н- /Увс аймгийн Төрийн аудитын газар аудитор/-гийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “Би Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт  заасны дагуу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт санхүүгийн тайлангын аудитыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд хийсэн. 2022 оны аудитын шалгалтаар Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга нь Геодези зураг зүйн газрын даргын тушаалаар баталсан бүтэц орон тоог хэтрүүлэн ажиллаж төрд 8,170,291 төгрөгийн хохирол учруулж акт тавигдсан. Тухайн актыг Г.О- үл хүлээн зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж шалгуулсан боловч захиргааны хэргийн анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүхээс төлбөрийн актыг хэвээр үлдээсэн. 8,170,291 төгрөгийг дарга Г.О-оор төлүүлэхээр акт тавьсан боловч төсвөөс төлж төрд 8,170,291 төгрөгийн хохирол учруулсан. Ч.Х-ыг ажлаас чөлөөлөөгүй, 2022 оны 6 дугаар сарыг дуустал  ажиллуулан 4,215,630 төгрөгийн цалин олгож, 20,556,212 төгрөгийн хохирол учруулсан байна” гэх  мэдүүлэг /Хавтаст хэргийн 14-р хавтасны 32, 35 дахь тал/,

6. Гэрч Ц.Б-/Увс аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын нягтлан бодогч/-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Ч.Х- нь манай Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт Төрийн үйлчилгээний ангиллаар жолооч, нярваар үндэн ажилтнаар ажиллах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр олговол зохих цалин 11,454,045 төгрөгийн цалин бодогдож авсан. Манай Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 2019 оны Б/123 дугаар тушаалд байхгүй жолооч, нярав гэх орон тоонуудыг тухайн тушаалд бичигдсэн гэрээт ажилтан гэх зохицуулалтаар гэрээ байгуулан ажлыг явуулдаг байсан. Харин Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2023 оны Б/10 дугаартай тушаалаар жолооч, архивын ажилтын гэх орон тоонууд үндсэн болж батлагдсан байгаа” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 14-р хавтасны 37-38 дахь тал/,

7. Гэрч Ц.Б-гийн дахин өгсөн: “Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь 2021-2022 онд болон одоо ч гэсэн улсын төсвөөс санхүүжиж байгаа. Аймгийн ... даргын газраас болон орон нутгийн төсвөөс дээрх цаг хугацаанд санхүүжиж байсан удаа байхгүй. Харин манай байгууллагын цалинг Санхүү, төрийн сангийн хэлтсийн төрийн сангийн программаар хянагдан гүйлгээ хийгддэг байсан. Цалинг Улсын төсвөөс олгодог аймгийн ... даргын тамгын газар болон, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас цалин олгож байсан удаа байхгүй. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/123 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан албан тушаалын 6 дугаарт Гэрээт ажилтан-2 гэсэнд гэрээтээр үйлчлэгч, жолооч нарыг ажиллуулдаг байсан, 19 дугаарт Барилгын лабораторийн шинжээч /гэрээт ажилтан-1/ зэрэг гурван хүнийг гэрээтээр ажиллуулж болохоор тушаалтай. 2021 онд манай Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үндсэн гэрээт ажилтнаар үйлчлэгч Ч.Т, жолооч Ц.Б, Барилгын лабораторийн шинжээч /гэрээт ажилтан/-ээр Ц.Ч нар ажиллаж байсан. Тэр хүмүүс дээр манай газарт нярав-жолоочоор ажиллаж байсан Ч.Х-ыг дарга Г.О- 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулан жолооч-няраваар ажилд авсан байсан ба 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс үндсэн гэрээт ажилтнаар тушаалаар авсан. Увс аймаг дахь Төрийн аудитын газраас хийсэн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн аудитын дүгнэлтээр 4 гэрээт ажиллуулсан гэж илүү орон тоогоор ажилласан Ч.Х-ын үндсэн болон гэрээт ажилтнаар ажилласан цалинд акт тавигдсан байлаа. Ч.Х- манай байгууллагад 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээтээр ажилд орж 2021 оны 01 дүгээр сард 175,000 төгрөг, 02 дугаар сард 700,000 төгрөгийн цалин авсан. 2021 оны 03 дугаар сараас үндсэн гэрээт болж сард дунджаар 675,000-677,000 төгрөгийн хооронд цалин авч байсан. 2022 оны 01-06 дугаар сард 702,000-704,000 төгрөгийн хооронд цалин авч байсан. Түүний цалин авч байсан талаарх мэдээллийг хүснэгтээр гаргасан байгаа” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 15-р хавтасны 74-75 дахь тал/,

8. Гэрч Ц.Б-гийн иргэний хариуцагч Ч.Х-од олгосон цалингийн тооцоог гаргасан хүснэгт /Хавтаст хэргийн 15-р хавтасны 76, 77 дахь тал/,

9. Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын даргын 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/123 дугаартай “Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалтыг батлах тухай” тушаал, 18 дугаар хавсралт /Хавтаст хэргийн 14-р хавтасны 119-120 дахь тал/,

10. Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О-ын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/12 дугаартай “Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бүтэц, орон тоо, шинэчлэн батлагдсантай холбогдуулан ажилтан, албан хаагчдыг хавсралтаар томилон баталсугай” гэх тушаал /Хавтаст хэргийн 14-р хавтасны 44-45 дахь тал/,  

11. Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О-ын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаартай “Ажилд томилох тухай” /Ч.Х-ыг Нярав жолоочоор/ тушаал /Хавтаст хэргийн 14-р хавтасны 46 дахь тал/,  

12. Увс аймаг дахь Төрийн аудитын газраас тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021, 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлан, дүгнэлт, төлбөрийн акт /Хавтаст хэргийн 14-р хавтасны 61-112 дахь тал/,

13. Ч.Х-ын нэхэмжлэлтэй Увс аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 623 дугаартай шийдвэр /Хавтаст хэргийн 14-р хавтасны 238-250 дахь тал/,

14. Иргэний хариуцагч Ч.Х-ын нийгмийн даатгалын шитгэл төлөлтийн лавлагаа, цалингийн хүснэгт, төлбөрийн хүснэгт /Хавтаст хэргийн 14-р хавтасны 137-141, 205-234 дэх тал/,  

15. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О- Ч.Х-той 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ” /Хавтаст хэргийн 14-р хавтасны 46-48 дахь тал/, 

16. Монгол  Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугар сарын 03-ны өдрийн 9 дугаартай “Аймгийн ... даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоол,

17. Увс аймгийн ... даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/50 дугаартай “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамж, хавсралт /Хавтаст хэргийн 17-р хавтасны 223-224 дэх тал/,

18. Увс аймгийн ... даргын 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/307 дугаартай “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамж, хавсралт /Хавтаст хэргийн 14-р хавтасны 135-136 дахь тал/,

19. Монгол  Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугар сарын 14-ний өдрийн 377 дугаартай “Аймгийн ... даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай” тогтоол зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт:

1. Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.О- 2021 оны 01, 02 дугаар сард Ч.Х-ыг нярав-жолоочийн албан үүргийг гэрээт ажилтанаар ажиллуулан 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 6 дугаар сарын дуустал нярав-жолоочоор үндсэн ажилтанаар томилон ажиллуулж, байгууллагын төсвөөс цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд 11,454,045 төгрөгийг олгосон байна.

Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:

2. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугар сарын 03-ны өдрийн 9 дугаартай “Аймгийн ... даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Аймгийн ... даргын эрхлэх асуудлын хүрээнд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар гэх агентлаг ажиллуулахаар тогтоож, ... даргын эрхлэн асуудлын хүрээнд ажиллах агентлагийн хооронд чиг үүргийн давхардал, хийдэл үүсэхгүйгээр оновчтой зохицуулалт хийж ажиллахыг аймгийн ... дарга нарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Уг тогтоолын дагуу Увс аймгийн ... даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/50 дугаартай “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжаар нийт 40 орон тоотой, үүнээс 37 орон тооны албан тушаалыг нэрлэн зааж, гэрээт ажилтан 3 байхаар орон тоог баталахдаа төсөвт байгууллагад заавал байх нярав, үйлчлэгч, жолоочийн орон тоог нэрлэн заагаагүй нь энэ тоонууд дээр гэрээтээр ажилтан ажиллуулах шаардлагатай гэж ойлгохоор байна.

Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь аймгийн ... даргын тамгын газрын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг аймгийн ... даргын тамгын газраас санжүүжилт авдаг төсөвт байгууллага тул аймгийн ... дарга төсвийн ерөнхийлөн захирагч нь байна.

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.12-т “Төсвийн ерөнхийлөн захирагч эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох эрхтэй”, 65 дугаар зүйлийн 65.1.8-д “Аймгийн ... даргатухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах эрхтэй” гэж тус тус зааснаар аймгийн ... дарга аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог тогтоох эрхтэй байна.

Шүүгдэгч Г.О- Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ажиллаж байхдаа Ч.Х-ыг 2021 оны 01, 02 дугаар сард нярав-жолоочийн албан үүргийг гэрээт ажилтнаар ажиллуулан 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 6 дугаар сарын дуустал нярав-жолоочоор үндсэн ажилтнаар томилон ажиллуулсан нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугар сарын 03-ны өдрийн 9 дугаартай “Аймгийн ... даргын тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын дагуу гарсан Увс аймгийн ... даргын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/50 дугаартай “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамж, 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн А/307 дугаартай “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” захирамжуудыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.О- нь эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдаж ажиллах ... дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчийн тогтоож өгсөн бүтэц, орон тооны хүрээнд нийцүүлэн ажиллахаас бус Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрын даргын тогтоосон бүтэц, орон тооны хязгаарыг дагаж мөрдөх үүрэггүй байна.

Иймд шүүгдэгч Г.О-ыг Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын бүтэц орон тоонд байхгүй албан тушаалд Ч.Х-ыг томилон ажиллуулж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхгүй тул түүний энэ үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэв.

Прокуророос шүүгдэгч Г.О-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.3.  Шүүгдэгч У.Б-Э-д холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Б.А-г цагаатгах үндэслэлийн талаар:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би .... сумын ЗДТГ-т хууль эрх зүй, хяналт, шинжилгээ хариуцсан мэргэжлтнээр 2022 оны 10 дугаар сараас ажиллаж байна. Газар эзэмших эрх шилжүүлэх захирамжийн төслийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын газрын даамал боловсруулан ирүүлдэг. ... даргын захирамж гарсны дараа тухайн иргэн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очиж гэрээ байгуулан газрынхаа мэдээллийн кадастрын санд оруулдаг. Газар шилжүүлэхэд газрын хэмжээ өөрчлөгдөнө гэж байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7-р хавтасны 103-104 дэх тал/,

2. .... сумын ... даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/273 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” /Э.Б-оос Э.Н-ад/ захирамж, хавсралт /хавтаст хэргийн 7-р хавтасны 157-160 дэх тал/,

3. Э.Б-оос Э.Н-ад шилжүүлсэн гэх 2800 м/кв газрын хувийн хэрэг / Хавтаст хэргийн 7-р хавтасны 131-154 дахь тал/,

4. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Г.О-ын 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай “Б.А-г .... сум хариуцсан газрын даамлаар томилох тухайтушаал, албан тушаалын тодорхойлолт / Хавтаст хэргийн 7-р хавтасны 231-234 дэх тал/,

4 . Газар зохион байгуулалт геодизи, зураг зүйн газраас 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн 1/2340 дугаартай “2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/273 дугаар захирамжаар иргэн Э.Н- /……./-Д шилжүүлэхдээ 700 м.кв талбайн хэмжээг өөрчилж 2800 м.кв болгосон байна. Газрын кадастрын мэдээллийн санд дээрх нэгж талбарын талбайн хэмжээ өөрчилсөн бүртгэлийг аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн У.Б-Э- 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 09 цаг 46 минутад хийж гүйцэтгэсэн байна” гэх албан бичиг /Хавтаст хэргийн 8-р хавтасны 1 дэх тал/,

5. .... сумын ... даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/248 дугаартай “Э.Б-од газар эзэмшүүлэх тухай” захирамж, газрын кадастрын зураг /Хавтаст хэргийн 8-р хавтасны 9-18 дахь тал/,

6. .... сумын ... даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/347 дугаартай “Э.Б-од газар эзэмшүүлэх тухай” захирамж, газрын кадастрын зураг /Хавтаст хэргийн 8-р хавтасны 3-8 дахь тал/,

7. Гэрч Ц.П- /Увс аймгийн Упаангом сумын ... дарга/-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би .... сумын ... даргаар ажиллаж байх үед 021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/273 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамж гарсан байна. Тухайн захирамжийн төслийг газрын даамлууд судалсны үндсэн дээр төлөвлөж авч ирж гарын үсэг зуруулдаг. Хэн авч ирж зуруулсныг санахгүй байна” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 7-р хавтасны 106 дахь тал/,

8. Гэрч Э.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би .... сумын 6-р багийн нутаг Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ард талаар зүүн зүг /доошоо/ явсан замын төгсгөлд зүүн талд 100 орчим метрийн зайд байрлалтай торон хашаатай, 2800 м2 талбайтай газрыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт кадастрын ахлах мэргэжилтэн ажилталтай У-гийн Б-Э-эс 6,5 төгрөгөөр худалдаж авч байсан. Тус газрыг худалдаж авахдаа У.Б-Э- болон түүний нөхөр гэх хүний Хаан банкны данс руу нь мөнгийн хувааж хийж байсан. 2021 оны  8 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ..... тоот данснаас У.Б-Э-ий ... тоот данс руу 1,0 сая төгрөг, У.Б-Э-ий өгсөн Б- гэх хүний ...тоот данс руу тэр өдрөө 5,5 төгрөгийг газрын төлбөр утгаар хийж байсан. Би уг газрыг худалдан авах болсон шалтгаан нь 2021 оны 7 дугаар сарын сүүлээр  У.Б-Э- нь ажлын шугамаар миний суудаг аймгийн ЗДТГ-ын 1 давхрын 105 тоотод захирамж хянуулахаар орж ирсэн. Тэр надаар захирамж хянуулж байх явцдаа “Газар зармаар байна. Танай байгууллагаас болон өөр авах хүн байна уу?” гэж асуусан. Тэгэхээр нь би “Хаана байршилтай, ямар хэмжээтэй газар бэ?” гэдгийг асуухад “.... сумын 6-р багийн нутагт байршилтай газар байгаа”  гэж хэлсэн. Миний төрсөн ах Тэс сумаас шилжиж аймгийн төвд ирнэ гэж байсан тул би уг газрын сонирхож асуухад 6,5 сая төгрөгөөр зарна. Тор татсан хашаатай, дотроо усалгааны дуслын системтэй, 400 орчим үхрийн нүд жимсний модтой гэж хэлсэн. Тэгэхээр нь уг газрын талаар ах Х-т хэлэхэд тэр авмаар байна гэсэн. Тэгээд У.Б-Э-д уг газрыг авах талаар хэлэхэд тэр надад хандан “Чи надад багийн ... даргын тодорхойлолт, хүсэлт зэргийг бичээд өг. Танай ах сумаас шилжиж ирж энэ газрыг авах гэхээр материал их бүрдүүлнэ, тийм учраас чи өөрийнхөө нэр дээр авчих” гэж хэлсэн Би уг газрыг өөрийнхөө нэр дээр авахаар болж, тэр өдрөө У.Б-Э-ий хэлснээр багийн ... даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт өөрийн нэрээр өргөдөл бичүүлэн авсан Би У.Б-Э-ий хэлснээр өргөдлийг бичиж байхад Э- овогтой Б-оос газар худалдан авч байгаа тул эрх шилжүүлж өгнө үү гэж бичүүлж авсан Э.Б- гэж ямар хүн болохыг У.Б-Э-эс асуухад тэр миний нөхөр гэж хэлсэн. Мөн газрын талбайн хэмжээг цэг тавиад үлдээчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би яагаап тэгж байгаа юм бэ? гэж асуухад газар дээр нь хэмжилт хийж тодруулж тавина тайлбарыг хэлсэн. Би тухайн үед худалдаж авах газрыг үзээгүй. Тэгээд маргааш нь У.Б-Э- болон нөхөр нь гэх Э.Б-ын данс руу мөнгийг шилжүүлэн өгсөн. Тэр өдрөөс хойш бараг сар гаруй хугацаа өнгөрсний У.Б-Э- над руу  газар чинь чиний нэр лүү шилжсэн байгаа шүү, чи улсын бүртгэлийн Э дугаар авч болно гэж хэлсэн. Түүний дараа 2021 оны 9 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхэнд У.Б-Э-тэй хамт худалдаж авч байгаа газрыг очиж үзэж байсан удаатай. Тухайн үед бид хоёрын хамтаар миний эхнэр М очиж байсан. У.Б-Э- уг газрыг 2800 м2 газар хэлж байсан. Мөн дотроо жимсний мод усалгааны системтэй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 7-р хавтасны 111-112 дахь тал/,

9. Увс аймгийн .... сумын ... даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/347 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, хавсралт  /Хавтаст хэргийн 8-р хавтасны 3-8 дэх тал/,

10. Увс аймгийн .... сумын ... даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/248 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, хавсралт  /Хавтаст хэргийн 8-р хавтасны 9-18 дахь тал/,

 11. Шүүгдэгч У.Б-Э-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016, 2019 онуудад хуулийн эзэмшиж авсан Б-ын эзэмшилд дээр 2 ш 700 мкв газар байсан, миний төрсөн дүү Х-т нэг 700 м/кв, миний нэр дээр нэг 700 м/кв газар байсан. Анхнаас нь 2800 мкв хашаагаа бариад жимсний мод, дуслийн системтэй байсан. Тэгээд аав, ээж дархан руу шилжээд явсан болохоор нөхөр бид 2 ашиглаж байсан газар болохоор нэгтгээд зарсан. Би хууль зөрчөөгүй. Газар эзэмших эрх шилжүүлэхдээ төлөвлөгөөнд тусгах шаардлага байхгүй” гэх мэдүүлэг,

12. Шүүгдэгч Б.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Энэ 4 газар нь эхлээд 2016 онд Х, Б- нар өргөдөл хүсэлтээ өгөөд, 2019 онд газар зохион байгуулалтад саналаа өгөөд 2 жилд хүчингүй болсон иргэдийн захирамжид орсон байгаад дахиад энэ хүмүүс өргөдөл, хүсэлтээ өгөөд авсан байсан. Эзэмших захирамж шийдвэр нь гараад эзэмших гэрчилгээ нь олгогдсон байсан. Тухайн үедээ газар дээрээ хашаа хороотой байсан болохоор шилжүүлсэн. Дахин төлөвлөгөөнд тусгадаггүй юм. Би гэмт хэрэг үйлдээгүй” гэх мэдүүлгүүдийг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт:

1. Увс аймгийн .... сумын ... даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/248 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралтын 5 дугаарт “Э-ын Б-од  6 дугаар багт гэр бүлийн хэрэгцээний 700 м/кв газар, 58 дугаарт У-гийн Х-т 6 дугаар багт гэр бүлийн хэрэгцээний 700 м/кв газар тус тус эзэмшүүлэхээр заажээ.

Увс аймгийн .... сумын ... даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/347 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралтын 12 дугаарт Э-ын Б-од  6 дугаар багт гэр бүлийн хэрэгцээний 700 м/кв газар, 13 дугаарт У-гийн Б-Э-д 6 дугаар багт гэр бүлийн хэрэгцээний 700 м/кв газар тус тус эзэмшүүлэхээр заажээ.

 2. Газрын кадастрын зургаар Э-ын Б-ын эзэмшиж байгаа  6 дугаар багт байрлах гэр бүлийн хэрэгцээний 700 м/кв 2 нэгж талбар бүхий газар, У-гийн Х-ийн эзэмшиж байгаа 6 дугаар багт байрлах гэр бүлийн хэрэгцээний 700 м/кв газар,  У-гийн Б-Э-ий эзэмшиж байгаа 6 дугаар багт байрлах  гэр бүлийн хэрэгцээний 700 м/кв газрууд нь хил залгаа оршиж байна.

3. Э-ын Б-ын эзэмшиж байсан 2 нэгж талбар бүхий гэр бүлийн хэрэгцээний 1400 м/кв газар, У-гийн Х-ийн эзэмшиж байсан гэр бүлийн хэрэгцээний 700 м/кв газар,  У-гийн Б-Э-ий эзэмшиж байсан гэр бүлийн хэрэгцээний 700 м/кв газрууд .... сумын ... даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/273 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар Э.Б-ын гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байсан 2800 м/кв газрыг  Э.Н-ад шилжүүлж, кадастрын мэдээллийн санд шүүгдэгч У.Б-Э- 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 09 цаг 46 минутад мэдээллийг шинэчлэн оруулсан байна.

Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:

1. Увс аймгийн .... сумын ... даргын 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/248 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралтын 5 дугаарт “Э-ын Б-од  6 дугаар багт гэр бүлийн хэрэгцээний 700 м/кв газар, 58 дугаарт У-гийн Х-т 6 дугаар багт гэр бүлийн хэрэгцээний 700 м/кв газар, Увс аймгийн .... сумын ... даргын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/347 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралтын 12 дугаарт Э-ын Б-од 6 дугаар багт гэр бүлийн хэрэгцээний 700 м/кв газар, 13 дугаарт У-гийн Б-Э-д 6 дугаар багт гэр бүлийн хэрэгцээний 700 м/кв газар тус тус эзэмших эрх олж авчээ.

2. Прокуророос шүүгдэгч У.Б-Э- болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь эдгээр газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан эсэхэд дүгнэлт хийж яллаагүй тул шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

3. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “Газар эзэмшигч газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эхтэй” гэж заасны дагуу Э.Б-, У.Б-Э-, У.Х- нар хоорондоо үл маргах журмаар 2800 м/кв газар эзэмших эрхийг Э.Н-ад 6,500,000 төгрөгөөр худалдах байдлаар эзэмших эрх олгосон этгээд болох .... сумын ... даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/273 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар шилжүүлсэн байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “Гэр бүлийн хэрэгцээний газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний тухайн шатны ... дарга гаргана” гэсэн заалт тухайн үед мөрдөгдөж байсны дагуу Э.Б-, У.Б-Э-, У.Х- нар нь тухайн газруудыг эзэмших эрх олж авсан бол дахин газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахгүйгээр газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр хуулиар хориглоогүй хэнд ч, хэзээ ч шилжүүлэх эрхтэй байна.

Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн нэгэн адил эдийн засгийн эргэлтэнд эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр оруулах эрхтэй болно.

4. Прокуророос шүүгдэч У.Б-Э-, Б.А- нарыг бүлэглэн .... сумын ... даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/273 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар Э.Б-ын 700 м/кв газар эзэмших эрхийн Э.Н-ад шилжүүлэхдээ Увс аймгийн .... сумын ИТХ-ын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/04 дугаартай тогтоолоор баталсан “Сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд тусгагдаагүй 2100 м.кв газрын нэмж олгосон гэж ялласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Харин 4 нэгж талбар бүхий 2800 м/кв газар эзэмших эрх шилжүүлэхдээ 1 нэгж талбар бүхий 2800 м/кв газар мэтээр .... сумын ... даргын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/273 дугаартай “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжид тусгуулан шилжүүлсэн нь хууль зөрчиж байгаа боловч энэ нь гэмт хэргийн шинжгүй байна.

Иймд шүүгдэгч У.Б-Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг,

шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч  Хөх бух овогт Буяндалайн А- цагаатгаж шийдвэрлэв.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн тухай:

Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдаг онцлогтой.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хувьд шунахай сэдэлт нь гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх нэг шинж бол Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалтын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд гэмт хэргийн сэдэлт хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болно.

Увс аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөд тусгагдаагүй, дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламжийн зориулалтаар иргэн хуулийн этгээдэд эзэмшүүлэх ёстой 11,562 м/кв газрыг  хууль бусаар 3 хуулийн этгээд, 6 иргэнд эзэмшүүлж, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтанд оролцох боломжтой этгээдүүдэд уг боломжийг нь олгохгүй байгаа ньтөрийн хууль тогтоомжийн хүрээнд газар эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг шударгаар олж авах иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, нийгэмд тэгш бус, шударга бус байдлыг бий болгож, газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, ашиглуулах талаар хуулиар зохицуулсан харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, төрийн байгууллагын үйл ажиллагааны хууль ёсны, шударга ёсны зарчмуудыг алдагдуулж, төрд итгэх иргэдийн итгэлийг бууруулах үр дагаврыг үүсгэх хор уршигтай, нийгэмд аюултай үйлдэл бөгөөд аливаа гэмт хэргийн нийгмийн хор аюулыг учирсан хохирол, хор уршгийн хэмжээгээр тодорхойлдог

Үүнээс гадна тухайн газруудыг дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн бол улс, орон нутгийн төсөвт хэдэн төгрөгийн орлого орох байсныг, төсөл шалгаруулалтаар эзэмшүүлсэн бол уг газрууд эдийн засгийн эргэлтэнд орж эзэмшигч болон улс, орон нутгийн төсөвт хэдэн төгрөгийн орлого оруулсан байхыг тооцоолох боломжгүй бөгөөд энэ нь нийтийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас алдагдсан боломж юм.

Энэ нөөц боломж алдагдсан нь иргэний амьдарлын чанарт шууд нөлөөлөх байдлаар илэрдэг нь  Албан тушаал /Авлига/-ын гэмт хэрэг хор уршгийг илэрхийлнэ.

 Нийтийн албан тушаалтан үйл ажиллагаандаа  Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ягштал баримтлан ажиллахаас гадна нийтийн албаны удирдах албан тушаалтан нь хуулиар тусгайлан олгосон бүрэн эрхийг эдлэхээс гадна тусгайлсан үүргийг биелүүлж, Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль, тогтоомжийн биелэлтийн хангаж ажиллах үүрэгтэй. Шүүгдэгч нар нь энэ эрх, үүргээ зохих ёсоор ухамсарлаж ажиллаагүй нь энэ гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.

Энэ гэмт хэргийн улмаас 11,562 м/кв газрыг  хууль бусаар 3 хуулийн этгээд, 6 иргэнд эзэмшүүлж, газрын санд бодит хохирол учирсан боловч Увс аймгийн ... даргын 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн А/577 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамж, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/814 дугаартай “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжуудаар  газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул шүүгдэгч Ч.Ч-, Г.О-, У.Б-Э- нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Ч.Ч-, Г.О-, У.Б-Э- нар Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Улсын яллагч эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Ч.Ч-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хасаж, 3 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

-шүүгдэгч Г.О-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албан томилогдох эрхийг 5 жил хасаж, 2 жил хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

-шүүгдэгч У.Б-Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасаж, 30,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг тус тус гаргаж байна. Торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөөлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу шинжээчийн төлбөртэй холбоотой 418,490 төгрөгийн зардалыг 3 шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, эд мөрийн баримтаар хураан авсан 5 ширхэг сиди, 1 ширхэг дэлгэмэл хуудас зэргийг хэрэгт хавсарган үлдээх саналтай байна” гэх дүгнэлтийг,

3.  Шүүгдэгч Ч.Ч-ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт: “Миний үйлчлүүлэгчийг гэм буруугаа хүлээхгүй байна гэдэг дүгнэлтийг улсын яллагч гаргаж байна. Гэм буруугаа хүлээх гэдэг бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэнэ гэх үзэл баримтлал байгаа болохоос биш гэм буруугаа хүлээхгүй байгаа нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм. Энэ нь олон улсын эрүүгийн хариуцлага оногдуулах жишиг хэм хэмжээ юм. Миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй оролцож байгаа нь өөрөө хуульд заасан боломжоо ашигласан эрх зүйн хамгаалалт юм. Ч.Ч- нь 60 настай Хөдөлмөрийн тухай хуулиар бол ахмад настанд тооцогддог, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8  дугаар зүйлд тухайн үед мөрдөгдөж байсан эрүүгийн хуулийг журамлаж хэрэглэхээр заасан. Тухайн үед үйлчилж байсан эрүүгийн хууль нь сонгох санкцтай юм. Миний үйлчлүүлэгчийн гэр бүлийн байдал, насны байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа зэрэг хувийн нөхцөл байдлыг харгалзан үзээд торгох ялыг оногдуулж өгнө үү. Торгох ялыг төлөх боломжтой болох нь хавтас хэрэгт авагдсан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх ажиллагааны зардлыг хувь тэнцүүлэн төлөхөд татгалзах зүйлгүй. Нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ял дээр гаргах саналгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж буй санал нь Ч.Ч-ийн  өмгөөлөгч нарын нэгтгэн гарагсан санал юм” гэх дүгнэлтийг,

4. Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт:Улсын яллагч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй болохоор 2 жилийн хорих ялын санал гаргаж байна. Ер нь эрүүгийн хуулийн нийгэмд аюултай байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлага эцэст нь Үндсэн хууль дээр очдог. Шударга шүүхээр шүүлгэх нь иргэний эрх юм. Энэ эрхээ хэрэгжүүлээд 2 зүйлд буруутгагдаад 1 зүйл нь хэрэгсэхгүй болж байна. Энэ нь хүний шүүхэд итгэх итгэл сэргэж байна. Гэтэл шударга шүүхээр шүүлгэж байхад гэм буруугаа хүлээгээгүй гэж сонгох санкцтай хэрэг дээр хүндрүүлээд хорих ялын санал гаргаж байгаа нь юу гэсэн үг вэ? би хоригдож магадгүй гээд бүх зүйлийг хүлээж аваад улсын яллагч ямар ч санал хэлсэн гэм буруугаа хүлээе гэх юм уу? энэ нь зарчмын том асуудал болж байгаа. Хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж байгаа ч хүндрүүлэх талын нөхцөл байдал алга байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршин гэж заасан. Хохирол, хор уршиг байхгүй, хөндөгдсөн эрх сэргэчихсэн. Нийгэмшүүлэхийн тулд хорих гэж байгаа юм уу? энэ 2 хүн сонгогдоод төрийн төлөөлөл болоод явж байсан төлөвшчихсөн, нийгэмшсэн, ухамсар бүхий хүмүүс юм. Өнөөдөр хориод ямар үр дүнд хүрэх юм. Шүүхээс гэм буруутайд тооцож байна. Сонгох санкцтайгаас яагаад торгох ял оноож болохгүй гэж, энэ хүмүүс гэмт хэрэгт холбогдоод, ял шийтгэл хүлээгээд тэрийгээ ойлгоогүй ухамсарлаагүй байж байгаад дахиад гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс биш юм. Анх үйлдсэн гэмт хэргээ ухамсарлаагүй бол хүндрүүлэх зарчим байдаг. Үүнийг олж харахгүй байна. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь 2021 онд болсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн үед дагаж мөрдөж байсан хуулиар торгох ялын сонгох санкцтай хэрэг байсан. Үйлчлүүлэгчийн хувьд санхүүгийн баримт, хувийн нөхцөл байдал, аймгийн 100 жил болж байгаа энэ үед харгис хандмааргүй байна. Иймд торгох ялыг оногдуулж өгнө үү. Нийтийн албанд ажиллах эрх хасах талаар гаргах санал байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг гэм буруутайд тооцсон учир хувь тэнцүүлэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэрвээ Г.О-ын гэм буруу дээр маргахгүй байсан бол 2 зүйл анги дээр гэм буруутайд тооцогдоод яах аргагүй хорих ял авахаас өөр гарцгүй болох байсан. Тийм учраас шударга шүүхээр шүүлгэх эрхэнд итгэх итгэл дүүрэн байх хэрэгтэй ингээд л гэм буруу дээрээ маргаж байгаа юм. Сүүлийн үед ганц энэ хэрэг биш ер нь харагдаж байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь бага ял аваад, хүлээн зөвшөөрөхгүй мэтгэлзсэн нь өндөр ял авч байгаа харагддаг. Уг нь шүүхийн гол зорилго мэтгэлцээний үндсэн дээр үнэнийг тогтоох юм. Торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Б.Пүрэвбаатар эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт: “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл болон тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзаж үзэх шаардлагатай байдаг. Бүх юм хязгаарлагдсан ковидын үед буюу 2021 онд юу нь дуудлага худалдаа, үйл ажиллагаа явуулж бусдад юм хувиарлах хэмжээ вэ энэ үед бүгд аж амьдралаа зохицуулаад явж байсан хүнд цаг үе байсан. Тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзаж үзэх байжээ. Гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн гэдэг зүйлийг У.Б-Э-д илүү хандсан нь өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн хэлэх үндэс болсон, тэгэхээр гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрөх нь ял хөнгөрч байна гэж олон нийтэд үзүүлж байгаа нь сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй үед мэтгэлзсэн нь буруутай юм шиг ийм байдал нийгэмд та төрүүлээд байна. Ийм учраас прокурорын ёс зүйн асуудлыг ярих болно. Ингээд Д.Дамдинсүрэн өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг,

5. Шүүгдэгч У.Б-Э-ийн өмгөөлөгч Т.Уянга эрүүгийн хариуцлагын хэлэлцүүлэгт: “Нийтийн албанд томилогдох эрх 5 жилийн хугацаагаар хасаж байгаа санкцын хувьд гаргах санал байхгүй байна. Харин 30,000,000 сая төгрөгөөр торгож байгааг шилжүүлээд тооцож бодоход 5 жил гаруй хугацаанд хорих ял болж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар У.Б-Э- нь хамжигчаар тооцогдсон, иймд хамжигчид гүйцэтгэгчид оногдуулж байгаа ялаас ихгүй ял оногдуулна гэж заасан тэгэхээр 30,000,000 төгрөгийн торгох ял нь гүйцэтгэгчээс илүү ял оноож байна. Тиймээс торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. Ингэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон бага насны 2 хүүхэдтэй хувийн байдлын харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хугацаа тогтоох 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Н- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд:” Г.О-, Ч.Ч- хоёрт оногдуулах ялаар талаар гаргах санал байхгүй байна. Харин У.Б-Э-д өмгөөлөгч Т.Уянгийн гаргасан ялын хэмжээн дээр санал нэгдэж байна, хугацаан дээр санал байхгүй” гэх тайлбарыг,

7. Шүүгдэгч Г.О- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Шүүхээс гарч байгаа шийдвэрийг хүндэтгэж байна. Надад торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг,

8. Шүүгдэгч У.Б-Э- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Өмгөөлөгчийн гаргаж байгаа саналтай нэг байна. Миний хувийн байдлыг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг,

9. Шүүгдэгч Ч.Ч- эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: “Өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж байна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагын гэмт этгээдийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт этгээдийг нийгэмшүүлэх зорилго нь шударга ёсны, гэм буруугийн зарчмуудад нийцсэн байх учиртай.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Ч.Ч-, Г.О-, У.Б-Э- нар нь 6 удаагийн үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосныг шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамааруулж, харгалзан үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Ч-, Г.О-, У.Б-Э- нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан бөгөөд тэдгээрийн гэм буруутай үйлдлийн улмаас шууд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх материаллаг хохирол учраагүй ч шүүгдэгч нарын бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн улмаас Увс аймгийн ... даргын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/229 дугаар захирамжаар аймгийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газраас .... сумын 3-р багийн нутаг .... төвийн баруун талд “...-Увс” ХХК-нд 200 метр квадрат газрыг эрүүл мэндийн байгууллагын зориулалтаар, .... сумын 5-р багийн нутагт “.... .....” ХХК-д 4000 метр квадрат газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатай эзэмших эрх үүсгэж, газар хууль бусаар олгосон, (1 дэх хавтаст хэргийн 14,  дахь тал),

-Увс аймгийн ... даргын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/258 дугаар захирамжаар .... сумын 5-р багийн нутагт Д-гийн Н-т 1000 метр квадрат, Б-ын М-ид 1500 метр квадрат газрыг барилга байгууламжийн зориулалтаар тус тус 15 жилийн хугацаатай эзэмших эрх үүсгэж, улмаар Д.Н-ийн газар эзэмшүүлэх эрхийг улсын бүртгэлиийн Э-... дугаарт бүртгүүлэн баталгаажуулж, газар эзэмших эрхийн .... дугаартай гэрчилгээг хууль бусаар  олгосон, (5 дахь хавтаст хэргийн 140-141 дэх тал),

-2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/212 дугаар захирамжаар Увс аймгийн .... сумын 11-р багийн нутагт “.... лоджэс” ХХК-д 2000 метр квадрат газрыг зочид буудлын зориулалтаар, 15 жилийн хугацаатай эзэмших эрх үүсгэж, газрыг хууль бусаар олгосон,

-2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/325 дугаар захирамжаар .... сумын 5-р багийн нутагт Б-ын Б-д 1500 метр квадрат газрыг барилга байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх үүсэж, улмаар газар эзэмших эрхийг улсын бүртгэлийн Э-.... дугаарт бүртгүүлэн баталгаажуулж, газар эзэмших эрхийн ... дугаартай гэрчилгээг хууль бусаар олгосон, (1 дэх хавтаст хэргийн 57-106 дахь тал),

-2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/437 дугаар захирамжаар .... сумын 3-р багийн нутагт Я-гийн Б-д 62 метр квадрат газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар, .... сумын 5-р багийн нутагт Г-ын Ц-Аид 1000 метр квадрат газрыг барилга байгууламжийн зориулалтаар, тус тус 15 жилийн хугацаатай эзэмших эрх үүсэж, улмаар Я.Б-д газар эзэмших эрхийг улсын бүртгэлийн Э-1... дугаарт бүртгүүлэн баталгаажуулж, газар эзэмших эрхийн .... дугаартай гэрчилгээг, Г.Ц-Аид газар эзэмших эрхийг улсын бүртгэлийн Э-.... дугаарт бүртгүүлэн баталгаажуулж, газар эзэмших эрхийн ... дугаартай гэрчилгээг тус тус хууль бусаар олгосон, (5 дахь хавтаст хэргийн 178-179, 187 дахь тал),

-2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/466 дугаар захирамжаар .... сумын 3-р багийн нутагт О-гийн Б-д 300 метр квадрат газрыг барилга байгууламжийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх үүсэж, улмаар О.Б-д газар эзэмших эрхийг улсын бүртгэлийн Э-... дугаарт бүртгүүлэн баталгаажуулж, газар эзэмших эрхийн ..... дугаартай гэрчилгээг, хууль бусаар олгосон, (5 дахь хавтаст хэргийн 196-197 дахь тал) тус тус эзэмшүүлэх захирамж гарган газар эзэмших эрх олгох замаар тэдгээрт давуу байдал бий болгосон нөхцөл байдлууд тогтоогдсоныг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанарт хамааруулж үзнэ.

Шүүгдэгч Ч.Ч-, Г.О-, У.Б-Э- нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогджээ. (6 дахь хавтаст хэргийн 142, 163, 191 дэх тал);

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүндрүүлэх нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэхээр хуульчлан тогтоожээ.

Шүүгдэгч Ч.Ч-, Г.О-, У.Б-Э- нарын гэм буруутай үйлдэл тус бүрт “бүлэглэж” гэх шинж тогтоогдож байгааг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх  хүндрүүлэх нөхцөлд тогтоогдсон, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэхээр заажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, ажил амьдралын хүрээн дэх зан төлөвийн байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, эрүүл мэндийн байдал, ам бүл, өөрийн болон өрхийн орлого, ажил амьдралын дадал зуршил, ял шийтгэл, шагнал урамшил, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг хамааруулан авч үзэхээр байна.

Шүүгдэгч Ч.Ч- нь хувийн байдлын хувьд .... онд төрсөн, ... настай, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, “.... ажилтай, ам бүл ..... хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .... сумын .... оршин суух хаягтай, төрийн ... тус тус шагнадаж байсан гэх нөхцөл байдлууд,

Шүүгдэгч Г.О- нь .... онд төрсөн, .. настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ... хамт амьдардаг, Увс аймгийн .... сумын ... оршин суух хаягтай, төрийн ....шагнуулж байсан  зэрэг хувийн байдлууд,

Шүүгдэгч У.Б-Э- нь ... онд төрсөн, .. настай, дээд боловсролтой, газрын кадастрын инженер мэргэжилтэй, Увс аймгийн .... ажилтай, ам бүл ....хамт амьдардаг, Увс аймгийн .... сумын .... оршин суух хаягтай зэрэг хувийн байдлууд тус тус тогтоогдож байгааг тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

        11. Шүүхээс шүүгдэгч Ч.Ч-, Г.О-, У.Б-Э- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчмууд, шүүгдэгч нарын гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч тус бүрийн хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, “бүлэглэж” гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хувийн байдал зэрэгт тус бүрт нь үнэлэлт дүгнэлт өгч, шүүгдэгч Ч.Ч-, Г.О-, У.Б-Э- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялаас хорих ялыг сонгож хэрэглэж, шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэгт нь тохируулан ялгамжтай байдлаар оногдуулах нь гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 7 (долоо) жил хасаж, 3 (гурав) жил хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ын нийтийн албанд томилогдох эрхийг 6 (зургаа) жил хасаж, 2 (хоёр) жил 6 (зургаа) сар хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-Э-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 (зургаа) жил хасаж, 2 (хоёр) жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-, Г.О-, У.Б-Э- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэр, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

12. Шүүгдэгч Ч.Ч-, Г.О-, У.Б-Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хүчингүй болгов.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шинжээчид төлөх зардал орно” гэж, 11.6 дугаар зүйлийн 2-т “Хэд хэдэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын хэмжээг хүн нэг бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүх хуваарилж тогтооно” гэж тус тус заасан байна.

Мөрдөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилож, Шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/17 дугаартай дүгнэлт (Хавтаст хэргийн 1-р хавтасны 131-148 дахь тал) гаргуулсан байна.

Энэхүү шинжилгээг хийхэд шинжээчийн зардалд 418,490 төгрөгийг гарсныг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нэхэмжилсэн байна. (Хавтаст хэргийн 1-р хавтасны 149 дэх тал).

Энэхүү шинжээчийн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тул шүүгдэгч Ч.Ч-, Г.О-, У.Б-Э- нараас хувь тэнцүүлэн гаргуулж, шинжээч /Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар: Төрийн сан-..... РД:..../-д олгохоор шийдвэрлэв.

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгч нарын хорих ял эдлэж дууссан үеээс эхлэн тоолж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 5 ширхэг CD диск, 1 ширхэг дэлгэмэл зургийг тус тус хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Г.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг,

- шүүгдэгч У.Б-Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг,

шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч  Х овогт Б А-г цагаатгасугай.

            2. Шүүгдэгч Х овогт Ч-ы Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  бусдад давуу байдал бий болгох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            - Шүүгдэгч О овогт Гомбын О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж , 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэм буруутайд,

            - Шүүгдэгч З овогт У-гийн Б-Э-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,  бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэм буруутайд тус тус тооцсугай.

            3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 7 (долоо) жил хасаж, 3 (гурав) жил хорих ял,

            - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ын нийтийн албанд томилогдох эрхийг 6 (зургаа) жил хасаж, 2 (хоёр) жил 6 (зургаа) сар хорих ял,

            - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-Э-ий нийтийн албанд томилогдох эрхийг 6 (зургаа) жил хасаж, 2 (хоёр) жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Ч-, Г.О-, У.Б-Э- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Ч.Ч-, Г.О-, У.Б-Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-т зааснаар энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч  Ч.Ч-, Г.О-, У.Б-Э- нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг хорих ял эдлэж дууссан үеээс эхлэн тоолсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 418,490 (дөрвөн зуун арван найман мянга дөрвөн зуун ер) төгрөгийг шүүгдэгч Ч.Ч-, Г.О-, У.Б-Э- нараас хувь тэнцүүлэн гаргуулж, шинжээч /Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар: Төрийн сан-..... РД:.../-д олгосугай.

8. Шүүгдэгч  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 5 ширхэг CD диск, 1 ширхэг дэлгэмэл зургийг тус тус хэрэгт хавсарган үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                              

 

                             ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ