Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2022/02173

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2022/02173

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Л/РД: /-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М ХХК/РД: /,

 

Хариуцагч: МТ ХМХ/РД: /,

 

Хариуцагч: Ю ХХК/РД: /-д холбогдох,

 

Нэр төрийг гутаасан шинжтэй худал мэдээ, мэдээллийг олон удаагийн давтамжтайгаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацсан мэдээлэл худал мэдээлэл болохыг тогтоолгох, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, хариуцагч нарт нэхэмжлэгчээс уучлалт гуйх, өөрсдийн мэдээлсэн мэдээллийг телевизийн сувгаар дамжуулж залруулга хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагч Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз ХМХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТВ 9 телевиз 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Энэ өдөр мэдээллийн хөтөлбөр болон 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дөрөв дэх өнцөг, Стар телевиз 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дөрөв дэх өнцөг, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Мэдээллийн урсгал нэвтрүүлэг тус тус бэлтгэн иргэн Д. ******* миний нэр төрийг гутаасан шинжтэй худал мэдээ, мэдээллийг олон удаагийн давтамжтайгаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацсан байна.

Нэвтрүүлгүүдэд дурдаж байгаа гол агуулга нь Д.Чулуунбаатар гэх хүний газартай давхцуулж Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар ажилладаг Д.*******д газар өгсөн, дараа нь ихэнх газрыг өгсөн, энд авилга байна гэх эх сурвалжгүй мэдээлсэн юм. Нэвтрүүлгүүд цацагдсанаас хойш нэг системд ажилладаг мэргэжил нэгт хүмүүс над руу чи юунд орооцолдоод байгаа юм, төрийн нэр хүндийг муугаар гаргаад байна уу, үгүй гэх мэтээр утсаар ярьж, зарим нь уулзсан.

Дээрх бэлтгэж цацсан нэвтрүүлгүүд нь нэг талыг барьсан, иргэн Д.*******д хамааралгүй бодит бус мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтэд цацсанд гомдолтой байгаа төдийгүй тухайн цаг хугацаанд орон нутгийн төрийн захиргааны байгууллагад ажиллаж байсан миний хувийн болон ажил хэргийн нэр хүнд хөндөгдсөн. Мэдээлэлд дурдагдаж буй иргэн Б.Чулуунбаатарын газар ашиглах эрхтэй гэх хэдий ч ямар нэгэн баримт бичиггүй, давхардсан гэж үзэж байгаа Хөвсгөл аймгийн Ханх сумын 777 багийн нутаг дэвсгэрт байрлах 2121 мкв хэмжээтэй газар ашиглах эрхийг нэхэмжлэгч Д.*******д бус Хөвсгөл Баянбуурал ХХК-д газартай давхцалгүйгээр олгогдсон байхад дээрх үйл байдлыг шалгалгүйгээр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.*******д олгосон, бусдын газартай давхцсан, авлигын асуудал ч байж болзошгүй гэж гэсэн нь үнэнд нийцэхгүй, бодит бус мэдээлэл юм.

Д.******* миний бие Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/183 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлөгдсөн байхад Монголын үндэсний олон нийтийн радио телевиз 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Мэдээллийн урсгал нэвтрүүлэгээр ажиллаж байгаа, албан тушаалаа ашиглаж байна гэсэн нь үндэслэлгүй төдийгүй телевизийн худал мэдээллээс шалтгаалж нэхэмжлэгчийн хувьд эрүүл мэндэд нөлөөлж байгаа, аймаг орон нутагт олон жил төрийн албан хашсан хүний хувьд нэр төр, алдар хүндийн асуудал хөндөгдөж байна.

Иймд Иргэнийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 5 11 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасны дагуу ТВ 9 телевиз 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Энэ өдөр мэдээллийн хөтөлбөр болон 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дөрөв дэх өнцөг, Стар телевиз 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дөрөв дэх өнцөг, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Мэдээллийн урсгал нэвтрүүлэг-ээр гэснийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн баримт нэвтрүүлгээр гэж тодруулж иргэн Д.******* миний нэр төрийг гутаасан шинжтэй худал мэдээ, мэдээллийг олон удаагийн давтамжтайгаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацсан мэдээлэл худал мэдээлэл болохыг тогтоолгох, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх. хариуцагч нарт нэхэмжлэгчээс уучлалт гуйх, өөрсдийн мэдээлсэн мэдээлллийг телевизийн сувгаар дамжуулж залруулга хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз ХМХ шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Боржигон овогтой Дэндэвийн *******гийн нэхэмжлэлтэй, Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз,******* ХХК, Юнайтед Бродкастинг ХХК нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцаад дараахь хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь Монгольш Үндэсний олон нийтийн радио телевиз 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Мэдээллийн урсгал нэвтрүүлгээр иргэн Д.******* миний нэр төрийг гутаасан шинжтэй худал мэдээ мэдээллийг олон удаагийн давтамжтайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацсан мэдээлэл худал болохыг тогтоолгох, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, хариуцагч нарт нэхэмжлэгчээс уучлалт гуйх, өөрсдийн мэдээлсэн мэдээллийг телевизийн сувгаар дамжуулж залруулга хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлд Монголын Үндэсний олон нийтийи радио телевиз 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Мэдээллийн урсгал нэвтрүүлгээр ажиллаж байгаа албан тушаалаа ашиглаж байна гэсэн нь үндэслэлгүй ... гэсэн байна.

Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.2-д энэ хуулиар тодорхойлсон хөтөлбөрийн бодлогын хүрээнд нэвтрүүлгийн хөтөлбөрийг тогтоох гэж заасны дагуу МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын баталсан 2020 оны 9 дүгээр сарын 07-ноос 2020 оны 9 дүгээр сарын 13-ныг хүртэлх Үндэсний телевизийн хөтөлбөрийг шүүж үзэхэд Мэдээллийн урсгал нэртэй нэвтрүүлэг гараагүй байгаа тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т олон нийтийн радио, телевизийн зорилго нь үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонсогч, үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход оршино гэж заасан. Энэ хүрээнд баримт эрэн сурвалжлах нэвтрүүлгийг бэлтгэж Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн эфирээр дамжуулж байсан. Энэхүү нэвтрүүлгийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрч н.Батзаяагийн гэрчийн мэдүүлгээс анхнаасаа хэн нэгэн хүний нэр төрд халдах гэсэн зүйл байгаагүй гэдэг нь харагдаж байгаа. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэвтрүүлгийн зөвлөлийн дүгнэлт болон гэрч н.Батзаяагийн мэдүүлэгт мэдээллийн эх сурвалжийг тодотгосноос өөрөө хувийн зүгээс ямар нэгэн нэмэлт тайлбар хийгээгүй. Энэхүү нэвтрүүлэг олон нийтийн тэнцвэрт байдлыг хангасан, үндэсний олон нийтийн радио телевизийн журмыг зөрчөөгүй. Мөн бусдын нэр төрд халдаагүй, ердийн мэдээллийн тэнцвэртэй байдлаар эх сурвалжийн мэдээлэлд үндэслэгдсэн байдаг. Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн баримт эрэн сурвалжлах нэвтрүүлэг нь ямарваа нэгэн мэдээллийн эх сурвалжид үндэслэж хийгддэггүй. Хөвсгөл аймгийн иргэдийн удаа дараагийн хүсэлтийн дагуу баримтад үндэслэгдэж хийгдсэн гэдэг гэрчийн мэдүүлгээс харагдаж байгаа. Гэрчийн мэдүүлэгт тодорхой байгаа. Тухайн үед бичлэг хийж байхад ирсэн байсан учраас мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалж байсан гэдэг нь харагдаж байна. Мэдээллийн урсгал гэдэг нэвтрүүлэг манай Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд байдаггүй. Баримт гэдэг нэвтрүүлэг байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэсэн хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч Медиа холдинг ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.*******гийн нэхэмжлэлд******* ХХК-ийн ТВ-9 телевизээр 2018 оны 09-р сарын 17-ны Энэ өдөр мэдээллийн хөтөлбөрөөр түүний нэр төрд халдсан агуулгатай нэвтрүүлэг мэдээлэл давтамжтайгаар явсан гэж дурдсан байна.

ТВ-9 телевизийн 2018 оны Энэ өдөр мэдээллийн хөтөлбөрт иргэн Д.*******тэй холбоотой дурдсан мэдээ, мэдээлэл огт яваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Юнайтед бродкастинг корпорэйшн ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Юнайтед Бродкастинг Корпорэйшн ХХК-ийн СТАР телевизийг хариуцагчаар татсан иргэн Д.*******гийн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан шинжтэй мэдээ мэдээллийг худал болохыг тогтоолгох, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээх, уучлалт гуйх, гаргасан мэдээ мэдээллийг телевизийн сувгаар дамжуулан залруулга хийх-ийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Дөрөв дэх өнцөг нэвтрүүлгийг бэлтгэн нэвтрүүлсэн тухайд:

Нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаж буй манай телевизийн бэлтгэсэн гэх Дөрөв дэх өнцөг нэвтрүүлэг нь бидний үйл ажиллагааны үр дүнд бүтээгдсэн бүтээл биш юм. Радио, телевизийн байгууллагын нэвтрүүлэг хийх үйл явц нь нэвтрүүлгийн санаа олохоос эхлээд нэвтрүүлгийн зохиол бичиж найруулах, зураг авалт хийх, улидаар бичпэплйг эвлүүлэн бэлэн бүтээл болгох редакцын цогц ажиллагаа байдаг. 2018 оны 10 дугаар сарын 09, 11-ний өдрүүдэд тус нэвтрүүлгийн богино видео танилцуулга Д.Оюун-Эрдэнэ сэтгүүлчийн цахим хаягт /youtube суваг, фейсбүүк хаяг/ байршсан нь Дөрөв дэх өнцөг нэвтрүүлэг тус сэтгүүлчийн бүтээл болохыг нотлохоос гадна телевизийн эфирээр цацагдахаас өмнө олон нийтэд нэвтрүүлгийн агуулга тодорхой хэмжээнд хүрсэн байгааг харуулж байна.

Нэхэмжлэгчийн эрх хөндөгдөж буй харилцааг нэхэмжлэгчийн нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд шууд халдаж буй харилцаа, эрх зөрчигдсөний дараах харилцаа хэмээн үэвэл манай байгууллагад холбогдох харилцаа нь нэгэнт нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж, тухайн мэдээлэл өөр хэн нэгэн этгээдэд мэдээлэгдсэний дараа үүссэн харилцаа байна. Үүнээс үзвэл манай байгууллага нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд шууд халдсан, шууд хариуцлага хүлээх субъект биш бөгөөд Д.Оюун-Эрдэнэ сэтгүүлчийн цуглуулсан эх сурвалж, эохиол, үйл ажиллагаагаар бүтсэн нэвтрүүлэг нэхэмжлэгчийн нэр төрд халдаж тухайн маргаан үүсэх болсон шалтгаант холбоог агуулж байна.

2. Бодит үйл байдлыг тогтоолгүйгээр олон нийтэд түгээсэн тухайд:

Түүнчлэн 2018 онд манай телевизийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд Ш.Батбаяр гэх хүн ажиллаж байсан ба Д.Оюун-Эрдэнэ сэтгүүлчийн хүсэлтээр тухайн нэвтрүүлгийг телевизийн эфирээр дамжуулах болсон байдаг. Харин ийнхүү эфирээр дамжуулсны хариуд манай байгууллага ямар нэгэн төлбөр тооцоо аваагүй бөгөөд байгаль орчин уул уурхайн эрэн сурвалжилсан нэвтрүүлэг байсан тул нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эх сурвалжтай, олон нийтийн нийтлэг эрх ашигт нийцсэн мэдээллийг дамжуулсан юм.

Телевизийн редакцын дотоод бодлого болон телевизийн хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлагуудын хүрээнд телевизийн байгуулага үнэнд нийцсэн, баталгаатай эх сурвалж бүхий мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх үүргийг хүлээдэг. Нэхэмжлэгч үнэнд нийцэхгүй, бодит бус мэдээллийг тараасан гэх боловч тухайн нэвтрүүлгийн агуулгад дурдагдаж буй санаа нь иргэдийн ярилцлагын хүрээнд, холбогдох бичиг баримтууд дурдагдсан, эх сурвалжид тулгуурласан мэдээлэл байсан тул манай телевиз өөрийн эрх хэмжээний хүрээнд хяналт тавих үүргээ хэрэгжүүлсэн. Үүнээс гадна тухайн газар нь иргэн Б.Чулуунбаатарын газар ашиглах эрхтэй давхацсан эсэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журам олгогдсон эсэх бодит үйл байдлыг манай байгууллагаас шалган тогтоох боломжгүй, захиргааны байгууллагын шийдвэрийн хүрээнд тогтоогдох асуудал тул эх сурвалжийн хүрээнд бэлтгэгдсэн мэдээлэл эсэхэд хяналт тавих боломжтой байсан юм.

Иймд дээрх тайлбарыг харгалзан үзэж иргэн Д.*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/183 дугаар Төрийн албанаас чөлөөлөх тухай тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, №0942226 Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл Баянбуурал ХХК-ийн тодорхойлолт, Хөвсгөл баянбуурал ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл баянбуурал ХХК-ийн №0171176 дугаар Газар ашиглах гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №2019/014 Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээ, хариуцагч нарын нэвтрүүлсэн бичлэгүүдийг нэгтгэсэн флаш диск, хариуцагч******* телевизийн баримтаар гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 07-ноос 2020 оны 09 дүгээр сарын 13-ны долоо хоногийн телевизийн хөтөлбөрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч Бродкастинг корпорэйшн ХХК-ийн баримтаар гаргасан 2018 оны 10 дугаар 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх Хас банкны Дансны хуулга, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх Бэлэн мөнгөний кассын тайлан, шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэл, шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн Үзлэгийн тэмдэглэл, шүүхийн журмаар бүрдүүлсэн Хөвсгөл-Баянбуурал ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас ирүүлсэн Газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бичиг баримтын товъёог, №2014/145 дугаар Газар ашиглах гэрчилгээний хуулбар, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №15-03106 дугаар шууд шилжүүлсэн бичгийн хуулбар, Баянбуурал-Тур аялал жуулчлалын бааз төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн хуулбар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн№6/3404 Ерөнхий үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай албан тоотын хуулбар, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №2014/P66 дугаар Ерөнхий үнэлгээний гүйцэтгэлийн хуудасны хуулбар, Хөвсгөл-баянбуурал ХХК-ийн 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №20 дугаар Хүсэлт гаргах тухай албан тоотын хуулбар, Хөвсгөл баянбуурал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумын Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №1/295 дугаар албан тоотын хуулбар, Баянбуурал-тур аялал жуулчлалын баазын ашиглаж байгаа газрын байршлын кадастрын зургийн хуулбар, Хөвсгөл-баянбуурал-тур төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ боловсруулах талаар Енко ХХК ба Хөвсгөл-баянбуурал ХХК-ийн хооронд байгуулсан БОҮ1406 дугаар гэрээний хуулбар, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээний хуулбар, №0171176 дугаартай Газар ашиглах гэрчилгээний хуулбар, 2012 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №02 дугаар Газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгуулах тухай албан тоотын хуулбар, Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн Д.*******гийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.******* хариуцагч******* ХХК-ийн ТВ9 телевизийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Энэ өдөр мэдээллийн хөтөлбөр болон 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дөрөв дэх өнцөг, хариуцагч Юнайтед Бродкастинг корпорэйшн ХХК-ийн Стар телевизийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Дөрөв дэх өнцөг нэвтрүүлэг, хариуцагч Монголын Үндэсний Олон Нийтийн Радио,******* ХМХ-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Баримт нэвтрүүлгээр нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр уучлалт гуйх, залруулга хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч******* ХХК нь Энэ өдөр мэдээллийн хөтөлбөрт иргэн Д.*******тэй холбоотой дурдсан мэдээ, мэдээлэл огт яваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар ирүүлсэн.

 

Хариуцагч Юнайтед Бродкастинг корпорэйшн ХХК нь манай байгууллага хариуцлага хүлээх субъект биш бөгөөд Д.Оюун-Эрдэнэ сэтгүүлчийн цуглуулсан эх сурвалж, зохиол, үйл ажиллагаагаар бүтсэн нэвтрүүлэг, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбар ирүүлсэн.

 

Хариуцагч Монголын Үндэсний Олон Нийтийн Радио,******* ХМХ нь энэхүү нэвтрүүлэг бусдын нэр төрд халдаагүй, ердийн мэдээллийн тэнцвэртэй байдлаар эх сурвалжийн мэдээлэлд үндэслэгдсэн байдаг гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь ТВ9 телевиз 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Энэ өдөр мэдээллийн хөтөлбөр болон 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Дөрөв дэх өнцөг, Стар телевиз 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дөрөв дэх өнцөг, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио,******* ХМХ-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Баримт нэвтрүүлгээр Д.Чулуунбаатар гэх хүний газартай давхцуулж Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргаар ажилладаг Д.*******д газар өгсөн, дараа нь ихэнх газрыг өгсөн, энд авилга байна гэх эх сурвалжгүй мэдээлсэн маргаж байна.

 

Хариуцагч Юнайтед Бродкастинг корпорэйшн ХХК-ийн Стар телевизээр 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэвтрүүлсэн Дөрөв дэх өнцөг нэвтрүүлгээр: Тосгоны иргэн Б.Чулуунбаатар гэх хүн: Би одоо 2016 оноос хойш энэ айл ирж над ингэж дээрэлхэж одоо ингэж газрыг минь булаан авснаас хойш би амьжиргаагаа одоо алдаж одоо энд ирэх боломжгүй болж одоо хэдэн хүүхдүүдээ тэжээхийн эрх байхгүй тэнд одоо хэдэн малтайгаа тэнд өөр газар амьдарч байнаа би., Эрэгтэй сэтгүүлч: Хөвсгөл Баянбуурал компанийн Баянбуурал жуулчны бааз нь Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга *******гийн охин Тамирмаагийн нэр дээр байдаг юм байна., тосгоны иргэн Б.Чулуунбаатар гэх хүн: Тэр албан тушаал, аан ажил төрөл аан тэгээд мөнгө төгрөг бүх юм энд байгаа гэж бодож байгаа. Энэ хүн яг үнэнээрээ яасан болвол солбилцол нь хүртэл өөр гарч байхад солбилцлоосоо зөрж энэ миний газар руу ингэж орж ирж энэ хүртэл жижигхэн байшинг хүртэл ийш нь зөөж чирч тэгж болохгүй., Эрэгтэй сэтгүүлч: Гэтэл өнөөдөр газар дээр нь очиж үзэхэд Баянбуурал кэмп зөвшөөрөгдсөн газраа хоёр дахин томсгож иргэн Чулуунбаатарын амбаар болон долоо наймын хэмжээтэй дүнзэн байшинг оролцуулан сунгаж хашаа хатгаснаас өнөөдрийн энэхүү маргаан үүсжээ. гэж нэвтрүүлсэн болох нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Монголын Үндэсний Олон Нийтийн Радио,******* ХМХ-ийн бэлтгэж, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нэвтрүүлсэн Баримт нэвтрүүлгээр эрэгтэй сэтгүүлч: ... Зарим тохиолдолд авилга, хээл хахуулийн шинжтэй үйлдлүүд ч гарах болсон гэдийг нутгийн иргэд хэллээ. Тухайлбал, Хатгал тосгоны иргэн Чулаанбаатар ... Жанхайн Ардаг сайрт гар урлалын бүтээгдэхүүн хийн жуулчдад худалдаалдаг байсан. Гэтэл мөн л түүнийн газрын ихэнх хэсгийг аймгийн мэргэжлийн хяналтын газар ажилладаг ******* гэх хүнд давхцуулан олгосон. Эхэндээ газрынх нь тал хэсэг давхцаж байсан бол дараа нь Хөвсгөлийн тусгай хамгаалалтын газраас яам руу дахин санал явуулж ихэнх газрыг нь ******* гэх хүнд давхцуулж өгсөн хэмээн мэдээлж байна., иргэн Д.Чулуунбаатар гэх хүн: Нэг талд том хүмүүст үйлчилдэг тийм л болчихоод байгаа юм. Ерөөсөө мөнгө төгрөгтэй. Тэгээд хоорондоо одоо энд авилга гэдэг юм чинь одоо ийм л юманд байна гэж бодож байгаа., эрэгтэй сэтгүүлч: Гэтэл газрыг нь авсныхаа дараа түүний жижиг модон байшинг сууринаас нь чирч зайлуулсан байна. гэж нэвтрүүлсэн болох нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Хариуцагч Медиа холдинг ХХК-ийн ТВ9 телевизийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр нэвтрүүлсэн Энэ өдөр мэдээллийн хөтөлбөрөөр: Эрэгтэй хүн: ... газар дээр чинь мод буугаад уналаа, юу болчив, одоо чи хурдан ирээчээ гэж, одоо тэгэхээр нь би давхиад ирсэн чинь Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга ******* хүн байнаа энд мод буулга гэсэн эд нарыг гэж жолооч нар нь тэгж хэлсэн. гэж нэвтрүүлсэн болох нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/311 дугаар тушаалаар Хөвсгөл Баянбуурал ХХК-д Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сумын нутагт орших Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ардагийн өвөр нэртэй газарт 1,0/нэг/ га газрыг Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5/тав/ жилийн хугацаатай 2014/145 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгосон болох нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2014/145 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний болон хавсралтын хуулбар, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0171176 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний болон хавсралтын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргааны 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн № 02 тоот санал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/289 тоот тушаалыг үндэслэн Хөвсгөл Баянбуурал ХХК-ийн Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа газрын талбайн хэмжээг 1,4/нэг аравны дөрөв/ га газар болгон ихэсгэж, газар ашиглах эрхийн хугацааг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 5/тав/ жилээр сунгасан болох нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0171176 дугаар Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээний болон хавсралтын хуулбар, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн № 2019/014 Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах тухай гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хөвсгөл Баянбуурал ХХК-ийн үүсгэн байгуулагч нь *******гийн Тамирмаа, хувьцаа эзэмшигч нь *******гийн Тамирмаа, *******гийн Нямдулам, гүйцэтгэх захирал нь *******гийн Тамирмаа болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

Хөвсгөл Баянбуурал ХХК нь Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сумын нутагт орших Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ардагийн өвөр нэртэй газарт 1,4/нэг аравны дөрөв/ га газрыг Аялал, жуулчлалын зориулалтаар ашиглах эрхтэй, түүнчлэн нэхэмжлэгч нь Хөвсгөл Баянбуурал ХХК-д хувьцаа эзэмшиж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаалыг хашиж байсан байх боловч 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс төрийн албанаас чөлөөлөгдсөн болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрий Б/183 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нар дээр дурдсан нэвтрүүлгүүдээр Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.******* нь Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалттай газар нутгийн Ардаг гэх газар иргэн Д.Чулуунбаатарын газартай давхцуулан газар авсан, дахин ихэнх газрыг нь давхцуулж өгсөн, энд авилга байна гэсэн бодит байдалд нийцээгүй нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болох нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн болон 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сумын нутагт орших Хөвсгөлийн Байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Ардаг нэртэй газарт иргэн Д.Чулуунбаатарын эзэмшиж, ашиглаж байгаа гэх газартай давхцуулан эсхүл газрын хэмжээг ихэсгэж газар эзэмшиж, ашиглаж байгаа болох нь тогтоогдохгүй байна.

 

Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1авлига гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг; гэж заасан.

 

Түүнчлэн, хариуцагч нар нэхэмжлэгч нь авилга буюу эрх зүйн зөрчил гаргасан гэх бодит байдалд нийцээгүй худал мэдээг тараасан байна.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр ... хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ., 511 дүгээр зүйлийн 511.1-т Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол ... эдийн бус гэм хорыг ... бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нэхэмжлэгч нь иргэн Д.Чулуунбаатарын газартай давхцуулан газар авсан, дахин ихэнх газрыг нь давхцуулж өгсөн, энд авилга байна гэсэн бодит байдалд нийцээгүй нэхэмжлэгч Д.*******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай 3 дугаар зүйлийн 3.1Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ ..., Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1Бусдын ... нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан.

 

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай 3 дугаар зүйлийн 3.1, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нэвтрүүлсэн зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах, гэм хорыг арилгах үүрэгтэй байх тул хариуцагч нарт мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр буюу өөр өөрсдийн телевизийн сувгаар уучлалт гуйх, залруулга хийхийг даалгах үндэслэлтэй.

 

Хариуцагч Медиа холдинг ХХК-ийн ТВ9 телевизийн сувгаар Дөрөв дэх өнцөг нэвтрүүлэг гарсан болох нь 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх боловч уг нэвтрүүлэг нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гарсан болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн нэвтрүүлэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-ийн ТВ9 телевизийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Энэ өдөр мэдээллийн хөтөлбөр, Юнайтед Бродкастинг корпорэйшн ХХК-ийн Стар телевизийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Дөрөв дэх өнцөг нэвтрүүлэг, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио,******* ХМХ-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Баримт нэвтрүүлгээр нэхэмжлэгч Д.*******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр уучлалт гуйх, залруулга хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн мэдээллийн хөтөлбөрт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-ийн ТВ9 телевизийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ний өдрийн Энэ өдөр мэдээллийн хөтөлбөр, Юнайтед Бродкастинг корпорэйшн ХХК-ийн Стар телевизийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Дөрөв дэх өнцөг нэвтрүүлэг, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио,******* ХМХ-ийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Баримт нэвтрүүлгээр нэхэмжлэгч Д.*******гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан болохыг тогтоож, уг мэдээг тараасан хэлбэр хэрэгслээр уучлалт гуйх, залруулга хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн мэдээллийн хөтөлбөрт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч******* ХХК, Юнайтед Бродкастинг корпорэйшн ХХК, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио,******* ХМХ нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ

 

 

ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

Б.ТҮМЭНЦЭЦЭГ