Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2022/02239

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сары07 өдөр

181/ШШ2022/02239

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:А ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: АР ХХК/РД: /-д холбогдох,

 

107,100,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Акума-Эрин ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Акума-эрин ХХК нь 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Арж роуд ХХК-тай Бэлтгэн нийлүүлэх замаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж хамтран ажилласан.

Манай компани худалдан авагчийн өмчлөлд техникийн үзүүлэлтийг бүрэн хангах, чанарын баталгаатай бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлж, худалдан авагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т зааснаар Бүтээгдэхүүнийг хүлээн авсанаас хойш 45 хоногийн дотор тооцоо нийлж, тооцоог дансаар болон бэлнээр төлнө гэж талууд харилцан тохиролцсон. Гэвч Арж роуд ХХК нь гэрээний дагуу худалдан авсан барааны төлбөр болох 71,400,000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т зааснаар төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5%-иар алданги төлнө гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаа буюу 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх төлбөр төлөөгүй 467 хоногийн хугацаан дахь алдангийг тооцож үзэхэд 166,719,000 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй хэмээн заасан тул гэрээний алдангийг гүйцэтгээгүй үүргийн нийт үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй байхаар тооцоход 35,700,000 төгрөг болж байна.

Иймд үндсэн үнийн дүн 71,400,000 төгрөг, алданги 35,700,000 төгрөг нийт 107,100,000 төгрөгийг Арж роуд ХХК-иас гаргуулж өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Бэлтгэн нийлүүлэх замаар худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Тооцооны үлдэгдлийн баталгааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Акума Эрин ХХК хариуцагч Арж Роуд ХХК-д холбогдуулан гэрээний төлбөрт 71,400,000/далан нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, алдангид 35,700,000/гучин таван сая долоон зуун мянга/ төгрөгийг, нийт 107,100,000/нэг зуун долоон сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Арж Роуд ХХК-д 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийг гардуулсан байх боловч хариуцагч нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож ... хэргийг шийдвэрлэнэ. гэж заасан.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмыг баримталсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Зохигчид 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр № 2-317 Бэлтгэн нийлүүлэх замаар худалдах-худалдан авах гэрээ байгуулсан болох нь № 2-317 Бэлтгэн нийлүүлэх замаар худалдах-худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн № 2-317 Бэлтгэн нийлүүлэх замаар худалдах-худалдан авах гэрээний 1-ийн 1.2, 2-ын 2.2, 3-ын 3.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид хавсралтад заасан бараа, бүтээгдэхүүнийг тогтоосон хугацаанд нийлүүлэх, хариуцагч нь гэрээнд заасан төлбөрийг зээлээр худалдах-худалдан авах нөхцлөөр төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь № 2-317 Бэлтгэн нийлүүлэх замаар худалдах-худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

№ 2-317 Бэлтгэн нийлүүлэх замаар худалдах-худалдан авах гэрээний 1-ийн 1.2, 2-ын 2.2, 3-ын 3.2-т зааснаар нэхэмжлэгч нь бараа, бүтээгдэхүүнийг хариуцагчид худалдах, хариуцагч нь түүний үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байх ба тус Гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй ... хөрөнгө ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж ... хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Гэрээ болон Хавсралт1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Aufine AF97/PR20 маркийн нэг бүр нь 720,000/долоон зуун хорин мянга/ төгрөгийн үнэтэй, 80/ная/ ширхэг, нийт 57,600,000/тавин долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийн, Aufine AF18/PR-18 маркийн нэг бүр нь 690,000/зургаан зуун ерэн мянга/ төгрөгийн үнэтэй, 20/хорь/ ширхэг, нийт 690,000/зургаан зуун ерэн сая/ төгрөгийн, бүгд 71,400,000/далан нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэтэй дугуй нийлүүлсэн болох нь Гэрээний болон Хавсралт 1-ийн хуулбар, Тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбараар тогтоогдож байна.

 

Гэрээний 3-ын 3.1, 3.2-т зааснаар хариуцагч нь дугуйг хүлээн авснаас хойш 45/дөчин тав/ хоногийн дотор дугуйн үнэ 71,400,000/далан нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн боловч төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэдсэн төлөөлөгчийн тайлбар, Тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас дугуйн нийт үнэ 71,400,000/далан нэгэн сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 35,700,000/гучин таван сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Гэрээний 3-ын 3.3-т Худалдан авагч нь гэрээний 3.2-т заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө. гэжээ.

 

Хариуцагч нь Гэрээний 3-ын 3.2-т заасан хугацаанд төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй байх тул алданги төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас алдангид нийт 35,700,000/71,400,000х0,5%=357,000, 2020.08.16-2021.08.16=365, 365x357,000=130,305,000, 71,400,000:2=35,700,000/ /гучин таван сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Арж Роуд ХХК-иас нийт 107,100,000/71,400,000+35,700,000=107,100,000/ /нэг зуун долоон сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Акума Эрин ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 693,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 693,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

:

 

1.  Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Арж роуд ХХК-иас нийт 107,100,000/нэг зуун долоон сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Акума Эрин ХХК-д олгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Акума Эрин ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 693,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Арж роуд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 693,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Акума Эрин ХХК-д олгосугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

, С.ХИШИГБАТ