| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0232/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/236 |
| Огноо | 2025-08-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хилчинбаатар |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо
Улсын яллагч Э.Хилчинбаатар
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000267 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар ******* ******* ******* тоотод оршин суух, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Хэрлэн сумын шүүхийн эрүүгийн шүүхийн 2005 оны 0******* дүгээр сарын 22-ны өдрийн *******1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2-д зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъя шагналгүй, ******* овогт ******* ******* РД:/......../,
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтуугаар 2025 оны 07 дугаар сарын 02-ны үүрийн 05 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг хуучин эмнэлэгийн ******* ******* тоотод орших гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн төрсөн ах маргалдан хутгалж хохирогч биед цээжний урд баруун талын зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтуурсан үедээ 2025 оны 07 дугаар сарын 02-ны үүрийн 05 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг хуучин эмнэлэгийн ******* ******* тоотод орших гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн төрсөн ах маргалдан хутгалж хохирогч биед цээжний урд баруун талын зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч : “...Би Хэрлэн сумын 2-р баг хуучин ******* ******* ******* тоот өрөөнд ээж , дүү ******* нарын хамтаар оршин суудаг. Миний дүү ******* нь хувиараа барилга дээр хар бор ажил хийдэг бөгөөд гэртээ төдийлөн ирээд байдаггүй, хааяа л ирдэг. Би Шүр зах дээр ачаа буулгадаг ажилтай бөгөөд хааяа найз нөхөдтэйгөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Дүү бид хоёр архи уусан үедээ хоорондоо маргачих гээд байдаг бөгөөд 2025 оны 05 дугаар сард ******* нь миний гарыг хугалсан асуудлаар яллагдагчаар татагдаж сая 06 дугаар сард шүүхээр орж торгуулийн ял аваад байгаа. Үүнээс хойш гэрт огт ирээгүй бөгөөд манай ******* 6 тоот өрөөнд амьдардаг гэрээр орж гардаг. 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ээжийн тэтгэвэр буусан бөгөөд түүнд хоол ундных нь зүйлийг авч өгчихөөд 1******* цаг өнгөрч байх үед гэрээсээ гарсан. Тэгээд би шууд Шүр зах руу явсан бөгөөд тэнд очоод ачаа зөөх ажил хийсэн. Ажил маань 17 цагийн үед дуусаад найзуудтайгаа жаахан ууж суусан юм. ... би гэртээ 22 цагийн орчим ирсэн бөгөөд гэрт ирэхэд ээж нь ганцаараа хэвтэж байсан. Ээж маань тухайн үед миний харснаар архи дарс уугаагүй байсан. ... бид хоёр унтаж амарсан бөгөөд ээж маань газраар би орон дээрээ унтсан. Гэтэл 2025 оны 07 дугаар сарын 02-ны 03-0******* цагийн үед хаалга тогших чимээ гарахаар нь нээсэн чинь миний дүү О.Хүрэлбаатар нь согтуу байдалтай орж ирсэн. Тухайн үед гэрт гэрэлтэй байсан бөгөөд ******* нь найзтайгаа маргасан гээд ярьж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа О. ******* хандаж "архи уулаа, хот руу явж ажил хий" гээд загнасан чинь өөдөөс хэрүүл хийгээд байсан. Тэгэхээр нь би түүнийг гар чи хэрүүл хийгээд байх юм гээд гаргах гэтэл тэрээр ээжийн унтаж байсан ширдгийн ойролцоо байсан ногоон өнгийн иштэй хутгыг гартаа бариад над руу дайраад хутгалах гээд далайсан. Тэгэхэд нь би хутгыг нь булааж авах гээд түүний өөдөөс гарыг нь барьсан чинь тэрээр хутгатай гараа над руу чиглүүлээд гараараа доош дараад байсан. Тэгээд би аргагүй дийлдээд тэрээр миний баруун эгэмний доод хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд би уурлаад түүнтэй зууралдаж муудалцсан. Согтуу байсан болохоор нэг их өвдөлт мэдэгдээгүй цус гараад байсан Тэгээд ээж гараад хажуу айлын дуудсан бөгөөд орж ирээд ******* бид хоёрыг салгасан. Тэгээд Хүрэлбаатар надад хандаж "ахаа түргэн дуудъя" гээд байхаар нь "би үгүй дуудахгүй" гээд хэлсэн. Тэгтэл ээж маань утсаараа түргэн дуудсан бөгөөд түргэн ирэхээс өмнө дүү хаашаа ч юм гараад явсан. Харин 05 цагийн үед гэртээ ээжтэйгээ байж байхад түргэн ирээд намайг аваад явсан. Эмнэлэг дээр ирээд эмчид үзүүлэхэд баруун эгэмний доод хэсэгт хутгалуулсны улмаас судасны хана дайрч цус алдсан байна гэж хэлж байсан Улмаар эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, гадуур боолт хийлгэхээр болж эмнэлгээс гараад байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19 тал/
Гэрч С.******* “...Би Хэрлэн сумын 2 дугаар баг хуучин ******* ******* ******* тоот өрөөнд хүү , ******* нарын хамтаар амьдардаг. Миний хүү ******* нь бараг гэртээ байдаггүй, энэ тэрүүгээр явж амьдардаг. Миний хүү нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 1*******-15 цагийн орчим гэрээсээ гараад явсан бөгөөд оройн 22 цагийн орчим гэртээ буцаж ирсэн. Гэртээ ирэхдээ согтуу байсан бөгөөд хүү бид хоёр унтаж амарсан. Гэтэл 2025 оны 07 дугаар сарын 02-ны 0******* цагийн орчимд хаалга тогших чимээ гарахаар нь би т хэлж хаалга нээхэд хүү ******* согтуу орж ирсэн. Гэтэл нь ******* хандаж “миний дүү архичин боллоо хот руу явж ажил хий” гэсэн чинь ******* гэнэт уурлаад гал тогооны түмпүүшкний доод хэсэгт байсан ногоон иштэй хутгыг аваад ын баруун эгэмний доод хэсэгт 1 удаа хутгалсан. ... ******* нь гарч яваад дахиж орж ирээгүй. Улмаар цагдаа дуудах уу гээд Зоригоогоос асуусан чинь хэрэггүй гээд байсан. ... би эмнэлэг дуудсан бөгөөд 05 цагийн орчим түргэний тэрэг ирээд бид хоёрыг аваад эмнэлэг явсан Өмнө нь , ******* хоёр хоорондоо маргалдаж байсан хэдий ч айхтар сүйдтэй зүйл болж байгаагүй. Өөр надад надад хэлж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-29 тал/
Гэрч : “... эгч орж ирээд “******* нь ыг хутгалчихсан” гэхээр нь би ******* тоот өрөө рүү ороход Зоригоо ахын баруун эгэмний доод хэсгээс цус гараад *******ыг боочихсон орон дээр байж байхаар нь би тэр хоёрыг салгасан. Нарийн ширийн асуудлыг нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/
Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн *******05 тоот дүгнэлтэд: “...ын биед цээжний урд баруун талын зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 3*******-38 тал/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******ыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Харин иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 195,0*******8 төгрөгийг нэхэмжилнэ гэж байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 195,0*******8 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-*******, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт аагийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
*******. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 195,0*******8 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ