Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/254

 

                           

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо

Улсын яллагч М.Өлзийбаатар /томилолтоор/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, Дорнод аймгийн Халхгол сумын 1 дүгээр баг Шим мандалын ******* тоотод оршин суух, ял шийтгэл: Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн харгалзаж байсан, ******* овогт ******* РД:(......), 

            Шүүгдэгч ******* овогт ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө, Дорнод аймаг Халхгол сум 1 дүгээр баг Шим мандалын ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар харилцан зодолдож хохирогч боож, түлхэж унагаан, хавирга хэсэгт нь өшиглөж, зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...гэв.

 

Хохирогч мөрдөн шалгах аижллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн орчимд дэлгүүр орох гээд явж байтал зүс таних , гэх хуурай ах нартайгаа "Ханчандмань" дэлгүүрийн үүдэнд таараад юм яриад байж байтал тэр хоёр нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи авчихсан байна хамт уух уу гэж хэлэхээр нь би зөвшөөрч бид гурав хамт голын эрэг орж тухайн архийг хувааж ууж дуусгаад байж байтал ах явчихсан байсан тэгэхээр нь бид хоёр буцаж сумын төвд ирж дахин нэг шил Хараа нэртэй 0.75 литрийн архи авч ахын гэрт хүн байхгүй гээд гэр рүү нь хамт явсан юм. ахын гэрт очоод авсан архиа ууж байтал ах над руу агсраад байхаар нь дарга дуудаж байна гэж хэлээд би гэр рүүгээ явсан. Гэртээ байж байгаад ундаа, чихэр пичень зэрэг ойр зуурын юм авах гээд 21 цагийн орчимд дэлгүүр явж байтал ахтай таарсан тэгтэл хоёулаа 2 пиво хуваагаад уучихъя тэгээд чи яваарай гэж хэлээд би хоёр хамт Мөнхжин дэлгүүр орж 2.5 литрийн 2 пиво аваад хуучин холбооны баруун талд сууж байгаад нэг пиво ууж дуусгаад ахын гэр рүү явж байтал хоёулаа ын гэрээр ороод гарья гэж хэлэхээр нь би та авч явж байгаа пивоо гадаа үлдээгээд ороорой гэж хэлтэл ах авч явсан пивоо бариад ахын гэр рүү орсон. Тэгээд авч явсан пивоо ах, ах бид 3 хувааж уугаад байж байтал ах тал шил архи гаргаж ирээд бид нар хувааж уусан. ахын эхнэр эгч /манай хадам ээжийн төрсөн дүү байгаа юм/ дээгүүр өмсөж байсан цамцаа тайлтал гар хөл нь хөхөрчихсөн байхаар нь би ахыг гэртээ буцаж орж ирэхээр нь манай эгчийн гар, хөл нь яагаад хөхөрчихсөн байгаа юм бэ гэж хэлтэл "Би танай эгчийг хаагуур яаж янхандаж явааг яаж мэдэх юм" гэхээр нь би яаана гээд байгаа юм бэ гэтэл чамайг алсан ч яадаг юм гэж хэлээд бид хоёр маргалдтал намайг өмсөж явсан хувцсаар маань хоолойг маань боож гэрээсээ чирч гаргасан тухайн үед нь би боолгосны улмаас ухаан балартаад байж байх үед намайг газарт унагаагаад миний зүүн талын хавирга руу нэг удаа өшиглөсөн. ... намайг ухаан орох үед гэрт байсан эгчийн хүүхдүүд тойроод хараад зогсож байхаар нь босож зогсоод байж байтал ах намайг зайл гэж хэлээд миний бөгс хэсэг рүү нэг удаа өшиглөхөөр нь би цааш нь түлхтэл намайг ална гэж хэлээд хөөхөөр нь би зугтаад гэртээ харьсан юм...” гэжээ. /хх-ийн 19-21 тал/

Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө ******* бид хоёрыг хүүхдүүдийн хамт унтах гэж байхад гаднаас миний төрсөн дүү хамт 1 ширхэг 2.5 литрийн пиво барьж орж ирсэн. Тэр хоёр өдөр нь 15 цагийн орчимд 0.75 литрийн тал шил архитай согтуу ирээд манайд байж байгаад тасраад унтахаар нь ажлаас дарга дуудаж байна гэж хэлээд явахаар нь тухайн тал шил архийг нь би нуучихсан юм. ... би цай хийж өгөөд байж байтал тэр хоёр авч ирсэн пивоо *******ай хамт ууж байтал өдөр тэр хоёрын үлдээсэн байсан тал шил архийг гаргаж ирээд тэр гурав хувааж ууж байтал чихэнд үг шивнэж байгаад гэнэт хоорондоо муудалцаж өмсөж явсан цамцаар нь хоолойг нь боож байгаад нүүр рүү нь мөргөхөөр нь бид хоёр салгатал дундуур орж ирээд дахин мөргөсөн тэр үед нь мөргүүлчхээд доошоо тонгойхоор нь нүүр рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь авч гэрээс гараад гэр рүү нь хүргэж өгөөд иртэл гэрт агсам тавиад байхаар нь уурлаад г өмсөж явсан цамцаар нь боогоод гэрийн босгон дээгүүр чирээд гадагшаа гарсан. Би санаа зовоод араас нь гартал тэр хоёр хашааны зүүн буланд хоёулаа дээгүүрх хувцсаа тайлчихсан цээж нүцгэн зууралдчихсан зогсож байсан. нь маргааш нь гэрт ирээд ******* ах та намайг өшиглөсөн гэж ярьж байсныг л сонссон...” гэжээ. /хх-ийн 31-33 тал/

 

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 252 дугаартай “...ийн биед хүзүү, нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн эгмийн дор, зүүн 7,8,9-р хавирганы түвшинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүрдэл хэсгээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг, тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-41 тал/,

 

- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал

- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 61 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө, Дорнод аймаг Халхгол сум 1 дүгээр баг Шим мандалын ******* тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар харилцан зодолдож хохирогч боож, түлхэж унагаан, хавирга хэсэгт нь өшиглөж, зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч Б. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №ДОР0725/252 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нас барсан болох нь Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хилчинбаатарын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 255 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор тогтоогдож байх тул түүний хууль ёсны төлөөлөгч Г.Энхцолмонд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гаргах гомдол санал, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэж шүүхийн мэдэгдэх хуудсан тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд мөрийн баримтгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт т хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд мөрийн баримтгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ