Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/239

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо 

Улсын яллагч Э.Хилчинбаатар

Шүүгдэгч *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт******* *******, ******* овогт ******* *******, овогт нарт холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2 дугаар баг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт******* ******* /РД:/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД:/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Булган суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 1 дүгээр баг гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт   /РД:/

Шүүгдэгч Д.*******, *******, ******* нар нь бүлэглэн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2 дугаар баг гэх газарт оршин суух хохирогч эзэмшлийн ямааг санаж байх үедээ 3 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч 480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Д.*******, *******, ******* нар нь бүлэглэн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 2 дугаар баг гэх газарт оршин суух хохирогч эзэмшлийн ямааг санаж байх үедээ 3 кг ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хохирогч 480,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч : “...Би 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Цагаан-Овоо сум руу хонь ачиж ирэхээр өглөө нь явсан тэр өдөр *******, , *******, нар үлдэж ямаа самнасан. Намайг яваад ирэхэд үлдээд бусад нь явцгаасан байсан. Маргааш өдөр нь самнасан ноолуурыг нь жинлэж үзэх үед 5 кг гаран ноолуур дутаж байсан. Ноолуур дутахаар нь *******, нараас ноолуур дутаж байна гэж асуусан чинь ямаанаас дутуу ноолуур гарсан гэж хэлсэн. Харин намайг явдаг өдөр ******* ууттай ноолуур машиндаа хийгээд явсан гэж хэлж байсан. Би маргааш нь ноолуур дутсан талаар асуух үед ******* худлаа ярьж ямаанаас сайн ноолуур гараагүй гэж хэлж байсан Харин ноолуураа жинлэж үзэх үед 3 кг гаран ноолуур дутсан байсан. Миний хохирлыг барагдуулсан надад бэлэн мөнгөөр 480,000 төгрөг бэлнээр ******* өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 23-24 тал/

Гэрч : “...Манайд 2025 оны 03 сарын 27-ны өдөр *******, *******, гэх хүмүүс манай гэрт өдөр 13:00-14:00 цагийн орчим д ноолуур самнаж байгаад ирээд манайд архи ууцгаасан. Тэгээд архи ууж байгаад гэх хүнд сумын төвөөс архи захисан тэр архины мөнгийг нь ******* “ноолуур тушаагаад өгнө” гээд надаас 170,000 мянган төгрөг зээлсэн. Тэгээд сумын төвөөс захисан архийг нь авч ирж өгсөн тэрийг ууж байгаад нэг сэрэхэд оччихсон *******, бид 3 байж байсан. Харин ******* нар явсан байсан. ******* нь анх манайд ноолууртай ирсэн “энэ ноолуурыг тушаагаад мөнгийг нь ахдаа өгөөрэй” гэж хэлж байсан. Тухайн ноолуураа манай илүү гэрт үлдээсэн байхаар нь 2025 оны 03 дугаар 29-ний өдөр би ******* бид 3 архи ууж байхдаа сумын төвөөс дуудаад сумын төв рүү хүргүүлээд гэх хүнд ноолуурыг нь тушааж өгсөн. Харин 1 кг ноолуур гэрээсээ аваад хамт өгсөн өөрөө дансгүй болохоор миний дансанд мөнгөө хийлгэсэн. *******гийн ноолуур 3 кг болоод 1 кг нь 150,000 төгрөгөөр бодож борлуулсан нийтдээ 600,000 төгрөг болоод би *******д 300,000 төгрөгийг нь данс руу шилжүүлсэн мөн өөрийнхөө зээлсэн мөнгөө авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/

Гэрч Т.ы: “...Намайг 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 10:00 цагийн орчим дэлгүүртээ сууж байх үед , *******, нар нь орж ирээд “ноолуур өгье хэдээр авч байгаа вэ” гэхээр нь тухайн өдөр ноолуурын ханш 1 кг нь 155,000 төгрөг байгаа гэхэд 4 кг гаран ноолуур надад өгсөн. Би мөнгийг нь шилжүүлэхдээ “хэний дансанд өгөх вэ? хэний ноолуур юм” гэхэд нь “миний ноолуур надад данс байхгүй ын данс руу хийчих” гээд ын дансанд 600,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч *******, *******, ******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос шүүгдэгч нарт санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******, *******, ******* нарыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт******* *******, ******* овогт ******* *******, овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарыг 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт оногдуулсан 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.БАТЖАРГАЛ