| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 194/2025/0161/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1382 |
| Огноо | 2025-05-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхтулга |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1382
2025 05 23 2025/ШЦТ/1382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,
улсын яллагч Б.Мөнхтулга,
шүүгдэгч А.О, түүний өмгөөлөгч Э.Түвдэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А Од холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ....................
Б овогт А О /РД:................................/
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч А.О нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ..................... байхдаа зүс таних Ю.О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгааг далимдуулан түүний халаасанд байсан хохирогч Ч.З Хаан банкны ........... тоот дансны дугаартай виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, виза картнаас 1.020.000 төгрөгийг гарган авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.О нь:
шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр .........................зүс таних Ю.О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгааг далимдуулан түүний халаасанд байсан хохирогч Ч.З Хаан банкны ................ тоот дансны дугаартай виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, виза картнаас 1.020.000 төгрөгийг гарган авч хулгайлсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч А.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Тухайн өдөр О гэдэг хүн 4 шил архи аваад ирсэн. 20,000 төгрөгт надад цамц аваад өгсөн. Тэгээд хот орж ирээд ууж идсэн байгаа ...” гэв.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд эцсийн болгож хэлсэн үгэндээ:
“... Хэлэх зүйлгүй ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ч.З “...Би 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Замчин 1-6 тоот гэртээ байхдаа зүс таних О гаднаас орж ирсэн. Би өмнөх өдөр нь архи уучихсан шартаад байхаар нь Од өөрийн Хаан банкны ................ дансны дугаартай картаа өгөөд кодыг нь хэлж өгөөд дэлгүүр лүү архинд явуулсан боловч ирээгүй. О манай зүс таних дүү Б гэрт орой нь ороод “энэ карт Золбаяр ахынх” гээд миний картыг өгсөн байсан. Тухайн миний гар утас унтарсан байсан болохоор картнаас зарлага гарсаныг нь мэдээгүй, Б надад 1 сарын 14-ний 19 цагийн орчим манай гэрт миний картыг авчирч өгсөн. 01 сарын 15-ны өдөр би гар утсаа асааж үзэхэд миний картнаас 1,000,000 төгрөг 01 сарын 14-ний 16 цаг 03 минутанд гарсан зарлагын мэдээ байсан. 01 сарын 15-ны өглөө би Оийн гэрээс нь Баар дуудуулаад гэртээ авчираад яагаад данснаас мөнгө авсаныг асуухад "би мөнгө аваагүй, арай ч тийм үйлдэл хийхгүй" гэсэн. Тэгээд О бодож байгаад надад хандаж О гэж эмэгтэйн гэрт хүмүүстэй архи уусан, надаас О таны картыг авсан, тэр мөнгө авсан байх гэж хэлсэн. Отэй би 01 сарын 15- наас хойш өнөөдрийг хүртэл .................гэсэн дугаараар холбогдож мөнгөө нэхсэн боловч утсаа авчихаад дуугарахгүй таслаад, блок хийгээд байгаа тул цагдаад хандаж байна. Би О гэж хүнийг харж байгаагүй, танихгүй, ямар нэг харилцаа байхгүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,
Гэрч Ю.Оийн “... Би 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байж байхад өглөө 07 цагийн орчим манай найз Д, Б нар намайг гараад ир гээд дуудахаар нь би гараад очиход З /Золбаяр/ ахын гэрт очье гэсэн. Тэр хоёртой хамт З ахын гэрт очиход гэртээ ганцаараа байсан бөгөөд орон дээр хөнжилөө нөмрөөд хэвтэж байсан. Намайг дуудахаас өмнө тэр хэд 2 ширхэг Экс нэртэй 0,75 литр хэмжээтэй архи авчихсан байсныг нь бид дөрөв хувааж уугаад дуусгасан. З ах Дийн эхнэрийг нэг шил архи болон хүүхдүүдээ зайрмаг авч өгөөрэй гээд өөрийнхөө Хаан банкны картыг өгөөд явуулсан. Дын эхнэр буцааж картыг нь авчирч өгөөд Б болон Д, эхнэрээ дагуулаад З ахын гэрээс гараад явсан. Тэгээд З ах намайг дэлгүүрээс дахиад архи, идэх юм аваад ир хоёулаа ууя гээд өөрийнхөө Хаан банкны картыг өгөөд кодыг нь бас хэлж өгсөн. Би тэдний гэрээс гарч ирээд Зээрдийн нуруу гээд дэлгүүр орох гэсэн хаалттай байхаар нь би Булгачин гудамжны Баялаг гэдэг нэртэй дэлгүүр ороод 2 ширхэг Соёрхол нэртэй архи аваад гарсан. Буцаж ороод дахиж нэг Чанар нэртэй архи аввад гарсан. Би З ахын гэр лүү явж байх замдаа бэлэн гоймон авч идье гэж бодоод буцаж очоод 1 ширхэг бэлэн гоймон 5,400 төгрөгөөр авсан. Буцах замдаа би А /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ эгчийн гэрт ороод авсан архиа ууж байхад О тэдний гэрт хамт байсан. О нь Агийн төрсөн охин байгаа юм. А эгчийн гэрт Огийн нөхөртэй би архи уусан бөгөөд би нилээн муудаад тэдний гэрт унтахаар хэвтсэн, жаахан амраадахъя гэж А эгчид хэлсэн бөгөөд А эгч тухайн үед юманд явлаа гээд гарсан. Би унтаад сэрэхэд надад Золбаярын хаан банкны карт байсан, би гэртээ очоод амарсан. Маргааш өглөө нь Б манай гэрт ирээд З ах картаа нэхэж байна гэхээр нь би картыг нь Бд өгчихсөн. Би Баас яасан юм гэж асуухад Золбаяр ахын картнаас бэлэн 1,000,000 төгрөгний зарлага гарсан байна гэхээр нь би Бд картыг нь өгөөд А эгчийн гэрт очиж Золбаяр ахын картнаас мөнгө гарчихсан байна гэхэд Огийн төрсөн эгч Мийгаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/-гийн нөхөр Доржоо гэж залуу О л авсан байгаа, өөр тэгж картнаас мөнгө хулгайлах хүн байхгүй гэсэн. Огийн нөхөр нь намайг хаяад орой явчихсан байна гээд сууж байсан. О намайг Баялаг дэлгүүрээс юм худалдаж авч байхад картны кодыг харсан байсан болохоор АТМ-ээс мөнгө гаргаж авсан байх. Энэ асуудлаас хойш би Отэй дахиж таараагүй, уулзаагүй ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,
Иргэн Ч.З гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар тал/,
Хаан банкны 5062022834 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 32-51 дүгээр тал/,
Шүүгдэгч А.О “...Би 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2406011263849 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.З Хаан банкны картнаас мөнгө авсан. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, цаашид дахин ийм алдаа дутагдал гаргахгүй ажиллаж амьдрах болно ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дугаар тал/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 67 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 59-65 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамаарА, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч А.О нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт дэвсгэрт байхдаа зүс таних Ю.О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгааг далимдуулан түүний халаасанд байсан хохирогч Ч.З Хаан банкны .......... тоот дансны дугаартай виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, виза картнаас 1.020.000 төгрөгийг гарган авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ч.З мэдүүлэг / хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/, гэрч Ю.Оийн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/, Иргэн Ч.З гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дугаар тал/, Хаан банкны ............... тоот дансны хуулга /хавтаст хэргийн 32-51 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.О нь шууд санаатай, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт дэвсгэрт байхдаа зүс таних Ю.О согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байгааг далимдуулан түүний халаасанд байсан хохирогч Ч.З Хаан банкны 5062022834 тоот дансны дугаартай виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, виза картнаас 1.020.000 төгрөгийг гарган авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэл болжээ.
Шүүгдэгч А.Огийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “ ...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн шүүх хуралдааны үед шүүгдэгч А.О нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, түүний өмгөөлөгчөөс “... Зүйлчлэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ба хохирол төлбөрийн зармыг төлсөн /450,000 төгрөгийг/ ...” гэж шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Ог “хулгайлах” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, виза картнаас 1.020.000 төгрөгийг гарган авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санА байна. Хохирогчид нийт 1,020,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнээс 450,000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Үлдэгдэл 570,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Ч.Золбаярт олгуулах санА байна ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “... Хавтаст хэргийн материА танилцаад үзэхэд О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байсан. Миний үйлчлүүлэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна ...” гэв.
Шүүхээс шүүгдэгч А.Ог гэм буруутайд тооцсон нотлох баримт болон хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол болон талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлт, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.
Шүүгдэгч А.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдал /энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшээгүй, шүүхийн шатанд оргон зайлсан /-зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор;
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ог 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Од оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж тус тус заасан байх тул,
шүүгдэгч А.Огийн энэ хэрэгт 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 17 /арван долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Бусад асуудлын талаар: Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь хохирогчид 1.020.000 төгрөгийн хохирол учруулснаас шүүхийн хэлэлцүүлгийн үед 450.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 570.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Золбаярт олгохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, виза картнаас 1.020.000 төгрөгийг гарган авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ог 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Од оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Огийн энэ хэрэгт 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 17 /арван долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч А.Огээс хохирлын 570.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Золбаярт олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ