| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2022/00630/И |
| Дугаар | 130/ШШ2022/00837 |
| Огноо | 2022-10-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 130/ШШ2022/00837
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Р. Хаяг:Б аймаг, Ө сум 6 дугаар багт оршин суух
Хариуцагч: Х банкны Б аймаг дахь салбар, Б аймаг, Ө сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг
Нэхэмжлэлийн шаардлага: Х банкны Б аймаг дахь салбарын захирлын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Х банкны Б аймаг дахь салбарын Төв тооцооны харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н ,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А ,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А /цахимаар/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э /цахимаар/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А нар оролцов.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С д шүүх хуралдааны товыг мэдэгдэж, мэдэгдэх хуудаст гарын үсэг зуруулсан боловч мөн цагт өөр шүүх хуралдаантай гэсэн үндэслэлээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн өмгөөлөгч С ы эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Р нь хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарын захирал Ө д холбогдуулан тус салбарын захирлын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Х банкны Б аймаг дахь салбарын Төв тооцооны харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж, тодорхойлж байна. Үүнд:
1.1.Нэхэмжлэгч Р нь Х банканд 2007 оноос эхлэн теллер, вип теллер, эдийн засагч, харилцааны менежерээр ажиллаж байгаад Х банкны Б салбарын захирал Ө ын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаар тушаалаар ажлаас халагдсан болно. Ийм байдлаар ажилтныг үндэслэлгүй ажлаас халж байгаа нь өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч Р д ажил олгогчоос сахилгын шийтгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгуулсантай холбоотой гэж үзэж байна. Түүнийг ажлаас халах тушаалын үндэслэлд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж байгаа боловч тухайн зөрчил хэмээн ажилтныг буруутгаж байгаа ажлууд нь өмнөх оны үйл явдлууд байсан ба хуульд заасан сахилгын хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан.
1.2. Сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж, тайлбар авах хуудсанд бичсэн “Ажлын байрны давуу байдлыг ашиглан харилцагчийн нууцад хамаарах дансны мэдээллийг лавлаж харилцагчид мөнгө зээлэх хүсэлтийг гаргасан” гэх нь үндэслэлгүй гүтгэлэг болно. Би ямар нэгэн харилцагчийн дансны мэдээллийг зөвшөөрөлгүйгээр лавлаагүй, мөнгө зээлэх хүсэлт гаргаагүй, “харилцагчаас 65 сая төгрөг зээлж санхүүгийн харилцаа үүсгэсэн” гэх нь мөн ор үндэсгүй зүйл болно. Нөхөр болох Е нь бид хоёрын дундын дансанд орлогоо хийснийг харилцагчаас мөнгө зээлдэж санхүүгийн харилцаа үүсгэсэн хэмээн үндэслэлгүй буруутгаж байна. 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өр, орлогын харьцаа хангагдахгүй зээлдэгч Т ХХК-д 300,0 сая төгрөгийн, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлдэгч Б т 100,0 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө, АБДЗээлийг олгосон гэж буруутгасан нь мөн үндэслэлгүй. Зээл олгох асуудлыг харилцааны менежер шийдвэрлэхгүй бөгөөд зээлийн хороо хуралдаж хамтын шийдвэр гаргаж олгох журамтай. 280,0 сая төгрөгийн амины сууц барих зээлийг зориулалт бусаар ашигласан хэмээн бичсэн болохоос тухайн зээл нь зориулалтын дагуу ашиглагдсан болно. Амины орон сууц барих зээлийн санхүүжилтээс 48,2 сая төгрөгийг өмнөх зээлээ хаахад зарцуулж зориулалт бус ашигласан гэжээ. Иргэн өмнөх зээл дээр нэмж 100,0 сая төгрөгийн зээл авсны дараа санхүүгийн боломжийг судлан үзэж, зээлийн дарамт үүсэхээс урьдчилан сэргийлж 48,2 сая төгрөгийг зээлээ буцаад төлсөн нь тухайн зээлдэгчийн эрхийн асуудал. Үүнийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэхгүй.
1.3. 149 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл судалж олгохдоо журам шаардлагыг биелүүлээгүй буюу зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийн барьцаалаагүй хэмээн буруутгасан нь үндэслэлгүй. Иргэн Х нь 100,0 сая төгрөгийг үйлчилгээний зориулалттай байр барихаар зээл авч барилгыг нь барьж дуусаагүй, гэрчилгээ аваагүй тул барьцаанд тавигдах боломжгүй байсан, Т.А нь том оврын тээврийн хэрэгслийг 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гадаадад тээвэрт явах зориулалтаар зээл гаргуулан худалдан авсан. Түүний тээврийн хэрэгслийг барьцаалан авч, банкны нэр дээр буулгах тохиолдолд тухайн зээлдэгч хил нэвтэрч чадахгүйд хүрнэ. Хэрэв хил гадаадад тээвэрт явдаг түүний тээврийн хэрэгслийг барьцаалах юм бол зээлээ зориулалтаар нь ашиглах боломжгүйд хүрэх тул барьцаалах боломжгүй байсан юм.
1.4 Нэхэмжлэгч Р г ажил үүргээ гүйцэтгэхдээ дагаж мөрдөх дүрэм журмыг зөрчиж зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй, хийсвэрээр хийж, санхүүгийн тооцоололд борлуулалтын бус орлогыг оруулсан, өр орлогын харьцааг буруу хангуулж зээлийн хороог бодит бус мэдээллээр хангасан, ажлын байрыг дэмжих зээлийн шаардлагыг зөрчиж өр орлогын харьцааг хангуулалгүй зөрчиж бага хүүтэй зээлийг эх үүсвэрийг бодит бус дүнгээр олгосон, зээлийн судалгааг хангалтгүй хийсэн, зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг барьцаалаагүй, барьцаа хөрөнгөгүй, хувийн хэргийн бүрдүүлбэр дутуу зээл олгосон, дээрх зөрчлүүдээ арилгах арга хэмжээг аваагүй хэмээн буруутгаж байгаа боловч харилцааны менежерийн судалсан зээлийг олгохын өмнө хяналтын мэргэжилтэн, тооцооны төв хариуцсан менежер нь хяналт тавьж, тухайн зээлийг олгох эсэхийг шийдвэрлэх журамтай. Гэтэл Х банкны хяналт тавих эрх бүхий ажилтнууд ажил үүргийн хуваарилалтыг зөв хийж чадаагүйгээс болж гарсан эрсдэлийг дан ганц харилцааны менежер болох нэхэмжлэгч Р хариуцах ёсгүй.
1.5.Ажил олгогч нэхэмжлэгчийг зээлдэгч Т ХХК-нд олгосон зээлтэй холбоотой буруутгаж байгаа боловч хамтын шийдвэрээр олгосон зээлийн хувьд зөвхөн харилцааны менежер Р г буруутгаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар бичгээр дэлгэрэнгүй тайлбарласан ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байгаа болно. Иймд Х банкны Б аймаг дахь салбарын захирал Ө ын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаар тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Р г урьд эрхэлж байсан харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү гэв.
2.Хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарын захирал Ө ын хариу тайлбар, татгалзал:
2.1.Х банкны зүгээс салбар нэгжүүддээ дотоод аудитын шалгалтыг тогтмол хийдэг ба аудитыг Монгол улсын Банкны тухай хууль, Х банкнаас баталсан тушаал, заавар, дүрэм журмууд болон Дотоод аудитын Цогц бодлого, Х банкны Ерөнхий аудиторын баталсан хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэдэг.
2.2.Р нь ажлын байрны давуу байдлыг ашиглан Банкс программын эрхээр харилцагчийн нууцад хамаарах дансны мэдээллийг лавлаж харилцагчид мөнгө зээлэх хүсэлтийг гаргасан, ажил хэргийн хүрээнд харилцагчтай тогтоосон харилцаа, банкны ажилтанд итгэх итгэлийг ашиглаж өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор харилцагчаас 65.0 сая төгрөг зээлж санхүүгийн харилцаа үүсгэсэн, мөн харилцагчид давуу байдал үзүүлж өр, орлогын харьцаа хангагдахгүй 2 зээлдэгчид 400.0 сая төгрөгийг эргэлтийн хөрөнгө, АБДЗ /ажлын байр дэмжих зээл/-ийг олгосон.
2.3. Зээлийн судалгааг хангалтгүй хийж гүйцэтгэснээс 4 зээлдэгчид олгосон нийт 280.0 сая төгрөгийн амин сууц барих зээл нь зориулалт бус ашиглагдсан. Зээлийн судалгаа хангалтгүй хийж гүйцэтгэснээс 1 зээлдэгчид олгосон 100.0 сая төгрөгийн амины орон сууц барих зээлийн санхүүжилтээс 48.2 сая төгрөгийг зээлдэгч өмнөх зээлээ хаахад зарцуулж мөн адил зориулалт бус ашиглагдсан.
2.4.Хоёр зээлдэгчид 149,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл судалж олгохдоо журам шаардлагыг биелүүлээгүй буюу зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг барьцаалаагүй зэрэг гаргасан зөрчлүүд нь Хөдөлмөрийн дотоод журам болон бусад холбогдох хууль, журмыг зөрчсөн нь Аудитын шалгалтаар илэрсэн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй тул Р гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А , Н.А нарын хариу тайлбар, татгалзал:
3.1.Х банкны Б аймаг дахь салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежер Р нь ажил гүйцэтгэхдээ дагаж мөрдөх дүрэм журмыг зөрчиж, ажил олгогчийн итгэлийг алдаж судалгаа шинжилгээг хангалтгүй, хийсвэрээр хийж, санхүүгийн тооцоололд борлуулалтын бус орлогыг оруулсан, өр орлогын харьцааг буруу хангуулж зээлийн хороог бодит бус мэдээллээр хангасан, ажлын байрыг дэмжих зээлийн шаардлагыг зөрчиж өр орлогын харьцааг хангуулалгүй зөрчиж, бага хүүтэй эх үүсвэрийг бодит бус дүнгээр олгосон, зээлийн судалгааг хангалтгүй хийсэн, зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг барьцаалаагүй, барьцаа хөрөнгөгүй, хувийн хэргийн бүрдүүлбэр дутуу зээл олгосон. Дээрх зөрчлүүдээ арилгах арга хэмжээг аваагүй үйлдэл гаргаж ажил үүрэгтээ мөрдөж ажиллах банкны дотоод хэм хэмжээг зөрчиж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зөрчиж гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.
3.2.Зээлдэгч Б тэй холбоотой зөрчлийн талаар: Зээлдэгч Б т 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 100 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг харилцааны менежер Р судлан Салбарын зээлийн хороогоор шийдвэрлүүлж олгосон байна. Зээлдэгчийн санхүүгийн тооцоололд борлуулалтын бус орлого буюу холбоотой этгээдүүдийн хоорондын тооцоо, машины үнэ, махны үнэ, тоосгоны үнэ гэх мэт 105.7 сая төгрөгийн орлогыг оруулсан байна. Журмын дагуу санхүүгийн тооцоололд борлуулалтын бодит орлогыг оруулан тооцдог. Ийнхүү өр орлогын харьцааг тооцож энэ нь 70 хувь ба түүнээс доош байх тохиолдолд зээл олгох үндсэн шалгуураа хангах ёстой. Тухайн зээлийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 50 сая төгрөгийн Ажлын байр дэмжих 3 хувийн хөнгөлөлттэй зээл олгох байдлаар харилцааны менежер Р судлан дахин санхүүжүүлсэн байна. Зээлдэгчид зээл олгохын тулд түүний санхүүгийн чадварыг зөвөөр тодорхойлох ёстой байдаг. Үүний чухал үзүүлэлт нь зээлдэгчийн өнгөрсөн хугацааны өр орлогын харьцааг журмын дагуу зөвөөр тооцох ёстой. Ингэснээр зээл олгох хамгийн гол үндсэн шалгуур хангагдах юм. Гэтэл аудит хийх үед санхүүгийн бодит тооцооллыг хийж үзэхэд өр, орлогын харьцаа 494 хувь гарсан ба зээл олгох шалгуур хангахгүй байна. Энэхүү зээлдэгч Б тэй холбоотой зөрчил нь хариуцагч талын хүсэлтээр хийгдсэн үзлэгийн тэмдэглэлээр баримтжуулсан Зээл олгох үеийн өр орлогын харьцааг тооцоолсон баримт, санхүүгийн бус орлогыг оруулан тооцсон байгааг харуулсан хяналтын мэргэжилтэн И ийн тайлбар бүхий зээлдэгч Б ийн өр тооцоход ашигласан дансны 2019 оны 5 дугаар сарын 09-өөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хоорондох хуулга, Аудит хийх үеийн байдлаар дахин тооцоолол хийсэн аудитор Б.Мөнх-Эрдэнийн хийсэн баримт, анхнаасаа тооцооллоо буруу бодож зээл олгосноос зээл төлөгдөх чадваргүй болж дахин санхүүжилт авсан боловч аудит хийх үеийн байдлаар зээлээ төлөх боломжгүй болж хугацаа хэтэрч банканд эрсдэл үүсгэснийг харуулсан зээлдэгч Б ийн зээлийн хугацаа хэтрэлтийн талаарх мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
3.3.Зээлдэгч Т ХХК-тай холбоотой зөрчлийн талаар: Зээлдэгч Т ХХК-нд 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй 300 сая төгрөгийн Ажлын байрыг дэмжих зээлийг харилцааны менежер Р судалж Салбар зээлийн хорооны шийдвэрээр олгосон байна. Т ХХК-ийн 100 хувь эзэмшигч А.Н Б аймагт “М ” худалдааны төвд ноос ноолууран хувцасны худалдаа эрхэлдэг бизнестэй бөгөөд эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээл авсан байна. Зээлдэгчийн дансаар дамжсан борлуулалтын орлогыг цэвэршүүлж дахин тооцоолол хийхэд өр орлогын харьцаа хангагдаагүй. Аудит хийх өдрийн байдлаар 210.9 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Аудит хийх үеийн байдлаар тооцооллыг тооцооны төв хариуцсан менежер Р , хяналтын мэргэжилтэн И нараар дахин хийлгэхэд 165 сая төгрөгийн зээл судлуулах боломжтой байсан. Гэтэл харилцааны менежер Р гийн судалснаар энэхүү хуулийн этгээдэд 300 сая төгрөгийн зээл олгосон. Ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бизнесийг дэмжих зорилгоор тодорхой шаардлага хангасан тохиолдолд олгогдох ёстой хязгаарлагдмал эх үүсвэртэй зээл юм. Иймд энэхүү зээлийг хэн нэгэнд ашигтай байдлаар шийдүүлэх биш бодит судалгаа шинжилгээнд үндэслэн шаардлага хангасан зээлдэгчид нь олгох ёстой дүнгээр олгох ёстой. Гэтэл өр орлогын харьцаагаар 165 сая төгрөг авах боломжтой байхад бусад зээлдэгчийн боломжийг хааж 300 сая төгрөгийн зээл судлуулж зээлийн хороонд бодит бус өгч шийдвэрлүүлж зөрчил гаргасан. Энэ нь хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар хийгдсэн үзлэгийг тэмдэглэлээр баталгаажсан зээл олгох үеийн өр орлогын харьцааг тооцоолсон баримт, аудит хийх үеийн байдлаар тооцооны төв хариуцсан менежер Р , хяналтын мэргэжилтэн И нарын хийсэн дахин тооцоолол, дахин тооцоолол хийсэн Р , И нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Т ХХК-ийн үйл ажиллагаатай танилцан харилцагчтай уулзалт хийхээр ажилласан боловч ноос ноолууран бүтээгдэхүүн худалдаа эрхлэлт зогссон байсныг харуулсан гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
3.4.Зээлдэгч Б.М эд олгосон зээлтэй зөрчлийн талаар: Б.М эд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр жилийн 15.6 хувийн хувьсах хүүтэй 100 сая төгрөгийн амины сууц барих зээлийг харилцааны менежер Р судалж Салбар зээлийн хорооны шийдвэрээр зээлдэгч Б.М өөрийн эзэмшлийн газар дээрээ 180 сая төгрөгийн амины орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барихаар 50 хувийг санхүүжилтээр барьсан бөгөөд үлдэх хувийг банкны санхүүжилтээр хийхээр зээл авсан байна. Зээлийн хорооны шаардлагын дагуу 48.2 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгогдохоос өмнө хаах эх үүсвэрийг зээлдэгч өөрийн дансанд байршуулсан тухай зээлийн саналд тусгасан байна. Гэсэн хэдий ч бизнесийн зээлийг хаах эх үүсвэрийг бусдаас зээлж, зээл гарсны дараа буцаан өгсөн нь дансны хуулгаар баталгаажиж байна. Амины орон сууц барих 100 сая төгрөгийн зээлийг зориулалтын дагуу буюу амины орон сууцаа барихад зарцуулах ёстой. Гэтэл зээлээ аваад өмнөх зээлээ хаахад бусдаас зээлсэн өрөө төлж зээлийг зориулалт бусар ашигласан. Амины орон бууц барихаар авсан зээлээсээ өрөө төлсөн. Эргэлтийн хөрөнгийн зээл хаах эх үүсвэрийг зээлдэгч өөрийн дансанд байршуулсан гэдэг талаар харилцааны менежер Р зээлийн саналд тусгасан байна. Ингэхдээ тус эх үүсвэр нь өөрийн хөрөнгө үү, бусдаас зээлж байршуулсан уу гэдгийг шалгаж тогтоох, хянах ёстой байсан. Гэтэл судалгаагаа дутуу хийсэн, ажилдаа хариуцлагагүй хандсан, зээлийг зориулалт бусаар ашиглагдах нөхцөлийг бүрдүүлсэн, зээлийн хороог дутуу мэдээллээр хангасан. Энэхүү зөрчлөө арилгаагүй, зээл олгосны дараах хяналтаа зохих ёсоор хийгээгүй, аудит хийх өдрийн байдлаар энэхүү зөрчил хэвээр үргэлжилж байсан. Энэ нь харилцааны менежер “Р Зээлийн хороонд Б.М эд зээл олгуулахаар программд зээлийн санал оруулахдаа өөрийн эх үүсвэрээс өмнөх зээлээ Х а, 100 сая төгрөгийн бизнесийн зээл авна” гэх байдлаар оруулсан санал, зээлийн хорооны “Бизнесийн болон цалингийн зээлээ хаасны дараа олгох, зээлийн зориулалтыг хянах талаар дурдсан шийдвэр, Б.М ийн дансны 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
3.5.Барьцааны гэрээтэй холбоотой: Харилцааны менежер Р нь 2 зээлдэгчид 149 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл судалж олгохдоо журам шаардлагыг биелүүлээгүй буюу зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг барьцаалаагүй. Х д 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр жилийн 15.6 хувийн хүүтэй 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг харилцааны менежер Р судалж олгосон байна. Аудит хийх үеийн байдлаар зээлийг зориулалтын дагуу ашиглагдаагүй буюу үйлчилгээний зориулалттай барилга баригдаж дуусаагүй байна. Зээлийн хөрөнгөөр бий болсон хөрөнгийг барьцаалуулаагүй, тухайн зээлд барьцаалсан өөр хөрөнгө хэвээрээ ба барьцааны гэрээ байгуулаагүй байна. Энэхүү зээлийг олгосны дараах хяналтыг зохих ёсоор хийгээгүй, аудит хийх үеийн байдлаар зээлийн үйлчилгээний барилгаа барьж дуусаагүй, анх зээл авах үеийн байдал хэвээр байхад хариуцсан харилцааны менежерийн хувьд зохих хяналтыг тавиагүй, зээлийг зориулалтын дагуу ашиглахад хяналт тавиагүй, үйлчилгээний зориулалттай барилгыг барьцаалаагүй, зээлийн зөрчил үүссэн байхад зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч ажиллаагүй байна. Энэ нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны барьцааны гэрээгээр нотлогдоно. Зээлдэгч Т.А д 2020 оны 12 дугаар 18-ны өдөр жилийн 19.2 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай 49 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг Р судалж олгосон. Зээлийн санхүүжилтээр том оврын тээврийн хэрэгсэл худалдан авсан боловч тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна. Тус зээл хүчин төгөлдөр бус барьцааны гэрээтэй байхад хяналтыг зохих ёсоор хийж зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, эрсдэлтэй зээл олгосон зөрчил аудит хийх үеийн байдлаар хэвээр байсан. Энэ зөрчил нь 2020 оны 12 сарын 17-ны өдрийн барьцааны гэрээгээр нотлогдож байна.
3.6.Харилцааны менежер Р дараах хэм хэмжээнүүдийг зөрчиж зөрчил гаргасан:
3.6.1. Х банкны 2016 оны Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4-т “Хөдөлмөрийн гэрээ, Контракт, Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих ёсоор, бүрэн, хангалттай түвшинд, ажлын цагийг ажилдаа бүрэн ашиглан, хичээл зүтгэлтэйгээр, шударгаар гүйцэтгэх, Банкны дотоодод мөрдөж буй эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх” гэж, 4.4.3-т “Ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, Ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан (шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн буюу бусдад зориуд завшуулсан. хэрэглүүлсэн, банкны өмч хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хувийн сонирхлоор бусдын бизнесийг дэмжсэн гэх мэт үүгээр хязгаарлагдахгүй) аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсхүл гэмт хэргийн шинж чанартай үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж, 4.4.15-т “зээлийн бодлого журам зөрчин барьцаа хөрөнгөгүйгээр, зээл олгох, зээлийн хувийн хэргийн бүрдэл дутуу, буруу, зориулалт бус ашиглахаар байхад зээл судалж зээлийн хорооны хурлаар хэлэлцүүлэх, зээл олгох” гэж, 4.4.17-т “Зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй хийх, зээл эрсдэх нөхцөлийг бүрд зээлийн гэрээ, барьцааны гэрээг зохих ёсоор хийгээгүй байх, үүнээс болж Банканд эрсдэл үүсгэсэн эсхүл хохирол учруулах, зээл олгосны дараах хяналт тавих үүргийг хэрэгжүүлээгүй, зээл зориулалт бусаар ашиглагдсан, олгогдсон зээлийн хув бүрдүүлбэр дутуу, хуурамч, бодит байдалд нийцээгүй зэрэг зөрчлийг арилгах, аваагүй” гэж, 4.4.18-д “Дээд шатны хороо, удирдах ажилтнаар батлуулахаар шийдвэрлүүлэхээр хүргүүлж байгаа асуудал, холбогдох материалын үнэн бодит байдлыг хариуцах ажилтан энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, үнэн байдлаас зөрүүтэй, дутуу баримт материал хүргүүлэх, танилцуулах, үүний улмаас банкны ашиг сонирхолд харш шийдвэр гарах” гэж, 4.4.21-т Ажилтны ажил үүргийн хүрээнд гаргасан аливаа дүгнэлт, санал, зөвлөгөө, зөвлөмж нь хууль тогтоомж, банкны бодлого, дүрэм журамд нийцээгүй байх, санхүүгийн судалгаа, гээг хийсвэрээр хийх, ажил үүргээ гүйцэтгэхдээ хараат бус байдлаар ажиллахгүй байх” гэж тус тус заасныг зөрчсөн.
3.6.2. 2022 оны Х банкны Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.6-д “Хөдөлмөрийн гэрээ, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих ёсоор, бүрэн, хангалттай түвшинд, ажлын цагийг ажилдаа бүрэн ашиглан, хичээл зүтгэлтэйгээр, шударгаар гүйцэтгэх, Банкны дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх” гэж, 4.2.17-д “Банкны дотоодод мөрдөж байгаа ажил үүрэгтэйгээ шууд хамааралтай болон заавал танилцах ёстой ажил олгогчийн баталж мөрдүүлж байгаа аливаа дүрэм журам, эрх зүйн акт зэрэг дотоод хэм хэмжээтэй танилцах, нэмэлт өөрчлөлт орсон шинэчлэгдсэн, хүчингүй болсон зэрэг тохиолдолд энэ тухай мэдээлэлтэй тухай бүр танилцах, дагаж мөрдөх” гэж, 4.4.4-д “Ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, Ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан (шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн, банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн буюу бусдад зориуд завшуулсан, хэрэглүүлсэн, банкны өмч хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хувийн сонирхлоор бусдын бизнесийг дэмжсэн гэх мэт үүгээр хязгаарлагдахгүй) аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэж, 4.4.16-д “Дээд шатны хороо, удирдах ажилтнаар батлуулахаар шийдвэрлүүлэхээр хүргүүлж байгаа асуудал, холбогдох материалын үнэн бодит байдлыг хариуцах ажилтан энэ үүргээ Зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хууран мэхлэх, үнэн байдлаас зөрүүтэй, худал, дутуу баримт материал хүргүүлэх, танилцуулах, үүний улмаас банкны ашиг сонирхолд харш шийдвэр гарах” гэж, 4.4.19-д “Ажилтны ажил үүргийн хүрээнд гаргасан аливаа дүгнэлт, санал, зөвлөгөө зөвлөмж нь хууль тогтоомж, банкны бодлого, дүрэм журамд нийцээгүй байх, санхүүгийн судалгаа шинжилгээг хийсвэрээр хийх, ажил үүргээ гүйцэтгэхдээ хараат бус байдлаар ажиллахгүй байх, бусдын аливаа нөлөөнд автах” гэж тус тус заасныг зөрчсөн.
3.6.3. Ёс зүйн дүрмийн 5.1.1-т “Хууль тогтоомжийг дээдлэх зарчмын дагуу ажилтан нь өөрийн ажил үүргээ гүйцэтгэхдээ Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн холбогдох байгууллагаас гаргасан бодлого, журам, дүрэм, заавар, гэрээг зээлийн агуулга, зорилгод нийцүүлэн ажиллах бөгөөд аливаа шударга бус, илтэй, ёс суртахуунгүй үйлдлээс татгалзана” гэж, 5.2.1-т “Үүрэгт ажлаа зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмын дагуу ажилтан нь Монгол Улсын хууль тогтоомж тэдгээрт нийцүүлэн гаргасан Банкны эрх зүйн акт, Хөдөлмөрийн гэрээ, Контрактаар хүлээсэн ажил үүргээ өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан мэргэжлийн өндөр түвшинд, үнэнч шударгаар биелүүлж ажиллана” гэж, 5.9.1-т -Харилцагчдад Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар гагцхүү үнэн зөв, бодит мэдээллийг өгөх үүрэгтэй” гэж тус тус заасныг зөрчсөн байна.
3.6.4.Зээлийн бодлогын 2.1.9-д “Зээлийн үйл ажиллагаанд оролцож буй гүйцэтгэх удирдлага, зээлийн хорооны гишүүд, нарийн бичиг, зээлийн ажилтан, дэмжих ажилтнууд нь энэхүү бодлого, зээлийн үйл ажиллагааны журам, бүтээгдэхүүний журам болон тэдгээртэй холбоотой бусад баримт бичгүүдийг мөрдөж ажиллана” гэж, 2.2.5.1-д “Монгол Улсын хууль, зохицуулагч байгууллагын эрх зүйн актууд, банкны зээлийн бодлого, журам, заавар, шийдвэр, тушаал, санамж бичгийг дагаж мөрдөх, тэдгээрийг зөрчих байдлаар банканд болон бусдад хохирол учруулахгүй байх, 2.2.5.6-д “Албан тушаалын давуу байдал, олгогдсон эрхийг ашиглах, урвуулан ашиглах замаар өөрт болон бусад этгээдэд материаллаг, материаллаг бус давуу байдал бий болгохгүй байх, 2.2.5.10-д “Гүйцэтгэж буй ажил үүргээ санаатай болон санамсаргүйгээр буруу, дутуу хийхгүй байх, 2.2.5.11-т Алдаа зөрчил гаргахгүй байх, гаргасан тохиолдолд нуун дарагдуулахгүй байх, шууд удирдлагад даруй мэдэгдэж холбогдох арга хэмжээг авч ажиллах, алдаа зөрчлийг арилгах, учирсан хохирлыг барагдуулах бөгөөд холбогдох нотлох баримтуудыг хувийн хэрэгт хавсаргах” үүрэгтэй гэж тус тус заасныг зөрчсөн.
3.6.5.Зээлийн үйл ажиллагааны журмын 2.4-т “Зээлийн ажилтан нь зээл хүсэгчийн эрэлт хэрэгцээ, бизнесийн болон санхүүгийн байдлыг энэхүү журмыг чиглэлээ болгон судлах бөгөөд дараах зарчмыг баримтлан зээл судлах, олгох, төлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд: 2.4.1-т “Зээлийн ажилтан болон Зээлийн хөрөнгийн нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэл цуглуулж, шаардлагатай тохиолдолд тухайн хэрэгжүүлэх төслийн бизнес төлөвлөгөөг судлан зээл эргэн төлөгдөх нь найдвартай гэдэгт итгэлтэй байх”, 2.4.2-т “Зээл хүсэгчийн бизнесийн болон санхүүгийн чадвар, зээл төлөх боломжийг бодитой тодорхойлохын тулд бэлэн мөнгөний урсгалыг судлан шинжилж, зээлийн эргэн төлөлтийн урсгалтай нь уялдуулан хийх, 2.4.3-т “зээл олгосноос төлөгдөж дуусах хүртэлх бүхий л үйл ажиллагааг зээлийн ажилтан, эсхүл хяналт тавих эрх бүхий ажилтан, тэдгээрийн шууд удирдлага хариуцах ба олгосон зээлийн ашиглалт, зээл төлөх орлогод хяналт тавих замаар зээлийг цаг хугацаанд нь төлүүлэх,5.1.3-т “Шинээр бий болох хөрөнгийг нэмж барьцаалж болох бөгөөд дараах байдлаар барьцаа хөрөнгийн ЭТХувь тооцож, харьцаа хангуулна. Үүнд: 5.1.3.1-т “Зээлийн олголт хийхээс өмнө шинээр бий болох хөрөнгийг барьцаалах бол холбогдох журмын дагуу ЭТХувь тооцож, харьцаануудыг хангуулна” гэж, 5.1.3.2-т “Зээл олгосны дараа шинээр бий болох хөрөнгийг барьцаалах бол ЭТХувийг 0 хувиар тооцно” гэж, 9.4.1-т “Хэрэглээний зээлийн хувьд татварын байгууллагаас баталгаажуулсан орлого нотлох баримт эсхүл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банкны дансаар дамжуулан үйл ажиллагааны орлого олсныг нотлох баримтад үндэслэн холбогдох татвар болон шимтгэлийг хассан цэвэр мөнгөн орлогоор тооцно” гэж, 9.4.3-т “Хэрэглээний зээлээс бусад зээлийн хувьд сүүлийн 6-12 сарын хугацааны баримтаар баталгаажсан орлогыг судалгаанд ашиглах ба сарын орлого нь сүүлийн 6-12 сарын орлогын дунджаар тооцоолсон дүн байна” гэж, 9.4.4-т “Орлогыг тодорхойлохдоо аудит, татварын албаар баталгаажсан санхүүгийн тайлан, шаардлагатай тохиолдолд дотоод тайлан, орлого зарлага, үр ашгийн тооцоогоо хөтөлсөн гар тэМДЭГЛЭл/баримт, бараа бүтээгдэхүүн, түүхий эд материалын үлдэгдлийн жагсаалт, авлага өглөгийн баримт, дансны хуулга, кассын тайлан гэх мэт баримтад үндэслэн сүүлийн 6-36 сарын хугацааны орлого, үр ашгийг тогтоож, зээл төлөх чадварыг тодорхойлно” гэж, 9.8.1-т “Зээл хүсэгчийн зээлээ эргүүлэн төлөх чадварыг илэрхийлж буй зээлийн судалгааны гол үзүүлэлт нь өр, орлогын харьцаа байна” гэж, 9.8.2.1-т Өр, орлогын харьцаа нь Зээлийн бүтээгдэхүүний журам, Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн судална, Зээлийн бүтээгдэхүүний ерөнхий нөхцөлд 70 хувь байна” гэж тус тус заасныг зөрчсөн.
3.6.6.Бизнесийн зээлийн бүтээгдэхүүний журмын 5.2.9-т “Хөрөнгө оруулалтын зээлийн хувьд уг зээлийн санхүүжилтээр бий болсон, бий болох хөрөнгийг нэмж барьцаална” гэж, 11.3-т “Хөрөнгө оруулалтын зээлийн хувьд зээл олгосноос хойш 3 сар дотор багтаан явцын хяналтыг хийх ба зээлийн зориулалт бүрэн хангагдах хүртэл газар дээрх хяналтыг үргэлжлүүлэн хийж, баталгаажуулан ажиллана” гэж тус тус заасныг зөрчсөн.
3.6.7.Ажлын байрны тодорхойлолтын 2.1-т “Монгол Улсын хууль тогтоомж, Х Банкны бодлого, журам, тушаал эрх зүйн актыг ажил үүрэгтээ хэрэгжүүлэн ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих” гэж, 2.2-д “Х Банкны зээлийн бодлого, үйл ажиллагааны журам, бусад холбогдох журмыг чанд мөрдөн ажиллах” гэж заасныг тус тус зөрчсөн.
3.6.8.Ажилтантай байгуулсан 2017 оны Хөдөлмөрийн гэрээний 3.2.9-т “Х Банкны ёс зүйн дүрэм”, “Х Банкны Хөдөлмөрийн дотоод журам” болон банкны бусад эрх зүйн хэм хэмжээг ажил үүргээ гүйцэтгэх болон банкийг төлөөлөн мөрдөх, эдгээр эрх зүйн актад ажилтанд үүрэг болгосон, хориглосон зүйл заалтыг зөрчихгүй байх” гэж заасныг зөрчиж 5.7.3-т “Ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, Ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан буюу шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн, банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн буюу бусдад зориуд завшуулсан, хэрэглүүлсэн, банкны өмч хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хувийн сонирхлоор бусдын бизнесийг дэмжсэн гэх мэт аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсхүл гэмт хэргийн шинж чанартай үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж, 5.7.15-т “Зээлийн бодлого журам зөрчин зээлийн гэрээ байгуулалгүйгээр, барьцаа хөрөнгөгүйгээр, батлан даагчгүйгээр зээл олгох, зээлийн хувийн хэргийн бүрдэл дутуу, буруу, зориулалт бус ашиглахаар байхад зээл судалж зээлийн хорооны хурлаар хэлэлцүүлэх” гэж, 5.7.17-д “Зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй хийх, зээл эрсдэх нөхцөлийг бүрдүүлэх, зээлийн гэрээ, барьцааны гэрээг зохих ёсоор хийгээгүй байх, үүнээс болж Банканд эрсдэл үүсгэсэн эсхүл хохирол учруулах, зээл олгосны дараах хяналт тавих үүргийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, зээл зориулалт бусаар ашиглагдсан, олгогдсон зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэр дутуу, хуурамч, бодит байдалд нийцээгүй зэрэг зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй” гэж, 3.7.18-д “Дээд шатны хороо, удирдах ажилтнаар батлуулахаар шийдвэрлүүлэхээр хүргүүлж байгаа асуудал, холбогдох материалын үнэн бодит байдлыг хариуцах ажилтан энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хууран мэхлэх, үнэн байдлаас зөрүүтэй, худал, дутуу баримт материал хүргүүлэх, танилцуулах, үүний улмаас банкны ашиг сонирхолд харш шийдвэр гарах” гэж, 5.7.21-т “Ажилтны ажил үүргийн хүрээнд гаргасан аливаа дүгнэлт, санал, зөвлөгөө, зөвлөмж нь хууль, тогтоомж, банкны бодлого, дүрэм журамд нийцээгүй байх, санхүүгийн судалгаа, шинжилгээг хийсвэрээр хийх” гэж тус тус заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан.
3.6.9.2022 оны Хөдөлмөрийн гэрээний 3.2.12-т “Х Банкны ёс зүйн дүрэм, "Х Банкны Хөдөлмөрийн дотоод журам” болон банкны бусад дотоод хэм хэмжээг ажил үүргээ гүйцэтгэх болон банкийг төлөөлөн ажиллахдаа мөрдөх, эдгээр хэм хэмжээнд заасан үүргийг биелүүлэх, хориглосон зүйл заалтыг зөрчихгүй байх” гэж заасныг зөрчиж 5.7.4-т “Ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, Ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан буюу шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн, хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн буюу бусдад зориуд завшуулсан, хэрэглүүлсэн, банкны өмч хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хувийн сонирхлоор бизнесийг дэмжсэн гэх мэт аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэж, 5.7.20-д “Зээлийн хүү, шимтгэл, нөхцөлийг дур мэдэн өөрчлөх, харилцагчийг ашиглан хувьдаа авах, зээл олгох, хувийн өр авлагаа барагдуулах зорилгоор зээл олгох, зээл чөлөөлөх, аа болон бусад этгээдээс хүүтэй мөнгө зээлэх байдлаар зээл чөлөөлөх, зээл олгохоор зуулах, зээлийн бодлого журам зөрчин зээлийн гэрээ байгуулалгүйгээр, барьцаа хөрөнгөгүйгээр, батлан даагчгүйгээр зээл олгох, зээлийн хувийн хэргийн бүрдэл дутуу, буруу, зориулалт бус ашиглахаар байхад зээл судалж зээлийн хорооны хурлаар хэлэлцүүлэх, зээл олгох, зээл олгуулахаар шаардах, нөлөөлөх, эрхийн хэмжээг хэтрүүлэн зээл олгох, гэр бүл, төрөл садан, ашиг сонирхлын зөрчилтэй, нэгдмэл сонирхолтой этгээдийн зээлийг судлах, шийдвэр гаргах, шийдвэр гаргалтад оролцох” гэж, 5.7.22-т Зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй хийх, зээл эрсдэх нөхцөлийг бүрдүүлэх, зээлийн гэрээ, барьцааны гэрээг зохих ёсоор хийгээгүй байх, үүнээс болж Банканд эрсдэл үүсгэсэн эсхүл хохирол учруулах, зээл олгосны дараах хяналт тавих үүргийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, зээл зориулалт бусаар ашиглагдсан, олгогдсон зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэр дутуу, хуурамч, бодит байдалд нийцээгүй зэрэг зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй” гэж, 5.7.23-т “Дээд шатны хороо, удирдах ажилтнаар батлуулахаар шийдвэрлүүлэхээр хүргүүлж байгаа асуудал, холбогдох материалын үнэн бодит байдлыг хариуцах ажилтан энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хууран мэхлэх, үнэн байдлаас зөрүүтэй, худал, дутуу баримт материал хүргүүлэх, танилцуулах, үүний улмаас банкны ашиг сонирхолд харш шийдвэр гарах” гэж, 5.7.26 Ажилтны ажил үүргийн хүрээнд гаргасан аливаа дүгнэлт, санал, зөвлөгөө, зөвлөмж нь хууль, тогтоомж, банкны бодлого, дүрэм журамд нийцээгүй байх, санхүүгийн судалгаа, шинжилгээг хийсвэрээр хийх” тус тус заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан.
3.7.Иймд Х банкны Б аймаг дахь салбарын захирлын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай тушаал нь үндэслэлтэй гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс Х банкны Б аймаг дахь салбарын захирлын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” 0 дугаар тушаал, 2022.06.23-ны өдөр нэхэмжлэгч Р гаас Е д олгосон 0 дугаартай итгэмжлэл, 2022.05.06-ны өдөр Х банкны Б аймаг дахь салбарын захирлаас сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж, тайлбар авах хуудас, 2022.06.07-ний өдрийн нэхэмжлэгч Р гийн өмгөөлөгч С , Н нараас хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлт, Х банкны Б аймаг дахь салбарын захирлын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “сахилгын шийтгэл ногдуулах тухай” 0 дугаар тушаал, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.05.25-ны өдрийн 00 дугаар магадлал, 2022.06.23-ны өдрийн Х банкны Хөдөлмөрийн эрхийг таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Х банкны орлогын баримт, Р , Е болон С , Г нарын хооронд 2021.02.24-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 0587 дугаартай гэрээ, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Р д олгосон Y-0213008674 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, өмгөөлөгчөөс 2022.08.29-ний өдрийн 164 дугаар болон 2022.09.19- ний өдрийн 188 дугаар албан бичгээр шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт,Х банктай нэхэмжлэгч Р гийн 2022.05.25-ны өдрийн 0 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ,нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2022.10.05-ны өдрийн 0 дугаар албан бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтыг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
5.Хариуцагчаас 2022.08.01-ний өдөр Х банкны Б аймаг дахь салбарыг төлөөлөхөөр А д олгосон 0 дугаартай итгэмжлэл, 2022.08.18-ний өдрийн 0 дугаар албан бичгээр ирүүлсэн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч авах тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, түүний өмгөөлөгч Э тэй байгуулсан 2022.09.13-ний өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ,өмгөөлөгчөөс хэргийн материалтай танилцах тул шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэн тухай 2022.09.14-ний өдрийн хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн 2022.09.22-ны өдрийн шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ө ын 2022.09.22-ны өдрийн 0 дугаар албан бичгээр гаргаж өгсөн нотлох баримт болох Х банкны гүйцэтгэх захирал М гаас эрх хэмжээ олгох тухай 2020.12.31-ний өдрийн 0 дугаартай тушаал,уг тушаалын хавсралт, Х банкны 2016 болон 2022 оны Хөдөлмөрийн дотоод журам,тус банкны Ёс зүйн дүрэм, Зээлийн үйл ажиллагааны журам, зээлийн бодлого,Бизнесийн зээлийн бүтэгдэхүүний журам, Х банкны Дотоод аудитын 2022.03.02-2022.03.20-ны өдөх хугацаан хийсэн тайлан, Х банкны Р тай 2017.06.21-ний өдөр болон 2022.01.03-ны өдөр тус тус хугацаагүй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, ажил, 2017.06.08-ний боловсруулсан АЖлын байрны тодорхойлолт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022.09.22-ны өдөр Х банкны Б аймаг дахь салбарыг төлөөлөхөөр Н.Аринтуулд олгосон 5180/420 дугаартай итгэмжлэл, 2022.03.15-ны өдөр дотоод аудитаас Р д утсаар холбогдож авсан тайлбарын талаарх тэмдэглэл,2022.03.28-ны өдрийн Р гийн эмнэлгийн магадалгаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн 2022.09.22-ны өдөр шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажил, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай Х банкны нөөц хариуцсан дээд захирлын 2021.02.19-ний өдрийн 0 тоот тушаал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаан гаргах тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, Р гийн фесбуук шатаар гаргасан тайлбарын хуулбар зэргийг хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн болно.
6.Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын 2022.09.01-ний өдрийн 0 дугаар албан бичгээр тус прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн 0 дугаартай материалаас хохирогч Е , гэрч Х , С , Ш.А нараас авсан гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А , Н.А нарын хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр мөн аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурорын 2022.09.15-ны өдрийн 0 дугаар албан бичгээр тус прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн 0 дугаартай материалаас аймгийн Прокурорын газрын прокурорын 2022.08.17-ний өдрийн “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” 0 дугаар тогтоол, гэрч Н , Ө , Ц нараас авсан гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр И , Р нарыг гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг, 2022.09.28-ний Х банкны Лос программд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Х банкны Б аймаг дахь салбарын 2022.09.30-ны өдрийн 0 дугаар албан бичгээр ирүүлсэн зээлдэгч Б т зээл олгох үеийн өр, орлогын харьцааг тооцоолсон баримт, аудит хийх үеийн байдлаар дахин тооцоолол хийсэн аудитор Б.Мөнх-Эрдэнийн хийсэн баримт, хяналтын мэргэжилтэн И ийн тайлбар бүхий зээлдэгч Б ийн өр, авлагын тооцоход ашигласан дансны 2019.05.09-2019.10.29-ний өдрийн хоорондох хуулга, зээлдэгч Б ийн зээлийн хугацаа хэтэрсэн эсэх талаар мэдээлэл,зээлдэгч “Т ” ХХК-д зээл олгох үеийн өр орлогын харьцааг тооцоолсон баримт,аудит хийх үеийн байдлаар харилцааны менежер Р , хяналтын мэргэжилтэн И нарын дахин хийсэн тооцоолол, аудит хийх үед зээлдэгч “Т ” ХХК-ний үйл ажиллагаатай танилцах, уулзалт зохион байгуулахаар очихоор хяналт хийсэн ажилтны авсан фото зураг, зээлдэгч М эд олгосон зөрчилтэй холбоотой түүний дансны 2021.06.15-2021.06.16-ны өдрийн хуулга, Р гаас зээлийн хороонд Б.М эд зээл олгуулахаар программд зээлийн санал оруулах үеийн бичсэн мэдээлэл болон зээлийн хорооны шийдвэр, зээлдэгч Х т хөрөнгө оруулалтын зээл судалж олгох үеийн 2021.05.13-ны өдрийн барьцааны гэрээ, зээлдэгч Т.А д олгосон тээврийн хэрэгслийн 2020.12.17-ны өдрийн барьцааны гэрээ, 2022.03.25-ны өдөр Р тай дотоод аудитын утсаар тайлбар авсан тэмдэглэлийн эх хувь зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч байгууллагын захирлаас намайг үндэслэлгүй ажлаас халж байгаа нь өнгөрсөн хугацаанд ажил олгогчоос сахилгын шийтгэл ногдуулсныг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгуулсантай холбоотой гэж үзэж байна. Түүнийг ажлаас халах тушаалын үндэслэлд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж байгаа боловч тухайн зөрчил хэмээн ажилтныг буруутгаж байгаа ажлууд нь өмнөх оны үйл явдлууд байсан ба хуульд заасан сахилгын хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Намайг ажил үүргээ гүйцэтгэхдээ дагаж мөрдөх дүрэм журмыг зөрчиж зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй, хийсвэрээр хийж, санхүүгийн тооцоололд борлуулалтын бус орлогыг оруулсан, өр орлогын харьцааг буруу хангуулж зээлийн хороог бодит бус мэдээллээр хангасан, ажлын байрыг дэмжих зээлийн шаардлагыг зөрчиж өр орлогын харьцааг хангуулалгүй зөрчиж бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг бодит бус дүнгээр олгосон, зээлийн судалгааг хангалтгүй хийсэн, зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг барьцаалаагүй, барьцаа хөрөнгөгүй, хувийн хэргийн бүрдүүлбэр дутуу зээл олгосон, дээрх зөрчлүүдээ арилгах арга хэмжээг аваагүй хэмээн буруутгаж байгаа боловч харилцааны менежерийн судалсан зээлийг олгохын өмнө хяналтын мэргэжилтэн, тооцооны төв хариуцсан менежер нар нь хяналт тавьж, тухайн зээлийг олгох эсэхийг шийдвэрлэх журамтай тул эрсдэлийг дан ганц би хариуцах ёсгүй гэж маргажээ.
3.Хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарын захирал Ө болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Р нь ажил үүргээ гүйцэтгэхдээ дагаж мөрдөх журмыг зөрчиж, ажил олгогчийн итгэлийг алдаж зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй, хийсвэрээр хийж, санхүүгийн тооцоололд борлуулалтын бус орлогыг оруулсан, өр, орлогын харьцааг буруу хангуулж зээлийн хороог бодит бус мэдээллээр хангасан, ажлын байрыг дэмжих зээлийн шаардлагыг зөрчиж өр, орлогын харьцааг хангуулалгүй зөрчиж бага хүүтэй эх үүсвэрийн бодит бус дүнгээр олгосон, зээлийн судалгаа хангалтгүй хийсэн, зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг барьцаалаагүй, барьцаа хөрөнгөгүй, хувийн хэргийн бүрдүүлбэр дутуу зээл олгосон, дээрх зөрчлүүдээ арилгах арга хэмжээ аваагүй үйлдэл гаргаж ажил үүрэгтээ мөрдөж ажиллах Банкны дотоод хэм хэмжээг зөрчиж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зөрчиж гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан нь Аудитын шалгалтаар илэрсэн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж маргажээ.
4.Хариуцагч буюу ажил олгогчийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай тушаалаар Х банкны Б аймаг дахь салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежер Р нь ажлын байрны давуу байдлыг ашиглан харилцагчаас 65,0 сая төгрөг зээлж авсан, ажил үүргээ гүйцэтгэхдээ дагаж мөрдөх дүрэм журмыг зөрчиж зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй, хийсвэрээр хийж, санхүүгийн тооцоололд борлуулалтын бус орлогыг оруулсан, өр орлогын харьцааг буруу хангуулж зээлийн хороог бодит бус мэдээллээр хангасан, ажлын байрыг дэмжих зээлийн шаардлагыг зөрчиж өр орлогын харьцааг хангуулалгүй зөрчиж бага хүүтэй эх үүсвэрийг бодит бус дүнгээр олгосон, зээлийн судалгааг хангалтгүй хийсэн, зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг барьцаалаагүй, барьцаа хөрөнгөгүй, хувийн хэргийн бүрдүүлбэр дутуу зээл олгосон дээрх зөрчлүүдээ арилгах арга хэмжээг аваагүй зэрэг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тасалбар болгон түүнд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан ба уг тушаалыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргасан байна.
5.Ажил олгогч тушаалын үндэслэлдээ Х банкны 2016 оны Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4, 4.4.3, 4.4.15, 4.4.17, 4.4.18, 4.4.21, 2022 оны Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.6, 4.2.17, 4.4.4, 4.2.4, 4.4.16, 4.4.19, Ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1,5.9.2, Зээлийн бодлогын 2.1.9, 2.2.5.1, 2.2.5.6, 2.2.5.10, 2.2.5.11, Зээлийн үйл ажиллагааны журмын 2.4.1, 2.4.2, 2.4.3, 5.1.3, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.2, ажилтантай байгуулсан 2017 оны Хөдөлмөрийн гэрээний 3.2.9 дэх заалтыг зөрчиж 5.7.3,5.7.15, 5.7.17, 5.7.18, 5.7.12, заасан ноцтой зөрчлийг гаргаж, 2022 оны Хөдөлмөрийн гэрээний 3.2.12 дахь заалтыг зөрчиж 5.7.4, 5.7.20, 5.7.22, 5.7.23, 5.7.23, 5.7.26 дахь заалтуудыг тус тус баримталсан ба хариуцагчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсан тушаалдаа нэхэмжлэгч Р гийн гаргасан гэх зөрчил тус бүрээр нь хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
6.Х банкны зээлийн бодлогын журмын 2.2-т зээлийн үйл ажиллагаанд оролцогчид, тэдгээрийн үүргийг заасны 2.2.2.2 дахь хэсэгт Зээлийн хороо нь
2.2.2.1 дэх хэсэгт “Банк нь зээл болон хүлээж болзошгүй үүрэг /цаашид “зээл” гэх/-ийн санал, зээлтэй холбогдох бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх эрх бүхий зээлийн хороотой байна. Зээлийн хороодыг банкны бүтэц зохион байгуулалт, зээлийн үйл ажиллагааны чиглэлээс хамруулан тодорхой түвшинд ангилна” гэж 2.2.2.2 дах заалтад “Төв банкны Зээлийн хороо нь зээлийн шийдвэр гаргах дээд түвшний хороо байх бөгөөд чанартай, үр ашигтай зээлийн багц бүрдүүлэх зорилтын хүрээнд бусад зээлийн хороодын эрх мэдлийн түвшинг тогтоох, зээлийн санал болон зээлтэй холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх эрхтэй байна” гэж заасан мөн 2.2.3 дахь заалтад Зээлийн ажилтан нь “зээлийн эрх олгох эсвэл шаардлагатай сургалтад хамрагдаж, эрх нь баталгаажсан ажилтан байна” гэж тус тус тодорхойлсон байх ба хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.А нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед “зээлийн ажилтан” гэдэг нь харилцааны менежерээр ажиллаж байсан Р байна гэж тайлбарлажээ.
7.Мөн Х банкны зээлийн үйл ажиллагааны журмын 6.4.8.9.2.1, 6.5 дахь заалт болон Бизнесийн зээлийн бүтэгдэхүүний журмын 8 дугаар бүлэгт тус тус зээлийн ажилтны боловсруулсан зээлийн саналыг эрх бүхий албан тушаалтнуудаас хянан шийдвэрлэхээр заасан ба Х банкны зээлийн үйл ажиллагааны журмын 6.4.8.9.2.1, 6.5 дахь заалтад Орон нутгийн иргэний банкны буюу Х банкны Б аймаг дахь салбарын зээлийн хороогоор шийдвэрлэх зээлийн саналын хувьд эрсдэлийн үнэлгээг харилцааны менежер бэлтгэж, салбарын Хяналтын мэргэжилтэн, Зээлийн багц хариуцсан менежер үнэлгээнд хяналт тавина. Эрсдэлийн шинжээч оролцож байгаа тохиолдолд эрсдэлийн үнэлгээг эрсдэлийн шинжээч давхар хянан баталгаажуулна” гэж, Бизнесийн зээлийн бүтэгдэхүүний журмын 8.1 дэх хэсэгт Los программаар судлаагүй бизнесийн зээлийн саналыг дараах байдлаар шийдвэрлэхээр заасны 8.1.1. дэх заалтад Нийт зээлийн саналын хэмжээ нь 10,0 сая төгрөг хүртэлх буюу түүнтэй тэнцэх валфт байхаар зээлийн саналыг Зээлийн ажилтан боловсруулж салбар нэгжийн Захирал/эрхлэгчээр хянуулан гарын үсэг зуруулж шийдвэрлүүлнэ” гэж мөн журмын 8.3.6 дахь заалтад даараах тохиолдолд энэхүү журмын 8.3.5-д заасан саналуудыг холбогдох шатны зээлийн хороогоор хэлэлцүүлэн шийдвэрлэх 5 үндэслэлийг заасан мөн журмын 8.4 дэх заалтад Зээлийн хороогоор хэлэлцүүлэхгүйгээр салбар, нэгжийн Захирал/эрхлэгчээр хянуулан шийдвэрлэдэг, зээлийн саналын хувьд Захирал/эрхлэгчийн эзгүй (ээлжийн амралттай, урт хугацааны чөлөөтэй, албан томилолттой, өвчтэй гэх мэт) эсвэл эрхлэгч /эдийн засагч, эрхлэгч/ ахлах теллер гэсэн орон тоотой тохиолдолд 5 үндэслэлээр хянан шийдвэрлэхээр тус тус журамласан байжээ.
Найм: Р нь харилцагчид давуу байдал үзүүлж өр, орлогын харьцаа хангагдахгүй 2 зээлдэгч буюу Б болон Т ХХК-д 400,0 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө, Ажлын байр дэмжих зээлийг олгосон гэх сахилгын зөрчлийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:
8.1 Нэхэмжлэгч Р нь Б т 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бизнесийн зээлийн зориулалттай 100,0 сая төгрөгийн зээлийг жилийн 21.6 хуувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл олгохдоо Х банкны LOS программаар судалж Зээлийн хороогоор хэлэлцүүлж, зээлийн хорооны шийдвэрээр тухайн зээлийг олгосон ба улмаар уг зээлийн төлөлтөөс үлдсэн 50,0 сая төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр салбарын Тооцооны төвийн эрхлэгчийн зөвшөөрлөөр Ажлын байр дэмжих зээлийн нөхцөлд шилжүүлсэн байна.
8.2 Хариуцагчаас Р нь зээлдэгчид зээл олгохын тулд түүний санхүүгийн чадварыг зөвөөр тодорхойлох ёстой байтал аудит хийх үед зээлдэгч Б ийн санхүүгийн бодит тооцооллыг хийж үзэхэд өр, орлогын харьцаа 494 хувь гарсан ба зээл олгох шалгуур хангахгүй байсан, салбар зээлийн хороог бодит бус мэдээллээр хангасан гэж маргаж байгаа боловч уг зээл Б ийн урьд нь бизнесийн зориулалтаар авсан зээлээс үлдсэн зээл байсан ба анх гаргахдаа салбар зээлийн хороогоор хэлэлцэгдэж, тэдний зөвшөөрлөөр олгогдсон зээл байсан, харин уг зээлээс үлдсэн 50,0 сая төгрөгийг Р гаас Х банкны LOS программаар судалж олгохдоо өр, орлогын харьцааг 65%-иар тооцож Тооцооны төвийн эрхлэгчээр хянуулж, эрхлэгчийн зөвшөөрлийн дагуу Ажлын байр дэмжих зээлийн нөхцөлд шилжүүлсэн болох нь шүүхээс тус банкны LOS программд үзлэг хийсэн тэмдэглэл мөн түүний гаргасан өр, орлогын харьцаа нь үнэ зөв эсэхийг нягтлах, зээл олгох асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд болох Салбар зээлийн хороо болон Тооцооны төвийн эрхлэгч нар хянаж зээл олгох эсэхийг шийдвэрлэгдэг болох нь шүүхэд хариуцагч талын хүсэлтээр гэрчээр асуугдсан И , Р нарын гэрчийн мэдүүлэг мөн тус банкны дээрх журмуудад зааснаар нотлогдож байна.
8.3 Мөн хариуцагчаас нэхэмжлэгч Р нь салбарын зээлийн хороонд зээлдэгч Т ХХК-д ажлын байр дэмжих зээл судалж танилцуулахдаа өр, орлогын харьцаа буруу тооцож танилцуулснаас тухайн зээлдэгчид 165,0 сая төгрөгийн зээл судлуулах боломжтой байснаас түүнд 300,0 сая төгрөг зээл олгосон гэж маргаж тухайн үед Р гийн Т ХХК-ийн зээлийн өр, орлогын харьцааны талаарх тооцооллын маягт мөн дотоод аудитын шалгалтаар харилцааны менежер Г , аудитор Б нарын 2022.03.15-ны Т ХХК-ийн өр, орлогын харьцааг дахин хийсэн маягт, Р гийн мессенжерээр Х банкны Б аймаг дахь төв тооцооны харилцааны менежер М д бичсэн зурвасыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн боловч хариуцагч байгууллагын өмгөөлөгчийн хүсэлтээр тус шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Х банкны LOS программд үзлэг хийхэд харилцааны менежерээр ажиллаж байсан Р нь Т ХХК-д Ажлын байр дэмжих зээлийг Х банкны LOS программаар судалж олгох үед өр, орлогын харьцааг хэдээр тооцож байсан эсэхийг хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс харуулж чадаагүй тул Р нь Т ХХК-д зээл судлахдаа өр, орлогын харьцааг ийм дүнгээр буруу тооцож өр, орлогын харьцаа хангагдахгүй байсан нь дотоод аудитын шалгалтаар харилцааны менежер Г , аудитор Б нарын 2022.03.15-ны Т ХХК-ийн өр, орлогын харьцааг дахин хийсэн маягтаар тогтоогдож байна гэж дүгнэх боломжгүй болно.
8.4 Хариуцагч талын хүсэлтээр шүүхэд гэрчээр асуугдсан И , Р нарын “...Р гийн судалсан зээлийн өр, орлогын харьцаа буруу тооцогдсон, хангагдахгүй байвал салбарын зээлийн хорооноос тухайн зээлийг олгохоос татгалзах эрхтэй. Манайх бол шат дараалсан хяналтаар хянагддаг. Тухайн үед Т ХХК-нийг зээлийг салбарын зээлийн хороонд орохоос өмнө, ахлах, тухайн тооцооны төвийн захирлаар нь хянагдаж, дахин хяналтын мэргэжилтнээр хянагдаад салбарын зээлийн хороонд орох ёстой. Салбарын зээлийн хороонд орсны дараа эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн саналаа өгөх ёстой. Харилцааны менежерийн судалсан судалгаа, гаргасан тооцооллоо хянагддаг. Зээлийн хороо хуралдаад зээлийг олгоно гэвэл олгоно, олгохгүй гэвэл олгохгүй. Зээлийн хорооноос тухайн зээл нь цаашид эрсдэх магадлалтай, судалгааг дутуу хийсэн, барьцаа хөрөнгийг зээлийн үнээс дээгүүр үнэлсэн гэх зэрэг шалтгаанууд байвал гаргахгүй. Өр орлогын харьцааг зээл олгохоос өмнө шалгана” гэх мэдүүлэг болон зээлдэгч Т ХХК-д 300,0 сая төгрөгийн АБДЗээлийг харилцааны менежер Р нь LOS программаар судалж Салбарын зээлийн хороонд 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр танилцуулсан ба салбарын зээлийн хороо нь 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож тухайн зээлийг олгохыг тус тус зөвшөөрсөн санал өгсөн болох нь тус шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Х банкны LOS программд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байна.
8.5 Түүнчлэн Х банкны зээлийн үйл ажиллагааны журмын 6.4.8.9.2.1 дахь заалтад Орон нутгийн иргэний банк буюу Х банкны Б аймаг дахь салбарын зээлийн хороогоор шийдвэрлэх зээлийн саналын хувьд эрсдэлийн үнэлгээг харилцааны менежер бэлтгэж, салбарын Хяналтын мэргэжилтэн, Зээлийг багц хариуцсан менежер үнэлгээнд хяналт тавина. Эрсдэлийн шинжээч оролцож байгаа тохиолдолд эрсдэлийн үнэлгээг эрсдэлийн шинжээч давхар хянан баталгаажуулна гэж журамласан байх бөгөөд зээлдэгч Т ХХК-д 300,0 сая төгрөгийн АБДЗээлийг харилцааны менежер Р нь LOS программаар судалж тухайн зээлийг олгох эсэхийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Салбар зээлийн хороо хуралдаж Төв банкнаас шинжээчээр Я , тус банкны салбарын орлогч захирал, зээлийн багц хариуцсан менежер, хяналтын менежер, тооцооны төв хариуцсан менежер гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр тухайн зээлийг олгохыг зөвшөөрч шийдвэрлэсэн нь тус шүүхээс Х банкны LOS программд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Р нь харилцагчид давуу байдал үзүүлж, өр орлогын харьцаа хангадахгүй 2 зээлдэгчид 400,0 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө, АБДЗээлийг олгосон байна гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
8.6 Хариуцагчаас зээлдэгч Т ХХК-ны үйл ажиллагаатай танилцан харилцагчтай уулзалт хийхээр ажиллахад ноос ноолууран бүтээгдэхүүн худалдан эрхлэлт зогссон байсан гэж фото зургийг нотлох баримтаар ирүүлсэн боловч тус банкнаас зээлдэгч Т ХХК нь хэрвээ “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг зориулалт бусаар ашиглаж зөрчил гаргасан тохиолдолд зээлийн хүүгийн дэмжлэгийг цуцлах, хүүгийн дэмжлэггүй зээлд шилжүүлэн, зээлийг нэн даруй буцаан төлүүлэх, төрд учруулсан хохирлыг шаардаж, холбогдох хууль сахиулах эрх бүхий байгууллагаар шалгуулж, хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр журамласан байх ба харин Т ХХК нь тус банкнаас дотоод аудит хийх үеийн байдлаар буюу жил гарим хугацаанд уг 300,0 сая төгрөгийн зээлснээс 90,0 сая төгрөг төлж одоо 210,9 сая төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хариуцагч байгууллагын шүүхэд ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Ес: Р нь зээлдэгч Б.М эд олгосон орон сууц барих зээлийн судалгаа хангалтгүй хийсэн, ажилдаа хариуцлагагүй хандаж зээлийг зориулалт бусаар ашиглагдсан гэх сахилгын зөрчлийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:
9.1 Нэхэмжлэгч Р нь зээлдэгч Б.М эд 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр орон сууцны зориулалтаар зээлийг Х банкны LOS программаар судалж салбарын зээлийн хороонд танилцуулахдаа зээлдэгч Х банкнаас 100,0 сая төгрөгийн бизнесийн зээлийг авч 1-2 үнэлгээтэй төлсөн. Одоо бизнесийн 50,0 сая төгрөгийн үлдэгдэлтэй үнэлгээ-1, Зээл нь батлагдвал өрхийн эх үүсвэрээс бизнесийн зээлийн 48,218,376 төгрөг болон 16,469,631 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдлээ Х а. Зээлийн түүхийн үнэлгээ 1-2 байна. 4,033,104 төгрөгийн зээлийг хаасан гэж салбарын зээлийн хороонд танилцуулсан ба Салбарын зээлийн хорооноос уг зээлийг олгохыг зөвшөөрч, нэмэлт шаардлага гэдэг дээр бизнес болон цалингийн зээлээ хаасны дараа олгох, зээлийн зарцуулалтад хяналт тавих гэсэн байна.
9.2 Гэтэл зээлдэгч Б.М нь бизнес болон цалингийн зээлийн үлдэгдлээ хүнээс зээлдэж авч төлсөн болох нь түүний Х банкны дансны хуулгаар нотлогдож байгаа бөгөөд харилцааны менежер Р нь тухайн орон сууц барихаар олгох зээлийг зориулалт бусаар ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна.
9.3 Гэвч Х банкны зээлийн үйл ажиллагааны журмын 2.4 дүгээр зүйлийн 2.4.1 дэх заалтад “Зээлийн ажилтан болон Зээлийн хороо нь тухайн зээл хүсэгч, түүний орлого, барьцаа хөрөнгийн нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэл цуглуулж, шаардлагатай тохиолдолд тухайн хэрэгжүүлэх төслийн бизнес төлөвлөгөөг судлан зээл эргэн төлөгдөх нь найдвартай гэдэгт итгэлтэй байх” гэж мөн 2.4.3 дахь заалтад “ зээлийг олгосноос төлөгдөж дуусах хүртэл бүхий л үйл ажиллагааг зээлийг ажилтан, эсвэл хяналт тавих эрх бүхий ажилтан, тэдгээрийн шууд удирдлага хариуцах ба олгосон зээлийн ашиглалт, зээл төлөх орлогод хяналт тавих замаар зээлийг цаг хугацаанд нь төлүүлэх” гэж мөн Х банкны бизнесийн зээлийн бүтээгдэхүүний журмын 11 дүгээр бүлэгт хяналт тавих эрх бүхий албан тушаалтны талаар заасны 11.2 дахь заалтад “Зээлийн ажилтан зээл олгосны дараа Зээлийн хороо нь..., зээлийн гэрээнд заасан зээлдэгчийн заавал биелүүлэх нэмэлт нөхцөл шаардлын хэрэгжилтэд тухай бүр хяналт тавьж ажиллана” гэж тус тус заажээ.
Уг заалтуудын агуулгаас үзэхэд зээлийн ажилтан буюу харилцааны менежер болон зээлийн хороо нь адил үүрэгтэй байхаар журамласан байх ба Б.М эд орон сууц барих зориулалтаар олгох зээлийг зээлийн хорооноос шийдвэрлэхдээ зээлдэгч Б.М нь бизнес болон цалингийн зээлээ хаасны дараа олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тухайн үед зээлдэгч Б.М нь бизнес болон цалингийн зээлээ журмаар хаасан эсэхэд мөн адил зээлийн хороо нь хяналт тавих үүрэгтэй байх тул түүнд дан ганц зээлийн ажилтан буюу харилцааны менежер Р буруутай байна гэж дүгнэх үндэслэлгүй болно.
Арав: Р нь зээлдэгч Х , Т.А нарт хөрөнгө оруулалтын зээл судалж олгохдоо зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг барьцаалаагүй, барьцаа хөрөнгөгүй, хувийн хэргийн бүрдүүлбэр дутуу зээл олгосон, зээлийг зориулалт бусаар ашиглагдсан гэх сахилгын зөрчлийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:
10.1 Зээлдэгч Х т 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай 100,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг мөн зээлдэгч Т.А д 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр жилийн 19,2 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай 49,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг харилцааны менежер Р нь тус тус судалж салбар, тооцооны төвийн захирлаар хянуулж, захирлын зөвшөөрлөөр тухайн зээлүүдийг тус тус гаргасан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан барьцааны гэрээ зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
10.2 Хариуцагчаас харилцааны менежер нь тухайн зээлүүдийг судлахдаа хувийн хэргийн бүрдүүлбэр дутуу, зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг барьцаалаагүй, барьцаа хөрөнгөгүй зээл олгосон гэж маргаж байгаа боловч Х банкны бизнесийн зээлийн бүтээгдэхүүний журмын 8 дугаар бүлэгт зээлийн саналыг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны талаар заасны 8.3.5 дахь хэсэгт 10 төрлийн зээлийн хүсэлтүүдийг салбар нэгжийн Захирал /эрхлэгчээр хянуулан гарын үсэг зуруулж шийдвэрлүүлэхээр заасны 8.3.5.3 дахь заалтад Хөрөнгө оруулалтын зээлийг тухайн албан тушаалтны зөвшөөрлөөр шийдвэрлэхээр заасны дагуу харилцааны менежерийн судалсан зээлийг олгох боломжтой гэж шийдвэрлэсний үндсэн дээр тухайн зээл олгогдсон байна.
10.3 Хэрвээ харилцааны менежерийн зээлдэгч Х , Т.А нарт олгохоор судалсан хөрөнгө оруулалтын зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэр дутуу, зээл нь зориулалтын бусаар ашиглагдсан, барьцаа хөрөнгөгүй бол дээрх журамд зааснаар хянаж тухайн зээлийг олгох эсэхийг шийдвэрлэх эрх бүхий этгээд болох салбар нэгжийн Захирлаас тухайн зээлийг олгохоос татгалзаагүй мөн журмын 11.3 дахь заалтад Хөрөнгө оруулалтын зээлийн хувьд зээл олгосноос хойш 3 сарын дотор багтаан явцын хяналтыг хийх ба зээлийн зориулалт бүрэн хангагдах хүртэл газар дээрх хяналтыг үргэлжлүүлэн хийж, баталгаажуулан ажиллана” гэж зааснаар зээлдэгч Х нь үйлчилгээний барилгаа барьж дуусах хүртэл хяналт тавьж ажиллаж улмаар дууссаны дараа тухайн хөрөнгийг барьцаалж ажиллахаар журамласан байх тул харилцааны менежер нь зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэхэд хяналт тавиагүй, үйлчилгээний зориулалтай барилгыг барьцаалаагүй гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Арван нэг: Р нь ажлын байрны давуу байдлыг ашиглан Банкс программын эрхээр харилцагчийн нууцад хамаарах дансны мэдээллийг лавлаж харилцагчид мөнгө зээлэх хүсэлтийг гаргасан, ажил хэргийн хүрээнд харилцагчтай тогтоосон харилцаа, банкны ажилтанд итгэх итгэлийг ашиглаж өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор харилцагчаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 65.0 сая төгрөг зээлж санхүүгийн харилцаа үүсгэсэн гэх сахилгын зөрчлийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:
11.1 Хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарын захирлаас нэхэмжлэгч Р нь харилцааны менежерээр ажиллаж байх хугацаанд харилцагчийн нууцад хамаарах дансны мэдээллийг лавлаж харилцагчид мөнгө зээлэх хүсэлтийг гаргасан, ажил хэргийн хүрээнд харилцагчтай тогтоосон харилцаа, банкны ажилтанд итгэх итгэлийг ашиглаж өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор харилцагчаас 65.0 сая төгрөг зээлж санхүүгийн харилцаа үүсгэсэн түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр түүний ажлаас нь чөлөөлсөн байжээ.
11.2 Гэтэл хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарын захирлаас нэхэмжлэгч Р нь Банкс программын эрхээр харилцагчийн нууцад хамаарах дансны мэдээллийг лавласан эсэх, харилцагчид мөнгө зээлэх хүсэлтийг гаргасан эсэх, ажил хэргийн хүрээнд харилцагчтай тогтоосон харилцаа, банкны ажилтанд итгэх итгэлийг ашиглаж өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор харилцагчаас 65.0 сая төгрөг зээлж санхүүгийн харилцаа үүсгэсэн эсэх талаарх бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй болно.
11.3 Хариуцагчаас нэхэмжлэгч Р нь тус банкны харилцагч нартай санхүүгийн харилцаа үүсгэсэн гэх харилцагч С , Г нарт 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 0587 дугаартай гэрээгээр нөхөр нь болох Е хоёрын Б аймгийн Ө сумын 11-р баг, Б -1 гудамж а 15 айлын орон сууц 108 байр 302 тоотод байршилтай 74 м.кв талбайтай, дөрвөн өрөө, Орон сууцны зориулалттай 0 дугаартай өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө худалсан болон худалдах, худалдах авах гэрээгээр мөн Х банкны Б аймаг дахь салбарын харилцагч С , Х , Ш.А нартай санхүүгийн харилцаа үүсгээгүй болох нь тэдний Б аймаг дахь Цагдаагийн газарт өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Р нь тус банкны харилцагч нартай санхүүгийн харилцаа үүсгэж 65,0 сая төгрөг зээлдэж аваагүй болох нь тогтоогдож байна.
12.Түүнчлэн Х банкны Б аймаг дахь салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежер ажилтай Р нь ажлын байрны давуу байдлыг ашиглан харилцагчаас 65,0 сая төгрөг зээлж авсан, ажил үүргээ гүйцэтгэхдээ дагаж мөрдөх журмыг зөрчиж, ажил олгогчийн итгэлийг алдаж зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй, хийсвэрээр хийж, санхүүгийн тооцоололд борлуулалтын бус орлогыг оруулсан, өр, орлогын харьцааг буруу хангуулж зээлийн хороог бодит бус мэдээллээр хангасан, ажлын байрыг дэмжих зээлийн шаардлагыг зөрчиж өр, орлогын харьцааг хангуулалгүй зөрчиж бага хүүтэй эх үүсвэрийн бодит бус дүнгээр олгосон, зээлийн судалгаа хангалтгүй хийсэн, зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг барьцаалаагүй, барьцаа хөрөнгөгүй, хувийн хэргийн бүрдүүлбэр дутуу зээл олгосон, дээрх зөрчлүүдээ арилгах арга хэмжээ аваагүй зэрэг /2020-12-18, 2021-02-25, 2021-03-24, 2021-05-07, 2021-06-11,2021-06-16,/ нийт 6 удаагийн үйлдлээр хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь Х банкны салбарын аудитын газрын Б салбарын Төв тооцооны төвд 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийсэн дотоод аудитын тайлангаар тогтоогджээ.
Уг хөдөлмөрийн сахилгын зөрлүүдийн талаар буюу дотоод аудитын тайлангийн үндэслэлийн талаар нэхэмжлэгч Р нь салбарын зээлийн хороо, салбарын тооцооны төвийн эрхлэгч нараас тухайн зээлүүдийг олгох эсэхийг шийдвэрлэхдээ миний судалсан зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэр дутуу, зээлийн судалгаа дутуу, өр, орлогын харьцаа буруу тооцсон байсан бол зээл олгохоос татгалзах эрх нь нээлттэй байсан мөн сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж тус тус маргажээ.
12.Ажилтан Р гийн үйлдсэн зөрчлүүдээс сүүлд үйлдэгдсэн буюу 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үйлдэгдсэн зөрчлөөс ажил ологчийн сахилгын шийтгэл ногдуулсан 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаа тоолоход Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх заалтад заасан сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг ажил ологч зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.
13.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5 дахь заалтад “эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаар нэхэмжлэгч Р д сахилгын шийтгэл ногдуулсан тул сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж маргаж 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Х банкны хүний нөөц хариуцсан дэд захирлын “Эрх хэмжээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажил, албан тушаалын жагсаалт шинэчлэн батлах тухай” 0 дугаартай тушаалыг шүүхэд гаргаж өгчээ.
Уг тушаалын 01 дүгээр хавсралтаар Эрх хэмжээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажил, албан тушаалын жагсаалт шинэчлэн баталсан ба жагсаалтын 2 дугаарт Харилцааны менежер эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх эрх бүхий албан тушаалтан байхаар баталсан мөн Харилцааны менежерийн ажлын байрны тодорхойлолтын 5.3 дахь заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж заажээ.
14.Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т “Энэ хуулийн 49.1-д зааснаас гадна ажил үүргийн онцлогтой нь холбоотойгоор эд хөрөнгийн хариуцлагын, ... зэрэг нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл эдгээр асуудлаар хөдөлмөрийн гэрээнд дагалдах тусгайлсан гэрээ байгуулж болно” гэж мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Ажил олгогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, бусдад шилжүүлэх шийдвэр гаргах, эсхүл эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хадгалах чиг үүрэг бүхий ажилтантай ажил олгогч харилцан тохиролцож, тухайн ажилтны эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно” гэж мөн 75.2-т “Эд хөрөнгө захиран зарцуулах эрх мэдлийн хэмжээ, хязгаар, мөн хамгаалах, хадгалах эд хөрөнгө, түүний байршил болон талуудын бусад эрх, үүргийг хөдөлмөрийн гэрээнд, эсхүл дагалдах гэрээнд тусгайлан тусгана” гэж тус тус хуульчилжээ.
Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэл нь тухайн ажилтан эд хариуцагч байхаас гадна ажил олгогч түүнтэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгасан байх шаардлагатай бөгөөд ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа байгууллагад хохирол учруулсан байх урьдчилсан нөхцөлүүдийг хангаснаар ажилтанд шаардах эрх үүсэх журамтай.
15.Гэтэл хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарын захирлаас ажилтан Р тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа 2017 болон 2022 онуудын Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан мөн Ажлын байрны тодорхойлолт 2.1, 2.2 дахь заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байх ба харин Ажлын байрны тодорхойлолтын 5.3 дахь заалт буюу Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д “Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх ажилтны хувьд сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа нь хариуцагчийн нэхэмжлэгч Р тай байгуулсан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай тушаалд хамааралгүй гэж шүүх үзлээ.
16. Иймд нэхэмжлэгч Р гийн үйлдсэн зөрчлүүдээс сүүлд үйлдэгдсэн буюу 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг ажил олгогч 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр илрүүлсэн боловч хоёр сар, 11 хоногийн дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх заалтад илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчсөн байх тул ажил олгогчийн уг шийдвэрийг хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарын захирлын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р г урьд эрхэлж байсан Х банкны Б аймаг дахь салбарын Төв тооцооны харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
17.Нэхэмжлэгч Р нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х банкны Б аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Х банкны Б аймаг дахь салбарын захирлын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р г Х банкны Б аймаг дахь салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х банкны Б аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч,гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж