Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
Хэргийн индекс | 138/2022/00098/И |
Дугаар | 138/ШШ2022/00952 |
Огноо | 2022-11-04 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 138/ШШ2022/00952
2022 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 8/ШШ2022/00952 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг ******* ******* адаг гэх газар оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын дугаар баг ын - тоот /шинэчилсэн хаягаар -29/-д оршин суух, ЖЯ920622 регистрийн дугаартай овогт ын эд холбогдох,
“1 0 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч У.*******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа /ү-0738/
Хариуцагч Б.
Хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямсүрэн /ү-1223/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.******* нь хариуцагч Б.эд холбогдуулан 1 0 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч У.*******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би ийн дүү тай 2, 3 хоног машин хайж яваад олдохгүй болохоор нь “манай эгчийн машиныг авч болно” гэхэд нь тэй тохироод 9 400 000 төгрөгөөр машиныг нь худалдаж авсан. Хоёр хоноод аймгаас хөдөө гэр лүүгээ явах болж, замдаа манай хүргэн ах Бямбаа энэ машиныг барьж явсан. Хүргэн ах Бямбаа Баяндун сум руу, би ******* сум руу явах учир замдаа хоёр тийш салсан. Гэтэл замдаа машин доголдоод унтарч, нормаль барихгүй байсан. Гол дээр зогсож голын мөс сайн хөлдсөн эсэхийг харчихаад явах гэхэд машин нь асдаггүй. 5, минут болоод асаж, цаашаа арай гэж гэртээ очсон. Тэгээд өглөө нь машин бүр асахгүй болсон. Тэгэхээр нь гэрээсээ сум руу 70 000 төгрөгөөр чирж аваачиж гэж хүнээр үзүүлэхэд “асахгүй байна. Дарлага, свеча зэргийг нь сольж үзээд ч нэмэргүй байна” гэж хэлсэн. Ингээд тай холбогдож хэлэхэд “аваад ир, би янзлаад өгье” гэхэд нь ачуулаад аймагт авчирсан. Машиныг буцаая гэтэл үгүй гэсэн учраас засуулах гээд үлдээсэн. Засаж өгөөгүй учраас шүүхэд хандсан. 9 400 000 төгрөгөөр авсан машин ганцхан хоноод асахгүй болно гэж байхгүй шүү дээ. Өмнө нь доголдолтой машин байсан гэж бодож байна. Муу машин бол хол замд явахад доголддог гэдэг. Машин авчирч орхисноос хойш ийн гадаа 2022 оны 07 дугаар сар хүртэл байсан. Оношилгооны хүмүүс ирэхэд нь би өмгөөлөгчтэйгээ очсон. Тэр хүмүүс нь гадна талаас нь харж харж “оношилж чадахгүй” гэсэн. Ингээд удаагүй Бамбарууш гэж засварын газарт очиход Ганхөлөг гэж засварчин залуу машиныг үзээд “аргагүй мотор нь дууссан машин байна. Манайд мотор 2 000 000 төгрөг гээд байгаа. Моторыг шинээр солихоос өөр засвар хийхгүй” гэхэд нь тэй уулзаж сая, саяар нь гаргаад мотор авъя гэхэд “үгүй” гэсэн. Ингээд машинаа аваад 450 000 төгрөгөөр сэлбэг авчруулж, гэж хүнээр мотороо боолгосон. Энэ хүн “ингэж боолгоод удаан явахгүй” гэж хэлсэн. Дараа нь шинжээчээр томилогдсон Доктор засварын газарт очиход “асаад явж байгаа машиныг үзэж оношлох боломжгүй” гэсэн. Ирж байх замд маслоны улаан гэрэл нь ассан. Тэгэхээр нь улаан гэрэл асаад байгаа нь ямар учиртай юм бэ гэж асуухад “явж байгаа машиныг оношлох боломжгүй” гэсэн хариу өгсөн. Иймд сэлбэг авсны 450 000 төгрөг, засварын 450 000 төгрөг, машин ачуулж ирсэн 200 000 төгрөг, нийт 1 0 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. “аваад ир, засаад өгье” гэчихээд машин ачуулж 200 000 төгрөгөөр хохироож байгаа нь байж болохгүй асуудал. 9 400 000 төгрөгөөр авсан машин 2 хоногт эвдэрнэ гэж юу байхав дээ. Аваад ядаж хоносон бол би хариуцна. Гэтэл аваад замдаа явж байхад эвдэрсэн байхад би юу гэж хариуцах билээ гэв.
Хоёр иргэн хоорондоо хэлэлцэж тохирсны үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээ хийж болно. Тэгэхдээ худалдаж байгаа зүйлийнхээ иж бүрдэл, бүрэн бүтэн байдал, чанар зэрэгт худалдаж байгаа тал баталгаа гаргаж өгөх, худалдан авч байгаа тал шалгуулж авах боломж байдаг. Гэвч иргэд хоорондоо итгэлцээд өгч, авчихдаг. Энэ машин доголдолтой байсан гэдэг нь цаг хугацааны хувьд илэрхий тодорхой харагдаж байна. Хоёр ч удаа техникийн шинжээч томилсон боловч аль аль нь огт дүгнэлт гаргаж чадаагүй. *******ын унасан эдэлснээс болж эвдэрсэн гэж үзэх гэхээр аймгаас гараад хэвийн бариад явж байтал Галын гол хүрээд л унтарчихсан. Түүнээс цааш жаахан явж байгаад моторыг нь минут хөргөх маягаар явж гэрийнхээ гадаа очсон. Түүнээс хойш асаагүй, унаж эдэлсэн асуудал байхгүй. Энэ байдлаас нь харахад тухайн тээврийн хэрэгсэл анхнаасаа элэгдэл норм нь дуусчихсан байсан. *******д шилжүүлсний дараа тэр байдал нь гарч ирж байгаа юм. Засварчид “мотор муудаж байгаа нь бензин тосоо илүү идэх байдлаар ажиглагдана” гэж хэлдэг. Хариуцагч “бид хот руу хэд хэдэн удаа яваад ирсэн” гэж яриад байдаг. Бензинээ нормоороо идэж байна уу, илүү идээд байна уу гэдгийг мэдсэн л байж таарна шүү дээ. Ингэж сэжиглэх үндэслэл шалтгаан байна. Учир нь, “2021 оны 09 сарын 22-нд сайн чанарын машин авсан” гэсэн мөртлөө сар гаруйхан хугацааны дараа зарчихаж байгаа юм. Тос масло, бензинээ хэвийн хэмжээнээс илүү идсэн үү, ямар нэг доголдол үүссэн учраас ийм хурдан зарсан гэж үзэж байна. Хариуцагч “ээж эмчилгээтэй байсан, нөхөр лүүгээ явах шаардлагатай болсон зэргээс мөнгө хэрэг болоод зарсан” гэж ярьж байгаа боловч эдгээрт мөнгө зарцуулаагүй, өөр машин авсан гэдгээ сая өөрөө ярьж байна. Тэгэхээр өөрийн машиныг цааш явцгүй болсон гэдгийг ойлгож мэдээд, машин сайн мэдэхгүй *******д өнгө үзэмжээр нь зарчихсан нөхцөл байдал харагдаж байна. Машиныхаа доголдол, нөхцөл байдлыг хэлээгүй. ийн хувьд машины эзэн л болохоос биш машинаа магтах сайшаах, зарж борлуулах, машинаа барьж үзэх, оношлуулах зэрэг асуудалд огт оролцоогүй. Энэ асуудалд л оролцсон. Эцэст нь эгчийнхээ машиныг л өгсөн. Машин эвдэрсэн асуудлыг малаа авахаар очихдоо өөрийн биеэр үзэж мэдсэн. машиныг асаахаар оролдож үзээд “нормаль баригчтай холбоотой байна” гэж хэлээд малаа аваад явсан. Үүний дараа сумынхаа засварчин дээр чирж аваачсан боловч свечаг сольж үзээд асахгүй байсан. Засварын газрын хүн машиныг оролдоогүй. Мөн тос масло, бензин солиогүй асуудлууд бүрэн тогтоогдсон. Ингээд тай ярихад “машинаа аваад ир. Би засалцаад өгье” гэсэн учир аймагт авчирсан. Шинжээч нарыг очиход хүртэл “машинаа хамтраад засчихъя, мөнгийг нь хуваагаад төлье” гэж бүх хүмүүсийн дэргэд хэлж байсан. Машины эзэн худалдах гэрээ, бичиг баримтаа бүрдүүлсэн боловч машины чанар байдал, үзүүлж шалгуулах бүхий л асуудлыг хариуцсан учир үүнийгээ өөрөө мэдээд “би засалцаж өгье” гэдэг асуудал ярьж байсан. Гэтэл одоо бүх асуудлыг үгүйсгэж яриад байгаа нь харамсалтай байна. Худалдагч тал баталгаа гаргаж өгөх ёстой. Худалдан авч байгаа тал үзүүлж харуулаад оношлогоо хийлгээд авахыг нь хэн ч хориглоогүй. Анх авахдаа ******* өөрөө ч унаж үзээгүй. унаад ******* хажууд нь сууж явж үзээд авахаар болсон байдаг. Доголдолтой машин байсан гэдгийг сэжиглэх баттай үндэслэл нь үнэтэй автомашинаа богино хугацаанд зарсан байдал, мөн тос масло хэвийн хэмжээнээс ихээр идэх гэх зэргээр мотор муудаж байгаа нь мэдэгдэх боломжтой гэдгийг засварчид хэлээд байдаг. Энэ нөхцөл байдлуудаас шалтгаалаад нэхэмжлэгч тухайн тээврийн хэрэгслийг буцаая гэсэн шаардлага гаргасан боловч “хэл амны нэмэр. Машиныг нь авъя. Харин засварын мөнгийг хамтраад төлчихье” гээд моторын мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Шинэ мотор түрүү жил гэхэд л 2 000 000 төгрөгийн үнэтэй байсан. Ингээд шинээр мотор авч чадаагүй учир эхний ээлжинд мотороо засуулсан, үүний хөлс, сэлбэгийн үнэ, машиныг ачиж авчирсан тээврийн зардал нийт 1 0 000 төгрөгийг гаргуулъя гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Иймд 1 0 000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б., түүний өмгөөлөгч Р.Нямсүрэн нар хариу тайлбартаа: Миний бие У.*******д өөрийн унаж байсан Toyota Premo маркийн машиныг 9 500 000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд үнээ буулга гэхээр нь ээж маань хагалгаанд орчихоод мөнгө хэрэгтэй байсан, мөн өөрөө машинаа худалдаж аваад сар гаруйхан болж байсан учраас 0 000 төгрөгөөр л бууруулах боломжтой гэдгээ хэлэхэд өөрөө зөвшөөрсөн. Машиныг шилжүүлэх үед ямар нэг доголдол, эвдрэлгүй байсан. Манай хашаанаас машинаа зүв зүгээр унаад аваад явсан. 2021 оны 12 сарын 05-ны өдөр манай дүү ******* сум руу очиж тохиролцсон малаа авсан. Аймгаас ******* явах зам нь муу. Тэднийд очиход машин хэвийн ажиллаж байсан гэдгийг дүү маань хэлсэн. 2022 оны 01 сарын 06-ны өдөр машинаа манай хашаанд авчирч тавьсан бөгөөд урд гупер унжсан, ар талын гупер хагарсан, мөн машины түлхүүр хугарсан байгаа нь машины бүрэн бүтэн байдалд нөлөөлсөн байх магадлалтай. Худалдан авсан хүн өөрийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүргээ биелүүлээгүйгээс үүдэлтэй аливаа асуудлыг би хариуцах ёсгүй. Бидний хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй тул ямар гэрээнээс татгалзах талаар ярьж байгааг нь би ойлгохгүй байна. 9 400 000 төгрөгийн 7 700 000 төгрөгийг бэлнээр авч, 1 700 000 төгрөгт нь мал авахаар тохиролцсон. Мөнгө төгрөг, малаа асуудалгүй бүгдийг авсан. Нэр усаа шилжүүлсэн. Энэ хүн машин эвдэрсэн асуудлаа надад хэлээгүй. Манай дүүтэй л ярьж байсан байх гэж бодож байна. Суманд машиныг унаад явж байсныг нь нотлох гэрч байгаа. Гэхдээ би гэрчийг асуулгаагүй. Би бүрэн бүтэн машин өгсөн. Надтай нэг ч яриагүй. Дүүтэй ярьсан. Эвдэрхий машинаа манай хашаанд авчраад надад хүлээлгэж өгөөгүй. Тиймээс засварын хөлс, ачиж ирсэн хөлсийг төлж чадахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Энэ хоёр хүн худалдан авах гэрээ, зээлээр худалдан авах гэрээ аль алийг нь бичгээр хийгээгүй. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад зээлээр худалдан авах хэлцэл хийсэн байна гэж харагдаж байна. Учир нь, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх гэсэн 3 заалтаар худалдах, худалдан авах гэрээ хийгддэг. Өнөөдөр эхний заалтаар буюу хэсэгчилж авахаар гэрээ хийгдсэн байна. Хэлцэл хийхдээ “би 500 000 төгрөгөөр авсан. 9 500 000 төгрөгт зарна. Хөдөөний хүн учир бензины 0 000 төгрөгийг татаж 9 400 000 төгрөгөөр өгье” гээд 9 400 000 төгрөг гэж хийсэн. Ингээд 7 700 000 төгрөгөө бэлэн өгч, 1 700 000 төгрөгт мал өгөхөөр тохирсон. Машиныхаа чанар байдал, бүх зүйлийг үзээд “бүрэн бүтэн байна, болно” гээд аваад явсан. 2021 оны 12 сарын 05-ны өдөр очиж малаа авсан. 2022 оны 01 сарын 28-нд шүүхэд өгсөн тайлбартаа “манай дүү 2021 оны 12 сарын 05-нд очиж малаа авсан. Аймгаас ******* сум руу явах зам нь муу. Тэднийд очиход машин хэвийн ажиллаж байсан гэдгийг дүү маань надад хэлсэн. Машин эвдэрхий, асахгүй байна гэж надад нэг ч удаа хэлээгүй. Дүүтэй л ярьсан” гэсэн байна. Үүнийгээ ч сая мөн өөрөө баталж “эмэгтэй хүн учраас машин мэдэхгүй гэж бодоод би дүүтэй нь ярьсан” гэж хэлж байна. Энэ нь буруу. Нөгөө талаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэж үзэхэд энэ гэрээнээс татгалзах эрхтэй. Гэхдээ үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд татгалздаг. Энэ тохиолдолд хуульд зааснаар аль аль байдлыг нь нотолж байж татгалзана. Үнэхээр худалдагчийн буруу байвал байрыг нь сольдог. Байрыг сольсон тохиолдолд худалдан авагчаас худалдагч нь хохирлоо төлүүлэх эрхтэй байдаг. Анхны 9 400 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хариуцагч хүлээж аваад хариу тайлбараа гаргаж, үүндээ “бүрэн бүтэн машин хүлээлгэж өгсөн” гэсэн байдаг. Машинаа 2022 оны 01 сарын 06-нд ийн хашаанд нь аваачиж тавьсан. Энэ үйлдэл нь “байраа солъё. Машиныг чинь өгчихлөө. 9 400 000 төгрөгөө авъя” гэсэн үйлдэл гэж ойлгогддог. Гэтэл тог нь асахгүй, кадушка нь ажиллахгүй, түлхүүр нь байхгүй, онгорхой, урд талын купер нь унжчихсан, хойд талын купер нь хагарсан байдалтай хашаанд нь авчирч хаяад, эзэнд нь хүлээлгэж өгөхгүй явчихсан байдаг. Үүнийгээ тайлбарлахдаа “ачиж буулгахад ийм болсон” гэдэг. Ингээд хуульд заасан үүргээ биелүүлээгүй гээд энэ нэхэмжлэлээ дэмжээд явж байснаа “худалдахдаа гэмтэлтэй байсан уу, авсныхаа дараа өөрийн хариуцлагагүйгээс буруу бензин хийсэн, гал түлсэн, эсхүл мэргэжлийн бус засварчинд үзүүлээд ийм болсон уу” гэдэг асуудлаар шинжээчийн дүгнэлт гарсны дараа шинэ моторын үнэ 2 000 000 төгрөг, засварын хөлс 500 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ өөрчилсөн. Үүгээрээ “энэ хүн үүргээ биелүүлсэн юм байна. Надад бүрэн бүтэн машин өгсөн юм байна. Гэхдээ энэ мотор задлуулсан учир шинэ мотор тавиулчихъя” гэдэг байдлаар хүлээн зөвшөөрсөн байна. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй хариу тайлбар гаргахад “тэгвэл дахин шинжээч томилуулъя” гэдэг асуудал тавьсан. Шинжээч томилсон захирамжийг бидэнд утсаар мэдэгдсэн. Бид гомдол гаргахгүй гээд гомдол гаргаагүй. Шинжээчээр томилогдсон “Ган доктор” ХХК нь “хэзээ эвдэрснийг нотлох боломжгүй. Мэргэжлийн бус хүнээр задлуулсан байна. Задалсан машинд дүгнэлт гаргахгүй” гэсэн хариу өгсөн. Үүний дараа “бид үнэхээр энэ эвдэрлийг нотолж чадаагүй юм байна” гээд нэхэмжлэлийн шаардлагаа 1 0 000 төгрөг болгож багасгаж орж ирсэн. Энэ асуудал дээр нь эвлэрэх боломжтой. Үүнд нь би оролцохгүй. Гэвч хариуцагчийн зүгээс “би 1 0 000 төгрөгийг төлөхгүй. Зарим хэсгийг нь ч төлөхгүй. Учир нь энэ моторын асуудал надаас болоогүй. Би бүрэн бүтэн машин өгсөн” гэсэн тайлбар хэлж байна. Иймд худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн байна. Худалдагчид ямар нэг буруу байхгүй юм байна. Худалдагч чанарын доголдолтой машин өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч талаас өөрийн иргэний үнэмлэхийн болон тээврийн хэрэгслийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зарлагын баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, “ХААН банк” дахь гийн харилцах 54214461 тоот дансны 2022.06.28-2022.07.01-ний өдрийн дэлгэрэнгүй хуулга, зарлагын баримт зэрэг баримтуудыг, хариуцагч талаас автомашиныг 4 талаас нь болон бусад байдлыг харуулсан гэрэл зургуудыг гаргаж өгсөн бөгөөд шүүхээс талуудын хүсэлтээр 88254950 дугаарын 2021.11.22-2021.11.30-ны өдрийн дуудлагын хуулбарыг холбогдох байгууллагаас гаргуулах, гэрчээр , , Б.Батхүү, З., Б., Б., А., Г., Н. нарыг асууж мэдүүлэг авах, шинжээч томилж, дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагаануудыг хийсэн болно. (хх 3, 12, 25-27, 33-39, 43, 44-49, 53-54, 73-75, 82-84, 90, 98, 3-6, 111-116 тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.******* нь тус шүүхэд хариуцагч Б.эд холбогдуулан “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийн үнэд өгсөн 9 400 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “шинэ моторын үнэ 2 000 000 төгрөг, мотор солиулах ажлын хөлс 500 000 төгрөг, нийт 2 500 000 төгрөг гаргуулах тухай” гэж өөрчилжээ. (хх 1, 87 тал)
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа “автомашины мотор боолгоход гарсан сэлбэг хэрэгслийн үнэ 450 000 төгрөг, ажлын хөлс 450 000 төгрөг, автомашиныг аймгийн төв рүү ачуулж авч ирэхэд гарсан зардал 200 000 төгрөг, нийт 1 0 000 төгрөгийг гаргуулах тухай” гэж багасгасан болно.
Нэхэмжлэгч У.******* нь ийнхүү нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчөөгүй байх бөгөөд шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “автомашины моторыг боолгоход гарсан сэлбэг хэрэгслийн үнэ 450 000 төгрөг, ажлын хөлс 450 000 төгрөг, автомашиныг аймгийн төв рүү ачуулж авч ирэхэд гарсан зардал 200 000 төгрөг, нийт 1 0 000 төгрөгийг гаргуулах тухай” гэж үзэх бөгөөд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд энэхүү шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон болно.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь машиныг худалдаж аваад сар гаруйхан хугацааны дараа машиныг цааш явцгүй болсон гэдгийг ойлгож мэдээд, машин сайн мэдэхгүй *******д өнгө үзэмжээр нь зарчихсан нөхцөл байдал харагдаж байна. Үнэхээр сайн машин байсан бол сарын дотор эргүүлээд зарна гэдэгт үнэхээр эргэлзэж байна. Машиныг худалдахдаа доголдол, нөхцөл байдлыг нэхэмжлэгчид хэлээгүй. Худалдагч тал баталгаа гаргаж өгөх ёстой байтал өгөөгүй. Гэтэл тухайн машин нь худалдаж авсны маргааш нь л асахгүй болж доголдсон. Машин асаагүй учир унаж эдэлсэн асуудал байхгүй. Анх гэрээг цуцалж тээврийн хэрэгслийг буцаая гэсэн шаардлага гаргасан боловч хэл амны нэмэр, машиныг нь авъя, харин засварын мөнгийг хамтраад төлчихье гээд моторын мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Шинээр мотор авч чадаагүй учир мотороо боолгосон. Мотор боолгосны хөлс, сэлбэгийн үнэ, машиныг ачиж авчирсан тээврийн зардалд нийт 1 0 000 төгрөгийг гаргуулъя гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Үүнийг барагдуулж өгнө үү...” гэж тайлбарладаг.
Хариуцагч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг бөгөөд татгалзлын үндэслэлээ “...Машиныхаа чанар байдал, бүх зүйлийг үзээд бүрэн бүтэн байна, болно гээд аваад явсан. Машин эвдэрсэн асуудлаа надад хэлээгүй. Үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалздаг. Энэ тохиолдолд хуульд зааснаар аль аль байдлыг нь нотолж байж татгалзана. Үнэхээр худалдагчийн буруу байвал хохирлоо төлүүлэх эрхтэй. Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Томилогдсон шинжээч машиныг хэзээ эвдэрснийг нотлох боломжгүй, мэргэжлийн бус хүнээр задлуулсан байна, задалсан машинд дүгнэлт гаргахгүй гэсэн хариу өгсөн. Худалдагчид ямар нэг буруу байхгүй. Худалдагч чанарын доголдолтой машин өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж тайлбарлан маргадаг.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч У.*******, хариуцагч Б. нар нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр NZT2400058144 аралын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 20 оны 08 дугаар сарын 09-нд Монгол Улсад оруулж ирсэн, суудлын зориулалттай Toyota Premio-T240 маркийн мөнгөлөг өнгийн 33-27 ДОР улсын дугаартай хуучин автомашиныг 9 400 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, худалдагч Б. нь дээрх автомашиныг худалдан авагч У.*******ын өмчлөлд шилжүүлж, худалдан авагч У.******* нь хэлэлцэн тохирсон үнээс 7 700 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1 700 000 төгрөгөнд мал /хонь, ямаа/ өгөх үүргийг тус тус хүлээж, талууд гэрээнд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлэн амаар хэлцэл хийсэн байх ба тэдний хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр “худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байна. (хх 1, 11, 52-54, 89-90 тал)
Талууд уг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй хэдий ч Иргэний хуульд энэ төрлийн гэрээг заавал бичгээр байгуулахыг шаардаагүй бөгөөд талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дээрх гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн талуудыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед гэрээний зүйл болох 33-27 ДОР улсын дугаартай Toyota Premio-T240 маркийн автомашин нь хариуцагч Б.ийн нэр дээр, бичиг баримтын зөрчилгүй байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд худалдагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч У.******* нь тухайн автомашиныг худалдан авах үедээ зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг шалгаж авах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч У.******* нь анх автомашин худалдаж авах хэрэгтэй байгаа талаараа хариуцагч Б.ийн төрсөн дүү Б.ад хэлж, тэд хамт автомашин хайж байсан байх ба тус маргаан бүхий автомашиныг Б.аар шалгуулж авч байсан нь талуудын тайлбар болон гэрч Б.ын мэдүүлгээр тогтоогддог.
Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, 111.2.1-д “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ” гэж тус тус зааснаар Toyota Premio-T240 маркийн автомашиныг өмчлөх эрхийг нэхэмжлэгч У.******* авч, эд хөрөнгө өмчлөх эрх түүнд үүсэж, харин хариуцагч Б.ийн өмчлөх эрх дуусгавар болжээ.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, хэрэгт авагдсан дараах бичгийн баримтууд болох:
- гэрч гийн “...Машиныг аваад, дүүгийндээ аваачиж тавьсан. Маргааш нь 1600 цаг өнгөрч байхад ******* аймгаас гараад, “Шинь шинь” ХХК-аас баруун хойш явж байтал машин доголдож эхэлсэн. Тэгээд Баруун хүүжийн голын урд явж байтал зам дээр машин өөрөө унтраад зогссон. ******* суманд байдаг Батбаярын гэж хүнд үзүүлсэн.д үзүүлэхдээ бид хөдөөнөөс машиныг чирүүлж аваачсан. Задалсан зүйл огт байгаагүй...” гэх мэдүүлэг (хх 25-27 тал),
- гэрч гийн “...Бензин нь тасалдаад ч байгаа юм уу, бөглөрөөд ч байгаа юм уу тиймэрхүү байсан. У.******* гэртээ хариад 2 хоногийн дараа над руу машин асахгүй байна гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хх 33-34 тал),
- гэрч Б.Батхүүгийн “...У:******* машинаа асаалгая гээд чирээд манай хашаанд оруулж ирсэн. Тэгэхэд нь үзээд 4 кадушка-г нь 4 очлууртай нь сольсон боловч асахгүй байсан. Сэлбэгийг нь солиод ч асаагүй. Өөр зүйлүүдийг задлаагүй. Зөвхөн 4 кадушка, 4 очлуураа бариад ирснийг нь сольж өгсөн...” гэх мэдүүлэг (хх 35-37 тал),
- гэрч Б.гийн “...У.******* машин ачиж аймагт хүргэж өгөөч гээд 200 000 төгрөгийн хөлсөөр буулгаж өгсөн. Ямартай ч ******* сумаас мөнгөлөг өнгийн жижиг тэргийг ачиж, ******* аймагт авчран Адуунчулууны уурхайн урд талын далан дээр буулгасан...” гэх мэдүүлэг (хх 44-45 тал),
-гэрч Б.ын “...2021 оны 12 сарын 05-ны өдөр эгч эд би машины мөнгөний дутуу 1 700 000 төгрөгийг өгсөн. Үүний оронд би *******аас хонь, 5 ямаа авахаар тохирсон бөгөөд би хонь 4 ямаар *******аас авсан. Тэр өдөр ******* нь надад машин унтарч асаад байна гэсэн. Тэгээд би асааж үзэхэд зүгээр байсан бөгөөд хааз өгөнгүүт зүгээр, хаазаа авангуут унтраад байсан. Ингээд би нормаль баригчдаа байу магадгүй гэж хэлж байсан. ******* нь машинаа авч ирэхээс өмнө манайд ирээд машин болохгүй байнаа гэж хэлсэн. Тэгэхэд нь би машинаа авчирвал засварт оруулаад өгье л гэж хэлж байсан. Үүнээс хойг эхнэрийн 86596626 гэсэн дугаар луу байнга залгаж дарамтлах болсон. Би хөдөө явдаг учраас миний утас сүлжээгүй байсан...” гэх мэдүүлэг (хх 46-48 тал),
- Шинжээчээр томилогдсон “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын ******* аймгийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн инженер Г.Баярхүүгийн “...2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ...тээврийн хэрэгслийг шалгаж үзээд ...1. Асааж үзэх боломжгүй /аккумлятор нь байхгүй/ уг машин нь асахгүй байгаа тул эвдрэл гэмтлийг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт (хх 73-75 тал),
- гэрч А.ын “...Бензин нацос нь эвдэрсэн байсан. Элэгдэл хоргодлын хугацаа нь дууссан байх. Бензин, тос масло сольсноос энэ эвдрэлийг үүссэн гэж үзэхгүй. Свеча, нормаль баригчийг сольсноос дээрх гэмтэл үүсэхгүй. Машины моторын кампресс дууссан байсан. Үүнээс болж асахгүй байгаа юм. Одоо уг машиныг засахад мотор солих л асуудал байгаа. Кампресс гэдэг нь ердөө даралт юм. Даралт байхгүй байгаагаас мотор ажиллахгүй байгаа юм. Мөн дотоод эд ангиуд муудсан байсан. Би засварчны мэргэжлийн үнэмлэхтэй...” гэх мэдүүлэг (хх 82-84 тал),
- шинжээчээр томилогдсон “Ган доктор” ХХК-ийн Доктор Чойбалсан салбар нь “...Өмнө нь ямар эвдрэл гэмтлийн улмаас машин асахгүй байсан, ямар засвар үйлчилгээ хийж машин хэвийн хөдөлгөөнд оролцсоныг бид жолоочийн хэлснээр дүгнэлт гаргах боломжгүй...” гэж дүгнэлт гаргаагүй /хх 98 тал/ бөгөөд тус Доктор Чойбалсан салбарын менежер Г.ыг гэрчээр асуусан бөгөөд түүний “...машин нь ассан байсан болохоор оношлох боломжгүй гэсэн. Техникийн талаасаа моторыг задалсан даруйд нь харж ямар шалтгаанаас болж асахгүй байсан болохыг тогтоох боломжтой. Задлаад асаасны дараа ямар эвдрэл гэмтэл учирсныг нөхөн тогтоох боломжгүй учраас оношлогдох боломжгүй л гэж дүгнэлт гаргаагүй...” гэх мэдүүлэг (хх 111-1 тал),
- гэрч Н.ийн “...Мотор нь цохисон байсан. Эдэлгээ нь дууссан байсан байх. Мотор нь өмнө нь боосон мотор байсан. Тухайн үед өөрт нь боосон мотор байсан байна гэдгийг хэлж байсан. Кольц нь дуусаад мотор эдэлгээгүй болсон байсныг янзалсан. Свеча, нормаль баригчийг сольсноос мотор эвдрэхгүй...” гэх мэдүүлэг (хх 114-116 тал) зэргээр худалдан авагч У.******* нь гэрээний зүйл болох автомашиныг хүлээн авсан өдрийн /2021.11.22/ маргааш нь тухайн тээврийн хэрэгсэл нь доголдож эхлэн асахаа больсон, үүнээс хойш уг машин асаагүй учир авто замын хөдөлгөөнд өөрөөр нь явуулж оролцуулах боломжгүйн улмаас машиныг чирч ******* сумын төв рүү аваачиж автомашин засварладаг хүнд үзүүлж зарим сэлбэг хэрэгсэл /кадушка, очлуур/-ийг солиулсан боловч мөн асаагүй, ингээд тухайн тээврийн хэрэгслийг өөр тээврийн хэрэгсэлд ачиж аймгийн төвд байх хариуцагч /худалдагч/ Б.ийн хашаанд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр аваачиж өгсөн, үүнээс хойш тухайн тээврийн хэрэгсэл хариуцагчийн хашаанд байж байгаад талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр авто засварын газарт машиныг чирч аваачиж, хамтдаа засварчинд үзүүлэхэд “машины моторыг солих, засуулах шаардлагатай” гэж тухайн засварчин зөвлөсөн, үүнээс хойш нэхэмжлэгч У.******* нь машиныг эзэмшилдээ авч 2022 оны 07 дугаар сард наадмын өмнө Н. гэж засварчнаар автомашины моторыг боолгон, машиныг асааж, одоо унаж хэрэглэж байгаа зэрэг үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
Хариуцагч Б. нь автомашиныг доголдож байгаа талаар нэхэмжлэгч нь надад хэлээгүй гэж маргадаг боловч түүний шүүх хуралдаанд гаргасан “...2022 оны 01 дүгээр сарын 06-нд авчирсан. Авчирч тавих үед нь би байгаагүй. Аав байсан. Манай хашаанд тавьсныг тэр өдөр нь л мэдсэн. 2022 оны 06 дугаар сарын 24-нд би чирж Бамбаруушийн засварын газарт аваачиж өгсөн. Энэ хугацаанд манай хашаанд байсан. Манай дүү мэргэжлийн засварчин биш. Тиймээс мэргэжлийн засварчин луу хамт явъя гэсэн болохоос биш засаад өгье гэж хэлээгүй. Дүү өөрөө надад энэ тухай хэлсэн...” гэх тайлбараар түүнийг гэрээний зүйл болох автомашин доголдсон талаар мэдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авсан эд хөрөнгө доголдолтой бол худалдсан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу тухайн төрлийн доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхийг худалдан авагч тал эдэлнэ.
Гэхдээ худалдан авагч нь тухайн эд хөрөнгийн доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах эрхээ худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол тэр хугацааны дотор, харин баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор гаргах эрхтэй гэж Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зохицуулж өгсөн.
Талууд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулах үедээ эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоогоогүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч У.******* нь хуульд зааснаар тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор эд хөрөнгийн доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах эрхтэй байна.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч У.******* /худалдан авагч/-ыг мөн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч У.******* нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг доголдсон тул хуульд заасан хугацааны дотор буюу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Б.ийнд аваачиж өгсөн, мөн 2022 оны 01 дүгээр сарын -ны өдөр тус шүүхэд “гэрээнээс татгалзаж, тээврийн хэрэгслийн үнэд өгсөн 9 400 000 төгрөгийг буцаан гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа зэргээс түүнийг хуульд заасан дээрх эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тухайн автомашиныг өөрөө авч, харин эвдрэлийг засварлуулахаар болж үүнтэй холбоотойгоор хариуцагчаас 2 500 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч шүүх хуралдааны шатанд уг шаардлагаа багасгаж, 1 0 000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд энэ шаардлагын үндэслэлээ “...автомашины моторыг солиулах шаардлагатай гэсэн боловч солиулж чадаагүй, харин моторыг боолгосон. Моторыг боолгоход 450 000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл авсан, ажлын хөлсөнд 450 000 төгрөг төлсөн. Мөн автомашиныг аймгийн төв рүү ачуулж авч ирэхэд 200 000 төгрөг зарцуулсан тул эдгээрийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна...” гэж тайлбарладаг.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч У.******* нь худалдан авсан эд хөрөнгө буюу автомашин нь доголдолтой байснаас шүүхэд анх гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах тухай шаардлага гаргаж байсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, мөн багасгаж худалдсан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэхээр шаардсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Б. нь хууль болон гэрээнд заасан дээрх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч У.******* нь үүргээ биелүүлэхийг, өөрөөр хэлбэл автомашины доголдлыг арилгуулахад гарсан зардлаа хариуцагч Б.ээс шаардах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан гэрч Б.гийн “...У.******* машин ачиж аймагт хүргэж өгөөч гээд 200 000 төгрөгийн хөлсөөр буулгаж өгсөн...” гэх, гэрч Н.ийн “...Надаас гарсан зүйл гэвэл блок буюу гилц, ажлын хөлс л гарсан. ******* өөрөө ком жийрэг, гар биеийн укьлаш, кольц, масло шүүр зэргийг авчирч надаар солиулсан. Мотор нь өмнө нь боосон мотор байсан. Над дээр ирэхдээ машины моторыг сугалж авчихсан, машиныг чирээд ирсэн. Моторыг нь салгаад ирсэн учраас ажлын хөлс бага авсан. Ажлын хөлс 200 000 төгрөг, сэлбэгийн үнэ 250 000 төгрөг, нийт 450 000 төгрөг авсан...” гэх мэдүүлгүүд болон засварчин Н.д 450 000 төгрөгийг өгсөн талаарх Н.ийн гарын үсэг бүхий “Бэлэн мөнгөний орлогын баримт”, “Зарлагын баримт” зэргээр нэхэмжлэгч У.******* нь тухайн тээврийн хэрэгслийг ******* сумаас ******* аймгийн төв рүү ачуулж авч ирэхэд 200 000 төгрөг, моторыг боолгоход 450 000 төгрөг тус тус зарцуулсан болох нь тогтоогдож байна. (хх 44-45, 3-4, 114-116 тал)
Харин нэхэмжлэгч нь автомашины моторыг боолгоход Улаанбаатар хотоос буюу Пүрэвсүрэн гэж хүнээс 450 000 төгрөгийн сэлбэг хэрэгслийг захиж авчруулсан гэж гэх хүний Хаан банк дахь харилцах 54214461 тоот дансны хуулга, Пүрэвсүрэн гэж бичигдсэн “Зарлагын баримт” зэргийг хэрэгт нотлох баримтаар өгсөн байдаг. (хх 5-6 тал)
Гэвч Пүрэвсүрэн гэж бичигдсэн “Зарлагын баримт” нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Мөн тухайн мөнгийг шилжүүлсэн гэх Депозит дансны дэлгэрэнгүй хуулга нь энэ хэргийн оролцогч бус гэх хүний данс байхаас гадна 450 000 төгрөгийг 5366094601 тоот Д.Батпүрэв гэх хүний данс руу шилжүүлсэн байгаа зэргээс шүүх эдгээр баримтуудыг үндэслэж нэхэмжлэгчийг автомашины моторыг боолгоход Улаанбаатар хотоос буюу Пүрэвсүрэн гэж хүнээс 450 000 төгрөгийн сэлбэг хэрэгсэл авчруулсан гэж үзэх боломжгүй байна.
Иймд дээрх бүгд үндэслэлүүдээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох автомашины доголдлыг арилгуулахад гарсан зардалд 650 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 450 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч У.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 350 төгрөгийг ******* сумын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 20 150 /650 000 төгрөг ногдох/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.*******д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.ээс автомашины доголдлыг арилгуулахад гарсан зардалд 650 000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 450 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч У.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 350 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид 20 150 /хорин мянга нэг зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар талууд мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА