Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2022/03162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн  хуралдаанаар

Нэхэмжлэгч: Гурван шар овогт Чулуунбаатарын Амарбаясгалан /РД: ЧН83041224/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 26-р хороо, Парксайд хотхон 823-903 тоот

Хариуцагч: “Макс майнд” ХХК /РД: 5486289/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 13-р хороо, Саппора, Солонго-49 төв, 501 тоот

8,395,678 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Амарбаясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ч.Амарбаясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн “Макс майнд” ХХК-д менежер албан тушаалд сарын 2,000,000 төгрөгийн цалинтай ажилд орсон. 2021 оны 9 дүгээр сард “Макс майнд” ХХК-иас гарсан бөгөөд тус компанийн ерөнхий нягтлан бодогч н.Баярсайхантай тооцоо нийлэх үед үлдэгдэл цалин 8,395,678 төгрөгийг надад олгоогүйгээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед хөдөлмөрийн гэрээнд ажилтны зүгээс үсэг зурж баталгаажуулсан боловч нэг хувийг надад өгөөгүй, мөн миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй учир эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ авах боломжгүй хязгаарлагдсан, зээлд хамрагдах боломжгүй болох зэрэг бодит хохирол учруулсан. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс ажилтны цалинг тогтоосон хугацаанд бүрэн олгож хуульд заасан шимтгэлийг төлөөгүй байна. Иймд хариуцагч болох “Макс майнд” ХХК-иас миний ажилласан хугацааны үлдэгдэл цалин 8,395,678 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагаасаа татгалзаж байна.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар тодорхойлолт, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0153 дугаартай төлөөлөгч томилсон итгэмжлэл, Худалдаа хөгжлийн банкны 499134070 дугаартай дансны хуулга, хариуцагчаас “Макс майнд” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 501 дугаартай түрээсийн гэрээ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна. 

Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад                                                                                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Амарбаясгалан нь хариуцагч “Макс майнд” ХХК-д холбогдуулан 8,395,678 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагаасаа татгалзсан.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.Амарбаясгалан шаардлагын үндэслэлээ “Макс майнд” ХХК-д менежер албан тушаалд ажилласан хугацааны цалингаа бүрэн аваагүй гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Худалдаа, хөгжлийн банкны 499134070 тоот дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд Ч.Амарбаясгалан нь 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарыг дуустал хариуцагч “Макс майнд” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, цалин авч байсан  нь нотлогддог. /хх-ийн 4, 39-43/

Нэхэмжлэгч шаардлагаа хариуцагч “Макс майнд” ХХК-д менежерийн албан тушаалд ажилласан, сард 2,000,000 төгрөгийн цалин авахаар тохиролцсон, цалингийн дутуу 8,396,678 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж  өгөх үүрэгтэй боловч хариуцагч хуульд заасан энэхүү үүргээ биелүүлээгүй болно.

Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 47 дугаар зүйлийн 47.1, 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд “цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ” гэж, “ажилтны цалин хөлсийг сард хоёр ба түүнээс дээш удаа, тогтоосон өдөр олгоно” гэж, “ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговрыг мөнгөн хэлбэрээр олгоно” гэж тус тус зохицуулсан байна.

 Хариуцагч “Макс майнд” ХХК-ийн захирал Э.Золбаярт нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн ч хариу тайлбараа ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг хуульд заасан  журмаар /шүүхэд мэдүүлсэн хаяг, утасны дугаар/ мэдэгдсэн ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. /хх-ийн 12-14/

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсгүүдэд хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй байх,  нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй, хуульд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасан  байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Макс майнд” ХХК-иас 8,395,678 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /1999/-ийн 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Макс майнд” ХХК-иас 8,395,678 /найман сая гурван зуун ерэн таван мянга зургаан зуун далан найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Амарбаясагаланд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 152,000 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.БАТСҮХ