| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 307/2025/0323/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/378 |
| Огноо | 2025-07-18 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0323/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүлэн,
Улсын яллагч Б.Энхтулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Орхончимэг, С.Тэгшжаргал,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******д холбогдох эрүүгийн 2418002610348 дугаартай хэргийг 2025 оны 06 сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1981 оны 10 сарын 28-ны өдөр Булган аймагт төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Төрийн албаны зөвлөлийн******* салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг Төрийн албаны зөвлөлийн******* албар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа тус зөвлөлийн 2023 оны 05 сарын 18-ны өдрийн******* дугаартай “Комисс томилох тухай” тогтоолоор төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн захиалгын дагуу төрийн албан тусгай шалгалтыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд орж ажиллахдаа******* хэлтсийн бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт өгөхөөр төрийн албаны системээр материалаа ирүүлсэн*******ийн материалыг холбогдох хууль, журамд заасныг зөрчин төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй буюу төрийн албаны тусгай шалгалт өгөх эрхгүй этгээдийг комиссын хуралдаанаараа хэлэлцэлгүйгээр өөрөө дур мэдэн хянан баталгаажуулж,*******ийг тусгай шалгалтад оруулан Төрийн албаны зөвлөлийн******* албар зөвлөлийн 2023 оны 05 сарын 24-ний өдрийн дугаартай Нэр дэвшүүлэх тухай тогтоолоор дээрх албан тушаалд*******ийг томилуулахаар нэр дэвшүүлэн тогтоолыг хүргүүлж, ерөнхий газрын даргын 2023 оны 06 сарын 09-ний өдрийн Б/ дугаартай*******ийг албан тушаалд томилж татварын улсын байцаагчийн эрх олгох тухай тушаалыг гаргах нөхцөл боломжийг бүрдүүлж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зориуд хэрэгжүүлэхгүйгээр бусдад давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ын: Миний бие Төрийн албаны зөвлөлийн******* салбар зөвлөлд 12 жил ажилсан. 2020 оноос орон тооны нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд шалгалтад бүртгүүлэгч нар бүртгүүлэхдээ цаасаар болон биеэр бүртгүүлдэг байсан. 2022 онд жирэмсний амралтаа аваад 2023 онд ажилдаа ороход цахимаар бүртгэдэг болчихсон байсан. Цахим системээр бүртгэж шалгалтад оруулдаг болсон үе нь намайг жирэмсний амралттай байх хугацаанд байсан. Би амралтаасаа орж ирээд өөрийн эрхээрээ нэвтэрч бүртгүүлэгч нарын бүртгэлийг баталгаажуулдаг байсан. Манайд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 25 дугаартай “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай” тогтоол ирээгүй байсан учраас хуучин журмаараа ажлаа хийж байсан. Тэгэхдээ би энэ хугацаанд хэн нэгэнд давуу байдал бий болгох ашиг сонирхол байгаагүй гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
ийн нэхэмжлэлтэй******* Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох “******* хэлтсийн бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд миний нэрийг дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн******* салбар зөвлөлд даалгах” тухай захиргааны хэргийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тухай******* захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 10-ны өдрийн 114/ШШ2024/ дугаартай шийдвэрийн хуулбар /1-р хх-ийн 9-17/,
Гэрчийн: ...миний бие 2021 онд Төрийн албаны ерөнхий шалгалт өгч төрийн албан хаагчийн нөөцөд орсон. Улмаар******* газарт буюу өөрийн ажилд дээрээ сул орон тоо гарах үеэр нь шалгалт өгч буцаж ажилдаа орох хүсэл эрмэлзэлтэй байсан. Тэгээд 2023 оны 05 сард тухайн газарт хоёр сул орон тоо гарч “Төрийн захиргааны дэс түшмэлийн сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт” өгсөн. Тухайн шалгалтад надаас гадна*******,, нар шалгалт өгсөн ба нь хангалтгүй оноо авч хасагдсан. Харин*******, бид босго оноонд тэнцэж ярилцлагын шалгалтад орж, ярилцлагын шалгалтын үр дүнгээр сул хоёр орон тоон дээр*******, нар нь онооны эрэмбээр тэнцэж татварын улсын байцаагчаар ажилд томилогдож миний бие хасагдсан. 2023 оны 07 сард Төрийн албаны төв зөвлөлөөс ******** аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл дээр шалгалт ирж******* нь төрийн албаны нөөцөд байгаагүй хүнийг тусгай шалгалтад оруулж татварын улсын байцаагчийн албан тушаалд томилуулсан гэх зөрчил илэрч******* нь татварын улсын байцаагчийн ажлаасаа халагдсан. Миний бие*******ийн ажлаасаа чөлөөлөгдсөн шалтгааныг сонсоод хэрэв тухайн хүн байгаагүй бол би тус албан тушаалд тэнцэж томилогдох байсан гэж үзээд******* Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Төрийн албаны төв зөвлөлд гомдол гаргасан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Иймд******* захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүхээс намайг******* газарт татварын улсын байцаагчийн орон тоонд томилох шийдвэр гарч Төрийн албаны зөвлөлд даалгасан. Үүний дагуу би татварын улсын байцаагчийн албан тушаалд томилогдон одоог хүртэл ажиллаж байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19-20/,
Гэрчы: ...Төрийн албаны цахим системээр төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлэхээр ирүүлсэн материалыг хянаж, нягтлан шалгаж, бүртгэж хянан баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан нь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга ******* юм. Холбогдох журмын шаардлага хангасан эсэхийг хянан үзээд комисст танилцуулан бүртгэх эсэх талаар шийдвэр гаргаад шалгалтаа зохион байгуулах үүрэгтэй.******* хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах татварын улсын байцаагчийн сул орон тоонд өрсөлдөж шалгалт өгсөн,*******, нар нь Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар холбогдох материалаа хүргүүлдэг. Тухайн сайт руу нэвтрэх эрх нь нарийн бичгийн дарга *******д байдаг, бусад комиссын гишүүдэд байхгүй. Тэгэхээр комиссын гишүүд тухайн цахим системээр ирүүлсэн иргэдийн материалыг хамтдаа танилцаж шийдвэрээ гаргах ёстой гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23/,
Гэрч*******ийн: ...Би 2021 оны 03 сард Төрийн албаны ерөнхий шалгалт өгч тэнцэж, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 03 сарын 19-ний өдрийн дугаартай тогтоолоор “Төрийн жинхэнэ албаны нөөцөд” бүртгэгдэж төрийн албаны тусгай шалгалт өгөх эрх маань нээгдсэн. Миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын, хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцсэнээр 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 02-Б/ дугаартай тушаалаар тухайн албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2023 оны 04 сарын 17-ны өдрийн 02-Б/ дугаартай “Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажлаасаа гарсан. Намайг өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөний дараа******* хэлтэст татварын улсын байцаагчийн хоёр сул орон тоо гарч, би******* Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зарласан төрийн албаны тусгай шалгалтад бүртгүүлж шалгалт өгч тэнцсэнээр ерөнхий газрын даргын 2023 оны 06 сарын 09-нийн өдрийн Б/ дугаартай “Албан тушаалд томилж, татварын улсын байцаагчийн эрх олгох тухай” тушаалаар томилогдон ажилласан. Тухайн албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаанд Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн хяналт, шалгалт ирж намайг төрийн албаны ерөнхий шалгалт өгөлгүйгээр буюу төрийн албаны тусгай шалгалт өгөх эрхгүй этгээд тусгай шалгалт өгч тэнцэн тус албан тушаалд хууль зөрчин томилогдсон гэх үндэслэлээр ерөнхий газрын даргын 2023 оны 10 сарын 09-ний өдрийн Б/ дугаартай “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалаар тус ажлаас чөлөөлөгдсөн. Миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын, хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2023 оны 04 сарын 17-ны өдрийн 02-Б/ дугаартай “Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажлаасаа гарсан. Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөөр “Төрийн жинхэнэ албаны нөөц”-ийн бүртгэлээс хасагддаг гэдгийг мэдэлгүйгээр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч улмаар дээрх татварын улсын байцаагчийн сул орон тоон дээр төрийн албан тусгай шалгалт өгөхөөр бүртгүүлж шалгалт өгөхдөө өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тухай тушаалаа холбогдох материалын хамт хавсаргаагүйгээр бүртгүүлж шалгалт өгсөн. Намайг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын, хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнийг тусгай шалгалтыг зохион байгуулсан комиссын гишүүд мэдэж байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөхөөр төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлээс хасагддаг гэдгийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс шалгалт ирсний дараа л мэдсэн. Миний бодлоор ******* нь гэсэн хяналт, шалгалтын дараа л үүнийг мэдсэн байх гэж бодож байна. Хэрэв ******* нь мэдэж байсан бол намайг тусгай шалгалтад оруулахгүй байх байсан гэж бодож байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 25-27/,
Гэрчйн: ...Төрийн албаны тусгай шалгалтын комисст орсон үед салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга ******* нь бүх материалыг цахимаар бүртгэж аваад хянаад шаардлага хангаж байгаа болон хангахгүй байгаа талаар комиссын гишүүдэд танилцуулга хийдэг. Тус танилцуулгад үндэслэн комиссын гишүүд тухайн иргэнийг тусгай шалгалтад оруулах эсэхээ шийдвэрлэдэг.******* хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах татварын улсын байцаагчийн сул орон тоонд өрсөлдөж шалгалт өгсөн*******, нар нь Төрийн зөвлөлийн цахим хуудсаар холбогдох материалаа хүргүүлсэн. Тухайн хүмүүсийн материалыг салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга ******* нь хүлээн авч нийт хэдэн хүн материалаа ирүүлсэн, ирүүлсэн материалаас хэд нь шаардлага хангасан, хэд нь шаардлага хангаагүй байна гэж танилцуулна. Шаардлагатай гэж үзвэл бид тусгай шалгалт өгөхөөр ирүүлсэн хүмүүсийн материалтай танилцдаг. Харин дээрх хүмүүсийн материалтай танилцсан эсэхээ сайн санахгүй байна. *******ын танилцуулснаар шаардлага хангасан гэж үзээд шалгалтад оруулсан байна. Мөн Төрийн албаны тусгай шалгалтын цахим сайт руу нэвтрэх эрх нь тус******* дугаар тогтоолоор батгагдсан комиссын гишүүдэд байхгүй зөвхөн тухайн комисст нэр нь байгаа салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга *******д нэвтрэх эрх нь байдаг. Тэгэхээр салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга ******* нь өөрийн эрхээр орж тухайн хүмүүсийн материалыг хянаад төрийн албаны тусгай шалгалт өгөх шаардлага хангасан хүмүүсийн эрхийг баталгаажуулж тусгай шалгалтад оруулдаг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-37/,
Гэрчийн: ...******* хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах татварын улсын байцаагчийн сул орон тоонд өрсөлдөж шалгалт өгсөн,*******, нар нь Төрийн зөвлөлийн цахим хуудсаар холбогдох материалаа хүргүүлдэг. Тухайн сайт руу нэвтрэх эрх нь тус******* дугаар тогтоолоор батлагдсан комиссын гишүүдэд байхгүй зөвхөн тухайн комисст нэр нь байгаа салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга *******д байдаг. Тэгэхээр салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга ******* нь өөрийн эрхээр орж тухайн хүмүүсийн материалыг хянаад төрийн албаны тусгай шалгалт өгөх шаардлага хангасан хүмүүсийн эрхийг баталгаажуулж тусгай шалгалтад оруулдаг. Харин бусад комиссын гишүүд нь ярилцлагын шалгалт дээр нь л зөвхөн ордог. Дээрх гурван иргэний төрийн албаны цахим системээр ирүүлсэн материалыг комисс хуралдаанаар шийдээгүй мөн нягтлан шалгаж үзээгүй. ******* нь тухайн хүмүүсийн материал шаардлага хангаж байгаа гээд оруулж ирсэн. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 25 дугаартай “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай” тогтоолыг тухайн үед танилцаагүй шинээр гарсан байсан байна.******* нь цахимаар материалаа ирүүлж тухайн материалыг комиссын гишүүдээс ******* ганцаараа хянасан. Харин бусад гишүүд хянаагүй болохоор*******ийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн талаар мэдээгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40/,
Гэрчы: ...******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн ахлах мэргэжилтнээр 2022 оны 12 сарын 20-ны өдрөөс 2023 оны 04 сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд миний хариуцдаг хэлтэст ахлах мэргэжилтнээр буюу миний шууд удирдлага доор ажиллаж байсан.*******ийг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн талаар мэдэхгүй, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй хүн төрийн албан хаагчийн тусгай шалгалт өгнө гэдгийг мэдэхгүй, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 25 дугаартай “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай” тогтоол болон Төрийн албаны тухай хуулийн 46.6 дугаар зүйл (Энэ хуулийн 46.1-д заасан иргэнийг төрийн албан хаагчийн нөөцөд байгаад тооцно) гэсэн заалттай танилцаагүй. Комисс бүрэлдэхүүнээрээ хуралдаж төрийн албаны тусгай шалгалт өгсөн,*******, нарын цахим системээр ирүүлсэн материалыг нягтлан шалгаж үзээгүй буюу комисс огт хуралдаагүй. Хурлын тэмдэглэлд би гарын үсэг зурсан нь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга ******* нь хурлын тэмдэглэлд нөхөж зуруулсан байх гэж бодож байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52/,
Гэрчийн: ...Намайг******* хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд тус хэлтэст татварын улсын байцаагчийн сул орон тоо гарсан тохиолдолд тухайн сул орон тоог нөхөхдөө шилжин ажиллах ажлын зарыг өөрийн байгууллагын цахим хуудсанд байршуулаад түүний дараа******* Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл рүү “сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулж өгнө үү” гэсэн албан бичгийг сул орон тоо гарсан албан тушаалын тодорхойлолт зэргийг хүргүүлдэг. Түүний дагуу Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс хуулийн хугацаанд сонгон шалгаруулалт явуулаад, сонгон шалгаруулалтын үр дүнг харж төрийн албаны тусгай шалгалтад тэнцсэн иргэний талаарх нэр дэвшүүлсэн төрийн албаны тогтоол ирдэг. Тухайн тогтоолыг ерөнхий газар руу явуулаад ерөнхий газраас хуулийн дагуу татварын улсын байцаагчийг томилох тушаал гаргаж ирүүлснээр тухайн сул орон тоо нөхөгддөг.*******ийг Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд томилох тухай нэр дэвшүүлсэн тогтоолыг үндэслэн томилсон. Хууль тогтоомж зөрчин төрийн албаны шалгалт өгсөн талаар бол мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63/,
Гэрчийн: ...2023 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаартай “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай” тогтоолын дагуу төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг зохион байгуулж байна. 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монгол Улс даяар тус 25 дугаар тогтоолыг дагаж мөрдөхөөр заасан ба дагаж мөрдсөн. Уг тогтоолыг Төрийн албаны зөвлөлөөс аймгуудын салбар зөвлөл рүү хүргүүлсэн, чиглэл өгсөн талаарх баримт байхгүй байна. Тус тогтоол нь хуулийн нэгдсэн цахим хуудас болох www.legalinfo.mn цахим хуудаст нээлттэй тавигдсан.******* Төрийн албан зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 05 сарын 18-ны өдрийн******* дугаартай “Комисс томилох тухай” тогтоолоор томилогдсон төрийн албаны тусгай шалгалтыг 2023 оны 05 сарын 19-нд зохион байгуулах комисс нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаартай “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам, загвар батлах тухай” тогтоолыг дагаж мөрдөж ажиллах ёстой байсан. Төрийн албаны тухай хуулийн 46.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй харин 46.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөгдсөн хүмүүс нь төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлээс хасагдаж байна гэж ойлгож болно. 46.1 дүгээр зүйлд заасан агуулга нь төрийн жинхэнэ алба хаагчийг ажлаас тус зүйлд заасан үндэслэлээр чөлөөлсөн нь төрийн албаны нөөцөд бүртгэлтэй буюу дахин төрийн жинхэнэ албанд томилогдоход зөвхөн тусгай шалгалт өгч томилогдох, төрийн алба хаагчийн ерөнхий шалгалт өгөх шаардлагагүй гэсэн үг. Мөн 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх журамд энэ 46.1-д заасан нөөцөд байх хугацааг заагаагүй. Хэзээ ч буцаад тусгай шалгалт өгөөд төрийн жинхэнэ алба хаагчаар томилогдох боломжтой байсан гэсэн үг. Харин 46.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөж байгаа бол төрийн жинхэнэ албаны нөөцийн бүртгэлээс хасагдана. Эргээд төрийн жинхэнэ албанд томилогдохдоо төрийн алба хаагчийн ерөнхий шалгалт, тусгай шалгалтыг аль алиныг нь өгч байж томилогдоно гэсэн үг. Цахим системээр ирүүлсэн материалыг шалгалтын комисс 25 дугаар тогтоолын хүрээнд хянаж баталгаажуулна. Шалгалтын комиссын дотоод журмыг мэдэхгүй байна. Тухайн шалгалт 2023 оны 06 сард хяналт шалгалт хийж байх үед******* цахим системд шалгалтад бүртгүүлэх материалаа ирүүлэхдээ ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн материалаа хавсаргаагүй байсан. Ерөнхий шалгалт өгсөн эсэх мэдээлэл буюу Төрийн албаны зөвлөлийн нөөцөд бүртгэсэн тогтоол нь Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст нээлттэй байдаг. Тэгэхээр төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхэхгүй гэдэг журмаар нөөцийн бүртгэлтэй мэдээллийг иргэнээс нэхэхгүй цахим хуудаснаас татаж ашигладаг... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-68/,
“...******* газарт цахим бүртгэл илгээсэн*******,,, нарын илгээсэн материалаас*******ийн материалыг нэг бүрчлэн орж шалгаж үзэхэд Төрийн албан хаагчийн анкетыг хүргүүлсэн, иргэний үнэмлэхийн хуулбар, бакалаврын дипломын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт зэргийг хавсаргаж ирүүлсэн байна... гэх Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим систем буюу https://hh-admin.csc.gov.mn/authorize системд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад гаргуулж хэрэгт хавсаргасан материал /1-р хх-ийн 69-90/,
**************** Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны “Төрийн албаны тусгай шалгалтын материал”, “Ирсэн бичиг”, “Явуулсан бичиг” зэрэг баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 93-94/,
********************** хэлтэст ирсэн 2023 оны 05 сарын 24-ний өдрийн дугаартай тогтоолыг хэрэгжүүлэн*******, нарыг бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд томилон ажиллуулж байна гэх******* хэлтэс 2023 оны 06 сарын 12-ны дугаартай албан бичиг /1-р хх-ийн 96/,
...Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд олон нийтэд мэдээлж, сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлнэ гэж заасанчлан Төрийн жинхэнэ албан хаагчийн сул орон тооны захиалгыг хүргүүлж байна. Үүнд: Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч-2 гэх******* хэлтсийн 2023 оны 04 сарын 20-ны өдрийн дугаартай албан бичиг /1-р хх-ийн 98, 3-р хх-ийн 15/,
************** хэлтсийн бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч албан тушаалд*******, нарыг томилуулахаар нэр дэвшүүлсэн тухай******* Төрийн албаны салбар зөвлөлийн 2025 оны 05 сарын 24-ний өдрийн,******* дугаартай тогтоолууд, уг тогтоолуудыг******* хэлтэст хүргүүлсэн тухай 2023 оны 05 сарын 24-ний дугаартай албан бичиг /1-р хх-ийн 100-102/,
Төрийн албаны зөвлөлөөс******* Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулж, уг хяналт, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай 330 дугаартай тогтоол, уг тогтоолыг******* Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн 2023 оны 10 сарын 03-ны өдрийн 04/ дугаартай албан бичиг /1-р хх-ийн 104-107/,
“...төрийн албаны тусгай шалгалтыг 2023 оны 05 сарын 19-ний өдөр зохион байгуулах комиссыг байгуулсан талаарх******* Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 05 сарын 18-ны өдрийн******* дугаартай “Комисс томилох тухай” тогтоол, уг тогтоолын дагуу зохион байгуулсан төрийн албаны тусгай шалгалтын материалууд /1-р хх-ийн 109-125/,
**************ийн нэхэмжлэлтэй******* Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд холбогдох “******* хэлтсийн бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд миний нэрийг дэвшүүлэхийг Төрийн албаны зөвлөлийн******* салбар зөвлөлд даалгах” тухай захиргааны хэргийн материалд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийг хуулбарласан материалууд /1-р хх-ийн 128-250, 2-р хх-ийн 1-18/,
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 05 сарын 31-ний өдрийн дугаартай “Ажлын хэсэг байгуулж, албан томилолтоор ажиллах тухай” тушаалаар батлагдсан Төрийн албаны тухай хууль тогтоомж, шинэтгэлийн бодлогын хэрэгжилттэй танилцаж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг олон нийтэд сурталчлах, төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулах, төрийн албаны “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим систем дэх мэдээллийн бүрдүүлэлт, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд хяналт хийх, мэдээллийн арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах үүрэг бүхий ажлын хэсгийг зарим аймаг, сумдад ажиллуулах ажлын хүрээнд******* Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд хийгдсэн хяналт, шалгалтын мөрөөр авах хэмжээний тухай тогтоол, хяналт шалгалтын тайлан /2-р хх-ийн 21-58/,
Төрийн албаны зөвлөлийн аймаг, нийслэл дэх салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын нарийн бичгийн даргын албан тушаалын тодорхойлолт /2-р хх-ийн 132-139/,
Шүүгдэгч *******ыг******* салбар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 06 сарын 23-ны өдрийн дугаартай тогтоол /2-р хх-ийн 140/,
Гэрч*******ийг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын, хэлтсийн ахлах мэргэжилтнээс өөрийн хүсэлтээр чөлөөлсөн тухай Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 04 сарын 17-ны өдрийн 02-Б/ дугаартай тушаал /2-р хх-ийн 175/
...аймгийн хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалтын тодорхойлолт /3-р хх-ийн 17-22/,
******* газраас гаргуулсан гэрч,******* нарын ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, ажлын байрны болон албан тушаалын тодорхойлолтууд, ажилтны хувийн хэрэг дэх материалууд /3-р хх-ийн 24-63/,
Гэрчөөс гаргаж өгсөн******* хэлтэст хийсэн хяналт шалгалтын мэдээлэл хуудас /3-р хх-ийн 146-151/,
Гэрч*******ийг ерөнхий газрын харьяа******* хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд томилж, татварын улсын байцаагчийн эрх олгосон тухай ерөнхий газрын даргын 2023 оны 06 сарын 09-ний өдрийн Б/ дугаартай тушаал /3-р хх-ийн 152/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн******* Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар буюу ************** төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны******* дугаартай тушаалаар баталсан төрийн албаны тусгай шалгалтын комиссын бүрэлдэхүүнд орж ажиллахдаа татварын улсын байцаагчийн сул орон тоон дээр сонгон шалгаруулалтад нэрээ өгсөн*******ийг төрийн албаны шалгалтын цахим системийн материалд бүрдүүлсэн бүрдүүлбэрийг хянаж үзэлгүйгээр Төрийн албаны тухай хуулийн 46.2 дахь хэсгийн 46.2.4 дэх зааснаар төрийн албанд тусгай шалгалт өгөх эрхгүй этгээд байсныг нягталж, шалгаж тогтоолгүй, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан журмыг хэрэгжүүлэхгүйгээр*******ийн бүртгэлийг баталгаажуулж түүнд шалгалт өгөх эрхийг бий болгосон. Ингэснээр******* нь төрийн албаны тусгай шалгалт өгч******* хэлтсийн сул орон тоон дээр татварын улсын байцаагчаар томилогдох нөхцөл боломжийг бүрдүүлж бий болгосон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хуулиар болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлээгүй. Тухайн төрийн албаны шалгалт нь 2023 оны 4 сарын 1-ний өдрөөс бүх нийтээр хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын дагуу явагдах байсан. Энэ нөхцөл журмуудыг зөрчсөний улмаас*******т шалгалт өгөх бололцоо бий болгож шалгалт өгүүлж******* нь шалгалт өгч тэнцэж төрийн албан хаагчаар томилогдсон. Тийм учраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал дүгнэлтдээ: Эрх мэдлээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол хор уршиг учирсан эсэхээс үл хамаарч нийтийн албан тушаалтан бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж эсвэл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдлээр гэмт хэргийн үйлдлийн шинж хангагддаг. Субъектив талын шинжийн хувьд бол зориуд гэдэг шинж нь гэм буруугийн шууд санаатай байхыг ойлгоно. Албаны эрх мэдлээ хэрэгжүүлэхдээ албаны бүрэн эрхийн эсрэг, эсвэл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор, эсвэл бусдад давуу байдал олгох зорилготой байхыг хэлнэ. Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх байдлаар эрх мэдлээ хэтрүүлэхийг хэлнэ. Гэтэл өнөөдрийн шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлдлийг хэлбэрийн төдийгөөр нотлоод байгаа боловч гэм буруу, сэдэл, зорилго, санаа, гүйцэлдүүлсэн нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал буюу гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийн 50 хувь болох субьектив санаа зорилго гэдэг ойлголт нотлох баримтын хүрээнд авагдаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч, прокуророос нотлох баримтыг бүрэн бодитойгоор шалгаж үзэж хянаж үзсэний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тодорхойлох, хэргийг шүүхэд шилжүүлэх шаардлагатай байдаг. Прокурор нь шүүгдэгчийг яллах, цагаатгах талын нотлох баримтыг хамтад нь бүрдүүлээд энэ хэргийг эрүүгийн шүүхээр шийдвэрлэх үндэслэл бүрдсэн эсэх дээр хууль зүйн хувьд дүгнэж байх ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эргэлзээний асуудал үүсэж байна. 1 дүгээрт гэм буруугийн эргэлзээ, 2 дугаарт үйлдлийн эргэлзээ, 3 дугаарт хэрэгт авагдсан нотлох баримт буюу үйл баримтын эргэлзээний асуудал яригдана.
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ыг тойрсон асуудал яригдаж байгаа. Энэ тогтоолыг******* Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилогдсон тусгай шалгалт зохион байгуулж байгаа комисс хэрэгжүүлж ажилласан эсэх, ингэхдээ давуу байдал олгосон эсэх асуудал яригддаг. Гэрч “2023 оны 05 сарын 18-ны өдрөөс өмнө дээрх 25 дугаартай тогтоолыг салбар зөвлөлд хүргүүлсэн, чиглэл өгсөн, мэдээлэл хүргүүлсэн талаар мэдээлэл байхгүй...” гэж мэдүүлсэн. Мөн өнөөдрийн шүүхэд өгсөн баримтаар 2025 оны 06 сарын 18-ны байдлаар ************ салбар зөвлөлд Төрийн албаны зөвлөлийн 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллах талаар албан бичиг, шаардлага ирээгүй байна. Энэ нь шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолж байна. Мөн гэрч******* “... Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын, хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн талаарх тушаалаа бүртгүүлээгүй...” гэж мэдүүлдэг. Тэгэхээр шүүгдэгч ******* дангаар Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолыг бусдад давуу байдал олгохын тулд санаатайгаар хэрэгжүүлэхгүйгээр, хуучин журмаа хэрэгжүүлж шаардлага хангаагүй иргэнийг бүртгэж, шалгалтад тэнцүүлж татварын улсын байцаагчийн албан тушаалд томилох нөхцөл боломжийг бүрдүүлсэн гэдэг үйл байдлууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Мөн гэрч,,, буюу шалгалт зохион байгуулах комиссын гишүүдийн мэдүүлгээр энэ хүмүүс тухайн Төрийн албаны зөвлөлийн 25 дугаар тогтоол гарч хэрэгжиж эхэлснийг мэдээгүй, сүүлд мэдсэн. Комиссын гишүүдэд*******ийн зүгээс ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил үүсээгүй, ингээд шалгалтын нэгдсэн дүн гарч танилцуулагдсан гэдэг. 2023 оны 07 сарын 07-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс хяналт шалгалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тогтоол гарсан. Энэ тогтоолоор Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй зөрчлийг арилгах арга хэмжээ ав гэсэн. Үүний дагуу*******ийг ажлаас нь чөлөөлөөд шалгалтын оноогоор дараагийн дугаарт эрэмбэлэгдсэнийг энэ албан тушаалд томилсон. Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлөөс “******* Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл уг зөрчлөө арилгасан, 2025 онд нэг ч зөрчлийн бүртгэлгүй ажиллаж байна” гэсэн тодорхойлолтоо ирүүлсэн байна.
Ингээд хууль хэрэглээ болон нотлох баримтуудыг харьцуулж үзэхэд хэргийн бодит байдлыг тогтоох нөхцөл байдал бүрэн гүйцэт хийгдсэн буюу шалгах бүхий л ажиллагаа хийгдсэн боловч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай эсэх талаар эргэлзээгүй тогтоогдсон нотлох баримт хэрэгт авагдаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэрвээ үйл баримт, гэм буруугийн талаар эргэлзээ үүссэн тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчим байгаа. Энэ зарчмыг Улсын дээд шүүх тайлбарлаад бүх шатны шүүх хэрэгжүүлж ажиллаж байгаа. Тэгэхээр гэм буруугийн болон үйл баримтын давхардмал эргэлзээ бий болсон бол ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлах ёстой. Шүүгдэгч тухайн 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллаагүй, захиргааны хэм хэмжээний актыг санамсар болгоомжгүй байдлаар, албан үүрэгтээ хайнга хандсан байдлаар хэрэгжүүлээгүй нь гэмт хэргийн шинжийг бий болгож байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэхгүй байна. Гэмт хэрэг гэдэг бол үйлдэл, гэм буруу буюу санаа сэдэл, нийгмийн аюул, хор уршгийн шинж гэсэн 3 шинж хэрэгт авагдсан нотлох баримтаар бэхжигдэж байж шүүгдэгчийг гэм буруутайд тооцно. Өөрөөр хэлбэл өнөөдөр хэрэгт авагдсан баримтын хүрээнд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хангалттай буюу хүрэлцэхүйц хэмжээний нотлох баримт бүрдээгүй байна. Учир нь******* гэдэг хүнд албаны болон хувийн байдлаар давуу байдал олгох гэсэн үйл холбогдлыг тогтоож чадаагүй. ******* нь тухайн цахим системд******* нь 2024 оны 04 сарын 17-ны өдөр хүртэл аймгийн тамгын газарт ажиллаж байсан гэдэг түүхээ бичсэн боловч ямар үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдсөн талаар тушаалыг нь гаргуулж аваагүйг давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн гэмт хэрэг, эрх зүйн бусад зөрчил, албаны, сахилгын болон байгууллагын дотоод журам хэрэгжүүлж ажиллаагүйтэй холбоотой зөрчил нь тус тусын зохицуулалттай байдаг. Тийм учраас *******д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Орхончимэг дүгнэлтдээ: Прокурорын зүгээс объектив тал буюу гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон боловч яг гэмт хэргийн субьектив шинж буюу шүүдэгчийн үүнд хандсан сэтгэл зүйн харьцаа, үр дагаврыг хүссэн эсэхийг ялган тогтоохгүйгээр түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг нийгэмд аюултай гэмт хэрэг гэж тодорхойлсон. Харин дангаараа ганцхан тал нь хангагдчихаад субъектив тал байхгүй байгааг гэмт хэрэг гэж үзэхгүй. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж бол тусгай субъект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх эсвэл хуульд заасны дагуу хийх ёстой үйлдлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад давуу байдал олгосон бол гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан. *******ын хувьд өөрөө Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 25 дугаартай тогтоол гарсныг мэдээгүй, хуучин журмаар шалгалтыг зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа.*******ийг төрийн жинхэнэ албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнийг мэдээгүй. Тэр баримт бичгийг нь нягталж шалгалгүйгээр бүртгэлийг нь баталгаажуулчихсан гэдгээ зөвшөөрч байгаа юм. Энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан албан үүрэгтээ хайнга хандах гэмт хэргийн үндсэн шинжийн объектив талыг хангаж байгаа. Гэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйл нь хохирол шаарддаг. Бусдад их хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэргийн шинжийг хангана. Энэ гэмт хэргийн улмаас бол ямар нэгэн хохирол учраагүй. Тэгэхээр *******ыг албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу албан үүрэгтээ хайнга хандсан гэж үзэж байгаа. Энэ үндэслэлээр *******ын үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв.
Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 06 сарын 23-ны өдрийн дугаартай тогтоолоор******* салбар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон.
************** хэлтсээс 2023 оны 04 сарын 20-ны өдрийн дугаартай албан бичгээр Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн 2 сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалга өгсний дагуу******* Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 05 сарын 18-ны өдрийн******* дугаартай тогтоолоор төрийн албаны тусгай шалгалтыг 2023 оны 05 сарын 19-ний өдөр зохион байгуулах комиссыг,,, *******, нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.
Тус******* хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн сул орон тоонд*******,,, нар бүртгүүлж төрийн албаны тусгай шалгалт өгсөн.
************* нь төрийн албаны тусгай шалгалт өгөхөөс өмнө буюу Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 04 сарын 17-ны өдрийн 02-Б/ дугаартай тушаалаар Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын, хэлтсийн ахлах мэргэжилтнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байсан боловч тус шалгалтад бүртгүүлж, шалгалт өгч тэнцсэн.
Улмаар******* Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2023 оны 05 сарын 24-ний өдрийн дугаартай тогтоолоор*******ийг******* хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснээр ерөнхий газрын даргын 2023 оны 06 сарын 09-ний өдрийн Б/ дугаартай тушаалаар******* нь******* хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалд томилж, татварын улсын байцаагчийн эрх авсан.
Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 05 сарын 31-ний өдрийн дугаартай “Ажлын хэсэг байгуулж, албан томилолтоор ажиллах тухай” тушаалаар батлагдсан ажлын хэсэг******* Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулж,******* нь төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй байхад түүнийг тусгай шалгалтад бүртгэсэн буюу Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 сарын 25-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 5.1.9-д заасныг зөрчсөн талаарх зөрчлийг илрүүлснээр******* нь ерөнхий газрын даргын 2023 оны 10 сарын 09-ний өдрийн Б/ дугаартай тушаалаар******* хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл гэмт этгээд албаны ашиг сонирхлын эсрэг, иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт харш үр дагавар бий болгож байна гэдгээ мэдсэн, хүсэж үйлдсэн байхыг ойлгоно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтаас үзэхэд шүүгдэгч ******* нь төрийн албаны тусгай шалгалт өгөхөөр бүртгүүлсэн*******ийг урьд эрхэлж байсан төрийн жинхэнэ албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн, ингэснээр төрийн жинхэнэ албаны нөөцөөс хасагдаж төрийн албаны тусгай шалгалт өгөх эрхгүй болсон гэдгийг мэдсээр байж түүнийг******* хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчийн сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалтад бүртгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн давуу байдал олж авсан гэх******* нь урьд эрхэлж байсан Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын, хэлтсийн ахлах мэргэжилтэн гэх албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр төрийн жинхэнэ албаны нөөцөөс хасагдсан, төрийн албаны тусгай шалгалт өгөх эрхгүй болсон гэдгээ мэдсээр байж төрийн албаны тусгай шалгалтад орохоор Төрийн албаны зөвлөлийн шалгалтын цахим системд бүртгүүлсэн, энэ байдлыг нь нуун дарагдуулж төрийн албаны тусгай шалгалтад бүртгэж өгөхийг хүсэж шүүгдэгч *******тай харилцсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч *******ын үйлдэлд*******ийг төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт өгөх болзол шаардлагыг хангаагүй гэдгийг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түүнийг төрийн албаны тусгай шалгалтад бүртгэж зориуд давуу байдал бий болгосон гэх сэдэлт, санаа зорилго тогтоогдоогүй буюу *******ын үйлдэлд гэмт хэргийн субъектив шинж хангагдахгүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч ******* нь төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт өгөхөөр бүртгүүлсэн******* нь төрийн албаны нөөцөөс хасагдсан эсэх, төрийн жинхэнэ албаны тусгай шалгалт өгөх болзол шаардлагыг хангасан эсэхийг хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хайнга хандсан гэх нөхцөл байдал тогтоогдож байгаа ба түүний үйлдэлд эрх зүйн бусад зөрчлийн шинж байгаа эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлүүлэхээр хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас бусдад хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Бусад асуудлын талаар
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг цагаатгасан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 5, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл,.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******д холбогдох эрүүгийн 2418002610348 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож,*******ыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******д холбогдох эрүүгийн 2418002610348 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР