| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 151/2022/00549/И |
| Дугаар | 151/ШШ2022/00832 |
| Огноо | 2022-07-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 151/ШШ2022/00832
| 2022 07 26 | 151/ШШ2022/00832 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...,
Хариуцагч: ... нарт холбогдох,
11,788,293 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,
Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч М.М,
Хариуцагч Н.Н,
Хариуцагч О.М,
Хариуцагчийн өмгөөлөгч С.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “.... ББСБ” ХХК, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Н овогтой Н нь ... тай газрыг барьцаалж тус банк бус байгууллагаас 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 18/03 тоот зээлийн гэрээг байгуулж, нийт 3.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 4,8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн гэрээний үндсэн хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Иргэн Н.Н нь зээлийн хөрөнгийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 4 жил 2 сар буюу 1545 хоног ашиглахдаа үндсэн зээл болон зээлийн бусад хүүг төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно.
Дэлхий дахинд тархсан Коронавируст халдвар /Ковид19/ цар тарлын улмаас “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 854 дүгээр “Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоодод авах арга хэмжээний тухай” тогтоолын дагуу манай ББСБ 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1,6 жилийн хугацаанд зээлтэй иргэдийн орлогод хүндрэл учирч зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлж чадахгүй болсон нөхцөлд зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээний хугацааг “автоматаар” сунгах, дээрх хугацаанд алданги, торгууль тооцохгүйгээр зээлийн ангиллын хугацааг сунгах, зээл зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуулах арга хэмжээ авч, нэмэгдүүлсэн хүү тооцоогүй, торгууль алданги ногдуулаагүй болно. Мөн зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нийцүүлэн төлбөрийн нөхцөлийг өөрчлөх, зээлдэгчдэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүйгээр цахимаар үйлчилж ирлээ.
Ковид цар тахлаас үүдэлтэй хөл хорионы улмаас 2020 онд манай байгууллагын үйл ажиллагаа бүрэн зогссон, зээлийн эргэн төлөлт бараг байхгүй болсон боловч компанийн зүгээс холбогдох татвар хураамж, ажлын байрны түрээс хэрэглээний зардлыг бүрэн төлж, ажиллагсдынхаа цалинг олгосон.
Манай компани байгууллагын зүгээс иргэн Н.Н-т өөрийн хүсэлтийнх дагуу зээлээ төлөх хөнгөлөлтийн нөхцөлийг зөвшөөрч боломж олгосон боловч өнөөдрийг хүртэл зээл, зээлийн хүүг төлөөгүй байгаа тул Н.Н, О.М нараас зээлийн төлбөрт 3,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн төлбөрт 7,314,411 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрт 1,462,882 төгрөг, алданги 0 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг нийт зээлийн төлбөрт 11,788,293 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зээлийн гэрээний үндсэн хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон.
Н.Н нь зээлийн хөрөнгийг 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 4 жил 2 сар буюу 1545 хоног ашиглахдаа үндсэн зээл болон зээлийн бусад хүүг төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болно. Иймд Н.Н, О.М нараас зээлийн төлбөр 3,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үндсэн төлбөр 7.314.411 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр 1,462,882 төгрөг, нийт 11,788,293 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би ... ББСБ ХХК-аас 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөгийн зээлийг хугацаатай авсан нь үнэн.
2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр би ипотекийн зээлээр байранд орсон. Энэ байранд орохын тулд урьдчилгаа төлбөр 25,000,000 төгрөг өгч орох шаардлагатай байсан. 20,000,000 төгрөгийг би бэлнээр өгсөн. Үлдсэн 5,000,000 төгрөгийг өгөхийн тул энэ ББСБ-аас 3,000,000 төгрөгийг, үлдсэн 2,000,000 төгрөгийг хүүхдийнхээ хадгаламжаас өгч байрны урьдчилгаа мөнгөнд зарцуулсан. Би 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний амралтаа авч ажилгүй болсон. Энэ үед би гэртээ хүүхдээ хараад мөн сард байрны зээлэнд 350,000 төгрөгийг өгч байгаа болохоор уг зээлийг төлж чадаагүй.
Миний авсан зээлийн хугацаа 1 жилийн хугацаатай ба 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хугацаа дуусаж байгаа. ... ББСБ нь гэрээний хугацаа дуусах үед уг зээлийн эргэн төлөлтийн дутуу мөнгийг шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй атлаа одоо болохоор уг зээлийг авсан буюу эргэн төлөх хугацаа дууссанаас хойш 2 жил 4 сарын дараа энэ хугацаануудын хүүг бодож нийт надаас үндсэн зээлд 3,000,000 төгрөг үндсэн зээлийн хүүгийн төлбөр 7,314,411 төгрөг, хэтэрсэн хугацааны төлбөр 1,462,882 төгрөг нийт 11,788,293 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгч одоо шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа шалтгаанаа Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан 183 дугаар тогтоол, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 854 дугаар тогтоолын дагуу манай ББСБ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 1,6 жилийн хугацаатай зээлтэй иргэдийн орлогод хүндрэл учирч зээл, зээлийн хүүгийн төлбөрөө төлж чадахгүй болсон нөхцөлд зээлийн гэрээний нөхцөлийг өөрчилж гэрээний хугацааг “автоматаар” сунгах, дээрх хугацаанд алданги, торгууль тооцохгүйгээр зээлийн ангиллын хугацааг сунгах, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуулах арга хэмжээ авч, нэмэгдүүлсэн хүү тооцоогүй, торгуулийн алданги ногдуулаагүй болно. Мөн зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүйгээр төлбөрийн чадварт нийцүүлэн төлбөрийн нөхцөлийг өөрчлөх, зээлдэгчдэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүйгээр цахирмаар үйлчилж ирлээ гэсэн байна.
Монгол улсад 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Улсын онгой комиссын 05 дугаар тогтоолоор коронавирусын халдвар анх батлагдсан тохиолдолд Франц улсаар зөөвөрлөгдөн орж ирсэн тул халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэл, аймаг, сумаас гарах, орох хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл орон нутгийн хуваарьт нислэг суудлын галт тэрэгний хөдөлгөөний 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 07 цагаас 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 7 цаг хүртэл зогсоож холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Зам тээвэр хөгжлийн сайд Б.Э, Цагдаагийн ерөнхий газрын дарга бригадын генерал С.Б, МХЕГ-ын дарга Н.Ц аймаг нийслэлийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болгосугай гэсэн тогтоол гарсан нь монголд анх 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ковидын анхны тохиолдол гарсан гэдэг нь батлагдаж байна.
Иймд ... ББСБ нь зээлийн гэрээ дуусахад 2019 оны 01 дүгээр сарын 29-гий өдрөөс эхлэн шаардах эрх үүссэн байна. 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 1 жил 1 сар 10 хоногийн хугацаанд нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагад шаардах эрх нь нээлттэй айсан ба энэ эрхээ эдлээгүй байж нэхэмжлэлдээ үүнээс хэзээ хойно гарсан СЗХ-ны 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 854 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 183 дугаар тогтоолуудыг үндэслэн зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх гэрээний хугацааг “автоматаар” сунгах, ангиллын хугацааг сунгах, зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуулах зэрэг арга хэмжээ авсан юм шиг бичсэн байна. Зээлийн гэрээ нь хоёр талын гэрээ ба дээрх нөхцөлүүдийг өөрчилсөн тухай зээлдэгчид огт мэдэгдээгүй, энэ талаар талуудын харилцан тохиролцоогүй юм.
Иймд би уг зээлийн үндсэн мөнгө болох 3,00,000 төгрөг нэг жилийн хугацааны хүү 1,302,186 төгрөг нийт 4,302,186 төгрөгийг төлөх үндэслэлтэй болохоос бусад 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойшхи хугацааны мөнгө болох 7,486,107 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Миний авсан зээлийн хугацаа 1 жилийн хугацаатай ба 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хугацаа дуусаж байгаа. ... ББСБ нь гэрээний хугацаа дуусах үед уг зээлийн эргэн төлөлтийн дутуу мөнгийг шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй атлаа одоо болохоор уг зээлийг авсан буюу эргэн төлөх хугацаа дууссанаас хойш 2 жил 4 сарын дараа энэ хугацаануудын хүүг бодож нийт надаас үндсэн зээлэнд 3,000,000 төгрөг үндсэн зээлийн хүүгийн төлбөр 7,314,411 төгрөг, хэтэрсэн хугацааны төлбөр 1,462,882 төгрөг нийт 11,788,293 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Уг зээлийн үндсэн мөнгө болох 3,000,000 төгрөг нэг жилийн хүү болох 1,302,186 төгрөг нийт 4,302,186 төгрөгийг төлөх үндэслэлтэй болохоос бусад 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хугацааны мөнгө болох 7,486,107 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэв.
Хариуцагч О.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би ... ББСБ-аас 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөгийг сарын 4,8 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай авсан нь үнэн.
Миний зээлийн хугацаа нь 1 жилийн хугацаатай ба 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хугацаа дуусаж байгаа. ... ББСБ нь гэрээний хугацаа дуусах үед уг зээлийн эргэн төлөлтийн дутуу мөнгийг шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй атлаа одоо болохоор уг зээлийг авсан буюу эргэн төлөх хугацаа дууссанаас хойш 2 жил 4 сарын дараа энэ хугацаануудын хүүг бодож нийт надаас үндсэн зээлэнд 3,000,000 төгрөг үндсэн зээлийн хүүгийн төлбөр 7,314,411 төгрөг, хэтэрсэн хугацааны төлбөр 1,462,882 төгрөг нийт 11,788,293 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд уг зээлийн үндсэн мөнгө болох 3,000,000 төгрөг 1 жилийн хүү болох 1,302,186 төгрөг нийт 4,302,186 төгрөгийг төлөх үндэслэлтэй болохоос бусад 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойшхи хугацааны мөнгө болох нийт 7,488,107 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК нь Н.Н, О.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 11,788,293 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
“... ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлээс 6,000,000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,450,411 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч “.... ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, “Зээлийн гэрээний үндсэн хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 854 дүгээр “Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоодод авах арга хэмжээний тухай” тогтоолын дагуу ... зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээний хугацааг “автоматаар” сунгах, дээрх хугацаанд алданги, торгууль тооцохгүйгээр зээлийн ангиллын хугацааг сунгах, зээл зээлийн хүүгийн төлбөрийг хойшлуулах арга хэмжээ авч, нэмэгдүүлсэн хүү тооцоогүй, торгууль алданги ногдуулахгүй.
Зээлийн төлбөр 3,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үндсэн төлбөр 7,314,411 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөр 1,462,882 төгрөг гаргуулна” гэж шаардах эрхээ тодорхойлсон.
Хариуцагч Н.Н, О.М нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим эс зөвшөөрч, “зээлийн хугацаа нь 1 жилийн хугацаатай ба 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хугацаа дуусаж байгаа. ... ББСБ нь гэрээний хугацаа дуусах үед уг зээлийн эргэн төлөлтийн дутуу мөнгийг шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаагүй. Эргэн төлөх хугацаа дууссанаас хойш 2 жил 4 сарын дараа энэ хугацаануудын хүүг бодож нийт надаас үндсэн зээлэнд 3,000,000 төгрөг үндсэн зээлийн хүүгийн төлбөр 7,314,411 төгрөг, хэтэрсэн хугацааны төлбөр 1,462,882 төгрөг нийт 11,788,293 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
Зээлийн үндсэн мөнгө болох 3,000,000 төгрөг 1 жилийн хүү болох 1,302,186 төгрөг нийт 4,302,186 төгрөгийг төлөх үндэслэлтэй болохоос бусад 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойшхи хугацааны мөнгө болох нийт 7,488,107 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг үгүйсгэсэн.
“... ББСБ” ХХК, Н.Н, О.М нар нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр харилцан тохиролцож “Барьцаат зээлийн гэрээ болон Баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээнүүдийн хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба гэрээ байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй.
“... ББСБ” ХХК зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий байгууллага байх ба тус байгууллагатай хариуцагч Н.Н, О.М нар нь 3,000,000 төгрөгийг 4,8 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №18/03 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 17/03 дугаартай “Баталгаат ипотекийн гэрээ”-г тус тус байгуулсан болох нь хэрэгт авагдсан дээрх гэрээнүүдийн хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба гэрээ байгуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК нь гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг хариуцагч Н.Н, О.М нарт шилжүүлсэн, хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу шилжүүлэн авсан мөнгийг хүүгийн хамт гэрээний хавсралтад заасан хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор хуваарийн дагуу буцаан өгөх үүргээ биелүүлээгүй буюу гэрээний үүргээ цаг хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэх үүргээ зөрчжээ.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1.6-т нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүн дээр нэмж төлөхөөр тохиролцжээ.
Харин хариуцагч нар нь “ ... зээлийн үндсэн төлбөр 3,000,000 төгрөг, нэг жилийн хугацааны хүү 1,302,186 төгрөг нийт 4,302,186 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 7,488,107 төгрөгийг эс зөвшөөрч маргаж байна.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заасан.
Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 12 сарын хугацаатай байгуулсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс шаардах эрх үүссэн байх ба түүнээс хойш 3 жилийн хугацаанд 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хэлбэрээр шаардах эрхтэй байжээ.
Нэхэмжлэгч “... ББСБ” ХХК нь “зээлийн гэрээний үндсэн хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Засгийн газрын 2020 оны 183 дугаар тогтоол, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 854 дүгээр “Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоодод авах арга хэмжээний тухай” тогтоолын дагуу зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх, гэрээний хугацааг “автоматаар” сунгасан” гэх тайлбарыг гаргаж байгаа боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-д заасан шаардлагыг хангаагүй буюу гэрээг сунгах гэрээг бичгээр байгуулаагүй байх тул үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хариуцагч нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзсан татгалзал үндэслэлтэй гэж үзэж, хариуцагч Н.Н, О.М нараас 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “... ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,450,411 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203,562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н, О.М нараас улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “... ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Н.Н, О.М нараас 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “... ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,450,411 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 203,562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Н, О.М нараас улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “... ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоногийн дараа шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг өөрөө гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН