Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2022/00307

 

 

2022 03 22

151/ШШ2022/00307

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .............................................К-ийн нэхэмжлэлтэй,

/............................................................................../

 

Хариуцагч: ...................дарга,

Хариуцагч: .холбогдох,................................................

/. .............................................................................

 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 313.328.736 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч. ..............нь хариуцагч................................холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 313.328.736 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 1.Нэхэмжлэгч ................... нь гэрийн утаагүй зуухны патент эзэмшигч бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас нэхэмжлэгч компанийн оюуны өмчийн бүтээлийн загвар, нээлтийг ашиглаж гэрийн утаагүй зуухыг үйлдвэрлэсэн. 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр******* . Хамтын ажиллагааны 0....................1, 02 тоот гэрээг байгуулсан. Уг гэрээ тус аймгийн .............................Эко тохилог хашаа төслийн хүрээнд Төв аймгийн сумуудын айл өрхийг нэхэмжлэгч компани утаагүй зуух нийлүүлэхээр болсон. Дээрх төслийн хүрээнд байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд заагдсан нөхцлийн дагуу 3200 ширхэг зуухыг Төв аймгийн оршин суугчдад үнэ төлбөргүй, буцалтгүй тусламжаар Хамтын ажиллагааны гэрээнд заагдсан нөхцөлийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт 3200 ширхэг зуухыг хүлээлгэн өгсөн. Уг зуухыг Төв аймгийн айл өрхүүдэд үнэ төлбөргүй олгосон гэдгээ******* албан бичигтээ дурдсан байсан. Мөн Төв аймгийн Засаг даргын зүгээс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/1995, 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 01/59 тоот албан бичгүүдээр дээрх төслийг үргэлжлүүлэн хамтран ажиллах саналыг удаа дараа тавьж байсан. Хамтын ажиллагааны гэрээний дагуу 3200 ширхэг зуухыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын хилээр оруулж ирэхэд гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварыг.барагдуулах талаар талууд тохиролцсон бөгөөд үүний дагуу нэхэ.................... компанийн зүгээс 3200 ширхэг зуухыг Монгол Улсын хилээр оруулж ирэх үйл ажиллагаатай холбоотойгоор******* нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01/1045 дугаартай албан бичгээр Сангийн дэд сайдад хандаж буцалтгүй тусламжаар орж ирж буй зуухыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж өгөх талаар дэмжлэг хүссэн бөгөөд тус хүсэлтийг Сангийн яамнаас шийдвэрлэж 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10/3854 дугаартай албан бичгээр Гаалийн ерөнхий газарт 3200 ширхэг, нийт 2.880.000 юанийн үнийн дүн бүхий зуухад ногдох гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг Төв аймгийн төсвөөс 2017 оны 3 дугаар улиралд багтаан төлөх тул 2017 оны 3 дугаар улирлыг дуустал 507 горимоор оруулж өгнө үү гэж санал тавьсны дагуу нэхэмжлэгч компани 507 дугаар горимын дагуу дээрх 3200 ширхэг зуухыг улсын хилээр оруулж ирсэн. 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 03-1/1961 тоот албан бичгээр Гаалийн ерөнхий газраас дээрх гэрийн зуухны гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар болох 208.885.824 төгрөгийг төлүүлэх арга хэмжээ авахаар нэхэмжлэгч компани болон*******д мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Түүнчлэн, нэхэмжлэгч компанийн зүгээс 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ............................... дэд бүтэц хариуцсан төслийн удирдагчид дээрх зуухны гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвар болох мөнгийг төлж барагдуулахыг хүсэж албан тоот хүргүүлсэн боловч хариу өгөхгүй хүлээлгэсээр байгаад 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр дээрх төлбөрийг аймгийн төсвөөс төлөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ хугацаанд Төв аймгийн удирдлагуудын зүгээс гаалийн дээрх төлбөрийг төлж барагдуулах талаар ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй, хариу өгөхгүй байсаар байтал Гаалийн ерөнхий газар нь Экоресурс компанийг хариуцагчаар татан гаалийн төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар болон алдангид нийт 313.328.736 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1754 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1317 дугаар магадлал зэргээр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Гаалийн тухай хуулийн 2941 дүгээр зүйлийн 2941 .1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ..........................-иас 313.328.736 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч ....................................... гэрээний үүргээ зөрчсөн болон төрийн захиргааны байгууллагуудын хоорондоо уялдаа холбоогүй үйл ажиллагаанаас болсон асуудлын улмаас үүссэн өр төлбөр, татварын төлбөрийг нэхэмжлэгч компани шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болчихоод байна. Өөрөөр хэлбэл, хамтын ажиллагааны гэрээний дагуу 3200 утаагүй зуухны гаалийн төлбөрийг хариуцагчийн зүгээс төлөхөөр тохиролцож Төв аймгийн 2017 оны төсөвт суугдаж, 3 дугаар улиралд багтаан төлөх ёстой байсан хэдий ч төрийн байгууллагын хойрго, хайхрамжгүй үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч.................................ь төгрөгийн өр төлбөрт ороод байна. Хэрэв хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлж дээрх төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулсан бол нэхэмжлэгч компани нь ийм хэмжээний төлбөрийн өрөнд орохгүй байсан. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгт хариуцагч нараас 313.328.736 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.724.600 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч . хариу................... тайлбартаа: Нэхэмжлэгч .-тай Төв айм.......................гийн зүгээс 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хамтын ажиллагааны 1 дүгээр гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хамтын ажиллагааны 2 дугаар гэрээг тус тус байгуулан Зуунмод сумын айл өрхүүдэд эрчим хүчний хэмнэлттэй, утааг бууруулах чиглэлээр айл өрхүүдэд үнэгүй тараах гэрээг байгуулж хамтран ажилласан байдаг. Тус гэрээгээр талууд ........................-ийн зүгээс айлуудад үнэ төлбөргүй Төв аймагт нийлүүлэх Төв аймгийн зүгээс айл өрхүүдэд үнэгүй тараах үүргийг гэрээгээр хүлээсэн байдаг. Тухайн гэрээнд нэхэмжлэгчийн зүгээс хэлж байгаачлан тээврийн зардлыг Төв аймаг хариуцна гэсэн боловч ямар нэгэн заалт байхгүй. Нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу мөн Гаалийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар буцалтгүй тусламжаар оруулж ирсэн бараа бүтээгдэхүүн нь татвараас чөлөөлөх хуулийн заалтын дагуу төрийн байгууллагын зүгээс Сангийн яаманд НӨАТ-аас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 01/1045 дугаар албан бичгээр хүргүүлсэн. Энэ бичигт манай талаас ямарваа нэгэн байдлаар төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Манайд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр улсын хэмжээнд тухайн төслийг Зуунмод суманд хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ компани нь буцалтгүй тусламжаар бараа оруулж ирж байгаа бараа учраас НӨАТ-өөс чөлөөлж өгөх хүсэлтийг манай талаас уламжилж өгсөн. Тэгэхээр манай тал ямар нэгэн байдлаар гэрээний үүрэг хүлээгээгүй бөгөөд Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т зааснаар гаалийн татвар бусад татварыг татвар төлөгч төлнө гэж заасан байдаг. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т татвар төлөгч гэж хэн бэ гэдгийг тодорхой заасан байдаг. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-т зааснаар мэдүүлэг гэх зүйлийг тодорхой заасан байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч нь татвар төлөгч, мэдүүлэг гаргагч этгээдээр 507 гэх горимоор мэдүүлсэн байдаг бөгөөд өөрсдөө мэдүүлэгтээ дурдсан байдаг. Сангийн яамнаас хариу хүргүүлэхдээ Төв аймагт ямарваа нэгэн хариу өгөөгүй. Гэхдээ зөвхөн Гаалийн ерөнхий газар руу Төв аймгийн 3 дугаар улирлын төсөвт багтаан 507 горимоор оруулж өгнө үү гэх албан бичиг хүргүүлсэн. Төв аймаг руу ямар нэгэн байдлаар үүрэг хүлээлгэх бичиг хүргүүлээгүй. Тэгэхээр 507 гэх горим нь гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах ёстой зохицуулалт бөгөөд энэ нь Монгол улсын хилээр оруулан наашаа ирүүлснийг гэрчийн мэдүүлгээр тогтоосон нь зүйтэй. Тиймээс нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж маргаж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ............. хариу тайлбартаа: ................... төлөөлөгчийн саналыг дэмжиж байна. Нэмэлт тайлбар байхгүй.Бид хүлээж аваад Төв аймгийн Зуунмод суманд зуухыг үнэгүй тараасан бөгөөд зуухны аюулгүй байдлыг ажигласан гэж тайлбарлав.

 

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, .....................-ийн ......................олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ахуйн хэрэглээний Нүүдэлчин зуухыг хүлээлгэн өгөх, хүлээж авах тухай 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийнТ.2017 оны 6 дугаар сарын 28-ны өдри.....................................................йн 07/1104 дугаар албан бичиг, Төв аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/1995 дугаар албан бичиг, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/59 дугаар албан бичиг, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 01/1344 дугаар албан бичиг, ........................-ийн дүрэм, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01754 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01317 дугаар магадлал, Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 299 дүгээр захирамж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр Хамтын ажиллагааны гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар Хамтын ажиллагааны гэрээ зэрэг баримтуудыг өгсөн болно.

 

Хариуцагч******* болон Засаг даргын тамгын газраас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний 01/643 дугаар . нарт олгосон итгэмжлэ......................................л, хариу тайлбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн болно.

Шүүх, хэргийн оролцогчийн хүсэлтээр Монгол Улсын Сангийн яамнаас тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10/3854 дугаар албан бичгийн хуулбар, Төв аймгийн Засаг даргын . 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01/10.......................................45 дугаар албан бичгийн хуулбар, Гаалийн ерөнхий газраас хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг холбогдох бичиг баримтууд, ..............газраас Эко тохилог хашаа төслийн баримт бичгийг мөн Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаар тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 01 дугаар Төв аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 2017 оны хөрөнгө оруулалт төсөл арга хэмжээний төлөвлөгөө, бүртгэлийн дэвтрийн хуулбар зэргийг гаргуулсан ба гэрч ..................................нараас мэдүүлэг авсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ............-ийн . ................ .............. хамтран ажиллах гэрээний үүрэгт 313.328.736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд: 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр . Хамтын ажиллагааны 01, 02 тоот гэрээг ....................байгуулсан. Эко тохилог хашаа төслийн хүрээнд Төв аймгийн сумдуудын айл өрхөд утаагүй 3200 ширхэг зуухыг үнэ төлбөргүй, буцалтгүй тусламжаар гэрээнд заагдсан нөхцөлийн дагуу тараахаар 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн. Уг зуухыг Төв аймгийн айл өрхүүдэд үнэ төлбөргүй олгосон гэдгээ******* албан бичигтээ дурдсан. Мөн Төв аймгийн Засаг даргын зүгээс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/1995, 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 01/59 тоот албан бичгүүдээр дээрх төслийг үргэлжлүүлэн хамтран ажиллах саналыг тавьж байсан. 3200 ширхэг зуухыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсын хилээр оруулж ирэхэд гааль болон нэмэгдсэн өртгийн албан татварыг .................... төлж барагдуулах талаар талууд тохиролцсон. Гаалийн ерөнхий газарт 3200 ширхэг, нийт 2.880.000 юанийн үнийн дүн бүхий зууханд ногдох гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг Төв аймгийн төсвөөс 2017 оны 3 дугаар улиралд багтаан төлөх тул 2017 оны 3 дугаар улирлыг дуустал 507 горимоор оруулж өгнө үү гэж санал тавьсны дагуу нэхэмжлэгч компани 507 дугаар горимын дагуу дээрх 3200 ширхэг зуухыг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гааль дээр авчирсан. Тухайн өдрийн 21 цагийн үед .........холбогдсон. Үүнийг үндэслээд 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн .......... 01/1045 дугаар албан бичиг Сангийн яам руу явсан. Үүнийг үндэслээд 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын 10/3854 гэсэн албан бичиг гарсан. Үүнийг үндэслээд 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01/2720 дугаар Гаалийн Ерөнхий газрын албан бичиг явсан. Тэгэхээр тухайн хүмүүс албан ёсны хүсэл зоригоо илэрхийлээд, тохирсон учраас албан бичиг явсан. Тухайн гэрээний дагуу хүлээх үүргээ ...................... хүлээгээгүй. Энэ байдлаас болоод нэхэмжлэгч................. хохирол учирч байна. Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т заасныг үндэслэн гэрээний үүрэг болон гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол гэж 313.328.736 төгрөгийг нэхэмжилж байна.

 

Хариуцагч .............итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд Хамтын ажиллагааны гэрээгээр 2016, 2017 онд байгуулагдсан 2 гэрээгээр ................... Нэхэмжлэгч талын хэлж байгаагаар хүсэл зоригийн илэрхийллээ нэмэлт гэрээ байгуулаад үүнийгээ тусгах ёстой байсан. ............-ийн зүгээс Гаалийн 507 горимоор оруулах зөвшөөрлийг Сангийн яам олгосон байгаа. Иймд Төв аймагт хамааралгүй. Манай зүгээс НӨАТ-аас чөлөөлж өгнө үү гэсэн болохоос үүрэг хүлээн гэж бичээгүй байгаа. Төсөв бол оны өмнө 12 дугаар сард батлагдсан. Батлагдсан төсвийг............. зарцуулах эрхтэй. Гаалийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасны дагуу нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээнд ямар нэгэн үүрэг хүлээгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар ................-ийг 2014 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 2 гишүүнтэй /барилгын материалын худалдааны үйл ажиллагааг эрхлэх/ үүсгэн байгуулан, 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гүйцэтгэх захирлаар ............томилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

Гүйцэтгэх захирал ................. нь .................-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд бөгөөд шатаах төхөөрөмж бүхий гэрийн зуух-ны шинэ бүтээлийн патент эзэмшигч болох нь шинэ бүтээлийн патент эзэмшигчийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч .................. нь 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №01 дугаар Хамтын ажиллагааны гэрээ-г .................. байгуулж, 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хятад, Өвөр Монголын Фушинда Худалдааны ХХК-тай 3200 ширхэг Нүүдэлчин зуух-ыг 2.880.000 юанаар зээлээр худалдан авч, авсан зуухыг 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсын хилээр гаалийн бүрдүүлэлтийн 507 горимоор нэвтрүүлэн, 2017 оны 6 дугар сарын 24-ний өдөр .................... хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор тус хотын иргэдэд үнэ төлбөргүй тараан өгөх, хүлээлгэн өгөх, хүлээн авах баримт талууд гарын үсэг зурж баталгаажуулан/ Хариуцагч ......................... хүлээлгэн өгсөн, авсан зуухаа гэрээнд зааснаар иргэдэд тараан өгсөн үйл баримт тогтоогдож байх бөгөөд талууд энэ үйл баримтын талаар хэн аль нь маргахгүй байна.

 

Харин ...........................-н 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 03-2131001-17-IOO427R дугаар гаалийн мэдүүлгээр 2.880.000 юанийн үнэтэй, 3200 ширхэг гэрийн зуухыг Монгол Улсын хилээр оруулсаны гааль болон бусад татвар, хугацаа хожимдуулсан хоногийн хүү нийт 313.328.736 төгрөгийг хариуцагч нараас Хамтын ажиллагааны гэрээнээс үүдэлтэй гэж үзэж шаардаж байна.

 

....................,........................ нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №01 тоот Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан байх ба энэ гэрээ хүчин төгөлдөр гэрээ байна. Уг гэрээний зорилго /................. хотын агаарын бохирдлыг бууруулах тал дээр хамтран ажиллаж ... 3000 ширхэг Нүүдэлчин зуухыг Зуунмод хотын гэр хорооллын айл өрхүүдэд үнэ төлбөргүй тараан өгөх талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг хариуцлагыг зохицуулахаар харилцан тохиролцож байгуулагдсан байна.

 

Гэрээний А тал буюу ...................... 3000 ширхэг Нүүдэлчин зуух-ыг Зуунмод хотын айл өрхүүдэд үнэ төлбөргүй тараан өгөх, тараан өгөх бүртгэл явуулах, зуухны ажиллагааны зааварчилгаа өгөх ажлын багийг бүрдүүлэх, ...бүрэн бүтэн байдлыг шалган хүлээн авч, буулгалт, түгээлт, сургалтыг хариуцах, зуух авсан иргэдтэй гэрээ байгуулан холбогдох баримтыг бүрдүүлэн Б тал буюу ....................-д хүлээлгэн өгөх, зуухны хэрэглээнд хяналт тавих, зарж борлуулсан өөр хүнд шилжүүлсэн тохиолдолд зохих хариуцлагга хүлээлгэх үүргийг хүлээсэн байна. /хх-25/

 

Гэрээнд бичигдсэн талууд тохиролцсон тохиролцоо бол улсын хилээр оруулж ирсэн зуухыг тус аймгийн Зуунмод сумын гэр хорооллын айл өрхүүдэд үнэ төлбөргүй бүртгэл хөтлөн, зуухны хэрэглээнд зааварчилгаа өгөх, хяналт тавих байтал, улсын хилээр оруулж ирэхэд төлөгдөх татвар болон бусад төлбөрийн талаар гэрээнд ямар нэгэн тохиролцоо болон үүргийг хариуцагч хүлээгээгүй байна.

 

Харин ...................... нь Монгол Улсын хилээр бараа нэвтрүүлэх мэдүүлэг гаргасан этгээд бөгөөд 2.800.000 юанийн үнэ бүхий 3200 ширхэг утаагүй зуухыг оруулж ирсэн, оруулж ирсэн барааны татварыг төлөх үүрэгтэйг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 101/ШШ2021/0754 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 01317 дугаар магадлалаар шийдвэрлэжээ.

 

Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар татвар төлөгч нь .................. байх бөгөөд .................. болон тус сумын Засаг даргын Тамгын газар нь улсын хилээр бараа нэвтрүүлээгүй тул үүрэг хүлээх үндэслэл тогтоогдсонгүй.

 

.................., тус аймгийн Засаг даргын ................... нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн байх ба гэрээний үүрэгт 313.328.736 төгрөгийг ................ хамтран ажиллах гэрээний улмаас нэхэмжлэлийн үндэслэл зааж шаардах эрхгүй гэж үзсэн болно.

 

Гэрээний харилцаанд үүрэг гүйцэтгэгч тал хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэдгээ нотлох үүрэгтэй ба талууд шүүх хуралдааны явцад гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэсэн эсэх талаар хэн аль нь маргаагүй.

 

Харин үүрэг гүйцэтгүүлэгч тал нь үүрэг гүйцэтгэгч үүрэг хүлээснийг болон хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйг нотлох үүрэгтэй. Энэ үүргээ .......................... нь гүйцэтгэж чадсангүй.

 

Өөрөөр хэлбэл хариуцагчийг гэрээний бус үүрэг хүлээснийг нотлоогүй бөгөөд Монгол Улсын Сангийн яамны 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 10/3854 дугаар Гаалийн Ерөнхий газарт хүргүүлсэн /БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 60.000 ширхэг утаагүй зуух нийлүүлэх ажлын хүрээнд ........................ 3200 ширхэг нийт 2.880.000 юанийн үнийн дүн бүхий зуухад ногдох гааль, нэмэгдсэн өртгийн албан татварыг Төв аймгийн өөрийн төсвөөс 2017 оны 3 дугаар улиралд багтаан төлөх тул 2017 оны 3 дугаар улирлыг дуустал 507 горимоор оруулж өгнө үү/ албан бичгээр .................... болон тус аймгийн Тамгын газар нь Монгол Улсын хилээр оруулж ирсэн барааны татварыг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр талуудын хэн аль нь зайлшгүй үүрэг хүлээхийг шаарддаг. Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр №01 тоот, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №02 тоот хамтын ажиллагааны гэрээнд хариуцагч Монгол улсын хилээр бараа оруулсан татварыг хөнгөлөх, чөлөөлөх үүрэг хүлээгээгүй байна. Иймд ................................. газарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 313.328.736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ......................-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.724.593 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч ......................... холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэг 313.328.736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ........................-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.724.593 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ