Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/389

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/0174/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбат,

Улсын яллагч Г.Уянга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх, Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар*******эд холбогдох эрүүгийн 2418001270154 дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол Улсын иргэн,******* /РД:******* /, 1980 оны 10 сарын 26-ны өдөр төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, урлагийн менежер мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн******* сумын*******ийн дарга ажилтай, ам бүл 6, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг,******* сум, Дархан баг,*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

         Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******ийг Дархан-Уул аймгийн******* сумын*******ийн даргаар ажиллаж байх хугацаандаа Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх тухай” журамд заасны дагуу түрээсийн гэрээ байгуулалгүй, түрээсийн төлбөрийн хувь хэмжээг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар тогтоолголгүйгээр, өөрөө дур мэдэн үнийн санал гарган Дархан-Уул аймгийн******* сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн******* дугаартай соёл, урлаг, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай улсын төсөвт үйлдвэрийн газар буюу тус сумын*******ийн албан байрны хоёр давхрын хурлын заалыг 2023 оны 01 сарын-ны өдөр “ ” гэх олон улсын эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн ажилтанд 300,000 төгрөгөөр түрээслүүлж,

        *******ийн үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай заал танхимыг 2023 оны 02 сарын 10-ны өдөр иргэнд 500,000 төгрөгөөр түрээслүүлж,

        *******ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй спикер буюу чанга яригч, микрофон зэргийг 2023 оны 07 сарын 01-ний өдөр иргэнд 300,000 төгрөгөөр түрээслүүлж,

        *******ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй спикер буюу чанга яригч, микрофон зэргийг 2023 оны 08 сарын 15-ны өдөр иргэнд 300,000 төгрөгөөр түрээслүүлж,

        *******ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй дөрвөн ширхэг өсгөгчийг 2023 оны 08 сарын 18-ны өдөр иргэнт 500,000 төгрөгөөр түрээслүүлж,

        *******ийн заалыг 2023 оны 08 сарын 21-ний өдөр ******** ХХК-ийн лизингийн ажилтанд 300,000 төгрөгөөр түрээслүүлж,

        *******ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй LED дэлгэцийг 2023 оны 09 сарын 14-ний өдөр иргэнод 1,000,000 төгрөгөөр түрээслүүлж,

        *******ийн үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай заал танхимыг 2023 оны 12 сарын 24-ний өдөр тухайн сумын 09 дүгээр сургуулийн багш, ажилчдын шинэ жилийн арга хэмжээнд ашиглуулахаар иргэнд 600,000 төгрөгөөр түрээслүүлж,

        *******ийн үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай заал танхимыг 2023 оны 12 сарын 18-ны өдөр тухайн сумын “, ”-ны шинэ жилийн арга хэмжээнд ашиглуулахаар иргэнд 400,000 төгрөгөөр түрээслүүлж,

        *******ийн үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай заал танхимыг 2023 оны 08 сарын 07-ны өдөр намын 60 жилийн ойн хүлээн авалтын арга хэмжээнд ашиглуулахаар иргэнт 800,000 төгрөгөөр түрээслүүлж, нийт 10 удаагийн үйлдлээр 5,000,000 төгрөгийг хууль бусаар хувьдаа авч захиран зарцуулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч*******ийн: Би анхнаасаа түрээсийн төлбөрийг өөрийн хувийн дансаар авсныг бол хүлээн зөвшөөрч байгаа. Мэдээж ажлын замбараагүй, нярав, нягтлан бас байх, байхгүй хариуцлагагүй тохиолдлуудаар миний дансанд орсон байдаг нь үнэн. Гэхдээ буцаагаад яг тухайн жилдээ, сардаа байгууллагынхаа төлбөр тушаадаг Төрийн сан дахь дансанд санхүүгийн албан тушаалтнуудаараа дамжуулан тушаагаад явж байсан. Би хувьдаа завшиж, шийдвэрлэсэн зүйл байхгүй гэдгийг эхнээсээ мэдүүлсэн. Одоо ч ийм байр суурьтай байна гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн: Орон нутгийн өмчийн газрын зүгээс орон нутгийн өмчийг түрээслэхдээ Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 01 тоот тогтоолыг үйл ажиллагааны удирдлага болгон баримталдаг. Энэхүү тогтоолд түрээслэгч болон түрээслэгчийн хоорондох харилцааг хууль журамд заасны дагуу түрээсийн гэрээ заавал байгуулахаар зохицуулж өгсөн байдаг. Тус журмын 2.6 дугаар хэсэгт түрээсийн төлбөрийн 30 хувийг орон нутгийн өмчийн газарт төвлөрүүлнэ. Үлдсэн 70 хувийг орон нутгийн өмчит хуулийн этгээдийн төсөвт оруулна гэж заасан.  Орон нутгийн өмчит хуулийн этгээд нь өөрийн эзэмшиж байгаа өөрийн өмчийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлсэн бол энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр нь орон нутгийн өмчийн газар ирүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Тэгэхээр дээрх зүйл заалтууд нь нэгдүгээрт зөрчигдсөн байна гэж үзэж байгаа гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

         “...Дархан-Уул аймгийн******* сумын*******ийн дарга******* нь Төрийн сангийн дансанд орох түрээсийн орлогыг 2023 оны нийт 22 удаагийн үйлдлээр 20,488,596 төгрөгийг өөрийн эзэмшдэг ХААН банкны тоот дансанд шилжүүлэн авч хувийн хэрэгцээнд зарцуулсан, хувьдаа завшсан шинжтэй, мөн 7,802,000 төгрөгийг өөрийн давхар эзэмшдэг тоот ХААН банкны данс руу шилжүүлсэн үйлдэл нь нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, өөртөө давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тул шалгаж өгнө үү” гэх Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдөл гомдлын бүртгэл, уг гомдлын дагуу Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс хийсэн шалгалтын тайлан, шүүгдэгч*******ийн ХААН банк дахь тоот дансны хуулганууд /1-р хх-ийн 11-49/,

         Гэрчийн: Би 2023 оны 11 сарын 20-ны өдрөөс Дархан-Уул аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын Төсөв, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаа. Дархан-Уул аймгийн******* сумын******* нь тухайн байгууллагын заал танхим, тоног төхөөрөмж зэргийг түрээслэх талаар манай байгууллагаас зохицуулсан журам байхгүй. Түрээсийн орлогыг тухайн байгууллагын орлого төвлөрүүлэх Төрийн сангийн дансаараа авах ёстой. Түүнээс байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнууд өөрсдийн хувийн дансаар авч болохгүй. Миний зүгээс Дархан-Уул аймгийн******* сумын******* нь байгууллагын заал танхим, тоног төхөөрөмж зэргийг түрээслэхдээ “Төрийн болон орон нутгийн өмчийг түрээслэх журам”-ын дагуу түрээслэх ёстой гэж бодож байна.******* сумын*******д манай байгууллагаас зөвлөн туслах чиглэлээр очиж ажиллах үед*******ийн дарга******* нь “тухайн*******ийн өөрийн орлогыг тухай бүр Төрийн сангийн дансанд байршуулаад байх хэцүү, боломжгүй байдаг учир түрээсийн орлого болон хандив тусламжийн мөнгө миний хувийн дансаар холилдоод ороод байдаг гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52/,

         Гэрчын: ...би Дархан-Уул аймгийн******* сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд 2022 оны 09 сарын 06-ны өдрөөс 2023 оны 09 сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд тус сумын*******ийн нягтлан бодогчийн ажлын хавсран гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд тухайн байгууллагын санхүүгийн тайлан балансыг гаргадаг байсан, өөрөөр тухайн байгууллага дээр очиж ямар нэгэн ажил гүйцэтгэдэггүй байсан.******* сумын*******ийн Төрийн сан дахь тоот дансаар*******ийн улсын төсвийн батлагдсан төсөв, өөрийн олж буй соёлын төвийн заал болон үзвэр үйлчилгээний тасалбарын орлого зэргийг тус дансаар орж ирдэг байсан. Төрийн сан дахь тоот дансаар цахилгаан барааны дэлгүүрүүд******* суманд ирж цахилгаан бараануудаа борлуулах үедээ*******ийн заалыг түрээсэлж бараа материалаа байрлуулдаг байсан түрээсийн төлбөр, тус*******д болж буй үзвэр үйлчилгээний түрээсийн төлбөр зэргийг авдаг байсан. Тухайн түрээсийг зохицуулсан журам байгаа эсэхийг мэдэхгүй байна. Намайг ажиллаж байх хугацаанд тус дансаар орж ирсэн мөнгөний дансны хуулгыг сарын сүүлээр надад авчирч өгөөд тухайн сард хэдэн төгрөгийн түрээсийн төлбөр орж ирсэн талаар дансны хуулгаа үзүүлээд би тус хуулганаас тухайн сард орж ирсэн түрээсийн орлогыг Соёл, урлагийн газар луу маягт бөглөж өгөөд зардлын ангилалд салгаж тавиулаад захиран зарцуулдаг.*******ийн заал болон бусад тоног төхөөрөмжийг түрээслэхдээ*******ийн дарга нь түрээсийн үнэ тарифыг тогтоож түүний зөвшөөрлөөр түрээсэлдэг байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-56/,

         Гэрчы: ...******* сумын*******ийн Төрийн сан дахь тоот дансаар тус байгууллагын гадна үүдний танхимыг үзэсгэлэн худалдаа буюу сум орон нутагт цахилгаан бараа ирж зарж буй кампаниудаас түрээсийн орлого авч тус үүдний танхимыг ашиглуулсны түрээсийн орлого,*******ийн үндсэн заал буюу үзвэр үйлчилгээ үзэх зориулалттай суудалтай танхимыг сум орон нутгийн байгууллагуудын шинэ жил, хурим найр, тэмдэглэлт баяр ёслолд түрээсэлж олсон түрээсийн орлого,******* долоо хоногийн 4 дэх өдөр болдог нийтийн бүжгийн тасалбарын төлбөр, гаднаас ирсэн тоглолтын түрээсийн төлбөр,*******ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тоног төхөөрөмжийн түрээс, хүүхдүүдийн бүжгийн дугуйлангийн сургалтын төлбөр зэрэг ордог. Тухайн*******ийн заал болон бусад тоног төхөөрөмжийг түрээслэхдээ*******ийн дарга түрээсийн үнэ тарифыг тогтоож түүний зөвшөөрлөөр түрээсэлдэг. Үүнийг зохицуулсан журам байгаа эсэх талаар сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62/,

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд иргэний нэхэмжлэгчйн: ...Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар баталсан “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 2023 оны 01 дүгээр тогтоолд зааснаар тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага буюу түрээслэгч, түрээслүүлэгч Орон нутгийн өмчийн газартай хамтарсан гуравласан гэрээ байгуулж нийт олсон түрээсийн орлогын 70 хувийг түрээслэгч байгууллагад, 30 хувийг Орон нутгийн өмчийн газрын дансанд байршуулах ёстой. 2021-2024 онуудад******* сумын*******тэй холбоотой түрээсийн гэрээ огт хийгдээгүй байна. Тус*******ийн байрлаж байгаа албан байр нь орон нутгийн өмч хөрөнгөд хамаарна, үндсэн хөрөнгөөр бүртгэлтэй. Түрээсийн орлогыг тухайн байгууллагын Төрийн сан дахь дансаар хүлээж авах ёстой. Хэрэв бэлнээр авбал санхүүгийн анхан шатны баримтаа үйлдэж байгууллагынхаа дансанд төвлөрүүлнэ. Харин түрээсийн орлогыг хувийн дансаар авч хувийн хэрэгцээндээ зарцуулж болохгүй. Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмын 9 дүгээр зүйлд зааснаар******* сумын******* нь өөрийн үндсэн хөрөнгөөр бүртгэлтэй байгаа барилга байгууламжаас бусад хөдлөх эд хөрөнгийг түрээслэхдээ өөрсдөө үнийн тариф тогтоон Орон нутгийн өмчийн газраар баталгаажуулна. Мөн адил гуравласан гэрээ байгуулах зохицуулалттай... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 70-71, 73, 3-р хх-ийн 3-5/,

         Гэрчгийн: ...******* сумын******* нь байгууллагын заал танхим, техник тоног төхөөрөмж зэргийг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүнд түрээслэх тохиолдол байдаг. Түрээслэхдээ заал танхимыг хүний тооноос хамаарч түрээслэх үнэ тариф нь өөр өөр байдаг. Техник тоног төхөөрөмжийг түрээслэхдээ үнэ тарифыг дарга******* нь тогтоож өгөөд түрээсэлдэг. Түрээсээр олсон орлогыг*******ийн Төрийн сан дахь орлогын данс буюу тоот дансанд оруулаад улмаар тухайн дансанд орсон орлогыг урьдчилан төлөвлөсний дагуу Соёлын яамнаас хуваарилж төсөв болж эргэн орж ирж зарцуулах эрх үүсдэг.******* сумын*******ийн заал танхим, техник тоног төхөөрөмжийг түрээсэлсэн түрээсийн орлогыг хувийн дансаар авч болохгүй. Гэхдээ 2023 оны сүүлээр байгууллагын дарга******* 1, 2 удаа өөрийн хувийн дансаар авч байсан тохиолдол байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-76/,

         Гэрчийн: ...******* сумын******* нь байгууллагын заал танхим, техник тоног төхөөрөмж зэргийг аж ахуйн нэгж байгууллага, хувь хүнд түрээслэх тохиолдол байдаг. Техник тоног төхөөрөмжийг түрээслэхдээ үнийн тарифыг дарга******* нь тогтоож өгөөд түрээсэлдэг. Түрээсийн орлогыг хэрхэн яаж хүлээж авдгийг мэдэхгүй байна.*******ээс техник тоног төхөөрөмжийг түрээсэлсэн гэхээр миний бие техник тоног төхөөрөмжөө авч түрээсэлсэн газар нь хүргэж өгөөд угсарч хүлээлгэж өгдөг гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78/,

         Гэрчгийн: ...2023 оны 01 сарын-нд Дархан-Уул аймгийн******* сумын*******ийн хоёр давхрын хурлын заалыг эрүүл мэндийн бүтээгдэхүүний сургалт хийх зорилгоор нэг өдрийн 100,000 төгрөгөөр үнэ тохирч гурван өдрийн түрээсийн төлбөр болох 300,000 төгрөгийг ХААН банк дахь өөрийн тоот данснаас ХААН банк дахь*******ийн тоот данс руу шилжүүлсэн. Би уг заалыг түрээслэх үедээ Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газар, түрээслэгч******* сумын*******, түрээслүүлэгч гэсэн байдлаар 3 талт түрээсийн гэрээ огт хийгээгүй. Түрээсийн тарифыг******* нь өөрөө нэг өдрийн 100,000 төгрөг болно гэхээр нь гурван өдрийн үйл ажиллагааны түрээсийн төлбөр болох 300,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг, түрээсийн төлбөр шилжүүлсэн талаархгийн дансны хуулга /1-р хх-ийн 90-91, 95/,

         Гэрчийн: ...2023 оны 02 сард миний төрсөн дүү нь Дархан-Уул аймгийн******* суманд хуримаа хийхээр болж, хурим хийх газрыг нь тус сумын*******д хийхээр төлөвлөж эрхлэгч*******тэй уулзаж учир байдлаа хэлсэн. Тэгээд*******ийг нэг өдрөөр түрээсэлж, түрээсийн мөнгө нь 500,000 төгрөг гэхээр нь ХААН банк дахь өөрийн тоот данснаас ХААН банк дахь*******ийн тоот данс руу шилжүүлсэн.*******ийг түрээслэхэд ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй, амаар тохиролцсон гэх мэдүүлэг, түрээсийн төлбөр шилжүүлсэн талаархийн дансны хуулга /1-р хх-ийн 97-98/,

         Гэрчын: ...би хурим найрын цайллагаа хийхээр******* сумын*******ийн эрхлэгч*******тэй утсаар ярьж, 2023 оны 07 сарын 01-нд*******ийн спикер буюу чанга яригч, микрофон зэргийг нэг өдрөөр түрээсэлсэн. Ингэхдээ ямар нэгэн гэрээ байгуулаагүй, түрээсийн үнэ тарифыг******* нь өөрөө 300,000 төгрөг болно гэж хэлснээр тухайн түрээсийн төлбөрийг ХААН банк дахь өөрийн тоот данснаас ХААН банк дахь*******ийн тоот данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг, түрээсийн төлбөр шилжүүлсэн талаархын дансны хуулга /1-р хх-ийн 100-102/,

         Гэрчн: ...2023 оны 08 сард миний ажилладаг байсан “******* ” ХК-ийн уурхайн хэсгийн даргаийн дүүгийн хурим болоход би*******ийн дарга*******тэй биечлэн уулзаад Yamaha загварын пульт, чанга яригч буюу спикер, микрофон зэргийг хоёр өдрийн хугацаатай 300,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч төлбөрийг өөрийн данснаас*******ийн данс руу шилжүүлсэн.******* нь өөрөө түрээсийн төлбөр нь 300,000 төгрөг болно гэсэн бөгөөд ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй гэх мэдүүлэг, түрээсийн төлбөр шилжүүлсэн талаархн дансны хуулга /1-р хх-ийн 104-106/,

         Гэрчийн: ...2023 оны 08 сарын 18-нд аавынхаа Алтангадас одонгийн найранд ашиглах хөгжмийг*******ийн эрхлэгч*******тэй утсаар яриад өдрийн 500,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч,*******ийн ажилчид нь хөгжмөө авчирч байрлуулан ажиллуулж өгөөд арга хэмжээ дууссаны дараа аваад явсан.*******тэй утсаар ярихад өөрийнхөө дансыг өгөөд би данснаасаа 500,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Гэрээ огт байгуулаагүй, утсаар яриад л түрээсэлсэн гэх мэдүүлэг, түрээсийн төлбөр шилжүүлсэн талаархийн дансны хуулга /1-р хх-ийн 110-111, 115/,

         Гэрчын: ...ХААН банк дахь миний тоот данснаас ХААН банк дахь*******ийн тоот данс руу 300,000 төгрөг шилжүүлсэн нь манай байгууллага болох “*********” ХХК 2023 оны 08 сард*******ийн бүжгийн заалыг өдрийн 100,000 төгрөгөөр түрээсэлж, нийт 3 өдрийн түрээсийн төлбөр 300,000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээ байгаа юм. Тухайн үед түрээсийн гэрээ огт байгуулаагүй, утсаар ярьж түрээсэлсэн... гэх мэдүүлэг, түрээсийн төлбөр шилжүүлсэн талаархын дансны хуулга /1-р хх-ийн 117-118/,

         Гэрчын: ...Би 2023 оны******* сумын*******ийн LED дэлгэцийг Дархан-Уул аймаг, Эрдэнэт хотод 2023 оны 09 сард зохион байгуулсан “ ” ХХК-ийн шинэ бүтээгдэхүүнийг сурталчлах арга хэмжээнд зориулж 02 өдөр түрээсэлсэн.*******ийн дарга*******тэй утсаар ярьж хоёр өдрийн 1,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцоод ХААН банк дахь өөрийн тоот данснаас ХААН банк дахь*******ийн тоот данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ямар нэгэн түрээсийн гэрээ огт хийгээгүй гэх мэдүүлэг, түрээсийн төлбөр шилжүүлсэн талаархын дансны хуулга /1-р хх-ийн 120-122/,

         Гэрчгийн: ...2023 оны 12 сарын 24-нд миний ажилладаг 09 дүгээр сургууль нь шинэ жилийн үйл ажиллагаагаа*******д зохион байгуулж, тухайн өдрийн түрээс 500,000 төгрөг, бүжгийн дугуйлангийн хүүхдүүдийг бүжиглүүлэхэд 100,000 төгрөг гээд нийт 600,000 төгрөгийг*******ийн эрхлэгч*******ийн данс руу шилжүүлсэн. Манай сургуулийн багш*******тэй ярилцаж 600,000 төгрөгөөр тохироод тухайн үед би шинэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулах комисст ажиллаж байсан тул миний дансанд мөнгө хуримтлагдсан байсан учраас ХААН банк дахь өөрийн данснаас*******ийн данс руу шилжүүлсэн. Түрээсийн үнийн тарифыг******* өөрөө тогтоосон, заал танхимыг нь түрээслэх үедээ ямар нэгэн түрээсийн гэрээ огт хийгээгүй гэх мэдүүлэг, түрээсийн төлбөр шилжүүлсэн талаархгийн дансны хуулга /1-р хх-ийн 124-126/,

         Гэрчийн: ...манай нөхөр 2023 онд******* сумынны шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулсан. Ингэхдээ шинэ жилийн арга хэмжээг*******д хийсэн бөгөөд*******ийн түрээс 400,000 төгрөгийг*******ийн данс руу миний данснаас шилжүүлсэн гэх мэдүүлэг, түрээсийн төлбөр шилжүүлсэн талаархийн дансны хуулга /1-р хх-ийн 128-129,3/,

         Гэрчн:******* сумынны 2023 оны шинэ жилийн арга хэмжээг тус сумын*******д тэмдэглэн өнгөрүүлэх түрээсийн зардал 400,000 төгрөгийг*******ийн надад зурвасаар явуулсан ХААН банк дахь*******ийн тоот данс руу эхнэрийн данснаас шилжүүлсэн. Түрээсийн үнийн тарифыг******* нь 400,000 төгрөг гэж хэлснээр би түрээсэлсэн, ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн1//,

         Гэрчийн: ...2023 оны 08 сарын 07-нд Дархан-Уул аймгийн******* сумын намын 60 жилийн ойн хүлээн авалтыг******* сумын*******д хийхээр болж 2025 оны 08 сарын 04-ний өдөр би өөрийн данснаас 5,340,000 төгрөгийг*******ийн данс руу шилжүүлсэн. Тус мөнгөнд 60-70 хүний ширээ засалт, хоол, зууш, архи, ус ундаа, шар айраг, чихэр жимс, хөтлөгч, дуучин зэрэг зүйлсийн зардал багтсан бөгөөд******* нь зохион байгуулсан. Би*******ийн заалны түрээсийн төлбөрийг хэдэн төгрөгөөр тооцсоныг мэдэхгүй байна /1-р хх-ийн5-136, 3-р хх-ийн 24/,

         Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоол /1-р хх-ийн 169-174/,

         Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2020 оны 02 сарын 18-ны өдрийн 49 дугаартай “төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод хязгаар, түрээсийн зарим төлбөрийн хэмжээг тогтоох заавар, улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоол /1-р хх-ийн 185-187/,

         “Дархан-Уул аймгийн******* сумын******* 2022-2025 оны хооронд үл хөдлөх, хөдлөх хөрөнгөд хийсэн түрээсийн гэрээ байхгүй болно” гэх Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2025 оны 02 сарын 21-ний өдрийн 76 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 188/,

         “Үзлэг хийж буй газар нь Дархан-Уул аймгийн******* сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг*******ийн хоёр давхар ногоон өнгийн албан байр байна...” гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 206-225/,

         “...2023 оны 01 сарын-нд “Оффисын түрээс” гэх утгаар 300,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2023 оны 06 сарын 27-ны өдөр “7.1 hogjim” гэх утгаар 300,000 төгрөгийн орлогын гүйлгээ, 2023 оны 08 сарын 04-нд “*** хүлээн авалт” гэх утгаар 5,340,000 төгрөгийн орлогын гүйлгээ тус тус хийгдсэн боловч эдгээр мөнгө нь буцаж бүтэн дүнгээр зарлага гараагүй, 2023 оны 02 сарын 10-нд “soeliin tow” гэх утгаар 500,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн нь ХААН банк дахь*******ийн тоот данс руу “ ” гэх утгаар зарлагын гүйлгээ хийгдсэн...” гэх шүүгдэгч*******ийн ХААН банк дахь, тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулганууд /1-р хх-ийн 226-250, 2-р хх-ийн 1-6, 3-р хх-ийн 25-47/,

         Шүүгдэгч*******ийг*******ийн эрхлэгчээр томилсон тухай Дархан-Уул аймгийн******* сумын Засаг даргын 2023 оны 04 сарын 26-ны өдрийн Б/ дугаартай тушаал /2-р хх-ийн 129/,

         Шүүгдэгч*******ийг******* сумын*******ийн эрхлэгчээр 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон тухай Дархан-Уул аймгийн******* сумын Засаг даргын 2015 оны 01 сарын 27-ны өдрийн дугаартай тушаал /2-р хх-ийн0/,

        *******ийн даргын албан тушаалын тодорхойлолт /2-р хх-ийн1-138/,

         Дархан-Уул аймгийн******* сумын*******ийн 2024 оны Хөдөлмөрийн дотоод журам /2-р хх-ийн 140-182/,

         Дархан-Уул аймгийн******* сумын*******ийн 2023 оны Хөдөлмөрийн дотоод журам /2-р хх-ийн 185-194/,

         Гэрч,,, нарын түрээсэлсэн техник тоног төхөөрөмж Дархан-Уул аймгийн******* сумын*******ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй гэх Дархан-Уул аймгийн******* сумын*******ийн үндсэн хөрөнгийн бүртгэлийн жагсаалт, жагсаалтад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 195-211/,

         “...Төрийн сан дахь тоот дансандын ХААН банк дахь,,гийн ХААН банк дахь,, тоот данснаас орлогын гүйлгээ хийгдсэн боловч эдгээр гүйлгээ нь*******ийн ХААН банк дахь тоот данс руу орсон түрээсийн төлбөрийн гүйлгээнүүдээс цаг хугацаагаараа эрс тэрс зайтай, уг гүйлгээнүүд нь Төрийн сан дахь дансанд ороогүй болох нь тогтоогдож байна...” гэх Төрийн сан дахь тоот дансны орлогын дэлгэрэнгүй, уг хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-ийн 48-55/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

         Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь Дархан-Уул аймгийн******* сумын*******ийн даргаар ажиллаж байх хугацаандаа Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх тухай” журамд заасны дагуу түрээсийн гэрээ байгуулалгүй, түрээсийн төлбөрийн хувь хэмжээг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар тогтоолголгүйгээр, өөрөө дур мэдэн үнийн санал гарган Дархан-Уул аймгийн******* сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах улсын бүртгэлийн******* дугаартай соёл, урлаг, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай улсын төсөвт үйлдвэрийн газар буюу тус сумын*******ийн албан байрны хоёр давхрын хурлын заал, үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай танхим болон тус байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй спикер буюу чанга яригч, микрофон, дөрвөн ширхэг өсгөгч, LED дэлгэц зэргийг 10 удаагийн үйлдлээр бусдад түрээслүүлж, түрээсийн төлбөр болох нийт 5,000,000 төгрөгийг хууль бусаар хувьдаа авч захиран зарцуулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон. Иймд шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх дүгнэлтдээ: Прокуророос яллах дүгнэлт уншиж сонсгоод хэрэгжүүлэх ёсгүй үйлдлийг хийж зориуд өөртөө давуу байдал бий болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хийсэн гэж*******ийг буруутгаж байгаа нь ямар ч үндэслэлгүй.**************ийн эрхлэгч, тухайн байгууллагын даргаар томилогджээ. Энэ хүнд эхлээд ямар эрх, үүрэг байна гэдгийг харах хэрэгтэй. Миний үзэж байгаагаар Соёлын тухай хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд ч гэсэн харахад энэ хүнд тухайн байгууллагыг гадаад дотоодод төлөөлөх гэх мэтчилэн Хөдөлмөрийн тухай хуульд заагдсан бүх эрх нь байгаа юм. Энэ дотор нь түрээслэх, хөлслөх байдлаар тодорхой хэмжээнд орлого олох, тэр орлогоо байгууллагынхаа үйл ажиллагаанд зарцуулах эрх нь байна. Тэгэхээр энэ хүн ямар хийх ёсгүй үйлдэл хийчихсэн юм бэ? Энэ хавтаст хэрэгт “*******ээ чи түрээсэлж, хөлсөлж болохгүй, үнэ төлбөргүйгээр ашиглуулж болохгүй” гэсэн журам, хууль тогтоомж байхгүй.  Зүгээр л мөнгө идчихсэн байж магадгүй гэж хардаж байгаа юм. Энэ мөнгийг нь аваад идчихсэн учраас заавал гэмт хэрэг болгоод шалгачихъя гэсэн хандлагатай. Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан журамд******* сумын*******ийн талаар тусгагдаагүйг та бүгд харж байна. Энэхүү тогтоолыг орон нутгийн өмчийг удаан хугацаагаар түрээслэх, их хэмжээний орлого олох, тэр хэмжээнийхээ орлогоос тодорхой хэмжээний буюу 30 хувийг нь сумын төсөвтөө олгох, үлдсэн хувийг нь энэ байгууллага байгууллагадаа зарцуулах гэж бодож боловсруулсны үндсэн дээр гаргасан. Хүн нэг микрофон түрээслэхдээ 300,000 төгрөгөөр түрээсэлье гэж бодъё. Түүний 30 хувь нь ойролцоогоор 100,000 төгрөг юм байна. Энэ 100,000 төгрөгийнхөө түрээсийн гэрээгээ хийхийн тулд бичгээр байгуулж энд авчраад зөвшөөрөл авч, гурван талт гэрээ хийгээд дүгнэх нь утгагүй.*******оос Дархан хүртэл 45 километр гэж би ойлгож байна. Ирж, очих бензиндээ бараг тэр түрээснийх нь зардал нь алга болчихно. Тэгэхээр Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид үүнийг мэдэж байсан болохоор жижиг тоног төхөөрөмжүүдийг түрээслэх төлбөрийн хувь хэмжээг тогтоогоогүй байгаа юм. Тэгэхээр******* нь тодорхой хэмжээнд байгууллагаа төлөөлж нийгмийн харилцаанд оролцохын хувьд нэг хэлцэл хийх ёстой. Хэлцэл хийнэ гэдэг чинь заавал бичгээр байгуулсан байхыг шаарддаггүй. Иргэний хуульд хоёулаа тохироод хэлэлцэхээр заасан. Чи манай юмыг нэг цаг түрээслээрэй, цаг түрээсэлснийх нь хөлсөнд 300,000 төллөө шүү,  тухайн цаг хугацаанд нь би өөр газар явж байгаа учраас миний данс руу хийчих, тэр данснаасаа авсан мөнгөө нэг, хоёр сарын дараа тэр нярав, нягтлангаараа төсөв рүү оруулаад төлүүлчихсэн. Үүнийг нь мөрдөх байгууллага шалгаагүй. Ямар мөнгө орсон эсэх, төлсөн эсэх, өөрөө идсэн эсэхийг ерөөсөө шалгаагүй. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын хавсралтыг нь харахаар  урлаг, спорт гэсэн 2 заалаа ашиглуулаад мөнгө ол гэж байна. Энэ журмыг үнэхээр зөрччихсөн гээд байгаа юм бол ямар ч аюултай юм хийгээгүй байна. Нэг аюултай зүйл байж болно. Террорист үйл ажиллагаа зохион байгуулах, өөр гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагааг зохион байгуулахдаа орон байраар хангах нөхцөл байдал байвал энэ гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийчихсэн байна гэж үзэхээр байгаа юм. Хавтаст хэрэг авагдсан*******ийн нярав, нягтлангаар ажиллаж байсан, ажилладаг хүмүүсийн мэдүүлгээр таван байгууллага хариуцдаг, ажлын ачааллаа дийлэхгүй, зарим үед бэлнээр, өөрийн дансаар төлбөрийг аваад Төрийн сан дахь данс руу шилжүүлдэг байсан гэдэг. Хэрэвзээ******* нь тэр мөнгийг нь аваад өөртөө захиран зарцуулаад буцаад орон нутгийн төсөв рүү энэ мөнгө ороогүй байвал энэ өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээр зүйлчлэгдэнэ. Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 69 байгууллагыг түрээслэхээр тогтоосон байна. Бүгдтэй нь гэрээ байгуулаад, гэрээнийх нь хэрэгжилтийг шалгачихсан. Гэтэл******* сумын******* буюу эрхлэгч*******тэй ямар ч гэрээ байгуулаагүй, ямар үүрэг, хариуцлага хүлээх зүйл хийгээгүй байж энэ хүнд хариуцуулаад байгааг ойлгохгүй байна. Тийм учраас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах нь шударга ёсны зарчимд нийцнэ. Үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь Дархан-Уул аймгийн******* сумын*******ийн даргаар ажиллаж байх хугацаандаа Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан Орон нутгийн өөрийн өмчийн хөрөнгө түрээслэх тухай журамд заасны дагуу түрээсийн гэрээ байгуулалгүй 10 удаагийн үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг өөртөө хувьдаа захиран зарцуулж, өөртөө давуу байдал тогтоосон гэх агуулгатайгаар яллах дүгнэлт үйлдэгдсэн байдаг. Энэхүү 10 удаагийн үйлдлийн хамгийн эхэнд 2023 оны 01 сарын-ны өдөр “ ” олон улсын эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн ажилтанд 300,000 төгрөгөөр түрээслүүлсэн гэснээр эхэлдэг. Гэтэл энэ яллах дүгнэлтийн яллах үндэслэл болж байгаа 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 01 дугаартай тогтоол гарахаас өмнөх үйлдлийг яллах дүгнэлтэд оруулж байгаа нь үндэслэлгүй байна. Үлдсэн 9 үйлдэл нь яллагдагчаар татагдахаас өмнөх хугацаанд буюу 2025 оны 03 сарын 17-ноос өмнө сайн дураараа түрээсийн төлбөрүүдийг төвлөрүүлж, Төрийн сан дахь дансанд тушаачихсан үйлдлүүд байгаа.  Энэ нь улсын яллагчийн яллах дүгнэлтэд өөртөө давуу байдал бий болгож, өөртөө завшиж захируулсан гэдэг нөхцөл байдал үгүйсгэгдэж байна. Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн хуралдааны 01 дугаартай тогтоолоор батлагдсан журмаар зохицуулагдах заалтад ямар нэгэн байдлаар тоног төхөөрөмжийг түрээслүүлэх төлбөрийн хэмжээ байхгүй гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Гэтэл*******ийг яллаж байгаа 10 удаагийн үйлдэл дотор микрофон, хөгжмийн хэрэгсэл түрээсэлсэн гэсэн асуудлууд тусгагдаж орж ирсэн. Дээрх журмын хавсралтаар үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ, нийтийн хоолны үйлчилгээ, Олон улсын байгууллага, орон сууц, спорт цогцолбор, спортын ордон, спорт заал, урлаг заал, урлаг танхим түрээслэх төлбөрийн хувь хэмжээг тогтоосон. Ямар нэгэн байдлаар жижиг хэрэгслүүдийг түрээслэх төлбөрийн хувь хэмжээг тогтоогоогүй байхад миний үйлчлүүлэгчийг тоног төхөөрөмж буюу микрофон түрээслүүлсэн гэх нөхцөл байдлуудаар буруутгагдаж байгаа нь энэ хавсралтад заасан хэсэгтэй нийцэхгүй байна. Нөгөөтэйгөөр яллах дүгнэлт дээр хохирогчийн талаас мэдүүлэхдээ******* сумын*******тэй холбоотой ямар нэгэн түрээсийн гэрээ хийгдээгүй. Иргэдийн хурлын тогтоол гараагүй гэдэг. Гэтэл******* сумын*******тэй иргэдийн хурлын тогтоол нь огт хамааралгүй байхад өнөөдөр яагаад хамааруулж байгаа юм. Орон нутгийн өөрийн өмч хөрөнгийг түрээслүүлэхийг төр, иргэдийн хурал зөвшөөрчээ. Энэ зорилго нь хуулийн этгээд сайн засаглалыг хөгжүүлэх, өмч, өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршино гэсэн байдлаар энэ журам анх гарсан юм байна. Тэгэхээр төсөвгүй, алслагдсан сум орон нутгийн үйл ажиллагааг явуулахдаа хөрөнгө мөнгөний дутагдалтайгаас байгууллагын өмчийн тоног төхөөрөмжийн үр шимийг нь хүртэх зорилгыг агуулж байсан. Харин өөртөө захиран зарцуулсан гэсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

         Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс Дархан-Уул аймгийн******* сумын*******ийн эрхлэгчээр томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа. Энэ хугацаанд буюу 2023 оны 01 сарын-нд*******ийн албан байрны хоёр давхрын хурлын заалыг “ ” гэх олон улсын эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн ажилтанд 300,000 төгрөгөөр, 2023 оны 02 сарын 10-нд*******ийн үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай заал танхимыг иргэнд 500,000 төгрөгөөр, 2023 оны 07 сарын 01-нд*******ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй спикер буюу чанга яригч, микрофон зэргийг иргэнд 300,000 төгрөгөөр, 2023 оны 08 сарын 15-нд*******ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй спикер буюу чанга яригч, микрофон зэргийг иргэнд 300,000 төгрөгөөр, 2023 оны 08 сарын 18-нд*******ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй дөрвөн ширхэг өсгөгчийг иргэнт 500,000 төгрөгөөр, 2023 оны 08 сарын 21-нд*******ийн заалыг ******** ХХК-ийн лизингийн ажилтанд 300,000 төгрөгөөр, 2023 оны 09 сарын 14-нд*******ийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй LED дэлгэцийг иргэнод 1,000,000 төгрөгөөр, 2023 оны 12 сарын 18-нд*******ийн үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай заал танхимыг Дархан-Уул аймгийн******* сумын “, ”-ны шинэ жилийн арга хэмжээнд ашиглуулахаар иргэнд 400,000 төгрөгөөр, 2023 оны 12 сарын 24-нд*******ийн үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай заал танхимыг******* сумын 09 дүгээр сургуулийн багш, ажилчдын шинэ жилийн арга хэмжээнд ашиглуулахаар иргэнд 600,000 төгрөгөөр тус тус түрээслүүлсэн.

         Ингэхдээ ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулаагүй, түрээсийн төлбөрийг өөрийн хувийн данс болох ХААН банк дахь тоот дансанд шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

         Харин шүүгдэгч******* нь 2023 оны 08 сарын 07-нд*******ийн үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай заал танхимыг Дархан-Уул аймгийн******* сумын намын 60 жилийн ойн хүлээн авалтын арга хэмжээнд ашиглуулахаар иргэнт 800,000 төгрөгөөр түрээслүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан гэрчийн ...2023 оны 08 сарын 07-нд Дархан-Уул аймгийн******* сумын намын 60 жилийн ойн хүлээн авалтыг******* сумын*******д хийхээр болж 2025 оны 08 сарын 04-ний өдөр би өөрийн данснаас 5,340,000 төгрөгийг*******ийн данс руу шилжүүлсэн. Тус мөнгөнд 60-70 хүний ширээ засалт, хоол, зууш, архи, ус ундаа, шар айраг, чихэр жимс, хөтлөгч, дуучин зэрэг зүйлсийн зардал багтсан бөгөөд******* нь зохион байгуулсан. Би*******ийн заалны түрээсийн төлбөрийг хэдэн төгрөгөөр тооцсоныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн5-136, 3-р хх-ийн 24/-ээс дүгнэхэд******* нь Дархан-Уул аймгийн******* сумын намын 60 жилийн ойн хүлээн авалтыг*******ийн байранд зохион байгуулсан ба түүний зардалд 5,340,000 төгрөг шилжүүлэн авсан байна.

Харинтэй*******ийн заал танхимыг түрээсэлж, түрээсийн төлбөрт 800,000 төгрөг авахаар тохиролцсон, өөрийн дансанд орж ирсэн 5,340,000 төгрөгөөс 800,000 төгрөгийг түрээсийн төлбөрт тооцож авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т зааснаар шүүгдэгч*******ийн эрхэлж байгаа ажил албан тушаал буюу******* сумын*******ийн дарга гэх албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байна.

Түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар сумын*******ийн дарга нь нийтийн албан тушаалтанд хамаарч байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгохоор тус тус заажээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******ийн Дархан-Уул аймгийн******* сумын*******ийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 9 удаагийн үйлдлээр орон нутгийн өмч болох******* сумын*******ийн заал танхим, техник, тоног төхөөрөмжийг бусдад төлбөртэйгөөр ашиглуулж олсон орлого болох 4,200,000 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан үйлдэл нь албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийн өөртөө давуу байдал бий болгосноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Харин 2023 оны 08 сарын 07-нд Дархан-Уул аймгийн******* сумын намын 60 жилийн ойн хүлээн авалтыг*******ийн байранд зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас дээрх түрээсийн төлбөрүүдийг Төрийн сангийн дансанд тушаасан гэж мэтгэлцэж байгаа боловч 3 дугаар хавтаст хэргийн 48-55 дугаар талд авагдсан******* сумын*******ийн Төрийн сангийн дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, уг дансны орлогын дэлгэрэнгүй зэргийг*******ийн түрээсийн төлбөр авсан гэх Хаан банкны дугаарын дансны хуулгатай харьцуулан судалж үзэхэд орлого, зарлагын хийгдсэн цаг хугацаа, гүйлгээний мөнгөн дүн зэрэг нь тохирохгүй байгаа тул******* нь уг түрээсийн төлбөрүүдийг Төрийн сангийн дансанд тушаагаагүй, хувьдаа захиран зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.       

Иймд шүүгдэгч*******эд холбогдох хэргээс 2023 оны 08 сарын 07-нд*******ийн үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай заал танхимыг Дархан-Уул аймгийн******* сумын намын 60 жилийн ойн хүлээн авалтын арга хэмжээнд ашиглуулахаар иргэнт 800,000 төгрөгөөр түрээслүүлж, 800,000 төгрөгийг хувьдаа авсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас 5,000,000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2023 оны 02 сарын 10-ны өдрийн 01 дугаартай “Орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам, төлбөрийн хэмжээг тогтоох тухай” тогтоолд заасны дагуу 30 хувийг нь нэхэмжилж байна гэв.

Улсын яллагчаас: 5,000,000 төгрөгийг хохирол гэж үзэхгүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэн Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар улсын орлого болгох нь зүйтэй гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хохирол, хор уршиг шаарддаггүй. Түүнчлэн шүүгдэгч*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас орон нутаг болон байгууллагын төсөвт заавал орох байсан орлого алдагдсан, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа доголдож төрийн үйлчилгээг хүргэх боломжгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа ба Дархан-Уул аймгийн Орон нутгийн өмчийн газрыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлгүй байна.

Харин дээрх мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзнэ гэх улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 5,000,000 төгрөгийн 30 хувийг гаргуулна гэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч*******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 6, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь түүний хувийн байдлыг тогтоосон нотлох баримтаар нотлогдож нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 02 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх: Шүүгдэгчийн үйлдэл нь нийгмийн аюулын хор аюултай үйлдэл байсан эсэхийг харгалзан дүгнээд нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Тиймээс нийтийн албанд томилогдох эрхийг доод хэмжээгээр хасаж, нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлүүлэх саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа: Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд сумынхаа соёлын төвийг улсынхаа хэмжээнд 1 дүгээр байранд оруулж байсан тухай баримтыг шинээр гаргаж өгсөн. Хэдийгээр санхүүгийн зөрчилтэй асуудал байгаа ч хувийн байдлыг нь харгалзан үзвэл нийгмээс тусгаарлах шаардлага байхгүй байна. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг гаргаж байна гэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн******* сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгч******* нь гэрчгаас 300,000 төгрөг,ээс 500,000 төгрөг,аас 300,000 төгрөг,ас 300,000 төгрөг,ээс 500,000 төгрөг,аас 300,000 төгрөг,оос 1,000,000 төгрөг,ас 400,000 төгрөг,д 600,000 төгрөг, нийт бусдаас 4,200,000 төгрөг өөртөө авсан нь гэмт хэрэг үйлдэж олсон орлогод хамаарах тул шүүгдэгчээс 4,200,000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******эд холбогдох эрүүгийн 2418001270154 дугаартай хэргээс 2023 оны 08 сарын 07-нд*******ийн үзвэр үйлчилгээ үзүүлэх зориулалттай заал танхимыг Дархан-Уул аймгийн******* сумын намын 60 жилийн ойн хүлээн авалтын арга хэмжээнд ашиглуулахаар иргэнт 800,000 төгрөгөөр түрээслүүлж, 800,000 төгрөгийг хувьдаа авч зарцуулсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ийг нийтийн албанд ажиллах эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн******* сумын нутаг дэвсгэрээс гадагш гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******эд оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ээс 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 5,000,000 төгрөгийн 30 хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР