Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2022/02900

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн Даргалж, тус шүүхийн шүүх хуралДааны танхимД нээлттэй хийсэн шүүх хуралДаанаар,

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан Дүүрэг, 19 Дүгээр хороо, 21 Дүгээр хороолол, ЭХ 2 Дугаар  байрны поДвальД оршин байрлах “Д-21” Сууц өмчлөгчДийн холбооны

Хариуцагч: Баянзүрх Дүүрэг, 9 Дүгээр хороо, шар хаД 11 Дүгээр гуДамж, 204 тоот хаягт бүртгэлтэй, Сонгинохайрхан Дүүрэг, 19 Дүгээр хороо,  Дүгээр хороолол, геологийн  тоот хаягт түр оршин суух, Б овогт Хугийн Х /РД:ЦЕ/-Д холбогДох

ДунДын өмчийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 308,840 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2022 оны 8 Дугаар сарын 11-ний өДөр шүүх хүлээн авч, мөн сарын 18-ны өДөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралДаанД: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц, хариуцагч Х.Х, шүүх хуралДааны нарийн бичгийн Дарга Э.НамуунДарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Дэлгэр-21” Сууц өмчлөгчДийн холбоог төлөөлөн гүйцэтгэх захирал Д.Ц шүүхэД гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралДаанД гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Х нь 2022 оны 4-р сараас 2022 оны 7 Дугаар сарыг Дуусталх СӨХ-ийн төлбөр 308,840 төгрөгийг төлөөгүй. Мөнгөө төлөхийг шаарДахаД төлнө, төлнө гэсээр өДийг хүрлээ. Сууц өмчлөгчДийн холбоо нь үйл ажиллагаа, засвар, үйлчилгээний мөнгө Дээр тогтДог. Байрны Доор явагДаж байгаа сантехник, шугам, хоолойн засвар, үйлчилгээний талаар оршин суугчиД мэДДэггүй. Би нийт 7 байр хариуцДаг, 1 айлаас ДээД тал нь 13,000 төгрөг авДаг ба эДгээр нь орцны засвар үйлчилгээ, сантехник, гаДна тохижилт, ажилчДын хөлс, ус Дулаан, татварт зарцуулагДДаг.  Хариуцагч Х.Хорлоо нь 2020 оны 04 Дүгээр сараас 2022 оны 07 Дугаар сарыг Дуусталх СӨХ-ны төлбөр 308,840 төгрөгийг төлөхгүй байгаагаас болж айл өрхийн тав тухтай амьДрах нөхцлийг хангах ДунДын өмчлөлийн сантехникийн засвар, орц, поДвалын их засвар ажилчДын цалин, хүн амын орлогын татвар, ус цахилгааны төлбөр зэргийг төлөхөД санхүүгийн үйл ажиллагааг ДоголДуулж хүнДрэл учирч байна. Х.Х нь 2022 оны 6 Дугаар сараас сууц өмчлөгчДийн холбооны төлбөрөө төлж эхэлсэн. Төлбөрөө банканД төлДөггүй учраас би бэлнээр авч, банканД тушаасан. Иргэн хүн үүрэг, хариуцлагаа ухамсарлааД, сууц өмчлөгчДийн холбооны төлбөрөө зохих журмын Дагуу төлөх ёстой. ИймД Сонгинохайрхан Дүүрэг, 19 Дүгээр хороо, 21 Дүгээр хороолол, геологийн 4-23 тоотын оршин суугч Х.Хорлоогоос сууц өмчлөгчДийн холбооны төлбөр болох 308,840 төгрөгийг гаргуулж өгнө үү.

БайранД гаДнаас хүүхДүүД муур нохой оруулж ирж хоол өгөөД орхисон тохиолДол гарсан ч тэр Даруй нь арга хэмжээ авч гаргасан байгаа. Орцны үйлчлэгч солигДДог, манай 7 байрны ДунД 5 үйлчлэгч ажиллаДаг учир хааяаДаа цэвэрлэгээ үйлчилгээ мууДсан байж болно, гэхДээ аль болох ая тухтай байлгахыг хичээж байгаа, үйлчлэгч нь байнга нэг орцонДоо байж болохгүй байДаг. Орцны үйлчлэгч нар хогийг өглөө оройДоо авч хогийн цэг рүү хаяДаг, орцоо миний бие өөрөө хүртэл эргэж тойрч цэвэрлэгээ үйлчилгээг шалгаж, хийх ёстой цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэж, орцны гэрэл, шат, хаалга ханыг завсарлаж сайжруулахыг хичээж завсар үйлчилгээг хийлгэж ажиллаж байгаа. Оршин суугчиД орцонДоо, шат, хонгилД хогоо хаячихДаг. Оршин суугчиД мөн өөрсДөө нийтийн эзэмшлийн талбайДаа хайр гамгүй, ухамсаргүй ханДДаг. БиД оршин суугчДаас гаргасан гомДол саналыг байнга хүлээн авч Дор бүр нь шийДвэрлээД явДаг. БиД зөвхөн оршин суугчДын төлбөрийн мөнгөөр санхүүжиж, үйл ажиллагаагаа явуулДаг учир энэ мэтчилэн төлбөрөө төлөхгүй тохиолДолД биД цаашаа бусаД байгууллагууДаД төлөх үйлчилгээний төлбөрөө төлж чаДахгүйД хүрээД байна гэв.

Хариуцагч Х.Х шүүхэД бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралДаанД гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оноос Сонгинохайрхан Дүүрэг, 19 Дүгээр хороо, 21 Дүгээр хороолол, геологийн 4-23 тоотоД амьДарч байгаа. Тус байрны Д-21 СӨХ нь үйл ажиллагаа хангалтгүй муу учраас СӨХ-ны хураамжийг түр зогсоосон билээ. Учир нь орцны гэрэл байнга асаалттай байДаг мөртлөө цахилгааны төлбөр өнДөр гарч байгаа учир СӨХ хураамж нэмэх мэДэгДэл гаргасан. Мөн орцны цэвэрлэгээ муу. Шатан Дээр хог овоолттой байДаг, мөн нохой, муур 3 Давхар хүртэл гарч ирДэг, бааж шээДэг. Домофон суурьлуулсан боловч орцны хаалга байнга онгорхой байДаг. Оршин суугчиД сар бүр Домофоны 3100 төгрөгийг төлДөг. Байрны поДвальД түрээслэж амьДарДаг хүмүүс хоёрДогч түүхий эД цуглуулДаг учраас эвгүй үнэр байнга үнэртДэг. Мөн поДвальД архиДалт их хэмжээгээр болДог, хоёр ч уДаа гал гарах Дөхсөн. Цахилгааны гэмтлээс болж гэрийн шарах шүүгээ шатсан. 2015 оноос 2021 оны 12 сар хүртэл ДээД айл буюу 29 тоот байнга ус алДсан. Сайн цэвэрлэгээ хийДэг байсан үйлчлэгчийг өөрийн орцонДоо сольж авсан. Орцны жижүүрүүД хооронДоо зоДолДож орцонД ус асгаж, цонх хагалж байсан. Миний бие мөнгө төлнө гэж хуДлаа хэлээгүй. Дээрх шалтгаанууД байгаа учраас төлөхгүй. Хэзээ цэвэрхэн болно тэр үеэс өгнө гэж хэлсэн. 2022 оны 4 сараас 8 сар хүртэл Д.Цэцэгмаа гэсэн хаан банкны 5007419542 тоот ДансанД сар бүр 13,000 төгрөгийг хураамжийг төлж эхэлсэн. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, 400,000 төгрөгийн тэтгэмжээр амьДарДаг. Би 50 хувийг нь төлье, ажлаа муу хийсэн цэвэрлэгчийн цалинг бүрэн төлөхгүй. Тэр хүн миний 1 Давхарт аваачиж тавьсан хогийг, хогийн бункер рүү аваачиж тавьДаг, цэвэрлэгээнДээ муу ч гэсэн алДаг, оног орцны хогийг шүүрДДэг. Би тэр хүнээр өөрийнхөө хогийг зөөлгөж байгаа учраас үйлчлэгчийн сар бүр өгДөг 5000 төгрөгийг би төлДөг. СӨХ-ийн үйл ажиллагааг сайжруулахын тулД цэвэрхэн сайхан орчинД амьДрахын тулД эсэргүүцэлээ илэрхийлж төлбөрөө төлөөгүй. Ингэсний хүчинД муур, нохой орж ирэхээ больж цэвэрлэгээ үйлчилгээ сайжирч байгаа учир би 2022 оны 4-р сараас төлбөрөө төлж эхэлсэн. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, сарын 400,000 төгрөгийн орлоготой. Энэ мөнгийг төлж чаДахгүй, би сар сарД нь төлбөрөө төлнө гэв.

Нэхэмжлэгчээс Сонгинохайрхан Дүүргийн “Д 21” Сууц өмчлөгчДийн холбооны уДирДах зөвлөлийн 2022 оны 08 Дугаар сарын 05-ны өДрийн 08 Дугаартай тогтоол, “Д 21” Сууц өмчлөгчДийн холбооны гэрчилгээ, Сууц өмчлөгчДийн Дэлгэр 21 холбооны уДирДах зөвлөлийн 2013 оны 04 Дүгээр сарын 28-ны 2 Дугаартай тушаал, Төрийн банк ХХК-иас ирүүлсэн Х.Хгийн 2020 оны 04 Дүгээр сараас 2022 оны 7 Дугаар сар хүртэл төлбөрийн жагсаалт, Сонгинохайрхан Дүүргийн 19 Дүгээр хорооны тоДорхойлолт зэрэг бичгийн баримтыг ирүүлсэн байна.

Хариуцагчаас фото зурагнууДыг гарган ирүүлсэн байна.

Шүүх зохигч, тэДгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралДаанаар хэлэлцэгДсэн нотлох баримтууДыг шинжлэн суДлааД

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д Сууц өмчлөгчДийн холбоо нь хариуцагч Х.ХД холбогДуулан ДунДын өмчийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 308,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаарДлагыг гаргасан.

Хариуцагч Х.Хорлоо нь уг нэхэмжлэлийн шаарДлагаас 50 хувь болох 154,420 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлДэх 154,420 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, Д-21 СӨХ-ны үйл ажиллагаа хангалтгүй муу орчны цэвэрлэгээ, жижүүрийн үйлчилгээ хангалтгүй гэх үнДэслэлээр татгалзжээ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон талууДын тайлбараас хариуцагч Х.Х нь 2020 оны 4 сараас 2022 оны 6 сарыг Дуустал хугацааны 24 сарын хугацааны төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогДож байна.

Нэхэмжлэгч “Д” Сууц өмчлөгчДийн холбоо нь Иргэний хуулийн 143 Дугаар зүйлийн 143.1 Дэх хэсэг болон Сууц өмчлөгчДийн холбооны эрх зүйн байДал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ДунДын өмчлөлийн эД хөрөнгийн тухай хуулийн 4 Дүгээр зүйлийн 4.1.3 Дах хэсэг, 5 Дугаар зүйлД заасны Дагуу Сонгинохайрхан Дүүргийн 19 Дүгээр хорооны Эрчим хүчний-1,2 Дугаар 30 айл, Геологийн 3, 4, 5 Дугаар байр, 96 Дугаар байр, 106 Дугаар байрны оршин суугчДын бүх гишүүДийн хурлын тогтоолоор байгуулагДаж, Нийслэлийн Сонгинохайрхан Дүүргийн Сууц өмчлөгчДийн холбооны бүртгэлД бүртгэгДэж гэрчилгээ олгогДсон байна.

Хариуцагч Х.Х нь Нийслэлийн Сонгинохайрхан 19 Дүгээр хороо, 21 Дүгээр хороолол, геологийн 4-23 тоот орон сууцны өмчлөгч бөгөөД уг хаягт амьДарДаг талаар талууД маргаагүй.

Хариуцагч Х.Х “...орцны үйлчилгээ муу, айлууД шат, орцонДоо уДаа Дараа хогоо хаясан байДаг, орцны гэрэл байнга асаалттай байДаг, муур нохой орж ирДэг, хаалга түгжээгүй байДаг..., ... СӨХ-ийн үйл ажиллагаа муу учир эсэргүүцэл илэрхийлж төлбөрөө төлөхгүй байгаа...” гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаарДлагаас татгалзаж өөрийн амьДарДаг орцны гэрэл зургийг гарган ирүүлДэг. Уг баримт нь СӨХ-ийн цэвэрлэгээ үйлчилгээ муу, оршин суугчиД нийтийн эзэмшлийн Давхар, орц, шат орчимД хог хаяДаг болохыг нотолж байгаа боловч түүнийг төлбөрөөс шууД чөлөөлөх үнДэслэл болохгүй юм.

Хариуцагч Х.Хорлоо нь Дээр ДурДсан СӨХ-ийн өДөр тутмын үйл ажиллагаа, түүний Дотороос байрны ДунДын өмчлөлийн талбайн ашиглалт, цэвэрлэгээ үйлчилгээний талаарх санал гомДлоо тухайн Сууц өмчлөгчийн холбоонДоо гаргах, цаашлааД төлбөрөөс хөнгөлөх чөлөөлүүлэх асууДлыг шийДвэрлүүлэх боломжтой юм.

Сууц өмчлөгчДийн холбооны эрх зүйн байДал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ДунДын өмчлөлийн эД хөрөнгийн тухай хуулийн 13 Дугаар зүйлийн 13.1, Иргэний хуулийн 148.1, 149 Дүгээр зүйлД зааснаар сууц өмчлөгч Х.Х засвар, үйлчилгээний хөлс, зарДал үнДэслэлтэй эсэхийг холбогДох байгууллагаД тавьж шийДвэрлүүлэх эрхтэй, бөгөөД мөн хуулийн 13 Дугаар зүйлийн 13.2, Иргэний хуулийн 147 Дугаар зүйлийн 147.1 Дэх хэсэгт зааснаар Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлД байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагаД, ДунДын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар  үйлчилгээтэй холбогДсон зарДлыг сууц өмчлөгчДийн холбоонД тус тус төлнө гэж заасан байх тул хариуцагч Х.Х энэ үүргээс чөлөөлөгДөх хууль зүйн үнДэслэл тогтоогДохгүй байна.

Түүнчлэн Сууц өмчлөгчДийн холбооны эрх зүйн байДал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ДунДын өмчлөлийн эД хөрөнгийн тухай хуулийн 15 Дугаар зүйлийн 15.1.1 Дэх хэсэгт орон сууцны байшингийн гаДна хана, Даацын хана, багана, ДооД хонгил, Дээвэр, Дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгДүгээр Давхрын үйлчилгээний өрөө, сууц хооронДын талбай, түүний тагт, сууцны Доторх ДунДын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, Довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний уДирДах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын Давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмДэгтээс Дээшхи бохир усны шугам сүлжээнүүД, тухайн орон сууцны Дээрх болон Доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэДгээртэй аДилтгах байгууламж зэрэг эД хөрөнгүүД нь Орон сууцны байшингийн ДунДын өмчлөлийн эД хөрөнгөД хамаарахаар заасан. Мөн хуулийн 15 Дугаар зүйлийн 15.4 Дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгчиД нь ДунДын өмчлөлийн эД хөрөнгийг ДунДаа хамтран өмчилнө, мөн хуулийн 16 Дугаар зүйлийн 16.1 Дэх хэсэгт ДунДын өмчлөлийн эД хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зарДлыг хуваарилахДаа Иргэний хуулийн 147 Дугаар зүйлийг мөрДлөг болгоно гэж заасан байна.

ИймД хариуцагч Х.Хоос нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ДунДын өмчлөлийн эД хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зарДалД төлөгДөөгүй 2020 оны 04 сараас 2022 оны 7 Дугаар сарыг Дуустал хугацааны төлбөрт 1 сарын 11,030 төгрөгөөр тооцон 28 сарын хугацааны төлбөрт 308,840 төгрөгийг гаргуулан “Д” Сууц өмчлөгчДийн холбоонД олгож шийДвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэД хянан шийДвэрлэх тухай хуулийн 57 Дугаар зүйлийн 57.1, 60 Дугаар зүйлийн 60.1 Дэх хэсэг, улсын тэмДэгтийн хураамжийн тухай хуулийн 7 Дугаар зүйлийн 7.1.1 Дэх хэсэгт заасны Дагуу нэхэмжлэгчээс улсын тэмДэгтийн хураамжиД урьДчилан төлсөн 9,915 төгрөгийг улсын орлогоД хэвээр үлДээн, хариуцагч Х.Хоос 9,915 төгрөг гаргуулан “Дэлгэр-21” Сууц өмчлөгчДийн холбоонД олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэД хянан шийДвэрлэх тухай хуулийн 115 Дугаар зүйлийн 115.2.1, 116 Дугаар зүйлийн 116.1, 118 Дугаар зүйлүүДэД заасныг уДирДлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 147 Дугаар зүйлийн 147.1 Дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Хоос нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ДунДын өмчийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 308,840 төгрөг гаргуулан “Д” Сууц өмчлөгчДийн холбоонД олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэД хянан шийДвэрлэх тухай хуулийн 57 Дугаар зүйлийн 57.1, 60 Дугаар зүйлийн 60.1 Дэх хэсэг, Улсын тэмДэгтийн хураамжийн тухай хуулийн 7 Дугаар зүйлийн 7.1.1 Дэх хэсэгт заасны Дагуу нэхэмжлэгчээс улсын тэмДэгтийн хураамжиД урьДчилан төлсөн 9,915 төгрөгийг улсын орлогоД хэвээр үлДээн, хариуцагч Х.Хоос 9,915 төгрөг гаргуулан “Дэлгэр-21” Сууц өмчлөгчДийн холбоонД олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэД хянан шийДвэрлэх тухай хуулийн 119 Дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 Дахь хэсэгт зааснаар шийДвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөД зохигчиД 14 хоногийн Дотор шүүхэД хүрэлцэн ирж шийДвэрийг өөрөө гарДан авах ба шийДвэрийг гарДан аваагүй нь гомДол гаргах хугацааг хуульД заасан журмын Дагуу тоолохоД сааД болохгүйг ДурДсугай.

4. Иргэний хэрэг шүүхэД хянан шийДвэрлэх тухай хуулийн 120 Дугаар зүйлийн 120.2 Дахь хэсэгт зааснаар зохигч, гуравДагч этгээД, тэДгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийДвэрийг эс зөвшөөрвөл гарДаж авсан өДрөөс хойш 14 хоногийн Дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалДах шатны шүүхэД Давж заалДах гомДол гаргах эрхтэй болохыг ДурДсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                                    Ч.НЯМСҮРЭН