| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/0204/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/217 |
| Огноо | 2025-07-31 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Т.Тунгалагтуяа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч
Шүүгдэгчийн өмгөөлөгч
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ид холбогдох эрүүгийн 2521000320197 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн техникч болон цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “******* *******” гэх газарт оршин суух,
урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 104 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 8 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,
мөн Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/147 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, ******* овогт *******ын ******* /РД: /.
Шүүгдэгч Ч.******* нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, “ ” гэх газарт 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр -д үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 1.5 дэх хэсэгт зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино”, мөн дүрмийн 12.1 дэх хэсэгт заасан “Жолооч замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Амь хохирогч хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би ******* гэдэг хүнийг танихгүй, анх удаа л харж байна. Миний ах шүүгдэгч *******той найзууд байсан юм байна. Нэгэнт ийм үйл явдал болоод өнгөрсөн, шүүгдэгч нь миний ахын найз байсан гэдэг утгаараа гомдол санал байхгүй. Өнөөдрийн байдлаар нэхэмжилсэн оршуулгын зардлыг төлж барагдуулсан тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Би хуулийн мэдлэггүйн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг 20,000,000 төгрөгөөр тохиролцсон нь буруу байсан байна. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хуульд зааснаар амь хохирогчийн насны зөрүүгээр тооцож, 52,000,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед ******* суманд байдаг манай хамаатан нь гэр бүлийн фэйсбүүк групп дээр “ ахын бие нь тааруу, сумын эмнэлэгт ухаангүй байдалтай ирсэн гэж байна. Ар гэрийнхнээс нь ирэх боломж юу байна, дүү нарт нь хэл хүргээрэй гэж сумын эмч хэлсэн” гэсэн байсан. Тэгээд бид нар шөнө гарах боломжгүй болоод 2024 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед суманд байдаг хамаатан рүү залгаж асуухад ахыг маань 07 цаг өнгөрөөгөөд нас барсан гэж хэлсэн. Тэгээд эмчээс юу болсон талаар асуухад “Өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед мотоциклоос унаад цуг байсан залуу нь хөдөө гэр рүүгээ авч яваад орой 22 цагийн үед сумын эмнэлэгт авчирсан. Эмнэлэгт ирэхдээ ухаангүй байсан” гэж байсан. Эмнэлгийн зүгээс авах ёстой арга хэмжээгээ бүгдийг нь авсан, манай ахыг оройтож ирсэн, эмнэлэгт ирэхдээ тархи нь үхэжсэн байсан гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 38-40/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэсэн. Орой 22 цаг 20 минутад манай сумын харьяат Д. гэх хүн мотоциклын ард сууж яваад унаад ******* гэдэг хүний гэрт байж байгаад авчирсан гээд эхнэр нь дахиад нэг машин барьж ирсэн гэх хүний хамт гурвуулаа авчирсан. Тэгээд яаралтай тусламж үзүүлсэн ч ухаан орохгүй байсаар 2024 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 15 минутад нас барсан...” гэжээ. /хх-ийн 41-43/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Батбаярын баруун нүдний дээд талд нэлэнхүйдээ хавдчихсан, нүд нь таглараад юм харахгүй болтлоо хавдчихсан, гэхдээ хөхрөөгүй байсан, мөн хамарнаас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад манай нөхөр мотоцикл бариад ард нь суугаад явж байхад сондуул дайраад мотоцикл нь харайлгахад ыг уначихсан гэж байсан...” гэжээ. /хх-ийн 44-47/
Гэрч А.тар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 12 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед манай сумын таньдаг ах ******* над руу залгаад хүний бие муу байна, чи манай хөдөө гэр рүү машинтайгаа хүрээд ирээч гэхээр нь тэгье гэж хэлээд өөрийн эзэмшлийн королла маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ******* ахын хөдөө гэр лүү явсан. ******* ахын хөдөө гэр нь сумын төвөөс 40-50 км зайтай байдаг юм. Тэгээд би орой 20 цаг өнгөрөөгөөд ******* ахын хөдөө гэрт нь очиход ******* ах түүний эхнэр , тэгээд манай сумын гаралтай ах тэр гурав байсан. ах газар гудас дэвсээд толгойн доор нь дэр тавьчихсан доошоо харсан байдалтай, хурхираад унтаж байх шиг байсан. Тэгээд юу болсон бэ гэсэн чинь ******* ах надад хэлэхдээ бид хоёр адууны эрэлд явж байгаад би мотоцикл жолоодоод, ард сундалдаад явж байгаад овгор шороон дээгүүр харайлгасан чинь сугараад ойчсон гэж байсан. Тэгээд хөдөө гэрээс нь хөдлөөд сумын төвд ирээд эмнэлэг хүргэж өгөх хүртэл ах ямар ч хариу байхгүй, тэгсэн хэр нь амьсгаатай, юм ярихгүй байсаар байгаад эмнэлэгт ирсэн...” гэжээ. /хх-ийн 48-51/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* ах 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10-11 цагийн үед нэг танихгүй залуутай хамт адуугаа асуугаад явж байсан. ...Архи уусан талаар нь мэдэхгүй байна. Ямар ч байсан согтуу байгаагүй, их л даарсан хоёр хүн явж байсан. ******* ахтай цуг явж байсан ногоон дээлтэй, хүрэн хантаазтай хүн нүд дарсан хар масктай явж байсан болохоор ил харагдах гэмтэл шарх хөхөрсөн юм харагдаагүй. Учир нь эхнэр бид хоёр гадаа бой хийж байсан болохоор гэр рүү орж чадаагүй, өөрсдөө ороод цай уугаад гарсан...” гэжээ. /хх-ийн 52-54/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн цогцост хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24 тоот дүгнэлтэд:
1. Талийгаач цогцост хийсэн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээгээр зулай ясны босоо заадаснаас урагш баруун зулай ясны урд хэсгээр дайрч дух ясны баруун хажуу төвгөр хүрсэн, уг заадаснаас зүүн арагш лямбда заадасны зүүн салаанд хүрсэн ташуу шугаман хугарал, тархины баруун зулай, чамархайг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсны доорх цусан бүлэн, чамархайн суурь хэсгийн тархины эдийн няцрал, их тархины баруун дух, зулай, чамархай, дагзны дээд хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт, зулай, дагз, баруун чамархайн хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, баруун зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын цус хуралт, цээж, баруун өвдөгний цус хуралт, баруун тохой, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Зулай ясны босоо заадаснаас урагш баруун зулай ясны урд хэсгээр дайрч дух ясны баруун хажуу төвгөр хүрсэн, уг заадаснаас зүүн арагш лямбда заадасны зүүн салаанд хүрсэн ташуу шугаман хугарал нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар, тархины баруун зулай, чамархайг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсны доорх цусан бүлэн, чамархайн суурь хэсгийн тархины эдийн няцрал, их тархины баруун дух, зулай, чамархай, дагзны дээд хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт гэмтлүүд нь 4.1.3, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Зулай, дагз, баруун чамархайн хуйх, баруун чамархайн булчингийн цус хуралт, баруун зүүн нүдний ухархайн дээд хананы хугарал, баруун зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
3. Талийгаач Д. нь уушгины архаг үрэвсэл, элэгний архаг үрэвсэл эмгэгтэй байна.
4. Шүүх химийн шинжилгээгээр цусанд спиртийн агууламж илрээгүй.
5. Талийгаач Д. нь зулай ясны босоо заадаснаас урагш баруун зулай ясны урд хэсгээр дайрч дух ясны баруун хажуу төвгөр хүрсэн, уг заадаснаас зүүн арагш лямбда заадасны зүүн салаанд хүрсэн ташуу шугаман хугарал, тархины баруун зулай, чамархайг нэлэнхүйд нь хамарсан хатуу хальсны доорх цусан бүлэн, чамархайн суурь хэсгийн тархины эдийн няцрал, их тархины баруун дух, зулай, чамархай, дагзны дээд хэсгийн аалзан хальсны доорх цус харвалт гэмтлүүдийн улмаас нас баржээ. Нас бараад 6-с дээш цаг өнгөрсөн байна” гэжээ. /хх-ийн 66-74/
“Хөдөлгөөний соёл” ТББ-ийн авто ашиглалтын инженер, шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11 тоот “...ДАЮУН маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодон явсан Ч.******* нь МУ-ын ЗХД-ийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 1.5-д Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино. 3.7а-д Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно. 12.1-д Жолооч замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн зүйл заалт зөрчсөн байна. Ч.******* нь МУ-ын ЗХД-ийн 3.7а-д согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.1-д Жолооч замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн зүйл заалт зөрчсөнөөс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь сэтгэн бодох чадварт нөлөөлж саадыг тойрон гарах үйлдэл хийгээгүй, хурдаа тохируулаагүй хурдтай явсны улмаас дов, сондуул дээгүүр гарснаас арын суудалд сууж явсан зорчигч шидэгдэн унаж зам тээврийн осол гарах гол шалтгаан болжээ. Замгүй газарт жолооч аюулгүй байдлаа хангаж аюултай байдал үүсгэхгүйгээр орчны нөхцөл байдлыг харгалзан анхаарал, болгоомжтой зорчино. Иймд уг зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн зүйл байхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 84-85/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын хоёр шинжээчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 733 тоот “Тухайн гэмт хэргийн улмаас шалтгаалан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд уй гашуугийн үеийн хямралын шинжүүд илэрч байна. Дээрх шинж нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлт /хх-ийн 91-93/
Ч.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар бүрэн хэлсэн. ... гэрийн гаднаас хөдлөхөд нар жаргаад харанхуй болох гэж байсан. Гэхдээ гэгээ арай тасраагүй байсан. Тэгээд баруун дээрх адууг харах гээд яараад жоохон ширүүн явж байгаад гэрээс ойролцоогоор 2-3 км зайтай газарт замгүй явж байгаад овгор шороон дээр харайлгасан чинь миний ард сундлаад явж байсан маань араас үсрээд явчихсан. Тэгээд би эргээд харахад ард бөмбөрч байсан. Би тэр дороо шууд мотоциклтойгоо эргэж тойрч очоод ыг харахад нүүрэндээ зүүчихсэн байсан хар маск нь шороо өвс болчихсон байхаар нь шууд маскыг нь тайлахад ухаангүй, баруун нүднийх нь дээд талд овойчихсон байсан. Тэгэхээр нь би ыг дуудаад хэсэг хөдөлгөж байгаад нэг юм ухаан орсон. Тэгээд гайгүй юу гэхэд хариулахгүй, зөвхөн ёолоод байсан. Тэгээд бид хоёр хөдлөхгүй хэсэг байхад өөрөө сэргээд гайгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь явахад зүгээр үү гэсэн чинь гайгүй гэхээр нь хөдөлсөн. ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 107-109, 111-112/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-22/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураглал /хх-ийн 23/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 25/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-62/
Хохирогчийн өмгөөлөгчийн цагдаагийн газар гаргасан хүсэлт /хх-ийн 151/
Амь хохирогч хууль ёсны төлөөлөгч *******гээс хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 153-160/
нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 161/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн хүсэлт /хх-ийн 162/
Ч.*******ид холбогдох улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 114-118/
Ч.*******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 119-130/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 131/ болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч аас шинээр гаргаж өгсөн шүүгдэгч Ч.*******оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д 7,100,000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний баримт /3 хуудас/, шүүгдэгч Ч.*******ийн тайлбар /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ч.*******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “ ” гэх газарт маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг сахин биелүүлдэг байвал зохино”, 12.1-д “Жолооч замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргаснаас зорчигч амь нас хохирсон болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Ч.*******ийн “... гэрээс ойролцоогоор 2-3 км зайтай газарт замгүй явж байгаад овгор шороон дээр харайлгасан чинь миний ард сундлаад явж байсан маань араас үсрээд явчихсан. Тэгээд би эргээд харахад ард бөмбөрч байсан. Би тэр дороо шууд мотоциклтойгоо эргэж тойрч очоод ыг харахад нүүрэндээ зүүчихсэн байсан хар маск нь шороо өвс болчихсон байхаар нь шууд маскыг нь тайлахад ухаангүй, баруун нүднийх нь дээд талд овойчихсон байсан. Тэгэхээр нь би ыг дуудаад хэсэг хөдөлгөж байгаад нэг юм ухаан орсон. Тэгээд гайгүй юу гэхэд хариулахгүй, зөвхөн ёолоод байсан. Тэгээд бид хоёр хөдлөхгүй хэсэг байхад өөрөө сэргээд гайгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь явахад зүгээр үү гэсэн чинь гайгүй гэхээр нь хөдөлсөн...” гэх мэдүүлэг, амь хохирогч хууль ёсны төлөөлөгч *******гийн “...2024 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед суманд байдаг хамаатан рүү залгаж асуухад ахыг маань 07 цаг өнгөрөөгөөд нас барсан гэж хэлсэн. Тэгээд эмчээс юу болсон талаар асуухад “Өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед мотоциклоос унаад цуг байсан залуу нь хөдөө гэр рүүгээ авч яваад орой 22 цагийн үед сумын эмнэлэгт авчирсан. Эмнэлэгт ирэхдээ ухаангүй байсан” гэж байсан...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ийн “...******* ах 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 10-11 цагийн үед нэг танихгүй залуутай хамт адуугаа асуугаад явж байсан. ...их л даарсан хоёр хүн явж байсан. ******* ахтай цуг явж байсан ногоон дээлтэй, хүрэн хантаазтай хүн нүд дарсан хар масктай явж байсан болохоор ил харагдах гэмтэл шарх хөхөрсөн юм харагдаагүй. Учир нь эхнэр бид хоёр гадаа бой хийж байсан болохоор гэр рүү орж чадаагүй, өөрсдөө ороод цай уугаад гарсан...” гэх, гэрч ийн “...Батбаярын баруун нүдний дээд талд нэлэнхүйдээ хавдчихсан, нүд нь таглараад юм харахгүй болтлоо хавдчихсан, гэхдээ хөхрөөгүй байсан, мөн хамарнаас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад манай нөхөр мотоцикл бариад ард нь суугаад явж байхад сондуул дайраад мотоцикл нь харайлгахад ыг уначихсан гэж байсан...” гэх, гэрч А.тарын “...******* ахын хөдөө гэрт нь очиход ******* ах түүний эхнэр , тэгээд манай сумын гаралтай ах тэр гурав байсан. ах газар гудас дэвсээд толгойн доор нь дэр тавьчихсан доошоо харсан байдалтай, хурхираад унтаж байх шиг байсан. ...хөдөө гэрээс нь хөдлөөд сумын төвд ирээд эмнэлэг хүргэж өгөх хүртэл ах ямар ч хариу байхгүй, тэгсэн хэр нь амьсгаатай, юм ярихгүй байсаар байгаад эмнэлэгт ирсэн...” гэх, гэрч “...Д. гэх хүн мотоциклын ард сууж яваад унаад ******* гэдэг хүний гэрт байж байгаад авчирсан гээд эхнэр нь дахиад нэг машин барьж ирсэн гэх хүний хамт гурвуулаа авчирсан. Тэгээд яаралтай тусламж үзүүлсэн ч ухаан орохгүй байсаар 2024 оны 12 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 15 минутад нас барсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн цогцост хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24 тоот дүгнэлт, “Хөдөлгөөний соёл” ТББ-ийн авто ашиглалтын инженер, шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, схем зураглал, осол дээр тогтоосон акт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.******* нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас нэг хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Шүүгдэгч Ч.******* нь хөдөө хээр малын эрэлд мотоцикл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас амь нас хохирсон болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн цогцост хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 24 тоот дүгнэлт, “Хөдөлгөөний соёл” ТББ-ийн авто ашиглалтын инженер, шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 11 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч Ч.*******ид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.******* гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч Ч.*******ийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт нийт 8,900,000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн, шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “Миний ахын найз байсан учраас нийгмээс тусгаарлаж хорих ял оногдуулахгүйгээр хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэх санал хүсэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгч ын шүүх хуралдаанд гаргасан “Ч.*******ид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг заавал хасахаар хуульчилсан байх тул гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, цаашид гарч болзошгүй үр дагавар зэргийг харгалзан шүүгдэгч Ч.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг 6 жилээр тогтоож, эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас амь нас хохирсон байх бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Ч.*******оос оршуулгын зардалд 6,356,336 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг гарган өгч, шүүгдэгчийн хувьд түүнд шүүх хуралдаанаас өмнө гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршигт нийт 8,900,000 төгрөгийг төлж, Эрүүл мэндийн даатгалын санд амь хохирогчийн эмчилгээний зардалд зарцуулсан 296,368 төгрөгийг төлж барагдуулсан байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд хохирол төлбөрийн талаар “...нэхэмжилсэн оршуулгын зардал 6,356,336 төгрөгийг төлж барагдуулсан тул сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэх хүсэлтэй байна. Би хуулийн мэдлэггүйн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг 20,000,000 төгрөгөөр тохиролцсон нь буруу байсан байна. Иймд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хуульд зааснаар нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүгээр тооцож нэхэмжлэх хүсэлтэй байх тул 52,000,000 төгрөг гаргуулж өгнө үү...” гэж мэдүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд амь хохирогч хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр хоёрдугаар зэрэглэл гэж тогтоосон байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан. Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд сэтгэцэд учирсан хор уршгийг амь хохирогчийн нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож нэхэмжлэх хүсэлтийг гаргаж байх тул сэтгэцэд учирсан хор уршгийг хохирогчийн хүсэлтээр тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Үндэсний статистикийн хорооноос монгол эрэгтэй хүний дундаж наслалтыг 2024 оны 12 сарын байдлаар Дорнод аймагт 67,34 жил гэж тооцсон байна. Иймд эрэгтэй хүний дундаж наслалт 67,34 жилээс амь хохирогчийн нас 49,9 жилийг хасахад зөрүү нь 17,44 жил болох ба зөрүү 17,44 жилийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн /660,000x5=3,300,000/-гээр үржүүлж амь хохирогч гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах нөхөн төлбөрийг хэмжээг 57,552,000 /17,44x3,300,000=57,552,000/ төгрөгөөр тогтоолоо. Үүнээс шүүгдэгч Ч.*******оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөрт илүү төлсөн 2,543,664 /шүүгдэгч хохирол төлбөрт 8,900,000 төгрөг төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* оршуулгыг зардалд 6,356,336 төгрөг нэхэмжилсэн/ төгрөгийг хасаж, шүүгдэгч Ч.*******оос Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар сэтгэцэд учирсан хор уршигт 55,008,336 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.*******ид тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Ч.*******ид мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.*******оос сэтгэцэд учирсан хор уршигт 55,008,336 /тавин таван сая найман мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж амь хохирогч хууль ёсны төлөөлөгч олгохоор тогтоосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдоогүй, Эрүүл мэндийн даатгалын санд тусламж үйлчилгээний зардалд 296,368 төгрөгийг, амь хохирогч хууль ёсны төлөөлөгч *******д оршуулгын зардалд 6,356,336 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА