Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2025/ШЦТ/338

 

                

 

 

 

 

 

 

 

  2025          8            01                                                     2025/ШЦТ/338

 

                                   

                                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Мөнхзул,

Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Б.Халиунаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ******* Г А-д холбогдох эрүүгийн 2534000000313 дугаартай 1 хавтас хэргийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Мөнгөнморьт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар багийн Баруунбүрхийн адаг гэх хөдөө нутаглах, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******** Г.А, ********** регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс шүүгдэгч Г.А нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хохирогч О.Д гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд "бүсэлхийн 3-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнд зөрүү бага хугарал, цээж, баруун, зүүн бугалга, зүүн өгзөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт" гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.

 

Энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

Хохирогч О.Д  өгсөн: “Манай нөхөр А бид хоёр Улаанбаатар хотод 61 гармын тэнд нэг айлын үхрийн фермийн газар ажиллаж байгаад хоорондоо муудалцсан. Тэгээд буцаад Мөнгөнморьт сум руу гэрээ нүүлгээд ирсэн. 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр машинд ачсан байсан монгол гэрээ буулгаад байж байхад гэрийн модон тавилга эвдэрсэн байхаар нь “гэрийн тавилга эвдэрсэн байна” гэж хэлсэн чинь хадам ээж, манай нөхрийн хамт ирээд “эвдэрдэггүй юм эвдэрч байгаа биш” гэж хэлсэн. Тэгсэн нөхөр “чи ер нь ингэж байхаар зайлаач” гээд байхаар нь би хот руу явах гээд тэндээс явган алхаад явж байсан чинь араас нөхрийн дүү Мөнхөө ирээд “эгчээ 2-лаа буцаад явья” гэхээр нь би буцаад суугаад явсан. Очсон чинь “яасан хол явдаг гичий вэ” гэхээр нь би голын эрэг дээр сууж байсан чинь гэрээ барьж дуусгаад ирээд “чамд 2 сая төгрөг өгье чамайг Багануур дүүрэг рүү хүргэж өгнө” гэсэн “юун 2 сая төгрөг вэ” гэсэн чинь чамд өгнөө гээд нуруу хэсэг рүү гараараа 2 удаа удаа цохисон. Гарнаас атгаад гэр рүү оруулаад тогооны шүүгээ рүү түлхээд үсдээд түнх рүү 2 удаа өшиглөсөн. “Түнх эвгүй болчлоо ханиа хоёулаа болье” гэсэн чинь “битгий худлаа шаагаад бай наадах чинь зүгээр л байна” гээд 2 булчингаас гараараа базаад зодох гээд байхаар нь би хүзүү, хамар дээр нь гараараа урсан байгаа. Тэгээд тамхиа ороогоод сууж байхаар нь би гэрээсээ гараад зугтаагаад хотод ирээд Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд цагдаад мэдэгдсэн. Бид хоёр хамт амьдраад 1 жил гаран болж байна. Дундаасаа 6 сартай нэг охинтой. Тухайн үед бид хоёр хоёулаа л байсан. Хадам аав сүүнд явсан. Хадам ээж, дүү нар нь гэртээ харьсан байсан. А архи уугаагүй эрүүл байсан. Манай нөхөр А  гараараа гарын булчин, нуруу, цээж хэсэг рүү 3-4 удаа, хөлөөрөө түнх рүү 2 удаа өшиглөсөн. Түнх, нуруу, толгой зэрэг газрууд өвдөж байна. Өмнө нь зодож байсан. Гэхдээ цагдаад хандаж байгаагүй, гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

Гэрч Ч.Ж өгсөн: “Манай хүүхэд А хотоос гэрээ нүүлгэж ирээд байж байсан. Тэгээд өглөө цай чанаад гэрээ барих санаатай очсон чинь манай бэр Д “гэрийн тавилга эвдэрсэн байна пиздаа чинь” гээд Амартүвшинг хэлсэн. Тэгээд би “за яах вэ янзалж болно шүү дээ” гэсэн чинь Д “би явлаа” гэсэн чинь манай хүү “зайл чи” гээд хэлсэн. Тэгээд бэр алхаад явсан. Бага хүү М араас нь очоод аргадаад буцаад аваад ирсэн. Гэрийн зүүн талын эрэг дээр суугаад байсан. Би хүүтэйгээ гэрийн барьж өгчөөд “за миний хүү хэрэлдэж муудалцаж болохгүй шүү гээд” би харьсан. Манай 2 гэр жоохон зайтай байдаг. Нээх удаагүй  А ороод ирсэн. Яасан бэ гэсэн чинь “пиздаа чинь хэрүүл хийгээд нүүр ам самардаад байхаар нь би цохьчихлоо” гээд ороод ирсэн. Би “яаж байгаа юм гээд” тухайн асуудал өнгөрсөн. Хаана байна гэсэн чинь зам дээр байна гэхээр нь хүү бид 2 Багануур дүүрэг рүү хүргэж өгсөн. “Мөнгө олж өг” гээд байхаар нь 1 тооны адуугаа заруулаад 2.000.000 төгрөгийг урьдчилгаа гэж аваад миний дансанд 400.000 төгрөг байсан нийлүүлээд өгсөн. Мөнхийн хэрүүлтэй хамт байсан. Манай бэр нялх хүүхдээ тоохгүй. Хамт амьдраад 1 жил гаран болж байна. Тэгсэн бид нар саяхан мэдсэн өмнө 3 хүүхэдтэй байсныг нь өмнөх нөхөр дээр нь байдаг юм байна лээ. Хүүхэд нь манайд байгаа угжаар хооллодог болохоор давгүй байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

Шүүгдэгч Г.А өгсөн: “Би 2025 оны 6 дугаар сарын 23-ны 08:00 цагийн үед эхнэр Д түрүүлээд ачаатай байсан гэр дээрээ очсон. Араас нь ээж бид 2 очоод “цай уу тэгээд гэрээ барья” гэсэн чинь “хамаг тавилга эвдээд хаячихлаа пиздаа чинь” гээд намайг хэлээд маргаан үүссэн, тэгсэн уурлаад сайжруулсан шороон зам руу “би явлаа” гээд алхаад явсан. Араас нь би дүүгээ явуулаад дүү буцаагаад аваад ирсэн. Тэр чигээрээ голын эрэг дээр очоод суусан. Ээж, бид хоёр гэрээ барьж дуусаад ээж дүү 2 гэр лүүгээ явсан. Би араас нь гол дээр очоод дахиад бид 2 чи яв би явна гэх мэтээр хэрүүл үргэлжилсэн. “Явах гэж байгаа бол хүргээд өгье” гэж хэлсэн. Тэгээд хэрүүл үргэлжлээд байхаар нь уурандаа нуруу хэсэг рүү нь гараараа 2 удаа цохиод тэр хүн намайг нүүр, хүзүү хэсэг рүү самардсан. Би гарнаас нь атгаад гэр рүүгээ ор гэж татаад гэрт оруулсан. Тэгээд үснээс нь үстсэн. Эхнэр явлаа гээд гэрээс гарах гэхээр нь явган явуулахгүй өөрөө хүргээд өгье гэж бодоод түлхэхэд гэрийн хана руу налсан. Тэгээд намайг өшиглөхөөр нь би хөлийг нь барьж аваад түнх хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисон нь үнэн. Тэгээд хэрүүл маргаан дуусаад би Багануур дүүрэг рүү хүргэж өгсөн. Би тухайн үед эрүүл байсан. Д эрүүл байсан. Тухайн үед эхнэр Д бид 2 байсан. Би гараараа нуруу хэсэг рүү 2 удаа, түнх хэсэг рүү гараараа бас 2 удаа цохисон. Би цохисон асуудлаа үнэн зөвөөр хүлээж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

“Би прокурорын тогтоолыг уншиж танилцсан. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би эхнэртэйгээ эвлэрсэн хамт амьдарч байгаа. Манай эхнэр надад гомдол санал нэхээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №413 дугаар шинжээчийн дүгнэлт: “1.О.Д биед бүсэлхийн 3-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнд зөрүү бага хугарал, цээж, баруун, зүүн бугалга, зүүн өгзөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ /хх-ийн 19-20/, 

Хохирогч О.Д Гэмтэл согог судлалын үндэсний төвд оношлуулсан баримт /хх-ийн 50-51/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Шүүгдэгч Г.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн Прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Г.А нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хамтран амьдрагч О.Д гэрийн эд хогшил эвдэлчихлээ гэх шалтгааны улмаас маргалдан улмаар эрх чөлөөнд нь гараараа болон хөлөөрөө халдаж эрүүл мэндэд нь "бүсэлхийн 3-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнд зөрүү бага хугарал, цээж, баруун, зүүн бугалга, зүүн өгзөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт" гэмтэл учруулсан байх бөгөөд уг гэмтэл нь Эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг болох нь шинжээчийн дүнэлтээр тогтоогдож байх тул түүний дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.  

 

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч Г.А гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч О.Д эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Хохирогч О.Д 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Med Trauma” эмнэлгийн үзлэгийн төлбөр 164 000 төгрөгийн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд уг төлбөрийг нөхөн төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.  

 

Хохирогч О.Д эрүүл мэндэд гэмт хэргийн улмаас "бүсэлхийн 3-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнд зөрүү бага хугарал, цээж, баруун, зүүн бугалга, зүүн өгзөгт цус хуралт, хүзүүнд зулгаралт" бүхий хүндэвтэр хохирол учирсан байх тул түүний цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 2534000000313 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Амартүвшинд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг,  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ********* Г А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан "Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.А хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.А тэнссэн 6 сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5.Иргэний хуулийн 497.1, 505.1-т зааснаар шүүгдэгч Г.А 164 00 /нэг зуун жаран дөрвөн мянга/ төгрөг гаргуулж Төв аймаг Мөнгөнморьт сумын Байдлаг 2-р багт оршин суух хохирогч *********** О Д ************** олгож, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.  

 

6.Шүүгдэгч Г.А авсан албадлагын арга хэмжээний хугацаанд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

 

 9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 10.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.БАТЖАРГАЛ