| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2022/02502/и |
| Дугаар | 184/ШШ2022/02799 |
| Огноо | 2022-09-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2022/02799
| 20 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 184/ШШ20/02799 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 10 хороо, *******, ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, овогт Цэрэнгочоогийн /РД: ЙЙ91050714/
Хариуцагч: ******* дүүрэг, 37 хороо, *******, ******* ******* гудамж, ******* байр, тоот хаягт оршин суух, овогт /РД: /
Авто ачигчийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгаж, 10 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
44 351 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч Г., хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Г.од холбогдуулан авто ачигчийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгаж, 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Нэхэмжлэгч нь 20 оны 07 сарын 16-ны өдөр хариуцагч Г.оос маркийн улсын дугаартай авто ачигчийг 145 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тохиролцоогоор нь урьдчилгаа ******* 000 000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 75 000 000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх, Г. нь Хаан банкны зээлийн гэрээний барьцаанд тавьсан байсан авто ачигчийг худалдан авагчийн шилжүүлсэн мөнгөөр зээлээ төлж, Хаан банкнаас чөлөөлөн нэхэмжлэгч гийн дээр шилжүүлж өгөх үүрэг тус тус хүлээсэн. нь гэрээний дагуу 20 оны 07 сарын 16,17-ны өдөр ******* 000 000 төгрөг, 20 оны 10 сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөг, 20 оны 10 сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг, 20 оны 11 сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг нийт 100 000 000 төгрөгийг Г.од төлсөн.
20 оны 04 сард Г.той уулзахад тэрээр 55 000 000 төгрөгийн зээл үлдсэнийг төлчихвөл өнөөдөр авто ачигчийн нэр шилжүүлээд өгөе гэсэн бөгөөд нь бичил уурхай ажиллуулдаг, тухайн эд хөрөнгийг өөрийн нэр дээр авч, банканд барьцаалж эргэлтийн хөрөнгөтэй болох үүднээс нийт 155 000 000 төгрөг буюу 10 000 000 төгрөг илүү шилжүүлсэнийг хариуцагч маргадаггүй. Гэтэл энэ хэлэлцэн тохиролцсон үүргээ Г. нь биелүүлээгүй банкин дээрээс зугтан алга болсон, тохиролцоондоо хүрээгүй тул 10 000 000 төгрөг нэхэмжилнэ. Хаан банкны Хан-уул дүүргийн 19 үйлчилгээний төвийн салбар дээр банкны эдийн засагч, Г., бид гурвыг хамт уулзахад тэрээр 55 000 000 төгрөг чи шилжүүлэх юм бол би 30 000 000 төгрөг нэмж 85 000 000 төгрөгийн зээлийг хааж, авто ачигчийг нэр дээр чинь шилжүүлэе гэсэн нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Хариуцагчийн алданги гаргуулах сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй, учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус гэж заасан. Хэлцэлд алдангийг гүйцэтгээгүй үүргээс юм уу, бүхэлд нь тооцох юм уу эсхүл хоног өдрөөр тооцох юм уу гэдгийг тодорхой тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл хэлцэлд хоног тутам алданги төлөхөөр заасан бол нэхэмжлэгч нь түүнд гарын үсэг зурахгүй, нэг удаа 0,5 хувийн алданги тооцно гэж гэрээнд гарын үсэг зурсан гэв.
Хариуцагч хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: нь анх намайг цагдаад өгөх үедээ бид хоёрын 20 оны 07 сарын 16-ны өдөр байгуулсан хэлцлийг эх хувиар нь авч явсан, одоо шүүхэд гаргаж өгөхгүй санаатай нуун дарагдуулж байна, тэр хэлцэлд нь алдангийг хоног тутам тооцно гэсэн заалт байдаг. Алданги 44 351 000 төгрөг өгвөл үндсэн нэхэмжлэл буюу авто ачигчийн нэр шилжүүлж, өмчлөгчөөр нэхэмжлэгчийг тогтооход татгалзах зүйлгүй, нэмэлт 10 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Миний бие 20 оны 07 сарын 16-ны өдөр банкны лизингээр авсан авто ачигчийг 145 000 000 төгрөгөөр д худалдахаар тохиролцож, гэрээгээ нотариатаар батлуулах гэхэд банкны лизингтэй учраас нотариатаар батлахгүй гэсэн тул урьдчилгаа ******* 000 000 төгрөг авч, үлдэгдэл 75 000 000 төгрөгийг 3 сарын хугацаанд 3 хувааж Хаан банкны тоот дансанд шилжүүлж, хугацаа хэтэрвэл хоногийн 0.5 хувийн алданги тооцох, хугацаандаа төлвөл нэр шилжүүлнэ гэж тохиролцон, өөрийн гараар бичиж, бид гарын үсгээ зурж баталгаажуулсан.
Үүнээс хойш нь гэрээний дагуу төлбөрөө төлөхгүй байсан бөгөөд би 20 оны 04 сарын 20-ны өдөр түүнд Банкны үлдэгдэл төлбөр 55 000 000 төгрөг үлдсэн байна, чи гэрээний үүргээ зөрчсөнөөс би банкинд илүү хүү, нэмэгдүүлсэн хүү төлж хохирсоор байгаа талаар хэлж, эхний дугаарт банкны зээлийг төлж дуусгаад хоёулаа тооцоо нийлж, нэр ус шилжүүлэх асуудлаа ярилцая гэснээр банкны үлдэгдэл төлбөрийг төлсөн. Түүнээс хойш надтай уулзаж, алданги төлөх үүргээ биелүүлээгүй тул 20 оны 11 сарын 10-ны өдрөөс 20 оны 04 сарын 20-ны өдөр хүртэл 160 хоног хугацаа хэтэрсэн алданги нь хоногийн 331 1******* төгрөг, нийт алданги 52 987 200 төгрөг болохоос, хуульд заасан үндэслэлээр гүйцэтгээгүй үүргийн үнийн 50 хувь 33 117 000 төгрөг, үлдэгдэл төлбөр 11 234 000 төгрөг нийт 44 351 000 төгрөгийг гээс гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нь улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, , Ж.Дуламжав, Н.Наранбаатар нарын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, /хэргийн 4-9 тал/
Хариуцагч нь 20 оны 07 сарын 16-ны өдрийн гараар бичсэн бичмэл баримт, 20 оны 03 сарын 31-ний өдрийн №ЗГ20462427 дугаар зээлийн гэрээ, №20462427 дугаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 20 оны 06 сарын 20-ны өдрийн №/044 дүгээр Машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ, 20 оны 03 сарын 15-ны өдрийн №/2 дугаар Машин механизм худалдах, худалдан авах гэрээ тус тус бүрдүүлсэн. /хэргийн 19, 31-41, 49-53 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
гийн авто ачигчийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгаж, 10 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Г.ын 44 351 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн татгалзлаа дэмжиж: хариуцагчтай худалдах-худалдан авах гэрээ байгуулж 145 000 000 төгрөгөөр авто ачигч худалдан авсан, ажлаа яаралтай эхлүүлж, эргэлтийн хөрөнгөтэй болох зорилгоор 10 000 000 төгрөг илүү өгсөн бөгөөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул авто ачигчийн өмчлөгчөөр тогтоолгож, илүү төлсөн 10 000 000 төгрөг гаргуулна, алданги тооцох хэлцэл нь хүчин төгөлдөр бус тул хариуцагчийн алданги гаргуулах нэхэмжлэл үндэслэлгүй гэж,
Хариуцагч татгалзал, сөрөг нэхэмжлэлээ дэмжиж: алданги төлсөн тохиолдолд авто ачигчийг нэхэмжлэгчид шилжүүлэхэд татгалзах зүйлгүй, харин авто ачигчийн үнэ 145 000 000 төгрөгөөс ******* 000 000 төгрөгийг урьдчилж авсан бөгөөд үлдэх 75 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь 3 сарын дотор сар бүр 25 000 000 төгрөгөөр төлөх байсан боловч хугацаандаа төлөөгүй тул хэлцэлд зааснаар алданги нэхэмжилнэ гэж тус тус тайлбарлажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэг.Үндсэн нэхэмжлэл
Зохигчид 20 оны 07 сарын 16-ны өдөр улсын дугаартай, маркийн авто ачигч худалдах-худалдан авахаар харилцан тохиролцсон нь нэхэмжлэгчийн ...авто ачигч 145 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон ..., хариуцагчийн ... миний ... авто ачигчийг 145 000 000 төгрөгөөр худалдан авахаар болсон ... гэх тайлбар, хэлцэл гэх бичмэл баримтаар тогтоогдсон, талууд энэ тухай маргаагүй. /хэргийн 1,18-19 тал/
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзэхээр тус тус заажээ. Өөрөөр хэлбэл хэлцлийн талууд авто ачигч худалдах-худалдан авах хүсэл зоригоо харилцан илэрхийлж, хүлээн авч, гарын үсэг зурсан баримт үйлдсэн.
Мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай, тодорой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ, 196 дугаар зүйлийн 196.1.2-д гэрээг бичгээр байгуулахаар ... талууд тохиролцсон бол талууд нэг баримт үйлдэж, гарын үсэг зурах ...-ыг гэрээ байгуулсанд тооцохоор заажээ.
Тодруулбал нэхэмжлэгч , хариуцагч Г.Баттотох нар авто ачигч худалдах-худалдан авах хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн баримт үйлдэж, гарын үсэг зурснаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах-худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед Г. нь авто ачигчийг Хаан банк ХХК-иас зээлээр худалдан авч, барьцаанд тавьсан нь талуудын тайлбар, 20 оны 03 сарын 31-ний өдрийн №ЗГ/20462427 дугаар зээлийн гэрээ, фидуцийн гэрээгээр тогтоогддог. /хэргийн 31-36 тал/
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт худалдан авагч нь худалдагч Г.од 20 оны 07 сарын 16-ны өдөр 30 000 000 төгрөг, 20 оны 07 сарын 17-ны өдөр 40 000 000 төгрөг, 20 оны 10 сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөг, 20 оны 10 сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг, 20 оны 11 сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг, 20 оны 04 сарын 20-ны өдөр 55 000 000 төгрөг нийт 155 000 000 төгрөг буюу гэрээний үнээс 10 000 000 төгрөг илүү шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар, , Ж.Дуламжав, Н.Наранбаатар нарын Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдсон, хариуцагч үүнийг маргаагүй. /хэргийн 5-9 тал/
Хариуцагч Г. нь нэхэмжлэгчтэй зээл 55 000 000 төгрөг төлсөн тохиолдолд авто ачигчийн нэр шилжүүлэхээр тохирсон боловч үүргээ биелүүлээгүй нь ын гэрчийн мэдүүлэгээр давхар нотлогдож байна. /хэргийн 90-91 тал/
Хоёр.Сөрөг нэхэмжлэл
Хариуцагч Г. нь нэхэмжлэгч г худалдах-худалдан авах гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үндэслэлээр алданги шаардсан.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна, хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж үзэхээр тус тус зохицуулсан. Талуудын байгуулсан хэлцэлд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй алданги төлөх гэж заагаагүй боловч алданги төлөх хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахаас гадна хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлагад дүн шинжилгээ хийх замаар хүсэл зоригийг тайлбарлана. Түүнчлэн тухайн хэлцлийг бусад хэрэгт хамаарал бүхий баримттай харьцуулан шинжлэн судлаад, шүүгч дотоод итгэлээр үнэлж, хэлцлийг хоног тутам 0,5 хувиас хэтрэхгүй алданги тооцохоор байгуулсан гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан хэлцэл, талуудын тайлбар, дансны хуулгаар авто ачигч худалдах-худалдан авах гэрээг 20 оны 07 сарын 16-ны өдөр байгуулж, гэрээгээр тохирсон үнэ 145 000 000 төгрөгөөс ******* 000 000 төгрөгийг нь 20 оны 07 сарын 16-17-ны өдөр хүлээлцэж, үлдэх 75 000 000 төгрөгийг 3 сарын дотор сар бүр 25 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд үлдэгдэл төлбөр хийх сүүлийн өдөр нь 20 оны 10 сарын 16-ны өдөр байжээ.
Нэхэмжлэгч нь 20 оны 07 сарын 16-ны өдөр 30 000 000 төгрөг, 20 оны 07 сарын 17-ны өдөр 40 000 000 төгрөг, 20 оны 10 сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөг, 20 оны 10 сарын 28-ны өдөр 10 000 000 төгрөг буюу хэлцэлд заасан хугацаанд 90 000 000 төгрөг төлж, үлдэх 55 000 000 төгрөг төлөх хугацааг хэтрүүлсэн. Иймд хариуцагч Г. нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 55 000 000 төгрөгөөс хоног тутам алданги тооцож, шаардах эрхтэй.
Хариуцагчийн тооцсон 160 хоногоос алданги бодоход өдрийн 275 000 төгрөг /55 000 000 х 0,5 = 27 500 000 :100 = 275 000/ буюу 160 хоногийн алданги нь 44 000 000 төгрөг /160 х 275 000 = 44 000 000/ болох бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул 000 000 /44 000 000 : 2 = 000 000/ төгрөгийн алданги шаардах үндэстэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэхээр заасан. Нэхэмжлэгч нь авто ачигч худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 75 000 000 төгрөгийг 3 сарын дотор төлөх үүргээ, хариуцагч Г. нь авто ачигчийг нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх үүргээ тус тус биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.оос худалдах-худалдан авах гэрээний үүрэгт улсын дугаартай, маркийн авто ачигч, 10 000 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч д, нэхэмжлэгч гээс алданги 000 000 төгрөг гаргуулан хариуцагч Г.од олгож, үлдэх 351 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 057 900 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 080 605 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.оос 1 057 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д, сөрөг нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 000 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 267 950 төгрөгийг нэхэмжлэгч гээс гаргуулан хариуцагч Г.од олгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.оос худалдах-худалдан авах гэрээний үүрэгт улсын дугаартай, маркийн авто ачигч, 10 000 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч д, нэхэмжлэгч гээс алданги 000 000 төгрөг гаргуулан хариуцагч Г.од олгож, үлдэх 351 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 057 900 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 080 605 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.оос 1 057 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д, нэхэмжлэгч гээс 267 950 төгрөг гаргуулан хариуцагч Г.од тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР