Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2022/02747

 

 

 

 

 

 

 

 

                 20           09            3     

                                      84/ШШ20/02747

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: , , ******* *******ны , Д. , Ш/Х- хаягт лах, “******* *******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, 8 дугаар , -р лол, ******* -р , тоот хаягт оршин суух, Бөөрөө овогт Бөөрөөгийн Лхагва-Очир /*******/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,432,346.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагч Б.Лхагва-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “**************” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэл болон тайлбартаа:

...Бөөрөө овогтой Лхагва-Очир нь 209 оны 0 дугаар сарын 03-эы өдөр ******* *******тай ЗГ3200867 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан.  20 оны 04 сарын 06-ны өдөр ЗГ3200867-В тоот нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн хугацааг 2023 оны сарын 0-ны өдөр хүртэл сунгаж өөрчилсөн.

202 оны 2 дугаар сарын 7-ны өлөр ******* *******тай ЗГ3202003 тоот хэрэглээний зээл-кредит картын зээлийн гэрээ байгуулж 6,20,36 төгрөгийн зээлийг жилийн ,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан.

ЗГ3200867, ЗГ3200867-В тоот зээлийн гэрээний хавсралт №-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 03 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байгаа бөгөөд 20 оны 08 дугаар сарынн 0-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 7,424,28.67 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 807,77.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,803.2 төгрөг нийт 8,23,09.4 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.

Бөөрөө овогтой Лхагва-Очир нь ЗГ3202003 тоот зээлийн гэрээний хавсралт №-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 08 хоног хугацаа хэтрүүлэн  *******ыг хохироож байгаа бөгөөд 20 оны 08 дугаар сарын 0-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт ,702,94 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 47,37.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,907.42 төгрөг  нийт 6,79,236.98 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.-д заасныг Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж  зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна.

Иймд зээлдэгч Б.Лхагва-Очироос ЗГ3200867, ЗГ3200867-В, ЗГ3202003 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 4,432,346.2 төгрөгийг гаргуулж өгнө үү, зээл болон хүүг хуваарийн дагуу төлөөгүй тул *******ны санаачилгаар гэрээ цуцлах үндэс болсон гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие нь ******* *******наас нэхэмжилсэн байдлын дагуу зээл авсан нь үнэн бөгөөд 20 оны төлөлтөө цалин буурсан, өвчний улмаас ажлаас түр чөлөө авсан зэрэг шалтгааны улмаас төлөлтөө хийж чадаагүй нь үнэн. ******* *******наас нэхэмжилсэн үнийн дүн дээр маргаан байхгүй.

20 оны 09 сараас орлогын байдал хэвийн болсон тул үргэлжлүүлэн төлөх бодолтой байсан болно.  Би орлогоосоо ажлын зээл, ны түрээс төлдөг тул нэхэмжлэлийн үнийн дүнг нэг дор төлөх чадваргүй 8 сарын хугацаанд хувааж төлөх боломжтой байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт.

Итгэмлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* *******ны гүйцэтгэх захирлын эрх олгох тухай тушаал,  209 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ3200867 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 20 оны 04 сарын 06-ны өдрийн ЗГ3200867-В дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график,  202 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн ЗГ3202003 дугаартай зээлийн гэрээ,  эргэн төлөлтийн график,  хүү тооцооллын хүснэгт,  Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, ******* ******* ХХК-ийн төлбөр төлөх тухай мэдэгдэл.

 

4. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт.

Хариу тайлбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

. Нэхэмжлэгч “**************” ХХК-иас хариуцагч Б.Лхагва-Очирт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 4,432,346.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2. дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч тал нь ЗГ3200867, ЗГ3200867-В дугаартай зээлийн гэрээний үүрэгт 8,23,09.4 төгрөг, ЗГ3202003 тоот зээлийн гэрээний үүрэгт 6,79,236.98 төгрөг, нийт 4,432,346.2 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч талаас ...үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа, төлбөр төлөх хугацааны хувьд нэхэмжлэгч талтай тохиролцмоор байна гэж, нэхэмжлэгч талаас ...төлбөр төлөх хугацааны талаарх хариуцагч талын саналыг хүлээн авах боломжгүй гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.

 

3. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Б.Лхагва-Очир нь

 

4.. 209 оны -р сарын 03-ны өдөр ЗГ3200867  тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 8,000,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан ба 20 оны 04 сарын 06-ны өдөр ЗГ3200867-В дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг байгуулсан байна.

 

4.2. 202 оны 2 дугаар сарын 7-ны өдөр ЗГ3202003 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 6,20,36 төгрөгийг, жилийн ,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлж авсан болох нь тус тус нотлогддог ба эдгээр үйл баримтын талаар талууд маргадаггүй.

 

. Гэрээний агуулга, нөхцөл, талуудын тайлбараас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 4 зүйлийн 4. дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба талууд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42., 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

6. Иргэний хуулийн 4 зүйлийн 4., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар ******* нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 зүйлийн 2.2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зүйл, заалт болон зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч “******* *******” ХХК шаардах эрхтэй.

 

7. Нэхэмжлэгч “******* *******” ХХК болон хариуцагч Б.Лхагва-Очир нарын хооронд байгуулагдсан ЗГ3200867, ЗГ3200867-В дугаартай зээлийн гэрээний үүргийг, ЗГ3202003 дугаартай зээлийн гэрээний үүргийг зээлдэгч Б.Лхагва-Очир нь зээлдүүлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаанд баталсан хуваарийг зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн байх тул дээр дурдсан зээлийн гэрээнүүдийн үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 4,432,346.2 төгрөгийг хариуцах учиртай. Мөн ******* зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан нь хуулийн үндэслэлтэй болно.

 

8. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч Б.Лхагва-Очироос зээлийн гэрээний үүрэгт нийт 4,432,346.2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “**************” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 230,2 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

. Иргэний хуулийн 4 зүйлийн 4., 42 дугаар зүйлийн 42.2, 43 дугаар зүйлийн 43. дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Лхагва-Очироос 4,432,346.2 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “**************” ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.. дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Лхагва-Очироос улсын тэмдэгтийн хураамжид 230,2 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “**************” ХХК-нд олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 230,2 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ