Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2022/03010

 

 

 

 

 

 

 

 

                 2022           0            06     

                                      84/ШШ2022/0300

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* *******, , *******ийн -5, хаягт лах, “************** *******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С *******, 8 , , тоот хаягт оршин суух, Боржигон овогт *******гийн ******* /РД:*******/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт ,403,504.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч “************** *******” ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэл болон тайлбартаа:

...Зээлдэгч Д.******* нь ******* ******* ******* ХХК-тай 208 оны 7 сарын 3-ний өдөр цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 7,300,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний дагуу ******* ******* ******* ХХК нь Д.*******ийн данс руу тус өдөр мөнгийг шилжүүлсэн бөгөөд зээлдэгч Д.******* нь зээл авсан өдрөөс хойш үндсэн зээлийн төлөлтөд 297,309 төгрөг, үндсэн хүүд 549,9 төгрөг, нийт 847,220 төгрөг төлсөн байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 зүйлийн 9.5-д зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасан. Иргэний хуулийн 45 зүйлийн 45., 453 зүйлийн 453.-д зааснаар зээлээ хугацаандаа төлөх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 7,002,690 төгрөг, зээлийн хүү 4,49,53 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,300 төгрөг, нийт ,403,504 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээл аваагүй, баримтад гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байгаа боловч харилцах дансны хуулгаас харахад 7 сарын 3-ний өдөр дансанд нь 7,300,000 төгрөг орсон байна. Мөн өдөр 7,92,90 төгрөгийг өөрөө харилцах данснаасаа татаж авсан байх бөгөөд баримтаа шүүхэд өгсөн. Тухайн мөнгө дансанд ороод, өөрөө аваад, яаж захиран, зарцуулах нь өөрийн эрхийн асуудал юм. Зээл дансанд нь орсон, зээлээ өөрөө авсан, зээлийн гэрээний графикийн дагуу тодорхой төлөлт хийсэн байна. Авснаа хүлээн зөвшөөрч хэсэг хугацааны турш *******анд зээлээ буцааж төлж байсан тул зээл олгосонд тооцно. Нас барсан хүний зээлийг тэглэх ёстой байсан гэх Засгийн газрын тогтоол гарсан бол манай *******анд тухайн үед хүсэлт гаргаад, хандах боломжтой байсан. Д.******* нь 7 сарын 3-ний өдөр 7,92,90 төгрөгийг данснаасаа аваад, эхийнхээ тэтгэврийн зээлийн данс руу тушааж, тус зээлээ хаасан. Учир нь тэтгэврийн зээлийн гэрээнд Д.******* хамтран зээлдэгчээр оролцож, батлан даалт гаргасан. Түүний дагуу Д.******* нь өөрөө н.гийн дансанд мөнгийг шилжүүлж, төлбөрөө барагдуулсан. Иймд Д.*******ээс цалингийн зээлийн гэрээний үүрэгт ,403,504.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... ******* ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* ******* ******* ХХК-аас гаргаж өгсөн 7 сарын 3-ний өдөр үйлдсэн зээл хаах баримтад буюу хэргийн 42 талд авагдсан баримтад хариуцагч Д.*******ийн гарын үсэг байхгүй, хүчин төгөлдөр бус байна.  Мөн хэргийн 43 талд авагдсан баримтад Д.*******ийн гарын үсгийг хуулбарлан бичсэн, хүчин төгөлдөр бус баримт байна. Д.******* 7,90,90 төгрөгийг энэ баримтаар тушаагаагүй, гар дээрээ энэ мөнгийг аваагүй. ******* ******* ******* ХХК анхны гэрээгээ огт ярихгүй байна. Д.*******ийн нэр дээр бэлэн олголгүй, баримтын журмаар Доржпаламын гийн зээлийн гэрээг цалингийн зээлийн шилжүүлэг болгоод хөрвүүлчихсэн. Ингэж хөрвүүлээгүй байсан бол 2020 оны сарын 0-ны өдрийн Засгийн газрын тогтоолын дагуу тэтгэврийн зээлтэй хүн нас барсан бол улсаас тэглэнэ гэсэн заалтад хамрагдаад, энэ зээл хаагдах бүрэн боломжтой байсан. Хэргийн 43 талд авагдсан нотлох баримтыг сайн харах хэрэгтэй байна. Хариуцагч зарлага гаргасан гэх ямар ч нотолгоо болохгүй, гарын үсэг нь өөр байна. Хариуцагч 7,90,90 төгрөгийг гар дээрээ аваагүй гэсэн үг юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримт

3. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Цалингийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн гэрээний төлбөрийн хуваарь, ******* ******* *******ны төлбөрийн баримт,  ******* дүүргийн -р ны тодорхойлолт,  Д.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, зээлийн хүүгийн тооцолол,  харилцагчийн дансны хуулга.

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт: Хариу тайлбар, Тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээ, Тэтгэвэрийн зээлийн судалгааны маягт, Тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт-2,  Итгэмжлэл.

 

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: 504000642 тоот зээлийн дансны хуулга, кассын баримт, Орлогын мэдүүлэгийн баримт, Ариг ******* ХХК-ийн лавлагаа, Капитрон ******* ХХК-ийн лавлагаа,  Худалдаа хөгжлийн ******* ХХК-ийн лавлагаа, Хаан ******* ХХК-ийн дансны хуулга, Голомт ******* ХХК-ийн дансны хуулга, Үндэсний хөрөнгө оруулалтын *******ны лавлагаа, ******* ******* *******ны төлбөрийн баримт, Орлогын мэдүүлэг, Анкет, Зээлийн хүсэлт, Д.*******ийн өргөдөл, Д.*******ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, “Батдайз” ХХК-ийн цалингийн тодорхойлолт, Зээлийн ны шийдвэр, Капитбал *******ны 203 оны 07 сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, эргэн төлөлтийн хуваарь, 208 оны 03 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, Зээлийн хүүгийн тооцоолол, Зээлийн дансны хуулга, харилуцагчийн дансны хуулга, Төрийн ******* ХХК-ийн лавлагаа, Хас ******* ХХК-ийн лавлагаа.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

. Нэхэмжлэгч “************** *******” ХХК-иас хариуцагч Д.*******т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт ,403,504.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 5.2. дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч тал нь 504000877 тай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 7,002,690.70 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,49,53.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 25,300.74 төгрөг, нийт ,403,504.78 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч талаас ... Д.******* 7,90,90 төгрөгийг энэ баримтаар тушаагаагүй, гар дээрээ энэ мөнгийг аваагүй, баримтын журмаар Доржпаламын гийн зээлийн гэрээг цалингийн зээлийн шилжүүлэг болгоод хаачихсан. Ингэж хөрвүүлээгүй байсан бол 2020 оны 0 сарын 0-ны өдрийн Засгийн газрын тогтоолын дагуу тэтгэврийн зээлтэй хүн нас барсан бол улсаас тэглэнэ гэсэн заалтад хамрагдаад, энэ зээл хаагдах бүрэн боломжтой байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.

 

3. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч “************** *******” ХХК болон хариуцагч Д.******* нарын хооронд байгуулагдсан 208 оны 07 сарын 3-ний өдрийн №504000877 “Цалингийн барьцаат зээлийн гэрээ” авагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 7,300,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, хувийн хэрэглээний зориулалтаар олгохоор тохиролцжээ.

 

4. Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаас үзэхэд тэдгээрийн хооронд зээлийн гэрээнд үндэслэсэн үүргийн харилцаа үүссэн эсэх, улмаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах үүрэгтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. Иргэний хуулийн 45 зүйлийн 45. “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэжээ.

 

6. Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасан хэмжээний мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх үүрэгтэй бөгөөд харин хариуцагч тухайн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүргийг хүлээхээр байна.

 

7. Учир нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу 208 оны 07 сарын 3-ний өдөр хариуцагчийн ************** ******* дахь 50003 тоот дансанд 7,300,000 төгрөгийг шилжүүлсэн боловч уг мөнгийг тухайн өдрөө буюу шилжүүлснээс 7,92,90 төгрөгийн зарлага гарсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ************** *******ны дансны хуулга, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийнхүү тухайн өдөр 207 оны 04 сарын 04-ний өдрийн Тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээний төлбөрт орлого хийснийг үгүйсгээгүй ба энэ талаар шүүхэд гаргасан тайлбартаа “Тэтгэвэрийн зээлийн гэрээнд Д.******* хамтран зээлдэгчээр оролцож, батлан даалт гаргасан. Түүний дагуу Д.******* өөрөө тушаасан” гэжээ.

 

9. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 45 зүйлийн 45., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 зүйлийн -д заасан мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжгүй, энэ талаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

 

0. Тодруулбал талуудын хооронд 207 оны 04 сарын 04-ний өдөр Тэтгэвэр барьцаалсан зээлийн гэрээ  хийгдсэнтэй холбоотойгоор зохигчид хэн аль нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн нь тухайн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн гэх үндэслэлтэй.

 

. Нэхэмжлэгч нь хариуцагчид 7,300,000 төгрөгийг 60 сарын хугацаатай олгохоор тохиролцож, зээл эргэн төлөх хуваарийг гэрээний хавсралтаар баталсан боловч түүнийг гэрээнд заасан нөхцөлөөр зээлийг олгосон гэж үзэх боломжгүй байна.

2. Иргэний хуулийн 99 зүйлийн 99.3 “төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй.” гэжээ. ************** *******ин дахь хариуцагчийн зээлийн дансны хуулгаар тэрээр 208.08.3-209.02.3-ны өдрийн хүртэл хугацаанд нийт 847,220 төгрөгийг нэхэмжлэгчид төлж байсан үйл баримтууд тогтоогдож байгаа боловч энэ нь талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх, цаашлаад өрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

 

3. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж нэхэмжлэгч “************** *******” ХХК болон хариуцагч Д.******* нарын хооронд байгуулагдсан 208 оны 07 сарын 3-ний өдрийн №504000877 “Цалингийн барьцаат зээлийн гэрээ” нь Иргэний хуулийн 56 зүйлийн 56..2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, ,403,504.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 зүйлийн 5.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

. Èðãýíèé õóóëèéí 45 зүйлийн 45., 56 зүйлийн 56..2 дахь хэсэгт зааснаар “************** *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт ,403,504.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 57 зүйлийн 57., Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7..-д çààñíààð нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97,407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 зүйлийн 20.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ