| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2022/04132/И |
| Дугаар | 102/ШШ2022/03760 |
| Огноо | 2022-10-28 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2022/03760
| 2022 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2022/03760 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-24, ...с оффис, ... тоот хаягт байрлах, Э.А.С.Э ББСБ ХХК /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ... дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, С овогт Ц-ын Б /РД: .../-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,094,593.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шинэбиш,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.А.С.Э ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбишийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Э.А.С.Э ББСБ ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ байгуулан сарын 3.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар 3,500,000 төгрөгийн зээлийг авсан. Зээлдэгч нь зээл олгосон өдрөөс хойш 1 удаа төлөлт хийсэн ба зээлийн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн төлбөрөө барагдуулаагүй бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн төлбөрт 3,499,821.92 төгрөг, үндсэн хүүнд 1,429,656.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 165,114.89 төгрөг, нийт 5,094,593.78 төгрөгийг хариуцагч Ц.Баас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ц.Б нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.
3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга гэх нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулаагүй хавсаргасан.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авч, хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э.А.С.Э ББСБ ХХК нь хариуцагч Ц.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,094,593.78 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Э.А.С.Э ББСБ ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ байгуулан сарын 3.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар 3,500,000 төгрөгийн зээлийг авсан. Зээлдэгч нь зээл олгосон өдрөөс хойш 1 удаа төлөлт хийсэн ба зээлийн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж зээлийн төлбөрөө барагдуулаагүй гэж тодорхойлжээ.
3. Хариуцагч Ц.Б нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй бөгөөд түүнд шүүх хуралдааны товыг шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ... дугаар утсаар мэдэгдэж, хэргийн материалтай танилцах боломж олгосон боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэргийг хариуцагч талын эзгүйд шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
4. Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар хариуцагч Ц.Б нь Эй ай си эй ББСБ ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан сарын 3.5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар 3,500,000 төгрөгийг зээлж авсан нь тогтоогдож байна.
6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1-д сарын 3.5 хувийн хүүтэйгээр, мөн 3.1.3-т нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна гэж, мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анз хэрэглэхгүй. гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.А.С.Э ББСБ ХХК нь хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, хариуцагч гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй тул үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
7. Зохигчдын хооронд 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдсон, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж маргаагүй тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 3,499,821.92 төгрөг, үндсэн хүүнд 1,429,656.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 165,114.89 төгрөг, нийт 5,094,593.78 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.А.С.Э ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 96,464 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Б-аас зээлийн гэрээний үүрэгт 5,094,593.78 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.А.С.Э ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,464 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 96,64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР