Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 89

 

   2017         07          26                                         89

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

          Хэргийн индекс: 180/2017/0092/Э

   Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга             Н.Энхзул,

Улсын яллагч    Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Г.Баярсайхан,

Шүүгдэгч  Б.Гантулга нарыг  оролцуулан

Тус аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Байгалсүрэнгийн Гантулгад холбогдох эрүүгийн 201723000132 дугаартай хэргийг 2017оны 07 дугаар сарын 06 өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1993 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 2-2-34 тоотод оршин суур,  улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Байгалсүрэнгийн Гантулга (РД: СЭ9121331)

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Б.Гантулга нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт “тоёото приус-10” маркийн 43-56 ХЭҮ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх биедээ авч явна”

Мөн дүрмийн б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Д.Долгорсүрэнгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт  болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

Хохирогч Л.Оюунчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 05 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу гараад замдаа явж байгаад 2017 оны 05 дугаар сарын 17-ны үүрээр Хэнтий аймгийн төвөөс баруун зүгт Мөрөн сумын төв өнгөрөөд засмал замын хажуу руу унаж осол гаргасан байсан. Осол гаргасны улмаас манай ээж Д.Долгорсүрэн нас барсан. Улаанбаатар хотоос орой гараад замд явсаар байгаад үүрээр Б.Гантулга зүйрмэглээд замын хажуу тал руу машинтайгаа унаж онхолдсон байна лээ. Машиныг хүргэн Б.Гантулга барьж явж байсан юм байна лээ гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/

 

Гэрч Л.Ганцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2017 оны 05 дугаар сарын 16-нии едрийн 22 цаг өнгөрч байхад ээж Долгорсүрэн, охин Цогтцэцэг, хүү Цогтжаргал ач хүү Цогт-Ирээдүй, хүргэн Гантулга нарын хамт 6 уулаа Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу 43-56 Х.ЭҮ улсын дугаартай тоёота приус 10 маркийн машинтай гарсан Тэгээд хүргэн Гантүпга бид хэд Багануур дүүрэг хүргэж өгөөд буцах байсан. Тэгээд намайг шөнө яаж машин бариад явхав гээд ажлаасаа чөлөө авчихлаа нэг мөсөн аймаг руу хүргэж өгчихөөд буцъя гээд тэгээд бид хэд Багануур дүүрэг өнгөрөөд замдаа явж байгаад Цэнхэрмандал суманд цайны газар орж нэг цай уучихаад замдаа гарсан тухайн үед цаг хэд болж байсныг сайн мэдээгүй замд явж байгаад Жаргалтхаан сум өнгөрөөд явж байхад гадаа үүр цайх гэж байсан бид хэд машин дотор унтаад явж байсан. Манай хүргэн Б.Гантулга машинаа бариад явж байсан. Бид хэд машин дотор унтаад явж байсан тэгээд нэг мэдсэн машин унаж хажуу тапаараа тогтсон байсан. Би хойд талын суудал дээр суугаад явж байсан болхоор машины ар талын салхины шилээр хүүхдүүдээ аваад гарч байсан. Ээж маань шидэгдсэн бололтой машинаас нилээн зайтай газар хэвтэж байсан. Тэгээд түргэн тусламж дуудаад хүлээж байсан тэр хооронд ээж маань амьсгал хураасан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22-23 тал /

 

Шинжээчийн дүгнэлт: 2017.05.30 № 2017.029 Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт: 1. Талийгаач Д.Долгорсүрэнгийн биед цээж, хэвлийн хавсарсан гэмтэл, олон хавирганы хугарал, баруун гарын шууны ил хугарал, их биеийн доргилт, цээжний хөндийд цус хуралдалт, толгойн хуйхны ил зүсэгдсэн шарх хамрын ясны хугарал, зүүн гарын шуу ясны хугарал, өвчүү ясны хугарал, сээрний нугаламын хугарал, мөр, хэвлий, цээж, хэвлийн зүүн доод хэсгийн болон гуя өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ үүссэн гэмтэл болно. 2.  Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарах ба хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Талийгаачид үхэлд нөлөөлөх эмгэг хууч өвчин шинжилгээгээр тогтоогдсонгүй. 5. Талийгаач нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд нас барсан байх боломжтой. 6. Талийгаач нь дээрх хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэх / хх-ийн 70 тал/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 79 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар тал/, 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд / 11-14, 35-38 дугаар тал/ зэрэг болно. 

 

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Гантулгыг  2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт “тоёото приус-10” маркийн 43-56 ХЭҮ улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх биедээ авч явна”

Мөн дүрмийн б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх;

9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Д.Долгорсүрэнгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр хангалттай нотлогдож байх тул Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд уг үйлдэл нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар “гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнээрээ шинэ Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байна.

 

Шүүгдэгч нь анх удаа, болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэн, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

1. Шүүгдэгч Байгалсүрэнгийн Гантулгыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Гантулгыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар автомашин жолоодохыг 3 жилийн хугацаагаар хориглож, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай. 

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

5. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Гантулгад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.УЯНГА