Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

яллагч Н.Өнөрбаяр

“******* .......” Хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК гэх/-ийн өмгөөлөгч Б.Билгүүн, Д.Буянзаяа

Шүүгдэгч “******* .............” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ******* ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “******* ******* *******” ХХК-д холбогдох эрүүгийн 2121003040434 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч хуулийн этгээд: 2005 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн улсын бүртгэлийн 9019006066 дугаар, 2075385 регистрийн дугаартай, Улаанбаатар хотын ******* дүүргийн 2 дугаар хороо, ******* *******, ******* гудамжны тоот хаягт байрлах, Дорнод аймгийн *******ийн сав газарт газрын тосны хайгуул хийх, олборлох, тээвэрлэх, боловсруулах, экспорт импортын үйл ажиллагаа эрхлэх, гадаад худалдаа, автомашин худалдаа, түрээс, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, Газрын тосны хэрэг эрхлэх газрын 1996 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А122 дугаартай “Газрын тосны хайгуул хийх, олборлох, боловсруулах, экспорт импортын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрөл болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2252 дугаартай “Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг, 100 хувийн хөрөнгө оруулалттай, хуулийн этгээдэд бүртгэлтэй “******* ******* *******” Хязгаарлагдмал хариуцлагатай компани.

Шүүгдэгч “******* ******* *******” ХХК нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн буюу Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Авто замын чиглэл батлах тухай” 307 дугаар тушаал, Авто замын хууль, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Засгийн газрын 379 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”, Хүнд даацын авто тээврийн хэрэгсэл, техникийн ерөнхий шаардлага MNS6278:2011 стандартад заасныг тус тус зөрчиж, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд Дорнод аймгийн сумын нутагт орших газрын тосны гэрээт 21 дүгээр талбайгаас Тосон-Уул, Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбогдох 58,5 километр урттай асфальтан авто зам барих үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, хүнд даацын тээврийн хэрэгслээр тус компанийн бүтээгдэхүүнийг ердийн хөрсөн замаар тээвэрлэлт явуулсны улмаас сумын нутаг дэвсгэрт 80 гаран метр өргөнтэй, 58,5 метр урттай, 8-20 салаа зам бүхий олон салаа зам бий болгох замаар хөрсний доройтол бий болгож, тоосжилт, орчны бохирдлыг ихээр үүсгэснээр экологийн тогтолцоог алдагдуулж, байгаль орчинд 4,433,922 м2 буюу 443.39 га талбайд эвдрэл үүсгэж нийт 2,197,656,374 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан 116 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”, 2 дугаар хавсралт “Аюултай хог хаягдлын жагсаалт”, Аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А-429/257 дугаар тушаалд заасныг тус тус зөрчиж, 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд Дорнод аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ХХК-ийн хашаанд хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал болох нефтийн хаягдлыг асгасны улмаас 2800м2 буюу 0,28 га хэмжээ бүхий газарт хөрс бохирдож, байгаль орчинд 5,485,752 төгрөгийн хохирол учруулж аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаясан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч ******* ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манай компани Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулж Дорнод аймагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагааг явуулж байна. Засгийн газрын төлөөлөл одоогийн Ашигт малтмал, газрын тосны газар манай компаний бүхий л үйл ажиллагаанд төрийн өмнөөс хяналт тавьж ажилладаг. Түүний хамгийн тод илрэл бол манай газрын тосны бүх талбайд Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөлөгч ээлжээр ажилладаг юм. яллагчийн яллах дүгнэлтэд заасан асуудлын хүрээнд дараах тайлбарыг өгч байна. Манай компанийг 2015-2021 онд хүртэл “******* ******* *******” ХХК-ийн 21 дүгээр талбайгаас Тосон-Уул, Баянхошуугийн чиглэлийн замтай холбосон 58,5 км замд 8-20 салаа шороон зам гарч, улмаар газрын хөрсний доройтол, тоосжилт, орчны бохирдлыг ихээр үүсгэсэн нь экологийн тэнцэл алдагдуулсан гэж үзэж байна. Манай компани газрын тос олборлолтын чиглэлээр үйл ажиллагааг төрийн холбогдох байгууллагын оролцоо болон хяналтанд үйл ажиллагаагаа явуулдаг. “******* ******* *******” ХХК-ийн 21 дүгээр талбайгаас Тосон-Уул, Баянхошуугийн чиглэлийн замын маршрут нь үйл ажиллагаа эрхэлсэн төв байгууллага, Ашигт малтмал, газрын тосны газрын зөвшөөрөл болон авто зам, тээврийг хариуцсан төрийн байгууллагын зөвшөөрлөөр батлагдсан байдаг. Тэрнээс биш манай компани дур мэдэн зөвшөөрөлгүйгээр зам ашигласан асуудал байхгүй. Мөн манай компани олон улсын газрын тосны салбарын болон ашигт малтмалын салбарт гэрээт компаниудаар дамжуулан олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг жишиг байдаг. Улсад эдгээр компаниудыг “туслан гүйцэтгэгч компани” гэж нэрлэдэг. Манай компани түүхий эд тээвэрлэх ажлыг тодорхой туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллуулж төлбөрийг төлдөг. Гэрээнд маршрут болон байгаль орчныг хамгаалах үүргийг тодорхой заасан байдаг. Манай компани бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа автомашинуудыг хянах боломжгүй. Тухайн компани, жолооч нарын хариуцлагагүй үйлдлийн улмаас олон салаа зам гарсан нь манай компаний буруутай үйл ажиллагаа биш гэж үзэж байна. Манай компани туслан гүйцэтгэгч компаниас гэрээнд заасны дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж ажилладаг. Холбогдох баримт хавтаст хэрэгт авагдсан. Өнөөдрийн шүүх хуралд тэдгээр компаний төлөөлөл болон Ашигт малтмал, газрын тосны газар болон бусад байгууллагын төлөөлөл оролцоогүйд миний зүгээс харамсаж байна. Мөн яллах дүгнэлтэд түүхий эд, бүтээгдэхүүнийг хатуу хучилттай замаар тээвэрлэх ёстой гэж тайлбарласан байна. 2019 онд Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Ашигт малтмал, газрын тосны газар, “******* ******* *******” ХХК-ний хооронд зам барих болон бусад асуудлын талаар гурван талт хэлцэл байгуулсан. Хэлцэл байгуулсантай холбоотойгоор сонгон шалгаруулалт зарлаж сонгогдсон “******* ын барилга” ХХК-тай “******* ******* *******” ХХК авто замын засвар хийх ажлын гэрээ байгуулсан. Тухайн онд коронавирус халдварт /ковид-19/ өвчин гарч зам барихад шаардагдах түүхий эд болон тоног төхөөрөмж, боловсон хүчин хилээр нэвтрэх боломжгүй болсон. 2022 онд гаалийн хилээр бараа, бүтээгдэхүүн хэвийн нэвтэрдэг болсноор манай компани зам барих ажлыг нэн даруй эхлүүлж замыг 2023 онд ашиглалтад оруулсан. Энэ нь манай компани хяналт тавьж буй байгууллагын хяналтанд өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэдэг гэдэг нь тодорхой харагдана. Манай компани жил бүр холбогдох байгууллагад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, гүйцэтгэлийн тайлангаа дүгнүүлдэг. 2024 онд байгаль орчныг хамгаалах гүйцэтгэлийн тайланг 100 онооноос 95 оноо авч дүгнүүлсэн байдаг. Ашигт малтмал, газрын тос олборлолт, газар тариалан эрхлэхэд байгаль орчинд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлдэг. Миний ойлгож байгаагаар Улс байгаль хамгаалах болон нөхөн сэргээх талаар хуульчилсан байдаг. “******* ******* *******” ХХК-ийн 21 дүгээр талбайгаас Тосон-Уул, Баянхошуугийн чиглэлийн замтай холбосон 58,5 км замаар түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэх явцад хүрээлэн буй орчин, амьтан ургамлыг нөхөн сэргээх боломжгүй хэмжээнд нөлөө учруулаагүй. Үүний тод нотолгоо нь тухайн замыг ашиглалтад оруулсны дараа хийсэн нөхөн сэргээлтийн ажиллагааны үр дүн болон байгаль орчныг хамгаалах гүйцэтгэлийн тайлангийн үнэлгээнээс тодорхой харж болохоор байна. Мөн яллах дүгнэлтэд тостой шороотой холбоотой дараах тайлбарыг гаргаж байна. Газрын тосны олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд газрын тос олборлох, түр хадгалах, тээвэрлэх явцад газрын тос асгарах нь бий. Тухайн асгарсан шороог газраас салган авч нэгтгэн нэг газарт төвлөрүүлэх нь нэн их хэмжээний газар болон газрын гүнд бохирдол нэвчихээс сэргийлдэг юм. Яллах дүгнэлтэд аюултай хог, хаягдлын талаар дурдсан бөгөөд ойлголтын зөрүү байх шиг байна гэж үзэж байна. Манай компани тостой шороог нэг цэгт төвлөрүүлж байгаа үйлдэл нь эзгүй хаяж байгаа үйлдэл огт биш. Харин нэг цэгт төвлөрүүлж улмаар хөрөнгө мөнгө, технологийн шийдлээр цэвэршүүлэх үйл явцын өмнөх шат гэж ойлгох хэрэгтэй. Тостой шороог төвлөрүүлсэн хэсгийн ойр орчимд хүн, ан амьтан байдаггүй, байх ёсгүй бөгөөд тухайн хэсэгт хүн, ан амьтанг нэвтрүүлэхгүйн тулд байнгын харуул, хамгаалалтын ажилтан ажилладаг. Тостой шорооноос болж одоогоор хүн, мал амьтан хордсон зүйл байхгүй байна. “” ХХК нь манай компанитай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тостой шороог цэвэршүүлэх ажлыг эрхэлдэг. Одоогоор тостой шороог цэвэршүүлэхдээ угаах, халаах, эко бактерийн аргууд ашиглаж байна. “” ХХК тостой шороог цэвэршүүлэхдээ угаах аргачлалыг ашиглаж байна. Би ойлгохдоо Улсад тостой шороог цэвэршүүлэх талаар тусгайлсан зохицуулалтыг хийгээгүй гэж ойлгосон. Иймд манай компани “” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсноор дараагийн компани үйл ажиллагааг хэрэгжүүлээд хэвийн ажиллаж байна. “” ХХК нь манай компанитай тостой шороог цэвэрлэх ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулж ажиллаж байсан компани бөгөөд яллах дүгнэлтэд “” ХХК-ийн хашаа гэж бичигдсэн байх бөгөөд тухайн хашаа нь манай компаний ашиглалтын талбайд хамаардаг юм. “” ХХК-ийн ажилчин, албан хаагчид сүүлд үүссэн асуудлын хүрээнд манай компаний ажилчидтай таарч тохирдоггүй учраас хувийн шинжтэй асуудал байна гэж үзэж байна. Иймд яллах дүгнэлтэд дурдсан асуудлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...” гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “... ХХК нь үйлдвэрийн байгууламжийн зориулалтаар сумаас 15 жилийн хугацаатай 1.5 га газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан байсан. Тус газар одоо "” ХХК-ийн хууль ёсны эзэмшлийн газар юм. Тус газар дээр одоо "" ХХК-ийн барилга, гэр кемпүүдийг манаж байгаа харуул байгаа. Одоогоор албан ёсоор үйл ажиллагаа явуулаагүй байна. Үйлдвэрийн зориулалтаар олгогдсон газарт " ******* *******" ХХК-ийн зүгээс 2020-2023 он хүртэлх хугацаанд тосоор бохирдсон шороог ямар нэгэн менежментгүй төлөвлөлтгүйгээр геомембрам буюу зориулалтын байгууламжаас гадуур тосоор бохирдсон шороог буулгасан нь тухайн хөрс орчныг бохирдуулсан байх магадлалтай байна...” гэх мэдүүлэг /10-р хх-ийн 78-79/

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12/07/028/92 дугаартай “******* ” ХХК-ийн “Газрын тос тээвэрлэх авто зам”-ын засвар арчлалтын байдалд хяналт шалгалт хийсэн дүгнэлтэд “...Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, нөхөн сэргэлтийн арга хэмжээ, биологийн олон янз байдлыг хамгаалах арга хэмжээ, хог хаягдлын менежментийн арга хэмжээ, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр зэрэг ажлуудыг огт хийгээгүй, 2020 онд нөхөн сэргээх ажлуудыг хангалтгүй хийсэн. Олон салаа зам үүссэнээр тоосжилт үүсч бэлчээр их хэмжээгээр доройтож мал бүхий иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөөлөл учруулж байна. Шингэн хаягдлын далан дүүрсэн, хаягдлын сангийн мембрам суурь дэвсгэр цоорч газрын тосны бүтээгдэхүүний хаягдал хөрсөнд их хэмжээгээр нэвчиж асгарсан. Хог хаягдлын талаар арга хэмжээ авч ажиллаагүйгээс болж их хэмжээний хог хаягдал үүссэн, химийн хортой аюултай хог хаягдлын ангилалд ордог химийн бодисын сав баглааг ил задгай хадгалсан. 21 дүгээр талбайн газрын тос тээвэрлэлтийн ердийн хөрсөн авто зам нь ашиглалтын байнгын бэлэн байдал хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангахгүй... гэжээ. /1 хх-ийн 134-149/

Гэрч 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн “...21-р талбайгаас тосны тээвэр хийж эхэлснээс хойш шороон замаар явж байна. Олон салаа зам үүсч байгаа гол шалтгаан нь засмал зам байхгүй учир шороон замаар явснаас болж байна. Тухайн зам нь хөрс зөөлөн болохоор том оврын автомашин яваад цөмөрч бороо орсны дараа явах боломжгүй болдог учир жолооч нар үүссэн нүх шаврыг тойрч гарах үед олон салаа зам үүсч байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 234-235/

Гэрч 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн “..орон нутгаас тухайн компанид тавьж байгаа нөхөн сэргээлтийн ажлыг хийж хэрэгжүүлэх шаардлагын дагуу Уул уурхайн компани тухайн зардлыг гаргах ёстой байдаг. Тухайн бүтээгдэхүүн хуваах гэрээт “******* ” ХХК-ийн 21 дүгээр талбайн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэлтийн 58,5 км урттай замын хажуугаар үүссэн олон салаа замын нөхөн сэргээлтийн ажлыг 2019, 2020, 2021 онд хийж, орон нутагт хүлээлгэн өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 246-247/

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/106 дугаартай дүгнэлтэд “...Тус шинжилгээгээр Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал"-аар, усан орчинд учирсан хохирлын үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 сарын 06-ны өдрийн А/59 тоот тушаалаар батлагдсан "Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал"-аар тус тус тооцсон болно. ..."******* ******* *******" ХХК-ийн зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг тооцвол нийт шороон замаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 2,558,030,777 төгрөг, үүнээс одоогоор тээвэрлэлт хийж буй гэрээт замын талбайг хасаж тооцсон хохирлын үнэлгээ нь 2,197,656,374 төгрөг болж байна...” гэжээ. /2 хх-ийн 6-20/

Ашигт малтмал, газрын тосны газар, “******* ” ХХК нарын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “...******* ХХI талбайн үйлдвэрлэлийн баазаас Тосон-Уул ХIХ талбай-Баянхошуу хилийн боомтын чиглэлийн зам хүртэлх 60 км автозам барих...” гэх санамж бичиг, түүний орчуулга /2 хх-ийн 167-178/

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Авто замын ашиглалтын байдлын тухай” 12-04-003/83 дугаартай дүгнэлтэд “...“******* ” ХХК-ийн 21-р талбайн 58.5 км газрын тос тээвэрлэлтийн ердийн хөрсөн авто зам нь ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангахгүй байна...” гэжээ. /2 хх-ийн 179-182/

Ашигт малтмал, газрын тосны газар, Дорнод аймгийн Засаг дарга, “******* ” ХХК хоорондын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “...Бүтээгдэхүүн хуваах гэрээт 21 дүгээр талбайгаас Баянхошуу хилийн боомт чиглэлийн 58 км хатуу хучилттай автозам ашиглалтад орсноос хойш 1 жилийн хугацаанд газрын тосны тээвэрлэлтээс үүссэн олон салаа замыг бүрэн нөхөн сэргээсэн байна.  21 дүгээр талбайгаас Баянхошуу хилийн боомт чиглэлийн газрын тос тээвэрлэлтийн 58 км хатуу хучилттай автозамыг 2019 онд багтаан ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг гэрээлэгч компани бүрэн шийдвэрлэж тус замыг Ашигт малтмал, газрын тосны газар, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, ******* ******* ХХК гурван талын дэмжлэгтэйгээр барьж дуусгана...” гэх гурван талт хэлцэл /2 хх-ийн 185-187/

Гэрч “..Олон салаа зам гарсан асуудал гэвэл 21-р талбайгаас Баян-хошуу боомт хүртэлх гарсан замын асуудлыг хятад тал хариуцдаг. Харин 21-р талбайд үйл ажиллагаанд гарсан олон салаа замын асуудлыг манай компани хариуцдаг...” гэх мэдүүлэг /4 хх-ийн 6, 5-р хх-ийн 78-79/

Гэрч 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгсөн “...замын ажил удаашралтай байгаа гол асуудал нь Захиалагч компани буюу “******* ” ХХК нь хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг хугацаандаа олгодоггүй...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 191-192/

Гэрч 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...Тосон-Уул-Баянхошуу боомт чиглэлийн автозамд холбогдох хатуу хучилттай авто замыг “******* ” ХХК өөрийн хөрөнгөөр барих талаар тохиролцоонд хүрч, протокол үйлдсэн байдаг. Замын ажлыг 2019 онд эхлүүлж 2020 онд дуусгах байсан нь санхүүжилт цар тахлаас үүдсэн хүндрэл гэдэг шалтгаанаар 2021 онд ашиглалтанд оруулахаар болсон боловч ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байсан...” гэх мэдүүлэг, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр дахин өгсөн “..."******* ******* *******" ХХК нь Засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу сумын нутагт орших газрын тосны Тосон-Уул 19-р талбайгаас 2004 оноос Бичигт боомт чиглэлд, сумын нутагт орших 21-р талбайгаас Бичигт, Баянхошуу боомт чиглэлд 2013 оноос олборлосон газрын тосоо зөөж байсан. сумын ИТХ, Засаг даргын зүгээс олон салаа зам гарган, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа тул хатуу хучилттай авто зам барих талаар "******* ******* *******" ХХК-д шаардлага хүргүүлэн, 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хатуу хучилттай авто замын чигийг баталгаажуулах, авто зам барих асуудлаар тохиролцож, протокол үйлдсэн байдаг. Мөн тус чиглэлд хатуу хучилттай авто зам барих асуудлыг шийдвэрлүүлэх, дэмжлэг үзүүлэх талаар аймаг, сумын удирдлагууд болон Газрын тосны газраас албан бичгээр хүсэлтүүд ирүүлж байсан. Газрын тосны газраас 2015 оны 1-634 тоотоор Зам, тээврийн сайдад хандан ирүүлсэн "Дэмжлэг хүсэх тухай" албан бичигт дурдсанаар 2015 оны Төсвийн тухай хуульд улсын хэмжээнд 1.05 сая тонн газрын тос олборлож, экспортлон улсын төсөвт 284 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр заасан бөгөөд "******* ******* *******" ХХК нь 2015 онд дангаараа 1 сая тонн газрын тос экспортлохоор төлөвлөсөн байсан. Мөн газрын тос олборлох болон авто зам барих ажлуудад нийт 500 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар мэдээлэл ирүүлж, 21-р талбайгаас Баянхошуу боомт чиглэлд барих хатуу хучилттай авто замын чиглэл тогтоох асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн байсан. "******* ******* *******" ХХК нь авто замын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага болох "Ай Си Ти Сайн консалтинг" ХХК-ийг сонгон шалгаруулж, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан байдаг бөгөөд "Ай Си Ти Сайн консалтинг" ХХК нь тухайн чиглэлийн авто замын зураг төслийг боловсруулан, экспертизээр батлуулж 2018 оны 8 сард захиалагч "******* ******* *******" ХХК-д хүлээлгэн өгсөн байдаг. Улмаар "******* ******* *******" ХХК нь зам барилгын ажлын гүйцэтгэгчээр "******* " ХХК-ийг сонгон шалгаруулж, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулсан ба гүйцэтгэгч "******* " ХХК нь холбогдох журмын дагуу зам барилгын ажил эхлүүлэх нөхцөлийг хангасны үндсэн дээр 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зам барилгын ажлыг эхлүүлсэн. Гэрээний дагуу 2020 онд багтаан ашиглалтад оруулах байсан боловч цар тахлаас шалтгаалсан саатал болон бусад шалтгааны улмаас удааширч 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ашиглалтад оруулсан. Тухайн зам нь "******* ******* *******" ХХК-ийн 21-р талбайгаас олборлож буй газрын тосыг тээвэрлэх зориулалтаар баригдсан бөгөөд замын гол ашиглагч нь "******* ******* *******" ХХК тул авто замыг ашиглалтад оруулах Ажлын хэсгээс замын цаашдын бэлэн байдлыг хангах болон ашиглалт, засвар арчлалтыг "******* ******* *******” ХХК хариуцах шийдвэрийг гаргасан. Үүний дагуу Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийг үндэслэн Өмнөд Буйрын 21-р талбайгаас Тосон-Уул-Баянхошуу боомт чиглэлийн зам хүртэлх 58.5 км тусгай зориулалтын авто зам эзэмших 2024 оны 03 дугаартай гэрээг тус яамнаас "******* ******* *******" ХХК-тай байгуулж, Зам, тээврийн хөгжлийн сайдын А/53 дугаар тушаалаар холбогдох хууль журмын дагуу тухайн замд Т-09 дугаар өгч, тусгай зориулалтын авто замын ангилалд оруулсан. ...Тухайлбал, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын байцаагч нарын шалгалтыг оруулж, "...авто замын нарийвчилсан зураг төслийг боловсруулах, батлагдсан чиглэлийн дагуу авто замыг барьж байгуулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх, шинээр зам баригдах хүртэл шаардлагатай засвар арчлалтын ажлыг хийлгэх, барилга угсралтын ажлыг эхлүүлэх хүртэл 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс газрын тос тээвэрлэх авто замын ашиглахыг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг "******* ******* *******" ХХК-д хүргүүлэн ажилласны дүнд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Засаг дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга, "******* ******* *******" ХХК-ийн Ерөнхийлөгч нар "Санамж бичиг" байгуулсан бөгөөд уг санамж бичигт "Бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд, гэрээг хэрэгжүүлэх зорилгоор "******* ******* *******" ХХК нь 2017 онд багтаан ******* ХХІ талбайгаас Баянхошуу боомт чиглэлийн газрын тос тээвэрлэх хатуу хучилттай авто замын ТЭЗҮ, зураг төслийн ажлыг эхлүүлнэ. Авто зам барьж дуусгах ажилд шаардагдах хөрөнгийг компанийн 2018 оны хөтөлбөр, төсөвт тусган, 2018 онд багтааж туслан гүйцэтгэгчийг шалгаруулж, гэрээ байгуулан зам барилгын ажлыг эхлүүлж ашиглалтад оруулна..." гэж тусгасан. Гэсэн хэдий ч Санамж бичгийн хэрэгжилт хангалтгүй байсан тул Дорнод аймгийн Засаг дарга тус яамтай зөвшилцсөн үндсэн дээр Зам, тээврийн сайдын 2015 оны 307 дугаар тушаал болон бусад хууль тогтоомж, холбогдох шийдвэрийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр "Бүтээгдэхүүн хуваах гэрээт 21 дүгээр талбайн газрын тосны тээвэрлэлтийг түдгэлзүүлэн зогсоох тухай” А/417 дугаартай Засаг даргын захирамж гарган, газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоож, тушаал болон Санамж бичгийн хэрэгжилтийг хангахыг үүрэг болгосон. Үүний үр дүнд зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулснаар зам барилгын ажил эхэлж байсан...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 195-200, 12-р хх-ийн 10-13/

Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 307 дугаартай “Авто замын чиглэл батлах тухай” тушаалд:

1. Дорнод аймгийн сумын нутагт орших газрын тосны гэрээт 21 дүгээр талбайгаас Тосон-Уул-Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбогдох замын чиглэлийг N47°38 42.31, Е116°592 86 цэгээс эхэлж N47°34 3.9, E117°44 3.18 цэгт дуусахаар баталсугай.

2. Замын трассын дайран өнгөрөх цэгүүдийг зураг төсөл боловсруулах шатанд нарийвчлан тогтоолгож батлагдсан чиглэлийн дагуу авто замыг барих ашиглах шилжүүлэх гэрээ байгуулах, батлагдсан чиглэлийг мэдээллийн санд бүртгэж тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Доржханд/-т үүрэг болгосугай.

3. Авто замын инженерийн нарийвчилсан зураг авто замын зураг төсөлтэй уялдуулан төслийг Чойбалсан-Баянхошуу чиглэлийн боловсруулж, зургийн дагуу шаардлага хангасан авто зам ашиглалтад оруулсны дараа тээвэрлэлтийг эхлүүлэхийг уурхай эзэмшигч "******* ******* ******* ХХК”-д даалгасугай...” гэжээ. /7 хх-ийн 47/

Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 377 дугаар“...******* ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Мянганы замын хэвтээ тэнхлэгт хамаарах улсын чанартай А0503 дугаартай замын хэсэг болох Өмнөд буйрын 21 дүгээр талбайгаас Тосон Уул-Баянхошуу боомт чиглэлийн 58.5 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбилцлыг 2 дугаар хавсралтаар баталсугай...” гэх тогтоол, хавсралт /7 хх-ийн 103-107/

Гэрч 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...Би зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “******* монгол барилга” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм. Манай компани нь “******* ” ХХК-тай гэрээний үндсэн дээр 58,5 км замыг барьж байгаа юм. Өөр бусад байдлаар тус компанитай ямар нэгэн холбоотой асуудал байхгүй. “******* ” ХХК-ийн газрын тосны 21-р талбайгаас Баянхошуу боомт орох замтай холбох 58,5 км замыг барих ажил нь ямар нэгэн тендер зарлаагүй. Баянхошуу боомт хүртэлх 210 км замыг барих ажилд оролцох сонирхлоо тус компанид 2016 оноос хойш хүсэлт тавьж байсан боловч ямар нэгэн зевшөөрөл өгөөгүй байсаар байгаад 2018 оны 06 дугаар сард манай гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэлцэл хийсний үндсэн дээр Баянхошуу боомттой холбогдох 58,5 км замыг барих гэрээг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Гэрээгээр 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уг замыг дуусгаж, хүлээлгэн өгөхөөр байсан боловч доорх шалтгааны улмаас өнөөдрийн байдлаар тохижилтын ажил үлдсэн, гүйцэтгэл 98 хувьтай байна. Үүнд: Анх хийсэн гэрээгээр 16,980,000 ам доллар үнээр замын ажлыг хийх байсан боловч 2018 оны 10 дугаар сараас 2020 оны 02 дугаар сар хүртэл газар шороо, далан, хиймэл байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ нь нийт ажлын 24 хувь гэж явдаг. Дэлхий даяар тархаад байгаа Коронавируст цар тахал давагдашгүй хүчин зүйлийн хэмжээнд хүрч, 2020 оны 02 дугаар сараас Улс болон бусад улс хилээ хаасантай холбоотой дотоодын зах зээлд цементийн хомсдол үүссэн, үнэ 70 хувиас дээш өсч, мөн ОХУ, Украйны дайны нөхцөл байдлаас үүдэлтэй барилгын материал, шатах тослох материалын үнийн өсөлтөөс шалтгаалан гэрээгээр тохиролцсон төсөвт өртөг нэмэгдэн ихээхэн хэмжээний үнийн зөрүү үүссэн. Ингээд 2021 оны 10 сар хүртэл бүрэн хэмжээгээр ажиллаагүй. Энэ хугацаанд суурийн ажил болон хучилтад орох чулууны тээврийг хийсэн. Энэ онд нийт ажлын 8 хувийн гүйцэтгэл авсан. 2021 оны 10 сараас цаг агаар хүйтэрч өвлийн улирлын зогсолт хийж 2022 оны 04 сараас замын ажил эхэлсэн. Ажил хийж эхлэхэд анх гэрээний үнийн дүнд замын ажлын цемент, битум буюу замын хар, шатах тослох материалын үнэ өссөн тул хүрэхгүй болсон. Энэхүү ажлуудаас манай компани нь өөрийн дотоод нөөц бололцоогоо ашиглан 2020-2021 онд цар тахлын хөл хорионы үед ажлын тоо хэмжээнд тусгагдаагүй 143,300 куб метр далангийн ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, хучилт, суурин дээрх чулуу татан бэлтгэл ажил хийснийг захиалагч 2021 оны 07 дугаар сард хүлээн зөвшөөрч, нэмэгдсэн далангийн ажлын санхүүжилтийг 2021 оны 12 дугаар сард санхүүжүүлсэн болно. Тухайн хучилт сууринд хэрэглэх чулууг 170 км-ээс тээвэрлэсэн нь замын барилгын ажлын түүхэнд хамгийн холоос тээвэрлэсэн нөхцөл байдал болсон. Замын ажил нь эхлээд хийж гүйцэтгэсэн ажлын үнийг тухайн гүйцэтгэлээр захиалагч компаниас нийт хийсэн ажлын үнийн дүнгийн 80 хувийн санхүүжилтийг авдаг. “******* ” ХХК нь 2019 онд гэрээний 6,3,2-т заасны дагуу хийсэн ажлын гүйцэтгэлийн хөлсийг 28 хоногтоо өгдөг байсан боловч 2020 он гараад Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн боловч санхүүжилтээ авъя гэхээр урдаас шийдвэр ирээгүй гэж хүлээлгэдэг байсан. Үүнээс шалтгаалан 2020 онд 8 хувийн гүйцэтгэлийн хөлс авсан. Ер нь бол санхүүжилт хийгдсэн бол 8 хувиас илүү гүйцэтгэлтэй замын ажлыг хийх байсан. Тухайн үед цементийн үнэ нэмэгдээд байхаар нь энэ үнийн зөрүүг өгөхгүй бол манайх ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй байна гэсэн хүсэлтийг тавьж байсан. Гэвч тус компанийн дүнгээр ажлаа гүйцэтгүүлнэ гэдэг байсан. Тухайн үед үнийн зөрүүний асуудлыг нэмэлт гэрээгээр шийдсэн бол арай эрт дуусгах боломж байсан. Зургийн ажилд тусгагдаагүй ажил гарч ирээд манай компани өөрийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгээд сүүлдээ хөрөнгө гаргах боломж хомс, гүйцэтгэлийн санхүүжилт удаашраад ирэхээр замын ажил удааширч байгаа юм. Энэ бүхнээс дүгнээд хэлэхэд компаний зүгээс 3,8 орчим тэрбум төгрөг гаргасан байсан. Тэгэхээр манай компани замын ажлыг удаашруулсан зүйл байхгүй. Гэрээнд заасны дагуу замын ажлыг дуусгаж, хүлээлгэн өгснөөр гэрээг дүгнэхээр байгаа, одоогоор ажил дуусаагүй байгаа болохоор гэрээг дүгнээгүй. Энгийнээр тайлбарлахад 10,000 төгрөгийн ажлыг замын компани гүйцэтгэж, захиалагч компанидаа хүлээлгэн өгөөд 80 хувь буюу 8,000 төгрөгийг авдаг. Энэ байдлаар яваад замыг хүлээлгэн өгч, гэрээг дүгнэсээр нийт хийсэн ажлын үнийн хөлсний 20 хувиа дахин авдаг юм. Манай компаний зүгээс “******* ” ХХК-тай байгуулсан гэрээ, тус компаний төлөөлөн удирдах зөвлөлд үнийн өсөлтийн асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор хүргүүлж байсан албан бичгүүдийг хуулбарлан өгч байна...” гэх мэдүүлэг /10-р хх-ийн 92-94/

Шинжээч 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “…2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/106 дугаартай дүгнэлтэд тусгагдсан 58,5 км олон салаа зам үүсгэсний улмаас эдэлбэр газарт 4,305,516 төгрөг, Хөрсөн бүрхэвчинд 1,185,825,835 төгрөг, Ургамлан бүрхэвчинд 1,007,525,023 төгрөг нийт 2,197,666,374 төгрөгийн хохирол учруулсан болж байна. Нэг айлын хашааг 0,07 га гэж үзвэл 7,373 айлын хашааны хэмжээтэй энэ нь 516,1 га буюу 5,161,000 метр квадрат, 5,161 километр квадрат газар газрын хөрс эвдрэлд орсон байна. Тухайн олон салаа зам гаргасан газар нь хээрийн бүсийн ургамал буюу олон наст, Хүмүүнсэг зэрэг ургамал ургадаг газар байгаа юм. 1 га талбайн олон наст ургамлын үнэлгээ 2,263,950 төгрөг, Хүмүүнсэг ургамал нь 8361 төгрөг байхаар заасан байдаг. Тэгэхээр тухайн газарт жил бүр ургах байсан олон наст болон Хүмүүнсэг ургамлууд ургахгүй болсон гэж үзэхээр байна. Уг ургамлуудыг тухайн бүс нутагт бэлчээрлэдэг амьтан, мал зэрэг нь идэх боломжтой байдаг. 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн БОАЖ-ын сайдын А/156 дугаартай тушаалаар батлагдсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалаар жишээ авч үзэхэд нийтдээ Хүмүүнсэг ургамал 2 цн/га, Олон наст ургамал 18 цн/га нийтдээ 20 цн/га өвс ургаж байгаа. Тэгэхээр 516,2 га талбайгаар тооцвол 10,322 цн өвс устгагдсан байна. Энийг килограммд шилжүүлвэл 1 жилд 1,032,200 кг байна. Мөн тайланд тусгагдсанаар 1 хонь өдөрт 1.8 кг өвс ургамал иднэ гэж үзээд хээрийн бүсэд жил бэлчих хоногийн тоо 270 хоног гэж тооцвол 2124 хонь бэлчээрлэж, ургамал өвсөө идэх боломжтой байсан талбай зөвхөн 1 жилд устсан байна. Энэ нь тухайн бүс нутгийн экологийн тогтолцоог алдагдуулж байгаа нэг хэлбэр юм...” гэх мэдүүлэг /10-р хх-ийн 132-134/

Гэрч 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...Манайхыг ажил авах үед олон салаа зам үүссэн. Уг үүссэн олон салаа зам гүнзгий, гүнзгий ховилтой, үндсэн трасс нь мэдэгдэхгүй болсон байсан. Зун бороо ихтэй үед шавар шавхай ихтэй, зам нь мэдэгдэхгүй усаар дүүрсэн, өвсний толгойг харж, замын ховилыг мэдэх боломжтой. Бороо ороогүй үед тоосжилт ихтэй байдаг. Учир нь тухайн орчинд хөрс маш эмзэг учраас дахин эвдрэх магадлал өндөр байсан мөн карьер байхгүй байсан тул хэд хэдэн удаа арчлалт хийсэн боловч үр дүн өгөөгүй. Иймээс компаний зүгээс арчлалт бол хийж байгаагүй. Харин шуудуу татах, тэмдэг байрлуулах зэргээр нэг замаар зорчуулах ажлыг хийж байсан. Манай компаний зүгээс “******* ” ХХК-тай байгуулсан гэрээ, гэрээ дүгнэсэн материалууд зэргийг хавсаргаж байна. Нэмээд хэлэхэд 21-р талбайгаас газрын тосны тээврийг тогтмол, саадгүй явуулах үүргийг хүлээж байсан. Тэр утгаараа тосны тээврийн хэрэгсэл шаварт суусан тохиолдолд чирж гаргах техник хэрэгслийг тухайн замд бэлэн байлгадаг байсан...” гэх мэдүүлэг /11-р хх-ийн 241-242/

Гэрч 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн “...Тухайн үед Баянхошуу боомт руу олон салаа зам үүссэнээс болж тоосжилт эрс нэмэгдсэн бөгөөд хилээр орж ирж байгаа хятад ажилчдыг авах гэж машинууд баг доторх замаар давхилдаж, тосны том машинууд нь багийн урд замаар явдаг байсан бөгөөд зуны цагт бороо орохоор шаварт сууж зам их эвдэрдэг байсан юм. Манай сумын иргэд тухайн үед олон салаа зам үүссэнээс болж мал бэлчихэд бэрх боллоо гэж телевизэд ярилцлага өгч байсан. ...Олон салаа зам үүссэний улмаас айлуудын гэрийн цагаан бүрээс хар болох зэргээр тоосжилт тодорхой хэмжээнд нэмэгдсэн мөн өвлийн улиралд том машины шаварт сууж ухсан нүхэнд иргэд орж машинаа эвдэх зэрэг тохиолдлууд гарч байсан...” гэх мэдүүлэг /11-р хх-ийн 244-245/

Гэрч 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Шалгалтын явцад тус компанийн газрын тосоор бохирдсон шороог ил задгай хаясан асуудал байсан ба ямар учиртай талаар асуухад цэвэршүүлэх компанийн зөвшөөрөл нь дууссан байгаа гэсэн зүйл ярьж байсан. Тухайн асгасан газрын тосоор  бохирлогдсон шороо нь ямар нэгэн саармагжуулалт хийгдээгүй зүгээр л асгасан байдалтай байсан. Газрын тосны хог хаягдал нь аюултай хог хаягдалдаа ордог. Ил задгай хаях нь Эрүүгийн хэрэг байдаг тул тухайн үед албан бичгээр шалгуулахаар Экологийн цагдаагийн алба руу шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг  /12-р хх-ийн 05-06/

Гэрч БНХАУ-ын иргэн ji-ийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...2018 онд “” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. “” компани нь газрын тосоор бохирлогдсон хөрсийг цэвэрлэх, ялган ангилах зориулалтын үйл ажиллагаа явуулдаг. Газрын тосны үйл ажиллагааны явцад гарсан тостой шороог зөөвөрлөн аваачиж буулгадаг юм. Зөөвөрлөн аваачсан шороог “” ХХК нь цэвэрлэх, ялгах, газрын тостой шороог хадгалах үйл ажиллагааг гүйцэтгэдэг боловч сүүлийн 2 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй зогссон байгаа. Цаашид бохирдсон хөрсийг цэвэрлэх, ялгах эрх бүхий компанийг ажиллуулах талаар хэлэлцэж байгаа...” гэх мэдүүлэг, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн “...”” ХХК-ийн талбайд манай ******* компани тостой шороогоо буулгадаг. Тухайн талбайд одоо байгаа тостой шороо нь манай компанийх юм. ...”” ХХК-ийн талбай гэж ярьж байгаа боловч уг талбай нь манай компанийн талбай байгаа юм. Учир нь “” ХХК-ийн талбай нь манай ******* ХХК-ийн олборлолтын талбайд байгаа болохоор манай талбай гэж байгаа юм. ...тест ХХК-тай 2018 онд ажиллах гэрээ хамгийн сүүлд байгуулсан. Гэрээг хэрхэн дүгнэдэг талаар сайн мэдэхгүй байна. ...”” ХХК-ийн гүйцэтгэл нь хангалттай сайн байгаагүй мөн манай компаний тостой шороог цэвэршүүлэх ажлыг хойш нь татаад удаашруулсны улмаас ийм байдалд хүрлээ...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 25-26, 11-р хх-ийн 237-238/

Гэрч 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Энэхүү “” туслан гүйцэтгэгч компани нь газрын тосны “******* ” ХХК-ийн үйл ажиллагааны явцад цооногийг буудаж, газар асгарсан тостой шороо болон тоног төхөөрөмжүүдээс болж асгарсан тосыг манай компанийн эзэмшлийн хашаанд буулгаж тэрхүү газрын тостой шороог цэвэрлэх байгууламж юм. Тухайн компани нь өмнө нь хэвийн үйл ажиллагаа явуулж байгаад 2020 оноос эхлэн Covid 19-тэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулаагүй одоог хүртэл ажиллахгүй байгаа...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 35-37/

Гэрч 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өгсөн “...Манай компанийн туслан гүйцэтгэгч “” ХХК-ийн хашаа байгаа юм. Манай компани нь газрын тосны чиглэлээр олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа учраас тодорхой хэмжээний газрын хөрсийг бохирдуулдаг юм. Бохирдуулсан хөрсийг нэг цэгт байрлуулах, цэвэрлэх, ялгах зорилгоор “” ХХК-тай гэрээ байгуулсан. Тус компани нь тосоор бохирдсон хөрсийг цэвэрлэх, ялган ангилах зориулалтын үйл ажиллагаа явуулдаг байсан. 19 дүгээр талбайн газрын тосны үйл ажиллагааны явцад гарсан тостой шороог зөөвөрлөн аваачиж буулгадаг юм. Зөөвөрлөн аваачсан шороог “” ХХК нь цэвэрлэх, ялгах үйл ажиллагааг гүйцэтгэдэг байсан боловч сүүлийн 2 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй зогссон байгаа...” гэх мэдүүлэг, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дахин өгсөн “... ХХК-тай 19-р талбайн тостой шороог халуун усаар угааж ашиглах гэрээ байгуулан ажилладаг. Уг компанийн цэвэршүүлэх талбайд ******* компани болон манай компанитай туслан ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүд үйл ажиллагааны явцад үүссэн тостой шороог аваачиж буулгадаг. Манай компани болон гэрээ байгуулсан туслан гүйцэтгэгч компаниуд нь тостой шороо аваачиж буулгах гэж байгаа бол Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хэлтсээс зөвшөөрлийн хуудас авч явдаг юм. Өөр ямар нэгэн байдлаар тостой шороо буулгадаг аж ахуйн нэгж байхгүй. ...Манайхаас тостой шороо очихоор бол 2 хувь зөвшөөрлийн бичиг гаргаад нэг манай хэлтэст нөгөө нэг бичиг жолоочид өгч явуулаад “” ХХК-ийн шороо хүлээж авах хашаанд байгаа ажилтан нь авдаг байх ёстой. Уг бичгийг үндэслээд шороог буулгуулдаг. “” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2019 онд цэвэршүүлсэн шороогоо хүлээлгэж өгсөн акт үйлдсэнээс хойш ямар нэгэн шороо цэвэршүүлэх ажил хийгээгүй. Тэрний улмаас буулгасан шороо нь нэмэгдээд одоогийн нөхцөл байдал үүссэн. 2020 онд “” ХХК нь тостой шороо цэвэршүүлэх ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. “” ХХК-ийн зүгээс ковид гараад ажиллах хүн хүч байхгүйн улмаас танай компаний шороог цэвэршүүлж чадахгүй байна, мөн үйлдвэрийн технологийг шинэчлэнэ гэсэн тайлбар өгч байсан. ...Би 2019 оны 10 сард ажилд орсон болохоор сайн мэдэхгүй байна. 2022 онд манай дээр ажил гүйцэтгэх тендэр зарлагдах үед “” ХХК нь материал өгөхдөө тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй байсан. Материал өгөх хугацаа дууссан байхад өгсөн болохоор тендэрт оролцоогүй...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 39-40, 11-р хх-ийн 225-227/

Гэрч 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр өгсөн “...Манай “” ХХК газрын хэвлийн нөхөн сэргээлт, Биологийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 3 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас авсан. 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дахин 3 жилийн хугацаагаар сунгуулж 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дууссан. Тэгээд дахиж сунгуулаагүй учраас манай компани энэ чиглэлийн үйл ажиллагааг явуулахгүй байгаа. Зөвшөөрөлтэй байх хугацаандаа 2016-2019 оны хооронд “******* ” ХХК-ийн 19-р талбай буюу сумын 6 дугаар багийн нутагт тус компанийн үйл ажиллагааны улмаас гарсан түүхий нефтээр бохирдсон хөрс шороог хүлээн авч цэвэршүүлж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн заасан газарт нь буулгадаг байсан. 3 жилийн хугацаанд ажиллахдаа 15.000 орчим м3 шороог цэвэршүүлсэн. 2019 онд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах гэсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас сунгаж өгөөгүй учраас дахиж сунгуулаагүй. Энэ тухай “******* ” ХХК-д 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 021/А013 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдаагүй учраас, эзэмшлийн талбайд бохирдсон хөрс, шороог хүлээн авч цэвэршүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн. 2020 он хүртэл 2 удаагийн гэрээгээр 15,000 м3 хөрс, шороог цэвэршүүлэхээр байсан ба уг ажлаа гүйцэтгээд гэрээгээ ажлын хэсэг гарч дүгнэсэн. Гэрээ дүгнэснээс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй ба тухайн газарт “******* ” ХХК-ийн 19-р талбайгаас гарсан газрын тосоор бохирлогдсон хөрс, шороогоо дур мэдэн асгаад байгаа. Ер нь хог хаягдал хадгалах газар биш, газрын тосоор бохирлогдсон шороо хөрсийг цэвэршүүлдэг үйлдвэрийн барилгатай талбай юм. Манай компани үйл ажиллагаа явуулж байхдаа эзэмшлийн хашааны баруун урд хэсэгт тусгайлан бэлтгэсэн нүхэнд геомембрам дэвсэж асгуулан цэвэршүүлдэг байсан. Тус эзэмшлийн хашааны манаачаар 2016 оноос хойш манай компанийн ажилтан Ганзориг ажиллаж байгаа. Ганзориг нь 2020 оноос хойш над руу байнга ярьж ******* ХХК нь бохирдсон шороо буулгах гээд байна гэдэг байсан. Би тухай бүрд нь буулгуулж болохгүй шүү гэдэг боловч манай ажилтанг хална, бид нар мэдэж байгаа гэсээр байгаад буулгадаг байсан. Миний санаж байгаагаар манай бэлтгэсэн нүх, түүнд дэвссэн мембрам хальж давсан байх гэж бодож байна. ...2016 онд “******* ” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу үйл ажиллагааг явуулах гэхээр заавал эзэмшлийн газартай байх шаардлага үүссэн тул 2016 онд хүсэлтээ өгөөд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн сумаас 15 жилийн хугацаатай 2102001242 нэгж талбарын дугаартай Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн зориулалтаар эзэмших газрын гэрчилгээ гаргаж өгсөн. ...Манайх гэрээтэй үйл ажиллагаа явуулж байх хугацаанд бүртгэл хөтөлдөг байсан. 2020 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болохоор бүртгэл хөтлөөгүй. Тэнд үйлдвэрийн барилга, ажилчдын байр зэрэг эд хөрөнгө хамгаалах зорилгоор манаач байлгаж байгаа. 2020 оноос хойш нэг ч удаа цэвэршүүлэх үйл ажиллагаа явуулаагүй. ...Уг талбайд газрын тосоор бохирлогдсон хөрс, шороог цэвэршүүлэхээр “******* ” ХХК-тай гэрээ байгуулсан. Тус компанийн хог хаягдал ирдэг...” гэх мэдүүлэг, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дахин өгсөн “...Манай компани 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр цэвэршүүлсэн шороог заасан газар нь байршуулаад хүлээлгэн өгсөн акт үйлдсэн. Тухайн үед хөрс, шороо цэвэршүүлэх хашаанд үйлдвэрийн цэнхэр сэндвичэн барилгын баруун хэсэгт мембрам *******лаад шороогоор далан босгосон дотор миний санаж байгаагаар 20х40 метрийн хэмжээтэй нүхэнд бага хэмжээтэй цэвэршүүлээгүй хөрс, шороо үлдсэн. Таны үзүүлсэн зургуудыг харахад тухайн газарт нэмж асгасаны улмаас үлдээсэн байсан мембрамтай хэсгээс хэтэрсэн том талбайд газрын тосоор бохирлогдсон хөрс, шороо бий болсон байна. Тухайн нүхний баруун тал руу газрын тосоор бохирдсон хөрс шороо байгаагүй ба нүхний баруун талд хуванцар поошигнууд байрлуулсан байсан. 10 дугаар хавтасны 36 дугаар хуудасны 2 дахь зураг дээр тодорхой харагдаж байна. Тайлбарлаад хэлбэл Скрубер байгаагийн урд харагдаж байгаа тостой шороотой нүх нь үйл ажиллагаа явуулахгүй болох үед үлдсэн юм. Гэхдээ хэмжээ нь ихэссэн байна. Түүнээс баруун тийш харлаж харагдаад байгаа нь нэмж асгасаны улмаас үүссэн харагдаж байна. Манайхыг 2016 оноос 2020 он хүртэл үйл ажиллагаа явуулж байх хугацаанд “******* ” ХХК-аас өөр аж ахуйн нэгж буулгадаггүй байсан. “******* ” ХХК-аас өөр газрын тостой хөрс, шороо буулгах аж ахуйн нэгж байхгүй. 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай компаний газрын хэвлийн нөхөн сэргээлтийн зөвшөөрлийн хугацаа дууссан ба 08 дугаар сар хүртэл цэвэршүүлэх үйл ажиллагаагаа хийж байгаад зөвшөөрлийн хугацаа сунгагдах эсэх нь эргэлзээтэй болсон учир цэвэршүүлэх үйл ажиллагааг зогсоосон. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цэвэршүүлсэн шороогоо зөөвөрлөж, нөхөн сэргээлтийн ажлаа хийж Нөхөн сэргээлт хүлээн авсан тухай акт үйлдэж хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /9-р хх-ийн 209-211, 10-р хх-ийн 244-246/

Гэрч 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн “...Би “” ХХК-ийн манаачаар ажилладаг болохоор захирал гэдэг хүнийг танина. Энэ компани болон захирал нартай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. ...”” ХХК нь “******* ” ХХК-ийн газрын тосоор бохирлогдсон шороог хүлээн авч, цэвэршүүлэх үйл ажиллагааг 2016 оноос эхлэн хийж эхэлсэн. Тэр үеэс би “” ХХК-ийн захиралтай уулзаад манаачаар ажилд орсон. Манай компани нь 2020 оны намар хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад зөвшөөрөл гараагүй мөн ковид гээд үйл ажиллагаа явуулахаа больсон. Үйл ажиллагаа явуулахаа болих үед компаний хашаан дотор үйлдвэрийн цэнхэр сэндвичэн байрны баруун талд хар өнгийн гялгар уут дэвссэн нүх үлдсэн ба захирал надад хэлэхдээ одоо ямар нэгэн байдлаар тостой шороо асгуулахгүй шүү. “******* ” ХХК-д мэдэгдэл өгсөн байгаа гэсэн. Гэтэл “******* ” ХХК-ийн тостой шороо ачсан машинууд нь манай компанийг үйл ажиллагаа явуулахаа больсноос хойш буюу 2020, 2021 онд ирээд ганц нэгэн удаа асгадаг байсан ба миний хувьд тухайн хүмүүст захирал асгуулж болохгүй гэсэн гэж хэлэхэд бид нар мэдэж байгаа, энэ талбай одоо манай эзэмшил болсон, бид нар өөрсдөө засаж авна гэдэг байсан. Мөн 2022 онд “******* ” ХХК нь маш олон удаа тостой шороог асгасан. Анх бол хар өнгийн гялгар цаас дэвссэн рүү асгадаг байсан бол тэр нь хальж асгараад замбараагүй асгадаг болсон. Тэр болгонд нь захиралд энэ “ ” ХХК шороогоо асгаад байна гэж хэлдэг байсан. Захирал компанид мэдэгдэл өгсөн байгаа. Битгий асгуулаарай гэж хэлдэг байсан. Тостой шороо ачиж ирсэн ******* компаний машинууд нь миний битгий асгуул гэсэн үгийг тоохгүй, чамайг ажилгүй болгоно, чи мэддэг юм уу гэх мэтээр загнаж байгаад л ороод асгадаг байсан. Ингэж асгаж байгаад 2022 оны 07 дугаар сард наадмын дараа цагдаагаас шалгаж ирснээс хойш асгахаа больсон...” гэх мэдүүлэг /11-р хх-ийн 234-236/

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1/44 дугаартай дүгнэлтэд “...Тухайн бохирдсон талбай нь 2800м² буюу 0,28 га хэмжээ бүхий нэг газар байна. Уг талбайд газрын тосны хог, хаягдлыг хууль, дүрэм, журам, стандартын дагуу хаяагүй байна. Өөрөөр хэлбэл ямар ч хамгаалах плёнк дэвсэхгүйгээр нефтийн хаягдлыг шууд газрын хөрсөнд асгасан байна. ...Тус талбай нь “” ХХК-ийн ашиглах гэрээтэй газар бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 22-ноос 2033 оны 8 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд "Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламж"-ын зориулалтаар сумаас гэрээ байгуулж олгосон байна. Тухайн бохирдсон 0,28 га талбайд 1466.66м3 хөрс, шороо бохирдсоноос байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 1,882,336 төгрөг болж байна. Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 1,772,475 төгрөг болж байна. Тухайн хохирлын хэмжээнээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийг үндэслэн хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолж үзвэл эдэлбэр газарт 8 157, газрын хэвлийд 2,508,560 хөрсөн бүрхэвчид 236,477 ургамлан нөмрөгт 2,732,559, нийт 5,485,752 төгрөгийн нөхөн төлбөр ногдохоор байна...” гэжээ. /10-р хх-ийн 6-38/

Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/389 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Хариулт: 7 “...1, 2, 3 дугаартай дээжүүдийн нийт бохирдлын хэмжээг тодорхойлох боломжтой. Бид гравиметрийн аргын дагуу хөрсний нийт бохирдлын хэмжээг тодорхойлж, дүнг албан тоотоор хүргүүлж байна. Шинжилгээний дүнд эдгээр хөрсний нийт бохирдлын хэмжээ "Хөрсний чанар. Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:2019 стандартад заагдсан хэмжээнээс их агуулгатай байна...” Хариулт: 8 “...Хөрсөнд агуулагдах органик бохирдлын найрлагыг хроматографийн аргаар тодорхойлоход нефтийн алканы төрлийн нүүрс ус төрөгчид, хүчилтөрөгч болон хүхэр агуулсан нүүрс ус төрөгчид илэрсэн. Бохирдуулагч бодисын найрлага, хэмжээг албан тоотын хавсралтад үзүүлэв. ...Хариулт: 9 “...Хөрсөнд агуулагдах эдгээр нэгдлүүд нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их байх тохиолдолд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлнө. Нефтийн нүүрс ус төрөгчид болон нефтийн үлдэгдэл, нэрлэгийн фракцууд нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамаарна...” гэжээ. /9-р хх-ийн 242-250, 10-р хх-ийн 1-2/

Гэмт хэргийн талаарх мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4/     

Дорнод аймгийн Засаг даргаас 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /1 хх-ийн 131-133/

Дорнод аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/2021 дугаартай “Танилцуулга хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт гэрэл зургийн хамт /1 хх-ийн 137-148/

Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хилийн Баянхошуу боомт хүртэлх 58,5 километр авто зам буюу “******* ” ХХК-ийн “Газрын тос тээвэрлэх авто зам”-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 154-158/

Иргэний нэхэмжлэгч Б.Даваадоржийн мэдүүлэг /1-р хх-ийн 173-174/

Дорнод аймгийн Цагдаагийн газар “Нуман-Алтан” ХХК-ийн хамтран ажиллах гэрээ /1-р хх-ийн 175-177/

Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 217-218/

Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 236-237/

Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 238-240/

Гэрч мэдүүлэг /1-р хх-ийн 241-243/

“******* ” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 01/74 дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичиг /1-р хх-ийн 249/

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/4752 дугаартай албан бичиг /1-р хх-ийн 250/   

“ ус” төрийн өмчит үйлдвэрийн газар ус ашиглуулах дүгнэлт /2-р хх-ийн 135-139/

“******* ” ХХК-ийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, холбогдох баримтууд /4 хх-ийн 110-114/

“******* ******* *******” ХХК-ийн Дорнод аймгийн сумын нутагт байрлах “Газрын тос бүтээгдэхүүн хуваах гэрээт 21 дүгээр талбайн олборлолтыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтын ажил” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан /5-р хх-ийн 107-250, 6-р хх-ийн 01-79, 80-128/

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 12-01-096/302 дугаартай албан бичиг /6-р хх-ийн 231-234/

“” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаартай албан бичиг /6-р хх-ийн 235-236/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /7-р хх-ийн 153/

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн Зөрчил шалгуулах тухай албан бичиг, хавсралтын хамт /8-р хх-ийн 1-13/

Хэргийн газар 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /8-р хх-ийн 14-23/

Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбар /8-р хх-ийн 121-122/

Хэргийн газарт 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нөхөн үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /9-р хх-ийн 194-198/

Дорнод аймгийн сумын засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/117 дугаартай газар ашиглуулах тухай захирамж /9-р хх-ийн 206/

Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2023/J015 дугаартай ХХК-д “газрын хэвлийн нөхөн сэргээлтийн чиглэлээр эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх” үйл ажиллагаа явуулах эрх олгосон гэрчилгээний хуулбар /9-р хх-ийн 213/

“” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /9-р хх-ийн 215/

“” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 021/А013 дугаартай “Мэдэгдэх хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар /9-р хх-ийн 217/

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 05 дугаар сарын 03-ны А/115 дугаартай тушаалын хуулбар /9-р хх-ийн 218/

“” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /9-р хх-ийн 219/

ШШҮХ-ийн тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 5756, 5757 дугаартай дүгнэлтүүд /9-р хх-ийн 224-226, 227-233/

Гаалийн төв лабораторийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02-4/1586  тоот албан бичиг /9-р хх-ийн 234/

Гаалийн төв лабораторийн сорилын дүн /9-р хх-ийн 236-237/

Экологийн цагдаагийн албаны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 12-6/3742 дугаартай албан бичиг /10-р хх-ийн 41/

Гаалийн Ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01-9/3258 дугаартай албан бичиг /10-р хх-ийн 42/

Экологийн цагдаагийн албаны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12-6/3663 дугаартай албан бичиг /10-р хх-ийн 43/

Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 06/6732 дугаартай дүгнэлт /10-р хх-ийн 44/

Гэрч мэдүүлэг /10-р хх-ийн 88-89/

“******* барилга” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 01-46 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /10-р хх-ийн 107-108/

“******* ” ХХК болон ******* барилга ХХК-ийн хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан барилгын төслийн гэрээ /10-р хх-ийн 109-122/

“******* ******* *******” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 23/1-9/47 дугаартай хүсэлт /10-р хх-ийн 160-164/

“******* барилга” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 23/2-73 дугаартай албан бичиг /10-р хх-ийн 165/

“” ХХК-ийн захирал болон нарын 2017 оны 01 дүгээр сард байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /10-р хх-ийн 248-249/

“” ХХК-ийн Тосоор бохирдсон шороог цэвэршүүлэх, саармагжуулах ажлын тайлангийн хуулбар /11-р хх-ийн 13-72/

“******* ******* *******” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 23/1-1321 дугаартай албан бичгийн хуулбар /11-р хх-ийн 73/

Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 13/4458 дугаартай албан бичгийн хуулбар /11-р хх-ийн 74/

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын албан бичгийн хуулбар /11-р хх-ийн 75/

“” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2015/31 дугаартай албан бичгийн хуулбар /11-р хх-ийн 76/

******* 21 дүгээр талбайн стандарт газрын тосыг 2023 онд хил дамжуулан тээвэрлэх тээврийн гэрээний хуулбар /11-р хх-ийн 77-211/

Гэрч мэдүүлэг /12-р хх-ийн 1-2/

Зам, тээврийн хөгжлийн яамны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06/357 дугаартай албан бичиг /12-р хх-ийн 7/

Экологийн цагдаагийн албаны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14-5/660 дугаартай албан бичиг /12-р хх-ийн 14/

“******* ******* *******” ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 24/1-198 дугаартай албан бичиг /12-р хх-ийн 15/

“******* ******* *******” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 24/1-118 дугаартай албан бичиг, хавсралт баримтын хамт /12-р хх-ийн 17-72/

угсралтын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /12-р хх-ийн 73-99/

Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах өмнөд буйрын 21 дүгээр талбайгаас Тосол-Уул Баянхошуу боомт чиглэлийн зам хүртэлх 58,5 км тусгай зориулалтын авто зам эзэмших гэрээний хуулбар /12-р хх-ийн 122-128/

Өмгөөлөгч Б.Билгүүний Нийслэлийн Прокурорын газарт гаргасан гомдол, хавсаргасан зөвшөөрлийн хуудас, ажлын хэсгийн дүгнэлтийн хамт /13-р хх-ийн 7-12, 13-27/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч “******* ******* *******” ХХК-ийн талаас шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд болох;

New istan компанитай байгуулсан 2015 оны 21 дүгээр талбайн Баянхошуу боомт чиглэлийн хил дамнасан газрын тосны тээвэрлэлтийн гэрээний хуулбар, англи хэл дээрх хуулбар /нийт 25 хуудас/,

CNPC тээврийн компанитай байгуулсан 2015 оны 21 дүгээр талбайн Баянхошуу боомт чиглэлийн хил дамнасан газрын тосны тээвэрлэлтийн гэрээний хуулбар, англи хэл дээрх хуулбар /нийт 25 хуудас/,

******* Газрын тосны ОУ-ын инженерийн компанитай байгуулсан ******* 21 дүгээр талбайн газрын тосыг 2015 онд хил дамжуулан тээвэрлэх тээврийн гэрээний хуулбар, англи хэл дээрх хуулбар /нийт 25 хуудас/,

DQE Интернэшил компанитай байгуулсан 2015 оны 21 дүгээр талбайн Баянхошуу боомт чиглэлийн хил дамнасан газрын тосны тээвэрлэлтийн гэрээний хуулбар, англи хэл дээрх хуулбар /нийт 26 хуудас/,

Жилин Хуаянь тээврийн хязгаарлагдмал компанитай байгуулсан 2015 оны 21 дүгээр талбайн Баянхошуу боомт чиглэлийн хил дамнасан газрын тосны тээвэрлэлтийн гэрээний хуулбар, англи хэл дээрх хуулбар /25 хуудас/

******* ******* *******” ХХК –ийн Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт хэрэгжих байгаль орчны менежментийн 2024 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө  /6 хуудас/

******* ******* *******” ХХК –ийн Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт хэрэгжих байгаль орчны менежментийн 2023 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө  /8 хуудас/

******* ******* *******” ХХК –ийн Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт хэрэгжих байгаль орчны менежментийн 2022 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө  /10 хуудас/

******* ******* *******” ХХК –ийн Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт хэрэгжих байгаль орчны менежментийн 2021 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө  /13 хуудас/

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэсэн ажлын хэсгийн дүгнэх хуудсын хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт /42 хуудас/

Дорнод аймаг Өмнөд буйрын 21 дүгээр талбайгаас Тосон-Уул-Баянхошууны авто зам хүртлэх 58,8 км хатуу хучилттай авто замын нарийвчилсан зураг төслийн хуулбар /78 хуудас/

Дорнод аймгийн Өмнөд буйрын 21 дүгээр талбайгаас Тосон-Уулаас Баянхошууны авто зам хүртэлх 58,5 км зам хатуу хучилттай авто зам барих төслийн хуулбар /116 хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол хөндөгдөж хууль тогтоомж зөрчигдөж хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч “******* ******* *******” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн компанид олгогдсон тусгай зөвшөөрөлтэй газрын тосны хайгуул хийх, олборлох, тээвэрлэх, боловсруулах, экспорт импортын үйл ажиллагаагаа явуулахдаа Дорнод аймгийн сумын нутагт орших газрын тосны гэрээт 21 дүгээр талбайгаас Тосон-Уул, Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбогдох 58,5 километр урттай асфальтан авто зам барих үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, хүнд даацын тээврийн хэрэгслээр өөрийн компанийн бүтээгдэхүүнийг ердийн хөрсөн замаар тээвэрлэлт явуулсны улмаас сумын нутаг дэвсгэрт 80 гаран метр өргөнтэй, 58,5 метр урттай, 8-20 салаа бүхий зам үүсгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан гэрч “...“******* ” ХХК-ийн 21 дүгээр талбайн газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэлтийн 58,5 км урттай замын хажуугаар үүссэн олон салаа замын нөхөн сэргээлтийн ажлыг 2019, 2020, 2021 онд хийж, орон нутагт хүлээлгэн өгч байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч өгсөн “...Олон салаа зам үүсч байгаа гол шалтгаан нь засмал зам байхгүй учир шороон замаар явснаас болж байна...” гэх мэдүүлэг, гэрч “...Манайхыг ажил авах үед олон салаа зам үүссэн. Уг үүссэн олон салаа зам гүнзгий, гүнзгий ховилтой, үндсэн трасс нь мэдэгдэхгүй болсон байсан. Зун бороо ихтэй үед шавар шавхай ихтэй, зам нь мэдэгдэхгүй усаар дүүрсэн, өвсний толгойг харж, замын ховилыг мэдэх боломжтой. Бороо ороогүй үед тоосжилт ихтэй байдаг. Учир нь тухайн орчинд хөрс маш эмзэг учраас дахин эвдрэх магадлал өндөр байсан мөн карьер байхгүй байсан тул хэд хэдэн удаа арчлалт хийсэн боловч үр дүн өгөөгүй. Иймээс компаний зүгээс арчлалт бол хийж байгаагүй...” гэх мэдүүлэг, гэрч “...Тухайн үед Баянхошуу боомт руу олон салаа зам үүссэнээс болж тоосжилт эрс нэмэгдсэн бөгөөд хилээр орж ирж байгаа хятад ажилчдыг авах гэж машинууд баг доторх замаар давхилдаж, тосны том машинууд нь багийн урд замаар явдаг байсан бөгөөд зуны цагт бороо орохоор шаварт сууж зам их эвдэрдэг байсан юм. ...Олон салаа зам үүссэний улмаас айлуудын гэрийн цагаан бүрээс хар болох зэргээр тоосжилт тодорхой хэмжээнд нэмэгдсэн мөн өвлийн улиралд том машины шаварт сууж ухсан нүхэнд иргэд орж машинаа эвдэх зэрэг тохиолдлууд гарч байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс хилийн Баянхошуу боомт хүртэлх 58,5 километр авто зам буюу “******* ” ХХК-ийн “Газрын тос тээвэрлэх авто зам”-д хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэмт хэргийн талаарх мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл,

Ашигт малтмал, газрын тосны газар, “******* ” ХХК нарын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “...******* ХХI талбайн үйлдвэрлэлийн баазаас Тосон-Уул ХIХ талбай-Баянхошуу хилийн боомтын чиглэлийн зам хүртэлх 60 км автозам барих...” гэх санамж бичиг, Ашигт малтмал, газрын тосны газар, Дорнод аймгийн Засаг дарга, “******* ” ХХК хоорондын 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “...Бүтээгдэхүүн хуваах гэрээт 21 дүгээр талбайгаас Баянхошуу хилийн боомт чиглэлийн 58 км хатуу хучилттай автозам ашиглалтад орсноос хойш 1 жилийн хугацаанд газрын тосны тээвэрлэлтээс үүссэн олон салаа замыг бүрэн нөхөн сэргээсэн байна...” гэх гурван талт хэлцэл, Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 377 дугаар“...******* ” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Мянганы замын хэвтээ тэнхлэгт хамаарах улсын чанартай А0503 дугаартай замын хэсэг болох Өмнөд буйрын 21 дүгээр талбайгаас Тосон Уул-Баянхошуу боомт чиглэлийн 58.5 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбилцлыг 2 дугаар хавсралтаар баталсугай...” гэх тогтоол,

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Авто замын ашиглалтын байдлын тухай” 12-04-003/83 дугаартай “...“******* ” ХХК-ийн 21-р талбайн 58.5 км газрын тос тээвэрлэлтийн ердийн хөрсөн авто зам нь ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангахгүй байна...” гэх дүгнэлт, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12/07/028/92 дугаартай “******* ” ХХК-ийн “Газрын тос тээвэрлэх авто зам”-ын засвар арчлалтын байдалд хяналт шалгалт хийсэн “...Олон салаа зам үүссэнээр тоосжилт үүсч бэлчээр их хэмжээгээр доройтож мал бүхий иргэдийн амьдрах орчинд сөрөг нөлөөлөл учруулж байна. ...21 дүгээр талбайн газрын тос тээвэрлэлтийн ердийн хөрсөн авто зам нь ашиглалтын байнгын бэлэн байдал хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангахгүй... гэх дүгнэлт, Дорнод аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1/2021 дугаартай “Танилцуулга хүргүүлэх тухай албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлт,

гэрч “..Олон салаа зам гарсан асуудал гэвэл 21-р талбайгаас Баян-хошуу боомт хүртэлх гарсан замын асуудлыг хятад тал хариуцдаг. Харин 21-р талбайд үйл ажиллагаанд гарсан олон салаа замын асуудлыг манай компани хариуцдаг...” гэх мэдүүлэг, гэрч “...замын ажил удаашралтай байгаа гол асуудал нь Захиалагч компани буюу “******* ” ХХК нь хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг хугацаандаа олгодоггүй...” гэх мэдүүлэг, гэрч Х.Гантөмөрийн “...Би зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “******* монгол барилга” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм. Манай компани нь “******* ” ХХК-тай гэрээний үндсэн дээр 58,5 км замыг барьж байгаа юм. ..2018 оны 06 дугаар сард манай гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэлцэл хийсний үндсэн дээр Баянхошуу боомттой холбогдох 58,5 км замыг барих гэрээг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Гэрээгээр 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уг замыг дуусгаж, хүлээлгэн өгөхөөр байсан боловч доорх шалтгааны улмаас өнөөдрийн байдлаар тохижилтын ажил үлдсэн, гүйцэтгэл 98 хувьтай байна. ...Замын ажил нь эхлээд хийж гүйцэтгэсэн ажлын үнийг тухайн гүйцэтгэлээр захиалагч компаниас нийт хийсэн ажлын үнийн дүнгийн 80 хувийн санхүүжилтийг авдаг. “******* ” ХХК нь 2019 онд гэрээний 6,3,2-т заасны дагуу хийсэн ажлын гүйцэтгэлийн хөлсийг 28 хоногтоо өгдөг байсан боловч 2020 он гараад Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгсөн боловч санхүүжилтээ авъя гэхээр урдаас шийдвэр ирээгүй гэж хүлээлгэдэг байсан. Үүнээс шалтгаалан 2020 онд 8 хувийн гүйцэтгэлийн хөлс авсан. Ер нь бол санхүүжилт хийгдсэн бол 8 хувиас илүү гүйцэтгэлтэй замын ажлыг хийх байсан. ...Тэгэхээр манай компани замын ажлыг удаашруулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч “******* ******* *******” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд асфальтан авто зам барих үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, хүнд даацын тээврийн хэрэгслээр өөрийн компанийн бүтээгдэхүүнийг ердийн хөрсөн замаар тээвэрлэлт явуулахдаа Зам, тээврийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Авто замын чиглэл батлах тухай” 307 дугаар “...Авто замын инженерийн нарийвчилсан зураг авто замын зураг төсөлтэй уялдуулан төслийг Чойбалсан-Баянхошуу чиглэлийн боловсруулж, зургийн дагуу шаардлага хангасан авто зам ашиглалтад оруулсны дараа тээвэрлэлтийг эхлүүлэхийг уурхай эзэмшигч "******* ******* ******* ХХК”-д даалгасугай...” гэх тушаал, Авто замын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 22 дугаар зүйлийн 22.1, 23 дугаар зүйлд тус тус заасан авто замыг эзэмшигчийн авто замын арчлалт, засварын ажлыг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол хийх үүрэг улмаар авто зам барих, эзэмших, ашиглах, арчлах, хамгаалах, засварлах үеийн үйл ажиллагаа нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчим”, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 6, 7 дугаар зүйлд заасанХөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх арга хэмжээ, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан байгууллагын хүлээх үүрэг, Газрын тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах нийтлэг шаардлага, Засгийн газрын 379 дүгээр тушаалаар батлагдсан “Тусгай зориулалтын авто зам, замын байгууламж барих, ашиглах журам”-ын эзэмшигчийн үүрэгт заасан “Авто зам, замын байгууламжийг батлагдсан ТЭЗҮ, зураг төсөл, стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийн дагуу гэрээнд заасан хугацаанд барьж ашиглалтад оруулна. Авто зам, замын байгууламжийн барилгын ажилд техник, технологийн хяналтыг хэрэгжүүлж байгаа эрх бүхий мэргэжлийн байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлнэ” гэснийг, Хүнд даацын авто тээврийн хэрэгсэл, техникийн ерөнхий шаардлага MNS6278:2011 стандартын “Хүнд даацын автотээврийн хэрэгсэл нь тусгай зориулалтын авто замаар тээвэрлэх ачааны тээвэрлэлтийн нөхцөл, автотээврийн хэрэгсэлд тавих нийтлэг болон нэмэлт шаардлагуудыг хангасан байна” гэж заасныг тус тус зөрчиж Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт 80 гаран метр өргөнтэй, 58,5 метр урттай, 8-20 салаа бүхий олон салаа зам бий болгосноор хөрсний доройтол үүсгэж, тоосжилт, орчны бохирдлыг ихээр үүсгэснээр экологийн тогтолцоог алдагдуулж, байгаль орчинд 4,433,922 м2 буюу 443.39 га талбайд эвдрэл үүсгэж нийт 2,197,656,374 төгрөгийн хохирол учруулсан болох нь  шүүх хуралдаанд шинжлэн судалсан гэрч "..."******* ******* *******" ХХК нь Засгийн газартай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу сумын нутагт орших газрын тосны Тосон-Уул 19-р талбайгаас 2004 оноос Бичигт боомт чиглэлд, сумын нутагт орших 21-р талбайгаас Бичигт, Баянхошуу боомт чиглэлд 2013 оноос олборлосон газрын тосоо зөөж байсан. сумын ИТХ, Засаг даргын зүгээс олон салаа зам гарган, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа тул хатуу хучилттай авто зам барих талаар "******* ******* *******" ХХК-д шаардлага хүргүүлэн, 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хатуу хучилттай авто замын чигийг баталгаажуулах, авто зам барих асуудлаар тохиролцож, протокол үйлдсэн байдаг. Мөн тус чиглэлд хатуу хучилттай авто зам барих асуудлыг шийдвэрлүүлэх, дэмжлэг үзүүлэх талаар аймаг, сумын удирдлагууд болон Газрын тосны газраас албан бичгээр хүсэлтүүд ирүүлж байсан. ...Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсгийг үндэслэн Өмнөд Буйрын 21-р талбайгаас Тосон-Уул-Баянхошуу боомт чиглэлийн зам хүртэлх 58.5 км тусгай зориулалтын авто зам эзэмших 2024 оны 03 дугаартай гэрээг тус яамнаас "******* ******* *******" ХХК-тай байгуулж, Зам, тээврийн хөгжлийн сайдын А/53 дугаар тушаалаар холбогдох хууль журмын дагуу тухайн замд Т-09 дугаар өгч, тусгай зориулалтын авто замын ангилалд оруулсан. ...Тухайлбал, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын байцаагч нарын шалгалтыг оруулж, "...авто замын нарийвчилсан зураг төслийг боловсруулах, батлагдсан чиглэлийн дагуу авто замыг барьж байгуулах, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх, шинээр зам баригдах хүртэл шаардлагатай засвар арчлалтын ажлыг хийлгэх, барилга угсралтын ажлыг эхлүүлэх хүртэл 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс газрын тос тээвэрлэх авто замын ашиглахыг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг "******* ******* *******" ХХК-д хүргүүлэн ажилласны дүнд 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Засаг дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга, "******* ******* *******" ХХК-ийн Ерөнхийлөгч нар "Санамж бичиг" байгуулсан. ...Зам, тээврийн сайдын 2015 оны 307 дугаар тушаал болон бусад хууль тогтоомж, холбогдох шийдвэрийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр "Бүтээгдэхүүн хуваах гэрээт 21 дүгээр талбайн газрын тосны тээвэрлэлтийг түдгэлзүүлэн зогсоох тухай” А/417 дугаартай Засаг даргын захирамж гарган, газрын тосны тээвэрлэлтийн үйл ажиллагааг түдгэлзүүлэн зогсоож, тушаал болон Санамж бичгийн хэрэгжилтийг хангахыг үүрэг болгосон. Үүний үр дүнд зам барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулснаар зам барилгын ажил эхэлж байсан...” гэх мэдүүлэг,  Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “..."******* ******* *******" ХХК-ийн шороон замаар тээвэр хийж олон салаа зам гаргаж байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 2,558,030,777 төгрөг боно. Одоо тээвэрлэлт хийж буй гэрээт замын талбайг хасаж тооцсон хохирлын үнэлгээ нь 2,197,656,374 төгрөг болж байна...” гэх 1/106 дугаартай дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан өгсөн шинжээч “…2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/106 дугаартай дүгнэлтэд тусгагдсан 58,5 км олон салаа зам үүсгэсний улмаас эдэлбэр газарт 4,305,516 төгрөг, Хөрсөн бүрхэвчинд 1,185,825,835 төгрөг, Ургамлан бүрхэвчинд 1,007,525,023 төгрөг нийт 2,197,666,374 төгрөгийн хохирол учруулсан болж байна. Нэг айлын хашааг 0,07 га гэж үзвэл 7,373 айлын хашааны хэмжээтэй энэ нь 516,1 га буюу 5,161,000 метр квадрат, 5,161 километр квадрат газар газрын хөрс эвдрэлд орсон байна Тухайн олон салаа зам гаргасан газар нь хээрийн бүсийн ургамал буюу олон наст, Хүмүүнсэг зэрэг ургамал ургадаг газар байгаа юм. 1 га талбайн олон наст ургамлын үнэлгээ 2,263,950 төгрөг, Хүмүүнсэг ургамал нь 8361 төгрөг байхаар заасан байдаг. Тэгэхээр тухайн газарт жил бүр ургах байсан олон наст болон Хүмүүнсэг ургамлууд ургахгүй болсон гэж үзэхээр байна. Уг ургамлуудыг тухайн бүс нутагт бэлчээрлэдэг амьтан, мал зэрэг нь идэх боломжтой байдаг. 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн БОАЖ-ын сайдын А/156 дугаартай тушаалаар батлагдсан Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалаар жишээ авч үзэхэд нийтдээ Хүмүүнсэг ургамал 2 цн/га, Олон наст ургамал 18 цн/га нийтдээ 20 цн/га өвс ургаж байгаа. Тэгэхээр 516,2 га талбайгаар тооцвол 10,322 цн өвс устгагдсан байна. Энийг килограммд шилжүүлвэл 1 жилд 1,032,200 кг байна. Мөн тайланд тусгагдсанаар 1 хонь өдөрт 1.8 кг өвс ургамал иднэ гэж үзээд хээрийн бүсэд жил бэлчих хоногийн тоо 270 хоног гэж тооцвол 2124 хонь бэлчээрлэж, ургамал өвсөө идэх боломжтой байсан талбай зөвхөн 1 жилд устсан байна. Энэ нь тухайн бүс нутгийн экологийн тогтолцоог алдагдуулж байгаа нэг хэлбэр юм...” гэх мэдүүлэг зэрэг яллах дүгнэлтэд дурдсан яллах үндэслэл болсон шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байх тул Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч “******* ******* *******” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлд заасан байгалийн тэнцэл алдагдуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлд заасан Байгалийн тэнцэл алдагдуулахгэмт хэрэг гэдэгт байгаль орчин, түүний нөөц баялагийг ашиглаж олборлохдоо аливаа амьтаны аймаг, ургамлын төрөл зүйлийг байгалийн зохицолдолгоо жамаараа урган цэцэглэх, өсөн үржих, нөхөн сэргэх явцыг алдагдуулж, зөвшөөрөлгүйгээр гэмтээсэн, устгасан, газар, газрын хэвлий, агаар мандал, усны нөөцийг хордуулсан, бусад хэлбэрээр зүй бусаар харьцсан экологийн тогтолцоог алдагдуулсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд уг гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байсан.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч “******* ******* *******” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн компанид олгогдсон тусгай зөвшөөрөлтэй газрын тосны хайгуул хийх, олборлох, тээвэрлэх, боловсруулах, экспорт импортын үйл ажиллагаагаа явуулахдаа Дорнод аймгийн сумын нутагт орших газрын тосны гэрээт 21 дүгээр талбайгаас Тосон-Уул, Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбогдох 58,5 километр урттай асфальтан авто зам барих үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, хүнд даацын тээврийн хэрэгслээр өөрийн компанийн бүтээгдэхүүнийг ердийн хөрсөн замаар тээвэрлэлт явуулсны улмаас Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт 80 гаран метр өргөнтэй, 58,5 метр урттай, 8-20 салаа бүхий олон салаа зам бий болгосноор хөрсний доройтол үүсгэж, тухайн олон салаа зам гаргасан газарт хээрийн бүсийн ургамал буюу олон наст, хүмүүнсэг ургамал ургахгүй болж,тоосжилт, орчны бохирдлыг ихээр үүсгэснээр экологийн тогтолцоог алдагдуулж,  байгаль орчинд 4,433,922 м2 буюу 443.39 га талбайд эвдрэл үүсгэж нийт 2,197,656,374 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч “******* ******* *******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч ******* *******-ийн шүүх хуралдаанд гаргасан “...Манай компани газрын тос олборлолтын чиглэлээр үйл ажиллагааг төрийн холбогдох байгууллагын оролцоо болон хяналтанд үйл ажиллагаагаа явуулдаг. “******* ******* *******” ХХК-ийн 21 дүгээр талбайгаас Тосон-Уул, Баянхошуугийн чиглэлийн замын маршрут нь үйл ажиллагаа эрхэлсэн төв байгууллага, Ашигт малтмал, газрын тосны газрын зөвшөөрөл болон авто зам, тээврийг хариуцсан төрийн байгууллагын зөвшөөрлөөр батлагдсан байдаг. Тэрнээс биш манай компани дур мэдэн зөвшөөрөлгүйгээр зам ашигласан асуудал байхгүй. Мөн манай компани олон улсын газрын тосны салбарын болон ашигт малтмалын салбарт гэрээт компаниудаар дамжуулан олон төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг жишиг байдаг. Улсад эдгээр компаниудыг “туслан гүйцэтгэгч компани” гэж нэрлэдэг. Манай компани түүхий эд тээвэрлэх ажлыг тодорхой туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллуулж төлбөрийг төлдөг. Гэрээнд маршрут болон байгаль орчныг хамгаалах үүргийг тодорхой заасан байдаг. Манай компани бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа автомашинуудыг хянах боломжгүй. Тухайн компани, жолооч нарын хариуцлагагүй үйлдлийн улмаас олон салаа зам гарсан нь манай компаний буруутай үйл ажиллагаа биш...” гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч “******* ******* *******” ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр баталсан 116 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”, хоёрдугаар хавсралтын “Аюултай хог хаягдлын жагсаалт”, Аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А-429/257 дугаар тушаалд заасныг тус тус зөрчиж, Дорнод аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ХХК-ийн хашаанд хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал болох нефтийн хаягдлыг асгасны улмаас 2800 м2 буюу 0,28 га хэмжээ бүхий газарт хөрс бохирдож, байгаль орчинд 5,485,752 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “... ХХК нь үйлдвэрийн байгууламжийн зориулалтаар сумаас 15 жилийн хугацаатай 1.5 га газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан байсан. Тус газар одоо "” ХХК-ийн хууль ёсны эзэмшлийн газар юм. Одоогоор албан ёсоор үйл ажиллагаа явуулаагүй байна. Үйлдвэрийн зориулалтаар олгогдсон газарт " ******* *******" ХХК-ийн зүгээс 2020-2023 он хүртэлх хугацаанд тосоор бохирдсон шороог ямар нэгэн менежментгүй төлөвлөлтгүйгээр геомембрам буюу зориулалтын байгууламжаас гадуур тосоор бохирдсон шороог буулгасан нь тухайн хөрс орчныг бохирдуулсан байх магадлалтай байна...” гэх мэдүүлэг, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн Зөрчил шалгуулах тухай албан бичиг, хавсралтын хамт, хэргийн газар 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “...газрын тосоор бохирлогдсон 4000м3 орчим шороо, 28 нэр төрлийн 592,8 тн химийн бодис зэрэгт үзлэг хийхээр тогтов. ...Үзлэгийг цааш үргэлжлүүлэн ТА-1 нэгдсэн байгууламжийн байрнаас ертөнцийн зүгээр баруун урд зүгт 3,5км зайд байрлах газрын тосоор бохирлогдсон 4000м³ орчим талбайг хамарсан шороон овоолго байх бөгөөд шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Барсболд, Д.Хулан нараар шороон овоолгын гол хэсэг болон ертөнцийн зүгээр баруун, зүүн талаас шинжилгээнд зориулж дээж авхуулан гэрэл зургаар бэхжүүлэв...” гэх үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хими, химийн технологийн хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/389 дугаартай шинжээчийн “...Хариулт: 7 “...1, 2, 3 дугаартай дээжүүдийн нийт бохирдлын хэмжээг тодорхойлох боломжтой. Бид гравиметрийн аргын дагуу хөрсний нийт бохирдлын хэмжээг тодорхойлж, дүнг албан тоотоор хүргүүлж байна. Шинжилгээний дүнд эдгээр хөрсний нийт бохирдлын хэмжээ "Хөрсний чанар. Хөрсөнд агуулагдах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ MNS 5850:2019 стандартад заагдсан хэмжээнээс их агуулгатай байна...” Хариулт: 8 “...Хөрсөнд агуулагдах органик бохирдлын найрлагыг хроматографийн аргаар тодорхойлоход нефтийн алканы төрлийн нүүрс ус төрөгчид, хүчилтөрөгч болон хүхэр агуулсан нүүрс ус төрөгчид илэрсэн. Бохирдуулагч бодисын найрлага, хэмжээг албан тоотын хавсралтад үзүүлэв. ...Хариулт: 9 “...Хөрсөнд агуулагдах эдгээр нэгдлүүд нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их байх тохиолдолд хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлнө. Нефтийн нүүрс ус төрөгчид болон нефтийн үлдэгдэл, нэрлэгийн фракцууд нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамаарна...” гэх дүгнэлт,

гэрч БНХАУ-ын иргэн ji-ийн “...” ХХК-ийн талбайд манай ******* компани тостой шороогоо буулгадаг. Зөөвөрлөн аваачсан шороог “” ХХК нь цэвэрлэх, ялгах, газрын тостой шороог хадгалах үйл ажиллагааг гүйцэтгэдэг боловч сүүлийн 2 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй зогссон байгаа. ...Тухайн талбайд одоо байгаа тостой шороо нь манай компанийх юм...” гэх мэдүүлэг,  гэрч “...Энэхүү “” туслан гүйцэтгэгч компани нь газрын тосны “******* ” ХХК-ийн үйл ажиллагааны явцад цооногийг буудаж, газар асгарсан тостой шороо болон тоног төхөөрөмжүүдээс болж асгарсан тосыг манай компанийн эзэмшлийн хашаанд буулгаж тэрхүү газрын тостой шороог цэвэрлэх байгууламж юм. Тухайн компани нь өмнө нь хэвийн үйл ажиллагаа явуулж байгаад 2020 оноос эхлэн Covid 19-тэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулаагүй одоог хүртэл ажиллахгүй байгаа...” гэх мэдүүлэг, гэрч “...“” ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 2019 онд цэвэршүүлсэн шороогоо хүлээлгэж өгсөн акт үйлдсэнээс хойш ямар нэгэн шороо цэвэршүүлэх ажил хийгээгүй. Тэрний улмаас буулгасан шороо нь нэмэгдээд одоогийн нөхцөл байдал үүссэн. 2020 онд “” ХХК нь тостой шороо цэвэршүүлэх ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй...” гэх мэдүүлэг,

гэрч “...Манай “” ХХК газрын хэвлийн нөхөн сэргээлт, Биологийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа тусгай зөвшөөрөл 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дууссан. Тэгээд дахиж сунгуулаагүй учраас манай компани энэ чиглэлийн үйл ажиллагааг явуулахгүй байгаа. ...Энэ тухай “******* ” ХХК-д 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 021/А013 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдаагүй учраас, эзэмшлийн талбайд бохирдсон хөрс, шороог хүлээн авч цэвэршүүлэх боломжгүй гэж мэдэгдсэн. 2020 он хүртэл 2 удаагийн гэрээгээр 15,000 м3 хөрс, шороог цэвэршүүлэхээр байсан ба уг ажлаа гүйцэтгээд гэрээгээ ажлын хэсэг гарч дүгнэсэн. Гэрээ дүгнэснээс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй ба тухайн газарт “******* ” ХХК-ийн 19-р талбайгаас гарсан газрын тосоор бохирлогдсон хөрс, шороогоо дур мэдэн асгаад байгаа. Ер нь хог хаягдал хадгалах газар биш, газрын тосоор бохирлогдсон шороо хөрсийг цэвэршүүлдэг үйлдвэрийн барилгатай талбай юм. ...манай компанийн ажилтан Ганзориг нь 2020 оноос хойш над руу байнга ярьж ******* ХХК нь бохирдсон шороо буулгах гээд байна гэдэг байсан. Би тухай бүрд нь буулгуулж болохгүй шүү гэдэг боловч манай ажилтанг хална, бид нар мэдэж байгаа гэсээр байгаад буулгадаг байсан. ...миний санаж байгаагаар 20х40 метрийн хэмжээтэй нүхэнд бага хэмжээтэй цэвэршүүлээгүй хөрс, шороо үлдсэн. Таны үзүүлсэн зургуудыг харахад тухайн газарт нэмж асгасаны улмаас үлдээсэн байсан мембрамтай хэсгээс хэтэрсэн том талбайд газрын тосоор бохирлогдсон хөрс, шороо бий болсон байна. Тухайн нүхний баруун тал руу газрын тосоор бохирдсон хөрс шороо байгаагүй ба нүхний баруун талд хуванцар поошигнууд байрлуулсан байсан. 10 дугаар хавтасны 36 дугаар хуудасны 2 дахь зураг дээр тодорхой харагдаж байна. Тайлбарлаад хэлбэл Скрубер байгаагийн урд харагдаж байгаа тостой шороотой нүх нь үйл ажиллагаа явуулахгүй болох үед үлдсэн юм. Гэхдээ хэмжээ нь ихэссэн байна. Түүнээс баруун тийш харлаж харагдаад байгаа нь нэмж асгасаны улмаас үүссэн харагдаж байна. ...“******* ” ХХК-аас өөр газрын тостой хөрс, шороо буулгах аж ахуйн нэгж байхгүй...” гэх мэдүүлэг, Гэрч “...”” ХХК нь “******* ” ХХК-ийн газрын тосоор бохирлогдсон шороог хүлээн авч, цэвэршүүлэх үйл ажиллагааг 2016 оноос эхлэн хийж эхэлсэн. Тэр үеэс би “” ХХК-ийн захиралтай уулзаад манаачаар ажилд орсон. Манай компани нь 2020 оны намар хүртэл үйл ажиллагаа явуулж байгаад зөвшөөрөл гараагүй мөн ковид гээд үйл ажиллагаа явуулахаа больсон. Үйл ажиллагаа явуулахаа болих үед компаний хашаан дотор үйлдвэрийн цэнхэр сэндвичэн байрны баруун талд хар өнгийн гялгар уут дэвссэн нүх үлдсэн ба захирал надад хэлэхдээ одоо ямар нэгэн байдлаар тостой шороо асгуулахгүй шүү. “******* ” ХХК-д мэдэгдэл өгсөн байгаа гэсэн. Гэтэл “******* ” ХХК-ийн тостой шороо ачсан машинууд нь манай компанийг үйл ажиллагаа явуулахаа больсноос хойш буюу 2020, 2021 онд ирээд ганц нэгэн удаа асгадаг байсан ба миний хувьд тухайн хүмүүст захирал асгуулж болохгүй гэсэн гэж хэлэхэд бид нар мэдэж байгаа, энэ талбай одоо манай эзэмшил болсон, бид нар өөрсдөө засаж авна гэдэг байсан. Мөн 2022 онд “******* ” ХХК нь маш олон удаа тостой шороог асгасан. Анх бол хар өнгийн гялгар цаас дэвссэн рүү асгадаг байсан бол тэр нь хальж асгараад замбараагүй асгадаг болсон. Тэр болгонд нь захиралд энэ “ ” ХХК шороогоо асгаад байна гэж хэлдэг байсан. Захирал компанид мэдэгдэл өгсөн байгаа. Битгий асгуулаарай гэж хэлдэг байсан. Тостой шороо ачиж ирсэн ******* компаний машинууд нь миний битгий асгуул гэсэн үгийг тоохгүй, чамайг ажилгүй болгоно, чи мэддэг юм уу гэх мэтээр загнаж байгаад л ороод асгадаг байсан. Ингэж асгаж байгаад 2022 оны 07 дугаар сард наадмын дараа цагдаагаас шалгаж ирснээс хойш асгахаа больсон...” гэх мэдүүлэг,

гэрч “...Шалгалтын явцад тус компанийн газрын тосоор бохирдсон шороог ил задгай хаясан асуудал байсан ба ямар учиртай талаар асуухад цэвэршүүлэх компанийн зөвшөөрөл нь дууссан байгаа гэсэн зүйл ярьж байсан. Тухайн асгасан газрын тосоор  бохирлогдсон шороо нь ямар нэгэн саармагжуулалт хийгдээгүй зүгээр л асгасан байдалтай байсан. Газрын тосны хог хаягдал нь аюултай хог хаягдалдаа ордог. Ил задгай хаях нь Эрүүгийн хэрэг байдаг тул тухайн үед албан бичгээр шалгуулахаар Экологийн цагдаагийн алба руу шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг,

“” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 021/А013 дугаартай “Мэдэгдэх хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, Дорнод аймгийн сумын засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/117 дугаартай газар ашиглуулах тухай захирамж, Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1/44 дугаартай “...Тухайн бохирдсон талбай нь 2800м² буюу 0,28 га хэмжээ бүхий нэг газар байна. Уг талбайд газрын тосны хог, хаягдлыг хууль, дүрэм, журам, стандартын дагуу хаяагүй байна. Өөрөөр хэлбэл ямар ч хамгаалах плёнк дэвсэхгүйгээр нефтийн хаягдлыг шууд газрын хөрсөнд асгасан байна. ...Тус талбай нь “” ХХК-ийн ашиглах гэрээтэй газар бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 22-ноос 2033 оны 8 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд "Уул уурхайн үйлдвэрлэлийн барилга, байгууламж"-ын зориулалтаар сумаас гэрээ байгуулж олгосон байна. Тухайн бохирдсон 0,28 га талбайд 1466.66м3 хөрс, шороо бохирдсоноос байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 1,882,336 төгрөг болж байна. Тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх зардал 1,772,475 төгрөг болж байна. Тухайн хохирлын хэмжээнээс Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийг үндэслэн хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолж үзвэл эдэлбэр газарт 8 157, газрын хэвлийд 2,508,560 хөрсөн бүрхэвчид 236,477 ургамлан нөмрөгт 2,732,559, нийт 5,485,752 төгрөгийн нөхөн төлбөр ногдохоор байна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлд заасан аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг хаях гэдэгт хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар, эсхүл төвлөрсөн хог хаягдлын цэгт хаясан, хог хаягдлын зэрэглэлийг санаатайгаар буруу тогтоож зориулалтын бус газар хаясан, устгасан, улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлийг хэлэх бөгөөд зориулалтын бус газар хаясан гэж Хог хаягдлын тухай хуулийн 25 дугаар зүйлийн стандартыг зөрчсөн, энгийн хог хаягдлын цэгт хаясан, химийн болон аюултай бодис тэдгээрийн хаягдлыг хоргүй ба аюулгүй болгож зайлуулахгүй байхыг ойлгоно.

Засгийн газар 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Аюултай хог хаягдал”-ын жагсаалтыг баталсан бөгөөд уг жагсаалтын 05.01-д “Газрын тосны боловсруулалтын хаягдал буюу асгарсан тостой хөрс шороо”-г оруулсан байхаас гадна Засгийн газрын мөн өдөр баталсан 116 дугаар тогтоолын нэгдүгээр  хавсралтын “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”-ын 2.3-д “Аюултай хог хаягдал үүсгэгч нь Хог хаягдлын тухай хуульд зааснаас гадна өөрийн үйл ажиллагаанаас үүссэн аюултай хог хаягдлаа устгах тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах, өөрийн үйл ажиллагаанаас үүсэх хог хаягдлаа устгах болон дахин боловсруулах боломжгүй тохиолдолд аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах, экспортлох зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллагад  шилжүүлэх үүрэг хүлээнэгэж заасан байна.

Хог хаягдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2"Аюултай хог хаягдал" гэж тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг ойлгох бөгөөд Аюултай хог хаягдал үүсгэгч болон аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэгч хуульд заасны дагуу бүртгүүлж, бүртгэлийн дугаар авсан байхаар хуульчилсан.

          Гэтэл “” ХХК-ийн биологийн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа нь сунгагдаагүй, үйл ажиллагаа нь дуусгавар болсон, газрын тосоор бохирлогдсон хөрсийг цэвэршүүлэхгүй байгааг шүүгдэгч “******* ******* *******” ХХК нь мэдсээр байж тухайн компанийн хашаанд аюултай хог хаягдал буюу газрын тостой хөрс шороог 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд тээврийн хэрэгслээр зөөвөрлөн асгаж байсан нь Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан 116 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын “Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журам”, хоёрдугаар хавсралтын “Аюултай хог хаягдлын жагсаалт”, Аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А-429/257 дугаар тушаал, Хог хаягдлын тухай хуульд заасныг тус тус зөрчиж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдлыг зориулалтын бус газар хаясан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж үзэх үндэслэл болж байна гэж шүүх үзлээ.

          Түүнчлэн ******* ******* ******* ХХК нь нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийх, олборлох, тээвэрлэх, боловсруулах, экспорт импортын үйл ажиллагаагаа хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө явуулахдаа өөрийн компанийн гаргасан шийдвэр, үйлдэл нь хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг зөрчиж байгааг мэдсээр байж улмаар хүрээлэн байгаа орчинд хохирол, хор уршиг учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч “******* ******* *******” ХХК-ийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “******* ******* ******* ХХК-ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгч “******* ******* *******” ХХК-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч “******* ******* *******” ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаагаа явуулахдаа олон салаа зам бий болгон газар, газрын хөрсөнд хөрсний доройтол, агаар мандалд орчны бохирдолт үүсгэж, ургамлын зүйлийг устгаж экологийн тогтолцоог алдагдуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдлыг зориулалтын бус газар хаясан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч хуулийн этгээдийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, байгаль орчинд нөхөн сэргээлт явуулсан байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч “******* ******* *******” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 150,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар аюултай хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах, устгах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч хуулийн этгээдэд оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 200,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000,000 төгрөгөөр тогтоож, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хор аюулын шинж чанар, үр дагаварыг харгалзан үзэж шүүгдэгч “******* ******* *******” ХХК-ийн аюултай хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах, устгах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч  нь “******* ******* *******” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа явуулахдаа Дорнод аймгийн сумын нутагт орших газрын тосны гэрээт 21 дүгээр талбайгаас Тосон-Уул, Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбогдох 58,5 километр урттай асфальтан авто зам барих үүргээ хэрэгжүүлэхгүйгээр, хүнд даацын тээврийн хэрэгслээр өөрийн компанийн бүтээгдэхүүнийг ердийн хөрсөн замаар тээвэрлэлт явуулсны улмаас сумын нутаг дэвсгэрт 80 гаран метр өргөнтэй, 58,5 метр урттай, 8-20 салаа бүхий олон салаа зам бий болгосноор хөрсний доройтол үүсгэж, тоосжилт, орчны бохирдлыг ихээр үүсгэснээр экологийн тогтолцоог алдагдуулж, байгаль орчинд 4,433,922 м2 буюу 443.39 га талбайд эвдрэл үүсгэж нийт 2,197,656,374 төгрөгийн хохирол учруулсан болох нь Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/106 дугаартай дүгнэлтээр, мөн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд Дорнод аймгийн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ХХК-ийн хашаанд хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал болох нефтийн хаягдлыг асгасны улмаас 2800 м2 буюу 0,28 га хэмжээ бүхий газарт хөрс бохирдож, байгаль орчинд 5,485,752 төгрөгийн хохирол учруулсан болох нь Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1/44 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч хуулийн этгээдээс байгаль орчинд учруулсан хохиролд нийт 2,203,142,126 төгрөгийг гаргуулахаас шүүгдэгч ******* ******* *******” ХХК нь Дорнод аймгийн сумын нутаг дэвсгэрт 2024 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хийсэн нөхөн сэргээх ажлын өртөг 968,400,000 төгрөгийг хасаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар шүүгдэгч “******* ******* *******” ХХК-аас байгаль орчинд учруулсан хохиролд 1,234,742,126 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгох нь зүйтэй байна. 

Тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Нуман Алтай” ХХК-ийн шинжээч дүгнэлт гаргаж байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ гаргахад ажлын хөлс 5,000,000 төгрөг болсон байх бөгөөд уг зардлыг Дорнод аймгийн Цагдаагийн газар төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч Б.Даваадоржийн мэдүүлэг, Дорнод аймгийн Цагдаагийн газар, “Нуман-Алтай” ХХК-ийн байгуулсан гэрээ зэргээр нотлогдож байхаас гадна шүүгдэгч “******* ******* *******” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 5,000,000 төгрөгийг шүүгдэгч “******* ******* *******” ХХК-аас гаргуулж Дорнод аймгийн Цагдаагийн газарт олгохоор тогтоолоо.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч “******* ******* *******” ХХК-д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч “******* ******* *******” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үйл ажиллагаагаа явуулахдаа олон салаа зам бий болгон газар, газрын хөрсөнд хөрсний доройтол, агаар мандалд орчны бохирдолт үүсгэж, ургамлын зүйлийг устгаж экологийн тогтолцоог алдагдуулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдлыг зориулалтын бус газар хаясан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч “******* ******* *******” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 150,000 /нэг зуун тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150,000,000 /нэг зуун тавин сая/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “******* ******* *******” ХХК-ийн аюултай хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах, устгах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 50,000 /тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 /тавин сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч “******* ******* *******” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 150,000,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 50,000,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялыг 200,000 /хоёр зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “******* ******* *******” ХХК торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “******* ******* *******” ХХК-д оногдуулсан аюултай хог хаягдлыг тээвэрлэх, дахин боловсруулах, устгах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д тус тус зааснаар шүүгдэгч “******* ******* *******” ХХК-аас байгаль орчинд учруулсан хохиролд 1,234,742,126 /нэг тэрбум хоёр зуун гучин дөрвөн сая долоон зуун дөчин хоёр мянга нэг зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгосугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “******* ******* *******” ХХК-аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Цагдаагийн газарт олгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч “******* ******* *******” ХХК-д таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА