Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/223

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2521000000250 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын , ******* оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа гоо сайхны салонд ажилладаг, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 08-ны шөнө 22-23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг газрын хашаан дотор байрлуулсан ийн эзэмшлийн Сай маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын шилийг чулуугаар шидэн хагалсны улмаас 585,500  төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын саналыг зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт байх газрын зогсоолд байрлаж байсан хохирогч ийн ******* ******* улсын дугаартай, Toyota Sai-K10 маркийн тээврийн хэрэгслийг чулуугаар шидэж, хойд талын салхины шилийг хагалж, 585,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр найзтайгаа уулзаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтсон байсан. Тэгээд дэлгүүр орох гээд хиймэл нуурын баруун талд явж байхад газрын хашаан дотор ийн машин байгаа нь харагдсан. Тухайн үедээ архи уучихсан согтуу байсан болохоор өмнөх бүх асуудлаа бодож уур хүрээд өөрийн мэдэлгүй гэх хүүхний машин руу чулуу шидчихсэн. Тэрнээс биш гэх хүүхний машины цонхыг хагалах зорилгоор зорьж очсон зүйл огт байхгүй. Найзтайгаа архи ууж, дэлгүүр орох гээд явж байхад таараад согтуу байсан учраас уур хүрээд машин руу чулуу шидсэн нь үнэн. Би гэх хүний машины хохиролд нийтдээ 2,500,000 төгрөгийг дансаар нь шилжүүлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,

мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ийн “...2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажлынхаа гадаа өөрийн эзэмшлийн ******* ******* улсын дугаартай, Toyota sai маркийн тээврийн хэрэгслийг байрлуулаад ажлаар Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотоос 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ирж, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өглөө ажилдаа ирээд ажлынхаа цонхоор машин руугаа харахад арын багажны хаалган дээр нь жижигхэн чулуу байхаар нь гараад харахад арын шил хагарчихсан байсан. Миний машины арын хэсэг рүү олон чулуу шидсэн юм шиг байна лээ. Тэр хавиар баахан чулуу байсан. ...Миний машины шилийг хэн хагалсан гэдгийг нь би мэдсэн. ******* гэх эмэгтэй нь камерын бичлэгт харагдаж байсан. ...Машины арын салхины шилийг Улаанбаатар хотоос 380,000 төгрөгөөр захиалсан. Тэгээд замын карго, энд ирээд угсралтын мөнгө, ажлын хөлс нь ороод нийтдээ 200,000 төгрөг болсон. Миний машины хохиролд нийтдээ 585,500 төгрөг болсон. Тэрнээс гадна маш олон чулуу шидсэн болохоор машины дээд талын дээвэр олон газар хонхойсон, арын куфер нь чулуунд оногдоод халцарсан байсан. ...Иймээс би ******* гэх хүүхнээс машины зөрүү болох 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,

гэрч “...2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр найз *******тэй уулзаад бид хоёр хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд бид хоёр хиймэл нуурын тэр хавиас дэлгүүр орох гэж яваад хиймэл нуурын баруун талд байрлах газрын хашааны хажуугаар өнгөрсөн. Тухайн үед манай найз ******* архи уучихсан байсан болохоор гэнэтхэн газраас чулуу аваад хашаан дотор байсан цагаан өнгийн Сай маркийн машин руу чулуу шидээд эхэлсэн. Тэгэхээр нь *******ийг болиулаад яагаад хүний машин руу чулуу шидээд байгаа юм бэ гэсэн чинь “энэ муу гэх эмэгтэй фэйсбүүк дээр пост оруулаад намайг үнэхээр байж суухын аргагүй болгосон, тэрийг бодохоор уур хүрээд байна” гэснээ газраас чулуу аваад тухайн машины араас шидсэн. Тэгээд би *******ийг тайвшруулаад хүний машиныг эвдэж сүйтгэж болохгүй талаар хэлээд бид хоёр яваад өгсөн. Удалгүй нөгөө хүүхэн нь цагдаад гомдол гаргаж, ******* найзаас маань машины хохирол гэж 2,500,000 төгрөг нэхээд өгчихсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-11/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн РЦ25-158 тоот дүгнэлт /хх-ийн 21-26/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 27/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь хохирогч ийн тээврийн хэрэгслийг чулуугаар шидэж, хойд талын салхины шилийг хагалж, 585,500 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

          Тус гэмт хэргийн улмаас хохирогч ийн эд хөрөнгөд шинжээчийн дүгнэлтээр 585,500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид 2,500,000 төгрөгийг төлж барагдуулж, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

          Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан байхаас гадна тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдолд хамаарахгүй байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ий үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас 585,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч т 2,500,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ий үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА