Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 19

 

 

 

 

 

 

 

2021.06.04                                           2021/ДШМ/19                                       Хэрлэн сум

 

 

М.Э холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

226/2021/0017

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын  бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга Д.Болортуяа,

Прокурор Ж.Батбаатар нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны  өдрийн 2021/ШЗ/170 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар  бичсэн эсэргүүцлээр М.Э-т холбогдох 1 хавтас 111 хуудастай эрүүгийн 2139000310058 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн  илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас М.Э-г 2021 оны 01 дүгээр сарын 02-ны .................................... байх гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус сумын иргэн Л.Э-г“архи уухаараа эх******* хүүхэдтэйгээ муудалцаад байна, энэ зангаа боль” гэж хэлэхэд нь уурлаж нуруу болон гарын алга хэсэгт нь хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч М.Э-т холбогдох 2139000310058 дугаартай эрүүгийн хэргийг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг зохих журмыг дагуу шалгасан тэмдэглэгээ /дардас/ хийгдээгүй үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар  давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:Хэнтий аймгийн прокурорын газрын  хяналтын  прокурор, хууль цааазын дэд  зөвлөх Ж.Батбаатар би  тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2021 оны  04 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЗ/170 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр  хүлээн авч  хянавал:

 

Эрүүгийн 2139000310058 дугаартай хэрэгт яллагдагч М.Э нь  2021 оны 01 дүгээр сарын 02-ны Хэнтий аймгийн Норовлин сумын  ................................... байх гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тус сумын иргэн Л.Э-г“архи уухаараа эх******* хүүхэдтэйгээ муудалцаад байна, энэ зангаа боль” гэж хэлэхэд нь уурлаж нуруу болон гарын алга хэсэгт нь хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргээ сайн дураараа  хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлүүлэх  хүсэлт гаргасан ба хүсэлтийг хангаж, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 59 дугаартай  яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан  журмаар  хянан шийдвэрлүүлэхээр Хэнтий  аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн  анхан шатны  шүүхэд шилжүүлсэн.

 

Хэнтий аймаг дахь сум дундын  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү нь 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн  хуралдаанаар “ял шалгах хуудас дардас дарагдаагүй нь зохих  журмын дагуу  ял шийтгэлийг шалгаагүй байна” гэж үзэн  энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.4 дүгээр 4 дэх хэсгийн  4.3 дахь заалтад заасан “Прокурорын сонсгосон ял,  албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 17.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсгийн 4.5 дахь заалтад заасан “гэмт хэрэг  үйлдсэн гэм  буруугаа хүлээн  зөвшөөрсний улмаас  үүсэх хууль зүйн  үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн  нөхцөл байдал хангаагдаагүй гэж  үзэх үндэслэлтэй,  хэргийг хялбаршуулсан журмаар  шийдвэрлэх  үндэслэлгүй байна гэж  дүгнэн 170 дугаартай захирамжаар  хэргийг прокурорт буцаасныг эсэргүүцэж  байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн  2 дахь  хэсэгт заасны дагуу  уг эсэргүүцлийг  гаргаж байна.

 

1.Яллагдагч М.Э гаргасан өөрт холбогдох хэргээ  хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлүүлэх  талаар  гаргасан хүсэлтийг  хянахад  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  сайн дураар  хүлээн зөвшөөрсөн, хохирогч  Л.Э нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг  нь харгалзаад  прокуророос 700 нэгжээр буюу 700000 төгрөгөөр  торгох эрүүгийн  хариуцлага  хүлээлгэх саналыг хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  17.1, 17.2, 17.3 дугаар  зүйлд заасан  нөхцөл  байдлыг  хангасан байна.     

 

Захирамжид дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  4 дэх хэсгийн 4.3-т  заасан “прокурорын сонсгосон  ял,  албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх нь  700 нэгжээр буюу 700000 төгрөгөөр торгож  5 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  эд мөрийн баримтаар  хураагдсан  хайчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгахаар  заасан прокурорын саналыг яллагдагч М.Энь хүлээн  зөвшөөрч гарын үсэг зурснаар  тогтоогдож байна.

 

2.Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн  4.5 дахь  заалтад  заасан “ гэмт  хэрэг үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний  улмаас  үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” нь хангагдсан болох нь яллагдагч М.Энь гэмт хэрэг үйлдсэн талаараа ямар  нэгэн  маргаангүй, ямар нэгэн дарамтаас  үүдэн  гэм буруугаа  хүлээн  зөвшөөрөөгүй,  сайн дурын  үндсэн дээр  түүний  гаргасан хүсэлт,  гэм буруугаа хүлээн  зөвшөөрснөөс үүсэх үр дагавар буюу  эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэл болно  гэдгийг  тайлбарлуулсан байхад ял шалгах  хуудсанд зөвхөн  дардас  дарагдаагүй нь гэмт  хэрэг  үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсний  улмаас  үүсэх  хууль зүйн  үр дагаврыг ойлгосон  эсэх гэх нөхцөл байдлыг  хангаагүй гэж  үзэх үндэслэл  болохгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул 170 дугаартай шүүгчийн  захирамжийг хүчингүй болгож  анхан шатны  шүүхээр  хялбаршуулсан  журмаар  шийдвэрлүүлэх саналтай байна.

 

Хавсралтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн  39.4 дүгээр зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар  яллагдагчийн  хувийн байдал тогтоосон  баримт болох ял шалгах  хуудсыг  хавсаргав...гэжээ.

 

Хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтэндээ: Яллагдагч М.Э нь гэмт хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хохирлыг арилгаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Ял шалгах хуудсанд дардас дарагдаагүй байна гэж шүүхээс хэргийг буцаасан. Дардас дарагдаагүйгээс болж хэргийн зүйлчлэл хэрэгт нөлөөлсөн зүйл байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаад байхад шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж дахин хэлэлцүүлэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна....гэжээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3 дахь заалтад зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Аймгийн Прокурорын газраас  Л.Э-г2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин сумын  .................... байх гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  иргэн Л.Э-ийннуруу болон гарын алга хэсэгт нь хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

 М.Э-тхолбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

 

- Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шийдвэрлэнэ.

 

Гэтэл 2139000310058 дугаартай хэрэгт М.Эөмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгаагүй байгаа нь түүний хувийн байдлыг тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болно. Иймд энэ шаардлагыг хангуулахаар хэргийг прокурорт буцаасан шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй байна.

 

- Аймгийн прокурорын газраас М.Э-гхохирогч Л.Э-ийннуруу болон гарын алга хэсэгт нь хайчаар хатгаж хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлджээ.

 

Хэрэгт авагдсан  Шүүхийн шинжилгээний албаны №47 дугаартай дүгнэлтэнд хохирогч Л.Э-ийн биед бүсэлхийн баруун тал бөөрний ойролцоо мэс заслын оёдол бүхий хатгагдсан шарх, зүүн шуунд олон тооны зулгаралт /зүссэн ором/ гэмтлүүд тогтоогдсон талаар дурьдсан байна. Харин гарын алганд хайчаар хатгаж ямар нэг гэмтэл учирсан эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй атлаа зөвхөн хохирогчийн  “баруун гарын алга хэсэгт хатгуулсан, хайчаар нэг удаа зоосон” гэсэн мэдүүлгээр “гарын алга хэсэгт нь хайчаар хатгаж гэмтэл учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хуульд нийцээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэрэг яаж үйлдснийг тогтоох нь хэргийн талаар нотолбол зохих байдалд хамаарна. Иймд  М.Э хохирогчийн гарын алганд хайчаар хатгасан, зоосон үйлдэл байгаа эсэх, түүний улмаас биед нь гэмтэл учирсан эсэхийг бүрэн шалгаж тогтоосны эцэст хэргийг  шийдвэрлэнэ. Яллагдагч хэргээ  хялбаршуулсан журмаар  хянан шийдвэрлүүлэх  хүсэлт гаргасан л бол тухайн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүх хэргийг шийдвэрлэнэ гэсэн ойлголт биш юм.

 

Дээрх байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

 

Иймд М.Э-тхолбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 2021/ШЗ/156 дугаартай шүүгчийн захирамжаар  М.Э-тхолбогдох  хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минутанд хийхээр товлосон атлаа  2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2021/ШЗ/160 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг   2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан  захирамж гаргасан нь ойлгомжгүй байна. Анхан шатны шүүх цаашид дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд алдаа гаргахгүй ажиллах шаардлагатайг магадлалд дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны  өдрийн 2021/ШЗ/170 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор Ж.Батбаатарын  бичсэн 05 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хэргийг прокурорт очтол М.Э-тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай., тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ДЭНСМАА

 

                         ШҮҮГЧИД                                             Я.АЛТАННАВЧ

 

                                                                                       Г.БОЛОРМАА