Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 147/ШШ2022/00323

 

 

 

 

 

 

 

 

 

     2022 оны 09 сарын  19  өдөр              Дугаар 147/ШШ2022/00323    Баруун-Урт сум

           

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн А танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р баг, Нисэх”-ийн 34-р гудамжны 17 тоотод оршин суугч, утасны дугаар 88898669, 77888669, Баядууд овогт *******ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Онгон сумын 4-р баг, “Цөнгөрөг” дахь Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн нийтийн байранд оршин суух, утасны дугаар 89167474, Авга овогт *******т холбогдох

 

 Нэхэмжлэлийн шаардлага:

             “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ******* /онлайнаар/

Хариуцагч: ******* /онлайнаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Ариунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нь *******тэй 2005 онд танилцаж үерхэж байгаад 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтын амьдралын хугацаанд 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин *******, 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүү ******* нар төрсөн. Хамтран амьдарсан эхний жилүүдэд эвтэй найртай амьдарч, болж бүтэж байсан боловч сүүлийн жилүүдэд бид зан байдал, үзэл бодлын хувьд огт таарч тохирохгүй болж, маргалдан хэрэлдэх болсон ба миний бие ажлын шугамаар 2020 оноос ОХУ-д суралцахаар болж бид 2 жил тусдаа амьдарч байна. Одоогоор би ОХУ-д суралцаж, ******* нь цэргийн хүн тул Сүхбаатар аймгийн Онгон сум дахь Хилийн цэргийн .... дугаар ангид томилогдон ажиллаж байна.

Тусдаа амьдрах хугацаанд ******* нь иргэн О гэх эрэгтэйтэй нэг гэрт орон амьдарч байгаа болно. Дээрх байдлаас шалтгаалан цаашид бид /*******, ******* нар/ хамтран амьдрах ямар ч боломжгүй болсон.

 

Энэ хугацаанд бидний хүүхдүүд миний ээж Ц.Дагидмаагийн асаргаа /багаас нь өсгөсөн/-нд сурч боловсорч, өсч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин *******, хүү ******* нарыгаа өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Эхээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй ба бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

 

  2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бидний хооронд ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй. Хоёр хүүхэд хар бага наснаасаа Даваадоржийн ээж болох Дагидмаа дээр өсч байгаа. Хоёр хүүхдээ эцгийнх нь асрамжид өгөх саналтай санал нийцэж байна. Бид цаашид цуг амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

3.  Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

 

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-2/

3.2. *******, ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/

3.3.Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гаргуулан авсан 226701006153 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон бүртгэлийн 710 дугаартай гэрлэлтийн баталгааны хуулбар /хх-4-5/

3.4. бүртгэлийн 0314683-09 дугаартай хүү *******, бүртгэлийн 0231665-14 дугаартай охин ******* нарын төрсний гэрчилгээний  хуулбар /хх-6/

3.5. Хөвсгөл Энх-үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн тодорхойлолт /хх-7/

3.6.  Мөрөн сумын ГХГС-тай ЕБ-ын “Ирээдэй ХХI зуун” сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт /хх-8-9/

3.7. Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл /хх-10/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Даваадорж нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Бид зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2020 оноос хойш тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаанд ******* нь иргэн О гэх эрэгтэйтэй нэг гэрт орон амьдарч байгаа болно. Дээрх байдлаас шалтгаалан бид цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охин *******, хүү ******* нарыг миний асрамжид үлдээж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

3. Хариуцагч ******* хоёр хүүхдээ эцгийнх нь асрамжид өгөх саналтай санал нийцэж байна. Бид цаашид цуг амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж маргах зүйлгүй гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, *******, ******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гаргуулан авсан 226701006153 дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон бүртгэлийн 710 дугаартай гэрлэлтийн баталгааны хуулбар, бүртгэлийн 0314683-09 дугаартай хүү *******, бүртгэлийн 0231665-14 дугаартай охин ******* нарын төрсний гэрчилгээний  хуулбар, Хөвсгөл Энх-үйлс өрхийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн тодорхойлолт, Мөрөн сумын ГХГС-тай ЕБ-ын “Ирээдэй ХХI зуун” сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах хугацаанд 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин *******, 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүү ******* нар төрж, хүүхдүүд эрүүл бойжиж байгаа үйл баримт тогтоогдож байна.

 

             5. Нэхэмжлэгч ******* эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уригдсан тал хариу тайлбар ирүүлэн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл хэрэгт авагдсан байх бөгөөд гэрлэгчид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдраад 2 жил гаруй хугацаа өнгөрсөн, хэн аль нь цаашид хамт амьдрах хүсэлгүй байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.” гэжээ.

 

7. Хариуцагч ******* нь хүүхдийн асрамжийн талаар маргахгүй, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон байх тул охин *******, хүү ******* нарыг эцэг *******ийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

8. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдав.

 

 9. Нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

     ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баядууд овогт ******* /РД:РЭ85072011/, Авга овогт ******* /РД:ЛЖ85110301/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Баядууд овогт Даваадоржийн Төгсзаяа, 2009 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Баядууд овогт Даваадоржийн Мандуул нарыг эцэг Баядууд овогт *******ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар зохигчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид оруулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах /Б.Энхцэцэг/-т даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ц.ЭРДЭНЭЗУУ