| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 194/2025/1096/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1437 |
| Огноо | 2025-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1437
2025 05 29 2025/ШЦТ/1437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ж.А,
улсын яллагч П.Отгонбаатар,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас эрүүгийн 2409 00090 0447 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .......... оны 06 дугаар сарын 06-ны өдөр ..........р хотод төрсөн, ........настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт ...............тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, *******
Холбогдсон хэргийн талаар:
******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө ................... нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ........... шөнийн цэнгээний газарт бүжиглэж байсан Б.Быг ийм бүжгийн хөдөлгөөн хийвэл ална шүү гэж хэлэн бүжгийн тавцангаас татаж унагасны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөсөн болохоо илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Бы “........... клубд найз Аы хамт 00 цагийн үед бүжиглэхээр орсон. Тэгээд би vip өрөөнд бүжиглэж байтал доод талын ширээний хажуу талаас танихгүй эмэгтэй хүн ирээд "Дахиж бүжиглэвэл ална шүү" гэж хэлээд миний гараас татаад унаад ухаан алдсан мөн унах үед миний хөх, цээжин хэсэг гарсан байсан. Миний хамрын зүүн хэсэгт халзарсан, өвдөг гуяны хэсгүүдээр хөхөрсөн мөн хүзүү нуруу толгой хэвлий хэсгүүдээр хөндүүр орж өвдөж байна. Би хиймэл хамар хийлгүүлсэн бөгөөд хамар хэсэг маань хавдсан. Би тухайн эмэгтэйг танихгүй бас клуб дотор юм яриагүй. Харин найз А хэлэхдээ ............. ******* гэх эмэгтэй байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 9 дэх тал/,
Б.Бы хохирогчоор дахин өгсөн “01 цаг 50 минутын орчимд А, А нар бүжиглэх гээд вип өрөөнөөс гаргаад бүжгийн талбай руу явсан. Энэ үеэр би ганцаараа вип өрөөнд бүжиглээд үлдсэн. Дараа нь би вип өрөөний тавцан руу ойртон очиж улмаар вип өрөөнөөс бүжгийн талбай дээр бүжиглэж буй хүмүүсийг хараад зогсож байсан. Тэгтэл бүжгийн талбайгаас үл таних эмэгтэй над дээр ирээд “дахиж бүжиглэх юм бол ална шүү” гэж хэлсэн. Тухайн үед баарны зааланд их дуу чимээтэй байсан болохоор “аан” гэж хэлсэн чинь үл таних охин ямар нэгэн үгийн зөрүүгүй шууд миний гараас доош татаж намайг тухайн вип өрөөний тавцангаас доошоо заалны буланд байрлах ширээний дэргэд газар унагаасан. Унах үед миний миний баруун зүүн хөх ил гарсан. Би газар унахад бага зэрэг ухаан балартсан. Бас би тэр үед уйлсан. Миний хамрын зүүн хэсэгт хавдаж улайсан. Баруун хөлийн гуяны дээд, доод хэсгээр хөхөрсөн, зүүн хөлийн өвдөгний хэсэгт хөхөрсөн. Мөн тархи хөдөлсөн, толгой их өвдсөн. Хүзүү хөшиж хөдөлж чадахгүй байсан. Үүнээс болж толгой, хүзүүгээ 3 хоног эмчид бариулсан. Одоогийн биед учирсан гэмтэл нь яваандаа миний эрүүл мэндэд ямар хор уршиг үзүүлэх эсэхийг мэдэхгүй байна. Мөн олон нийтийн газарт миний цээжин биеийг ил гаргасанд би сэтгэл санааны хувьд маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 14 дэх тал/,
Гэрч О.Аы “Би Атай бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад Б.Б руу харахад Б.Б тухайн vip өрөөний цонхгүй онгорхой тавцан мэт хэсэг дээр дөхөж очоод зогсож байсан. Энэ үеэр би Б.Бы зогсож буй цонхгүй онгорхой тавцангийн доор бүжгийн талбай талаасаа ирж түүний дэргэд очиж хэсэг хугацаанд бүжиглэсэн. Миний зүүн талд байрлах ширээн дээр х....................Ж.А гэх охин сууж байсан. Тэгээд би бүжгийн талбай руу явах гэж байхад Ж.А хэн нэгэнд хандаж “унагаана шүү” гэж хэлж байхыг сайн сонссон. Ж.А нь манай найз Б.Бааг vip өрөөний цонхгүй тавцан хэсгээс түүний өмсөж байсан хувцасны цээж хэсгээс доош чиглэлтэй хүчтэй татсан. Б.Б түүнд татуулах үедээ толгойгоороо доош унаж бие нь бүтэн эргэж газар унасан. Тэгээд Б.Баа газар унаад хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Ухаан алдах үед нь түүний дэргэд байсан хүмүүс сэрээх гэж оролдсон. Мөн Б.Б дээр манай найз А очсон. Харин Ж.А нь Б.Бы хажууханд хараад зогсож байсан болохоор миний уур хүрээд Ж.А дээр очоод чи яаж байгаа юм бэ, манай найзыг алчихлаа гэж хэлсэн. Тэгтэл баарны хамгаалагч нар ирээд намайг холд гэж хэлээд Ж.Аг цааш түр холдуулсан. Энэ үед Ж.А инээгээд зогсож байсан. Ямартай ч Ж.А нь согтуу байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 19-20 дахь тал/,
Гэрч *******ын “… Би тэнд найз А, Б.Б хоёртой таарсан. А бид 2 вип өрөөний цонхгүй тавцан мэт хэсгийн доор байрлах ширээ сандлын дэргэд зогсож байсан. Б.Баа vip өрөөн дотор цонхгүй тавцан мэт хэсэг дээр бага зэрэг ойртсон байдалтай бүжиглээд зогсож байсан. Харин Б.Бааг татаж унагаасан гэх үл таних эмэгтэй vip өрөөний цонхгүй тавцан хэсгийн доор ширээ сандлын хавиар явж байсан ба удалгүй Б.Баад тухайн үл таних эмэгтэй нэг юм хэлээд гараараа дохиж Б.Бааг доороос нь дуудаад байсан. Б.Баа цонхгүй тавцан мэт зүйл дээр ирээд доошоо тонгойсон чинь тухайн үл таних охин Б.Бааг биеэс нь татаж Вип өрөөний цонхгүй тавцан мэт хэсгээр биеийг нь гарган толгойгоор нь доош шалан дээр унагаасан. Унахдаа Б.Баагийн бие нь бүтэн эргэж өнхөрч унасан. Би Б.Бааг унаж байхад нь маш ойроос буюу vip өрөөний цонхгүй тавцан мэт зүйлээс 5 алхмын зайтай зогсож байхдаа харсан. Дараа нь би Атай хамт Б.Б дээр очоод түүнийг босгосон. Тэр Б.Баа бие сайнгүй ухаан балартсан мэт шоконд орсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 57 дахь тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 286 дугаартай “Б.Бы биед хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуя баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 235-236 дахь тал/,
Шинжээч Б.Долгормаагийн “Хяналтын камерын бичлэгт харагдсан шиг унах үед дээрх гэмтэл нь үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /1 хх-ийн 240-241 дэх тал/,
............. баарны хяналтын камерын бичлэгийн эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоод, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 23-41, 66 дахь тал/,
Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх-ийн 169-171 дэх тал/,
Хохирогчийн сэтгэцэд хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоосон баримт /1 хх-ийн 242-244 дэх тал/,
*******гийн хувийн байдалтай холбоотой Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39 дэх тал/, иргэний оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48 дахь тал/, Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 101 дэх тал/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 249 дугаартай шийтгэх тогтоол /1 хх-ийн 189-197 дахь тал/,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 25090075 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол, холбогдох баримтууд /2хх-ийн 224-235 дахь тал/,
Өмгөөлөгч Ж.Чинзоригоос шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогч Б.Бд 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 152,510 төгрөг, 360,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 76,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 99,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт 4 хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ж.Чинзориг нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө ............. хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ............. шөнийн цэнгээний газарт бүжиглэж байсан Б.Быг ийм бүжгийн хөдөлгөөн хийвэл ална шүү гэж хэлэн бүжгийн тавцангаас татаж унагасны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Б, гэрч О.А, ******* нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Хохирогч Б.Б нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаанд хууль зөрчигдөөгүй, тус мэдүүлэг нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, эдгээр нотлох баримт хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, шийдвэрийн үндэслэл болгоход хангалттай.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлийг хууль бус шинжтэйг мэдсээр атлаа зориудаар хийж хохирол учрахад хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл хийгдсэн гэж үзнэ.
Уг үйлдлээрээ хохирогчийн биеийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд үйлдэл, хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол тогтоогдсон ба хохирогч Б.Баас эрүүл мэндийн хохиролтой холбоотой 3,492,680 төгрөгийн баримт гаргаж өгсөн /2хх-81-93 дахь тал/, *******гаас хохирогч Б.Бд дансаар 687,000 төгрөг шилжүүлсэн /шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн/, бэлнээр 10,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн /2хх-80 дахь тал/ баримт хэрэгт авагдсан байна.
Хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******гаас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч *******гийн өмгөөлөгчөөс торгох ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
*******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, ..........улсад сурч ажилладаг, оршин суух бүртгэлтэй хаягтаа амьдардаггүй гэх хувийн байдал, согтуугаар олон нийтийн газарт үл ялих зүйлээр шалтаглан хүний эрх чөлөөнд хүч хэрэглэн халдсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг учирсан гэх шинж чА, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******гийн бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалахаар тогтов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тэмдэглэвэл зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүхээс *******д оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг 90 /ер/ хүртэл хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******гаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц дээрх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсонд тооцож энэ талаар Хил хамгаалах Ерөнхий газарт даруй мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ