2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1310

 

 

 

 

   2025         05         19                                    2025/ШЦТ/1310

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарантуяа,

Улсын яллагч Д.Агар,

Шүүгдэгч, “Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газрын хууль ёсны төлөөлөгч, Т.Ч, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, Э.Ундраххэрлэн,

Шүүгдэгч, “У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Я.М, түүний өмгөөлөгч Ц.Дагвадорж,

  Шүүгдэгч Ц.Э /шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г,

Шинжээч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “Н з х г” Улсын төсөвт үйлдвэрийн газар, “У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Эд холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Б овогт Ц.Э, регистрийн дугаар ........................................,

Монгол Улсын иргэн,........ оны ...... дүгээр сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Цэргийн холбооны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар ......................................., урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

2. 2007 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн газар бүртгүүлж гэрчилгээ олгогдсон, ..................... гэрчилгээ, .................... регистрийн дугаартай, ............................. чиглэлтэй.............................. албан ёсны хаягтай,

“Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газар,

3. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14 дугаартай тогтоолоор үүсгэн байгуулсан, .................... гэрчилгээ, ................... регистрийн дугаартай, ........................й, Улаанбаатар хот, ...........................................

“У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ,

 

Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч, “Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газар нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/248 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн засаг даргын захирамжинд заасны дагуу хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалт ажлыг “У з з а г ОНӨААТХГ-т үүрэг болгосон захирамжын 2-т заасны дагуу хяналт тавиж ажиллах үүргээ биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын түнепээс зүүн 4 зам орох чиглэлийн туслах замд явган хүний зохицуулдаггүй гарцны тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсоноос 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд дээрх замд жолооч Ц.Э нь “............................ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б /эрэгтэй, 7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн,

“У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-ыг Монгол Улсын Авто замын тухай хуулийн 23.1-д заасан “Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна.”, 4.1.12-д заасан “зам хариуцагч” гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг”, 23.3 дахь хэсгийн 23.3.1-т заасан “Зам хариуцагч байгууллага нь дараах үүрэгтэй: авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Нэгдүгээр бүлгийн 1.2.53-д "явган хүний гарц" гэж явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.19.а. 5.19.6 тэмдэг ба 1.13.а, 1.13.6 тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвасыг. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.19.а ба 5.19.6 тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын түнелээс зүүн 4 зам орох чиглэлийн туслах замд явган хүний зохицуулдаггүй гарцны тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсоноос 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд дээрх замд жолооч Ц.Э нь .................................. УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б /эрэгтэй, 7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн,

Шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелээс зүүн 4 зам орох замд “.............................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч Ц.Б /7 настай, эрэгтэй/ мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:  2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 299 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг судалсан бөгөөд,

 Улсын яллагчаас “Шүүгдэгч нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтас хэргээс яллах дүгнэлтийн 102 мэдээлэл лавлагааны хуудас / 1 дүгээр хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хх-ийн 4-11/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 17-18 дугаар хуудас/, насанд хүрээгүй хохирогч Ц.Б мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 25 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Ц.А мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 26 дугаар хуудас/, гэрч Л.Г мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 31 дүгээр хуудас/, гэрч О.Х мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 29 дугаар хуудас,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Н.Э гаргасан дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 52-53 дугаар хуудас/, Замын хөдөлгөөний үндэсний зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн, техникийн шинжээч А.Э гаргасан дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 96-97 дугаар хуудас/, шинжээч А.Э мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 102-103 дугаар хуудас/, замын хөгжлийн газрын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 7/134 дугаартай албан бичиг /1 дүгээр хх-ийн 231 дүгээр хуудас/, Нийслэлийн засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/248 дугаартай албан бичиг /1 дүгээр хх-ийн 232-234 дугаар хуудас/, Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Т.О болон Улаанбаатар зам засвар, арчлалын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Г нарын байгуулсан гэрээ / 1 дүгээр хх-ийн 235-237 дугаар хуудас/, замын хөгжлийн газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 7/206 дугаартай албан бичиг, түүний хавсралт / 2 дугаар хх-ийн 39-80 дугаар хуудас/, хотын стандарт, хяналтын газрын Авто замын хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч Д.Д гаргасан дүгнэлт / 2 дугаар хх-ийн 87-89 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /1 дүгээр хх-ийн 13-15 дугаар хуудас/, У з з, а г орон нутгийн өмчит ААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч томилсон 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 173 дугаартай албан бичиг / 2 дугаар хх-ийн 99 дүгээр хуудас/, Улаанбаатар зам засвар, арчлалын газар орон нутгийн өмчит ААТҮГ-ын улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, үүсгэн байгуулсан баримт бичгийн хуулбарууд / 2 дугаар хх-ийн 201-219 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг;

 Шүүгдэгч, “Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газрын хууль ёсны төлөөлөгч Д.Чийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатараас: “Н з х гыг гэм буруугүйг өмгөөлж оролцоно. Хавтаст хэргээс шинжээч Д.Д дүгнэлт, шинжээч Тамирын дүгнэлт, шүүгдэгч Ц.Эийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Алтансүхийн мэдүүлэг, гэрч Ц.Эийн мэдүүлэг, Ц.Эийн дахин мэдүүлэг өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя” гэсэн бол,

     Шүүгдэгч” “Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газрын хууль ёсны төлөөлөгч Д.Чийн өмгөөлөгч Э.Ундраххэрлэнгээс: “Өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатартай байр суурь адилхан оролцоно. Хавтаст хэргээс мөн адил өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатартай адил” гэв.

     Шүүгдэгч, “У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч төлөөлөгч Я.Мийн өмгөөлөгч Ц.Дагвадоржоос: “У з з а г гэм буруугүй гэсэн байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн 4-11 дугаар хуудас, 1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас, 1 дүгээр хавтаст хэргийн 24 дүгээр хуудас, 1 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар хуудас, 1 дүгээр хавтаст хэргийн 235-237 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 99 дүгээр хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 201-219 дүгээр хуудас зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалъя гэв.

  Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт судлуулах баримт байхгүй, өмгөөлөгч авахгүй, гэм буруу маргахгүй, хүлээн зөвшөөрч оролцоно гэсэн болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдал, үйл баримт

   Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч, “Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газрын хууль ёсны төлөөлөгч Д.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

     Шүүгдэгч, “У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Я.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“Улаанбаатар зам засварын хэлтэст гэрээ хэлэлцээрийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Одоо Баянзүрх тохижилт ажил үйлчилгээний газарт ерөнхий менежер хийж байгаа. Улсын яллагч Улаанбаатар зам завсарын газрыг яллахдаа шинжээчийн дүгнэлтийг голчлон баримталсан байсан. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын шилжүүлэх захирамжийн дагуу У з з а г, Засаг даргын тамгын газар 2 байгууллагын хооронд ажил гүйцэтгэх гэрээг үндэслэл болгож Улаанбаатар зам завсар арчлалтын газрыг яллагдагчаар татаж байгаа. УБЗЗАГ 243-3 гэсэн дугаартай гэрээ хавтаст хэргийн 103 дугаар хуудаст захирамжтайгаа хамт явж байгаа. Аль ч гэрээ захирамжтай байгаа. Эдгээрийг үндэслэж У з з а г зам хариуцагч компани дээрээс нь ажлаа хийж гүйцэтгээгүй гэж буруутгаад байгаа. Гэтэл 2022 оны засаг даргын эгшигжүүлэлт тухай захирамжийн 3 дугаарт У з з а г нь хавсралтаар дурьдсан ажлуудыг хийж гүйцэтгэх, Н з х гт хяналт тавих, нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хүлээж аваад гүйцэтгэгч компанид санхүүжилтийг олгох гэсэн захирамж байгаа. Нийслэлийн авто замын даргыг онцлоод хяналт тавина. У з з а г хийж гүйцэтгэнэ. Н з х г хяналт тавина. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар гүйцэтгэлээр нь санхүүжүүлах гэсэн ийм утгатай захирамж гарсан юм. Энэ захирамж нь У з з а г нь ямар нэгэн байдлаар хийж гүйцэтгээгүй ажлынхаа төлөө хариуцлага хүлээх ямар нэгэн заалт байхгүй. Үүний дагуу У з з а г болон Нийслэлийн засаг даргын тамгын газрын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан график хугацаатай төлөвлөгөө байгуулан ажилласан. Энэ гэрээнд байгаа тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг манайх график төлөвлөгөө гаргаж 8 дугаар сарын 30-ны дотор хийж гүйцэтгээд 2022 оны 9 дугаар сарын 15-ны өдөр Н з х гт актаар протуколоор 100% хүлээлгэж өгсөн. Гэтэл 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зам тээврийн осол гарсан. Зам тээврийн осол болсон газарт нь тэмдэг тэмдэглэгээ буюу цагаан зураас, явган хүний гарцын тэмдэглэгээ бүдгэрсэн байсан гэдэг үндэслэлээр манай байгууллагыг яллагдагчаар татаад гүйцэтгэгч компани ажлаа хийгээгүй гэдэг үндэслэлээр яллагдагчаар татаад байгаа юм. Гэтэл манайх Нийслэлийн засаг даргын тамгын газартай Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажиллаж байгаа. Ажил гүйцэтгэх гэрээнд Нийслэлийн зам хөгжлийн газраас гаргаж өгсөн техникийн тодорхойлолт байдаг. Энэ техникийн тодорхойлолтын дагуу ажлыг гүйцэтгэж хийж хэрэгжүүлээд санхүүжилт авна. Энэ техникийн тодорхойлолтонд гэрээт хугацаандаа ийм материаллаар, ийм стандартын дагуу зураг тэмдэглэгээг хийж гүйцэтгэнэ гэж зааж өгсөн байдаг. Тэрний дагуу манай байгуулага 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор 100% хийж гүйцэтгээд Н з х г хүлээлгэж өгөөд, Нийслэлийн засаг даргын тамгын газраас санхүүжилт аваад энэ ажлыг дуусгасан. Энэ гэрээний тусгай нөхцөлд ийм заалт байдаг. Манайх хийж гүйцэтгэсэн ажилдаа 1 жилийн чанарын баталгаат хугацаа олгодог буюу 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийж гүйцэтгээд 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээлгэж өгөөд тухайн өдрөөс хойш 1 жилийн дотор манай хийж гүйцэтгэсэн цагаан зураас тэмдэг тэмдэглэгээ бүдгэрсэн байвал бид хариуцлага хүлээх буюу бид өөрсдийн зардлаар дахиж тэмдэг тэмдэглэгээг хийж өгөх үүрэгтэй. Гэрээ байгуулсан гэдэг үндэслэлээр өмнө хийж гүйцэтгээгүй тэмдэг тэмдэглэгээ арилсан байгаа тохиолдолд өмнө аль компани, хэзээ хийж гүйцэтгэсэн нь мэдэгдэхгүй байхад өмнөх компаний хийж гүйцэтгэсэн ажил арилсан юмыг манайд хариуцлага хүлээлгэж байгаа буюу манайхыг яллагчдагчаар татаж байгаа нь үндэслэлгүй байна. Д.Д шинжээчийн дүгнэлтийг хэрэгт татаж оруулж ирсэн байгаа юм. Д.Д шинжээч нь Нийлэлийн засаг даргын тамгын газартай ийм гэрээ байгуулаад гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй байна. Хоёрдугаарт Авто замын тухай хууль дээр заасан гэрээ байгуулсан этгээд нь зам хариуцагч байна гэж байгаа юм. Гэтэл 2022 оны 3 дугаар сарын 1-нд гэрээгээ байгуулаад 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дуусах хугацаанд гэрээ байгуулж байхад өмнө хийгдсэн тэмдэг тэмдэглэгээ нь дээр манай дээр хариуцлага хүлээлгэсэн. Д.Д шинжээч нь дүгнэлт гаргахдаа Нийслэлийн засаг даргын тамгын газартай Улаанбаатар зам заслын газартай ийм ийм ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Энэ гэрээнийхаа үүргийг биелүүлээгүй байна гэсэн байгаа. Бид ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болохоос биш зам хариуцагч гэдэг гэрээ байгуулаагүй. Иргэний хуулийн 343.1 дээр зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн ажлыг өөрийн материалаар болон захиалагчийн гаргаж материаллаар хийж гүйцэтгээд гүйцэтгэлийнхээ дагуу төлбөр санхүүжилт авна. Бид нар ийм л ажлын гэрээ байгуулсан. Гэтэл зам хариуцагч болгоод дээрээс нь манайхыг яллаад У з з а г буруутай гэсэн дүгнэлт гаргаад явуулсан байна. Гуравдугаарт 7 дугаар сард болсон зам тээврийн осол болсон газар нь ослын шалгааныг дүгнэсэн шинжээчийн дүгнэлт буюу ослын зураг болоод байгаа энэ дээр маш том алдаатай юм гараад байгаа. Сансарын тунелээс уруудаад явж байгаа туслах замын эхлэл дээр хороолол дунд гэдэг тэмдэг анхнаасаа байсангүй юу? 2020 оноос өмнө байсан тэмдэг одоо хүртэл байж байгаа. Энийг яагаад он сартай нь мэдэж байна вэ гэхээр 2020 оноос Улаанбаатар хотын босоо тэмдэг тэмдэглэгээ дээр стандарт өөрчлөгдөж өнгөтөөр, фоспортдог, хуулгаар наадаг ийм стандарт гарч ирсэн. 2020 оноос Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр хийгдэж байгаа босоо тэмдэглэгээ бүгдээрээ хуулгаар наагдаж, гэрэл тусгахад фоспортдог болсон. Өмнө нь төмөр дээр цэнхэр өнгөөр будаад цагаанаар будаад гагнаж наадаг байсан. Олон жилийн өмнөх тэмдэг одоо хүртэл байж байгаа. Харин осол болдог туслах замын төгсөлд нь байдаг тэмдэг солигдсон байгаа. Тэр нь 2021 онд фоспортдог тэмдэг болж солигдсон. Хороолол дундах тэмдэг байсаар байхад замын цагдаагийн газраас очсон бүдүүвч зурган дээрээ хороолол дундах биш суурийн газрын дотор гэж тэмдэглэгээ хийгдсэн байгаа. Энэ суурин газар, хороолол газар дээрх ялгаа нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлд зааснаар хороолол, замын зэрэглэлд заасан нутаг дэвсгэрт, сургууль орчмын бүсэд 20 км цагаас хурд хэтрүүлэхгүй байх талаар заагаад өгсөн байгаа. Гэтэл ослын зарат болсон зурган дээр осол хийсэн жолооч 30 км цагийн хурдтай явж байсныг тогтоосон байдаг. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Мөн тухайн хуулийн 12.5 дугаар зүйлийн д-д хороолол, замын эргэлдэх нутаг дэвсгэр, сургууль орчмын бүс дотор цагт 20 км цагийн хурдтай явна гэж заасан байгаа. Мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.5 дугаар зүйлд явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй авч явна гэж заасан байна. Гэтэл хохирогчийн ээж 7 настай, 9 настай 2 хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр бие засаад ир гээд харгалзах хүнгүй явуулсан байдаг. Энэ нөхцөл байдал нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байдалтай байна. Мөн тухайн хуулийн 5.12 дугаар зүйлийн д хэсэгт зааснаар явган зорчигч нь ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхийг хориглосон байдаг. Яагаад энэ зам тээврийн осол гарсан бэ гэвэл нэгдүгээрт замын хөдөлгөөнд насанд хүрээгүй хүүхэд замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй явсантайгаар холбоотойгоор, тухайн жолооч нь хот, хороололын дундах зам дээр хурдаа тохируулж яваагүйгээс болж гарсан байна. Ийм том үндэслэлээр зам тээврийн осол болчихоод байхад ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэж явсан манай компанийг яллагдагчаар татаад байгаа нь үндэслэлгүй байна. Манай байгууллага энэ гэмт хэрэг гарах нөхцөл байдалд буруугүй” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Одоогоор хүүхдийн биеийн байдал зүгээр байгаа. Гэхдээ осол 2,3 жилийн дараа илэрдэг гэсэн. Одоо хичээлдээ яваад эмнэлгээр явж чадаагүй байгаа. Сургууль амархаар эмнэлгээр явах санаатай байгаа. Энэ асуудыг шийдээд өгөөчээ гэж хүсэж байгаа. Авсан эм тариагаа нэхэмжилж байгаа. Мөн сэтгэл санааны хохирлыг гаргуулмаар байгаа. Одоо машинд суугаад явахаар айж цочоод байгаа. Өөрөө хүртэл замаар явахдаа айдаг болсон ...” гэв.

Шинжээч Д.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргасан. Тухайн дүгнэлтийг тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн дарга Х дугаартай хавтаст хэрэгт 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу хотын стандарт хяналтын газрын ахлах байцаагч миний бие оролцож шинжээчийн дүгнэлт гаргаж ажилласан. Шинжээчид тавьсан 3 асуулт байсан. 3 асуултыг хууль журмын дагуу асуултанд хариулсан байгаа. Нэгдүгээрт Монгол улсад дагаж мөрдөж байгаа журмаараа Улаанбаатар хотод ямар байгууллага босоо тэмдэглэлийг хариуцаж үүрэг хүлээсэн байдаг вэ гэсэн асуулт байсан. Энэ асуултын хариултанд Монгол Улсын Авто замын тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна гэж заасан байгаа. Үүнийг дагуу тусгай зөвшөөрөл бүхий байгуулалаг нь Улаанбаатар зам засвар арчлалтын байгууллага байсан ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн “... 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би манай том охин 9 настай А, 7 настай хүү Б, 4 настай охин А, 2 настай, охин А нарын хамт Баянзүрх дүүргийн 3 хорооны 8а байрны хойд талын арын ТҮЦ-д байж байгаад 14 цаг өнгөрч байхад том охин 9 настай А, 7 настай хүү Б нар бие засчихаад ирье гээд замын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Баянцээлийн Шөлөндөөд бие засах гээд хоёулаа надаас зөвшөөрөл аваад гарсан. Манай 2 хүүхэд дөнгөж ТҮЦ-ээс гараад удаагүй автомашины тоормослох чимээ гарахаар нь гараад хартал ачааны жижиг амбаартай цагаан өнгийн автомашинд 7 настай хүү Б мөргүүлчихсэн зам дээр толгой гээд уйлчихсан сууж байсан. Мөргөсөн автомашин жолоочоос гадна, нэг эмэгтэй хүн хамт явсан. Жолооч өөрөө 103-т дуудлага өгсөн. Дараа нь цагдаад дуудлага өгсөн. Би бас 103-т дуудлага өгсөн. Эхлээд цагдаа нар ирсэн. Дараа нь 103-ийн эмч ирээд манай хүү Б биеийн байдлыг үзээд дотор гэмтэлтэй байж магадгүй гэж хэлээд 103-ийн автомашинаар хадам ээж Ганчимэгийн хамт явсан. Би үлдсэн хүүхдүүдээ хадам ахдаа үлдээгээд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Ослоос болж манай хүү Б толгойны яс цуурсан, бага зэргийн цус хуралттай гэсэн онош гараад өнөөдөр гэмтлийн гавал, тархины тасагт хэвтэн эмчлүүлж байгаа...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

Насанд хүрээгүй хохирогч Ц.Б “...Тухайн үед сурагчийн амралттай өдөр байсан. Ээжийнхээ ажил дээр байнга очдоггүй. Осол болдог өдөр л өглөө эрт ээж, эгч, 2 дүүгийн хамт очсон байсан. Би хааяа л бие засах болохоороо явган хүний замаар зам хөндлөн гарч Баянцээлийн Шөлөндөө хоолны газарт орж бие засдаг. Тухайн өдөр Шөлөндөө орж бие засах гэж байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 25 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч Ц.А “...2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр би ээж, дуу нарын хамт ээжийн ажилладаг ТҮЦ-н дээр өглөө 08 цагийн орчим ирсэн. Манай дүү Б нь 14 цаг өнгөрч байхад бие засна гээд байхаар нь би Бат- Эрдэнийг дагуулаад ТҮЦ-нээс хамт гарсан. ТҮЦ-нээс гарах үед ТҮЦ-ний хажууд зам дагуу жижиг суудлын автомашинууд зогсож байхаар нь би түрүүлээд ганцаараа зам гарсан. Араас манай дүү Б нь зам гарах гэж байгаад хойноос, урагшаа чиглэлтэй явж байсан цагаан өнгийн ачааны жижиг автомашин ирээд манай дүү Б мөргөсөн. Би түрүүлээд зам гарч байсан тул уг автомашинд мөргүүлээгүй. Би чанга чимээ гарахаар нь эргээд хартал манай дүү Б машинд мөргүүлээд нүдээ аничихсан агаар дээр шидэгдэж байгаад зам дээр унасан. Би тэр ачааны цагаан өнгийн автомашин ирж байхыг нь хараад түрүүлээд гүйгээд зам гарсан. Харин манай дүү Б нь автомашин ирж байгааг харалгүй шууд зам гарах гэж яваад автомашинд мөргүүлсэн. Би ТҮЦ-ний зүүн талд байдаг замыг явган хүний гарц гэж боддог...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 26 дугаар тал/,

Гэрч Л.Г “...2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 14 цаг өнгөрч байхад би Сансарын тунелийн цагдаагийн байрны харалдаа ертөнцийн зүгээр баруун талд байрлах бэр Ганбүрэгийн ажилладаг ТҮЦ-нд орж ирээд байшингийн найр, хүү Цацралтын эргэлтээр явах талаар ярилцах гээд орж ирээд байж байтал гадаа тас хийх чимээ гарахаар нь 2 автомашин мөргөлдчихлөө гэж бодоод бэр Ганбүрэг түрүүлээд ганцаараа гараад хэлэхдээ манай хүү Б тавчик гарцан дээр хэвтэж байна, Б автомашинд мөргүүлсэн байна гэж орилохоор нь манай том хүү Ч, бид хоёр араас нь гарсан. Намайг ТҮЦ-ээс гарахад Ч нь Б тэвэрчихсэн замын хажуу талд сууж байсан. Б толгойны ард талаас цус гарчихсан, баруун гуя хэсэг нь хөхөрсөн байдалтай байсан. Ч нь эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн Цагдаа түрүүлж ирсэн, дараа нь 103-ийн эмч ирээд Б үзээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Б нь гэмтлийн эмнэлэгт 2022.07.27-2022.08.02-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 31 дүгээр тал/,

Гэрч О.Х “...Эрдэнэгэрэл нь “Suzuki Carry” маркийн 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад Сансарын Тунелээс, 13-р тал руугаа ертенцийн зүгээр хойноосоо, урагшаа чиглэлтэй 30-40 км/цаг хурдтай туслах замаар явж байтал замын баруун гар талаас жаахан эрэгтэй хүүхэд гэнэт ганцаараа гүйгээд ороод ирэхээр нь Эрдэнэгэрэл нь автомашины тоормосоо гишгэсэн боловч тухайн хүүхдийг автомашиныхаа баруун урд хэсэгт мөргөгдөөд зам дээр унасан. Мөргүүлсэн хүүхэд баруун гараа бариад ёолоод босоод суусан. Тэгсэн нэг эрэгтэй хүн тэр хүүг тэвэрч аваад ТҮЦ-ийн ойролцоо очсон. Миний гар утсаар жолооч Эрдэнэгэрэл нь өөрөө 103-т дуудлага өгсөн. Мөн цагдаад дуудлага өгсөн. Түрүүлж цагдаа ирсэн. Дараа нь эмнэлэг ирсэн. Мөргүүлсэн хүүхдийн ээж, эмээ, ах гэх хүмүүс нь осол болсон ойролцоо байсан ТҮЦ-нээс гараад ирсэн ... 103-ийн эмч үзээд гэмтсэн хүүгийн биеийн байдлыг үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч явахаар болоод эмээ нь хамт явсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 29 дүгээр тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Н.Э гаргасан “ ... Б.Б биед зүүн чамархайгаас суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун чамархайн дэлбэнгийн голомтлог няцрал, хэвлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн ХҮНД зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10505 дугаартай шинжээчийн дүгнэлт  /1 хавтаст хэргийн 52-53 дугаар тал/,

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн, техникийн шинжээч А.Э гаргасан “...Хариулт 3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Нэгдүгээр бүлгийн 1.2.53-д “явган хүний гарц” гэж явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.19.а. 5.19.6 тэмдэг ба 1.13.а, 1.13.6 тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвасыг. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.19.а ба 5.19.6 тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно; гэж заасан тул тухайн явган хүний гарц нь заавал стандартын шаардлагад нийцсэн тэмдэгтэй байх шаардлагатай. Хариулт 4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг зам тээврийн осол болсон газарт явган хүний зохицуулдаггүй гарцны тэмдэг байрлуулаагүй нь замын хөдөлгөөнд оролцогчийн тухайн мэдээллийг хүлээн авах, мэдээллийг боловсруулах, тосон хариулах чадварт сөрөг нөлөө үзүүлнэ. Жолоочид хандсан тэмдэг нь жолоочийн харааны тод харааны түвшинд байрлах стандартын шаардлагатай бөгөөд уг тэмдгийг харсан жолооч хамгийн эхний ээлжинд тээврийн хэрэгслийн хурдыг хасах үүрэг хүлээдэг. Тухайн тэмдэг байхгүй нь жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлэх боломжгүй болгож болно..” гэх 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, /1 хавтаст хэргийн 96-97 дугаар тал/,

Шинжээч А.Э “...Гэтэл тухайн тохиолдолд явган хүний гарцны тэмдэггүй, тэмдэглэл ихээхэн бүдэг байгаа нь жолооч аюулгүй байдлыг хангах бололцоогүй болно гэсэн үг. Ийм учир стандарт заасан тэмдэг, тэмдэглэлийг цаг хугацаа орон зайд заавал байрлуулах ёстой...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 102- 103 дугаар тал/,

Замын хөгжлийн газрын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 7/134 дугаартай албан бичиг /1 хавтаст хэргийн 231 дүгээр тал/,

Нийслэлийн засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/248 дугаартай эрх шилжүүлэх тухай захирамж /1 хавтаст хэргийн 232-234 дүгээр тал/,

Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга Т.О болон У з з, а г ОНӨААТҮГ-ын дарга Б.Г нарын байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэг, хайс, тоноглолын засвар арчлалтын ажлын УБЗЗАГ/А248-4 дугаартай гэрээ /1 хавтаст хэргийн 235-237 дугаар тал/,

Замын хөгжлийн газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 7/206 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2 хавтаст хэргийн 39-80 дугаар тал/,

Хотын стандарт, хяналтын газрын Авто замын хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч Д.Д гаргасан “...Хариулт-1. Монгол Улсын Авто замын тухай хуулийн 23.1-д /Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна/ гэж заасан байгууллага нь “У з з а г” ОНӨААТҮГ мөн бөгөөд Нийслэлийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулан ажиллаж байна. Авто замын тухай хуулийн 4.1.12. “зам хариуцагч” гэж захиалагчтай гэрээ байгуулсаны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг нэрлэнэ гэж заажээ. Тухай байгууллага нь Авто замын тухай хуулийн 23.3.1 дэх заалт (авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах:)-ын хэрэгжилтийг хангуулан ажиллах үүрэгтэй. Нийслэл хотын хэмжээнд авто зам, замын байгууламжийн засвар арчлалт, тэмдэг тэмдэглэгээний ашиглалтын байдлыг У з з, а г ОНӨААТҮГ хариуцан ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр А/248 дугаартай Эрх шилжүүлэх тухай захирамжаар зам талбайн тохижилтын ажлыг 1 дүгээр, хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалтын ажлыг 2 дугаар, хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэглэгээний ажлын жагсаалтыг 3 дугаар, хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэг, хайс, тоноглолын засвар арчлалтын ажлын жагсаалтыг 4 дүгээр, гүүр, хоолой, туннелын засварын ажлын жагсаалтыг 5 дугаар хавсралтаар тус тус “У з з а г” ОНӨААТҮГ-ын дарга Б.Гд үүрэг болгон өгчээ. У з з а г нь Нийслэлийн Засаг даргын тамгын газартай 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан “Хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэглэгээний ажил гүйцэтгэх УБЗЗАГ/А248-3 дугаартай гэрээний гүйцэтгэх ажлын тоо хэмжээний 4 дүгээрт БЗД, Сансарын туннель туслах 2 талдаа гэж тодорхой зааж оруулсан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар уг зам тээврийн осол болсон газарт явган хүний босоо тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсон байгаа нь Авто замын тэмдэг. Техникийн Ерөнхий шаардлага MNS 4597:2014, Авто замын тэмдэглэл. Техникийн Ерөнхий шаардлага MNS 4759:2014 стандартын шаардлагыг хангахгүй байна...” гэх 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/2023 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 хавтаст хэргийн 87-89 дүгээр тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /1 хавтаст хэргийн 13-15 дугаар тал/,

“У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч томилсон 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 173 дугаартай албан бичиг /2 хавтаст хэргийн 99 дүгээр тал/,

“У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-ын улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, үүсгэн байгуулсан баримт бичгийн хуулбарууд /2 хавтаст хэргийн 201-219 дүгээр тал/,

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас / 1 хавтаст хэргийн 3 дугаар тал/,

2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зам, тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 4-11 дүгээр тал/,

Шүүгдэгч Ц.Эийн гэрчээр өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өөрийн нэр дээр Suzuki Carry маркийн 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Сансар үйлчилгээний төвөөс Нарантуул орох гээд явж байтал Х таараад Нарантуул явна гэхээр нь нэг чигт юм байна гээд машиндаа суулгаад Сансар үйлчилгээний төвөөс гараад Сансараар, 13-н руу явдаг туслах замаар хойноосоо урагшаа чиглэлд явж байтал ТҮЦ-ний ойролцоо явж байтал гэнэт ТҮЦ-ний ойролцоо зогсож байсан микро автобусны араас эрэгтэй хүүхэд явган хүний гарцаар гэнэт хурдтай гүйж орж ирэхээр нь тоормосоо гишгээд автомашины баруун урд хэсгээр мөргөөд мөргүүлсэн хүүхэд зам дээр унасан. Би автомашинаа зогсоогоод унтраагаад очтол 7 настай, эрэгтэй хүүхэд байсан. Хүүхдийн биед ил харагдах шарх гэмтэл харагдаагүй. Би хамт явсан Хишигдэлгэрийн гар утсаар эхлээд 103-т дуудлага өгсөн. Дараа нь 102-т дуудлага өгсөн. Тэгээд цагдаа түрүүлж ирсэн. Дараа нь 103-ийн эмч ирээд гэмтсэн хүүхдийг үзээд гэмтлийн эмнэлэг рүү авч явахаар болоод мөргүүлсэн хүүхдийн эмээ нь хамт явсан. Би автомашинаа зогсоотол мөргүүлсэн хүүхдийн ээж, эмээ, ах нар ТҮЦ-н дотроос гараад ирсэн. Ослын газарт өөр хүн байгаагүй ... Би явган хүний зохицуулдаггүй гарч ойртон ирж байхад нь хүүхэд микро автомашинй араас гэнэт явган зорчигч хүүхэд гэнэт зам руу хурдтай гүйж орж ирснээс болж осол гарсан гэж бодож байна ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 48 дугаар тал/,

Шүүгдэгч, “У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Я.Мийн “...Манай байгууллага нь Нийслэлийн Засаг даргын тамгын газартай гэрээ байгуулсны үндсэн дээр захиалагч талын төлөөлөл болох Нийслэлийн замын хөгжлийн газрын хяналтан дор тухайн байгууллагаас гаргаж өгсөн техникийн тодорхойлолтын дагуу гэрээнд заасан ажил гүйцэтгэх хугацаа, хуваарийн дагуу өгсөн ажлыг хийж гүйцэтгэдэг ажил гүйцэтгэгч байгууллага юм. Улаанбаатар хотын хэмжээнд бид ажил гүйцэтгэдэггүй. Нийслэлийн замын хөгжлийн газрын өгсөн гудамж, замд ажлыг төлөвлөгөө графикийн дагуу хийж гүйцэтгэдэг. Монгол Улсын Авто замын тухай хуулийн 23.1-д заасан “Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал, засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна” гэж заасны дагуу зам хариуцагч байгууллага нь Нийслэлийн засаг даргын тамгын газрын харъяа салбар агентлаг болох Н з х г юм. Манай байгууллага нь Авто замын тухай хуулийн 4.1.10 “гүйцэтгэгч” гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилга, засвар, арчлалт, техник, технологийн хяналтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг” хэлнэ гэсний дагуу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажилладаг гүйцэтгэгч байгууллага юм. Иймээс манай байгууллага нь хариуцагч байгууллага болох үндэслэл байхгүй тул манай байгууллага уг асуудлыг хариуцахгүй. Манай байгууллага 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газартай, төслийн менежир Н з х гтай хотын гол болон туслах замуудын тэмдэглэгээний ажил дугаар УБЗЗАГ/А248-3/гэрээ, мөн тус өдрийн Дугаар:УБЗЗАГ/А248-4 дугаартай хотын гол болон туслах замуудын тэмдэг, хайс, тоноглолын засварын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. 17.749.6 мкв хэвтээ тэмдэглэгээний ажлыг 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс, 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хийж гүйцэтгэх хүртэл Энхтайваны Өргөн чөлөө, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг осол болсон газарт 2022 оны 08 дугаар сарын 10-аас, 2022 оны 8 дугаар сарын 20-ны хооронд тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэн Н з х гт, гэрээ дүгнэсэн маягт, ажил хүлээлцсэн актаар 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бүрэн ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Уг осол болсон газарт манай байгууллага хэвтээ тэмдэглэгээг хийж гүйцэтгээгүй байх хугацаанд осол болсон байсан. Өөрөөр хэлбэл осол болсон газрын хэвтээ тэмдэглэгээ огт байхгүй байгаа нь 2020, 2021 онуудад хэвтээ тэмдэглэгээний ажлыг Н з х г буюу зам хариуцагч байгууллага огт хийлгээгүйтэй холбоотой. Бид хийж гүйцэтгэсэн ажилдаа гэрээний тусгай нөхцлийн 32-т заасны дагуу 1 жилийн чанарын баталгаат хугацааг өгдөг мөн үүрэгтэй. Манай байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил нь 1 жилийн дотор бүдгэрсэн, ховхорч, хуулсан тохиолдолд манай байгууллага хариуцлага хүлээнэ. Монгол Улсад 2017 оноос хойш хэвтээ тэмдэглэгээг термопластик  материалаар хийдэг болсон. Энэ нь дор хаяж 1-2 жилийн насжилттай байдаг. Гэтэл уг осол болсон газарт урьд өмнө нь хэвтээ тэмдэглэгээ байхгүй байгаа нь Нийслэлийн замын хөгжлийн газраас сүүлийн 2-3 жил хэвтээ тэмдэглэгээг огт хийлгээгүйтэй холбоотой юм. Энэ нь осол болох гол шалтгаан гэж үзэж байна. Босоо тэмдгийн хувьд Нийслэлийн замын хөгжлийн газраас баталж өгсөн техникийн тодорхойлолтыг 4-т заасны дагуу Нийслэлийн гудамж замуудад тээврийн цагдаагийн алба, Н з х г болон шуурхай дуудлагаар хүргүүлсэн захиалгын дагуу хийгдэнэ” гэж заасны дагуу тухайн осол болсон гудамжинд 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр явган хүний гарц, босоо тэмдэглэгээг 2 байршилд хийж гүйцэтгэсэн. Нийслэлийн Замын хөгжлийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу хийж гүйцэтгэсэн. Тухайн осол болсон үед босоо тэмдэглэгээ огт байгаагүй нь манай байгууллагын хариуцах ажил биш. Хэрэв манай байгууллагад тээврийн цагдаагийн алба, нийслэлийн замын хөгжлийн газраас тухайн осол болсон газарт босоо тэмдэглэгээг ажлын даалгавар буюу захиалга өгсөн бол манай байгууллага 24 цагийн дотор тэмдгийг үйлдвэрлэж, суурилуулах байсан. Өөрөөр хэлбэл манай байгууллага өөрийн дураар хаа нэг газар, ямар нэгэн тэмдгийг дур мэдэж байрлуулах эрхгүй буюу гэрээгээр үүрэг хүлээгээгүй ...” гэх мэдүүлэг / 2 хавтаст хэргийн 191-192 дугаар тал/,

Шүүгдэгч, “Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газрын хууль ёсны төлөөлөгч Т.Чээс” ...Манай байгууллага нь Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа авто зам замын байгууламжийн засвар арчлалтыг хийж гүйцэтгэхэд хяналт тавьж ажилладаг. Авто зам замын барилга байгууламж барих засварлах ашиглалтанд хяналт тавих үүрэгтэй. Манай байгууллага нь тухайн жилийнхээ эхэнд төсөв хөрөнгийг батлуулаад дараа нь сонгон шалгаруулалт зарлаад гүйцэтгэгчээ шалгаруулаад дараа нь талбай замаараа үзлэг хийнэ мөн бусад байгууллагаас ирсэн саналыг үндэслэж тэмдэг, тэмдэглэгээг гүйцэтгэгч байгууллагаар хийлгэдэг ...” гэх мэдүүлэг /4 хавтаст хэргийн 119 дүгээр тал/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох;

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /4 хх 95/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 хх 94/,

Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 96 дугаар тал/,

Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /1хх 97/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан эдгээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ. 

Шүүх хуралдаанд улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтэндээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслээд дараах дүгнэлтийг хэлж байна. Н з х г нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр А/248 дугаартай эрх шилжүүлэх тухай гэрээнд заасний дагуу У з з, а гт үүрэг болгосон захирамжид заасны дагуу хяналт тавих ёстой үүргээ биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелийн зүүн гар талын чиглэлд тус явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээ байршуулаагүй улмаас 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд Suzuki Carry маркийн 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Э нь явган зорчигч Ц.Б мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2-д заасан гэм буруутай, шүүгдэгч, У з з а г нь Монгол Улсын Замын тухай хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан зам хариуцагч байгууллага үүргээ биелүүлээгүйн улмаас замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, тэмдэг тэмдэглэгээг байршуулаагүй, гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйн улмаас 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд Suzuki Carry маркийн 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Э нь явган зорчигч Ц.Б мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, шүүгдэгч Ц.Э нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсний улмаас явган зорчигч 7 настай Ц.Б мөргөж эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан тул гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус үзэж байна. Гэм буруугийн шүүх хуралдааны үед хохирогчийн зүгээс гаргаж өгсөн баримт болох 544,900 төгрөгийг 3 хуваан тус бүрдээ 181,633 төгрөгийг хохирогчид олгуулах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан шинжээчийн зардал болох 964,920 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгч, “Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газрын хууль ёсны төлөөлөгч Т.Чийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ:  “Өнөөдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2 дугаар зүйлийн 17 дахь хэсэгт зам тээврийн осол гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасныг хэлнэ гэж байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад зааснаар зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэсэн гэж тодорхойлсон байгаа. Шинжээчийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй дүгнэлт гаргасан байгаа. Зам тээврийн осол гарсан эсэхийг тодорхой мэдэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтэд зам тээврийн осол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байсан. Бусад шинжээч нар нь хүлээн зөвшөөрсөн дүгнэлт гаргасан байсан. Тийм учраас шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрж байна. Яагаад гэвэл зам тээврийн осол гарсан гэдэг дээр Д.Д шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий, шинжлэх ухааны үндэслэлтэй, хуулийн хүрээнд, өөрийн тусгай мэдлэгийнхээ хүрээнд дүгнэлт гаргах ёстой. Тийм дүгнэлт хийхээсээ зайлсхийсэн байна. Шинжээч Цэндсүрэнгийн авто тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргах үеийн хурдыг тодорхойлсон 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2708 дугаартай шинжээчийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтэд Suzuki Carry маркийн 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хамгийн бага хурд нь 31,2 км цагийн хурдтай явсан байна гэж гаргасан байгаа. Тухайн тээврийн хэрэгслийн зөрчил гаргах асуудал нь тээврийн хэрэгслийг жолоодож байсан этгээдтэй шууд хамааралтай. Өнөөдөр энд яллагдагчаар сууж байгаа Ц.Этэй холбогдуулсан энэ үйлдлийг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 14 дэх заалтад зайлшгүй зогсолт гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг хэлнэ гэж заасан. Мөн дүрмийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 42 дахь заалтад үзэгдэл хязгаарлагдмал нөхцөл гэж байгалийн тогтоц, газрын тэгш бус байдал, замын нугачаа, инженерийн болон ногоон байгууламж, барилга, объект, түүнчлэн тээврийн хэрэгсэлд замын дагуух үзэгдэх орчин халхлагдсан байдлыг хэлнэ гэж заасан. Тухайн нөхцөл байдал яг л ийм байсан. Замын хөдөлгөөний хуульд замын баруун талыг барьж явах талаар хуульд заасан байдаг. Тухайн хэрэг гардаг өдөр баруун гар талд баахан машин эгнээд зогчихсон байсан. Шүүгдэгч Ц.Э зүүн гар талын замыг барьж явсан. Баруун гар дахь тээрийн хэрэгслүүд халхалж байсан учраас гэнэт явган зорчигч гарч ирэхэд зогсох боломж олдоогүй учраас мөргөсөн байна. Хороолол доторх зам хязгаарлагдмал байдаг. Хороолол доторх замд хэдэн км цагийн хурдтай явах талаар заагаад өгсөн байдаг. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэж заасан. Мөн тус хуулийн 12.2 дугаар зүйлд харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэж заасан байгаа. Ц.Э нь 31,2 км цагийн хурдтай явж байгаа учраас явган зорчигчийг мөргөхдөө зогсоох боломжтой хурдтай яваагүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байна. Ц.Э нь энэ замын огт мэдэхгүй биш. Мэдэж байсан. Үүнээс харахад шүүгдэгч Ц.Э дүрэм зөрчиж явган зорчигчийн биед хүнд хохирол учруулсан нь шалтгаант холбоотой байна. 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутдын орчимд Ц.Э тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа явган зорчигч Ц.Б мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, зам тээврийн осолд Нийслэлийн замын хөгжлийн газрыг буруутай гэж улсын яллагч үзэж байна. 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А248 дугаартай эрх шилжүүлэх Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу Улаанбаатар зам засвар арчлалтын олон нийтийн өмч аж ахуйн нэгжийн үүрэг болгосон захирамжийн 2 дахь заалтад тавьсан хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж яллагдагчаар татсан байгаа. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансарын тунелын зүүн 4 зам орох чиглэлийн туслах замд явган хүний зохицуулалтгүй газарт тэмдэг байрлуулаагүй, явган хүний хэвтээ тэмдэг бүдгэрч харагдахгүй болсноос 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн дээрх замд Ц.Э зам тээврийн осол гаргасан байна. Зам тээврийн осол гаргахад хүргэсэн замын тэмдэглэл бүдгэрсэн байсныг засаж сайжруулаагүйн улмаас энэ хэрэг гарсан гэж буруутгаж байна. Нийслэлийн замын хөгжлийн газрыг 100% буруутгаж түүнийг яллагдагчаар татсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Авто замын хуулийн тухай 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтад зааснаар гүйцэтгэгч гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилга, засвар, арчлалт, техник, технологийн хяналтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. Нийслэлийн засаг дарга нь Н з х гт эрхээ өгөөд Улаанбаатар хотын замыг бүхэлд нь хариуцуулж өгч байгаа эрх зүйн акт энэ хэрэгт авагдаагүй. Замын хөгжлийн газар яагаад энэ хэргийг хариуцах ёстой юм. Зөвхөн зам тээврийн осол гарсан газартай холбогдуулаад хариуцлага хүлээлгэх боломж байхгүй. Зам хариуцагч байгууллага гэж байгаа. Замын гүйцэтгэгч байгууллага буюу энэ байгууллага техник технологийн хяналтыг яаж тавих тухай ямарч зохицуулалт байхгүй. Нийслэлийн засаг даргын дэргэдэх замын хөгжлийн газар нь ямар чиг үүрэгтэй байсан юм? Хяналт тавина гэдэг нь зөвхөн үгээр шийдэгдэхгүй. Ямар аргаар яаж хэрэгжих юм? Ямар тогтоолцоотой юм? Ямар ажлын үүрэг байх юм? Нийт хэдэн км уртай зам байдаг талаар мэдэж байгаа юм уу? Энэ ганц хүн яаж бүхэл бүтэн хотын хэмжээнд хариуцаж хийх юм бэ? Энэ зохион байгуулалтын замбараагүй, шийдвэрүүдийг нь гаргаагүй байж өнөөдрийн шүүх хуралдаанд Нийслэлийн замын хөгжлийн газрыг буруутгаад, хариуцдаг хүнийг нь буруутгаад яллагдагчаар татаад шүүхэд шилжүүлж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ хүн ямар буруутай юм? Энэ хүний ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын заавар, энэ хүнтэй байгуулсан гэрээ зэрэг зүйлс нь тодорхойгүй байна. Ийм хүнийг Нийслэлийн замын хөгжлийн газрыг төлөөлүүлэх нь хэцүү байна. Эрх болгосон этгээд байгаа бол захирамжийг нь авах ёстой. Нийслэлийн замын хөгжлийн хурлын төлөөлөгчдийн тогтоол нь хаана байна? Ямар хэмжээний ажил үүрэг хүлээлгэсэн тухай ямар ч бичиг баримт байхгүй байна. Зам тээврийн осол гарах цаг хугацаанд Нийслэлийн авто замын эзэмшигч нь ямар хуулийн этгээд байсан юм? Ямар хугацаанд гэрээ байгуулсан? Замыг хүлээн авсан баримт байгаа эсэх нь тодорхойгүй байна. Дээр дурдсан авто замын гол шалтгааныг тогтоож чадаагүй. Улаанбаатарт гарч байгаа осол болгон дээр Н з х г хариуцлага хүлээх болж байна уу? Яагаад гэвэл цагаан зураас бүдгэрснээс болоод яллагдагчаар татаад оруулж ирж байна. Тухайн байгууллагад хэн хяналт тавьдаг юм бэ? Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн газарт хэлснээр бусад байгууллагууд мөн адил саналаа явуулдаг гэж байна. Энэ талаар мөрдөн байцаалт дээрээ тогтоогоод ирэх ёстой байсан. Нийслэлийн замын хөгжлийн газрыг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гарсан зам тээврийн осолд буруутгагдаж яллагдагчаар татаж гэм буруугийн шүүх хуралд оруулж байгаа нь тогтооглоогүй байна. Тийм учраас Н з х гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүхэд гаргаж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар энэ зүйлийг хангагдаагүй байхад шүүхэд шилжүүлсэн байна. Энэ хэргийг шүүхэд шилжүүлсэн нь шударга байдал болон хуульд нийцэхгүй гэж үзэж байна” гэв.

            Шүүгдэгч, “Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газрын хууль ёсны төлөөлөгч Т.Чийн өмгөөлөгч Б.Ундраххэрлэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ: “Өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан дүгнэлтийг дэмжиж байна. Жолооч Ц.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйл, 12.2 дугаар зүйлд заасан харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Н з х г, Улаанбаатар зам засвар арчлалтын газрууд нь Нийслэлийн авто зам, замын барилга, байгууламж засварлах ажилтнуудад хяналт тавих, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн. Ц.Эийн үйлдэл, У з з а г, Нийслэлийн замын хөгжлийн газрын үйлдлүүдийг хоорондоо ямар шалтгаан холбоотой гэж үзээд байгаа юм? Ц.Эийг буруутгасан замын хөдөлгөөний заалтад явган хүний гарцын тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй гэсэн огт байхгүй. Хоорондоо ямар шалтгаант холбоотой байгаа нь тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно. Мөн хуулийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. Гэмт хэрэг үйлдэл, эс үйлдэхүй, хохирол хор уршигт шалтгаант холбоо байх ёстой. Хохирогч Ц.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Н з х г, У з з а г татаад оруулаад ирсэн нь шалтгаант холбоогүй байна. Ц.Эрдэнгэрэлийн сонсгосон энэ хүний үйлдэл шууд учруулсан хохирол байгаа. Тэр үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирсан байгааг шалтгаан холбоо гэж ойлгоно. Гэтэл хохирол, хор уршиг учруулсан этгээд нь байсаар байтал бусад хүмүүсийн эс үйлдэхүйтэй холбоотой учирсан мэтээр Замын хөгжлийн газар болон Улаанбаатар зам засвар арчлалын газрыг яагаад буруутгаад байгаа юм? Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлд замын байгууламж ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөн тохиолдолд гэж заасан байгаа. Зам дээр замын байгууламж зам тавьж байсан, замын ажил хийж байхад аюулгүй ажиллагааны журам зөрчсөн талаар акт гарч байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчилнэ. Гэтэл ямар ч хамааралгүй нөхцөл байдал байхад татагдаад ороод ирсэн. Шинжээч Д.Д гаргасан дүгнэлт нь хууль зүйн шаардлага хангаагүй дүгнэлт гарсан. Албан ёсны шинжээчийн дүгнэлт гарсан үгүй нь тодорхойгүй. Тэр талаар хавтаст хэрэгт авагдсан баримт огт байхгүй. Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан 3ам, замын зорчих хэсэгт замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хаалт, хашилт, чиглүүлэх хэрэгслийг стандартын дагуу бүрэн бүтэн байрлуулаагүйгээс замын хөдөлгөөнд оролцогчид буруу мэдээлэл өгч, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад саад учруулж зам тээврийн осол, хэрэг гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, эсхүл зам тээврийн осол, зөрчил гарсан бол хариуцдаг аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалт байгаа. Хамгийн анхны шинжээчийн дүгнэлтэнд зөрчлийн шинжтэй болох нь харагддаг. Нийслэлийн замын хөгжлийн газрыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татан, ял сонсгон ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

            Шүүгдэгч, “У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Я.Мийн өмгөөлөгч Ц.Дагвадорж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтэндээ: “Өмнөх өмгөөлөгч нарыг ярьсантай давхцуулахгүйгээр хэлье. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад зааснаар зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг тодорхойлно гэж байгаа. Өнөөдрийн хэлэлцээд байгаа хэргийг шийдвэрлэхдээ яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Яллах дүгнэлтээр хэргийг шийдвэрлэх учраас миний үйлчлүүлэгч У з з а г Авто замын тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна гэсэн заалтыг зөрчсөн гэж байна. Мөн тус хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалтад заасан зам хариуцагч гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг, 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2 дугаар зүйлийн 53 дахь хэсэгт заасан явган хүний гарц” гэж явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.19.а, 5.19.б тэмдэг ба 1.13.а, 1.13.б тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвасыг. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.19.а ба 5.19.б тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно гэснийг зөрчсөн гэж буруутгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр буруутгаж байгаа. Манай үйчлүүлэгч байгууллагын гаргаж өгсөн нотлох баримтууд, төлөөлөгчөөр оролцож байгаа Я.Мийн шүүх хуралдааны үеэр өгсөн мэдүүлгээр Нийслэлийн засаг даргын тамгын газартай гэрээ байгуулж, тухайн гэрээний дагуу ажил гүйцэтгэх байгууллага юм. Бүх замыг хариуцдаг байгууллага биш гэж өөрөө тодорхой хэлсэн. Гэрээгээр нийтдээ 17,749 км хэвтээ тэмдэглэгээ хийхээр гэрээ байгуулагдсан. Гэрээний хугацаа нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэл гүйцэтгэхээр заагаад өгсөн. Тухайн осол гарах хугацаанд Офицеруудын ордноос 5 шар хүртэлх замуудад хэвтээ тэмдэглэгээ хийж байсан. Энэ хугацаанд өөр газарт ажлаа хийж байсан гэдгээ албан бичгээр гаргаад өгсөн байгаа. Хэвтээ тэмдэглэл бүдгэрсэн, бусад зүйл байхгүй байсан гэж буруутгаад байгаа. Хэвтээ тэмдэглэгээг өмнө нь ямар байгууллага хийсэн юм? Баталгаат хугацаа нь дууссан юм уу? гэх талаар хэрэгт авагдсан баримт байхгүй. Гэрээгээр л буруутгаад байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан байгаа. Эс үйлдэхгүй гэдгээр нь буруутгаад байна. Шалтгаанд холбоо байгаа юм уу? Шалтгаант холбоо байхгүй байна. Бусад өмгөөлөгч нар дэлгэрэнгүй тайлбарласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй. 4 дэх хэсэгт Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Тэгэхээр нэрийн өмнөөс үйлдэл хийсэн зүйл харагдахгүй байна. Зүйлчлэл бол тохироогүй. Буруу зүйлчилсэн гэж үзэж байгаа. Тухайн зам нь хороолол доторх зам гэдгийг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл дээр суурин доторх зам гэж зурснаас болоод тухайн зам дээр явж байгаа машинуудын хөдөлгөөний хурд өөрөөр тодорхойлогдож байгаа. Хэргийн газарт хийсэн үзлэгийг дутуу хийсэн, шинжээчийн дүгнэлт үнэн зөв байгаа нь эргэлзээтэй байна. Үндэслэлгүй байна. Д.Д шинжээч өөрөө тодорхой тайлбарлаж чадахгүй байсан. Шинжээчийн дүгнэлт хэрэг маргааныг шийдвэрлэх үр дүн бий болгож байдаг. Өөрөөр хэлбэл хэргийг хэрэгсэхгүй болгох, яллахад шинжээчийн дүгнэлт голлох үүрэгтэй байдаг. Гэхдээ хэрэгт авагдсан энгийн л нотлох баримт. Эцсийн нотлох баримт гэдгийг ойлгох хэрэгтэй. Шинжээчийн дүгнэлт үнэн, зөв эсэх нь эргэлзээтэй байна. Шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэгийн хүрээнд шийдвэрлэх ёстой. Тусгай мэдлэггүйгээр шинжээчийн дүгнэлт гаргавал үнэн зөв байж чадахгүй. Тооцооллын онолын дагуу үзэхэд осол гаргасан машин нь 31,2 км цагийн хурдтай явсан. Энэ нь тухайн жолооч хороолол доторх замын хурдыг хэтрүүлсэн байна гэж дүгнэлт гарч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг. Замын хөдөлгөөний зохих заалтыг зөрчсөний улмаас бодитой хохирол учирсан байж хэргийн бүрэлдэхүүн хангагдана. Энэ зам тээврийн улмаас гарсан хохирлыг эс үйлдэхгүй гэсэн утгаар манай үйлчлүүлэгч байгууллагыг буруутай гэж үзэх шалтгаант холбоо байхгүй. Гэмт хэргийн шинж байхгүй байна гэж үзэж байгаа. Тийм учраас манай байгууллага болох У з з а г буруутгаж зүйлчилсэн нь үндэслэлгүй учраас энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүх эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодить байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээрх нотлох баримтын эх сурвалжийг магадлах, бусад нотлох баримттай харьцуулах аргаар шалгаж, шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрээ гаргасан болно.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч, “Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газар, мөн “У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ нарын үйлдсэн гэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж дүгнэн, харин шүүгдэгч  Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дүгээр бүлэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Дээрхээс дүгнэвэл,

  Шүүгдэгч, “Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газар нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/248 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн засаг даргын захирамжинд заасны дагуу хотын гол болон туслах гудамж замуудын засвар арчлалт ажлыг “У з з а г ОНӨААТХГ-т үүрэг болгосон захирамжийн 2-т заасны дагуу хяналт тавиж ажиллах үүргээ биелүүлээгүйн улмаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын түнелээс зүүн 4 зам орох чиглэлийн туслах замд явган хүний зохицуулдаггүй гарцны тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсоноос 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд дээрх замд жолооч Ц.Э нь “Suzuki Carry" маркийн 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б /эрэгтэй, 7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн,

“У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-ыг Монгол Улсын Авто замын тухай хуулийн 23.1-д заасан “Авто замын ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, арчлалт, урсгал засварын ажлыг тогтмол гүйцэтгэх чиг үүрэг бүхий зам хариуцагч байгууллага байна. Зам хариуцагч байгууллага нь замын арчлалт, засварын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит хуулийн этгээд байна.”, 4.1.12-д заасан “зам хариуцагч” гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг”, 23.3 дахь хэсгийн 23.3.1-т заасан “Зам хариуцагч байгууллага нь дараах үүрэгтэй: авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Нэгдүгээр бүлгийн 1.2.53-д "явган хүний гарц" гэж явган зорчигч зам хөндлөн гарахад зориулсан, 5.19.а. 5.19.6 тэмдэг ба 1.13.а, 1.13.6 тэмдэглэлтэй, зорчих хэсгийн хөндлөн зурвасыг. Тэмдэглэлгүй гарцын өргөнийг 5.19.а ба 5.19.6 тэмдгүүдийн хоорондох зайгаар тодорхойлно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын түнелээс зүүн 4 зам орох чиглэлийн туслах замд явган хүний зохицуулдаггүй гарцны тэмдэг байрлуулаагүй, явган хүний гарцын хэвтээ тэмдэглэгээ нь бүдгэрч харагдахгүй болсоноос 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 17 цаг 10 минутын орчимд дээрх замд жолооч Ц.Э нь “Suzuki Carry” маркийн 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ц.Б /эрэгтэй, 7 настай/ мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч, “Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газар, мөн “У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-н хуулийн этгээдийг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Уг хуулийн этгээд нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, тусгай зөвшөөрөлтэй байх тул хуулийн этгээд гэх хуулийн шаардлагыг хангаж байна. /1 дүгээр хавтас 242 хуудас/

Прокуророос хуулийн этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газар хууль ёсны төлөөлөгч Т.Ч, мөн “У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-н хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Я.М нарыг прокуророос хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн яллагдагчаар тус тус татсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлд зааснаар

“...Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно...”

“...Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол энэ хуульд заасан ял оногдуулна...”

“...Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан журмын дагуу хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж тус тус хуулчилсан байна.

Өөрөөр хэлвэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хуулийн этгээдэд хариуцлага оногдуулахаар заасан эрүүгийн хэрэгт тухайн байгууллагын эрх бүхий, шийдвэр гаргах албан тушаалтныг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татахаар зохицуулсан байхад тус хуулийн этгээдээс ирүүлсэн албан бичгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар томилсон автозамын хяналтын мэргэжилтэнг  мөрдөгч хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, прокурор хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, тэдгээр нь хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш, мөн хуулийн этгээдэд дангаар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг ялаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул прокурорын дээрх ажиллагааны хүрээнд хуулийн этгээдийг гэм буруутайд тооцох боломжгүй юм.

Мөн хэрэгт 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 01/2023 дугаартай Хотын стандарт, хяналтын газрын Автозамын хяналтын улсын ахлах байцаагч шинжээч Д.Д дүгнэлт гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлд

“...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ...”

мөн “...Шинжилгээг шүүх шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэх...”,

“ ...шүүх, прокурор, мөрдөгч Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.2-т заасан шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдийг урьж, шинжилгээ хийлгэж болно...”

“...шинжилгээг шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр хийлгэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан журмыг баримтална...” гээд,

Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд

“....10.2.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд энэ хуулийн 8.2-т заасан этгээдэд шинжилгээ хийлгэх санал тавьж, хувийн баримт бичиг, тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, баримтжуулна...”

“...10.3.Энэ хуулийн 10.2-т заасан үйл ажиллагааг явуулсны дараа шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, энэ хуулийн 8.2.1, 8.2.2, 8.2.3-т заасан этгээдэд, мэргэжлийн байгууллагын удирдлага, эсхүл төлөөлөх эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх шийдвэрийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна...” гэж заасан байна.

Гэтэл мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон шүүх шинжилгээний хуульд заасан дээрх журмыг баримтлалгүй шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь шинжээчийн дүгнэлт гаргах эрхтэй эсэхийг тодруулалгүй, мөн энэ нь тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан ...Хууль тогтоомж хэрэглэх, түүний зүйл, хэсэг, заалтыг тайлбарлуулахаар шинжилгээ хийлгэхийг хориглоно ... гэсэн заалтуудыг зөрчиж дүгнэлт гаргасан байх тул шүүх 01/2023 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй байх тул нотлох баримтаар тооцоогүй нь хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх нэг үндэслэл болсон гэж дүгнэсэн,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлд

Замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих гээд

“....авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, эсхүл хүний амь нас хохирсон, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол...”,

“...энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ...гэж нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжээр зүйлчилж, материаллаг шинжтэй гэмт хэрэг...” гэж хуулчилсан байна...

Хуулийн дээрхи заалтаас үзвэл автозам, замын  байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих нь Монгол улсын хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлыг сахин хангах үүрэг хүлээсэн этгээд энэ үүргээ биелүүлээгүйг ойлгохоор байна.

Өөрөөр хэлвэл Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газар, мөн “У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй,

автозам, замын  байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих үйлдэл хийх нь тухайн хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох, үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх зэрэг ашиг сонирхолын төлөө үйлдснийг ойлгох тул дээрхи хоёр хуулийн этгээд нь хуулийн этгээдийн ямар нэрийн өмнөөс, ашиг сонирхолын төлөө үйлдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй, тогтоогдохгүй байна.

Дээрхээс дүгнэвэл

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/248 дугаар Эрх шилжүүлэх тухай захирамж гарсан байна.

Уг захирамжаар хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэглэгээний ажилд хяналт тавих нь Н з х г-т,

гүйцэтгэгчээр У з з, а г ОНӨААТҮГ-т тус тус даалгасан байна. /1 дүгээр хавтас 120 хуудас/  

Мөн хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэглэгээний ажлын гэрээг Нийслэлийн засаг дарын Тамгын газар дарга Т.О захиалагч талаас, У з з, а г ОНӨААТҮГ-ын дарга Б.Г /гүйцэтгэгч/ нар 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр УБЗЗАГ/А248-3 дугаар, УБЗЗАГ/А248-4 дугаар гэрээ байгуулсан байна. /1 хавтас 116-118, 235-236 хуудас/

Уг гэрээгээр замуудын тэмдэглэгээний ажлын гүйцэтгэлийн тоо, хэмжээ /...БЗД сансрын тунел туслах 2 талдаа.../ 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр эхэлж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ашигалтанд оруулахаар тусгаж, авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл дугаар АЭЗ/ 3А-22/27 У з з, а г ОНӨААТҮГ-т олгосон  байна.

/1дүгээр хавтас 119 хуудас/

Мөн хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэг, хайс, тоноглолын засвар арчлалтын ажлын гэрээний хугацаа сунгах нэмэлт гэрээ 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр УБЗЗАГ/А248-4 дугаар гэрээ байгуулж, захиалагч нь барилын ажлыг гүйцэтгэхэд үүссэн хүндэтгэн үзэх  шалтгаануудыг харгалзан үзсэний үндсэн дээр барилгын ажлыг ашиглалтанд оруулах хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан байна.

/1 дүгээр хавтас 237 хуудас/

Дээрхи гэрээний дагуу Авто зам, замын байгууламжийг ашиглалтад авах ажлын хэсгийн акт, дүгнэлт 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 45/2022 дугаартай гэрээгээр хотын гол болон туслах гудамж замуудын тэмдэглэгээний ажлыг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр эхэлж, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн байна. /3 дугаар хавтас 62-64 хуудас/

Энэ нь гол болон туслах замуудын ажлыг хуваар гаргаж баталсан, гэрээнд заасан зам болон туслах гудамж замуудын тэмдэг, хайс, тоноглолын ажлууд төлөвлөгөө, гэрээнд заасан хугацаанд хийгдэж байсан ажлууд бөгөөд  Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газар хууль ёсны төлөөлөгч Т.Ч, мөн “У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-н хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Я.М нарыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс Монгол улсын хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлыг сахин хангах үүргээ биелүүлээгүй, хэрэгжүүлээгүй гэх үндэслэл гэрээнд зааснаар тогтоогдохгүй, дээрхи хуулийн үндэслэлээр уг осол болсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гээд 1.1-т гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн тул

Шүүгдэгч, Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газар, “У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд ашигтайгаар шийдвэрлэж байгаа нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарч байна гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч, Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газар, “У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-уудад Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч, Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газар, “У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-уудыг тус тус цагаатгаж шийдвэрлэлээ.

 

Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч, Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газар, “У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-уудын хууль ёсны төлөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчтэй оролцож санал дүгнэлтээ танилцуулсан, харин шүүгдэгч Ц.Э нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцсон, түүнд өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа авах боломжоор шүүх хангасан боловч тэрээр өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн, хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой гэж үзэх үндэслэл байгаа эсэх талаарх талуудын санал, хүсэлтийг сонсож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, энэ талаар талууд маргаагүй, харилцан эсрэг сонирхол байхгүй гэж дүгнэсэн болно.

Шүүхээс гэм буруутай гэж үзсэн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн тухайд хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, хууль зүйн дараах дүгнэлтийг шүүх хийв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч, прокурорын нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасан, хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосон нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт судлуулж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох,

эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэхээр хуульд тус тус зохицуулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ц.Э нь 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 17 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелээс зүүн 4 зам орох замд “Suzuki Carry" маркийн 41-15 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино,” мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчиж явган зорчигч Ц.Б /7 настай, эрэгтэй/ мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн мэдүүлэг /1 хавтаст хэргийн 17-18 дугаар тал/, насанд хүрээгүй хохирогч Ц.Б мэдүүлэг /1 хавтаст хэргийн 25 дугаар тал/, Насанд хүрээгүй гэрч Ц.А мэдүүлэг /1 хавтаст хэргийн 26 дугаар тал/, Гэрч Л.Г мэдүүлэг /1 хавтаст хэргийн 31 дүгээр тал/, Гэрч О.Х мэдүүлэг /1 хавтаст хэргийн 29 дүгээр тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Н.Э гаргасан 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10505 дугаартай шинжээчийн дүгнэлт  /1 хавтаст хэргийн 52-53 дугаар тал/, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн, техникийн шинжээч А.Э гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт, /1 хавтаст хэргийн 96-97 дугаар тал/, Шинжээч А.Э мэдүүлэг /1 хавтаст хэргийн 102-103 дугаар тал/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /1 хавтаст хэргийн 13-15 дугаар тал/, 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас / 1 хавтаст хэргийн 3 дугаар тал/, 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн зам, тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 4-11 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.     

Энэ нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Н.Э гаргасан 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10505 дугаартай дүгнэлтээр “ ... Б.Б биед зүүн чамархайгаас суурь яс руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун чамархайн дэлбэнгийн голомтлог няцрал, хэвлийн цус хуралт гэмтэл учирсан болох нь үндэслэл бүхий тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ц.Эийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Энэхүү гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй бөгөөд зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байгаа нь гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болсон байна. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл:

 Улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Эийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, саналдаа: “...Шүүхээс шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг саналтай байна. Уг ялыг шүүгдэгчийн амьдран суугаа газар болох Сонгинохайрхан дүүргээс гарахгүй байхаар тогтооолгох, цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Ц.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, хохирол төлсөн/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч шүүхийн хэлэлцүүлгийн үед насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирлын 544 900 төгрөгийг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд;

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан эрх хасах ялыг, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тооцуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг тус тус даалгасан болно.

Шүүгдэгч Ц.Э нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, ажил, эрүүл мэндийн үйлчилгээ, туслалцаа авах, түүний оршин суух, Сонгинохайрхан  дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалтыг тогтоож, түүнчлэн хийх гэж буй бусад ажил, хөдөлмөрөө тодорхой болгон ажил, оршин суух газрынхаа хооронд явах маршрутаа эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр тогтоолгож болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг санууллаа.

Гурав:Бусад асуудлын талаар: Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь насанд хүрээгүй хохирогчид учирсан гэм хорын талаарх 346.800 төгрөгийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсан,

Шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирлын 98.800; 99.300 төгрөгийн баримтуудыг гаргаж өгсөн ба шүүгдэгч нь хохирол 544.900 төгрөгийн төлж барагдуулсан болно.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч, “Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газар, “У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-т тус тус Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч, “Н з х г” улсын төсөвт үйлдвэрийн газар, “У з з, а г” орон нутгийн өмчит ААТҮГ-ыг тус тус цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б овогт Ц.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан эрх хасах ялыг, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тооцуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эийг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.

6. Шүүгдэгч Ц.Э нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, ажил, эрүүл мэндийн үйлчилгээ, туслалцаа авах, түүний оршин суух, Сонгинохайрхан  дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалтыг тогтоож, түүнчлэн хийх гэж буй бусад ажил, хөдөлмөрөө тодорхой болгон ажил, оршин суух газрынхаа хооронд явах маршрутаа эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр тогтоолгож болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

8. Насанд хүрээгүй хохирогч Ц.Б болон түүний хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 544.900 төгрөгийг төлсөн, иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

11. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХОРОЛ