Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2023/0119

 

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2023/0119

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ болон бие даасан шаардлага г*******сан гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа татгалзсаныг тус тус

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн д*******лж, шүүх хуралдааны нарийн бичгийн д******* Э.Н*******, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагч Б х төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, хариуцагч Хот б******* х газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, бие даасан шаардлага г*******сан гуравдагч этгээд Д.С, Ц.А, Ё.Т, А.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, гуравдагч этгээд В.Баярж*******л, гуравдагч этгээд В.Баярж*******лын өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан Биеийн тамир спортын улсын хорооны нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Д.С, Ц.А, Ё.Т, А.Л нарын бие даасан шаардлагатай, Н******* З******* д*******, Хот б*******, х г, Б х т******* тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд г*******сан хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Монголын гимнастикийн холбооны гүйцэтгэх захирал Г.Еаас дараах хүсэлтийг г*******ж байна.

Шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа Биеийн тамир спортын улсын хорооны нэхэмжлэлтэй Н******* З******* д*******, Хот б*******, х г, Б х т******* холбогдох м*******анд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Е, гуравдагч этгээд В.Баярж*******л бие даасан шаардлага г*******сан Д.С, Ц.А, Ё.Т, А.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нар хоорондоо эвлэрэн хэлэлцэж байгаа. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулж байгаа.

Эвлэрлийн гэрээг байгуулсантай холбоотойгоор итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна.

Иймд тус хүсэлтийг хүлээж авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэв.

Бие даасан шаардлага г*******сан гуравдагч этгээд Д.С, Ц.А, Ё.Т, А.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б шүүх хуралдаанд г*******сан хүсэлтдээ: ...Миний бие уг захиргааны хэрэгт бие даасан шаардлага г*******сан гуравдагч этгээдүүд болох Д.С, Ц.А, Ё.Т, А.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Тус захиргааны м*******анд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Е, гуравдагч этгээд В.Баярж*******л нартай эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу бие даасан шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэв.

Гуравдагч этгээд В.Баярж*******лын өмгөөлөгч шүүх хуралдаанд г*******сан хүсэлтдээ: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байхгүй. Талуудын хооронд эвлэрлийн гэрээ байгуулаагдсан бөгөөд шүүхээр баталгаажуулах шаардлагагүй, хэрэгт хавс*******хаар нэг хувийг г*******ж өгч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээд нэхэмжлэлээсээ татгалзах нь тухайн оролцогчийн эрхийн асуудал. Энэ эрхээ хэрэгжүүлэх үүднээс татгалзах хүсэлт г*******ж байгаа гэж харж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа болон гуравдагч этгээд нар бие даасан шаардлагаасаа татгалзаж байгаа хүсэлтийг баталж өгнө үү гэж хүсэж байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Биеийн тамир спортын улсын хорооноос Н******* з******* д*******д холбогдуулан г*******сан, Н******* З******* даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийн иргэн В.Баярж*******лд холбогдох хэсэг, Хот б*******, х газрын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Д.С, Ц.А, Ё.Т, А.Л нараас Хот б*******, х г, Б х т******* холбогдуулан г*******сан иргэн В.Баярж*******лд олгосон Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын /одоогийн Хот б*******, х г/-ын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн  дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Хот б*******, х газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан Б загвар зураг, Б х төвийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр  дугаартай Магадлалын нэгдсэн дүгнэлт зэргийг тус тус хүчингүй болгуулах бие даасан шаардлагатай захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Биеийн тамир спортын улсын хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Е нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг, гуравдагч этгээд Д.С, Ц.А, Ё.Т, А.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б бие даасан шаардлагаасаа татгалзах хүсэлтийг тус тус г*******в.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 22 дугаар зүйлийн 22.3-т Бие даасан шаардлага г*******сан гуравдагч этгээд хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ. мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж зааснаар хэргийн оролцогч талуудаас г*******сан дээрхи татгалзах хүсэлтүүд нь хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Биеийн тамир спортын улсын хороо нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь, гуравдагч этгээд Д.С, Ц.А, Ё.Т, А.Л нар бие даасан шаардлагаасаа бүхэлд нь тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Еад Биеийн тамир, спортын улсын хорооноос 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ******* дугаар 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд ...тус хороог төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Монголын гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн д*******, гүйцэтгэх захирал Г.Е -ыг томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-д заасан ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхийг олгосон, гуравдагч этгээд Д.С, Ц.А, Ё.Т, А.Л нараас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэн Я.Бд олгосон итгэмжлэлд ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 22, 28 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх, үйлдэл хийх бүрэн эрхийг... тус тус олгосныг тэмдэглэв.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн нэхэмжлэгч Биеийн тамир спортын улсын хороо, бие даасан шаардлага г*******сан гуравдагч этгээд Д.С, Ц.А, Ё.Т, А.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл г*******х эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол г*******х эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулсан талаарх баримтыг хэрэгт хавс*******сан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Биеийн тамир спортын улсын хорооноос г*******сан Н******* З******* даргын 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар захирамжийн иргэн В.Баярж*******лд холбогдох хэсэг, Хот б*******, х газрын 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Д.С, Ц.А, Ё.Т, А.Л нараас г*******сан иргэн В.Баярж*******лд олгосон Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын /одоогийн Хот б*******, х г/-ын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Хот б*******, х газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан Б загвар зураг, Б х төвийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр  дугаартайгаар олгосон Магадлалын нэгдсэн дүгнэлт зэргийг тус тус хүчингүй болгуулах бие даасан шаардлагатай ******* индекстэй захиргааны хэргийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нэхэмжлэл, бие даасан шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж ******* индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Биеийн тамир спортын улсын хороо, бие даасан шаардлага г*******сан гуравдагч этгээд Д.С, Ц.А, Ё.Т, А.Л нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол г*******х эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН