Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 149/ШШ2022/00451

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 12 өдөр Дугаар 451 Мандал сум

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хаягтай, /РД:2060183, утас:89111331/ Агросахар ХХК

 

Хариуцагч: 1963 онд төрсөн, 59 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4-р хороолол 34-р байрны №36 тоотод оршин суух, /РД:ЦГ63021317, утас:89111331/ Боржигон овогт Дорлигжавын Батсайхан

 

Хариуцагч: 1970 онд төрсөн, 52 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 17 дугаар хороо 4-р хороолол 34-р байрны №36 тоотод оршин суух, /РД:МФ70061603, утас:88116940/ Боржгон овогт Самбуугийн Саруултуяа нарт холбогдох

 

Зээлийн төлбөрт 100,612,639 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Сувд-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Агросахар ХХК, Д.Батсайхан, С.Саруултуяа нар нь тус банкны Зүүнхараа салбараас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр №ЗГ202045687445 тоот зээлийн гэрээ байгуулан 100,000,000 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай бизнестээ зориулан газар тариалангийн газрууд болон гэрийн эд хогшлоо барьцаалан бизнесийн зээл авсан. Зээлдэгч нь Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлбөрийн хуваарийн дагуу бизнесийн үндсэн зээлд 53,386.31 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,418,764 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 2,472,150 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 140 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардаж, зээл төлөх мэдэгдэл хүргүүлж гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Иймд банк Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 99,946,614 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 630025 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 0 төгрөг, Нотариатчийн үйлчилгээний төлбөр 36000 төгрөг нийт 100,612,639 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Хаан банкны Зүүнхараа салбар нь Агросахар ХХК, Д.Батсайхан, С.Саруултуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,612,639 төгрөг гаргуулах тухай болон Зээлийн төлбөрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч хариуцагч нар нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 8,615,700 төгрөгийг төлсөн. Иймд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнийн дүнгээс 8,615,700 төгрөгөөс сайн дураар татгалзаж байна. Харин Агросахар ХХК, Д.Батсайхан, С.Саруултуяа нар нь үндсэн нэхэмжлэлээс үлдэх 91,996,939 төгрөгийг 3 хувааж буюу 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 40,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 41,996,939 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон. Хэрэв уг хугацаанд хариуцагч нар нь Зээлийн төлбөрийг сайн дураар мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар, хариуцагч Агросахар ХХК, Д.Батсайхан, С.Саруултуяа нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 100,612,639 төгрөгөөс 91,996,939 төгрөгийн хэмжээнд эвлэрч, нэхэмжлэгч 8,615,700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан, хариуцагч нар нь 91,996,939 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Агросахар ХХК, Д.Батсайхан, С.Саруултуяа нарт холбогдох 100,612,639 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж Хаан банкны Зүүнхараа салбар нь 100,612,639 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 8,615,700 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Агросахар ХХК, Д.Батсайхан, С.Саруултуяа нар нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 91,996,939 төгрөгийг 3 хувааж буюу 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 40,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор 41,996,939 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661013 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Агросахар ХХК, Д.Батсайхан, С.Саруултуяа нараас 330507 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 330507 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.АЛТА

 

 

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 149/ШШ2022/00451

Сэлэнгэ аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Тус шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шүүгч -, - нарын тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

- тоотод оршин суух ХААН банк-н нэхэмжлэлтэй,

- тоотод оршин суух Агро Сахар-ХХК-д холбогдох,

тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ХААН банк, хариуцагч Агро Сахар-ХХК, иргэдийн төлөөлөгч - шүүх хуралдааны нарийн бичгийн дарга - нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ХААН банк шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
-
Бид хоёр хоорондоо ярилцаж тохиролцоод - хэмжээнд эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Агро Сахар-ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

- хэмжээнд эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                      
ҮНДЭСЛЭХ НЬ:

-

Хэрэг хэлэлцэх шүүх хуралдааны явцад зохигчид - төгрөгийн хэмжээнд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрх-ийнхээ дагуу нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрч гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Нэхэмжлэгч ХААН банк нь хариуцагч Агро Сахар-ХХК, тухай нэхэмжлэл гаргасан ба зохигч - төгрөгийн хэмжээнд эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн - төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас - төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АЛТАНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧИД                                                      -