Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 149/ШШ2022/00506

 

 

 

 

 

оны 11 сарын 09 өдөр

Дугаар 149/ШШ/00506

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* аймаг ******* сум Баян баг, 5-р гудамж 11 тоотод оршин суух, Чонос овогтой ******* ******* /РД:*******, *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* аймаг ******* сум Баян баг, 5-р гудамж 11 тоотод оршин суух, ******* ******* /*******/-д холбогдох

 

Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, хариуцагч Ц.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Соёлзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь оны дугаар сарын -нд хүү Энх-Эрдэнийг төрүүлсэн. Тухайн үед би БНСУ-д ажиллахаар явах гэж байсан тул өөрийн ээж *******д хүү Энх-Эрдэнийг үрчлүүлэн үлдээсэн юм. Одоо эх орондоо ажиллаж амьдарч байгаа тул хүүгээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Иймд үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү....гэжээ

 

Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:..Ц.******* миний бие нь 1960 онд төрсөн. ******* суманд амьдардаг. Өөрийн үрчилж авсан хүү Энх-Эрдэнийг төрүүлсэн ээж ******* *******д буцаан өгөхөд татгалзах зүйлгүй...гэжээ.

 

Нэхэмжлэгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Би хүү Энх-Эрдэнийг оны дугаар сарын -ны өдөр төрүүлсэн. Тухайн үед би 25 настай байсан 2008 онд ээждээ үрчлүүлсэн яагаад үрчлүүлсэн бэ гэхээр тухайн үед ам бүл 4-үүлээ ээж минь тэтгэвэрт гараагүй дүү 10-н жилийн сурагч нэг дүү минь хөгжлийн бэрхшээлтэй амьдрал хүнд хэцүү байсан тэгээд боломж гарвал гадаадад гарч ажиллая гэж бодоод тэгээд хэдэн жил яахаа мэдэхгүй байсан болохоор ээждээ үрчлүүлээд явсан. Одоо буцаагаад авах шалтгаан бол би Монголдоо ажиллаж амьдарч байгаа хүү минь он гараад 16 нас хүрэх гэж байгаа тэрнээс өмнө овог нэрээ сольж ам бүлдээ ормоор байна гэсэн хүсэлтэй байгаа болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргасан...гэжээ.

 

Хариуцагч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... оны дугаар сарын -ны өдөр төрсөн. Тэр үед амьдрал хэцүү байсан учраас Солонгос явна гээд би хүүхдийг нь авч үлдсэн. Одоо хүртэл надаар овоглодог. Одоо ээж нь авна гэж байгаа учраас би өгье л гэж бодож байна...гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч У.*******д холбогдуулан Үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Л.******* нь оны дугаар сарын -ны өдөр хүү Энх-Эрдэнийг төрүүлсэн бөгөөд БНСУ-д олон жил амьдрахаар төлөвлөж явах болсон тул хүү Энх-Эрдэнийг өөрийн ээж болох Ц.*******д үрчлүүлэн үлдээжээ.

Нэхэмжлэгч Л.******* нь Монгол Улсдаа буцан ирж хүү тэй хамт амьдарч байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Г.Энх-Эрдэнийн эрүүл бойжиж байгаа өрхийн эмнэлгийн тодорхойлолт /ХХ-ийн 3 дугаар хуудас/,******* аймгийн ******* сумын засаг даргын оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №334 дугаартай тодорхойлолт /ХХ-ийн 04 дүгээр хуудас/, ******* аймгийн ******* сумын засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн №137 дугаартай Үрчлүүлэх тухай захирамж /ХХ-ийн 05 дугаар хуудас/, гэрч Н.Эрдэнэцэцэг, Б.Батчимэг,Г.Отгонсүрэн нарын тодорхойлолт /ХХ-ийн 06-08 дугаар хуудас/, Н.Эрдэнэцэцэг, Б.Батчимэг,Г.Отгонсүрэн нарын шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд үрчлүүлэгч Л.*******, үрчлэн авагч Ц.******* нарын хүсэлтийг харгалзан ******* аймгийн ******* сумын 2008 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн №137 дугаартай Үрчлүүлэх тухай захирамжтай үрчлэлтийг хүчингүйд тооцож, оны дугаар сарын -ны өдөр төрсөн хүү Энх-Эрдэнийг түүний төрсөн эх Л.Уянгын асрамжид шилжүүлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6 дэх хэсэг, Гэр бүлийн тухай 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт тус тус зааснаар оны дугаар сарын -ны өдөр төрсөн хүү Энх-Эрдэнийг Цэнд овогтой *******д үрчлүүлсэн ******* аймгийн ******* сумын засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №137 дугаартай Үрчлүүлэх тухай захирамжтай үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасны дагуу 2008 оны дугаар сарын -ны өдөр төрсөн хүү Энх-Эрдэнийг эх Л.Уянгын асрамжид шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Уянгын Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******ээс Улсын тэмдэгтийн хураамжид 700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.                                                          

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.