Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2022/00793

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

БА аймаг дахь сум дунын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: БА аймгийн О сумын 0 дүгээр багт оршин суух, Д овогт К*******ны Д;

Хариуцагч: БА аймгийн О сумын ... дүгээр багт оршин суудаг, Х овогт Ш*******ны А;

Хариуцагч: БА аймгийн О сумын 0 дугаар багт оршин суудаг, Х овогт ХиХ;

Нэхэмжлэлийн шаардлага: БА аймгийн О сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр “А” захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тус тус тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч К.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э (Улаанбаатар хотоос онлайнаар),

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч К.Д БА аймгийн О сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр “А” захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 11*******ний өдөр О сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр “А” захаас О сумын ... дүгээр багийн иргэн Ш.Ас*******ээс стандарт блокоор барьсан 54 м.кв барилгын материалын үйл ажиллагаа явуулж байсан дэлгүүрийг 14000000 төгрөгийг Ш.Ас*******ийн 5180315916 тоот данс руу шилжүүлэн худалдаж авсан. Уг дэлгүүрийг 2007*******2008 оны үед Ах захын захирал болох талийгаач О.Ш нь тус захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө дэлгүүр барьж болох талаар зөвшөөрсөн гэсэн тул Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 “бусдын өмчийн газар дээр барилга байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна” гэж заасны дагуу би уг газрыг эзэмших эрхтэй.

1.2.Анх уг үл хөдлөх хөрөнгийг О сумын 2 дугаар багийн иргэн Д.Б, Д.Д нар өөрийн хөрөнгөөр стандарт блокоор сэлбэгийн дэлгүүр барьж үйл ажиллагаа явуулж байгаад дэлгүүрийг Ш.Ас*******д 8000000 төгрөгөөр худалдсан. 2017 онд миний бие уг дэлгүүрийг Ш.Ас*******ээс 14000000 төгрөгөөр худалдаж авсан. Дэлгүүр анхнаасаа үл хөдлөхийн гэрчилгээгүй байсан. Ах захын захиргаа нь миний үл хөдлөх хөрөнгийг нураах, салгаж авах эрхгүй.

1.3.Мөн би 2020 онд О сумын 8 дугаар багийн иргэн Х.Хтаас “А” захад хүнд даацын сэлбэг зарж байсан 24 м.кв стандарт блокоор барьсан дэлгүүрийг  900000 төгрөгөөр худалдаж авсан. Уг 9000000 төгрөгийг дэлгүүрийн эзэн Х.Хтын хүсэлтийн дагуу Х.Хтын төрсөн ах болох Х.Акийн Хаан банкны 5006395778 тоот данс руу 9000000 төгрөгийг  2022 оны 03 дугаар сарын 18*******ны өдөр шилжүүлсэн. Дэлгүүрийг мөн адилхан 2007*******2008 оны үед Ах захын захирал байсан талийгаач О.Ш нь тус захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө барьж болох талаар зөвшөөрөхөд О сумын 8 дугаар багийн иргэн Б.Е нь өөрийн хөрөнгөөр үндсэн блокоор уг дэлгүүрийг барьж үйл ажиллагаа явуулсан. Б.Е нь О сумын 6 дугаар багийн иргэн Т.А үл хөдлөх дэлгүүрийг 3000000 төгрөгөөр үнэлэн худалдсан. Иргэн Т.А нь уг үл хөдлөх хөрөнгийг дугуй засвараар үйл ажиллагаа явуулж байгаад Х.Хтад 7500000 төгрөгөөр худалдсан. Х.Хт нь уг дэлгүүрийг хүнд даацын авто машины сэлбэгийн дэлгүүр болгож ажиллуулж байгаад 2020 онд дэлгүүрийг Д надад 9000000 төгрөгөөр худалдсан. Одоо хүртэл барилгын материалын дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байна.

1.4.Тухайн объектод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаагүй, захын захиргаанд газар ашигласны төлбөр гэж төлдөг. Гэтэл захын захиргааны зүгээс худалдаа үйлчилгээний орлого багассантай холбогдуулан түрээслэгч нарын барилга нураах, салгаж авахыг шаардсан нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд халдаж байна.

1.5.Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг дэлгүүрийн зориулалттайгаар ашиглаж байгаа ба газрын төлбөрийг эзэмшигчид нь төлж байгаа тул уг үл хөдлөх хөрөнгүүд нь газраас салгаж үл болох хөрөнгө байгаа. Мөн уг газрын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж байгаа боловч улсын бүртгэлд өөрийн нэр дээрээ бүртгүүлээгүй учраас зээлийн барьцаанд тавьж дэлгүүрт хөрөнгө оруулалт хийж өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна.

1.6.Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн аливаа үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах эрхтэй. Хөрөнгийг шударгаар олж авч байгаагийн нэг хэлбэр нь хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч ийн хувьд хариуцагч нараас хэлцлийн үндсэн дээр дэлгүүр худалдаж авсан үйл баримт байгаа. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж авах үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад тухайлан ач холбогдол өгөөгүй байсан боловч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахаар хөөцөлдөхөд тус хэлтсээс нэхэмжлэгч надад гэрчилгээ олгох боломжгүй гэсэн хариу өгсөн учраас шүүхэд хандаж байгаа.

1.7.Тухайн үл хөдлөх хөрөнгүүд миний хөрөнгө гэдэгт ямар нэгэн маргаан байхгүй. Тухайн хөрөнгүүдийн хувьд гуравдагч этгээдүүдийн зүгээс шаардлага гаргаагүй. “А” захтай байгуулсан гэрээний агуулгаас харахад тухайн захаас газар түрээсэлж ашиглаж байгаа учраас төлбөр төлж байгаа эсэх, эсхүл зах дотор үйл ажиллагаа явуулсны төлөө төлбөр төлж байгаа эсэх нь төдийлөн тодорхой биш ч гэсэн миний хувьд зах дотор худалдааны үйл ажиллагаа явуулсны төлөө төлбөр төлөхөөр тохиролцсон гэж үзэж байна.

1.8.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1*******т барилга байгууламж гэдгийг орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг ойлгоно гэж заасан. Хариуцагч нараас худалдаж авсан объектууд Иргэний хуулийн 84.3*******т заасан газраас салгаж үл болох хөрөнгө байгаа учраас иргэний өмчлөх эрхийг баталгаажуулж БА аймгийн О сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр “А” захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч Ш.Ас хариу тайлбартаа: Миний бие 2017 онд К.Дад 2017 онд 54 м.кв үл хөдлөх барилгын материалын дэлгүүрийг худалдсан нь үнэн. Тухайн үед тус дэлгүүрийг худалдан авахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, би зарахад уг дэлгүүрт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй  14000000 төгрөгөөр худалдсан. Газрын талд мэдэх юм байхгүй гэсэн байна.

3.Хариуцагч Х.Хт хариу тайлбартаа: Миний бие Ах захын нутаг дэвсгэрт байрлалтай дэлгүүрийг худалдаж аваад гэрээ хийхдээ тухайн үед захын үйл ажиллагааг хариуцаж байсан Сергей гэгч хүн дэлгүүрт ямар нэгэн гэрчилгээ өгөх боломжгүйг анхааруулж, гэрээний дэвтрээр л үйл ажиллагаа явуулна гэдгээ хэлж байсан. Миний бие тус дэлгүүрийн объектыг иргэн К.Дад зарахдаа Ах захыг хариуцсан хүнийг хэлснийг хэлж өгсөн. Захын захиргаа мөн адил хэлсэн байх гэсэн байна.  

4.Нэхэмжлэгчээс БА аймгийн О сумын 01*******р багт оршин суугч К.Д*******ын Ах ХХК*******тай байгуулсан гэрээ, худалдаа, үйлчилгээ явуулсны төлөө Ах захад төлсөн хураамжийн тооцоо, 2021 оны 01 дүгээр сарын 01*******ний өдрийн  Талбай түрээсний гэрээ, Захын хураамж төлсөн тухай 2022 оны тооцоо, К.Д*******ын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Барилгын материалаар ажиллуулж байсан дэлгүүрийн зургийг дотор талын зураг (Ш.Асээс худалдан авсан), өмнө хүнд даацын сэлбэгийн дэлгүүрээр ажиллуулж байсан дэлгүүрийн гадна талын зураг (Х.Хтаас худалдан авсан)  зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

5.Хариуцагч нараас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч К.Д БА аймгийн О сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр “А” захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тус тус тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар тухайн дэлгүүрийг худалдсан гэдгээ үгүйсгээгүй болно.  

Шүүх зохигчдын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие “А” захаас худалдаж авсан дэлгүүрийг 2007*******2008 оны үед тус захын захирал байсан талийгаач О.Ш нь энэ захад худалдаа наймаа эрхэлдэг иргэдэд өөрсдийн хөрөнгөөр үл хөдлөх хөрөнгө дэлгүүр барьж болох талаар зөвшөөрсөн гэсэн тул Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 “бусдын өмчийн газар дээр барилга байгууламж барих эрх олж авсан этгээд уг эрхээ гуравдагч этгээдэд өвлүүлэх, барьцаалах, худалдах болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхтэйгээр тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авна” гэж заасны дагуу би уг газрыг эзэмших эрхтэй. “А” захын захиргаа нь миний үл хөдлөх хөрөнгийг нураах, салгаж авах эрхгүй. Тухайн объектод үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаагүй, захын захиргаанд газар ашигласны төлбөр гэж төлдөг. Гэтэл захын захиргааны зүгээс худалдаа үйлчилгээний орлого багассантай холбогдуулан түрээслэгч нарын барилга нураах, салгаж авахыг шаардсан нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд халдаж байна. Тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмшиж байгаа боловч улсын бүртгэлд өөрийн нэр дээрээ бүртгүүлээгүй учраас зээлийн барьцаанд тавьж дэлгүүрт хөрөнгө оруулалт хийж өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Уг үл хөдлөх хөрөнгүүдийг худалдаж авах үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахад тухайлан ач холбогдол өгөөгүй байсан боловч цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой Улсын бүртгэлийн хэлтсээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авахаар хөөцөлдөхөд тус хэлтсээс нэхэмжлэгч надад гэрчилгээ олгох боломжгүй гэсэн хариу өгсөн учраас шүүхэд хандаж байгаа гэв. 

3.Хариуцагч Ш.Ас нэхэмжлэлийн шаардлагад дараах байдлаар хариу тайлбар гаргасан. Үүнд: Миний бие 2017 онд К.Дад 2017 онд 54 м.кв үл хөдлөх барилгын материалын дэлгүүрийг худалдсан нь үнэн. Тухайн үед тус дэлгүүрийг худалдан авахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, би зарахад уг дэлгүүрт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй 14000000 төгрөгөөр худалдсан. Газрын талд мэдэх юм байхгүй гэсэн байна.

4.Хариуцагч Х.Хт нэхэмжлэлийн шаардлагад дараах байдлаар хариу тайлбар гаргасан. Үүнд: Миний бие “А” захын нутаг дэвсгэрт байрлалтай дэлгүүрийг худалдаж аваад гэрээ хийхдээ тухайн үед захын үйл ажиллагааг хариуцаж байсан Сергей гэгч хүн дэлгүүрт ямар нэгэн гэрчилгээ өгөх боломжгүйг анхааруулж, гэрээний дэвтрээр л үйл ажиллагаа явуулна гэдгээ хэлж байсан. Миний бие тус дэлгүүрийн объектыг иргэн К.Дад зарахдаа Ах захыг хариуцсан хүнийг хэлснийг хэлж өгсөн. Захын захиргаа мөн адил хэлсэн байх гэсэн байна.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

3.1.Нэхэмжлэгч К.Д 2017 оны 4 дүгээр сарын 11*******ний өдөр О сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай “А” ХХК*******ийн эзэмшил газарт барьсан барилгын материалын 54 м.кв талбайтай дэлгүүрийг 14000000 төгрөгөөр хариуцагч Ш.Асээс, мөн “А” ХХК*******ийн эзэмшил газарт барьсан 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийг 9000000 төгрөгөөр 2020 онд Х.Хтаас тус тус худалдаж авсан нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон нэхэмжлэгчийн Хаан банкны Депозит дансны хуулгаар тус тус нотлогдож байна.

3.2.Иймд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1*******д зааснаар “А” ХХК*******ийн эзэмшил газарт барьсан барилгын материалын 54 м.кв талбайтай дэлгүүр болон 24 м.кв талбайтай сэлбэгийн дэлгүүрийг тус тус худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байна.

Энэ худалдах худалдан авах гэрээний талаар болон тухайн (дэлгүүрүүд) объектууд нь БА аймгийн О сумын төвд байрлах “А” ХХК*******ийн эзэмшил газарт баригдсан гэдэгт талууд маргаагүй.

3.3.Эдгээр объектууд нь анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй, үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгүй болох нь талуудын хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байгаа ба энэ нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1*******д “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ” гэж, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1*******д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болно” гэж заасныг талууд тус тус зөрчсөн байна.

3.4.”А” ХХК*******ийн эзэмшил газарт 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн барилга байгууламж барих эрхийг хэзээ хэн хэрхэн олж авсан нь тодорхой бус холбогдох нотлох баримт байхгүй тул Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1*******д зааснаар  тухайн газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсныг нотлох баримт байхгүй байна. Мөн Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.3*******д зааснаар барилга байгууламж барих эрх нь заавал тодорхой хугацаатай байхаар заасан ба энэ тухай нотлох баримт байхгүй байна. 

3.5.Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.13*******д “барилга байгууламж барих эрхийг улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан ба “А” ХХК*******ийн эзэмшил газарт 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүр барих эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэхийг нотлох баримт байхгүй байна.

3.6.Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.17*******д “Барилга байгууламж барих эрх үүсэх, уг эрхийг олж авахтай холбогдсон харилцаанд энэ хуульд заасан үл хөдлөх хөрөнгө олж авах журмын холбогдох хэсэг нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан байхад  нэхэмжлэгч, хариуцагч нар дээрх Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. 

3.7.Нэхэмжлэгч К.Д*******ын “А” ХХК*******ийн захиргаатай 2021 оны 01 дүгээр сарын 01*******ний өдөр байгуулсан “Талбайн түрээсийн гэрээ”*******ний зорилго нь энэхүү гэрээний 1.1*******д  зааснаар “...БА аймгийн О сумын төвд байрлах “А” захын эзэмшилд байгаа газрыг түр ашиглан явуулж байгаа түрээслэгч /нэг талаас К.Д/, нөгөө талаас түрээслүүлэгч /Ах ХХК/ нарын хооронд үүссэн харилцааг зохицуулна” гэсэн байна.

Үүгээр “А” ХХК нь үйлчилгээ явуулж байгаа түрээслэгч (нэхэмжлэгч К.Д)*******д  тодорхой хугацаатай газар түр ашиглах эрхийг тус гэрээгээр өгч, үйлчилгээ хийх боломжийг бүрдүүлсэн, мөн түр ашиглаж байгаа газрын эзэмших эрх нь “А” ХХК*******ийн мэдэлд байгаа учир ҮХЭХ*******ийн бүртгэлд бүртгүүлэх, банкны барьцаанд тавих эрхгүй ба тухайн байрыг зориулалтын дагуу ашиглаж үйлчилгээ явуулж, ашиг олох эрхтэй болох нь “Талбайн түрээсийн гэрээ”*******ний 2.1.2, 2.2.1, 2.2.3 дугаар заалтад тодорхой тусгасан байна.

Энэ “Талбайн түрээсний гэрээ”*******ний 4.1*******д  “тус гэрээ нь 2021 оны 01 дүгээр сарын 01*******ээс 2022 оны 01 дүгээр сарын 01*******ний хүртэл хүчинтэй ба цаашид тохиролцож сунгаж байна” гэж заасан ба гэрээний хугацаа 2022 оны 01 дүгээр сарын 01*******ний өдөр дууссан ба дараа нь хэрхэн сунгасан эсэх нь тодорхойгүй байна.

3.8.Иймд энэхүү “Талбайн түрээсний гэрээ” нь Иргэний хуулийн 150 дугаар зүйлийн 150.1*******д заасан бусдын өмчлөлийн газар дээр барилга байгууламж барих эрх олгосон гэрээ биш харин захын талбайн түрээсийн гэрээ болох нь түрээсийн гэрээний холбогдох заалтуудаар тодорхойлогдож байна.

3.8.Нэхэмжлэгч К.Д нь  “А” ХХК*******ийн эзэмшил газарт байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүр үйл ажиллагаагаа явуулж байгаа гэсэн ба харин “А” ХХК захиргааны зүгээс (түрээслэгч) нэхэмжлэгчийн дэлгүүрийн барилга нураах, салгаж авахыг шаардсан тухай холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

4.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1*******д “өмчлөгч нь хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”,

мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2*******т “Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасныг баримтлан  БА аймгийн О сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр “А” захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр нэхэмжлэгч К.Д*******ыг тус тус тогтоох үндэслэлгүй юм.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2*******д зааснаар нэхэмжлэгч К.Д*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (хорин нэгэн мянга гурван зуун тавин) төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1*******д заасныг тус тус баримтлан БА аймгийн О сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр “А” ХХК*******ийн захад байрлах 54 м.кв хэмжээтэй барилгын материалын дэлгүүр болон 24 м.кв сэлбэгийн дэлгүүрийн өмчлөгчөөр тус тус тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч Д овогт К*******ны Д*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч К.Д*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянган хоёр зуун) төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор БА аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.