Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 94

 

2017       08           07                                        94

  MОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Хэргийн индекс: 180/2017/0094/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, шүүгч Д.Сугар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга             Н.Энхзул,

Улсын яллагч    Т.Баярмаа,

Насанд хүрээгүй 

хохирогчийн хууль 

ёсны төлөөлөгч  С.Мөнхсаруул,  

Иргэдийн төлөөлөгч  Н.Соёлмаа,

Хохирогчийн өмгөөлөгч    Л.Цогзолмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч  Г.Баярсайхан, С.Нарангэрэл,

Шүүгдэгч  Д.Мөнхтөр нарыг  оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дашдондогийн Мөнхтөрд холбогдох эрүүгийн 201723000034 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1985 оны 06 сарын 24-ний өдөр төрсөн, 32 настай,эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Малчны хороололд амьдардаг, улсаас авсан гавъяа шагнал үгүй, Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 5 хоногийн баривчлах ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлж 2009 оны 07 сарын 22-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 8 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан Мэргэн овгийн Дашдондогийн Мөнхтөр РД:/СР:85062413/ 

                                                                                                                  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Мөнхтөр нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Малчны хороололд 2015 оны 02 дугаар сар, 03 дугаар сар, 4 дүгээр сар, 7 дугаар саруудад бага насны хүүхэд болох Э.Мөнхболорыг удаа дараа хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Мөнхтөр нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Малчны хороололд 2015 оны 2, 3, 4, 7 дугаар саруудад бага насны хүүхэд болох Э.Мөнхболорыг удаа дараа хүч хэрэглэн хүчиндсэн болох нь:  

Насанд хүрээгүй хохирогч Э.Мөнхболорын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын сургуульд сурдаг. Намайг 3-н настай байхад манай ээж Саранцэцэг төрөхийн хүндрэлээс болж нас барсан. Харин манай аав Эрдэнэхуяг 2015 оны эхээр ясны хорт хавдрын улмаас нас барж бүтэн өнчин болсон.Тэгээд би аавынхаа ажил явдлыг дууссаны дараа аавынхаа ээж буюу эмээтэйгээ мөн Мөнхтөр гээд аавынхаа төрсөн дүү нарын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд суух болсон юм. Тэгээд 2015 оны цагаан сарын битүүны өмнөх өдөр би авга эгч Эрдэнэчимэгийн гэрт байж байхад манай авга эгч Улаанбаатар хот руу цагаан сар гаргахаар болоод би эмээгийндээ очсон юм. Тухайн үед манай эмээ Улаанбаатар хот руу эмчилгээнд явчихсан байсан бөгөөд би Мөнхтөр ахтай хонохоор болоод байсан. Тэгээд Мөнхтөр ах шагай харвана гээд гэрээсээ гарч яваад ойролцоогоор шөнийн 03 цагийн үед Мөнхтөр ах гэртээ орж ирсэн. Би тухайн үед орон дотроо хөнжлөө нөмрөөд дээгүүрээ цагаан майктай доогуураа ноосон өмд,түрсиктэй унтаж байсан. Гэтэл Мөнхтөр ах шууд миний хөнжил рүү орж ирэхээр нь би айгаад хашгирах гэхэд  Мөнхтөр ах миний амыг гараараа таглаж, хоолой бага зэрэг боосон, тэгээд миний ноосон өмд болон түрсикийг маань тайлаад миний дээр гарч намайг хүчиндэж эхэлсэн. Тэр үед миний хэвлийн доод хэсгээр маш их өвдөж доошоо цус алдаж байсан. Тэгээд Мөнхтөр ах надад хандан чамайг хүнд хэлбэл хутга шаагаад алчихна шүү. Хүчиндэж байна гэж битгий ойлгоорой. Чи 12 настай болохоор чамд энэ зүйл тохиолдоно гэж ярьж байсан. Тэгээд Мөнхтөр ах намайг хамгийн анх хүчиндсэн юм. Дараа нь гэвэл 2015 оны 3 дугаар сарын сүүлчээр шиг санаж байна. Яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна эмээ надад хандан жалганы хойно байгаа үхрээ аваад ир гээд намайг явуулах гэхэд Мөнхтөр ах эмээ бид хоёрт хандан би шагай руу явах гэж байна хүргээд өгье гээд намайг мотоциклдоо суулгаад явсан юм.Тэгээд Мөнхтөр ах жалган дотор ороод мотоциклио зогсоочихсон.Тэгэхээр нь би тухайн үед айгаад мотоциклиос буух гэтэл буулгахгүй байсан.Тэгээд надад хандан тэртээдийн явдалд айгаагүй биз дээ гээд байсан. Би тухайн үед дээгүүрээ куртиктэй, догуураа ноосон өмдтэй байсан. Тэгээд Мөнхтөр ах намайг хойш татаж мотоцикл дээрээ арагш харуулж хэвтүүлээд өмд түрсикийг маань тайлаад намайг орилох гэхэд миний амыг гараараа таглаад намайг хүчирхийлж эхэлсэн. Тэр үед өмнөхөсөө ч илүү маш их өвдөж байсан. Тэгээд дараа нь Мөнхтөр ах надад хандан хүнд хэлэхгүй шүү гэж хэлж байсан. Тэр үед би мөн л цус алдсан миний нурууны доод хавьцаа, хэвлийн ойролцоогоор өвдөөд байсан. Тэгээд дараа нь 2015 оны 04 сарын сүүлээр шиг санаж байна. Яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна би тугалаа хаших гээд гэрээсээ гарч тугалаа хашчихаад гэрийнхээ том хашааруу орох гэтэл Мөнхтөр ах уг хашааны хажууд зогсож байсан. Тэгэхээр нь би тухайн үед сандраад эмээ гэж орилоод Мөнхтөр ахын хажуугаар зугтах гэтэл Мөнхтөр ах намайг барьж аваад гичий минь амаа хамхи, алаад хаячихна шүү гэсэн. Тухайн үед манай гэрийн хажууд илүү гэр маань бариатай байсан бөгөөд уг гэр лүү Мөнхтөр ах чирээд орсон.Тэгээд Мөнхтөр миний өмдийг маань тайлах гэж оролдоход би эсэргүүцсэн. Тэгэхэд Мөнхтөр дуугүй бай, чамайг эсэргүүцэхгүй бол чамд 5000 төгрөг өгнө шүү гээд байсан. Тэгэхээр нь би  эсэргүүцсэн. Тэгтэл шууд миний өмдийг тайлаад намайг хүчиндсэн.Тэр үед миний нурууны доод хавиар их өвдөж байсан. Гэхдээ цус гараагүй.Тэгээд Мөнхтөр ах надад хандан чи эмээдээ Ганаа ахынх руу орсон гэж хэлээрэй гээд байсан... Тэгээд дараа нь 2015 оны 07 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна.Тухайн үед манай тугал алга болоод манай эмээ тугалаа хайхаар явсан юм. Тухайн үед би гэртээ Дашиймаа эгч болон Мөнхтөр ах нартай үлдсэн юм.Тэгээд байж байтал Мөнхтөр ах намайг дуудаж гадаа гаргаад надад хандан шагайн хашлагаа нэг хуурайтай өгөөд энийг үр гэсэн.Тэгэхээр нь би уг хашлагыг үрж байтал Мөнхтөр ах тамхиа татаж байснаа намайг шууд түлхэж өөрийн микро автомашиныхаа заал руу оруулаад хаалгаа хаасан.Би тухайн үед маш их айж байсан.Тэгээд Мөнхтөр ах надад зүгээр гадаа халуун байна гэх зэрэг зүйл ярьж байснаа шууд намайг түлхэж хэвтүүлсэн. Тэгээд Мөнхтөр ах шууд миний өмдийг тайлаад намайг эсэргүүцэхэд надад хандан ах нь чамайг яах ч үгүй гэснээ ам таглаад миний дээр гараад намайг хүчирхийлсэн.Тухайн үед Мөнхтөр ах микро дотроо унтаж амардаг байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-10 тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхсаруулын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би 2017 оны 01 сарын 30 өдөр аймгийн төв дээр ирээд өөрийн эх нэгтэй эцэг ондоотой дүү болох Мөнхболор, Мөнхболорын сурч байгаа сургуулийнх нь нийгмийн ажилтан Уранбилэг, Бэрцэцэг нартай уулзаж ярилцахад миний дүү Мөнхболорыг талийгаач аавынх нь төрсөн дүү Мөнхтөр гэх залуу удаа дараалан хүч хэрэглэн хүчиндсэн байсан. Миний хувьд маш их гомдолтой байна... 2017 оны 01 сарын 29,30-ний өдрийн хавьцаа надтай сургуулийн сургалтын менежер гээд Бэрцэцэг гэдэг хүн Мөнхболорын төрсөн эгч нь чамтай яаралтай ярих зүйл байна. Яаралтай ирээч гэсэн ингээд би сургууль дээр нь болсон явдлын талаар мэдсэн. Миний дүүгийн сэтгэл санаа маш их өөрчлөгдсөн байна. Одоог болтол бид нартай зүгээр хүүхэд шиг ярьж чадахгүй байна. Сэтгэл санааны хохирол барагдуулах,  маш их гомдолтой байгаа. ... Яг тэд гэж бодож нэхсэн зүйлгүй байна. Дүүд маань тэжээгчээ алдасны тэтгэмж гэж өгдөг юм билээ. Тэрийг нь өөрийг нь авдаг болгомоор байна. ... Зан харилцаанд өөрчлөлт орсон байна. Гомдомтой дуу муутай болсон. Хүн юм асуухад нэг хоёр үгээр л хариулдаг. Бүрэг ичэмхий болсон. ... Сэтгэл заслын эмчилгээ гэж байдаг байх. Тэрэнд дүүгээ хамруулмаар байна. Эргэн тойрондоо чөлөөтэй өөрийгөө илэрхийлдэг болгомоор байна. Багадаа маш сэргэлэн цовоо хүүхэд байсан. Сэтгэл зүйн эмчид хандмаар байна. ... 2015 оны 04 сард над руу ярьж байсан. Эгчээ та намайг аваач гэж хэлж байсан. Тухайн үед би ийм зүйл болж байгаа байх гэж бодоогүй учраас яагаад байна гэж асуухад эмээг байхгүйд надад хэцүү байна гэсэн. Тэгээд би эмээ рүү нь залгахад сувилал явж байна гэсэн байх. Тэгэхээр нь дүүгээ би авъя хэцүү байх шиг байна гэж хэлэхэд эмээ нь дэмий юм донгосоод бай байх ёстой газраа байгаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

 

Гэрч Г.Цэрэнчимэдийн мөрдөн байцаалтад өгсөн:  “... Би  10-н хүүхэдтэй бөгөөд миний том хүү болох Эрдэнэхуяг 2015 оны эхээр ясны хорт хавдраар нас барж би хүүгийнхээ охин болох Мөнхболорыг өөр дээрээ авсан юм. Мөнхболорыг ээж нь дүүг нь төрүүлэх гэж байгаад төрөхийн хүндрэлээс болж нилээн хэдэн жилийн өмнө нас барсан. Мөнхтөр нь Мөнхболорыг хүч хэрэглэн хүчиндсэн талаар хэлж мэдэхгүй байна. 2015 оны өвөл шиг санаж байна Мөнхболор надад хандаж Мөнхтөр ах намайг хүчиндсэн, намайг оролдоод байна гэж хэлж байсан. Мөн би Мөнхтөрийг арайч талийгаач төрсөн ахынхаа охиныг хүчиндэхгүй байх гэж бодсон юм..”гэсэн мэдүүлэг \хх-ийн  93-94 тал\

Гэрч Э.Уранбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуульд нийгмийн ажилтан хийдэг. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын эхээр намайг сургууль дээрээ байж байхад манай сургуулийн 7А ангийн багш Энх-өлзий надтай ирж уулзаад манай ангийн сурагч Мөнболор надад талийгаач аавынхаа төрсөн дүү Мөнхтөр гэх хүнд удаа дараа хүчиндүүлж байсан болохоо хэллээ гэсэн юм ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17тал/

Гэрч Т.Бэрцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай сумын хүүхэд хамгаалалын хамтарсан баг хуралдаад Мөнхболорын асуудлыг өмнө авч хэлэлцсэн байсан. Тэгээд би уг хамтарсан багийн хуралдаа сууснаар Мөнхболор гэх хүүхэд нь аавынхаа төрсөн дүү болох Мөнхтөр гэх ахдаа удаа дараа хүчиндүүлж байсан болох  талаар нь дуулж мэдсэн. Тэгээд манай хамтарсан багийн гишүүд Мөнхболорын яриад байгаа зүйлийн үнэн зөв эсэхийг тогтооё гээд эмнэлэгийн байгууллагаар явж Мөнхболорыг үзүүлэхэд охин хальс нь аль хэдийн урагдачихсан, насанд хүрсэн хүнийх шиг болчихсон байна гэж эмнэлэгийн байгууллагаас хэлсэн. Бидний зүгээс Мөнхболорын эмээ, тэр Мөнхтөр гэх ах зэрэгт хэлэлгүй аймаг дээр авчирсан нь Мөнхболорын аюулгүй байдлын үүднээс байгаа юм ...” гэсэн мэдүүлэг \хх-ийн 18-19 тал\

Гэрч У.Энх-Өлзийгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Мөнхболор нэг л биш байгаа юм байна уулзаж ярилцах хэрэгтэй гэж бодоод Мөнхболортой тулж ганцаарчилан уулзаж ярилцаж юу болоод байгаа талаар асууж тодруулахад Мөнхболор уйлаад надад хандан багшаа манай талийгаач аавын маань төрсөн дүү болох Мөнхтөр нь намайг 2015 оны цагаан сарын битүүны өдөр буюу тоос гөвдөг өдөр хүчиндсэн гэж хэлж ярьсан юм.Тэгэхээр нь би энэ чинь юу болж байна аа гэж бодоод сургуулынхаа захиргаанд танилцуулсан. Мөн би Мөнхболорын эмээ болох Цэрэнчимэд гуайд хандан танай хүү Мөнхтөр чинь Мөнхболорыг хүчиндсэн байна гэхэд Цэрэнчимэд эгч харин тиймээ гэж хэлж ярьж байсан өөр зүйл хэлээгүй,тэгэхээр нь би Эрдэнэчимэг гээд Мөнхболорын талийгаач аавынх нь төрсөн дүүтэй нь уулзаж энэ асуудлын талаар ярихад Мөнхтөрийгөө өмөөрөөд байсан.Тэгээд би Эрдэнчимэгт хандан чи Мөнхболорыг өөр дээрээ авчихаач гэхэд миний үгийг тоохгүй авахгүй байсан ...” гэсэн мэдүүлэг \ хх-ийн 32-33 тал\                                                                                                  

Гэрч Д.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би тухайн үед болсон асуудлын талаар сонсоод за арайчд ээ гэж бодоод үнэндээ итгэж чадаагүй...” гэсэн мэдүүлэг \хх-ийн 30 тал\

Гэрч Ш.Хонгорзулын мөрдөн байцаалтад өгсөн: “...Мөнхболор нь манай найз байгаа юм. Мөнхболор манай гэрт 2015 оны өвөл нэг удаа хонож байсан. Мөнхболор бид хоёрын гэр манай хажуу хашаанд байсан учраас нэг шөнө уйлчихсан орж ирсэн. Мөнхболорт найз залуу байхгүй...” гэсэн мэдүүлэг \хх-ийн 161-162 тал\

Шүүгдэгч Д.Мөнхтөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хохирогч нь намайг өөрийгөө 2015 оны цагаан сарын битүүний урьд шөнө нь хүчиндсэн гэсэн мэдүүлэг өгсөн байна. Манай ээжийг тухайн үед Улаанбаатар явсан гэж хэлсэн байсан. Энэ нь худлаа тухайн үед сар шинэ болох гэж байхад настай хүн ийш тийшээ явна гэж байхгүй. Сүүлд нь 3 сард үхэрт яваад ирэхдээ хүчиндсэн гэж байна. Манай тэнд ямар нэгэн жалга байхгүй. Манай үхэр бэлчсэн газарт модны хөрөө рам байдаг. Хажууханд нь Улаанбаатар явдаг зам байдаг. Тийм байхад өдөр хүн хүчиндээд зогсож байна гэж худлаа. Мөн намайг илүү гэрт оруулж хүчиндсэн гэж байна. Манайх 2001 оноос хойш сумын төвд амьдарч байгаа. Манайд илүү гэр байхгүй. Ахыг нас бардаг жил айлаас гуйж илүү гэр авч байсан. 7 сард намайг машинд оруулж хүчиндсэн гэсэн байсан. Тэр өдөр манай тугал алга болоогүй ээж тугалын хашаанаас тугалаа гаргаж байсан. Ээжийг гарахад хохирогч Мөнхболор, Дашиймаа хоёр гэрт хэвтэж байсан. Ээжийг эргээд орж ирэхэд нь хэвтэж байхаар нь Мөнхболорыг босгож хог шороогоо шүүрд гэж босгож байсан. Мөнхболор нь ямар ч үндэслэлгүй намайг гүтгэж байна. ... Би ээжийн мөнгө төгрөгийг нь хулгайлахаар загнадаг юм. Тэрэнд л надад уурлаж ийм зүйл ярьж байгаа байх гэсэн мэдүүлэг .

Шинжээчийн дүгнэлт: 2017.02.10 № 01 1.Э.Мөнхболорын биед механик гэмтэл тогтоогдсонгүй. 2. Э.Мөнхболорын биед гэмтэл тогтоогдоогүй тул ямар үйлчлэлээр үүссэнийг тогтоох шаардлагагүй. 3. Э.Мөнхболорын биед гэмтэл тогтоогдоогүй тул гэмтлийн зэргийг тогтоох шаардлагагүй. 4. Э.Мөнхболорын охин хальс гь хуучин урагдалтай, үтрээний орох хэсэгт 4-7 цагийн байрлалд хуучин урагдсан сорвитой. 5. Э.Мөнхболор нь бэлгийн замын халдварт өвчингүй. 6. Э.Мөнхболорт бэлгийн замын халдварт өвчин тогтоогдоогүй. 7. Э.Мөнхболор нь бэлгийн замын бойжилт олоогүй бага насны хүүхэд болно. 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 тал/ 

Шийтгэх тогтоолын хуулбарууд  /хх-ийн 94-95, 175-180 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Д.Мөнхтөрийн бага насны хүүхэд болох Э.Мөнхболорыг удаа дараа хүч хэрэглэн хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна. 

Дээрх үйлдэл нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд, доод хэмжээ багассан байх тул уг хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Мөнхболор,  гэрч, нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр няцаагдаж байна. 

Иймд шүүгдэгч Д.Мөнхтөр нь бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхсаруул нь өмгөөллийн хөлс 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч энэ зардал нь гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй хохирол, зардал биш сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулан хууль зүйн туслалцаа авахаар төлсөн хөлс байх тул шүүгдэгчээр төлүүлэх үндэслэлгүй байна. Харин бусад хохирол зардалд холбогдох нотлох баримтуудаа хэрэгт хавсаргаагүй байх тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна. Иймд хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал, хохиролтой холбоотой баримтуудаа бүрэн бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулж, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан оногдвол зохих хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ

 

1. Шүүгдэгч Дашдондогийн Мөнхтөрийг бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Д.Мөнхтөрийг Хэнтий аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон өөрчилсүгэй. 

 

3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхтөрийг 20 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. 

 

4. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхтөрд оногдуулсан 20 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхтөрийн цагдан хоригдсон 186 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй ба шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Мөнхсаруулын нэхэмжилсэн өмгөөллийн хөлс болох 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол зардлаа нотлох баримтаа бүрэн бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

 

8. Шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Мөнхтөрд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

              

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ц.МӨНХТУЛГА

 

                      ШҮҮГЧИД                            Д.ГАНЗОРИГ

 

         Д.СУГАР