| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2025/0020/Э/ |
| Дугаар | 2025/ШЦТ/1613 |
| Огноо | 2025-06-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.3., |
| Улсын яллагч | Н.Түвшинбаяр |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1613
2025 06 16 2025/ШЦТ/1613
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Н.Түвшинбаяр,
шүүгдэгч Ц.Э, Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхбат,
шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч А.Анар, С.Төгс,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэжаргал, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, Б.Наранцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ц Э,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д М, Э овогт Д Б нарт холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ........... оны .........дугаар сарын .........-ны өдөр Орхон аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, ...................., ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт .................................., урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Х овогт Ц Э /регистрийн дугаар ................../,
2. Монгол Улсын иргэн, ....... оны ....... дүгээр сарын .........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар ........................гэх, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Б овогт Д М /регистрийн дугаар ................................./,
3. Монгол Улсын иргэн, .......... оны .......... дүгээр сарын ...........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, ......................................, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ..................., урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Э овогт Д Б /регистрийн дугаар ............................./,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц.Э нь үргэлжилсэн үйлдлээр “.......................................үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй цахим арилжаанаас 00 төгрөгийн захиалга өгч ITH/BTC буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 371 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Хаан банкны ............., ...................... тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “...................” ХХК-д 51,488,521,53 буюу их хэмжээний хохирол учруулсан ...” гэмт хэргийг,
Шүүгдэгч Д.М нь үргэлжилсэн үйлдлээр “.............................-ний албан ёсны цахим бирж болох trade.mn-ийн системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй цахим арилжаанаас 00 төгрөгийн захиалга өгч ITH/BTC буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 342 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Голомт банкны .................... тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “..................... ХХК-д 39.301.641.13 төгрөг буюу бага хэмжээнээс дээш төгрөгний хохирол учруулсан ...” гэмт хэргийг,
Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр “.......................-ний албан ёсны цахим бирж болох trade.mn-ийн системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй арилжаанаас 00 төгрөгийн захиалга өгч ITH/BTC буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд нийт 336 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Хаан банкны .................., .................... тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “..............” ХХК-д 31,128,603.38 төгрөг буюу бага хэмжээнээс дээш төгрөгний хохирол учруулсан...” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 435 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг судалсан бөгөөд,
Улсын яллагчаас “Шүүгдэгч нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 435 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг;
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбатаас: “Хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс шинжээчийн мэдүүлэг болон Авера Аудит ХХК-ний шинжээчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судалъя гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэгээс: “... Т.Эрдэнэбат өмгөөлөгчтэй байр суурь нэг байгаа ...” гэв.
Шүүгдэгч Ц.Э, Д.Б нарын өмгөөлөгч Б.Энхбатаас: “Шүүгдэгч Ц.Э, Д.Б тэдгээрийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгч нарыг цагаатгах байр суурьтай оролцож, 1 дүгээр хавтаст хэргээс хавтаст хэргийн 24 дүгээр тал, хавтаст хэргийн 158 дугаар тал, хавтаст хэргийн 172-173 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 33 дугаар тал, хавтаст хэргийн 35 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 2-3 дугаар тал, 4 дүгээр хавтаст хэргийн 5-7 дугаар тал, 4 дүгээр хавтаст хэргийн 193-195 дугаар тал, 4 дүгээр хавтаст хэргийн 198-200 дугаар тал, 4 дүгээр хавтаст хэргийн 214 дүгээр тал, зэрэг нотлох баримтыг шинжлэн судалж оролцоно” гэсэн бол,
Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч А.Анараас: “Өөрийн үйлчлүүлэгчийг цагаатгах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дугаар тал, 1 дүгээр хавтаст хэргийн 140 дүгээр тал, 1 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар тал, 1 дүгээр хавтаст хэргийн 165 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 25 дугаар тал зэргийг шинжлэн судлана” гэв.
Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч С.Төгсөөс: “... А.Анар өмгөөлөгчтэй байр суурь нэг байгаа...” гэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Э нь үргэлжилсэн үйлдлээр “..........................” ХХК-ний албан ёсны цахим бирж болох trade.mn-ийн системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй цахим арилжаанаас 00 төгрөгийн захиалга өгч ITH/BTC буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 371 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Хаан банкны ........................., ...................... тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “Дижитал Эксченж Монголиа” ХХК-д 51,488,521,53 буюу их хэмжээний хохирол учруулсан ...” гэмт хэргийг,
Шүүгдэгч Д.М нь үргэлжилсэн үйлдлээр “.........................системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй цахим арилжаанаас 00 төгрөгийн захиалга өгч ITH/BTC буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 342 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Голомт банкны ............... тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “Дижитал Эксченж Монголиа” ХХК-д 39.301.641.13 төгрөг буюу бага хэмжээнээс дээш төгрөгний хохирол учруулсан ...” гэмт хэргийг,
Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр “.......................... албан ёсны цахим бирж болох trade.mn-ийн системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй арилжаанаас 00 төгрөгийн захиалга өгч ITH/BTC буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд нийт 336 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Хаан банкны ................, .................... тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “.......................” ХХК-д 31,128,603.38 төгрөг буюу бага хэмжээнээс дээш төгрөгний хохирол учруулсан...” гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.
Шүүгдэгч Д.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ ... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.
Шүүгдэгч Д.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэв.
“Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Дэлхийд критто валют үндсэн хоёр төрөлтэй байдаг. Төвлөрсөн болон төвлөрсөн бус гэсэн төрөлтэй байдаг. Төвлөрсөн бирж нь харилцагчийг таньж мэддэг. Төвлөрсөн биш бирж нь харилцагчийг таньдаггүй данс хооронд явагддаг арилжаа байгаа. Төвлөрсөн бирж зөвхөн хоёр харилцагчийн хооронд явагддаггүй. Бүх оролцогчийн валют нэг дансанд төвлөрөөд харилцагч хоорондоо арилжаа хийдэг. Жишээ авахад хаан банкны хувьд мөнгөтэй хүн арилжаа хийж болдог. Мөнгөгүй байвал гүйлгээ хийгддэггүй. Энэ процесстой адилхан критто валют дээр 0 төгрөг үлдэгдэлтэй байж нөгөө хүнтэй арилжаа хийх боломжгүй. 0 төгрөгтэй хүнийг системээс шалгаад та үйлдэл хийх боломжгүй гэсэн хариуг өгдөг. Энэ хүмүүсийн хувьд байхгүй хөрөнгийг арилжаагаар зарсан байгаа. Шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхээр буцаахад энэ арилжаанд оролцсон гол 7 хүнээс мэдүүлэг авсан гэж ойлгосон. Энэ 7 хүний хувьд нийт арилжааны 99 хувийн эзэлж байгаа. Эдгээр хүмүүс энэ арилжааны талаар мэдээлэл аваагүй. Яагаад гэвэл энэ хүмүүс өөрсдийн буруутай үйлдлээс болж алдаатай биржийн харилцаанд оролцоогүй. Тийм учраас манай зүгээс та нар хохирсон байна гэж мэдээлэл өгөөгүй. Яагаад өгөөгүй вэ гэхээр нэг төвлөрсөн дансаар гүйлгээ хийдэг байсан. Шүүгдэгч нарын хувьд 0 төгрөгөөр худалдаа хийж бодитой биш хөрөнгийг бодитой болгож авч байсан. Тухай бүрд хийсэн арилжаанаас харилцагч нар критто валют аваад бусдад эргэж шилжүүлэх зарах эрх нь чөлөөтэй явсан. Алдаатай харилцаанд оролцсон боловч энэ харилцаанаас эдгээр хүмүүс нь хохироогүй байгаа ...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х өгсөн “...2019 оны 12 дугаар 22-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Ц.Э, Д.М, Д.Б нар нь гар утасны аппликэйшн ашиглаж нийтдээ 121.818.187 төгрөгийн хохирол учруулсан. Эдгээр хүмүүс нь манай биржийн дансанд хангалттай хэмжээний орлого хийгээгүй атлаа дээрх хэмжээний арилжааг хийж өөрийн банкны данснууд руу дээрх мөнгийг зарлагаар шилжүүлж авсан. Өөрөөр хэлбэл Ц.Э нь нийт 1.213.000 төгрөгтэй тэнцэх орлого, Д.М нь 1.619 төгрөгтэй тэнцэх орлого, Д.Б нь 35.122 төгрөгтэй тэнцэх орлого тус тус хийсэн. Ингэхдээ эйтирумийг биткойноор авах хослолын арилжааг өдөр бүр тогтмол хийсэн. Тухайн хүмүүс нь биткойн байхгүй байж эйтирумийг худалдаж авсан. Энэ үйлдлийг хийхдээ гар утасны аппликэйшн ашиглаж арилжааны цонх уншиж байх хугацаанд зориудаар олон удаа товшиж өөрөөсөө хасагдах дүнг 0 болгосон. Өөрөөр хэлбэл өөрийнх нь мөнгөнөөс хасагдахгүй мөртлөө эйтирум криптовальюттай болсон. Үүнийгээ манай эйтирум төгрөгөөр зарах хослол дээр зарж, олсон мөнгөө өөрийн банкны данс руу төгрөг болгон шилжүүлж байсан. Энэ үедээ манай байгууллагын хяналтын системд мэдэгдэхгүйн тулд автомат зарлагын дээд хэмжээнээс бага дүнгээр удаа дараа оруулан зарлагын гүйлгээ хийж байсан. Ингэснээр тухайн гурван хүмүүс нийтдээ 121.818.187 төгрөгийг 237 удаагийн зарлагын гүйлгээгээр өөрийн дансандаа авсан. Манай байгууллагад бүртгүүлж данс нээхийн тулд 4 төрлийн баталгаажуулалтыг хийж дууссаны дараа хэрэглэгч болдог. Нэгдүгээрт нь манай www.trade.mn сайтын бүртгүүлэх хэсэгт өөрийн цахим шууданг бүртгүүлнэ үүний дагуу манай системээс баталгаажуулах холбоос явуулдаг. Ингээд хэрэглэгч тухайн холбоос дээр дарснаар цахим шуудан баталгаажна. Хоёрдугаарт тухайн хэрэглэгч нь гар утасны дугаараа бүртгүүлэх ба үүний дараа системээс 6 оронтой нууц үг ирнэ үүнийг бүртгүүлж баталгаажуулна. Гуравдугаарт иргэний үнэмлэхийн нүүр болон арын зургийг файл хэлбэрээр мөн тухайн хэрэглэгч өөрийгөө иргэний үнэмлэх, гарын үсэг, он, cap, трэйд.мн гэсэн бичиглэлтэй зургаа дарж илгээнэ Дөрөвдүгээрт тухайн хүн өөрийн нэр дээр бүртгэлтэй банкны дансаа илгээх ба системээс тухайн данс руу 1 төгрөгийн гүйлгээ хийх ба утга дээр нь 6 оронтой код явуулдаг ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн хэргийн 133-137 дугаар тал/,
Гэрч Б.М: “...2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Трэйнд.мн арилжааны системд хяналт шалгалт хийсэн. Тухайн хяналтаар банк, веб сайт системүүдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан бөгөөд харин арилжааны системийн гар утасны апикэйшинд захиалга өгөх хэсэгт “хэрэглэгчээс суутгах дүнг "0"- р илгээх алдаа байсныг олж илрүүлсэн. Тодруулбал хэрэглэгчээс суутгах дүнг нэгжийн үнийг үржих нь тоо, хэмжээ тэнцүү суутгах дүн гэсэн дүрмийн дагуу ажилладаг. Энэ дүрмийг төв сервер дээрээс хэрэглэгчийн гар утас руу илгээдэг ийм үндсэн зарчмаар ажилладаг. Гэтэл Трэйнд.мн арилжааны системийн харилцагч нараас гар утасны программаар дамжуулан нөхцөл шалгах үйл явцыг /дээрх дүрмийг/ зориудаар зогсоож хэрэглэгчээс суутгах дүнг “0”-р илгээж 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хооронд нийт 5133 удаагийн үйлдлээр манай системээс их хэмжээний мөнгөн хохирол учруулсан байсныг шалгалтаар олж тогтоож цагдаагийн байгууллагад энэ асуудлыг шалгуулахаар хандсан... Манай компаний төв сервер нь Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айтүүлс” ХК-ны байранд байрлаж байгаа ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дүгээр тал/,
Гэрч Б.Б: “...”Дижитал эксчэйнж” ХХК-нд 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл системийн аюулгүй байдлын инженерээр ажиллаж байсан. Системийн аюулгүй байдлын инженер нь гаднаас ирүүлж байгаа халдлагыг зогсоох урьдчилан сэргийлэх Үүрэг, үүнээс гадна системийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах Үүрэгтэй ажилладаг. “Дижитали эксчэйнж Монголиа” ХХК 2017 онд үүсгэн байгуулагдсан. Кривтовальютын арилжааны системийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна, Энэ юу гэсэн үг гэхээр Кривтовальютын манай “Дижитали эксчэйнж Монголиа” ХХК-ны веб хуудас болон мобиал апликейшн ашиглаж арилжаагаа хийдэг. Тухайн арилжааны шимтгэлээс манай компани нь ашиг олдог байгаа ... Манай компанийн программын алдааг ашиглаад хэсэг хүмүүс нь манай компаниас их хэмжээний мөнгө авсан ...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 158 дугаар тал/,
trade.mn гэсэн сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /3 хавтаст хэргийн 16-18 дугаар тал/,
Авера Аудит ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт /4 хавтаст хэргийн 214-248 дугаар тал/,
Дижитал эксчэйнж монголиа ХХК-ний орлого, зарлага хийхэд баримтлах бодлого, түүний хавсралтаар гаргасан мөнгөн гүйлгээний баримт /3 дугаар хавтаст хэргийн 54-64 дүгээр тал/,
Авера аудит ХХК-ний шинжээч У.Б мэдүүлэг /5 хавтаст хэргийн 169-171 дүгээр тал/,
Шүүгдэгч Ц.Эы “...Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татсаныг зөвшөөрч байна. ...тухайн үедээ койнын арилжаа хийгээд өөртөө койн олборлоод байна гэж ойлгож байсан. Тэгэж байтал трейд.мн-ээс 2019 оны 11 сард билүү дээ нэг хүн холбогдоод “манай апп алдаатай байсан бөгөөд та түүнийг ашиглаад буруу гүйлгээ хийсэн байна. Та яаралтай ирж уулзаад хохирлоо барагдуул гэж хэлсэн. Тэр үед нь би “Би ямар буруутай юм хийсэн юм” гэхэд “манай апп алдаатай байсан байна” та тэрийг ашигласан байна” гэж хэлсэн. Тэгээд би дахин холбогдоогүй. Тэгэж байгаад 2019 оны 12 сарын дундуур намайг цагдаагаас дуудаж байна гэхээр нь би эрүүгийн цагдаагийн алба гэх газар Булганхангай гэж хүн дээр очиж мэдүүлгээ өгсөн. Тухайн үед би өөрийгөө юу хийснээ мэдэхгүй байна. Шийдүүлэх газраар нь шийдүүлье гэдгээ хэлсэн. Ер нь бол жишээ нь трейд.мн дээр биткойн надад байсан гэж үзээд тэр койноор Етерүм худалдаж авахад миний худалдаж авах гэж оруулсан койны дүнгээс илүү хэмжээний етерүм орж ирдэг байсан гэж хэлж болно. Тэр орж ирсэн илүү хэмжээний крипто валютыг би өөрийгөө олзворлож аваад байна гэж ойлгож байсан. Түүнээс энэ асуудал нь системийн алдаа гэж мэдээгүй ...” гэх мэдүүлэг /5 хавтаст хэргийн 57-58 дугаар тал/,
Шүүгдэгч Д.Мын “...би анх койн буюу крипто валют анх дэлгэрч байсан 2018 оны үед апп-ууд дээр тоглоом тоглохоор койн өгдөг байсан. Тэгээд тоглоом тоглоод койн цуглуулсан байж байгаад цуглуулсан койноо мөнгө болгож болдог трейд.мн гээд монгол апп нэгдсэн байсан дээр цуглуулсан койноо анх 1,200 орчим төгрөгөөр зарж байсан. Тэгээд энэ апп-ыг судлаж байгаад нэг койн дээр дарсан чинь задгайгаар миний хэтэвч рүү койн орж ирээд байсан. Тэгээд түүнийг нь зарахаар мөнгө болж орж ирээд байхаар нь өөрийн Хаан банкны 5071246480 гэсэн дансаа холбоод 8 сар шахуу үргэлжлүүлээд 30.000.000 төгрөг данс руугаа хийж авсан. Гэтэл нэг өдөр трейд.мн-ээс залгаж байна гээд нэг хүн холбогдоод жи мобайлын төв салбарын хажууд ажил дээр хүрээд ир гэхээр нь би очиж уулзсан. Тэгсэн тэнд хоёр ах байсан бөгөөд шууд учир зүггүй мөнгөө төл цагдаад өгнө шоронд хийнэ гээд эхэлсэн. Тэгээд би айсандаа тэр үед мөнгөө төлнө гээд цаасан дээр машин тэргээ өгнө гэдэг бичиг бичиж өгсөн. Үүний дараа бас ээж ахын хамт очиж уулзахад манай ээж ахыг бас загинаад байсан удалгүй эрүүгийн цагдаагаас дуудаж байна гэхээр нь очиж уулзаж мэдүүлэг өгсөн. Авсан мөнгөөрөө юу хийсэн талаар мэдүүлсэн. Тэр үедээ нэг их зүйл бодоогүй. Ингэж болдог юм байх л гэж бодсон. Мөнгөө данс руугаа шилжүүлэх гэхээр баталгаажуулах код өгөөд байсан. Би энэ болохгүй зүйл гээд цаанаас нь мэдэгдсэн бол больчих байсан. Боломжоороо энэ байгууллагад учруулсан хохирлоо төлж барагдуулна гэж бодож байгаа ...” гэх мэдүүлэг /5 хавтаст хэргийн 68-69 дүгээр тал/,
Шүүгдэгч Д.Бгийн “...2019 оны 7 дугаар сард би өөрийн нэр дээр trade.mn-д бүртгэл үүсгэсэн. Тэгээд Монголын хамгийн анхны криптовальют буюу Ард койныг өөрийн нэр дээр бүртгэлтэй trade.mn-ний хаяг руу шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 9 дүгээр сарын орчимд интернетээр мөнгө олдог арга байдаг гэж хүнээс сонсоод хайж үзээд гадаад веб сайт дээр бүртгэл үүсгээд биткойн олборлоод түүнийгээ trade.mn сайтаар дамжуулаад өөрийн дансанд хийлгэсэн. Ингээд эхний удаа хийж үзтэл миний дансанд биткойн орж ирсэн. Тэгээд хоёр дахь удаа таталт хийж үзэх үед миний дансанд орж ирэхгүй байсан ба би тухайн гар утасны аппликейшнийг оролдож байгаад 0 төгрөгөөр 0.0028 этэриүм худалдаж авах боломжтойг мэдээд үүнээс хойш энэ аргаар мөнгө авч байсан. Ингээд тухайн олсон нийт этэриүмийг trade.mn худалдаж төгрөг болгоод өөрийн Хаан банкны дансанд шилжүүлж авдаг байсан. Ингээд энэ аргаараа 2020 оны 01 дүгээр сарын орчмоос нийт 94 удаагийн зарлагын гүйлгээгээр 31.128.603 төгрөгийг өөрийн Хаан банкны 5163297602 дугаартай дансаар авсан. Ингээд 2020 оны 05 дугаар сарын 08-ны орчимд над руу trade.mn-с холбогдож энэ талаар мэдэгдсэн ...” гэх мэдүүлэг / 1 хавтаст хэргийн 153-154 дүгээр тал/,
Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 192-194 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтаст хэргийн 206, 199, 212 дугаар тал/, шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх бусад баримт зэргийг шинжлэн судаллаа.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЗ/2641 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, тодруулах ажиллагаа хийлгэхээр прокурорт даалгасан байна.
Уг ажиллагааны дагуу:
Нэр бүхий гэрч нараас мэдүүлэг, хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа, мөрдөгчийн тэмдэглэл, нэмэлт ажиллагааны талаарх хүсэлт, шүүгдэгч нартай арилжаанд орсон гэх 54 хүний арилжааны дүн болон арилжаанд эзлэх хувийн талаарх мэдээлэл, арилжааны дэлгэрэнгүй мэдээлэл зэрэг ажиллагаа, нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлт:
“Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон дараах дүгнэлтийг хийж байна. Шүүгдэгч Ц.Э нь үргэлжилсэн үйлдлээр “...................................-ний албан ёсны цахим бирж болох trade.mn-ийн системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй цахим арилжаанаас 00 төгрөгийн захиалга өгч ІТН/ВТС буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 371 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Хаан банкны ................., ........................ тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, "........................... ХХК-д 51,488,521.53 буюу их хэмжээний хохирол учрдан..." гэмт хэргийг, шүүгдэгч Д.М нь үргэлжилсэн үйлдлээр “........................................" ХХК-ний албан ёсны цахим бирж болох trade.mn-ийн системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй цахим арилжаанаас 00 төгрөгийн захиалга өгч ІТН/ВТС буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 342 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Голомт банкны 1105154844 тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, "........................................" ХХК-д 39.301.641.13 төгрөг буюу бага хэмжээнээс дээш төгрөгний хохирол учруулсан..." гэмт хэргийг, Яллагдагч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр “............................................" ХХК-ний албан ёсны цахим бирж болох trade.mn-ийн системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй цахим арилжаанаас 00 төгрөгийн захиалга өгч ІТН/ВТС буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд нийт 336 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Хаан банкны .................., ..................... тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, "..............................." ХХК-д 31,128,603.38 төгрөг буюу бага хэмжээнээс дээш төгрөгний хохирол учруулсан...” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Маас 39301641.13 төгрөг, шүүгдэгч Д.Бгээс 31128603.38 төгрөг, шүүгдэгч Ц.Эаас 51.488.521.53 төгрөг гаргуулж олгуулах саналтай” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбатаас: “Хэрэгт авагдсан нотлох баримтаар харахад хэргийн үйл баримтыг харахад шүүгдэгч нарын үйлдлийн улмаас дээрх хэрэг гарсан байна. Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн үйл явдал дээр 2019 оны 12 сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны хүртэл систем дээр алдаа үүссэн гэдгийг хохирогчийн хувьд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байгаа. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа. Аливаа эд зүйл нь тэг төгрөг үнэлгээтэй зүйл гэж байхгүй. Тэг төгрөгөөр гүйлгээ хийж байгаа нь системийн алдаанаас болж байгаа. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс системийн алдаанаас болж энэ мөнгийг авсан энэ хуульд заасан гэмт хэрэг мөн юм уу гэсэн асуудлыг ярьж байна. Өөрсдийн үйлчлүүлэгчийн гэм бурууг няцаах байр сууринаас оролцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн хэлбэр нь санаатай болон болгоомжгүй гэсэн хэлбэртэй байдаг. Өмгөөлөгч миний хувьд энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж харж байна. Өөрийн үйлдэл, эс үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарласан хэр нь хүсэж үйлдсэн байна. Шүүгдэгч нар нь 336-376 удаагийн үйлдлийн давтамжтайгаар хор хохиролд зориуд хүргэсэн санаатай гэмт хэргийн шинжийг агуулж байна. Хулгайн гэмт хэрэг санаатай үйлдлийн улмаас хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах үйлдлийн шинжээр хангагддаг. Шүүгдэгч нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх хохирлыг учруулсан байна. Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд удаан хугацаагаар шалгасан. Авираа аудитын компаниас шинжээчийн дүгнэлт гаргасан. Бүрэлдэхүүнд оролцсон шинжээч мэдүүлэг авсан байгаа. Энэ дүгнэлтийг үгүйсгэх няцаах хэрэгт хамааралгүй гэдэг байдлаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй. Өмгөөлөгчийн хувьд шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэгээс: “Өмнөх шүүх хуралдаанд бичгээр хүсэлтээ гаргаж өгсөн. Өнөөдөр манай үйлчлүүлэгчээс асууж байгаа асуултууд дээр төвлөрсөн биржийн онцлогийг ерөөсөө ойлгохгүй харгалзаж үзэхгүйгээр асуугаад байна. Банкны данс хоорондоо харьцсан юм шиг төвлөрсөн бус бирж дээр нотлох баримт яриад байна. Хавтаст хэрэгт байгаа шүүгдэгчид холбогдох хэргийн хүрээнээс хайлчихсан шал өөр биржийн систем дээр гаргах боломжтой юмыг асуугаад хариулт нэхээд байдаг. Төвлөрсөн биржийн онцлог нь нэгдсэн данснаасаа дансанд дээр ирж байгаа бүх харилцагчдын захиалгыг нэгдсэн данснаасаа биелүүлдэг систем байдаг. Энэ хүмүүстэй арилжаанд орсон байгаа 54 харилцагчтай яг яаж арилжаанд орсон юм зарлагын гүйлгээ нь хаана байна гээд нэхээд байгаа шиг асуугаад байгаа шиг тийм баримт угаасаа гарахгүй. Энэ хэрэг дээр хохирлыг нотолчихсон тусгай мэдлэгтэй этгээдийн буюу Авиа аудит гэдэг компанийн нотлох баримт байгаа. Тусгай мэдлэгтэй этгээдийн биржийн систем арилжааны төв бүх зүйлийг харж байгаад гаргасан дүгнэлтийг өнөөдөр бид нар энд үндэстэй үндэсгүй ч гэдэг юм уу хохирол тогтоосон тогтоогоогүй гэж ярих боломжгүй. Энэ хэрэгт өөр авагдсан Авираа аудитын материалыг няцаах эсвэл тэрэнтэй нийцэхгүй байгаа зөрөөд байгаа тусгай мэдлэгтэй этгээдийн баримт байхгүй. Иймд тусгай мэдлэгтэй этгээдийн шинжээчийн дүгнэлтийг яллах талын нотлох баримтаар прокурор үнэлээд ороод ирчихсэн тэрийг дэмжиж байгаа. Өнөөдөр бид нар энэ танхимд тусгай мэдлэгтэй биржийн систем дээр гарсан асуудлыг тайлбарлах боломжтой тусгай мэдлэгтэй этгээд энд харин нэг ч байхгүй. Иймд байхад аудитын дүгнэлтээр тогтоосон хохирлын хэмжээг үндэслэлтэй, үндэслэлгүй гэж ярьж мэтгэлцэх боломж бид нарт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тусгай мэдлэгтэй этгээдээр тогтоогдчихсон асуудлыг өөр тусгай мэдлэгтэй этгээдийн тогтоолгох хүсэлт гомдол гаргах эрх хэргийн оролцогч нарт байгаа. Гэтэл хүсэлт гомдлоо өмгөөлөгч нар гаргаагүй. 54 иргэнтэй холбоотой та нар тэд нар хохирчихсон юм биш үү тэд нарыг хохиролгүй болгосон гэдэг баримт чинь хаана байна. Маргааны эргэлзээ үүсгэх зорилгоор ч юм уу шүүгдэгчийн өмгөөлөгч нар яриад байна. Өнөөдрийн байдлаар тэр 54 оролцогчид нь ямар нэгэн байдлаар бирж арилжааг биелүүлээгүй бид нар хохирсон юм гэж хууль зүйн маргаан ерөөсөө үүсээгүй байгаа. Энэ захиалгыг биелүүлсэн 54 харилцагч болоод гурван шүүгдэгчийн хооронд үүсэж байгаа захиалгыг биелүүлснээрээ байхгүй нэрийг нь байгаа болгон өгснөөрөө бирж дээр хохирол учирчихаад байгаа. Бирж өөрөө алдаатай систем нь алдаатай байсан алдаатай захиалгыг биелүүлсэн виртуал хөрөнгийн хууль сая нотлуулаад байгаа баримтууд нь хууль батлагдахаас өмнө Монгол банкнаас төлбөрийн хэрэгсэл биш шүү гэж гаргаж байсан мэдэгдлүүдийг уншаад байна. Виртуал хөрөнгө чинь өөрөө төлбөрийн хэрэгсэл төлбөр тооцоонд ашиглагдах эсэхээсээ үл хамаараад иргэний хуульд заасан тэр эдийн бус шинжтэй хөрөнгө гэдэг нь хаа хаанаа хүлээн зөвшөөрөгдсөн хуулиас өмнө ч хүлээн зөвшөөрөгдөөд одоо талууд гэрээний харилцаагаа хүлээн зөвшөөрөөд өгөөд аваад хөрөнгө төгрөгийг нь баталгаажуулж явж байсан хууль батлагдсанаас хойш албан ёсоор хөрөнгө оруулалтын болоод төлбөрийн зорилгоор ашиглагдах боломжтой эдний бус хөрөнгө юм аа гэдгийг нь баталгаажаад явж байгаа. Төлбөр тооцооны хэрэгсэл хэрэглэх үү үгүй юу гэдэг дээр яг ингээд арилжаад би та нараас эсвэл хэн нэгнээс машин худалдаж авахдаа машины төлбөрийг бүхэлд нь виртуал хөрөнгөөр хийж болоод шууд ингэж төлбөр тооцоод ашиглаж болох зөвшөөрөгдсөн мөнгөтэй төгрөгтэй адилтгах төлбөрийн хэрэгсэл биш шүү гэдгийг яриад байгаа болохоос биш ямар ч төгрөгөөр үнэлэгдэхгүй хөрөнгө биш юм гэдэг агуулга хаана ч яваагүй. Төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа мөнгө эдийн бус хөрөнгө байгаад байхад тэрийг бирж чинь алдаатай байж байгаад захиалга биелүүлснээрээ та нар буруутай гэдэг зүйлийг ярьж байна гэтэл өнөөдөр Монгол улсад дэлгүүр лүү ороод ч ямар ч мөнгө төлөхгүй нэг ширхэг будаа ч авч бид нар чадахгүй. Бирж дээр ялангуяа аль хэдийн хэтэвч нээрээ арилжаа хийгээд байсан ийм хүмүүс тэг төгрөгөөр буюу ямар ч мөнгөн захиалгыг мөнгө төлөхгүйгээр мөнгөний үлдэгдэлгүйгээр биткойн гэх үнэтэй хөрөнгийг мөнгөгүйгээр авч болдог ойлголт байх ёсгүй. Энэ ёс зүйн хэм хэмжээний хувьд хуульчид байх ёсгүй. Өнөөдөр шүүх хурал дээр биржийн хохирлыг тогтоочихсон аудитын дүгнэлт байгаад байхад та нар захиалгыг биелүүлснээрээ өөрөө өөрсдөдөө хохирол учруулсанд буруутай гэж ярих боломжгүй. Шүүгдэгч нарын гэмт үйлдлийнх нь зорилго сэдэл давтамж нь өөрөө захиалга өгсөн 0 төгрөгөөр худалдан авалт хийж болж байхад ямар нэгэн байдлаар энд алдаа байгаа юм уу гэж ёс зүйн хувьд ч биржид мэдэгдээгүй харин тэр алдааг илрүүлэх хүртэл хугацаанд маш олон удаагийн давтамжаар захиалга хийж тэр давтамжийг биржид мэдэгдэхгүйн тулд зарлагын гүйлгээ авахдаа 3.000.000 доош дүнгээр зарлагын гүйлгээ гаргаж маш олон удаагийн үйлдлээр хохирол учруулсан нь хавтаст хэрэгт байгаа баримтуудаар тогтоогдож байна. Энэ нэг удаагийн санамсаргүй үйлдэл биш 300-500 дахин хийгээд байгаа чинь өөрөө санаатай үйлдэл гэдгийг харуулж байна. Нууц далд аргаар гээд байгаа чинь 3.000.000 төгрөгөөс доош дүнгээр зарлага гаргаж байгаа нь биржид мэдэгдэхгүй харин 3.000.000 төгрөгөөс дээш мэдэгдчихнэ гэдгийг мэдээд байгаа учраас зарлагдаж гаргаад байгаа үйлдэл чинь тэр нууц далд арга гэдгийг илэрхийлээд байна. Яллах дүгнэлт маш үндэслэлтэй шүүгдэгч нарын үйлдэл нь биржийн системийн танин баталгаажуулах харилцагчийн гүйлгээг шалгах 3.000.000 төгрөгийн интервалыг хүртэл мэдэж зарлагын гүйлгээ хийж байгаа энэ үйлдлүүд чинь өөрөө хулгайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаад байгаа. Өмнө шүүх хурал дээр дэлгэрэнгүйгээр хавтаст хэрэгт байгаа тоо баримтуудыг дурдаж өгсөн гэмт хэргийн шинжийг нотолж бичсэн өмгөөлөгчийн тайлбараа бүрэн дэмжиж байна. Хохирол нотолж байгаа тусгай мэдлэгтэй этгээдийн баримтыг няцаах баримт хавтаст хэрэгт ерөөсөө байхгүй. Өнөөдөр өмгөөлөгч нар ингэж ярилаа гээд систем дээр шууд үзлэг хийгээд системийг мэдээд ойлгоод ярих боломжтой технологийн мэдлэгтэй тусгай мэдлэгтэй этгээдүүд биш гэдгээ хэн хэн мэдэж байгаа. Биржийн систем гээд байгаа зүйл чинь тэр нэгдсэн данснаас смарт контрактын хүрээнд арилжааны захиалгыг биелүүлээд байгаа. Бид нар энийг энэ системийг нь Монголд зөвшөөрөөд бүүр тусгай зөвшөөрөлтэй бирж үйл ажиллагаа явуулаад татвар төлөөд явж байгаа хуульчлагдсан харилцаа байхад энэ биржийн систем дээр огт алдаа гарах ёсгүй гэж ярих боломжгүй систем өөрөө алдаа гарч болно. Гол нь энэ системийн алдааг хэн нэгэн гэмт хэргийн зорилгоор ашиглаж болохгүй. Гэмт хэргийн зорилгоор ашигласан зүйлийг бид нар ингэж нялзааж булзааруулж системийн алдаа гэж үзэх боломжгүй. Бид нар банканд дээр ч андуурагдсан гүйлгээ хийхэд тэрийг андуурч мөн мэдсээр байж мөнгийг нь аваад ашиглачихсан бол гэмт хэрэг гэж шийдээд явдаг шүүхийн практик байгаа” гэв.
Шүүгдэгч Ц.Э, Д.Б тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхбатаас: “Анх 2020 оны 4 дүгээр сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлээр шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байсан. Тэгээд зүйлчлэлийг нь өөрчлөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчлээд оруулаад ирсэн нөхцөл байгаа. Хохирогчийн өмгөөлөгч нар хэлж байна. Эд хөрөнгө мөн Иргэний хуулийн 84 дүгээр зүйл мөн Иргэний хуулийн 84.5 дугаар зүйлд зааснаар эзэмшигч этгээддээ шаардах эрх бий болж байгаа. Эд хөрөнгө мөн гэж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар харахад крипто валют талаар яриад байгаа. Өнөөдөр энэ гурван хүн 54 хүнтэй хийсэн крипто валют чинь энэ компани эзэмшил яг мөн юм уу биш юм уу гэдэг нь эргэлзээтэй. Мөн гэдэг нотлох баримт хэрэгт байхгүй. Крипто валют энэ 3 хүний хийсэн 14.000.000 удаагийн гүйлгээгээр олж авсан крипто валют түүнтэй тэнцэх хэмжээний төгрөг чинь дижитал экспресс компанийн өмч гэдгийг нотолсон баримт хэрэгт байхгүй. Асуулт хариулт шатанд асуусан хохирогч тийм баримт байхгүй гэж хариулсан. Шүүгчийн захирамжаар хийсэн ажиллагаанд 54 хүний 7 хүнээс мэдүүлэг аваад байгаа. 54 хүнд мэдэгдэх ёсгүй үзээд байгаа яагаад мэдэгдэх ёсгүй байсан яагаад энэ 54 хүнээс 7 хүнийг нь тодорхойлоод эдгээр хүмүүс нь нийт ажиллагааны 98 хувийг эзэлж байгаа гээд энэ хүмүүсээс мэдүүлэг аваад өгөөч гээд гэрийн хаягийг нь явуулаад байгаа. Энэ мөрдөн шалгах ажиллагааны явцад эргэлзээтэй нөхцөл байдал байдал бий болж байгаа. Эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдвол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмаараа эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдвол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлүүлэх ёстой. 2021 оны 12 дугаар сард батлагдсан Виртуал хөрөнгийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар виртуал эд хөрөнгө гэдэг чинь эд хөрөнгө мөн гээд цагаан дээр хараар биччихсэн хууль гарсан. Дижитал резиденс гэдэг компани энэ 3 хүний хийсэн нийт крипто валютын эзэмшигч биш байхад яагаад 84.5 энэ хүмүүс эзэмшигч нь мөн юм аа гээд яллах дүгнэлт үйлдээд ороод ирж байгаа юм. Яллах дүгнэлт бол хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай бол нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих отлох баримтуудад хангалттай тогтоож чадаагүй байна. 54 хүний нэг хүнээс нь мэдүүлэг аваад байгаа. Шаардлагагүй гэж үзэж байгаа бол яагаад мэдүүлэг аваад байгаа. Тэгээд нэг хүнээс л мэдүүлэг аваад үлдсэн 53 хүнээс нь яагаад мэдүүлэг авахгүй байгаа юм. Тэд нарын өмнөөс бид нар төлчихсөн гээд яриад байгаа. Тэр нь хаана байгаа юм бэ гэхээр манай программ дээрээ дэлгэрэнгүй байж байгаа. Өмгөөлөгч нь болохоороо тэрийг төлөх шаардлагагүй гэж яриад байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч нарын байр суурь хоорондоо зөрөөтэй байгаа. Өнөөдөр бид нар яллах дүгнэлтийн хүрээнд үйлдэгдэж ирсэн таван хавтаст хэргийн хүрээнд л бид нар ярих ёстой. Яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай үйл ажиллагааг эргэлзээгүй тогтоох шаардлагатай. Андуурсан гүйлгээ алдаатай гүйлгээ гэдэг зүйл ангир шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дуусаад хэрэгсэхгүй болгочихсон тэгсэн хулгай гэдэг зүйл ангир оруулж ирж байгаа. Системээс 4 оронтой код өгөөд байгаа. Энэ чинь хулгай мөн юм уу. Би танаас энэ мөнгийг чинь авлаа шүү гээд тэг гээд өөрөө данс руу ороод авчих гээд зөвшөөрөл өгөөд байна. Нууц далд аргаар явагддаг хулгай гэдэг гэмт хэрэг чинь мөн юм уу. Улсын яллагчаас эрх зүйн дүгнэлтийг дутуу хийсэн. Энэ үндэслэлүүд дээр миний үйлчлүүлэгч Э болон Б нарыг цагаатгах баримт хангалттай тогтоогдож байна. Иймд миний үйлчлүүлэгч нарыг цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Д.М өмгөөлөгч А.Анараас: “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Мын хувьд хулгайн гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээгүй гэж үзэж байгаа. Хулгайлах гэмт хэрэгт нь үйлдлийн хувьд нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг байгаа. Нууц далд аргаар үйлдэгдээгүй гэдгийг ерөөсөө нотлох хэд хэдэн баримтууд байгаа. Шинжлэн судлуулсан баримт дээр байсан хэд хэдэн баталгаажуулалт цахим шуудан мөн Банкны дансаар орж ирнэ. Өмнөх шүүх хуралдаан дээр асуусан энэ хүмүүсийн ар гэрт хүндэвтэр зүйл гарсан уу гэж асуухад гараагүй тийм зүйл байхгүй байсан гэж хариулдаг. Үүнээс харахад дээрх хүмүүс мэдүүлэг үнэн зөв мэдүүлэг өгсөн. Энэ хүмүүс анхнаасаа гүйлгээ хийж байгаа үйлдлээ нуух далдлах хүсэл зориг сэдэл огт байгаагүй. Тэгээд сүүлд шинээр ирчихсэн байгаа баримт аудитор өгсөн баримтаас харахад систем дээр нь зөрөөтэй байсан. Өмнөх шүүх хуралдаан дээр хохирогчоос асуусан энэ гурав системд нөлөөлсөн юм уу гэхэд нөлөөлөөгүй энэ ерөөсөө манай алдаа байсан гэж байгаа. Нууц далд аргаар авчихлаа гэж үзээд байх шиг байна гэтэл сервер дээр энэ хүмүүс чинь захиалгаа өгөнгүүт сервер бүх юмыг нь шалгаад өгөөд байгаа. Өөрийнхөө үйлдлийг нуух ч юм уу тэр серверийн хяналтаас зайлсхийх ч юм уу ийм үйлдэл ерөөсөө байхгүй. Олон удаагийн үйлдлээр аваад байгаа нь өөрөө санаатай үйлдэл гээд байгаа. Миний хувьд санаатай үзэхгүй байгаа. Энэ болгоомжгүй үйлдэл байгаа. Гүйлгээ хийх гэхээр тэг төгрөг байгаад байдаг. Энэ хүмүүс дансандаа бага хэмжээний мөнгөтэй байж байдаг. Тэгээд баталгаажуулахаар крипто валют ороод ирдэг. Энэ сервер дээр хянагдаад энэ байгууллага өөрөө шалгаад зөвшөөрөөд над руу явуулж байгаа юм байна. Энэ зөв юм байна гэж бодоод гүйлгээ хийсэн. Энэ хүмүүс яг санаатайгаар авчихсан гэдэг ямар ч мэдүүлэг тайлбар нотлох баримт байхгүй. Системд нөлөөлсөн баримт байхгүй. Асуулт хариултын шатан дээр хэрвээ системийн алдаа байгаагүй бол энэ хүмүүс энд байх боломжтой байна уу гэхэд боломжгүй агуулгатай зүйл хэлсэн. Систем дээр алдаа байсан нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн гэдгийг хохирогч хүртэл өөрөө ойлгож байна. Энэ хүмүүс биш юм аа гэхэд өөр хүмүүс энэ гүйлгээг хийчихсэн байсан бол өнөөдөр ингээд аль нэг шүүх хуралдааны танхимд ингээд явж байх байсан. Тэг байсан зүйлийг авсан хүн болгон хулгайч байж болохгүй гэж бодож байна” гэв.
Шүүгдэгч Д.М өмгөөлөгч С.Төгсөөс: “Энэ гэмт хэрэг биш. Системийн алдаа. Тусгай мэдлэгтэй шинжээчийн дүгнэлт заавал хөтөлбөргүй үнэн гэсэн зүйл байхгүй” гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Ц.Э нь үргэлжилсэн үйлдлээр “................................ ХХК-ний албан ёсны цахим бирж болох trade.mn-ийн системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй цахим арилжаанаас 00 төгрөгийн захиалга өгч ITH/BTC буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 371 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Хаан банкны ......................, .................тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “..................” ХХК-д 51,488,521,53 буюу их хэмжээний хохирол учруулсан ...” гэмт хэргийг,
Шүүгдэгч Д.М нь үргэлжилсэн үйлдлээр “............................" ХХК-ний албан ёсны цахим бирж болох trade.mn-ийн системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй цахим арилжаанаас 00 төгрөгийн захиалга өгч ITH/BTC буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 342 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Голомт банкны ................... тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “............................” ХХК-д 39.301.641.13 төгрөг буюу бага хэмжээнээс дээш төгрөгний хохирол учруулсан ...” гэмт хэргийг,
Шүүгдэгч Д.Б нь үргэлжилсэн үйлдлээр “........................ ХХК-ний албан ёсны цахим бирж болох trade.mn-ийн системд үүссэн алдааны улмаас биелэгдэх боломжгүй арилжаанаас 00 төгрөгийн захиалга өгч ITH/BTC буюу криптовалют худалдан авч арилжаалан төгрөгт шилжүүлэн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд нийт 336 удаагийн үйлдлээр арилжаанд оролцон өөрийн эзэмшлийн Хаан банкны ............... ................... тоот дансанд тус тус шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, “.......................” ХХК-д 31,128,603.38 төгрөг буюу бага хэмжээнээс дээш төгрөгний хохирол учруулсан...” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн хэргийн 133-137 дугаар тал/, Гэрч Б.М мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 160-161 дүгээр тал/, Гэрч Б.Б мэдүүлэг /1 хавтаст хэргийн 158 дугаар тал/, trade.mn гэсэн сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /3 хавтаст хэргийн 16-18 дугаар тал/, Авера Аудит ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт /4 хавтаст хэргийн 214-248 дугаар тал/, Дижитал эксчэйнж монголиа ХХК-ний орлого, зарлага хийхэд баримтлах бодлого, түүний хавсралтаар гаргасан мөнгөн гүйлгээний баримт /3 дугаар хавтаст хэргийн 54-64 дүгээр тал/, Авера аудит ХХК-ний шинжээч У.Б мэдүүлэг /5 хавтаст хэргийн 169-171 дүгээр тал/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгч Ц.Э, Д.М, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг гэж зүйлчлэн гэм буруутайд тооцуулах тухай гаргасан санал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шүүгдэгч нарын үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Хулгайлах гэмт хэрэг нь зөвхөн биет эд зүйлийг материаллаг орчинд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах тухай ойлголтыг агуулдаг гэж үзэх нь гэмт хэргийн шинжийг хэт явцууруулан тайлбарлаж, хүний өмчлөх эрхийг хулгайлах гэмт хэргээс хамгаалах боломжгүй нөхцөл байдалд хүргэж, хууль ёсны болон шударга ёсны зарчим алдагдахад хүргэнэ.
Техник технологийн хөгжил, биет бус мөнгөн гүйлгээ, төлбөр тооцооны дижитал хэрэгсэл, төлбөрийн нэгж болж буй крипто вальют, түүний цахим гүйлгээтэй холбоотой асуудал нь манай улсын хууль тогтоомжоор зохицуулагдаж, цахим орчинд хүний өмчлөх эрхийг хамгаалах хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болно.
Хулгайлах гэмт хэргийг цахим орчинд үйлдсэн гэж үзэх үндэслэл нь trade.mn цахим арилжааны сайтад бий болсон алдааг ашиглан биелэгдэх ёсгүй захиалгыг олон тоогоор илгээж улмаар крипто вальютыг өөртөө олж авч худалдан борлуулж ашиг олж байгаа нь өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэхгүйгээр буюу нууцаар, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж буюу хууль бусаар, бусдад хүч хэрэглэхгүйгээр эд зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч байгаа үйлдлийн шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэх үндэслэл болно.
Крипто вальют нь цахим арилжааны биржээр дамжин худалдан борлуулагдаж, үнэлгээ, ханшыг нь гадаад болон дотоодын вальютын нэгжээр тодорхойлж өмчлөгч, эзэмшигчдээ эдийн ашигтай байдал бий болгох, төлбөр тооцооны хэрэгсэл болох, арилжааны явцад ашиг олох зэрэг боломжийг бий болгож байгаа тул крипто вальютыг өмчлөлийн эд зүйл гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Мөн өмчлөгч, эзэмшигч нь Иргэний хуульд заасан шаардах эрхийг хууль бус эзэмшигчийн эсрэг хэрэгжүүлэх боломжоор бүрдэнэ.
Энэхүү гэмт хэрэг үйлдэгдэн гарах болсон шалтгаан нөхцөл нь trade.mn сайтын алдаанаас болж үүссэн. Энэхүү алдааг ашигласан нь шүүгдэгч нарын гэм бурууг үгүйсгэх шалтгаан болохгүй, хохирогч trade.mn сайт нь өөрийн программын алдаанаас болж крипто вальютын хууль бус арилжааг зөвшөөрч шилжүүлэлт хийсний улмаас бусдад учирсан хохирлыг хариуцан арилгах үүргийг хүлээх тул хохирогчоор тогтоогдох нь зүйтэй байна.
Иймд улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, мөн “Авера Аудит” ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр хэргийн бодит байдлыг сэргээн дүгнэж, шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж дүгнэн,
дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодить байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтын эх сурвалжийг магадлах, бусад нотлох баримттай харьцуулах аргаар шалгаж, шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч нарыг гэм буруутай гэж шийдвэрээ гаргасан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч их хэмжээний хохирол учруулсан хулгайлах”,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш төгрөгний хохирол учруулсан хулгайлах шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
шүүгдэгч Ц.Эы “хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Д.М, Д.Б нарыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш төгрөгний хохирол тус тус учруулсан гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт, саналдаа: “...Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сар хорих ял, шүүгдэгч Ц.Эд 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Бд 1 жил 5 сар хугацаагаар хорих ял оногдуулах саналтай ...” гэсэн дүгнэлт, санал гаргасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэбатаас: “... Хэлэх зүйлгүй ...” гэв.
Шүүгдэгч Ц.Э, Д.Б нарын өмгөөлөгч Б.Энхбатаас: “Улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагыг сонлоо. Миний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү ...” гэв.
Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч А.Анараас: “Улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагыг сонлоо. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. Хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулахын тулд ажил хөдөлмөрөө эрхлэх шаардлагатай тул энэ боломжоор нь хангаж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч шүүхийн шийдвэр гарсны дараа хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байсан энэ нөхцөл байдлыг бас харгалзан үзээд тэнсэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч С.Төгсөөс: “А.Анар өмгөөлөгчтэй ижилхэн байр суурьтай байна” гэв.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруу хүлээн зөвшөөрөгүй /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэх боломжгүй/ зэргийг тус тус харгалзан;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Эыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт 34 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Д.Б нарыг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасан болно.
Шүүгдэгч Д.М, Д.Б нар нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, шүүгдэгч Д.Мыг “Баянгол дүүргийн нутаг дэвсгэр”-ээс, шүүгдэгч Д.Бг “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр”-ээс тус тус гарахгүй байх хязгаарлалт тогтоолоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Д.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсан болно.
Шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Мад авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Мын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын хохирлын барьцааны данс болох Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 10 000 000 төгрөгийн барьцааны мөнгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэлээ.
Бусад асуудлын талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ц.Э нь 51,488,521,53 төгрөг, шүүгдэгч Д.М 39,301,641,13 төгрөг, шүүгдэгч Д.Б 31,128,603,38 төгрөгийн хохирлыг .................. ХХК-д учруулсан, хохирол төлөөгүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Иймд гэм буруутай гэж дүгнэсэн тул шүүгдэгч Ц.Эаас 51,488,521,53 төгрөг, шүүгдэгч Д.Маас 39,301,641,13 төгрөг, шүүгдэгч Д.Бгээс 31,128,603,38 төгрөгийн хохирол тус тус гаргуулж, “....................” ХХК-нд олгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Таранс банкнаас ирүүлсэн дансны хуулгыг СиДи-нд хуулбарласан 1 ширхэг СиДи, Авера Аудит ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтийг буулгасан 1 ширхэг СиДи зэрэг нь хэргийн хамт хүргэгдэн ирснийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.Э, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлийн 1, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч их хэмжээний хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Д М, Э овогт Д Б нарыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш төгрөгний хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Эыг 2 /хоёр/ жилийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Д.Бг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М нь энэ хэрэгт 34 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Д.Б нарыг эрх бүхий байгууллагын хяналтын дор өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очих, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр /Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар/ оршин суух газраа өөрчлөхийг даалгасугай.
7. Шүүгдэгч Д.М, Д.Б нар нь шүүхээс тогтоосон чиглэлийн дагуу тус хугацаанд оршин суух хаягаа өөрчлөхгүй байх, тухайн хаягтаа тогтмол амьдрах, зайлшгүй шаардлагаар хаягаа өөрчлөх бол заавал хяналт тавьж буй байгууллагаас зөвшөөрөл авах, шүүгдэгч Д.Мыг “Баянгол дүүргийн нутаг дэвсгэр”-ээс, шүүгдэгч Д.Бг “Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр”-ээс тус тус гарахгүй байх хязгаарлалт тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Д.Б нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Таранс банкнаас ирүүлсэн дансны хуулгыг СиДи-нд хуулбарласан 1 ширхэг СиДи, Авера Аудит ХХК-ний 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтийг буулгасан 1 ширхэг СиДи зэрэг нь хэргийн хамт хүргэгдэн ирснийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ц.Э, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
10. Шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Мад авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Мын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын хохирлын барьцааны данс болох Төрийн сангийн 100900005406 тоот дансанд байршуулсан 10 000 000 төгрөгийн барьцааны мөнгийг буцаан олгохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
12. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Мад авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ