2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1564

 

 

                                                                

 

 

 

 

 2025           06          10                              2025/ШЦТ/1564

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа, 

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.Дагважанцан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2409 03796 0303 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1975 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ........... төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, группэд байдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ....... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг иргэн .........тэй байгуулж ........... тоотыг, 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс оффис ажлын байрны түрээслэх түрээслүүлэх гэрээг ........... ХХК-ий хууль ёсны төлөөлөгч .........тай байгуулж ......... тоотыг тус тус түрээслэн авч, массаж, бариа хийх зориулалтаар тохижуулж, биеэ үнэлэх газар байгуулсан, улмаар массажны газар ажиллуулах нэрийн доор 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хооронд …………….сайтуудад “.......” гэсэн зар, фейсбүүк цахим орчин “…… массаж угаалга, хөөрхөн охид” гэсэн зар байршуулан, .........дугаарын утсаар холбогдон үйлчлүүлэгч олох замаар биеэ үнэдэхийг зохион байгуулсан, бусдыг биеэ үнэлэхэд нь орон байраар хангасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Миний бие 2018-2019 онд бөөрний өвчтэй болсон. Тэгээд өнжөөд бариулдаг байсан. Тэгээд хүнд мөнгө төлж байхаар түрээслэж аваад өөрөө ажиллуулдаг болсон. Тэгээд ажиллуулж байсан байранд ийм зүйл болсон гэдгийг мэдээгүй явсан энэ миний буруу” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах бичмэл нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав.

            Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 23 цаг 44 минутад 887768... дугаараас “Спортын ордны 43 дугаар байрны өргөтгөлд биеэ үнэлэлт явагдаж байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан талаарх дуудлагын лавлагааны хуудас /1 хх-ийн 5 дахь тал/,

2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ................ байрны өрөгтгөлд хэргийн газрын үзлэг хийсэн “... орны урд хэсэгт шалан дээрээс задгай бэлгэвч 2 ширхэг ... хар өнгийн камерын хард 1 ширхэгийг хураан авав” гэсэн тэмдэглэлийн /1 хх-ийн 6-12 дахь тал/,

2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ............. өрөгтгөлд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 13-23 дахь тал/,

2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1 хх-ийн 28 дахь тал/,

Гэрч .........гийн “Би өчигдөр орой буюу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны орой найз Бийн хамт замд гарахын өмнө нэг газар ороод гаръя гэж бодоод бид 2 ярилцаад интернэтээс зар үзсэн тэгээд ......... гэсэн дугаартай “...........” гэсэн зар байсан тэгээд тэр дугаарт залгахад нэг эмэгтэй авсан тэгээд манайх массаж VIP үйлчилгээ байгаа гэсэн төлбөр 150,000-200,000 төгрөг, ...........ны гадна ирээд залгаарай гэсэн ингээд бид 2 тухайн газар очоод залгахад тус байрны зүүн талаар тойроод төмөр шатаар гар гэсэн тэгээд очиход нэг эмэгтэй хаалга онгойлгоод дотогш ороход нүдний шилтэй эмэгтэй байсан, нэг эмэгтэй нь хүнтэй байна, түрүүлээд орж байх юм уу, зэрэг орох юм уу гэсэн, тэгэхээр нь зэрэг орно гэсэн тэгвэл хүлээж бай эхлээд тооцоогоо хийчих гэсэн, нэг хүний 200,000 төгрөг нийт 400,000 төгрөг болсон, үүнд үрэлттэй хөөстэй угаалга, бүтэн биеийн бариа, VIP үйлчилгээ буюу бэлгийн харилцаанд орох байсан, ингээд хүлээгээд сууж байхад гаднаас цагдаа орж ирсэн. Дээрх мөнгийг интернет банкаар Голомт банкны ......... тоот Н.Д ............ гэсэн данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 31-32 дахь тал/,

Гэрч .........ийн “Би өчигдөр орой найз ............ хамт хөдөө ажлаар явахаар болсон тэгээд явахаас өмнө массажинд оръё гэж ярилцаад фейсбүүкээс ......... гэсэн дугаартай ........... гэсэн зар байсан тэр дугаарт ........... залгаад очихоор болсон, ингээд зааж өгсөн газар болох спортын төв ордны аркаар ороод хойно нь байдаг шар байрны 2 дугаар орцонд ирээд залга гэж байна гээд бид 2 очсон тэгээд очсоны дараа тэр байрны зүүн талаар ороод нэг хаалган дээр очиход нэг эмэгтэй онгойлгож өгөөд орсон, нэг хүний 200,000 төгрөг гэсэн ба 2 хүний 400,000 төгрөгийн тооцоог .......... хийсэн, нэг эмэгтэй нь хүнтэй байна хүлээж бай гэсэн тэгээд бид 2 хүлээгээд байж байтал гаднаас цагдаа нар орж ирээд шалгасан ... Тэр төлбөрт массаж вип буюу тусгай үйлчилгээ нь нэг ёсондоо бэлгийн харицаанд орох байсан” гэхмэдүүлэг /1 хх-ийн 34-35 дахь тал/,

   Гэрч .........ын “Би өчигдөр 2024 оны 11 дүгээр сарын 07-ны орой 22:00 цаг өнгөрч байхад ажилдаа явах зорилгоор гэрээс гарсан ба манай ажил .......... суманд байдаг, нислэг өглөө 5 цагаас байсан, тэрнээс өмнө фейсбүүк дээр зар харж байгаад ......... гэсэн дугаартай ........... гэж зар байсан тэгээд холбогдоход манайх ажиллаж байна хүрээд ир гэсэн ... үрэлттэй угаалга, вип үйлчилгээнд орсны тооцоо 200,000 төгрөгийг төлсөн, ингээд нэг эмэгтэй угаалгын өрөөнд бүтэн биеийн угаалга хийсэн, дараа нь хажууд байсан 3 жижиг өрөөний ертөнцийн зүгээр хамгийн зүүн талын өрөөнд ороод массаж маягийн юм хийгээд дараа нь бэлгийн харилцаанд орсон, хувцсаа солиод яг гарах гэж байхад гаднаас цагдаа нар орж ирсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 45-46 дахь тал/,

   Гэрч .........ийн “Би 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд ........... сайтаас саун, массаж гэсэн зарын дагуу утсаар холбогдоход ............. гараад байгаа гэж хаягаа зааж өгсөн, би очоод зар дээр байсан дугаар руу залгахад хаалгаа онгойлгож өгсөн, ороод ямар үйлчилгээ байгааг асуухад массажтай нэг удаагийн секс үйлчилгээ 200,000 төгрөг гэхээр нь уг үйлчилгээг авч, өөрийн Хаан банкны ... дугаарын данснаас тухайн газарт байсан эмэгтэйн өгсөн Голомт банкны ......... тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд би уг газрыг мэддэг болоод дараа 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ахин үйлчилгээ авч 200,000 төгрөг шилжүүлсэн, мөн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ахин үйлчилгээ авахаар очиход массаж байхгүй секс үйлчилгээ 150,000 төгрөг гэхээр нь нэг удаагийн секс үйлчилгээ аваад гарсан, тэрнээс хойш уг газраар үйлчлүүлээгүй. Зар дээр дугаар нь байсан, одоо дугаарыг нь санахгүй байна. Би өдрийн цагаар очсон тухайн үед 2 эмэгтэй байсан. Тухайн газрын эмэгтэйчүүд өөрсдөө цаанаасаа бэлгэвч авч орж байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 53-54 дэх тал/,

   Гэрч .........ий “Миний данс … Би 2024 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Zar.mn сайтаас зар харж байгаад Саун, массаж гэсэн зарын дагуу холбогдож … очоод залгахад хаалгаа онгойлгож өгсөн … массаж хийх гэж байсан эмэгтэй надад манайд тусгай үйлчилгээ байгаа шүү гэхээр нь лавлаж асуухад 1 удаа бэлгийн харьцаанд ороход 200,000 төгрөг гэсэн тэгээд би тухайн үед бага зэрэг уучихсан явсан болохоор уг үйлчилгээг авч массаж хийлгээд 1 удаа бэлгийн харьцаанд ороод төлбөр болох 200,000 төгрөгийг шилжүүлсэн. Би 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр уг газраар ахин нэг удаа үйлчлүүлж төлбөрийг … ******* гэх хүний Голомт банкны ......... дугаарын данс руу шилжүүлж массаж болон 1 удаагийн секс үйлчилгээ авч байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 57-58 дахь тал/,

Гэрч .........ын “... миний данс. Би 2024 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө гадуур явж байгаад ............ сайтаас гулгаа массажны зар хайгаад олон зар гарч ирэхээр нь нэг зар руу холбогдоод ямар үйлчилгээ байна гээд асуухад угаалга, гулгаа массаж, түрүү булчирхайн массаж гэж хэлсэн, байршлыг нь заалгахад ........... гараад хойш эргээд байгаа байрны зүүн талаар орно ирээд залгаарай гэсэн, тэгээд би уг зааж өгсөн байрны зүүн талд өргөтгөл шиг юмны шатаар гараад залгахад хаалга онгойлгосон, дотогш ороход 3 эмэгтэй байсан. Тэгээд ямар үйлчилгээ авах уу манайх массажнаас гадна тусгай үйлчилгээтэй гэж хэлсэн, би үнийг нь асуухад 1 удаагийн секс үйлчилгээ 150,000 төгрөг, бариа гулгаа массажтай бол 200,000, 250,000 төгрөг гэж байсан, тэгээд би шууд 1 удаагийн секс үйлчилгээг аваад төлбөрөө өөрийнхөө Хаан банкны ... данснаас шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн  61-62 дахь тал/,

Гэрч .........н “... миний өөрийн нэр дээр байдаг данс ... Би 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гадуур явж байгаад орой 21 цагийн орчимд ...........сайтаас саун, массаж гулгаа гэсэн зар олж хараад зарын дагуу утсаар нь холбогдоод байршлыг заалгаж ........... гараад хойш эргээд байрны зүүн жигүүрээр дээш гарсан чатаар гарч ахин зар дээр байсан утас руу холбогдоход хаалгаа онгойлгож өгсөн, би ороод ямар үйлчилгээ байгаа талаар асуухад массаж угаалга, түрүү булчирхай массаж, гулгаа массаж байгаа мөн тусгай үйлчилгээ буюу 1 удаагийн секс үйлчилгээ байгаа гэж хэлсэн, үнийг нь асуухад 200,000 төгрөг гэж хэлсэн тэгээд би мөнгийг өөрийнхөө .... данснаас шилжүүлээд үйлчилгээ аваад гарсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 65-66 дахь тал/,

Гэрч .........ы “Би 2024 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө гадуур таксинд явж байгаад фейсбүүкээс зар харж байгаад саун, массажны газар гэсэн зар олж хараад уг зарын дагуу холбогдож байршлыг асуухад ........... гараад хойд талын байрны зүүн жижүүр ирээд залга гэсэн тэгээд би очоод залгахад өргөтгөлийн шатаар гараад ир гэсэн, тэгээд би гарахад дотроос нь хаалга онгойлгоод орсон тэгээд ямар үйлчилгээ байгааг асуухад массаж, угаалга, түрүү булчирхай, тусгай буюу нэг удаагийн секс үйлчилгээ байна гэж хэлсэн тэгээд би үнийг нь асуухад 200,000 төгрөг гэсэн тэгээд би угаалга хийлгээд 1 удаагийн секс үйлчилгээ аваад өөрийн Худалдаа хөгжлийн банкны ... данснаас 02 цаг өнгөрч байхад 200,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 69-70 дахь тал/,

Гэрч .........ын “Би 2024 оны 11 дүгээр сарын 03-ны үед фейсбүүкээс ажлын зар хайж байсан тэгээд өдөр өдөрт цалин өгнө, бариа, угаалга, массаж хийнэ сургаж авна гэсэн зар байсан. Тэгээд холбогдоход өөрийгөө О гээд нэг эмэгтэй байсан тэгээд ярилцаж тохироод ........... ороод хойно байдаг 43 дугаар байрны зүүн талаар ордог саун массажны газарт тэр өдрөөс ажиллаж эхэлсэн, нэг өдөр ажиллаад 2 өдөр амарна, эсхүл 2 өдөр ажиллаад 2 өдөр амарч болно гэсэн. Өдөрт олсон орлогын 50 хувийг авна гэсэн ... Бариа массаж дээр вип үйлчилгээ буюу бэлгийн харилцаанд орох тусгай үйлчилгээтэй нийлээд 200,000 төгрөг. Өчигдөр 2024 оны 11 дүгээр сарын 07-ны 22 цаг өнгөрч байхад манай дуудлагын ......... дугаарт нэг залуу залгаад ирсэн, тэр залууд би массаж болон тусгай үйлчилгээ үзүүлж дуусаад гарах үед гаднаас цагдаа нар орж ирсэн. Намайг гарч ирэхэд 2 залуу мөн хүлээж байсан тэд нартай бол уулзаж амжаагүй. Голомт банкны ......... Н.Д Б гэсэн дансаар төлбөр тооцоог хийдэг байсан ... Тухайн байр нь дотор болон гадна талдаа камертай тэгээд хүн ирээд хаалга нүдэхээр нь тайлж өгөхөөр үйлчлүүлэгч байдаг байсан. Отай холбогдож байгаад үйлчилгээ авсан хүмүүсийн төлбөрийг Н.Д гэх хүний Голомт банкны данс руу хийлгэдэг байсан. О хэлэхдээ тухайн спагийн эзэн нь Д буюу Н.Д гэдэг хүн тарахаар чинь чиний данс руу цалинг чинь хийчихнэ гэж байсан. Би цалингаа Н.Д гэх данснаас авдаг байсан. Би Н.Д гэх хүнийг огт харж байгаагүй. Тухайн газарт массажны тогтсон үнийн тариф бүхий самбар, меню гэх зүйл байхгүй. Анх О хэлэхдээ зөвхөн массаж хийлгэвэл 100,000 төгрөг, вип үйлчилгээ буюу 1 удаа бэлгийн харьцаанд орвол 150,000 төгрөг, харин массажтай вип үйлчилгээ 200,000 төгрөг гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 37-38, 40 дэх тал/,

   Гэрч .........гийн “Би анх өөрөө фейсбүүк дээр 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бариа сонирхогчдын группэд ажилд орох зар оруулсан. Миний оруулсан зарын коммент хэсэгт М гэх фейсбүүк хаягаас чатаар холбогдоорой гэсэн байсан. Чатаар холбогдоход манай дээр ирээд уулзаарай гээд .......... дугаарыг өгсөн. О эмэгтэй хүнтэй уулзсан. Ардаа татлаа, түтлээгүй бол манайд 48, 48 цагаар бариа юм уу, гулгаа хийхээр ажиллаж болно гэж хэлсэн. Отай ярилцаад би бариа хийлгэх хүн авахаар болсон. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажиллаад 2 хоног амраад, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажил дээрээ ирсэн. Ц намайг камер дээр сууж байгаарай гэж хэлсэн ... Цагдаа нарыг гаднаас орж ирэхэд үүдний хэсгийн буйдан дээр 2 эрэгтэй хүн хүлээгээд сууж байсан. Тэр 2 эрэгтэй хүн бариатай, угаалгатай, VIP-тай 200.000 төгрөгийн үйлчилгээ авна гэсэн” гэх мэдүүлэг /1 хх-ийн 42-43 дугаар хуудас/,

Гэрч .........гийн "2023 оны 10 дугаар сар орчим шиг санагдаж байна нэг эрэгтэй хүн уг 83/3 тоотыг түрээслэсэн ба тэр үед тэр эрэгтэй өөрийгөө иргэдийн төлөөлөгч гэж хэлж байсан. 83/3 тоотод ............ аймгаас сургуульд орох гэж ирсэн хүүхдүүдийг дэмжих зорилгоор байраар хангах гэж байгаа, засвар хийх гэж байгаа. Машин ордог хаалтын чип өгөөч гэж ярьсан. Тэрнээс уг эрэгтэй хүнтэй огт би уулзаж байгаагүй. Үүнээс хойш тэр байранд би очиж дундын өмчлөлийн гэрээг хийх гэхээр хүн байхгүй байнга цоожтой байдаг байсан. Нээх удаагүй 83/3 тоотын доод талд байх подвалыг түрээсэлдэг айл руу ус алдаад байна гээд над руу С гэдэг залуу ярьж байсан. Тэгээд би 83/3 тоотыг түрээсэлж байгаа хүний дугаарыг өгч байсан. С гэх залуу эргэж залгаад эгчээ 83/3 тоотод хүүхдүүд байдаггүй юм биш үү дандаа хоосон өрөөнүүд байна ш дээ, хүмүүс биеэ үнэлдэг юм шиг байна гэж хэлсэн" гэх мэдүүлэг /1 хх-ийн 72 дахь тал/,

Гэрч .........ийн “.......... нь манай гэр бүлийн компаний өмчийн байр. Уг байр нь манай төрсөн дүү ..........нэр дээр байдаг боловч тухайн байрыг би өөрөө захиран зарцуулж хүмүүст түрээслүүлдэг. 2023 оноос хойш 83/3 тоотыг бөөрний өвчтэй 60 орчим настай эрэгтэй хүн одоог хүртэл түрээсэлж байгаа. Уг эрэгтэй анх байрыг маань түрээслэхдээ аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчид орон нутгаас Улаанбаатар хотод сурч байгаа оюутан хүүхдүүдийн байр орон сууцанд дэмжлэг үзүүлдэг учраас тэр ажлыг гүйцэтгэж яваа гэж ярьж байсан. Тэгээд байранд маань АШУҮС, Этүгэн сургуулийн оюутнуудыг байрлуулна гэж байсан. Ингээд би тэр ахтай 2023 онд түрээсийн гэрээ байгуулж сарын 2,000,000 төгрөгөөр түрээслэхээр болсон. Уг байрыг түрээслэж эхлэх үедээ дотор талд нь засвар хийж байсан. Тэгээд 5-6 сар орчмын дараа нөгөө оюутан хүүхдүүд нь эхнээсээ байхгүй болсон юм уу бүү мэд тэр ах хүүхдүүд байх боломжгүй болчихлоо би нэгэнт танай байрыг түрээслэсэн юм чинь хараагүй хүмүүсээр бариа хийлгэдэг газар болгож ажиллуулах гэж байна гэсэн. Би явц дунд нь тухайн 83/3 тоот байр руу 2-3 удаа орж үзсэн тэгэхэд тухайн байр түрээсэлж байгаа хүний эхнэр гэх эмэгтэй байсан. Байрны дотор тал нь 3-4 өрөөтэй, массаж хийдэг ортой, гоо сайхны уурын төхөөрөмж байсан” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 74 дахь тал/,

2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр *******, ......... нарын хооронд байгуулсан Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг гэрчилсэн талаарх нотариатчийн тэмдэглэл /3 хх-ийн 96 дахь тал/,

*******ын эзэмшлийн Голомт банкны ......... тоот дансанд үзлэг хийсэн “2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хооронд 479,063,263 төгрөгийн орлого, 479,051,347 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна ... хэрэгт ач холбогдол бүхий 1650 удаагийн 150,000, 200,000, 300,000, 400,000төгрөгөөр хийгдсэн нийт 329,800,000 төгрөгийн орлогын гүйлгээ байна” гэсэн тэмдэглэл /1 хх-ийн 160-206 дахь тал/,

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 00 цаг 12 минутад 887768... дугаараас “........ стоун хотхоны 26б байрны 2 дугаар орцны 1 давхарт биеэ үнэлэлт явагдаж байна” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /2 хх-ийн 17 дахь тал/,

2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ..........т дугааргүй тоотод хэргийн газрын үзлэг хийсэн “... ширээн дээр 20,000 төгрөгийн дэвсгэрт 23 ширхэг байх бөгөөд ... өрөөний баруун хойд буланд dell дэлгэцтэй хяналтын камерын төхөөрөмж зэрэг байв ... нойлын суултуурын хажууд цагаан өнгийн хогийн саванд ... бэлгэвч байх ба дотор нь цагаан өнгийн шингэн зүйлтэй ... цааш үргэлжлүүлэхэд ... зүүн гар талд нойлын өрөө байх бөгөөд хогийн саванд 1 ширхэг цагаан өнгийн бэлгэвч, дотор нь цагаан өнгийн шингэн зүйлтэй ... хаалгыг онгойлгож үзэхэд цагаан өнгийн ор байх ба орны хажуу талд хэрэглэсэн бэлгэвч 1 ширхэг, дотор нь цагаан өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон... том өрөөний үүд хэсэгт хогийн уутнаас хэрэглэсэн бэлгэвч, дотор нь цагаан өнгийн шингэн зүйлтэй байв” гэсэн тэмдэглэл /2 хх-ийн 19-28 дахь тал/,

2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /2 хх-ийн 30-31 дэх тал/,

           Хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмж 1 ширхэг, 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 23 ширхэг, Самсунг загварын хөх өнгөтэй гар утас 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /3 хх-ийн 75 дахь тал/,

   Нийслэлийн шүүх шинжилгээний Инженер техникийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 384 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмж нь компьютер техникийн шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмж нь 1,2,3,4,5,6 гэсэн 6 сувагтай, 1ТВ багтаамжтай хатуу дисктэй үүнээс 418 GB багтаамжтай 2024-11-14-нөөс 2024-11-21-ний өдрийг хүртэлх дүрс бичлэг хадгалаастай байна. Уг хяналтын камерын дүрс бичлэгийн төхөөрөмжид хадгалаастай 408 GB багтаамжтай 1911 ширхэг дүрс бичлэгийг хөрүүлэн авахад хэвийн ажиллаж байх тул мөрдөгчийн ирүүлсэн хард дискт хуулбарлан хүргүүлэв” гэсэн дүгнэлт /2 хх-ийн 135-140 дэх тал/,

   Гэрч .........ийн “2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ажлаасаа буугаад 20 цагийн үед интернэтээс зар хараад 200,000 төгрөгөөр бүтэн биеийн массаж гэсэн зарыг найзынхаа утсаар орж хараад дугаарыг олж аваад ......... дугаарын утас руу залгаад хаягийг нь заалгаж аваад ........... дүүргийн 3 дугаар хороо ..........ы ...... байрны 2 дах орцонд ороод 1 давхарт гадна ямар нэгэн хаяг тодорхойгүй хаалгаар ороод усанд ороод, массаж хийлгүүлсэн. Массаж хийж байсан эмэгтэй намайг бэлгийн харилцаанд орох уу гэхээр би тэгье гээд тухайн хүнтэй бэлгийн харилцаанд орсон, тэгээд төлбөр болох 200,000 төгрөгийг бэлнээр 10 ширхэг 20,000-ын дэвсгэрт өгсөн. Тэгээд дуусчхаад гарах гээд хаалга онгойлготол гаднаас бөөн хүмүүс цагдаагаас гээд үнэмлэхээ үзүүлээд ороод ирсэн " гэх мэдүүлэг /2 хх-ийн 39-40 дахь тал/,

   Гэрч .........ийн эзэмшлийн Самсунг галакси А-12 загварын гар утсанд үзлэг хийсэн тухай “... дуудлага хэсэг рүү орж шалгахад ......... дугаарын утас руу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 22 цаг 36 минутаас 22 цаг 57 минут хүртэл 6 удаа 2024 оны 11 дүгээр сарын 21-ний 00 цаг 03 минутанд залгасан байв” гэсэн тэмдэглэл /2 хх-ийн 163-165 дахь тал/,

   Гэрч .........ид Самсунг галакси А-12 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх-ийн 249 дэх тал/,

   Гэрч В.М “2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ... зөвхөн насанд хүрэгчдэд үйлчилнэ гэсэн зар луу ороод харахад ......... дугаар руу залгаад тухайн газрын хаягийг заалгаж ..........яваад очиход цагдаагийн алба хаагч нар ирчихсэн байсан ... Би тухайн газраар урьд 1 удаа 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ирж үйлчлүүлж байсан. Тухайн үед би 150,000 төгрөг төлөөд бэлгийн харилцаанд орсон, тооцоогоо Монфе апплекшний ... данснаас Хаан банкны .......... дугаарын данс руу 150,000 төгрөгийн гүйлгээний утга дээр нь аа үсэг тавиад шилжүүлсэн" гэх мэдүүлэг /2 хх-ийн 35-36 дахь тал/,

   Гэрч В.М эзэмшлийн Самсунг галакси Зет фолд 5 загварын гар утсанд үзлэг хийсэн тухай “... хайлт руу ороход хөөрхөн охид, тав тухтай орчин, найрсаг үйлчилгээтэй хамт олон таныг хүлээж байна VIP үйлчилгээ, массаж, угаалга, ......... гэсэн утасны дугаартай зар байв. Үзлэгийг цааш үргэжлүүлэн хийж уг гар утасны дуудлага хэсэг рүү орж шалгахад ......... дугаарын утас руу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 02 цаг 45 минут, 02 цаг 53 минут, 02 цаг 54 минутад тус тус залгасан байв. Үзлэгийг цааш үргэжлүүлэн гэрч В.Мэр Монфе апплекшний руу нэвтрүүлж дансны хуулгыг харахад 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 02 цаг 57 минутад ......... дугаарын данс руу аа гэсэн утгатай 150,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байв” гэсэн тэмдэглэл /2 хх-ийн 166-167 дахь тал/,

   Гэрч В.Мд Самсунг галакси Зет фолд 5 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 хх-ийн 248 дахь тал/,

   Гэрч С.Сийн “2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн орчим зар харж байгаад Массаж хийнэ гэсэн зарын дагуу холбогдож ..........ы ойролцоо байх .......... руу очсон. Тэгээд ..........ы 1 давхарт байх массажны газар руу утсаар холбогдож байгаад орсон. Тухайн газар нь гаднаа ямар нэг хаягжилтгүй байсан. Уг газар руу ороод би биеэ үнэлэгч 1 эмэгтэй хүнтэй 1 удаагийн 200,000 төгрөгийг төлж бэлгийн харьцаанд орсон. Төлбөрөө өөрийн Хаан банкны ... тоот данснаас 200,000 төгрөгийг 286 утгатай шилжүүлсэн" гэх мэдүүлэг /2 хх-ийн 66-67 дахь тал/,

   Гэрч Б.Бгийн “2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 21 цагийн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Саппорогоос такси барьсан, жолоочоос ахаа массажны газар байна уу гэж асуухад ..........ы тэнд нэг газар байдаг гэж хэлээд намайг .......... руу хүргэж өгсөн. .......... руу очоод нэг орц руу ороод 1 давхарт байх хаалгыг надад зааж өгсөн. Би тухайн хаалгыг тогшиж байгаад дотогшоо орсон. Ороход үл таних 2 эмэгтэй хүн байсан ба надад хандаж нэг удаагийн бэлгийн харьцаа 200,000 төгрөг гэж хэлсэн, би тэгээд өөрт бэлэн байсан 60,000 төгрөгөө өгөөд үлдсэн 140,000 төгрөгийг өөрийн ... данснаас Худалдаа хөгжлийн банкны ......... тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд үл таних эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд нэг удаа орсон. Бэлгийн харьцаанд орох гэж байхад тухайн эмэгтэй надад бэлгэвч гаргаж өгсөн. Би тухайн газарт ороход үл таних 2 эмэгтэй надад хандаж манайх массаж хийдэг газар биш, харин нэг удаагийн бэлгийн харьцаанд ордог VIP газар гэж хэлсэн" гэх мэдүүлэг /2 хх-ийн 78-79 дэх тал/,

   Гэрч Б.Нын "Миний данс. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ... массаж гэх зарын дагуу холбогдож байгаад хаяг дээр нь очсон. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор байр, орцны дугаар, кодыг санахгүй байна. Тэгээд массажны газарт ороход үл таних 2 эмэгтэй байсан. Надад үйлчилгээ 200,000 төгрөг болно, эхлээд мөнгөө төлөөрэй гэхээр нь би өөрийн ... тоот данснаас хэлсэн данс руу нь 200,000 төгрөгийг LLL гэх утгатай шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлсний дараа 1 эмэгтэй нь намайг жижиг өрөө рүү дагуулж ороод надтай 1 удаа бэлгийн харьцаанд орсон" гэх мэдүүлэг /2 хх-ийн 87-88 дахь тал/,

   Гэрч А.Огийн "М Банкны данс нь миний эзэмшиж, ашигладаг данс. Надаас 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би гар утсаараа оролдож байгаад Гулгаа массаж, бариа засал гэх бичиглэлтэй зар харсан. Тэгээд зарын дагуу холбогдож байгаад ..........ы ойролцоо байрлалтай .......... руу очоод зарын дагуу холбогдож байгаад орон сууцны 1 давхарт байх айлын хаалга шиг хаалга руу орсон. Тухайн хаалга түгжээтэй байсан ба утсаар ярьж байгаад хаалгыг нээлгээд дотогшоо орсон. Намайг ороход 1 эмэгтэй хүн байсан. Тэгэхээр нь би гулгаа массаж хийх үү гэж асуухад тухайн эмэгтэй гулгаа массаж хийнэ, бас нэмэлт үйлчилгээ буюу бэлгийн харьцаанд орох үйлчилгээ байгаа гэж хэлж байсан. Би гулгаа массаж хийлгэнээ гэж хэлээд өөрийн М-Банкны ... тоот данснаас тухайн эмэгтэйн хэлсэн данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн” гэх мэдүүлэг  /2 хх-ийн 91-92 дахь тал/,

   Гэрч .........гийн "Би тухайн газар 2024 оны 10 дугаар сард бариа угаалга хийнэ гэж ажилд орсон. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..........ы 26б байрны 2 дах орц 114 тоотод 1 эрэгтэй үйлчлүүлэгчтэй бариа хийж байхад цагдаагийн алба хаагч нар ороод ирсэн. Манай байгууллага бариа, хүний бие үрэлттэй угаалга чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ......... бид 2 ажилладаг өөр хүн ажилладаггүй, манай байгууллага өглөө бүр 10 цагаас орой 22 цаг хүртэл үйл ажиллагаа явуулдаг. ямар нэг нэр хаяг байхгүй. Му zar гэсэн интернэт сайт дээр зар байршуулаад үйлчлүүлэгч нар зарын дагуу ......... гэсэн ажлын утсаар холбогдож хаягаар ирж үйлчилгээ авдаг. Би тухайн ажилд анх орохдоо хөдөлмөрийн гэрээ хийж байсан. Тухайн гэрээ манай захирал Н.Д гэх хүнд байгаа. Захирал .........гэсэн дугаарын утастай. Би тухайн газарт 2024 оны 10 дугаар сараас хойш ажиллаж байгаа ... Манайхаас үйлчилгээ авахаар ирж байгаа хүмүүст үйлчилгээний үнэ гэж 150,000-200,000 төгрөг гэж амаар хэлдэг” гэх мэдүүлэг /2 дахь хавтасны 53-55, 57 дахь тал/,

   2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр .........гийн эзэмшлийн Iphone 16pro загварын гар утсанд үзлэг хийсэн “.........гаас ........./*******/ дугаар руу 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр -Сайн бну даам ахаа, таны бие давгүюу, Дүүн эмнэглгээр ээжийг аваад явах ажил гараад бнаа, хариуд нь -gaigee, -Нараад хэлэх гсн утсан холбогдхгүй бнаа тгд танд хэлж бгма, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр -Сайн бнуу даамаа ахаа, Ривер ажилку бгаму, тэнд хүн бгаюү, 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр -Схан амарвуу даам ах, Орлого 850,000к, 10%-85,000к, үлдсэн 765,000 таны дансруу орсон байх, хариуд нь -za ok, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр -Сайнуу даам ах, Орлого 850,000к, Номио танруу хийсн бх, Өглөө хэлэх гж бгд мартсн бн, хариуд нь -ок, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр -Схн амрвуу даам ах, Орлого 950,000к орсоо, Номио танруу хийх бха, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Схан амрвуу даам ах, Өчигдөр үнэхээрийн хүнгүй өнжлөө авий гэсэнч үүрий 6 цаг болтол хүн хүлээсээ, Хүн ирсэнгүй ээ, Өнөөдөр сайн бх бхаа, Юнивишн хугацаа нь дуусцан бнаа даам ах, 175,000 к орлого орсоо, Өнөөдөр сайн байнаа, Орлогогүйн маргааш хүн сайхан бдгаа, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр -Схан амрвуу даам ах, Орлого 775,000 к орсоо, Номио танруу хийх байх, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр -Сайнуу даам ахаа, Таны бие давгүй юү, -сайн, -Даам ах маргааш ажилна биз дээ, Номио надруу ажилахгүй гээд мсж бичиж байна, Номио дунд нь худлаа ярьж ирүүлдэггүй юм бна лээ, Урд нь бас ингэж байсан, Би итгээд байсан чинь өөрсдөө гарах гэж тэгдэг юм бна лээ, Гэрийнхэн дэргэд байгаа болхоор танруу залгаж ярьж чадахгүй бнаа2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр -Ривэртээ л гарийёоо, Гардагтаа л гармаар бна, Мсж бичээ даам ахаа, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр .........дугаараас -3dahi 4dahid nomiotoi gardag ohintoia garaarai rivert, -Ноиитой гардаг охинтой гармааргүй бнаа бид 2 таардаггүй юм” гэсэн тэмдэглэл /2хх-ийн 110-119 дэх тал/,

   Iphone 16pro загварын гар утсыг .........д хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /3 хх-ийн 76 дахь тал/,

   Гэрч О..........ын "............ хотхоны 26б байрны 2 дах орц 1 давхар 114 тоотод бүтэн биеийн бариа хийдэг. Би тухайн газарт 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажиллаж байна. VIP тусгай үйлчилгээ үзүүлдэг орж ирсэн хүмүүстэй бэлгийн харилцаанд ордог. Манай байгууллага нийт 4 ажилтантай 2, 2-оор ээлжилж гардаг, 24 гараад 24 амардаг, өглөө 11 цагаас ээлж солилцдог. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр би М..... эгчийн хамт ажиллахаар болоод өглөөнөөс хойш 2 хүн авсан, Маяа эгч тухайн өдөр өглөөнөөс хойш 5-6 хүн авсан. Интернэт сүлжээнд ..........гэсэн интернэт группт бүтэн биеийн массажныхаа зарыг оруулаад тухайн зарын дагуу хүмүүс манай байгууллагын гар утас руу залгаж холбогдоод бид нар хаягаа зааж өгөөд бүтэн биеийн бариа засал хийдэг. бариа хийлгээд VIP буюу секс хийсэн бол 200,000 төгрөгөөр хийдэг, дан VIP үйлчилгээ авсан тохиолдолд 150,000 төгрөг авдаг. Би 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2 хүн авсан сүүлийн хүнээ дуусгачхаад гарах гэж байхад цагдаагийн алба хаагч нар гэнэт ороод ирсэн. Би тухайн байгууллагаас цалин авдаг өдөрт орсон хүнийхээ 50 хувийг би аваад 50 хувийг захирал авдаг. Бид нар үйлчлүүлэгч нараас тооцоогоо авахдаа Голомт банкны ......... гэсэн дугаарын дансаар авдаг. Зарим хүмүүсээс бэлнээр авдаг” гэх мэдүүлэг /2 хх-ийн 43-45 дахь тал/,

   Гэрч .........ийн "2024 оны 06 дугаар сард би Unegui.mn сайтаас ажлын зар харж байгаад Бариа, массажист, угаагч ажилд авна гэх зарын дагуу холбогдож захирал *******тай анх танилцсан. ..........ы 26б байрны 2 дах орцны 1 давхрын 114 тоотод байх нэр, хаяггүй газарт гулгаа массаж, бариаг хийдэг. Би 2024 оны 06 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарын сүүл үе хүртэл гулгаа массаж, бариа, угаалга хийж байсан. Уг газрыг захирал ******* ажиллуулдаг. Би 2024 оны 07 дугаар сараас хойш хөдөө яваад, 2024 оны 09 дүгээр сард ..........ы 266 байрны 2 дах орцны 1 давхрын 114 тоотод байх массажны газарт очих үед Марийнаа, ......... нар гулгаа массаж, бариа, угаалга хийж байсан. 2024 оны 06 дугаар сард намайг ажилд орох үед надаас гадна хэд хэдэн эмэгтэй хүн байсан, гэхдээ би нэрийг нь мэдэхгүй байна" гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 82-84 дэх тал/,

   Гэрч .........ын "...............тоот нь миний эзэмшлийн орон сууц. Тухайн байрыг 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Б овогтой Н.Д /........./ нь түрээсэлсэн ... СӨХ-ноос урсгал зардлын мөнгөө өгдөггүй, эрэгтэйчүүд их эргэлддэг гэх гомдол гарч байсан" гэх мэдүүлэг /2 хх-ийн 103-105 дахь тал/

   2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ........., ******* нарын хооронд байгуулсан Оффис, ажлын байрны түрээслэх түрээслүүлэх гэрээ /3 хх-ийн 12-14 дэх тал/,  

   *******ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ......... тоот дансанд үзлэг хийсэн “... 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нийт 46,056,050 төгрөгийн орлогын, 46,063,522 төгрөгийн зарлагын гүйлгээ байх ба үүнээс үйлчилгээ авсан байж болзошгүй 38,374,500 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна” гэсэн тэмдэглэл /2 хх-ийн 142-149 дэх тал/,

   *******ын эзэмшлийн Хас банкны .........тоот дансанд үзлэг хийсэн “... 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хооронд *******ын эзэмшлийн Хас банкны ......... тоот дансанд 70,478,000 төгрөг, ......... тоот дансанд 78,374,100 төгрөг, ......... тоот дансанд 3,950,000 төгрөгийн хэрэгт ач холбогдол бүхий байж болзошгүй орлогын гүйлгээнүүд хийгдсэн байна” гэсэн тэмдэглэл /2 хх-ийн 150-162 дахь тал/,

  *******ын яллагдагчаар өгсөн “Би өөрөө бөөрний архаг дутагдлаар 2021 онд өвдөөд диализын аппаратанд ордог болсон. Тэгээд байнга массажны газарт орж бүтэн биеийн бариа хийлгэдэг байсан. Ингээд би хүнд мөнгө өгч байхаар гэж бодоод өөрөө массажны газар нээхээр болсон. 2023 оны намар билүү хавар ............. тоотод Алжаал тайлах төвийг би анх нээж байсан ... Би 7 хоногийн 3 өдөр буюу 1, 3, 5 дах өдрүүдэд бөөрний аппаратанд ордог. Үүнээс бусад өдрүүдэд уг массажны газраа өөрөө хариуцан ажиллуулдаг. Харин намайг байхгүй үед ямар хүн ээлжтэй ажиллаж байна тэр хүнд захичихаад явчихдаг байсан. Ингээд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай массажны газарт ажилладаг ..........нарыг ажлын байран дээрээ байх үед цагдаа нар аваад явсан байсан ... манай массажны газар модон эрхээр массаж хийх, бумба тавих, бие үрэх, бүтэн болон хэсэгчилсэн бариа зэрэг үйлчилгээ үзүүлдэг ... массажны газарт ажиллаад үйлчилгээ авч буй хүмүүсийн үйлчилгээний хөлс гээд мөнгөний 50 хувиар цалинждаг байсан ... би дээрх тусгай зөвшөөрлүүдийг Хан-Уул дүүрэг, Сүхбаатар дүүргийн үйлдвэр үйлчилгээий хэлтэс гэх газраас авч байсан. Тухайн зөвшөөрлийг гаргуулан авахад миний иргэний үнэмлэх, байр орон сууцны бичиг, галын дүгнэлт зэрэг баримт бичиг бүрдүүлж авч байсан” гэх мэдүүлэг /2 хх-ийн 221-222, 3хх-ийн 169 дэх тал/,

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой

Үл хөдлөх хөрөнгөө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /3 хх-ийн 139 дэх тал/,

 

Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /3 хх-ийн 140-141 дэх тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /3 хх-ийн 142 дахь тал/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /3 хх-ийн 143 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /3 хх-ийн 144 дэх тал/,

Урьд Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 хх-ийн 146 дахь тал/,

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /3 хх-ийн 15 дахь тал/,

Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /3 хх-ийн 16 дахь тал/,

Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх /3 хх-ийн 17 дахь тал/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /3 хх-ийн 15-55 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрч оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэмт хэргийн талаарх мэдээллийн хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын төхөөрөмж, дугаар бүхий зар дагуу хүмүүстэй ярьдаг гар утас, хэрэглэсэн бэлгэвч зэрэг эд зүйл, *******ын эзэмшлийн Худалгаа хөгжлийн банк, Хас банк, Голомт банкин дахь дансны хуулгууд, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, ажлын байр түрээслэх гэрээ, үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ, биеэ үнэлэх үйлчилгээ авсан гэх гэрч ........., ........., ........., ........., ........., ........., ........., ........., В.М, ........., С.С, Б.Б, Б.Н, А.О нарын мэдүүлэг, үл хөдлөх хөрөнгө түрээслүүлсэн гэх гэрч ........., ........., СӨХ дарга ......... нарын мэдүүлэг, биеэ үнэлэх үйлчилгээ үзүүлдэг гэх гэрч ........., ........., О.........., ........., ......... нарын мэдүүлэг, гэрч ........., О.........., В.М, ......... нарын эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар

            ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд ..........тоотыг тус тус түрээслэн тохижуулж гадна орчинд ил харагдах тодорхой нэр хаягжилтгүйгээр бариа массажны газар ажиллуулах нэрийн доор ............. зарын сайт, фейсбүүк цахим орчинд массаж угаалга, гулгаа массаж үйлчилгээ үзүүлнэ гэсэн агуулга бүхий зар мэдээлэл байршуулан .........дугаараар холбогдон үйлчлүүлэгчээ олох замаар биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хөдөлбөргүйгээр тогтоогдсон байна.

******* 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ................... тоотыг, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ..................... тоотыг тус тус түрээслэсэн байх боловч тус гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа буюу үйл ажиллагаа явуулсан хугацааг *******ын эзэмшлийн Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банкинд дахь дансны мэдээлэлд үндэслэн биеэ үнэлэх үйлчилгээний төлбөр шилжүүлсэн огноогоор тодорхойлсон нь зөв зүйтэй юм.

Хэдийгээр “Алжаал тайлах төв /иллэг/” ажиллуулах зөвшөөрлийг 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ................. тоотоор авсан баримт /3 хх-ийн 10, 11/ хэрэгт авагдсан боловч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй нөхцөл байдал тогтоогджээ.

Биеэ үнэлэх үйлчилгээ авсан гэх гэрч нарын мэдүүлгээр цахим орчин байршуулсан зар дээр бичигдсан утасны дугаараар холбогдож тус газрын байршлыг заалгадаг, очоод утсаар залгасан тохиолдолд хаалгаа онгойлгодог, 1 удаа бэлгийн харьцаанд ороход 150,000 төгрөг, үүн дээр угаалга массаж хийлгэх бол 200,000 төгрөг гэж үйлчлүүлэгчдээ санал болгодог, бэлгэвч бэлдсэн байдаг, үйлчилгээнд орохоос өмнө төлбөрөө хийх шаардлага тавьдаг, бэлнээр эсхүл хэлсэн данс руу нь мөнгө шилжүүлдэг,

Хэргийн газрын үзлэгээр дээрх 2 объект нь гадна талдаа ямар нэг хаяггүй, гадаа болох дотор талыг харуулсан хяналтын камерын төхөөрөмжтэй, дотор талдаа массажны ор бүхий 3-4 жижиг өрөө, угаалгын өрөө, хүлээн авах өрөөтэй, үйлчилгээ болон үнийн мэдээлэл бүхий самбар байхгүй, ил болон хогийн саванд хэрэглэсэн бэлгэвчүүд илэрсэн,  

*******ын эзэмшлийн дансны хуулга, гэрч ........., ........., О.........., ........., ......... нарын мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр *******ыг “Даам ах” гэж нэрлэдэг, үйлчлүүлэгч нарт *******ын эзэмшлийн дансыг өгч төлбөрийг шилжүүлдэг, ******* нь өдөрт орсон орлогыг тооцож хүн тус бүрт хийсэн ажлын 50 хувиар цалинг шилжүүлдэг, түрээсийн төлбөр, юнивишн, бусад урсгал зардлыг хариуцан төлдөг, *******ын данс руу шилжсэн 150,000, 200,000, 300,000, 400,000 төгрөгийн орлогын гүйлгээ шөнийн цагаар хийгддэг нөхцөл байдал тогтоогдсон байна.   

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан бол”, 2 дахь хэсэгт “Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол” гэж гэмт хэргийн шинжийг тодорхойлжээ.

Биеэ үнэлэх газар байгуулсан гэж зочид буудал, саун, массаж, караоке зэрэг нэрээр халхавчлан биеэ үнэлэх газар бэлтгэсэн, тохижуулсан, ажиллуулсан байхыг,

Биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэж биеэ үнэлэхийн санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай бүлэг байгуулсныг,

Биеэ үнэлэхэд орон байр, бусад зүйлээр хангасан гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг биеэ үнэлэх зориулалтаар бусдад ашиглуулсан, бусад байдлаар дэмжлэг үзүүлсэн байхыг  тус тус ойлгоно.

Биеэ үнэлэх гэдгийг сэтгэл болон дур хүсэл, сонирхолд үндэслэгдээгүй, бусадтай хариу төлбөр авахаар тохиролцож өөр өөр хүнтэй бэлгийн харьцаанд удаа дараалан орохыг ойлгох ба сайн дураараа биеэ үнэлсэн үйлдлийг Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэж үздэг.

Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эсэх баримт хэрэгт авагдаагүй байгааг улсын яллагч анхаарах нь зүйтэй.   

 Шүүгдэгч ******* нь үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “биеэ үнэлэх газар байгуулсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь орон байраар хангасан” гэх шинжийг хангажээ.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч тогтоох, хохирол учирсан байхыг заавал шаардахгүй, биеэ үнэлэхийг зохион байгуулсан идэвхтэй үйлдэл хийгдсэнээр төгсдөг онцлогтой.

******* өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа түүнийг хүсэж хийсэн, тус гэмт хэргийг илрүүлсэн байхад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан тул гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл хийсэн гэж үзнэ.

2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд буюу 1 жил 2 сарын хугацаанд биеэ үнэлэхийг зохион байгуулсан нөхцөл байдал тогтоогдсон тул хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг журамлан хэрэглэсэн зөв зүйтэй болжээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна. Иймд түүнийг Биеэ үнэлэх газар байгуулсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь орон байраар хангасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцохоор шийдвэрлэв. 

   Энэ гэмт хэргийн улмаас хохирогч тогтоогдоогүй, хохирол учраагүйг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

  Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

  Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хэрэглэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд энэ нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг.

  *******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

  дээрх гэмт хэргийн илэрснээс хойш хууль бус үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон харилцаа хандлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бөөрний дутагдал өвчтэй, 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, хөгжлийн бэрхшээлтэй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, оршин суух тодорхой хаягтай гэх хувийн байдал,

хүний бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн 1 жил 2 сарын үргэлжилсэн хугацаанд үйлдсэн гэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирол учраагүй, гэмт хэргийн хор уршгийг шинж чанар зэргийг харгалзан

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлэхээр тогтоолоо.

Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй тохиолдолд уг ялыг хорих ялаар солихыг *******д мэдэгдвэл зохино.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг … гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заажээ.

*******ын эзэмшлийн Голомт банкны ......... тоот дансанд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хугацаанд хийгдсэн 329,800,000 төгрөгийн орлогын гүйлгээ /1 хх-ийн 160-206 дахь тал/,

Худалдаа хөгжлийн банкны ......... тоот дансанд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд хийгдсэн 38,374,500 төгрөгийн орлогын гүйлгээ /2 хх-ийн 142-149 дэх тал/,

   Хас банкны .........тоот дансанд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд хийгдсэн 70,478,000 төгрөг, 78,374,100 төгрөг, 3,950,000 төгрөгийн орлогоын гүйлгээ /2 хх-ийн 150-162 дахь тал/-г тус тус биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэх үндэслэлтэй.

   Дээрх данснуудын хуулга болон түүнд үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд шөнийн цагаар 150,000, 200,000, 300,000, 400,000 төгрөгийн үнийн дүнтэйгээр, тодорхойгүй гүйлгээний утгатайгаар хийгдсэн гүйлгээнүүд, өдөр өдрийн орлогын гүйлгээ хийгдсэний дараагаар ажилласан хүмүүсийнхээ эзэмшлийн данс руу мөнгө хуваан шилжүүлж байгаа байдал зэрэгт үндэслэн дансны орлого зарлагын гүйлгээнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлогын мөнгөн дүнгийг хэмжээг бодитой тогтоосон байна.

   Гэмт этгээд нэгэнт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсны улмаас олсон орлогоо хэрхэн зарцуулах нь хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээнд хамаарахгүй тул гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос цалин хөлс, үйл ажиллагаа явуулах урсгал зардал, түрээсийн төлбөр зэрэгт зарцуулсныг хасаж тооцох боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хорин мянгатын дэвсгэрт 23 ширхэг буюу 460,000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 329,800,000+ 38,374,500+70,478,000+78,374,100+3,950,000 төгрөг, нийт 450,498,600 төгрөгийг *******аас албадан гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмж 2 ширхэг, хэрэглэсэн бэлгэвч 2 ширхэг, Самсунг маркийн хөх өнгийн гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт хавсаргасан CD 4 ширхгийг хэргийн хамт хадгалвал зохино.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Биеэ үнэлэх газар байгуулсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь орон байраар хангасан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д 2 /жил/ 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 2 /жил/ 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар буюу Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нөхцөлөөр эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хорин мянгатын дэвсгэрт 23 ширхэг буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх,  *******д гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 450,498,600 /дөрвөн зуун тавин сая дөрвөн зуун ерэн найман мянга зургаан зуу/ төгрөгийг албадан гаргуулж орлого хураах албадлагын арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмж 2 ширхэг, хэрэглэсэн бэлгэвч 2 ширхэг, Самсунг маркийн хөх өнгийн гар утас 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгасугай.

7. Хэрэгт хохирогч тогтоогдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, тогтоол хүчин төгөлдөр болмогц дээрх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсонд тооцож энэ талаар Хил хамгаалах Ерөнхий газарт даруй мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ