Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/36

 

 

 

 

Л.Н, Д.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Сувд-Эрдэнэ /онлайнаар/,

Шүүгдэгч /Д.Д/- ийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар /онлайнаар/,

Шүүгдэгч /Л.Н/- ийн өмгөөлөгч Г.Нямсүрэн /онлайнаар/,

Шүүгдэгч Л.Н /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/03  дугаар шийтгэх тогтоолтой Л.Н, Д.Д нарт холбогдох 201719000294 дугаартай 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Л.Нгийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 02 сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

 

 

 

 

Шүүгдэгч Л.Н, Б.П нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Тост" гэх газраас Д. Энхжаргалын эзэмшлийн 3 тооны үхрийг бэлчээрээс хулгайлж бусдад 1.875.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Н, Д.Д нар нь бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг "Баярт" гэх газарт бэлчиж байсан бусдын 5 тооны үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 20 дугаар гудамжны, 1112в тоот хашаанд байсан иргэн Д. Чулуунпүрэвийн эзэмшлийн 68-32 Төв улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээс 64,400 төгрөгийн үнэлгээ бүхий иргэн Д.Чулуунпүрэвийн иргэний үнэмлэх 3 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, Тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээ 1 ширхэг, Хаан банкны виза карт зэргийг нууцаар хууль бусаар авч 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны "Цайз салбараас түүний иргэний үнэмлэхийг ашиглан Хаан банкны 5006816890 дугаартай харилцах данснаас 2.965.000 төгрөг шилжүүлэн авч 3.029.400 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Чонод овгийн Лхамсүрэнгийн Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Бүхэл овгийн Дүвжирийн Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Чонод овгийн Лхамсүрэнгийн Нг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бүхэл овгийн Дүвжирийн Дыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ганцаараа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Чонод овгийн Лхамсүрэнгийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Бүхэл овгийн Дүвжирийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бүхэл овгийн Дүвжирийн Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 5 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1  жил 11 сарын хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Чонод овгийн Лхамсүрэнгийн Нгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Хюндэй Портер” маркийн 79-35 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг тус тус хурааж улсын орлогод болгож шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Шүүх Л.Н, Д.Д нарт холбогдох хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоож, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэж, шүүгдэгч Л.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулжээ.

Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ шүүгдэгч Л.Нгийн нь 2016, 2018 онуудад үргэлжилсэн үйлдлээр "Мал хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн байхад түүнийг гэм буруутайд тооцохдоо Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг,

Шүүгдэгч Д.Дыг мөн "Мал хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Монгол улсын 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлаагүй ял шийтгэл оногдуулсан нь шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2. дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүгдэгч Л.Нгийн өмгөөлөгч Г.Нямсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Л.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Нгийн Хьюндэй Портер маркийн 79-35 ТӨА улсын дугаартай "тээврийн хэрэгсэл, "Даюун" маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг тус тус хурааж улсын орлого болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Анхан шатны шүүх Л.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт... заасныг харгалзан үзээгүй байх ба түүний хувийн байдлын талаар дурдаагүй нь дээрх хуулийг баримтлаагүй гэж үзэх үндэслэлтэй.

...Мөн шүүгдэгч Л.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн удаа дараагийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөөр ирсэн ба гэмт хэрэг үйлдэгдсэн 2018 оны 12 дугаар сараас өнөөдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, шүүх, прокурор, мөрдөн байцаагчийн дуудсан цагт цаг алдалгүй бэлэн байдаг байсан, мөн хохирогч нарт учирсан хохирлыг мөрдөн байцаалтын шатанд түргэн шуурхай бүрэн төлж барагдуулсан зэрэг нь түүнийг ямар хэмжээнд биеэ авч явдаг болон .хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгааг харуулж байгаа юм.

Мөн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаагаа илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

Хэдийгээр анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ял оногдуулсан гэж тодорхойлсон боловч шийтгэх тогтоолд шүүгдэгч Л.Нгийн хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял шийтгэл оногдуулахдаа хэрхэн харгалзан үзсэн талаар тодорхойгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны зарчим боловч гэмт хэргийн хор уршиг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн эсэх, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, ар гэрийн байдал, гэмт хэрэг үйлдсэн хүн үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн дүгнэлт хийж байгаа зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ. Нөгөөтээгүүр эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Иймээс шүүгдэгч Л.Нгийн хувийн байдал, ар гэрийн байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзаж, хуульд заасан үүрэг хүлээлгэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

Хэрэв шүүх шүүгдэгч Л.Нг тэнсэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар .зүйлийн 1 дэх хэсэгт "...хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх," гэсэн эрүүгийн хариуцлагын төрлийг сонгон хэрэглэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Шүүх Л.Нгийн эзэмшлийн Хьюндэй Портер маркийн 79-35 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ямар үндэслэлээр улсын орлого болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн санаатай үйлдлийн улмаас бусдын өмчлөлийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлж, захиран зарцуулах эрхийг олж авсан нь гэмт хэрэг төгс үйлдэгдсэн буюу төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Н нь бэлчээрээс 3 тооны үхрийг мотоциклоор тууж, гэрийн гадаа авчирсан нь гэмт хэрэг төгссөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл бусдын эзэмшлийн 3 тооны үхрийг гэрийнхээ гадаа тууж ирснээр гэмт хэрэг төгсөж, туйлдаа хүрч, захиран зарцуулах эрхийг олж авсан гэж үзнэ. Гэрийн гадаа тууж авчирсан үхрээ нядалж, нядалсан үхрээ өөрийн биеэр авч явах боломжгүй тул 79-35 улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан байдаг.

Улсын дээд шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар тогтоолоор "...хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй." гэж хуулийг тайлбарласан тул Л.Нгийн эзэмшлийн Хьюндай Портер 79-35 улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шүүгдэгч Л.Нд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж, хуульд заасан үүрэг хүлээлгэж, Хьюндай Портер 79-35 улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгосныг хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлийн гол агуулга нь шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж гараагүй тул шийтгэх тогтоол өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн утгатай байгаа. Иймд дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн гаргасан саналдаа: Хохирол төлбөр төлөгдсөн. Шийтгэх тогтоолд шүүгдэгчийн хувийн байдлыг ер дурдаагүй байдаг. Ар гэр нь хүн бүл муутай. Мал нь одоо хариулгагүй байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тэнсэх арга хэмжээ авч өгнө үү. Боломжгүй гэж үзвэл хуульд заасан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Мөн 79-35 ТӨА дугаартай тээврийн хэрэгслийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэний дараа ашигласан байхад хураахаар шийдвэрлэснийг өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцсон шүүгдэгч Л.Н гаргасан тайлбартаа: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Н, Д.Д нарт холбогдох эрүүгийн 201719000294 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Л.Нгийн Д.Дтай бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг "Баярт" гэх газарт бэлчиж байсан бусдын 5 тооны үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.Птай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Тост" гэх газраас Д.Энхжаргалын эзэмшлийн 3 тооны үхрийг бэлчээрээс хулгайлж бусдад 1.875.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Д.Ды Л.Нтэй бүлэглэн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг "Баярт" гэх газарт бэлчиж байсан бусдын 5 тооны үхрийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн ганцаараа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Булгийн 20 дугаар гудамжны, 1112в тоот хашаанд байсан иргэн Д. Чулуунпүрэвийн эзэмшлийн 68-32 Төв улсын дугаартай Бонго маркийн тээврийн хэрэгслээс 64,400 төгрөгийн үнэлгээ бүхий иргэн Д.Чулуунпүрэвийн иргэний үнэмлэх 3 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг, Тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээ 1 ширхэг, Хаан банкны виза карт зэргийн нууцаар хууль бусаар авч 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны "Цайз салбараас түүний иргэний үнэмлэхийг ашиглан Хаан банкны 5006816890 дугаартай харилцах данснаас 2.965.000 төгрөг шилжүүлэн авч 3.029.400 төгрөгийн хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт нь

хэрэгт цугларсан баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч А.Дангаа /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, хохирогч Э.Пүрэвжав /хх-ийн 12-13 дугаар хуудас/, хохирогч М.Энхжаргал /хх-ийн 15-16 дугаар хуудас/, хохирогч С.Бямбаа /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, хохирогч Д.Энхжаргал /2-р хх-ийн 3-4, 5 дугаар хуудас/, хохирогч Д.Чулуунпүрэв /3-р хх-ийн 3-4, 3-р хх-ийн 56 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Бадамгарав /3-р хх-ийн 7-8, 57 дугаар хуудас/, гэрч Ж.Эрдэнэбат /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Г.Гантүшиг /хх-ийн 22 дугаар хуудас/, гэрч О.Түвшинзаяа /2-р хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Ц.Алтанхуяг /2-р хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч З.Сандаг /2-р хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Д.Дашдондов /3-р хх-ийн 16 дугаар хуудас/, яллагдагч Л.Н /хх-ийн 64-67, 120-121, 2-р хх-ийн 60-61 дүгээр хуудас/, яллагдагч Д.Д /хх-ийн 76-79, 125-126, 3-р хх-ийн 53-55 дугаар хуудас/, яллагдагч Ц.Цэрэнлхагва /хх-ийн 70-74, 122-123 дугаар хуудас/,яллагдагч Б.П /2-р хх-ийн 55-56 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ...Төв аймгийн Өндөрширээт сумын малчин С.Бямба, М.Энхжаргал, П.Батбилэг нарын нийт 5 тооны бярууг 1.000.000 төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ...Ц.Цэрэнлхагвын эзэмшлийн ногоон өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоциклыг 800.000 төгрөгөөр, Д.Ды эзэмшлийн 1 тооны цэцгэн тамгатай хул морийг 700.000 төгрөгөөр, Л.Нгийн эзэмшлийн 1 тооны хүрээтэй чандмань тамгатай хул морийг 700.000 төгрөгийг 2.200.000 төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 33 дугаар хуудас/,

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ...Л.Нгийн эзэмшлийн цэнхэр өнгийн “Кио бонго пронтер” маркийн 31-06 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.500.000 төгрөгөөр үнэлсэн... эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2, 6 дугаар хуудас/, Насанд хүрээгүй шүүгдэгч Д.Ды нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, Ц.Цэрэнлхагвын даюун мотоцикл битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35, 37 дугаар хуудас/, Д.Ды хонгор халзан морь битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-38-41 дүгээр хуудас/, Л.Нгийн хул морь битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-44 дүгээр хуудас/, Л.Найпанпэлжээгийн эзэмшлийн цэнхэр өнгийн “Кио бонго пронтер” маркийн 31-06 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 45-50 дугаар хуудас/, хохирогч А.Дангаа, М.Энхжаргал, С.Бямба, П.Батбилэг нарын багийн засаг даргын тодорхойлолт, малын А дансны хуулбарууд /хх-ийн 80-91 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06/93 дугаартай ...Д.Энхжаргалын 3 тооны үхрийг 1.875.000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээ /2-р хх-ийн 20-29 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06/134 дугаартай ...Л.Нгийн өмчлөлийн 7935 ТӨА улсын дугаартай “Porter” маркийн тээврийн хэрэгсэл, “Dayun” маркийн мотоциклыг 3.619.800 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээ /2-р хх-ийн 31-42 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 242 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн  243-245 дугаар хуудас/, Л.Нгийн эзэмшлийн 79-35 ТӨА улсын дугаартай “Хюьндэй Портер” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 247-250, 2-р хх-ийн 1 дүгээр хуудас/, хохирогч Д.Энхжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар, малын А дансны хуулбар /2-р хх-ийн 6-9 дүгээр хуудас/, Л.Нгийн Даюун маркийн мотоциклын гэрэл зураг /2-р хх-ийн 44 дүгээр хуудас/, хохирогч Д.Энхжаргалын багийн засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 83 дугаар хуудас/, 

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ПМ/006 дугаартай ...шинжилгээнд 1, 5 гэж дугаарласан гарын мөрүүд болон Долгорын Чулуунпүрэвийн гарын дардас адилтгалын шинжилгээний шаардлага хангана... ...шинжилгээний шаардлага хангах 2 ширхэг гарын мөрүүд, болон Долгорын Чулуунпүрэвийн гарын дардас, гарын хээний нэгдсэн сан дахь иргэдийн гарын хээний дартсуудтай болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газрын гарын мөрүүдтэй тохирохгүй байна... дүгнэлт /3-р хх-ийн 20-22 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 242 дугаар хуудас/, хохирогч Д.Чулуунпүрэвийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /2-р хх-ийн 243 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2-р хх-ийн 244-246 дугаар хуудас/, Хаан банкны камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 249-250, 3-р хх-ийн 1 дүгээр хуудас/, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Б.Бадамгаравын гаргасан өргөдөл /3-р хх-ийн 5 дугаар хуудас/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн хуулбарууд /3-р хх-ийн 12, 18 дугаар хуудас/, оргодол эрэн сурвалжлах /3-р хх-ийн 29-40 дүгээр хуудас/, шүүгдэгч Л.Н, Д.Д нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг /хх-ийн 92, 103, 117-119, 2-р хх-ийн 63-82, 84-112, 3-р хх-ийн 23-27 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Н, Д.Д нарт оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Л.Нгийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн гаргасан “Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн... шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шүүгдэгч Л.Нд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж, хуульд заасан үүрэг хүлээлгэж, Хьюндай Портер 79-35 улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгосныг хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү” гэсэн гомдлын

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Нд хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн..., мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн...“ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял”-ын хэмжээний дотор 1 жил 10 сарын хорих ял оногдуулсан байх тул шүүгдэгч Л.Нгийн өмгөөлөгчийн гаргасан “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан хорих ялыг тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Л.Нгийн өмчлөлийн “Хюндэй Портер” маркийн 79-35 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ уг тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэн хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь шүүгдэгч Л.Н, Б.П нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Төв аймгийн Алтанбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Тост" гэх газраас Д.Энхжаргалын эзэмшлийн 3 тооны үхрийг бэлчээрээс хулгайлж бусдад 1.875.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэг нь хохирогч Д.Энхжаргалын 3 тооны үхрийг бэлчээрээс нь тууж ирэн эзэмшиж, зарж борлуулахаар төхөөрч бэлтгэсэн үеэс эхлэн төгссөн байна. Шүүгдэгч Л.Н нь мал хулгайлах үйлдэл төгссөний дараа дээрх хулгайлсан 3 үхрийн махыг хотруу зарж борлуулахаар өөрийн өмчлөлийн “Хюндэй Портер” маркийн 79-35 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг болох  “Хьюндай Портер 79-35 улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгосныг хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү“ гэснийг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байтал анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ яллах дүгнэлтэд тусгасны дагуу шүүгдэгч Л.Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг, шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлалгүй ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагыг хангаж чадахгүй байх тул дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ магадлалд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг

“2. Шүүгдэгч Чонод овгийн Лхамсүрэнгийн Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Бүхэл овгийн Дүвжирийн Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж, 3 дугаар заалтыг

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бүхэл овгийн Дүвжирийн Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 11 /арван нэг/ сарын хорих ялаар тогтоосугай.” гэж тус тус нэмж өөрчлөн, 7 дугаар заалтынХюндэй Портер” маркийн 79-35 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл,” гэсэн хэсгийг хасч, 8 дугаар заалтад “Хюндэй Портер” маркийн 79-35 ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл” гэж нэмж тус тус өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь, шүүгдэгч Л.Нгийн өмгөөлөгч Г.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлын зарим болох “Хьюндай Портер 79-35 улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгосныг хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү” гэсэн хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н, Д.Д нарын 2021 оны 01 сарын 11-ний өдрөөс 2021 оны 04 сарын 28-ны өдөр хүртэл тус бүр цагдан хоригдсон 107 /нэг зуун долоо/ хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.МӨНХДАВАА

 

    ШҮҮГЧИД                                                  Т.ЭНХМАА

 

                                                                       Р.МӨНХ-ЭРДЭНЭ