| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 185/2024/0902/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1635 |
| Огноо | 2025-06-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1635
2025 06 18 2025/ШЦТ/1635
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,
улсын яллагч Н.Булганчимэг,
хохирогч Г.С, түүний өмгөөлөгч Б.Мэргэн,
иргэний хариуцагч Д...................,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Батзориг,
шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Д.Баттулга нарыг оролцуулан тус “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж тус шүүхэд 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн *******,******* нарт холбогдох эрүүгийн 2309 00102 1023 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, ............. ХК-ий ................ ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .................. тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******
Монгол Улсын иргэн, ......... оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкир мэргэжилтэй, ........... ХК-ий төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,*******.
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө .......... үйл ажиллагаа явуулдаг .................. бааранд үйлчлүүлж байхдаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Сгийн нүүрэн тус газарт усны шилээр цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б................... нь 2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө .......... үйл ажиллагаа явуулдаг ..................
бааранд үйлчлүүлж байхдаа үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Сгийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах хэргийн оролцогчид оролцож, мэдүүлэг тайлбар өгснийг сонсов. Үүнд:
Шүүгдэгч *******,******* нар өмнөх шүүх хуралдаан дээр мэдүүлгээ тодорхой өгсөн, одоо нэмж ярих зүйлгүй болохоо илэрхийлж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч Г.С мэдүүлэхдээ “2022 оны 12 дугаар сарын 3-наас 4-нд шилжих шөнө нөхрийнхөө төрсөн өдрийг тэмдэглэхээр .................. бааранд найЗудтайгаа орсон. Найз .................. нь ..................той маргалдаад зогсож байсан. Би салгах зорилгоор очоод найз ..................ыг аваад явах гэсэн чинь .................. манай найзыг мөргөсөн, би одоо авч явлаа гэсэн чинь чи юу юм гээд миний ам хэсэгт ууж байсан усны шилээрээ цохисон. Тэгээд би гүйж очоод нөхрийгөө дуудсан. Манай нөхөр ..................той маргалдаад зодолдсон тэгээд би хажуу талаас нь болиулах гээд татсан, тэгсэн .................. гэдэг хүн нүд рүү цохисон. Эрүүл мэндийн хувьд доод уруул 3 газраа язарч ангаагаад оёдол тавиулсан. Дээд талын 4 шүд хугарсан. Үүнээс 1 шүд цөгцөөрөө хугарсан, тэрний хажуу талын шүд дотогшоо чихэгдэж ороод дээр нь байдаг яс хугарсны улмаас бүтэн авахуулсан. Шүдний ёзоор байхгүй болсны улмаас нүүрний хэм далийгаад байсан тул гаднаас нь онгойлгож ясанд нь хагалгаа хийлгээд хаалгасан. Энэ гэмтлийг .................. гэдэг залуу учруулсан байгаа. .................. гэдэг хүнээс хохирол нэхэмжлээгүй. Нүдний хөх өөрөө эдгэсэн байгаа. ..................гоос 51.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс 30.000.000 төгрөг хохирол төлүүлж авсан. Үлдсэн хохирлоо гаргуулж авна. Шүдэн дээр нөхөгдөх боломжгүй эрхтнээр хохирсон. Насан туршийн баталгаа гэж байхгүй. 5-10 жилийн дараа янзлуулна гэсэн иймд ирээдүйд гарах эмчилгээгээ нэхэмжилж байгаа” гэв,
Иргэний хариуцагч ..................мэдүүлэхдээ “Түрүүчийн шүүх хурал дээр хариуцагчаар татагдсан байгаа. Энэ хүний эд хөрөнгөд хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. .................. гэдэг хүний хохирлыг хариуцахгүй, иргэний хариуцагч гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг танилцуулж шинжлэн судлав.
Улсын яллагчаас: Хэргийн газарт үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг .................. нэртэй шөнийн цэнгээний газар байх ба 2 давхар шатаар дээш гарахад улаан өнгийн неон гэрэлтэй тус баарны үүд хэсэг байна. Үүдний хэсгээр зүүн болон баруун гар тал руу салсан бүжгийн заал байх ба ертөнцийн зүгээр зүүн ар талд байх заал руу ороход улаан өнгийн босоо неон гэрэл бүхий ертөнцийн зүгээр урд талд тооцоо хийх хэсэг бармен тал байх ба техникийн доод хэсэгт ертөнцийн зүгээр хойш харсан чиглэлтэй цагаан өнгийн 360 эргэдэг хяналтын камер байх ба эрүүгийн мөрдөгч Л.Батзориг хяналтын камерын бичлэгийг үзэж хураан авав. Үзлэгийг цааш текний хойд хэсэгт Г.С зодуулсан гэх хар өнгийн буйдан байх ба буйдан дээр болон ширээн дээр биологийн гаралтай мөр бодис илээгүй бөгөөд криминалитикийн шинжээч ..................орчныг гэрэл Зргийн аргаар бэхжүүлэн авав” гэсэн тэмдэглэл /1 хх-ийн 15-16 дахь тал/,
Гэрэл Зргаар таньж олуулах ажиллагаа явуулсан “Хохирогч Г.С нь 1-9 хүртэл дугаарласан 9 ширхэг гэрэл Зргаас №1 дугаартай Зргийг Чулууны ..................ийн Зргийг энэ хүн нь ... миний зүүн нүд хэсэг рүү баруун гараараа цохисон хүн мөн байна гэж, №3 дугаартай Батбилэгийн ..................гийн Зргийг энэ хүн миний уруул шүд хэсэг рүү шилэн савтай Хужиртын усаар цохисон хүн мөн байна гэв. Таньж олуулах ажиллагааг хийсний дараа Зрагнуудын байрлалыг солиход хохирогч Г.С нь №6 дугаартай .................., Чулууны .................., №7 дугаартай ..........., Батбилэгийн .................. нарын Зргийг зааж намайг зодсон хүмүүс мөн байна гэснийг гэрэл Зргийн аргаар бэхжүүлэв” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 17-22 дахь тал/,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 6 дугаартай “Мөрдөгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай” тогтоол /1хх-ийн 36-37 дахь тал/,
Хохирогч Г.Сгийн “Би 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр ..................ын төрсөн өдөр байсан. Тэгээд тухайн өдрийн 00 цаг 30-40 минутын орчим .......... байрлах .................. нэртэй бааранд нөхөр .................., найз .................., .................., .................., .................., .................., Чимка, Гааб, .......... нарын хамт орж үйлчлүүлсэн ... Би хамт ширээн дээр сууж байгаад нөхөр .................. дээр очихоор бүжгийн талбай руу ганцаараа босоод гар утсаа оролдоод явж байхад хажуу талаас нэг хүн түлхэгдсэн тэгэхээр нь хартал 2 залуу бие биенээ заамдаад зогсож байсан тэгсэн нэг нь манай найз .................. байсан. Би салгах гэж үзээд болохгүй болохоор нь буцаж ширээ рүү явж найз .................., .................. хоёрыг дуудсан. Буцаад иртэл .................. газар унасан байдалтай байсан, .................., .................. 2 салгасан ба тухайн үед 2 хамгаалагч ирсэн салгаж байсан. ..................ыг босгоод хоёулаа гарч агаар амьсгалъя гээд хойноос нь түрээд явж байтал текний тэр хавиас нүдний шилтэй, улаан эрээн пиджактай, хар өнгийн хоолойтой светер цамцтай залуу гарч ирээд чи хэн юм бэ, чи хэний хэн юм, юу юм гээд орилоод байсан, тэгэхээр нь би тэр залууд хандаж за одоо болио би аваад гарах гэж байна гэсэн, тэгсэн тэр залуу миний нүд рүү харж зогсож байгаад шууд ам руу барьж байсан усны шилээр цохисон, би амаа дарсан чинь шингэн юм гарахаар нь хартал цус гарч байсан, хэлээрээ шүдээ мэдэрсэн чинь 3 шүд хугарсан байсан. Би эргэж хараад шууд нөхөр рүүгээ явсан, нөхөр .................. дээр очоод хайраа гээд дуудсан чинь нөхөр эргэж хараад хэн ингэчихэв ээ гээд орилоод буцаад хамт явсан, буцаад очтол намайг цохисон залуу намайг цохисон газраас жоохон цаана зогсож байсан, тэр залуу байна гээд нөхөртөө хуруугаараа зааж өгсөн. Тэгсэн нөхөр .................. тэр залуу руу гүйгээд явсан. Араас нь очтол манай нөхөр буйдан даваад унасан байсан ба тэр үед 3-4 залуус манай нөхрийг цохиж байсан. Нэг нь бүр толгой руу нь цохиод байсан, тэгэхээр нь би очоод болиоч ээ, хүний нөхөр аллаа ш дээ гээд хартал .................. гэх хүн байсан. Тэр ..................ийг хамгаалагч нар салгаад босгоод иртэл .................. нь гараа зангидаж байгаад миний зүүн нүд хэсэгт нэг удаа цохисон, би нүдээ дараад доошоогоо суусан ... Маргалдах ямарч шалтгаангүй, гэнэт гарч ирээд л хэрүүл өдөөд дайраад байсан. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан. Дүгнэлтийг хөнгөн гэдэгт санал нийлэхгүй байна. Ер нь бол 6 шүд гэмтэл авсан, уруулын дотор, гадна талдаа оёдол тавиулсан. Дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтэй. Намайг цохисон гэх хүмүүсийг хэдүүлээ явж байсныг мэдэхгүй. Намайг шилээр цохисон залуу бол махлагдуу, бариу хар хоолойтой цамцтай, улаан эрээг пиджактай, харааны нүдний шилтэй залуу байсан. Текний урд талд цохисон хүн .................. гэх олны танил хүн байсан, тэр хүн цагаан өнгийн сорочигон цамцтай, хар өнгийн пиджактай байсан. Тэр залуу намайг шилээр цохихын өмнө ирээд дайраад байхаар нь цээжний гол хэсэгт гараараа хүрсэн, түүнээс хойш би тэр залуутай нэг ч үг дуугараагүй ойртоогүй. .................. гэх хүн манай нөхрийг буйдан дээр толгой руу цохиод байхаар нь би болиулах гээд цамцнаас нь нилээн Зуралдсан. Би тухайн бааранд орсноос хойш согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, орохоос өмнө хоолонд орсон тэгэхэд нэг хундага виски уусан байсан. Намайг цагдаа явсны дараа бааранд үлдсэн найЗудад маань нэг эмэгтэйг тэр залуу шилээр цохьсныг харсан, хэрэгтэй бол яриарай гээд .................. дугаар үлдээсэн байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 26-28 дахь тал/,
Г.Сгийн хохирогчоор дахин өгсөн “... хоншоор ясны баруун дээд 2 дугаар шүдний түүшин хэсгийн сэлтэрсэн хугарал ... баруун дээд 2 дугаар шүдний 2 дугаар зэргийн сулрал гэмтлүүдийг .................. гэх эрэгтэй шилэн савтай Хужирт усны шилээр миний уруул хэсэг рүү санаатайгаар цохисон. Мөн .................. гэх хүн нь цохихынхоо өмнө над руу ойртоод цээжээрээ шахаад духаараа над руу ойртоод чи хэн юм бэ, чи юу юм гээд дайрах, давших маягтай байсан. Зүүн дээд зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтлийг бол ... .................. нь эргэж хараад чи яах гээд байгаа юм бэ гээд гараа атгаж байгаад зүүн нүд хэсэг рүү цохисон. .................. нь цагаан өнгийн срочкон цамц, жинсэн өмдтэй, дээгүүрээ бараан өнгийн пиджак өмссөн байсан харин .................. нь нүдний шилтэй, улаан эрээн өнгийн пиджактай, хар өнгийн хүзүүтэй светрэн цамцтай байсан. Би тухайн хүмүүсийн царайг харвал маш сайн танина. Учир нь тухайн хүмүүс нь надад учруулсан гэх гэмтлийг миний өөдөөс харж байгаад учруулсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 31 дэх тал/,
Гэрч Г.А“... бүжгийн талбай орохоор яг шатаар дээшээ гарах гээд байж байхад 2 танихгүй залуу зодолдож байсан. Тэр хоёрыг хамгаалагч нар салгасан, урд байсан залууг хамгаалагч аваад шатаар бууж байсан ба уг залуутай хохирогч гэх эмэгтэй хамт явж байсан. Тэгээд бордуу өнгөтэй шоотой хээтэй пиджактай 180 см орчим өндөртэй залуу ирэнгүүтээ гаргах гэж байсан залууг өдөөд юм ярих гээд байсан. Ар талд нь хохирогч гэх эмэгтэй одоо болиоч ээ гэсэн тэгсэн чинь тэр эрэгтэй барьж байсан хужирт усны шилээр уг эмэгтэйн нүүр хэсгийн ам хэсэгт нэг удаа цохисон. Тэгсэн уг эмэгтэй тэр залууд хандаж юм хэлэхэд тоохгүй байсан. Тэгээд тэр охин цаашаа бүжгийн талбай руу яваад нэг залуугийн хамт буцаж ирсэн. Тэр залуу нь шоотой хээтэй пиджактай залуутай маргалдаж цохилцоод бие биенээ цохиод эхэлсэн. Тэгсэн .................. гэх хүн хараад гүйж ирээд шоотой пиджактай залууг өмөөрч нөгөө залууг цохиод зодолдсон. Тэгээд хамгаалагч нар салгаад эхлээд хохирогч эмэгтэйг найЗудын хамт гаргаад, дараа нь ардынханыг гаргасан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 55 дахь тал/,
Гэрч Г...................ы “... бүжгийн талбайн хажуу талын жижиг шатан зогсож байхад миний яг урд талд нэг залуу ирээд зогсоод байсан, тэгээд хөдлөхгүй зогсоод байхаар нь тэр залууг түлхсэн, тэгээд тэр залуутай Зуралдсан, цаанаас тэр залуугийн 2 найз ирээд салгах гээд ноцолдоод байсан. Тэгсэн манай найз С ирээд намайг салгаад холдоод зогсож байсан чинь хажуу талаас нэг залуу орилоод зогсоод байсан, би давж маргалдсан гэх залуутай орилоод юм ярьж байхад тэр залуу хажуу талаас юм хэлээд байсан, тэгсэн найз С чи болиоч гээд тэр залууг түлхэж холдуулахад тэр залуу барьж байсан зүйлээр нэг удаа цохисон. Тэгээд би тэр залуутай барьцалдаад авахад найЗуд ирсэн ба хамгаалагч нар намайг салгаад өргөөд холдуулсан ... Тэр залуу миний урд тулж ирээд зогсоод юм яриад байсны улмаас маргалдсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 59 дэх тал/,
Гэрч А.Тын “Би 2018 оноос хойш .................. клубын хамгаалалтын албанд ажиллаж байна. Тухайн өдөр хамгаалагчаар ажиллаж байсан хүмүүсийг ёстой санахгүй байна. Тухайн өдөр хагас сайн өдөр байсан учраас шөнийн клубын хамгаалалтад 12 хүн ажиллаж байсан. Өмнө жил 3 дахь өдөр 10 хүн, 5 дахь өдөр 15 хүн, хагас сайн өдөр 12 хүн хамгаалалтад гардаг байсан. 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажиллаж байсан хүмүүсээс одоо би болон такс хариуцдаг Б.Бахлах ажиллаж байгаа. Б.Б ахлах бол маргаан дээр очоогүй, ер нь очдоггүй, зөвхөн такс хариуцдаг. Манай байгууллага ихэнхдээ Дотоод хэргийн их сургуулийн төгсөх курсын 21 нас хүрсэн сонсогч нарыг ажиллуулдаг. Тухайн үед ажиллаж байсан залуучууд одоо сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажилладаг болсон. Тухайн өдөр болсон маргааны үед би байгаагүй болохоор юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Маргаан болсны дараа очсон бөгөөд намайг очиход нэг хүүхэн намайг цохичихлоо гээд байсан. Тэр хүүхэн******* гэх хүнтэй маргалдсан байсан. Манайх шөнийн клуб болохоор хэрүүл маргаан тасардаггүй, өдөр болгон л хүмүүс хоорондоо маргалдаж, муудалцдаг. Энэ үйл явдал нь нэг жилийн өмнө болсон учраас одоо санахгүй байна. Өөр 2 хамгаалагч байсан, гэхдээ хэн байсныг санахгүй байна” гэх мэдүүлэг /2 хх-ийн 165-166 дахь тал/,
А.Тын гэрчээр дахин өгсөн “... Зодоон болж байх үед нь хараагүй учир зодооны талаар мэдэхгүй. Тухайн өдрийн асуудлын талаар Хасын .................. гэж хүн нэг эмэгтэйтэй маргалдаж тухайн эмэгтэйг алгадсан гэл үү, цохьсон гэл үү тэгж хэлж байсан. Одоо яг сайн тод санахгүй байна. Текний ард байх 3 хүний хамгийн баруун талд байх хүн нь манай менежер И мөн, хамгийн зүүн талд байгаа хүн манайд ажиллаж байгаад гарсан залуу байна. Гэхдээ би нэр утасны дугаарыг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг 3 хуудас,
Гэрч С.Аын “Би .................. бааранд 2016 оноос хойш ажиллаж байгаа. Би 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ажиллаж байсан. Гэхдээ тухайн өдөр юу болсон талаар мэдэхгүй байна. Энэ 3 хүний хамгийн баруун талд зогсож байгаа нь би байна. Хамгийн зүүн талд зогсож байгаа нь манайд нэг ажиллаж байсан хамгаалагч байна. Голд нь зогсож байгаа хүнийг бол огт танихгүй. Манай бааранд ажилладаггүй хүн бхйна” гэх мэдүүлэг 3 хуудас,
Шүүхийн шинжилгээний үндэснии хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16433 дугаартай “Г.Сгийн биед баруун дээд 1-р шүдний хугарал, баруун дээд 2, зүүн дээд 1-р шүдний эмтрэл, доод уруулын салтсад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 64-65 дахь тал/,
Шинжээч Э.Б-ын “Баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, баруун дээд 2, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, доод уруулын салтсад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... Зүүн дээд зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 67 дахь тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 201 дугаартай “Г.Сгийн биед хоншоор ясны баруун дээд 2 дугаар шүдний түүшин хэсгийн сэлтэрсэн хугарал, баруун дээд 2 дугаар шүдний 2 дугаар зэргийн сулрал, эмтрэл, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, доод уруулын салстад няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Нэмэлтээр тогтоогдсон хоншоор ясны баруун дээд 2 дугаар шүдний түүшин хэсгийн сэлтэрсэн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун дээд 2 дугаар шүдний 2 дугаар зэргийн сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдаглуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 74-76 дахь тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчдийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 366 дугаартай “Г.Сгийн биед зүүн дээд зовхи, хөмсөгт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэсэг газарт мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлийг ам руу цохих үед үүсэх боломжгүй. Зүүн зовхи, хөмсөгт зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16433, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн нэмэлтээр гаргасан 201 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /2 хх-ийн 131-135 дахь тал/,
.................. баарны хяналтын камерын бичлэгийн эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1 хх-ийн 126 дахь тал/,
2022 оны 12 дугаар сарын 15-ны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийг тоглуулахад зүүн дээд буланд 02_R_221204020800 гэсэн бичлэгтэй байв. Уг бичлэг нь баарны дотор хэсэг байх ба текний хэсэг үйлчлүүлэгчийн суудаг буйдангийн хэсэг харагдаж байв ... Зүүн доод хэсгийн ширээ сандал дээр хохирогч Г.С найз .................., .................., .................., .................. нарын хамт сууж байх ба хохирогч Г.С гадуураа цайвар өнгийн урт цамцтай, гар цүнхээ үүрсэн байдалтай сууж байв. Хохирогч Г.С босож бүжгийн талбай руу явж байна. Гэрч .................. нь зүүн талаас эмэгтэй хүний хамт гартаа шилтэй зүйл барьсан байдалтай алхаж ирж байв ... Хохирогч буцаж ирж зодоон болж буйг хэлж байв. 05_R_221204020800 нэртэй бичлэг нь баарны дотор хэсэг байх ба текний хойд талын хэсэг бариста байсныг гэрэл Зргаар харуулав. Текний урд талд хар цамцтай 2 эрэгтэй сууж байх ба текний хойд талын хэсэгт бариста гараараа зааж хүмүүс гүйлдэж байхыг гэрэл Зргаар харуулав. Эрэгтэй, эмэгтэй 2 орж ирж байхыг гэрэл Зргаар харуулав. Баарны хамгаалагч шоотой алаг цамцтай эрэгтэйг барьж байхыг гэрэл Зргаар харуулав. Уг бичлэгт текний урд талд хүмүүс бужигналдаж зодоон болж байх ба хамгаалагч нар салгаж байв. Бараан өнгийн хослол дотуураа цагаан өнгийн цамцтай эрэгтэй маргаан зодоонд оролцож байх ба хамгаалагч хойш түлхэх үед баруун гараараа цохиж байх ба хүмүүсийн дунд зогсож байсан хохирогч Г.Сг онож хохирогч Г.С нүүрээ даран доошоо сууж байв. 11_H221204020500 нэртэй бичлэг нь баарны үүд хэсэг байх ба шатны хэсэг байсныг гэрэл Зргаар харуулав. Уг камерын бичлэгт шатны дээр зогсож байх ба сахалтай, судалтай цамцтай эрэгтэй байх ба хажууд байгаа цагаан өмдтэй, цагаан фудволктой, цайвар өнгийн малгайтай эрэгтэйг түлхэж байгааг гэрэл Зргаар харуулав. Уг камерын бичлэгт 2 эрэгтэй зодолдож байх ба цагаан цамцтай эмэгтэй дундуур нь орж байгааг гэрэл Зргаар харуулав. 02_R221204021131 нэртэй бичлэгт баарны зааланд хүмүүс зодолдож байгааг гэрэл Зргаар харуулав. Уг камерын бичлэгт хар өмд, цагаан фудволк ба малгайтай цагаан цамц уясан эрэгтэйг хар өмд, хар цамцтай эрэгтэй барьж байх ба нүдний шилтэй, цайвар өнгийн хувцастай эрэгтэй цээжин хэсэгт нь өшиглөж байхыг гэрэл Зргаар харуулав. Уг камерын бичлэгт хүмүүс баарны зааланд ноцолдож байх ба баарны хамгаалагч баристай нар салгаж байхыг гэрэл Зргаар харуулав” гэсэн тэмдэглэл /1 хх-ийн 128-140 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 02_R_221204020800, 03_R_221204020800, 05_R_221204020800, 11_H_221204020500 гэсэн нэртэй дүрс бичлэгүүдийг тоглогдох хурдыг 0.5 дахин удаашруулан DVD дискт хуулбарлан хүргүүлэв. Шинжилгээнд ирүүлсэн дээрх дүрс бичлэгүүдийг range selector буюу нэгж хугацаанд дүрслэгдэх дүрслэлүүдийг таслан боломжит байдлаар тодруулан DVD-1 дискт хуулбарлан хүргүүлэв. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдээс эмэгтэйн биед халдсан хүний гадаад байдал, дүрсийг тодруулах зорилгоор шинжлэхэд 02_R_221204020800 гэсэн нэртэй дүрс бичлэгт хэрэг маргааны хэсэг дүрслэглээгүй, 03_R_221204020800 гэсэн нэртэй дүрс бичлэг хэт ягаан туяаны гэрэлтүүлэгтэй камерт, алсад дүрслэгдсэн байх тул тогтоох боломжгүй, 05_R_221204020800, 11_H_221204020500 гэсэн нэртэй дүрс бичлэгүүдийг боломжит байдлаар тодруулан DVD-2 дискт range select гэсэн хавтаст үүсгэн хуулбарлан хүргүүлэв” гэсэн дүгнэлт 8 хуудас,
2025 оны 06 дугар сарын 17-ны өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Тухайн 4 ширхэг файл дундаас хамгийн эхний файлыг нээж үзэхэд Зраг дээр харагдаж байгаа бичлэг тоглогдож байх бөгөөд бичлэгийн доод хэсэгт хохирогч Г.С харагдаж байна. Бичлэгийг цааш тоглуулахад хохирогч нь хэсэг бүлэг хүмүүсийн хамт зүүн тийш чиглэн баарны заал хэсэг рүү явж байгаа бичлэг харагдаж байна. Бичлэгийг цааш тодруулахад хохирогч нь буцаж техний хэсэгт гарч ирэн наана сууж байх эмэгтэйд ямар нэгэн зүйлийг зааж дагуулан явж байгаа харагдаж байна. Бичлэгийг цааш тоглуулахад хохирогчийн орсон заалны хэсгээс 2 эрэгтэй хүн Зуралдан гарч байгаа бичлэг харагдаж байна. Бичлэгийг цааш тоглуулахад заалны хэсгээс хэсэг бүлэг хүмүүс бужигналдан гарч ирж байгаа бичлэг харагдаж байна. Бичлэгийг цааш тоглуулахад цагаан цамцтай гадуураа пиджак өмссөн эрэгтэй хэн нэгэн хүнтэй маргалдаж байгаа бичлэгийг ойртуулан Зргаар харуулав. Бичлэгийг цааш тоглуулахад хохирогч цагаан өнгийн цаас бололтой зүйлээр ам хэсэгтээ даран зогсож байгаа харагдаж байна ... 3 дахь бичлэгийг тоглуулахад текний ард хэсгээс бичлэг тоглогдож эхэлж байна. Бичлэгийг цааш тоглуулахад текний ард зогсож байгаа цэнхэр өнгийн фудволктой залуу ямар нэгэн зүйл рүү зааж байгаа харагдаж байна. Заасан зүгт өөр нэг хар өнгийн фудболктой залуу гүйж байгаа харагдаж байна. Хохирогч эмэгтэй бичлэгийн дээд буланд харагдах бөгөөд тэр заалны хэсгээс гарч ирэн хэсэг хүмүүсийг дагуулан буцаад заалны хэсэг рүү гүйж байгаа бичлэг харагдаж байна. Бичлэгийг цааш тоглуулахад 02 цаг 14 минут 08 секундэд цагаан өнгийн цамц өмссөн гадуураа пиджактай эрэгтэй гар далайн ямар нэг зүйл цохих мэт дүрс харагдах бөгөөд хохирогч текний урд нүүрээ дарсан байдалтай байгаа харагдаж байна /хохирогчийг улаан өнгийн сумаар, цагаан цамцтай эрэгтэйг цэнхэр өнгийн сумаар заав/. Бичлэгийг цааш тоглуулахад цагаан өнгийн цамц пиджактай дотруураа өмссөн эрэгтэйг 2 хүн цааш түлхэн хохирогчоос холдуулж байгаа дүрс бичлэг харагдаж байна” гэсэн тэмдэглэл 7 хуудас,
Мөрдөгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол /1 хх-ийн 36-37 дахь тал/,
Хохирогч Г.Сгийн өмгөөлөгч Б.Мэргэнээс:
Ч.Гийн хохирогчоор өгсөн “... над руу тэр олон хүмүүс дайрч байхад биеэ хамгаалж яг тэр энийг гэж онилж байгаад цохисон зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 34-35 дахь тал/,
Гэрч Н...................ын “Манай найз ..................ын төрсөн өдөр болоод найЗудын хамт ................ З бааранд 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01 цагийн орчимд орсон. Тэгээд ширээн дээр сууж байсан чинь ..................ын эхнэр С ирээд ..................ыг тэнд зодоод байна ш дээ гэсэн, араас нь гүйгээд дагаад очтол манай найз .................. газар хэвтсэн байдалтай дээрээс нь 2-3 хүн цохиж байсан, цаад талд нь нэг залуу хөлөөрөө өшиглөөд наад талд нь хар подволктой махлагдуу залуу цохиж байхаар нь уг залууг болиоч гээд татаад холдуулсан, тэгсэн нөгөө залуу дайраад байсан ба би холдуулаад тэврээд зогсож байсан чинь хамгаалагч нар ирээд салгасан, тэгээд үүд рүү харсан чинь баахан хүмүүс шуугилдаад байсан. Тэгсэн С намайг цохичихлоо ш дээ гээд амнаас нь цус гарсан байдалтай зогсож байсан ба хамгаалагч нар нь та нар гарцаа гээд бид нарыг түлхээд гаргасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би яг .................., С нарыг зодсон хүнийг хараагүй харин ..................ыг зодож байсан хүн нь 185 см орчим өндөртэй хар өнгийн подволктой махлагдуу залуу цохиж байхаар нь салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дахь тал/,
Гэрч Г...................ы мэдүүлэг /1 хх-ийн 59 дэх тал/ - улсын яллагч шинжлэн судалсан,
Гэрч Э.Зийн “… хамгаалагч нараар хаалгыг онгойлгуулан дотогш ороход архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн 7-8 эрэгтэй эмэгтэй хүмүүс байсан ба тухайн хүмүүс дунд жижигхэн эмэгтэй хүн ..................ийн хамт явсан хүн нь намайг зүгээр байхад цохисон гэж бахирч байсан. Мөн эмэгтэй хүмүүс нь .................. руу дайраад .................. өөдөөс нь хэрэгдэсэн байдалтай байсан. Тэгээд удалгүй З баарны 2 давхраас нэг эрэгтэй хүн бууж ирсэн ба тухайн эрэгтэйг зодуулсан гэх эмэгтэй заагаад намайг цохисон хүн мөн байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 61-62 дахь тал/,
Шинжээч Э.Б-ын “Ч.Гийн биед учирсан гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин баруун сарвууны 1 дүгээр хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих болох цохигдох үйлдлийн аль алинаас нь үүсэх боломжтой” гэх мэдүүлэг /1 хх-ийн 113 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 128-140 дахь - улсын яллагч шинжлэн судалсан,
Хохирогч Г.Сгийн өмгөөлөгч Ч.Ариунтуяагаас гаргасан хүсэлтүүд, хохиролтой холбоотой баримтууд /1 хх-ийн 161-179, 2 хх-ийн 18-21 дэх тал/,
Ч.Гийн яллагдагчаар өгсөн “Миний бие өөрийн дүү болох .................. болон Д, хүү Хасбазар болон түүний найЗудын хамт .......... үйл ажиллагаа явуулдаг ……… баар луу 2022 оны 12 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчимд орсон байх гэж бодож байна. Тухайн баар луу ороод бүжгийн талбайн текний хэсэгт очсон ба би баарнаас нэг шилтэй шампанск захиалаад байж байтал .................. болон Д нар баарнаас гарсан байсан. Тэгээд .................. болон Д нарыг хүлээгээд байж байтад ирэхгүй удаад байсан ба би авчрахаар гарах үед баарны бүжгийн талбайн хажуу талын угаалгын өрөөний эсрэг талын хана хэсэгт ..................г олон хүн тойрчихсон нэг залуу нь ..................г заамдчихсан хоолой хэсэг рүү нь гараараа дарсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь би .................. болон тухайн эрэгтэй хоёрын зодооныг салгах зорилготойгоор тухайн эрэгтэйг салгаад цаана нь байсан диван хэсэг рүү тухайн залуутай хамт унасан. Тэр үед ьэнд байсан согтуу эрэгтэй болон эмэгтэй хүмүүс над руу бүлэглэн дайрч эхлэн миний өмсөж явсан цагаан цам, гадуур нь өмсөж байсан хар хөх өнгийн пиджак зэргийг уран миний нүүр, ам болон цээж зүүн чих, толгой нүүр хэсэг рүү бүлэглэн цохиж халдаж эхэлсэн. Тэр үед тухайн баарны хамгаалагч нар нь гэх хүмүүс над руу дайрч байсан хүмүүсийг надаас салгасан ба тухайн хүмүүс нь хамгаалагч нартай үргэжлүүлэн зодолдож эхэлсэн. Тэгээд би угаалгын өрөө рүү ороход миний толгойны ар хэсэгт маажуулсан, цээж, болон шуу, гар, нүүр хэсэг хавдсан улайсан байдалтай, чихнээс мөн цус гарсан байдалтай байсан ба өөрийн цусыг угаалгын өрөөнд угаасан. Тэгээд би гарах гэхэд нөгөө хэрүүл маргаан хийэн зодоон үүсгэсэн гэх хүмүүс хамгаалагч нартай зодолдсоор л байсан. Тэгээд цагдаа нар ирсэн ба тухайн хүмүүс нь үргэжлүүлэн цагдаа нартай маргалдсаар байсан. Цагдаагийн байгууллага дээр 4 цагийн орчимд ирсэн ба үүний дараа хохирогч Сгийн нөхөр нь гэх залуу над руу дайрч, миний нүүр хэсэг рүү 2 удаа мөргөсөн … ..................г хананд шахаж зодох гэж байсан залууг таслан зогсоох зорилгоор татсанаас өөр ямар нэгэн байдлаар хүний биед халдсан, цохисон асуудал байхгүй … би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан … Тухайн эмэгтэйг би огт танихгүй байна. Тухайн хэрүүл маргаан болох үед маш олон эмэгтэй болон эрэгтэй хүмүүс байсан … гэтэл тухайн эмэгтэй болон эрэгтэй хүмүүс нь намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр мэдүүлэг өгч нэр хүндэд халдаж яллагдагчаар татаж байгаа асуудал дээр гомдолтой байна. Мөн тухайн хүмүүс нь намайг бүлэглэн зодож байсан асуудал дээр гомдолтой байна” гэх мэдүүлэг /1 хх-ийн 192-193 дахь тал/,
*******гийн өмгөөлөгч С.Болорчулуунаас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /1схх-ийн 224-225 дахь тал/,
Хавтаст хэргийн материал танилцуулсан “Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү, ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирол нөхөх төлөхөө илэрхийлсэн болно” гэсэн тэмдэглэл /1 хх-ийн 234 дэх тал/,
Иргэний хариуцагчаар татах тухай тогтоол - Д...................т уг тогтоолыг танилцуулаагүй /2 хх-ийн 35 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол –*******т уг тогтоолыг танилцуулаагүй /2 хх-ийн 36 дахь тал/,
Эд хөрөнгийн үнэлгээний тайланг танилцуулсан тэмдэглэл - Иргэний хариуцагч Д..................., иргэний нэхэмжлэгч*******т танилцуулаагүй /2 хх-ийн 37, 38 дахь тал/,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын “Ч.Гийн хувцас буюу эд хөрөнгийг хэн нэгэн санаатайгаар урж, устгасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин******* нь бусдын эрүүл мэндэд халдсан үйлдлийг таслан зогсоох үед түүний өмсөж явсан хувцас урагдсан бөгөөд уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл биш тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хууль зүйн үндэслэлгүй байна” гэсэн хариу мэдэгдэх хуудас /2 хх-ийн 53 дахь тал/,
Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 255 дугаартай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 907 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгосон тогтоол /2 хх-ийн 54-56 дахь тал/,
Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 54 дугаартай Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 907А дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгосон тогтоол /2 хх-ийн 106-108 дахь тал/,
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоол /2 хх-ийн 115-116 дахь тал/,
А.Тын гэрчээр дахин өгсөн мэдүүлэг 3 хуудас - улсын яллагч шинжлэн судалсан,
Шүүгдэгч Г...................гийн өмгөөлөгч Ц.Батзоригоос:
Хохирогч Г.Сгээс гаргаж өгсөн эрүүл мэндийн хохиролтой холбоотой баримтууд /1 хх-ийн 161-176, 3 хх-ийн 5-6 дахь тал/,
Хохирогч Г.Сгийн цаашдын эмчилгээний төлбөрийн төлөвлөгөө буюу БНСУ-ын ЧЭ А шүдний эмнэлэгт имплант суулгац, ясны нөхөн төлжүүлэлт, цирзон бүрээс эмчилгээ хийлгэхэд 4,600,000 вон буюу 16,146,000 төгрөг зарцуулах талаарх баримт /1 хх-ийн 161-176 дахь тал/,
Сөүл рүү очих буцах нийслэгийн тийз захиалсан 2,888,400 төгрөгийн баримт /2 хх-ийн 18-20 дахь тал/,
*******гоос хохирогч Г.Сгийн эрүүл мэндийн хохирлын нөхөн төлбөрт 30,000,000 төгрөг шилжүүлсэн баримт /3 хх-ийн 6 дахь тал/,
С.Агийн ...... 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 24/284 дугаартай “С.Агийн нэгдэл хк нь хөрөнгө оруулагч үндэстэнг цогцлоох эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ..........л компани юм. ******* нь анх 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс С.Агийн Нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт /3 хх-ийн 7 дахь тал/,
С.Агийн нэгдлийн улсын бүртгэлийн гэрчилгээ /3 хх-ийн 8 дахь тал/,
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /3 хх-ийн 9-11 дэх тал/,
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 195 дахь тал/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ийн 197 дахь тал/,
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Д.Баттулгаас:
Ч.Гийг хохирогчоор тогтоосон тогтоол /1 хх-ийн 32 дахь тал/,
Ч.Гийн хохирогчоор өгсөн “Би 2022 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд хоёр дахь хүү Х, хүргэн .................., дүү охин Д, Х-рын найЗудын хамт .......... байрлах З бааранд орсон. Ороод би нэг шил шампанск, хэдэн ус захиалах хооронд .................., Д нар гараад явсан байсан. Тэгээд би гараад очиход ОО-ийн өрөөний эсрэг талын хананд .................. шахуулаад зогсож байсан. Тэгээд юу болов яав гэхэд нэг залуу ..................г цохиод ороод ирсэн тэгэхээр нь би тэр залууг дагуулж татаад дараад унагасан, тэгсэн над руу 10 гаруй хүмүүс дайраад байсан. Тэгээд Зуралдаад байж байтал хамгаалагч нар ирж салгасан. Тэгээд тухайн баарны хүмүүс салгаж чадахгүй 2-3 цаг болсон энэ хооронд хүмүүс над руу дайраад байсан. Тэгээд нөгөө хүмүүс үүдэнд очсон намайг ална тална гээд болдоггүй хамгаалагч нар нь намайг гаргахгүй байсан. Тухайн хүмүүс нэг эмэгтэйн төрсөн өдөр гээд тэмдэглээд явж байсан юм шиг байна лээ. Төрсөн өдрөө тэмдэглэж байсан эмэгтэйн өдөр нөхөр нь нийлээн агсам тавиад байсан ба цагдаагийн газрын үүдэнд ирсэн байхад байнга над руу дайрсан ба намайг мөргөсөн. Тухайн хүмүүс салгаад байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 34-35 дахь тал/,
Гэрч Г.Дгийн “Би тухайн өдөр *******той үзвэр үзчихээд Сентрал таурын 17 давхарт манай үеэл дүү нар байна гэсэн тэгээд уг газар очиход авга ах ..................тай таарсан. Яг тухайн үед бол бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бүгд эрүүл байсан. Тэгээд шөнө 01 цаг өнгөрөөд бид нар хүүхдийн 100-д байдаг З нэртэй бааранд орсон. Бааранд ороод согтууруулах ундааны зүйл хэрэглэж амжаагүй зөвхөн захиалгаа өгөөд байж байсан. Тэгээд .................. бид 2 танхимуудын хооронд явж байгаад удаан уулзаагүй найз Г.Бтай таарсан. Тэгээд бид 2 цаашаа юм сонирхоод явж байгаад эргээд иртэл Г.Б нь нэг залуутай маргалдаад барилцаад байж байсан. .................. салгах гээд Г.Быг араас нь татаад зогсож байсан. .................. тухайн зодоонд оролцоогүй. Нөгөө маргалдсан гэх залуус олуулаа явж байсан. Нөгөө залуугийн найЗуд ирээд бөөндөө маргаанд оролцож нилээн замбараагүй үйл явдал болоод байж байхад хамгаалагч нар Г.Бтай маргалдсан залууг аваад явсан. Тэгээд .................. салгачихлаа гээд эргээд хартал яг ард талд нэг охин байж байсан. Золоог эргэж харахад тухайн охин нь орилоод явсан. Тэгсэн нөгөө охины найЗуд нь .................. руу дайраад ирсэн. .................. тухайн үед хэд хэд цохиулж өшиглүүлсэн. Тэгээд нилээн маргаан болсон, хамгаалагч нар тухайн залуусыг гаргах гэж үзсэн. Тухайн залуус согтуу гарахгүй гээд нилээн түйвээсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 57 дахь тал/,
Гэрч Э.Зийн “... тэнд байсан хүмүүсээс архи согтуулах ундааны зүйл үнэртэж байсан. Харин зодуулсан гэх эмэгтэй болон түүний хамт байсан хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай агсам тавьж цагдаагийн алба хаагч хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцэн өөдөөс хэрэлдсэн байдалтай байсан. Харин******* гэх хүн нь би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж хэлсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 61-62 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16443 дугаартай “Ч.Гийн биед зүүн чамархайн хуйх, баруун сарвууны 1-р хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагзны хуйх, хүзүү, баруун хацар, цээж, зүүн чихний дэлбэн, хэвлий, баруун сарвуунд Злгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 101-102 дахь тал/,
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2167 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. Хөх саарал хүрэмд үүссэн 25*22 мм хэмжээтэй гэмтэл нь гогдогсон татах хүчний үйлчлэлээр үүссэн гогодолт, цагаан цамцанд үүссэн 35*55 мм хэмжээтэй гэмтлүүд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн урагдалт, цагаан цамцны 2 ширхэг товч татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн тасралт байна” гэсэн дүгнэлт /1 хх-ийн 116-117 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ий 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн СБ-23-1088 дугаартай “Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2,238,530 төгрөгөөр үнэлэв” гэсэн дүгнэлт /1хх-ийн 122-123 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 128-140 дахь тал/ - Улсын яллагчийн шинжлэн судалсан,
Урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 196 дахь тал/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх-ийн 200 дахь тал/,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай*******ийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол /2 хх-ийн 36 дахь тал/,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 255 дугаартай Прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай тогтоол /2 хх-ийн 54-56 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн “… Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүдээс эмэгтэй нь биед халдсан хүний гадаад байдал, дүрсийг тодруулах зорилгоор шинжлэхэд 02_R_221204020800 гэсэн нэртэй дүрс бичлэгт хэрэг маргааны хэсэг дүрслэглээгүй” гэсэн дүгнэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд уг нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын өгсөн мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, өмгөөлөх талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгдэгч*******ийн өмгөөлөгч Д.Баттулгаас зодооныг салгах үйлдэл хийсэн, санаатай цохисон үйлдэл тогтоогдоогүй гэсэн агуулгаар мэтгэлцэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурь илэрхийлж оролцсон бол шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Ц.Батзоригоос гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл, учруулсан хохирол хор уршиг, хэргийн зүйлчлэл зэргийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
2022 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө . .................. бааранд үйлчлүүлж байхдаа үл ялих зүйлээр шалтаглан ******* нь хохирогч Г.Сгийн нүүрэн тус газарт усны шилээр цохиж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Б................... нь хохирогч Г.Сгийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл Зргаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хохирогч Г.С, гэрч Г.А, Г................... нарын мэдүүлэг, хүний эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар
- 2022 оны 12 дугаар сарын 03-нын өдөр хохирогч Г.Сгийн нөхөр Д...................ын төрсөн өдөр болсон, улмаар найЗудын хамт шөнийн 00 цаг 30 минутын орчим .......... үйл ажиллагаа явуулдаг .................. бааранд орсон,
- Энэ цаг хугацаанд шүүгдэгч *******, түүний эхнэр,*******, түүний хүү, найЗудын хамт мөн адил тус бааранд очсон байсан,
- шөнийн 02 цагийн орчим тус баарны үүд хэсэгт Г................... /Д..................., Г.С нартай хамт явж байсан/, Г.Б /бааранд таарсан *******гийн найз гэх/ нар үл ялих зүйлээс болж маргалдаж зодолдсон, энэ үед хохирогч Г.С, шүүгдэгч ******* нар байсан,
- Уг зодооныг тал талаас найЗуд болон хамгаалагч нар салгасан, Г.С нь Г...................ыг аваад баарнаас гарахаар явж байхад ******* араас нь үгээр өдөж дахин маргаан өрнөсөн,
- Энэ үед Г.С *******д хандаж болиоч гэж хэлээд түлхсэн, ******* нь гартаа барьж байсан Хужирт усны шилээр Г.Сгийн аман тус газарт нэг удаа цохьсон,
- Г.С нь цохиулсан талаараа нөхөр Д...................т очиж хэлсэн, улмаар зодоон өрнөж ..................*******той цохилцож зодолдсон, үүнийг хараад******* ирж *******г өмөөрч Д...................той зодолдсон,
- Зодоон баарны гол хэсэг рүү буюу ширээ буйдан текний орчим өрнөж харилцан зодолдсон, Зуралдсан, бужигнасан байдалтай байх үед******* нь хохирогч Г.Сгийн нүдэн тус газарт баруун гараараа нэг удаа цохьсон,
- Энэ зодооны үеэр*******ийн цамц, пиджак урагдсан гэх үйл баримт тогтоогдлоо.
Хохирогч Г.С нь мөрдөн шалгах ажиллгаанд 2 удаа, шүүхийн хэлэлцүүлэгт 2 удаа мэдүүлэг өгсөн, уг мэдүүлгүүд зөрүүгүй, тогтвортой төдийгүй эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаанд хууль зөрчигдөөгүй, түүний мэдүүлгийг давхар гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт болох хяналтын камерын бичлэг зэргээр нотолсон, эдгээр нотлох нотлох баримт нь тус хэргийг шийдвэрлэхэд хүрэлцээтэй, шийдвэрийн үндэслэл болгоход хангалттай гэж дүгнэв.
Хэрэгт тухай цаг хугацаанд шүүгдэгч нар болон хохирогчтой хамт яваагүй, тэдэнтэй огт хамааралгүй, тус бааранд тэднээс тусдаа үйлчлүүлж байсан хөндлөнгийн хүн болох Г.Аг гэрчээр асуусан байдаг. Түүний мэдүүлгээр ******* нь Г.Сг усны шилээр цохьсныг шууд заасан, мөн******* нь зодооныг салгах биш харин зодоонд идэвхтэй оролцож байсныг гэрчилжээ.
Мөн тус баарны хяналтын камерын дүрс бичлэг, түүнийг боломжит байдлаар тоглогдох хурдыг 0.5 дахин удаашруулан тодруулсан бичлэгт*******ийн зодооныг салгаж буй үйлдэл буугаагүй байх ба баруун гараа далайж цохих мэт үйлдэл хийсэн даруй хохирогч Г.С нүүрээ гараараа дарж доош сууж байгаа дүрс тодорхой харагдана.
Дээрхээс дүгнэхэд*******ийн үйлдлийг шууд заасан хохирогчийн удаа дараагийн тогтвортой мэдүүлэг, түүний үйлдлийг харуулсан дүрс бичлэг зэрэг нотлох баримтыг няцаан үгүйсгэх баримт тогтоогдоогүй байна. Иймд өмгөөлөгч Б.Баттулгын холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгах талаар гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Шүүгдэгч *******,******* нар нь хүний эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэн халдсан идэвхтэй үйлдлийг хууль бус шинжтэйг мэдсээр атлаа зориудаар хийж хохирол учрахад хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэртэй үйлдэл хийгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас Г.Сгийн эрүүл мэндэд хүндэвтэр,*******ийн үйлдлийн улмаас Г.Сгийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол тогтоогдсон бөгөөд үйлдэл, хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Энэ гэмт хэргийн хувьд хэд хэдэн этгээд нэг цаг хугацаа, орон зайд нэг хүний эрүүл мэндэд халдсан байдлаар үйлдэгдсэн, үйлдэл нь харилцан нөхцөлдсөн шинжгүй, тус тусдаа 2 гэмт хэрэг байх бөгөөд тусгаарлаагүй нь хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй юм.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул *******г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”,*******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Олон нийтийн газарт үл ялих зүйлээр шалтаглан үүссэн маргааныг өдөөж дэвэргэсэн, өмөөрөх нэрээр хөндлөнгөөс оролцож өрнүүлсэн үйлдэл, харилцаа хандлага нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ.
*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Сгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тогтоогдсон ба хохирогчоос эрүүл мэндийн хохиролд баримтаар 51,904,250 төгрөг нэхэмжилсэн ба хор уршиг арилаагүй тул цаашид хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн байна.
Шүүхээс хохирогчийн гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө шүдний гажиг заслын аппарат хийлгэсэнтэй холбоотой 5,644,000 төгрөг /1 хх-ийн 163 дахь тал/, нислэгийн тийзтэй холбоотой 372,200 төгрөг /1 хх-ийн 176 дахь тал/, 2,888,400 төгрөг /2 хх-ийн 19-20 дахь тал/, цаашид хийгдэх эмчилгээний зардалтай холбоотой 16,422,154 төгрөг /1 хх-ийн 178-179 дэх тал/-ийн баримтыг хохирлоос хасаж тооцох талаар гаргасан өмгөөлөгч Ц.Батзоригийн саналыг хүлээн авах үндэслэлтэй.
Иймд хохирогч Г.Сгийн эрүүл мэндэд 26,577,496 төгрөгийн бодит хохирол тогтоогдсон, шүүгдэгч *******гоос хохиролд 30,000,000 төгрөг /3 хх-ийн 6 дахь тал/ нөхөн төлсөн байх тул энэ тогтоолоор ******* нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хохирогч Г.С нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гоос нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэвэл зохино.
Ч.Гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тогтоогдсон ба хохирогчоос эрүүл мэндийн хохирол нэхэмжлээгүй, цаашид нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт Д...................ыг зодооны явцад*******ийн өмсөж явсан хувцасыг урсан гэж үзэж 2,238,530 төгрөгийн хохирлыг хариуцуулаар шийдвэрлэсэн байх боловч хэрэгт авагдсан иргэний хариуцагчаар татсан тогтоол, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол, эд зүйлийн үнэлгээ зэргийг Д...................,******* нарт танилцуулаагүй, иргэний хариуцагч болохынх нь хувьд мэдүүлэг аваагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч нь нэхэмжлэлийн талаар тайлбар гаргах, баримт сэлт, хүсэлт гаргах, бусад эрх, 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгч сонгох зэрэг эрхтэй, мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ эрхийг хангаагүй, иргэний хариуцагчаар татсан тогтоолтой танилцуулаагүй тул Д...................ыг иргэний хариуцагч гэж үзэх үндэслэлгүй юм.
Нөгөөтэйгүүр улсын яллагчаас иргэний хариуцлагчаар татсан тогтоолыг хүчингүй болгох саналыг дүгнэлтэндээ дурдсан ба Д...................,******* нарын хэн аль нь харилцан зодолдсон идэвхтэй үйлдэл хийсэн, үүний улмаас урагдаж гэмтсэн хувцас буюу эд хөрөнгийн хохирлыг бусдад хариуцуулах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж шүүх үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******,******* эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч...................д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,500,000 төгрөгөөр торгох ял, Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах санал гаргасан, хохирогчийн өмгөөлөгч Б.Мэргэнээс улсын яллагчийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Ц.Батзоригоос торгох ялыг доод хэмжээгээр оногдуулах,*******ийн өмгөөлөгч Д.Баттулгаас торгох ял оногдуулах санал тус тус гаргасан болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн Зун тавин нэгжээс таван мянга дөрвөн Зун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр Зун дөчин цагаас долоон Зун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн Зун тавин нэгжээс нэг мянга гурван Зун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр Зун дөчин цагаас долоон Зун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт тус тус хамаарна.
*******гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, *******,******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субъектив байдлын цогц илрэл бөгөөд энэ нь мөрдөн байцаалтаар тогтоосон хэргийн үйл баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрдэг.
******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эсэх нь тухайн шүүгдэгчийн өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх гэсэн эрхээ хэрэгжүүлж байгаа илэрхийлэл юм.
Шүүхээс *******гийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хор уршиг учирсан, хор уршиг арилгаагүй гэх шинж чанар, олон нийтийн газарт маргаан өдөөж зодоон өрнүүлэн үл ялих зүйлээр шалтаглан эмэгтэй хүний нүүрэн тус газарт усны шил хэрэглэн халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,
Шүүхээс*******ийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, олонд танигдсан гэх хувийн байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, олон нийтийн газарт маргаан зодооны дундаас оролцож бусдыг өмөөрөх сэдлээр эмэгтэй хүний нүүрэн тус газарт гараараа цохиж халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар *******,******* нарын бусад орлого болох боломжийг харгалзан тэдэнд оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий 6 ширхэг CD-г хэрэгт хавсарган хадгалахаар тогтов.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тэмдэглэвэл зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******,******* нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Ч.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр дугаар зүйлийн 1 дэх зааснаар *******д 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар Ч.Гт 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******,******* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******,******* нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Г.С нь шүүгдэгч*******аас хохирол нэхэмжлэхгүй, шүүгдэгч *******гоос хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн болохыг дурдаж, энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******гоос нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий 6 ширхэг CD-г хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний хариуцагчаас хохирол гаргуулаагүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ