| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2022/00248/И |
| Дугаар | 156/ШШ2022/00376 |
| Огноо | 2022-08-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 156/ШШ2022/00376
156/ШШ2022/00376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2022/00270/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........... аймгийн ...... сумын ......... баг, ............ тоотод хаягтай, Н.О
Хариуцагч: ..............аймгийн ...... сумын ..............багт оршин суух, Д.М
Нэхэмжлэлийн шаардлага: Хэнтий аймгийн ...... сумын Засаг даргын 2022 оны .. дүгээр сарын ...-ны өдрийн .... дугаартай Н.О-ыг албан тушаал бууруулах тухай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1.789.209 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: Н.О,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О,
Хариуцагч: Д.М,
Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Уугантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ........... аймгийн ....... сумын уугуул иргэн бөгөөд 1992 онд сумандаа 10-р анги төгсөөд цэцэрлэгт бүлгийн багшаар, 1995-2000 онд ...............театрт бүжгийн багшаар тус тус ажиллаж байгаад ........ онд ...... аймгийн ...... суманд ирж, .... онд гэр бүлтэй болж, 5 хүүхэд төрүүлсэн. ............. онд ...... суманд Дэлхийн зөн ОУБ-ын Малчдын амьжиргааг дээшлүүлэх төслийн сургалтын зохицуулагчаар ажиллахдаа сургууль завсардсан 18-19 насны хүмүүст албан бус боловсрол олгох багшаар ажиллаж байсан юм. Дараа нь сонгон шалгаруулалтанд тэнцэж, ........... оны 02 сарын 01-ний өдрөөс сумын Засаг даргын захирамжаар тус сумын цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож өдий хүртэл ажилласан. Би 10 гаруй жил эрхлэгчээр ажиллах хугацаандаа зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй. Харин ч намайг анх томилогдоход тус цэцэрлэг 4 эсгий гэрт үйл ажиллагаа явуулж зориулалтын бус дүнзэн байшинд гал тогоо нь байрлаж, бүх багш нар нь мэргэжлийн бус, явуулын багш нарын үйл ажиллагаа тогтворгүй, доголдсон зэрэг бэрхшээлтэй нөхцөл байдалтай байсан тул цэцэрлэгийн шинэ барилга бариулах талаар сумын Засаг даргатай хамт хөөцөлдөж, ..... онд ............ төгрөгийн өртөгтэй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтанд оруулснаар сургуулийн өмнөх насны хүүхэд эрүүл, тохилог, ая тухтай орчинд сурч, хөгжих нөхцөл бүрдсэн. Мөн аймгийн Засаг дарга, сумын Хилийн цэргийн .....-р ангийн захирагч нартай хамтран цэцэрлэгийн салбар бүлэг байгуулж, мэргэжлийн багш нараар бүрэн хангаж, багш нарын боловсролын зэргийг ахиулах талаар анхаарсны дүнд 8 багш боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2019 оны хавар БСШУЯ-ны Барилга, хөрөнгө оруулалтын газрын даргыг ...... суманд ирэх үед Хилийн цэргийн ...... дугаар ангийн захирагч, тухайн үеийн сумын Засаг дарга Б.О нарын хамт миний бие уулзан АНУ-н Армийн инженерүүдийн газрын хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилга бариулахаар шийдвэрлүүлж, 2022 оны 09 сард ашиглалтанд орохоор төлөвлөн, одоо барилга нь баригдаж байгаа. Ер нь би 10 гаран жил байгууллага удирдахдаа ёс зүйн зөрчил гаргаж, хамт олны дунд таагуй уур амьсгал бүрдуулж, ажил үүргээ хэрэгжүүлэхдээ хувийн үзэл бодлоо хамт олонд тулгаж, дарамталж байсангүй, аль болох л дэмжиж, эв нэгдэлтэй ажиллахыг эрхэмлэж ирсэн. Гэтэл .... оны орон нутгийн сонгуулийн үр дунд шинээр томилогдсон засаг дарга Д.М ..... оны ... дүгээр сарын ..-ны өдрийн Б/.. дугаартай захирамжаар намайг "ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн, хяналт шалгалтаар хангалтгуй дүн авсан, 2.... оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар зөрчилтэй гарсан" гэх үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаал бууруулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул эс зөвшөөрч, энэхүү нэхэмжлэлийг гаргав. Засаг даргын 6/.. тоот тушаалд: 1/ ............-ны ... тоот Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтээр "Еренхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсрол төвийн багш, удирдах ажилтны ёс зүйн дүрэм -н 4.2.2 ....хамт олны эв нэгдлийг дээдлэх, 4.3.5 ...хамт олны дунд таагүй уур амьсгал үүсгэх, аливаа үйл, үйлдэлд оролцохгүй, хөхүүлэн дэмжихгүй байх", 4.4.4 "Чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ...хувийн үзэл бодлоо хамт олонд тулган хүлээлгэхгүй, уриалахгүй байх" гэснийг зөрчсөн гэж буруутгасан байгаа ч Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, хурлын тэмдэглэлээс үзэхэд намайг хэзээ ямар зөрчил гаргасныг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, дүгнэлт нь үндэслэл муутай байна. Би харин ч эв нэгдлийг дээдэлж ажилласан учраас л 2010 оноос хойш өдий хүртэл ямар нэг асуудал гарч, арга хэмжээ авагдаж байгаагүй, мөн хамт олон намайг 8-р сард ажлаас халуулахгүй гээд өргөдөл барьж засаг даргад орсон, Засаг дарга албан тоотоор хамт олонд хариу өгсөн байдлаас ч харагдана. 2/Аудитын зөрчлийн тухайд: 2022 оны эхээр төсөвт байгууллагуудад хийгдсэн 2021 оны жилийн эцсийн төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын шалгалт, дүгнэлтээр төлбөрийн акт тавигдаж, албан шаардлага ирсэн бөгөөд зөрчлөө 2022.06.25-ны дотор арилгах, биелэлтийг ирүүлэх үүрэг өгсөн. Ямар ч байгууллагад санхүүгийн хяналт шалгалтаар их, бага хэмжээгээр зөрчил гардаг. Би хувьдаа завшиж дутагдуулсан, ноцтой зөрчил гаргасан зүйл байхгүй, арилгах, залруулах боломжтой, хугацаа заагаад 2022.03.23-ны акт, албан шаардлага ирүүлсэн, биелэлтийн хариу өгөх хугацаа нь болоогүй байхад намайг зөрчил гаргасан буруутай гэж тушаалын нэг үндэслэлдээ тусгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинэ Хөдөлмөрийн хууль 2022 оны 1 сараас мөрдөгдөж ирсэнтэй холбоотой ...... суманд Хөдөлмөрийн маргаан таслах комисс одоогоор байгуулагдаагүй, ер нь маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх боломжгүй тул шүүхэд хандсан болно. Иймд Хэнтий аймгийн ...... сумын Засаг даргын 2022.04.25-ны ... тоот "Н.Оыг албан тушаал бууруулах тухай" захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, емне авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулахаар нэхэмжилж байгаа. Одоогийн байдлаар ажлаас халагдсан 2022.04.25-c 2022.05.31-г дуустал хугацаанд сүүлийн 3 сарын цалин буюу 2022 оны 2-4-р сарын цалин 1313898 +1350859 +1576678 = 4,241,435 бөгөөд 4,241,435:3=1,413,811 төгрөг /сарын дундаж цалин/ болно. 4 сарын 25-с 30-ны хооронд ажлын 5 хоногийн цалин 375398 төгрөг + 1413811 /5-р cap/= 1,789,209 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулахаар нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч Д.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...... сумын Цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Н.О нь Хэнтий аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 05 сарын 12-ны өдөр надад хамаатуулж нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлд сумын Засаг даргын 2022.04.25-ны өдрийн Б/.. тоот захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1789 209 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нехен тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2016 оноос тус сумын ИТХ-ын даргаар, 2020 оноос Засаг даргаар ажиллаж байгаа. Н.О-ыг 2010 оноос тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж ирсэн тэр цагаас мэдэх бөгөөд түүний удирдах хүний хувьд ажлын арга барил, хэрхэн ажилладаг, хандлага байдлын талаар сайн мэддэг болно. Тус цэцэрлэгийн 15 албан хаагчид 2017 оны 08 сард Н.О-т холбогдуулан албан хаагчидаа дарамталдаг, ялгаварлан гадуурхдаг, ёс зүйн алдаа дутагдал гаргадаг, санхүүгийн болон удирдлагын алдаа дутагдал гаргадаг зэргээр сумын ИТХ-д өргөдөл гаргаж тухайн үед ажлын хэсэг гарган шалгаж байсан бөгөөд тухайн үеийн сумын Засаг дарга тус үйлдлийг хаацайлан хамгаалж, Н.О-ыг цалингийн хувиар сахилгын шийтгэл оногдуулан өнгөрөөж байсан. Мөн тухайн үйл явдлаас хойш Цэцэрлэгийн зарим албан хаагчид ажлын байрны дарамт, ёс зүйн зөрчил байсаар байгааг удаа дараа амаар гомдол гаргаж байсаар өдийг хүрсэн болно. Миний бие 2020 онд ...... сумын Засаг даргаар томилогдож байгууллагын дарга нартай жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, хариуцлагын гэрээ байгуулах зэрэгтээ ёс зүйн алдаа дутагдал гаргахгүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байх, төрийн албаны нэр хүндийг өндөрт өргөж ажиллах талаар байнга сануулж, байгууллагын хамт олны уур амьсгалыг сайтар сахиж ажиллах зэргээр үүрэг чиглэл өгч ажиллаж байсан. Гэвч Н.О нь зарим тохиолдолд чөлөө авалгүй хот, аймаг явах, үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх зэргээр алдаа дутагдал гаргасаар байсан болно. Н.Оыг албан тушаал бууруулах тухай захирамжинд дурьдагсан дараах 3 үндэслэлээ тайлбарлавал: 1. Тус сумын нэр бүхий иргэдээс 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Цэцэрлэгийн эрхлэгч Н.О нь ёс зүй алдаа дутагдал гаргаж, айл гэр бүл үймүүлж гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж нийгэмд удирдах албан тушаалтны нэр хүнд, Цэцэрлэгийн нэр хүндийг унагах ёс зүйн алдаа гаргаж байгаа талаар сумын Засаг даргад өргөдөл ирж түүний дагуу хяналт шалгалт явуулж, сумын Засаг даргын 2021 оны 08 сарын 17-ны өдрийн 1/.... тоот албан бичгээр цаашид хамтран ажиллах боломжгүй болохоо илэрхийлж, 2021 оны 09 сарын 15-ны өдрийн б/.. тоот сумын Засаг даргын захирамжаар Н.О-т сахилгын шийтгэл оногдуулж, 1 сарын үндсэн цалинг 20 хувь бууруулах арга хэмжээ авсан болно. Мөн түүнээс хойш 2021 оны 10 сарын 19-ний өдөр сумын Засаг даргад Цэцэрлэгийн 17 нэр бүхий албан хаагчдаас Н.О-тай хамтран ажиллах боломжгүй гэдгээ идэрхийлж, 4 заалт бүхий өргөдөл гаргасан. Тус өргөдлийг хуулийн дагуу хянан шалгах ажлын хэсэг 2021 оны 10 сарын 25-ны өдрийн а/... дугаар захирамжаар томилж өргөдлийн дагуу хяналт шалгалт явуулж зөрчил дутагдлыг илрүүлсэн. Тус цэцэрлэгийн албан хаагчид мөн аймгийн Боловсролын газар, Мэргэжлийн хяналтын газарт уг өргөдлөө гаргасныг тус газруудаас хяналт шалгалт хийж, тайлан дүнг гаргасан. Тус өргөдөл болон дээрх 2 байгууллагын зүгээс Н.Оын талаар аймгийн Багшийн ёс зүйн зөвлөлийн хурлаар 2022 оны 01 сарын 11-ний өдөр хэлэлцэж 100 хувийн саналаар "Еренхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсрол төвийн багш удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм ийн холбогдох заалтыг зөрчсөн тухай шийдвэрийг аймгийн Боловсролын газрын 2022 оны 02 сарын 01-ний өдрийн ... тоот албан бичгээр ирсэн нь арга хэмжээ авах нэг үндэслэл болсон. 2. Н.О нь Аймгийн Засаг даргын 2021 оны А/.... дугаар захирамжийн хүрээнд сумын Засаг даргын 2021 оны 09 сарын 14-ны өдрийн баталсан удирдамжаар нийт төсөвт байгууллагуудад хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээгээр 58.8 оноо авч хангалтгүй дүгнэгдэж, мөн 2021 оны ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлэх үнэлгээ буюу жилийн эцсийн үнэлгээгээр 69.5 оноо буюу ажлаа сайжруулах шаардлагатай гэж үнэлэгдсэн боловч тухайн үнэлгээгээр өгөгдсөн үүрэг даалгавар болон ажил төрлөө сайжруулахгүй, алдаа дутагдал гаргасаар байна. 3/ 2021 оны байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гуйцэтгэлд хийсэн аудитын тайлангаар 2 албан шаардлага, 2 акт тавиулж, зерчил дутагдал гаргасныг үндэслэн 2022 оны 04 сарын 16-ны өдрийн А... дугаар сумын Засаг даргын захирамжаар сонсох ажиллагаа явуулж тайлбар тэмдэглэл хийж, албан тушаал бууруулах арга хэмжээг авсан бегеед Цэцэрлэгийн эрхлэгчийн тур орлон гүйцэтгэгчээр бүлгийн багш А.С-г томилж, Н.О-ыг 2022 оны 4 сарын 25-ны өдөр бүлгийн багшаар мөн томилж ажлын байраар хангасан болно. Гэвч Н.О нь тус ажлыг хийлгүй хаяж яван 2022 оны 05 сарын 02-ны едер ергедел ирүүлж, ........ аймгийн 7 дугаар цэцэрлэгт хөгжмийн багшаар ажиллаж байгаа юм байна. Засаг даргын хувьд ажил сайжруулах чиглэлээр ажил хэргийн хүрээнд тодорхой шаардлага тавьдаг байсан ба тухайн байгууллагад ажиллаж байсан нэр бухий иргэдийн өргөдөл, аймгийн Багшийн ёс зүйн зөвлөлийн шийдвэр, аудитын тайлан, бусад баримтыг үндэслэн албан тушаал бууруулах арга хэмжээ авсан. Гэтэл өөрийн хүсэлтээр уг ажлаасаа чөлөөлөгдөж, одоо өөр ажил, албан тушаал эрхэлж байгаа талаар баримт мэдээлэл ирсэн. Иймд Н.Оын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: ....... аймгийн ...... сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/ дугаартай албан бичиг /хм-ийн 5 хуудас/, 2022 оны 04 дүгээр сарны 25-ны өдрийн Б/ дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хм-ийн 6 хуудас/, ...... сумын цэцэрлэгийн хяналтын хуудас, зөрчлийн үзүүлэлт /хм-ийн 7 хуудас/, Хяналтын хуудас цоолуулсан тэмдэглэл /хм-ийн 8 хуудас/, 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн БА....бүртгэлийн дугаартай Н.Оын дипломны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хм-ийн 9-11 хуудас/, Хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хм-ийн 12-13 хуудас/, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт /хм-ийн 14 хуудас/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хм-ийн 60-61 хуудас/, Б.О өмгөөлөгчийн хүсэлт /хм-ийн 119-120/ зэрэг болно.
5. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: ....... аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/.. дугаартай захирамж /хм-ийн 19 хуудас/, хариуцагчийн хариу тайлбар /хм-ийн 22-25 хуудас/, Хэнтий аймгийн ...... сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарны 25-ны өдрийн б/.. дугаартай захирамж /хм-ийн 26, 72 хуудас/, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Захирамж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хм-ийн 27, 82 хуудас/, Хэнтий аймгийн ...... сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/70 дугаартай захирамж /хм-ийн 28, 70 хуудас/, Хэнтий аймгийн ...... сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 1/.... дугаартай захирамж /хм-ийн 29, 78 хуудас/, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Сонсох ажиллагаа зохион байгуулсан тухай тэмдэглэл /хм-ийн 30-32, 79-81 хуудас/, Хэнтий аймгийн ...... сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/.... дугаартай захирамж /хм-ийн 33, 92 хуудас/, Цэцэрлэгийн ажилтан албан хаагчдаас гаргасан өргөдөл гомдлын дагуу санхүү болон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын удирдамж /хм-ийн 34, 93 хуудас/, Цэцэрлэгийн ажилтан албан хаагчдаас гаргасан өргөдөл гомдлын дагуу санхүү болон үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тайлан / хм-ийн 35-36, 94-95 хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Хэнтий аймгийн ...... сумын Цэцэрлэгийн хамт олны өргөдөл /хм-ийн 37-39, 96-98 хуудас/, Хэнтий аймгийн Боловсролын газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай албан бичиг /хм-ийн 40, 86 хуудас/, Хэнтий аймгийн Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл /хм-ийн 41-43, 87-89 хуудас/, Хэнтий аймгийн ...... сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/... дугаартай захирамж /хм-ийн 44 хуудас/, Хэнтий аймгийн ...... сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1/.... дугаартай албан бичиг /хм-ийн 45, 91 хуудас/, Г.О-ын өргөдөл /хм-ийн 46, 104 хуудас/, Хэнтий аймгийн ...... сумын Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 1/437 дугаартай албан бичиг /хм-ийн 47, 90 хуудас/, Төсөвт байгууллагад хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтын илгэх хуудас /хм-ийн 48-49, 83-84 хуудас/, Цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт- шинжилгээ, хийсэн үнэлгээний дүн /хм-ийн 50, 85 хуудас/, Цэцэрлэгийн эрхлэгч Н.Оын 2021 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлий түвшинг үнэлэх үнэлгээний хуудас /хм-ийн 51-53, 74-76 хуудас/, Хэнтий аймаг дахь төрийн аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн .... дугаартай албан тоот /хм-ийн 54, 99 хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын акт /хм-ийн 55-56, 100-101 хуудас/, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Хэнтий аймаг дахь Төрийн аудитын газрын албан шаардлага /хм-ийн 57-58, 102-103 хуудас/, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/.. дугаартай Хэнтий аймгийн ...... сумын Засаг даргын захирамж /хм-ийн 73 хуудас/, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Н.О-ын өргөдөл /хм-ийн 105 хуудас/, Хэнтий аймгийн ...... сумын Цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/.. дугаартай тушаал, 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Б/.. дугаартай тушаал /хм-ийн 106 хуудас/ зэрэг болно.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О-ийн хүсэлтийн дагуу шүүхээс дараах нотлох баримтуудыг цуглуулсан байна. Үүнд:...........аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/... дугаартай Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай захирамж /хм-ийн 136 хуудас/, ...... аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн б.. тоот захирамж /хм-ийн 137 хуудас/, ЕБС-ийн захирлын 1-р улирлын 1,2,3 сарын үр дүнгийн үнэлгээ /хм-ийн 138 хуудас/, Хэнтий аймгийн Цэцэрлэгийн эрхлэгч нарын 2019 оны 1-р улирлын ажлын үр дүнгийн үнэлгээ /хм-ийн 139 хуудас/, Хэнтий аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний б/... тоот захирамж /хм-ийн 140 хуудас/, ЕБС-ийн захирлын 2-р улирлын ажлын үр дүнгийн үнэлгээ /хм-ийн 141 хуудас/, Хэнтий аймгийн цэцэрлэгийн эрхлэгч нарын 2019 оны 2-р улирлын урамшууллын үнэлгээ /хм-ийн 142-143 хуудас/, Хэнтий аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн б/... тоот захирамж /хм-ийн 144 хуудас/, Хэнтий аймгийн цэцэрлэгийн эрхлэгч нарын 2019 оны 4-р улирлын ажлын үр дүнгийн үнэлгээ /хм-ийн 145-146 хуудас/, ЕБС-ийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын үр дүнгийн үнэлгээ /хм-ийн 147 хуудас/, Хэнтий аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн а/... тоот захирамж /хм-ийн 148 хуудас/, мэргэжлийн зэрэг олгох ЕБС-ийн захирлуудын нэрс /хм-ийн 149 хуудас/, мэргэжлийн заах аргач зэрэг олгох цэцэрлэгийн эрхлэгч нарын нэрс /хм-ийн 150 хуудас/, Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн а/... дугаартай захирамж /хм-ийн 151 хуудас/, Хэнтий аймгийн цэцэрлэгийн эрхлэгч нарын 2020 оны 2-р улирлын ажлын үр дүнгийн үнэлгээ /хм-ийн 152 хуудас/, ЕБС-ийн захирлын 2020 оны 2-р улирлын ажлын үр дүнгий үнэлгээ /хм-ийн 153 хуудас/, Хэнтий аймгийн ...... сумын цэцэрлэгийн 2021-2022 оны цалингийн карт /хм-ийн 154-156 хуудас/, Хэнтий аймгийн ...... сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/дугаартай ээлжийн амралт олгох тухай захирамж /хм-ийн 156 хуудас/, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б.. дугаартай сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт улирлын урамшуулал олгох тухай /хм-ийн 159 хуудас/, Сургуулийн захирал, эрхлэгч нарын 2020 оны 3 дугаар сарын үр дүнгийн үнэлгээ /хм-ийн 160 хуудас/, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн б/.. сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт улирлын урамшуулал олгох тухай /хм-ийн 161 хуудас/, Сургуулийн захирал, эрхлэгч нарын 2021 оны 1 дүгээр сарын үр дүнгийн үнэлгээ /хм-ийн 162 хуудас/, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ... цэцэрлэгийн эрхлэгчид улирлын урамшуулал олгох тухай /хм-ийн 163 хуудас/, цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 2 дугаар улирлын үр дүнгийн үнэлгээ /хм-ийн 164 хуудас/, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ........ дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг /хм-ийн 166-167 хуудас/, 2020 оны 07 дугаар сарын 30ны өдрийн 1 ... дугаартай албан бичиг /хм-ийн 168 хуудас/, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ... цэцэрлэгийн эрхлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах тухай захирамж /хм-ийн 169 хуудас/, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн.... дугаартай Н.От сахилгын шийтгэл оногдуулах тухай захирамж /хм-ийн 170 хуудас/ зэрэг болно.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Хэнтий аймгийн ...... сумын Засаг даргад холбогдуулан ........ аймгийн ...... сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ....... дугаартай Н.Оыг албан тушаал бууруулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 1.789.209 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ......... аймгийн ...... сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ....... дугаартай Н.Оыг албан тушаал бууруулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, үлдэх шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин 1.789.209 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
1. Хэнтий аймгийн ...... сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ...... дугаартай Н.Оыг албан тушаал бууруулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлагын тухайд.
Нэхэмжлэгч Н.О нь Хэнтий аймгийн ...... сумын цэцэрлэгийн эрхлэгчээр 2010 оноос томилогдон ажиллаж байсан нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Хэнтий аймгийн ...... сумын Засаг даргын 2020 оны 09 сарын 10-ны өдрийн ...... тоот захирамж / хэргийн материалын 169-р тал/, Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн .......... дугаартай Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг үргэлжлүүлэн ажиллуулах тухай захирамж /хм-ийн 136 хуудас/, Хэнтий аймгийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн .......тоот захирамж /хм-ийн 137 хуудас/, ЕБС-ийн захирлын 1-р улирлын 1,2,3 сарын үр дүнгийн үнэлгээ /хм-ийн 138 хуудас/, Хэнтий аймгийн Цэцэрлэгийн эрхлэгч нарын 2019 оны 1-р улирлын ажлын үр дүнгийн үнэлгээ /хм-ийн 139 хуудас/, Хэнтий аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 09-ний ...... тоот захирамж /хм-ийн 140 хуудас/, ЕБС-ийн захирлын 2-р улирлын ажлын үр дүнгийн үнэлгээ /хм-ийн 141 хуудас/, Хэнтий аймгийн цэцэрлэгийн эрхлэгч нарын 2019 оны 2-р улирлын урамшууллын үнэлгээ /хм-ийн 142-143 хуудас/, Хэнтий аймгийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн .........тоот захирамж /хм-ийн 144 хуудас/, Хэнтий аймгийн цэцэрлэгийн эрхлэгч нарын 2019 оны 4-р улирлын ажлын үр дүнгийн үнэлгээ /хм-ийн 145-146 хуудас/, ЕБС-ийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын үр дүнгийн үнэлгээ /хм-ийн 147 хуудас/, Хэнтий аймгийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн .......... тоот захирамж /хм-ийн 148 хуудас/, мэргэжлийн зэрэг олгох ЕБС-ийн захирлуудын нэрс /хм-ийн 149 хуудас/, мэргэжлийн заах аргач зэрэг олгох цэцэрлэгийн эрхлэгч нарын нэрс /хм-ийн 150 хуудас/, Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ........ дугаартай захирамж /хм-ийн 151 хуудас/, Хэнтий аймгийн цэцэрлэгийн эрхлэгч нарын 2020 оны 2-р улирлын ажлын үр дүнгийн үнэлгээ /хм-ийн 152 хуудас/, ЕБС-ийн захирлын 2020 оны 2-р улирлын ажлын үр дүнгий үнэлгээ /хм-ийн 153 хуудас/, ....... аймгийн ...... сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ...... дугаартай ээлжийн амралт олгох тухай захирамж /хм-ийн 156 хуудас/, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ....... дугаартай сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт улирлын урамшуулал олгох тухай /хм-ийн 159 хуудас/, Сургуулийн захирал, эрхлэгч нарын 2020 оны 3 дугаар сарын үр дүнгийн үнэлгээ /хм-ийн 160 хуудас/, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ...... сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт улирлын урамшуулал олгох тухай /хм-ийн 161 хуудас/, Сургуулийн захирал, эрхлэгч нарын 2021 оны 1 дүгээр сарын үр дүнгийн үнэлгээ /хм-ийн 162 хуудас/, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ....... цэцэрлэгийн эрхлэгчид улирлын урамшуулал олгох тухай /хм-ийн 163 хуудас/, цэцэрлэгийн эрхлэгчийн 2021 оны 2 дугаар улирлын үр дүнгийн үнэлгээ /хм-ийн 164 хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж мөн хуулийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж, мөн хуулийн 31.1.13-д хуульд заасан бусад бүрэн эрх гэж хуульчилсанаас үзэхэд сумын цэцэрлэгийн эрхлэгчийг ажилд томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу ажил олгогч нь сумын Засаг дарга байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.4-д Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд ...албан тушаал бууруулах... сахилгын шийтгэл оногдуулна, мөн хуулийн 123.4-д Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан.
Нэхэмжлэгч тал сумын Засаг даргыг өөрт олгогдсон эрх хэмжээг хэтрүүлж албан тушаал бууруулсан захирамжийг гаргасан ба Боловсролын тухай хуулиар Засаг дарга нь цэцэрлэгийн эрхлэгчийг зөвхөн томилох, чөлөөөлөх эрхийг эдэлнэ гэж мэтгэлцэж байгаа боловч ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан этгээдэд зохих арга хэмжээг авах эрхтэй гэж дүгнэж байна. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино гэж заасан нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж ойлгох ба хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа хүн бүрт Хөдөлмөрийн тухай хууль үйлчлэх юм. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Боловсролын тухай хуульд заагаагүй эрхийг эдэлсэн гэж үзэх боломжгүй ба хэрэв нэхэмжлэгч Н.О нь ямар нэгэн сахилгын зөрчил гаргахад ажил олгогч шууд албан тушаалаас чөлөөлөхөөс өөр сонголтгүйгээр хуулийг хэрэглэх нь ажилтны эрхийг бүдүүлгээр зөрчиж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.13-т хуульд заасан бусад эрхийг эдэлнэ гэсэн эрхийн хүрээнд хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дүгаар зүйл болон 124-р зүйлийг хэрэглэх бүрэн боломжтой. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийг буруутгах боломжгүй байна.
Харин Хэнтий аймгийн ...... сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Н.Оыг хэзээ гаргасан ямар үйлдлийг нь ёс зүйн зөрчил гэж үзэж байгаа нь маргаан бүхий захирамж буюу ...... сумын Засаг даргын 2022 оны 04 сарын 25-ны өдрийн ..... дугаартай захирамж болон, Хэнтий аймгийн Боловсролын газрын 2022 оны 02 сарын 01-ний өдрийн ... дугаартай Багшийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хэнтий аймгийн ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргээс үзэж дүгнэхэд тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгч Н.Оыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж албан тушаал бууруулсан гэж байгаа боловч энэ нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх ба Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасан ....тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэсэн гэж маргаж байх боловч Хэнтий аймгийн ёс зүйн зөвлөл нь 2022 оны 01 сарын 11-ний өдөр хуралдаад тэмдэглэлдээ Шийдвэрлэсэн нь гэж ...... сумын цэцэрлэгийн эрхлэгч Н.О нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсрол төвийн багш удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрмийн 2.1.4, 2.1.7-д заасан баримтлах зарчим болон 4.2.2, 4.3.5, 4.4.4 дэх ёс зүйн хэм хэмжээний заалтууд зөрчсөн байна гэж 100 хувийн саналаар шийдвэрлэсэн атлаа 2022 оны 02 сарын 01-ний өдрийн 24 дугаартай Багшийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гэх албан бичгийг гаргаж зөрүүтэй нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Тухайлбал дээрх ёс зүйн зөвлөл нь 2022 оны 01 сарын 11-ны өдөр хуралдсан атлаа дүгнэлтээ 2022 оны 02 сарын 01-ний өдөр гаргаж байгаа нь хоорондоо уялдаа холбоогүй, тус тусдаа өөр өөр дүгнэлтүүд эсэх, эсвэл дахин хуралдаж 2022 оны 02 сарын 01-ний өдөр ....тоот дүгнэлтийг гаргасан эсэх нь ойлгомжгүй байна. / хэргийн материалын 86-89-р тал/
Дээрх Хэнтий аймгийн Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэл болон 2022 оны 02 сарын 01-ний өдрийн дүгнэлтүүд тус бүрээс үзэхэд нэхэмжлэгч Н.О нь хэзээ яг ямар үйлдэл гаргаж түүнийг ёс зүйн зөрчил гэж байгаа нь тодорхойгүй, аль аль баримт бичгээс харагдахгүй, мөн хариуцагч талаас шүүх хуралдаан дээр тодруулж асуухад ёс зүйн хувьд зөрчилтэй гэхээс өөрөөр тайлбарлахгүй байгаа нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ өөрөө нотлох үүргээ биелүүлж чадахгүй байна гэж үзлээ.
Тодруулбал хариуцагч тал нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасаныг Хэнтий аймгийн ёс зүйн зөвлөл дүгнэсэн гэж тайлбарлаж байгаа болон маргаан бүхий захирамжийн 1-р заалтанд Хэнтий аймгийн Боловсролын газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ... тоот албан бичгийг үндлэслэжээ. Гэвч энэ нь албан бичиг биш Багшийн ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гэсэн нэртэйгээр үйлдэгдсэн байна. / хэргийн материалын 86-р тал/. Мөн Хэнтий аймгийн багшийн ёс зүйн зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дүгнэлтийг үндэслэсэн гэсэн боловч энэ нь дүгнэлт биш хурлын тэмдэглэл байна. / хэргийн материалын 87-89-р тал/ Эдгээр ёс зүйн хурлын тэмдэглэл, дүгнэлт нь Н.От холбогдох ажилчдын өргөдлийг үндэслэн хэлэлцсэн байх боловч 2022 оны 01 сарын 11-ний өдрийн хурлаас дүгнэлт гаргасан нь он сарын хувьд хоорондоо зөрүүтэй, мөн энэ дүгнэлт тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн хэзээ гаргасан ямар үйлдэл нь ёс зүйн зөрчил болж байгаа талаах тодорхойгүй, тэр үйлдэл нь нэг удаагийнх уу, үргэлжилсэн үү гэдэг нь тодорхойгүй байхад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль бус байна.
Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө байгууллагын 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитаар зөрчилтэй гарсан учир албан тушаал бууруулах үндэслэл болсон гэж тайлбарлаж мэтгэлцдэг.
Хэнтий аймаг дахь Аудитын газрын 2022 оны 03 сарын 23-ны өдрийн ....... тоот актаар ...... сумын цэцэрлэг нь мөрийн хөтөлбөр нэртэй 198 000 төгрөгийн үнэ бүхий ном худалдан авсан гэж, 32/23910610 тоот актаар хүүхдийн хоолны хүнсний материалаас үхрийн мах хяналтын тооллогоор 20.3 кг дутагдуулсан гэж, мөн өдрийн ..... тоот албан шаардлагаар батлагдсан төсвийг тэвчиж болох зардлаас зарцуулсан гэж, мөн өдрийн .... тоот албан шаардлагаар Хүүхдийн хоолны зардлаас 732.5 мянган төгрөгийг зориулалт бус зарцуулсан гэж үзсэн байх ба энэ актыг 2022 оны 06 сарын 25-ны дотор , шаардлагыг 2022 оны 06 сарын 15-ны өдрийн дотор тус тус биелүүлэхийг ...... сумын цэцэрлэгийн эрхлэгчид үүрэг болгосон байна. Эдгээр акт, шаардлагад дурдагдсан зөрчлүүдийг арилгах хугацаа болоогүй байхад болон ...... сумын цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч нар нь энэ талаар хэзээ хэрхэн мэдсэн, мэдээд гомдол гаргах боломжтой эсэхийг үл харгалзан захирамжийн үндэслэл болгож байгаа нь мөн хуульд нийцэхгүй байна. Түүнчлэн дээрх аудитын газрын акт тавигдах болсон шалтгаан нөхцөлд хариуцагч тал буруутай эсэх талаар нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдаан дээр маргалдаж байгаа боловч үүнийг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэхгүй болохыг дурдаж байна.
Мөн захирамжийг гаргахдаа Хэнтий аймгийн Засаг даргын 2021 оны .... дугаар захирамжийн дагуу хийгдсэн хяналт, шинжилгээ, үнэлгээгээр хангалтгүй дүн авсан гэж тусгажээ. Энэ захирамжийн хүрээнд Төсөвт байгууллагад хяналт, шинжилгээ, үнэлгээ хийх удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтын илтгэх хуудас /хэргийн материалын 83-84-р тал/, Цэцэрлэгийн үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийсэн үнэлгээний дүн / хэргийн материалын 85-р тал/ зэргийг хариуцагч талаас хэрэгт ирүүлсэн байна. Энэхүү хяналт шинжилгээ үнэлгээг хийсэн ажлын хэсгийн ахлагч Д.Г гэх ба энэ Д.Гнь өөрийн гаргасан баримт бичгийн үнэн зөвийг баталж /нотариатын үүрэг гүйцэтгэж/ хэрэгт ирүүлсэн байгаа нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангахгүй ба Д.Г нь өөрийн гаргасан баримт бичгийг өөрөө үнэн зөвийг гэрчилж, шүүхэд баримтаар ирүүлсэнийг шүүх шийдвэрийн үндэслэл болгож нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална гэж,мөн хуулийн 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэж заасан байх тул дээрх үндэслэлүүдээр Хэнтий аймгийн ...... сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай Н.Оыг албан тушаал бууруулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, урьд эрхэлж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн адбан тушаалд эгүүлэн тогтоох шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэлийн Н.Оын ажилгүй байсан хугацааны цалин 1.789.209 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай шаардлагын хувьд
Нэхэмжлэгч хэдэн төгрөгийн цалин авч байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Учир нь энэ талаар нотлох баримтын шаардлага хангасан баримт хэрэгт цуглараагүй. Хэргийн материалын 155-156-р талд авагдсан Цалингийн карт гэх хоёр хуудас материалд нягтлан бодогч Э.Д гэх хүн гарын үсэг зурсан байх боловч санхүүгийн тэмдэг дарагдаагүй, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас Сургуулийн өмнөх боловсролын 2021 оны төсвийн зарлагын сар улирлын хуваарь, ...... цэцэрлэг-д ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 3-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт гэх баримтуудыг ирүүлсэн байх боловч эдгээр нь мөн хуулбар хувь, ямар нэгэн тамга тэмдэг дарагдаагүй байгаа зэрэг нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговрыг шүүхээс тооцож тогтоох боломжгүй байна.
Иймээс Н.Оын ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3.Хариуцагч тал нь энэ нэхэмжлэлийг шүүх хүлээн авах үндэслэлгүй, урьдчилан шийдвэрлэх боломжтой тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэж мэтгэлцдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж, мөн хуулийн 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан бол шүүх хүлээн авахаар хуульчлан зохицуулсан байна. Нэхэмжлэгч нь шүүхээс өөр хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хандахгүй гэдгээ нэхэмжлэлдээ тусгаж, энэ талаар тайлбарлаж байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг шийдвэрлэлээ.
4. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4-т заасан Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэснийг баримтлаагүй гэж, харин хариуцагч нь нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчлийг гаргахдаа үргэлжилсэн шинжтэй гаргадаг, мөн хөдөө суманд албан бичиг цаг хугацаандаа очдоггүй зэрэг нь энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй гэж маргаж байх боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг хэзээ, ямар үйлдлүүдээр зөрчил гаргадаг болон энэ талаар хэзээ хэрхэн мэдсэн гэдгээ хэрэгт баримтаар нотлохгүй байгааг дурдаж байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учраас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Харин хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д нэхэмжлэл хангагдсан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөхөөр зохицуулсан байх тул хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж улсын орлогот оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 119, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, 123.4, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар Хэнтий аймгийн ...... сумын Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ..... тоот захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Н.Оыг урьд эрхэлж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажилгүй байсан хугацааны цалин 1.789.209 төгрөг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ