Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 156/ШШ2022/00471

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  156/2022/00416/И 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Т банк ХХК,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт оршин суух, М.Г,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл зээлийн хүү нийт 9.632.25395 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С,

Хариуцагч М.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэн Л.Н, М.Г нар нь Т банкны Хэнтий салбараас 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №63/272 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээлийг өрхийн хэрэгцээндээ зарцуулсан бөгөөд малчны зээлийн гэрээ болон зээлийн төлбөрийн хувиарын дагуу үүргээ зохих ёсоор биелүүлэлгүйгээр ноцтойгоор зөрчсөн. Үндсэн зээлдэгч Л.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан. Малчны зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгч М.Гээс зээлийн төлбөрийг удаа дараа шаардаж, утсаар холбогдох болон биечлэн уулзаж зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан боловч гэрээнд заасан үүргээ үл биелүүлж нэхэмжлэгч Т банк ХХК-д хохирол учруулж байна. Банкны зүгээс зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасан нөхцөлийг үндэслэн банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардаж байна. нэхэмжлэл гаргах үеийн үндсэн зээл 7.867.94521 төгрөг, үндсэн хүү 1.253.67004 төгрөг, хуримтлагдсан хүү 481.13023 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26.50847 төгрөг, нийт 9.632.25395 төгрөг болсон байна. нотариатын хөлс 3.000 төгрөг, 9.632.25395 төгрөг нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагч М.Г нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус зээлд манай нөхөр Л.Н үндсэн зээлдэгчээр би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Манай нөхрийг ах нь амь насыг нь хохироосон, түүний ахын шүүх хуралдаанд ах дүү нар нь энэ зээлийг бүгдийг нь төлж өгнө тусламж дэмжинэ гэж амалж байсан. Би нөхрөө алдснаас хойш сэтгэл санааны хямралтай, байнгын орлогогүйгээс болж зээлээ төлж чадаагүй. 2021 оны 05 дугаар сард зээлээ хойшлуулсан. Барьцаанд тавьсан мал нь хадам ээжид байдаг. Энэ зээлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлтэй байна. Түрүү жилийн тооллогоор хадам ээж маань нөхөр Л.Нийн нэр дээр мал тоолуулаагүй байсан. Миний нэр дээрх А дансанд 100 гаруй тооны мал байгаа. гэв.   

3. Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг хэрэгт өгсөн байна.

3.1 Т банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ

3.2 Т банк ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/1182 дугаартай тодорхойлолт,

3.3 Т банк ХХК-ийн хэнтий салбарын 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай тодорхойлолт,

3.4 Лувсанпүрэв Нямдорж, Манхангийн Ганчимэг нарын иргэний үнэмлэхний мэдээлэл,

3.5 Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тодорхойлолт,

3.6 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 63/272 дугаартай барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалт зэрэг болно.

 

4. Хариуцагч талаас дараах баримтуудыг хэрэгт өгсөн байна.

 

4.1 Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ТЭ/180/2022/ШЦТ/108 дугаартай тэмдэглэл,

4.2 Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/108 дугаартай шийтгэх тогтоол ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т банк ХХК-иас иргэн М.Гт холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 63/272 тоот барьцаат зээлийн гэрээний үүрэгт 9.632.25395 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Т банк ХХК /РД:5341469/-ийн гүйцэтгэх захирал Ө.Гантөрөөс 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус банкны Хэнтий салбарын захирал Б.Юучбишэд банкийг төлөөлөх, ..уг эрхийг бусад этгээдэд дамжуулан шилжүүлэх эрхийг олгосны дагуу Б.Юучбишээс Т банк ХХК-ийн Хэнтий салбарын харилцааны менежер А.Сд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 18 дугаартай (хх-н 8 тал) итгэмжлэлийг олгож, А.С нь Т банк ХХК-ийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Нэг. Зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 9.632.25395 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Нэхэмжлэгч Т банк ХХК, иргэн Л.Н, М.Г нарын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 63/272 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, 10.000.000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр харилцан тохиролцож гэрээ байгуулан, зээлдэгч нар гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, буюу нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар 2021 оны 04 сараас эхлэн төлөлт хийдээгүй, зээлдэгч Л.Н 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан тул хамтран зээлдэгч М.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан, харин хариуцагч М.Г нь ...уг зээлийн гэрээний үндсэн зээлдэгч би биш, үндсэн зээлдэгч болох манай нөхөр нас барсан, би хүүхдүүдээ хардаг, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, төлөх төлбөрийн чадваргүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, харин барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй хэмээн татгалзлын үндэслэлээ тайлбарлан гэж маргаж байна.  

Зээлдэгч Л.Н, М.Г нар нь Т банк ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 63/272 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан уг гэрээнд зээлдэгчээр Л.Н, хамтран үүрэг гүйцэтгэгчээр М.Г гарын үсэг зурж, (хх-н 11-12 тал), зээлийн барьцаанд 524 толгой мал, 5 ханатай гэр, хашаа саравч барьцаалан зээл авсан, үндсэн зээлдэгч болох Л.Н нь нас барсан болох нь барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралт болон хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө,
гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Т банк ХХК нь шаардах эрхийнхээ дагуу зээл, зээлийн хүүг гэрээний үүргийн дагуу шаардсан байна.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хариуцагч талын хэрэглээний зээл авах хүсэл зоригийг нэхэмжлэгч тал хүлээн авснаар тэдгээрийн хооронд үүссэн хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр болж, зээлийн гэрээ байгуулснаар банк, иргэн Н, М.Г нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч тал хүсэл зоригоо илэрхийлэн зээлдэгч Л.Н, хамтран үүрэг гүйцэтгэгч М.Г нар зээл авахаа илэрхийлж, нэхэмжлэгч талаас зээлийг шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд иргэний эрх, үүргийг үүсэх хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулах ба мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасны дагуу
ба
нкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулна гэж заасны дагуу зохигчид 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 63/272 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч М.Г ...зээл авсан, одоо нэхэмжилж буй зээлийн тооцоолол дээр маргаагүй, үндсэн зээлдэгч болох нөхөр Н нас барсан, зээлийг төлбөрийн чадваргүйн улмаас төлж чадаагүй, манай нөхөр нас барсан, ар гэрийнхэн нь уг зээлийг төлнө гэсэн боловч төлөөгүй, барьцаа хөрөнгийг талийгаач нөхрийн ар гэрийнхэн авсан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна хэмээн тайлбарлаж байгаа хэдий ч уг зээлийн гэрээний харилцаанд зээлдэгч Нийн ах дүү гэх хүмүүс гарын үсэг зурж үүрэг хүлээгээгүй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийг гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй ба хамтран үүрэг гүйцэтгэгч гэснийг зээлийн гэрээний хувьд хамтран зээлдэгч гэж ойлгоно.

Үүнээс гадна талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2.3-т банк зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгчийн харилцах данснаас зээлийг үл маргах журмаар төлүүлэх ба тухайн дансанд зээл төлөхөд хүрэлцэхүйц хэмжээний мөнгө байхгүй тохиолдолд зээлдэгч болон хамтран зээлдэгчийн бусад данснаас зээлийн төлбөрийг үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлнэ, 3.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасан байх тул зээлдэгч болон хамтран зээлдэгч нь зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь хамтран зээлдэгчээс гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Мөн зээлийн гэрээний 4.1.1-д зээл эргэн төлөх хуваарьт хугацаа болмогц үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөрийг зээлдэгч, хамтран зээлдэгчийн данснаас үл маргах журмаар суутган авах эрхтэй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хариуцагчийг хамтран үүрэг гүйцэтгэгч буюу хамтран зээлдэгч гэж үзэх үндэслэлтэй, хамтран үүрэг гүйцэтгэгч М.Г нь сайн дураар, бусдын дарамт шахалтгүйгээр уг гэрээнд гарын үсэг зурж, хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх тул хариуцагчийн татгалзаж байгаа үндэслэл нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч Т банк ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 7.867.94521 төгрөг, үндсэн хүү 1.253.67004 төгрөг, хуримтлагдсан хүү 481.13023 төгрөг нэмэгдүүлсэн хүү 26.50847 төгрөг, нийт 9.632.25395 төгрөгийг нэмэгдүүлсэн хүү 26.50847 төгрөг, нийт 9.632.25395 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд зээлийн гэрээний дагуу шаардсан тооцоолол, үнийн дүнтэй хариуцагч маргаагүйтооцоолол нь хууль, гэрээг зөрчсөн гэх үндэслэл байхгүй тул хамтран үүрэг гүйцэтгэгч хариуцагч М.Гээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар
зүйлийн 242.1, 242.дахь хэсэгт зааснаар 9.632.25395 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олгох нь зүйтэй.

 

Хоёр. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж заасны дагуу зээлийн гэрээний хавсралтаар барьцааны хөрөнгө болох 524 толгой мал, 5 ханатай гэр нэг ширхэг, хашааны саравч зэргийг барьцаалсан болох нь Барьцаат зээлийн гэрээний хавсралтаар тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 63/272 тоот барьцаат зээлийн гэрээ, барьцааны зүйлийн жагсаалтаар барьцааны зүйл болох мал, таван ханатай гэр нэг ширхэг, хашааны саравч зэргээр Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй бөгөөд хариуцагч барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай маргааны байр суурь илэрхийлээгүй хэдий ч хариуцагч М.Г нь ..Одоо уг барьцаа хөрөнгө болох мал өөрт нь байхгүй, хадам ээжид байгаа.. гэх тайлбарыг өгч байх тул нэхэмжлэгчийн шаардах эрхийг хангаж, хариуцагч зээлийн төлбөрийг төлөхгүй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.26606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239.26606 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч М.Гээс зээл, зээлийн хүү нийт 9.632.25395 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т банк ХХК-д олгосугай

 

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгө (524 толгой мал, таван ханатай гэр нэг ширхэг, хашааны саравч зэрэг)-өөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн

239.26606 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239.26606 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т банк ХХК-д олго
сугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УРАНЗАЯА