| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2022/00209/И |
| Дугаар | 156/ШШ2022/00463 |
| Огноо | 2022-10-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 156/ШШ2022/00463
156/ШШ2022/0..63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2022/00209/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, Ерөнхий шүүгч Б.Марина, шүүгч Б.Уранзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХХК,
Хариуцагч: О.А,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол 11 668 790 төгрөг гаргуулах
Сөрөг шаардлага: 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн .. тоот орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 6 767 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж,
Иргэдийн төлөөлөгч: М.Г
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Уугантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн үндэслэл: "Т" ХХК нь Хэнтий аймаг Хэрлэн сум .................-р байрны Хан хэнтийн язгууртан хотхоныг барьсан. Хариуцагч О.Атой харилцан тохиролцож 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр .. дугаартай Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, орон сууцны үнийг 60,000,000 /жаран сая/ төгрөг байхаар харилцан тохиролцсон. Гэрээнд заасан 60,000,000 төгрөгийг дараах байдлаар хуваан төлөхөөр харилцан тохиролцсон. 1/ 2015 оны 06 дугаар сард 6,000,000 төгрөг, 2/ 2016 оны 06 дугаар сард 10,000,000 төгрөг, 3/ 2017 оны 06 дугаар сард 4,000,000 төгрөг, 4/ 2018 оны 06 дугаар сард 10,000,000 төгрөг, 5/ 2019 оны 06 дугаар сард 10,000,000 төгрөг, 6/ 2020 оны 06 дугаар сард 10,000,000 төгрөг, 7/ 2020 оны 06 дугаар сард 10,000,000 тегрег тус тус төлөхөөр харилцан тохиролцсон. О.А нь гуйж гувшин орон сууцыг 2021 оны 01 дугаар сард хулээн авч улмаар нууж орон одоогийн байдлаар тухайн орон сууцандаа амьдарч байгаа хэдий ч гэрээний төлбөрийг төлөхгүй хэл амаар дорожилж мөнгө өгөхгүй тухайн орон сууцыг суллахгүй байгаа тул гэрээнээс татгалзаж байна гэж үзэж байгаа болно. Иймд Хариуцагч О.А нь талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан .. дугаартай Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах татгалзсан болохыг тогтоон, Хэнтий аймаг Хэрлэн гэрээнээс сум ...............-р байрны .. тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлж, хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүсье гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь шүүхэд ирүүлсэн өөрчилсөн нэхэмжлэлдээ: 1/ О.А нь орон сууцыг хулээн авч 2022 оны .. дугаар сар хүртэл амьдарсан хэдий ч гэрээний төлбөрийг төлөхгүй байсан тул "Т ХХК-ийн үүсгэн байгуулагч нь 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр "....... ББСБ" ХХК-тай 21/18 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ байгуулан 39,000,000 /гучин сая/ төгрөг зээлж компанийн өдөр тутмын үйл ажиллааг санхүүжүүлсэн. Энэхүү барьцаат зээлийн гэрээг 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 12 сараар сунгасан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Барьцаат зээлийн гэрээний хүүнд 11,297,000 /арван нэгэн сая хоёр зуун ерэн долоон мянган/ төгрөг төлөөд байна. 2/ Мөн ".......... ББСБ" ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ............. дугаартай "Зээлийн гэрээ" байгуулан 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөг зээлсэн бөгөөд уг зээлийг 2021 оны 11 дүгээр сард бүрэн төлсөн. Зээлийг эргэн төлөх хүртэл 371,790 /гурван зуун далан нэгэн мянга долоон зуун ерэн/ төгрөг төлсөн. Иргэн О.А нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр .. дугаартай "Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ"-нд заасан үүргээ цаг тухай бүр биелүүлж байсан бол дээр дурдсан зардал гарахгуй байсан болно. Нэхэмжлэгч нь өмнө нь иргэн О.Аод холбогдуулан "хариуцагч О.А нь талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан .. дугаартай Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох, .............. тоот орон сууцыг чөлөөлж, хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах тухай" гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа "Хариуцагч О.А нь гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол 11,668,790 /арван нэгэн сая зургаан зуун жаран найман мянга долоон зуун ерэн/ төгрөг гаргуулах тухай" болгон өөрчилж байна. Иймд хариуцагч О.Аоос нэхэмжлэгчид учирсан хохирол 11,668,790 /арван нэгэн сая зургаан зуун жаран найман мянга долоон зуун ерэн/ төгрөг гаргуулан өгөхийг хүсье гэжээ.
3. Хариуцагч О.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: О.А би иргэн Т.Х-ийн Орон сууц худалдах. худалдан авах гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох, 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөхийг даалгах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2022 оны 05 сарын 18-ны өдөр хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна. 2022.05.26 Миний бие О.А нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт эхнэр хүүхдийн хамт ажиллаж амьдардаг юм. Хэнтий аймагт манай аав, ээж ах дүү хамаатан садан амьдардаг бөгөөд би хүргэн ах Ц.Ц-той улирлын чанартай ажил хийдэг байсан юм. Хүргэн маань намайг сайн ажиллаж байгаа тул байртай болгоно гэж анх 2021 оны 01 сард Т ХХК-ний захирал Т.Х гэх хүнтэй холбогдож байр асууж сурагласаны дагуу Хэнтий аймгийн 3-р багт байрлах .......... орон сууц 2 өрөө байр худалдан авч байрны төлбөрийг жилдээ багтаан 2-3 хувааж өгөхөөр тохиролцсон юм билээ. 2021 оны 02 сард Т компаниас орон сууц худалдах, худалдан авах гэрээг надруу шуудангаар явуулсны дагуу уг гэрээтэй танилцахад 2014 оны 10 сарын 03-ны өдөр гэсэн гэрээ байсан. Мөн төлөлтийн графикт 2015 оноос 2020 оны 06 сар хүртэл 60.000.000 төгрөгийг хувааж төлөхөөр бичсэн байсан тул гэрээг уншиж танилцсан даруйдаа Т.Х гэдэг хүнтэй утсаар холбогдож ямар учиртай болохыг асуухад 2014 оноос хойш үл хөдлөх хөрөнгөтэй болсон бол 6.000.000 төгрөгний буцаан олголттой болсон болохоор ах нь чамд тусалж оныг нь урагшлуулж бичсэн шүү гэж хэлсэн учир гэрээнд гарын үсэг зураад буцаагаад явуулсан. Тухайн үед уг байр нь шууд орох боломжгүй засвар хийх шаардлагатай болсон тул хана тааз, замаск болон дотор гадна хаалга шинээр сольсон. Үүний дараа 2 өрөөнийхөө обой болон шал, 00 өрөөний угаалтуур суултуур, хана таазыг нь засаж янзлах зэрэг ажлуудыг хийсэн. Засвар хийх хүмүүсийг хөлсөлж ажилуулсан гээд нийт 11.500.000 төгрөгний зардал гарсан. 2021 оны 06 сараас засвар хийсэн байранд аав ээж нүүж орсон бөгөөд энэ үеэс Т.Х нь байрныхаа төлөлтийг хийхийг хүргэн ах Ц-оос шаардаж эхэлсэн байсан. Тухайн үед Ковид-19 цар тахлын улмаас ах бид 2-ийн ажил зогсонги байдалд орсон учир төлөлт хийх боломжгүй болсон. Энэ талаараа Т.Х-т хүргэн ах маань хэлж ярьж 2021 оны 10 сард 3.000.000 төгрөг шилжүүлээд төлөлт хийх хугацаагаа хойшлуулах талаар тохиролцсон байсан. Гэтэл Х нь анх Ц ахтай төлбөрийн талаар хугацааг нарийн тогтоогоогүй мөртлөө намайг хуурч 2014 онд гэрээ байгуулсан болгож хуурамч график гаргасан байсан. Би тухайн үед Ц ахтай мөнгө төгрөгөө тохиролцсон гэж ойлгоод надад тусалж гэрээнийхээ оныг өөрчилсөн юм байх гэж бодоод л гарын үсэг зурсан. Гэтэл Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2014 онд гэрээ байгуулсан 2015 оноос хойш төлбөрийг төлөх ёстой байсан мэт бичсэн байна. Ц ах 2022 оны .. сарын 10-даар надад хандан ах нь байрыг чамд авч өгөх боломжгүй болчлоо, байрны төлөлт хугацаан дээрээ тохиролцохгүй байна миний дүү байраа суллаад өгчих гэхээр нь би зөвшөөрсөн. Мөн Х нь миний төрсөн эгч О.А руу 2022....18-ны өдөр утсаар холбогдон уг байрыг 7 хоногийн дотор суллаж өгвөл худалдан авах хүн байна хурдан суллаад өгвөл шүүхэд гаргасан нэхэмжлэлээ буцааж татаж авна гэж хэлсэн байсан. Ингээд 2022 оны .. сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн ...........-р байрны ......хотхоны 2 өрөө байрыг аав ээж маань Б гэдэг хүнд хүлээлгэн өгсөн юм. Тухайн үед Х нь аав ээжрүү залгаад Болормаа гэх хүнд түлхүүрээ өгчих гэж хэлсэн юм билээ. Тиймээс би уг байрыг Т ХХК-нд хүлээлгэн өгсөн гэж үзэж байна. Харин Х нь Ах Цтой төлбөрийн талаар тухайн үедээ тохиролцож гэрээ байгуулахаар болсон хэрнээ цар тахлын үед ярилцаж тохиролцсондоо хүрэхгүй төлбөрөө нэхэмжилж хугацаа тохирч чадаагүй ба намайг хуурч 2014 он гэж гэрээ байгуулсан нь анхнаасаа гэрээний алданги авах зорилготойгоор намайг төрөөс буцаан олголт авна гэж итгүүлэн гэрээний он сар, төлбөрийн нөхцөлийг өөрчилж гэрээ байгуулсан тул би гэрээний үүргийг хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Намайг хуурч төөрөгдүүлж хуурамч он сартай, хуурамч төлөлтийн графиктай гэрэээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч О.А нь өөрчилсөн нэхэмжлэлтэй холбоотой гаргасан тайлбартаа: Иргэн Т.Х нь Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох, 2 өрөө орон сууцыг чөлөөлж, хулээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны .. сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 05 сарын 16-ны өдөр өөрчилж гэрээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүйгээс учирсан хохирол 11,668,790 төгрөг гаргуулах тухай болгожээ. Би иргэн Хын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд намайг төөрөгдүүлж хуурамч гэрээ байгуулсан учир би гэрээнийн үүргийг биелүүлэх үндэслэлгүй болохоо урьд гаргасан тайлбар дээрээ тодорхой бичсэн. Иймд өөрийн урьд гаргасан тайлбараа дэмжиж байгаа тул иргэн Т.Хын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: О.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж миний бие тус шүүхэд хандаж өөрт итгэмжлэлээр олгогдсон сөрөг нэхэмжлэл гаргах эрхийн дагуу дараах нэхэмжлэлийг гаргаж байна. О.А нь 2021 оны 01 дүгээр сард Т ХХК-ниас ах Цтой ярилцаж "Хэнтий аймгийн Хэрлэн сумын ................. дугаар байрны 1 давхарын .. тоот орон сууц"-ыг /цаашид байр гэх/ худалдаж авахаар болсон. Байрны төлбөрийг жилдээ багтаан 2-3 хувааж өгөхөөр тохиролцсон. 2021 оны 02 сард Т ХХК-ниас орон сууц худалдах худалдан авах гэрээг А руу шуудангаар явуулсны дагуу уг гэрээтэй танилцахад 2014 оны он сартай гэрээ байсан бөгөөд төлбөрийг 2014 оноос 2020 хүртэл хувааж төлөхөөр гэрээ бичсэн байсан тул А нь Х гэдэг хунтэй холбогдож ямар учиртай болохыг асуухад "2014 оноос хойш 6000000 төгрөгийн буцаан олголттой болсон тул ах нь чамд тусалж оныг нь урагшуулж бичсэн шүү" гэж хэлсэн. Тэгээд гарын үсэг зураад буцаагаад явуулсан. Ингээд байранд орох гэхэд шууд орох боломжгүй засвар хийх шаардлагатай байр байсан тул хана, тааз, замаск, дотор гадна хаалга шинээр сольсон. 2 өрөөнийхөө обой, шал, нойлын өрөөний угаалтуур, суултуур, нойлын хана, таазыг засварласан. Ингээд нийт засварын хөлс 11.500.000 төгрөг гарсан. Ингээд 2021 оны 06 сараас засвар хийсэн байранд Аын аав, ээж нүүж орсон бөгөөд энэ үеэс Х нь байрныхаа төлөлтийг хийхийг Аын хүргэн ах Цоос шаардаж эхэлсэн. Ингээд тухайн үед COVID-19 өвчний улмаас А, Ц хоёрын ажил зогсонги байдалтай байсан Ц Аын өмнөөс 2021 оны 10 сард 3 000 000 төгрөгийг хийгээд тэгээд тэд байрны төлбөрөө цар тахалын нөхцөл байдлын улмаас хойшлуулахаар тохиролцсон. Х нь 2022....18-ны өдөр Аын төрсөн эгч Амарзаяа руу утсаар холбогдон "энэ байрыг 7 хоногийн дотор суллаад өгчихвөл авах хүн байна, тэгээд манайх шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татаж авна гэж хэлсэн. Ингээд 2022....21-аар уг байрыг Аын аав, ээж 2 нь Б гэдэг хүнд хүлээлгэж өгсөн. Иймд шүүхэд хандаж дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 1/ Т ХХК-ны захирал Х нь анхнаасаа манай ах Цтой 2021 оны 01 сард төлбөрийг 1 жилийн дотор хуваан төлөх нөхцөлтэйгөөр тохиролцож байгаа үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг 2014.10.03-нд хийж байгаа баригдаагүй байрыг захиалгаар худалдалдан авч байгаа мэтээр төлбөрийг 2014-2020 онд хуваан төлөхөөр гэрээ болгож намайг хуурч хэрвээ гэрээг ингэж хийвэл 6000000 төгрөгийн буцаан олголт өгнө" гэж гэрээнд гарын үсэг зуруулсан нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн хучин төгөлдөр бус хэлцэл байна. Нөгөөтэйгүүр Ц, Х нарын хоорондох тохиролцоо нь "бэлэн болсон үл хөдлөх хөрөнгийг худалдах, хөрөнгийн үнийг хуваан төлөх нөхцөлтэйгөөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдах авах гэрээ" байгуулах ёстой байтал "бэлэн болоогүй байрыг захиалгаар худалдаж авч байгаа мэтээр гэрээ байгуулсан, цаг хугацааны хувьд 2021 оны он сараар байгуулагдах гэрээг, 2014 онд байгуулсан мэтээр бичиж байгуулсан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 "стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр байна" гэснийг зөрчсөн байх тул уг .. тоот гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд "2014.10.03 .. тоот орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү. 2/ Уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор дараах шаардлагыг гаргаж байна. Уг байрны төлбөрт 3.000.000 төгрөг төлсөн, мөн 11.500.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн юм. Зарим засварын хөлс, зардал Аын аав, ээж, ах дүү нараас гарч байсан тул 11.500.000 төгрөгийн засварын зардлаас өөрт байгаа баримтын 3767600 төгрөгийг нэхэмжилж байгаа. Уг зардалд барилгын материал 1967600 төгрөг, тээврийн хөлс 300000 төгрөг, засвар хийлгэсний хөлс 1500000 төгрөг багтаж байгаа болно. Мөн үүн дээр байрны урьдчилгаанд өгсөн 3000000 төгрөг нийт 6767600 Т ХК-ниас нэхэмжилж байна. Үндэслэл нь "2014.10.03 .. тоот орон сууц захиалгаар барьж, худалдах. удалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул Иргэний уулийн 56 дугаар зүйлийн 56.5 ... 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцэлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсний дагуу би байрыг буцаан хүлээлгэн өгсөн тул уг байранд төлсөн болон засаж сайжруулсан өртөг нийт 6767600 төгрөгийг нэхэмжилж байгаа. Уг байрыг одоо уг компани нь 85 сая төгрөгөөр зарсан бөгөөд манайх байрыг засаж сайжруулсан нь уг 60 сая төгрөгийн байр 85 сая төгрөг болон үнэ өсөхөд үлэмж нөлөөлсөн. Нөгөөтэйгүүр хэрвээ Т ХХК нь өөрсдийгөө гэрээнээс татгалзсан гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 ... аль нэг тал гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсний дагуу нэхэмжилж байгаа болно гэжээ.
5. Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний бодлоор хариуцагч талын нэхэмжилж байгаа дүнг Т ХХК нь төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
6. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ /хм-ийн 5-12-р тал/, Төлбөр төлөх график /хм-ийн 13-р тал/, хавсралт-1 /хм-ийн 14-р тал/, Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт /хм-ийн 16-19-р тал/, мэдэгдэл /хм-ийн 20-р тал/, итгэмжлэл /хм-ийн 22-р тал/, өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага /хм-ийн 29-30-р тал/, барьцаат зээлийн гэрээ /хм-ийн 31-32-р тал/, зээлийн төлөлтийн хуваарь /хм-ийн 33-р тал/, зээлийн нэмэлт гэрээ /хм-ийн 34-р тал/, зээлийн гэрээ /хм-ийн 35-36-р тал/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/ /хм-ийн 37-р тал/, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт /хм-ийн 61-р тал/, нотлох баримт гаргуулах хүсэлт /хм-ийн 77-р тал/, Гэрч асуулгах хүсэлт /хм-ийн 94-95-р тал/, Итгэмжлэл /хм-ийн 96-р тал/, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт /хм-ийн 168-р тал/, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт /хм-ийн 237-р тал/ зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
7. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: хариу тайлбар /хм-ийн 41-43-р тал/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хм-ийн 44-45-р тал/, гэрч асуулгах хүсэлт /хм-ийн 54-р тал/, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт /хм-ийн 63-р тал/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хм-ийн 73-р тал/, хариуцагчийн хүсэлт /хм-ийн 74-75-р тал/, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт /хм-ийн 78-р тал/, гэрч асуулгах хүсэлт /хм-ийн 94-95-р тал/, итгэмжлэл /хм-ийн 96-р тал/, сөрөг нэхэмжлэл /хм-ийнй 97-99-р тал/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хм-ийн 102-106/, Зарлагын баримт /хм-ийн 107-120/, гэрч асуулгах хүсэлт /хм-ийн 170-р тал/, гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзах хүсэлт /хм-ийн 179-р тал/, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт /хм-ийн 184-р тал/, нотлох баримт гаргуулах хүсэлт /хм-ийн 209-р тал/, .... ХХК-ийн захирал Б.Б-ын тодорхойлолт /хм-ийн 219-р тал/, ....... ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хм-ийн 231-р тал/, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт /хм-ийн 235-р тал/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
8. Шүүхээс дараах баримтуудыг хэрэгт зохигчийн хүсэлтийн дагуу цуглуулсан байна. Үүнд: Гэрч Ц.Цын мэдүүлэг /хм-ийн 59-60, 229-230-р тал/, Гэрч Л.Б-ийн мэдүүлэг /хм-ийн 147/, Гэрч Ц.С-ийн мэдүүлэг /хм-ийн 146/, Гэрч Ц.О-ийн мэдүүлэг /хм-ийн 176-177/, ...... ХХК-ийн Хэнтий салбараас .......тоот данс эзэмшигчийн лавлагаа /хм-ийн 216-р тал/, Хэнтий аймаг, Хэрлэн сум, ............. байр .. тоот үл хөдлөх хөрөнгийн түүхчилсэн лавлагаа /хм-ийн 234-р тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч О.Аод холбогдуулан гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол 11 668 790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж нь 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн .. тоот орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 6 767 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Шүүхээс хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргийг шинжлэн судалж дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:
1.Т ХХК-ийн О.Аод холбогдуулан гаргасан гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол 11 668 790 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд:
Нэхэмжлэгч Т ХХК нь шүүхэд анх хариуцагч О.А нь талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан .. дугаартай Орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох, Хэнтий аймгийн Хэрлэн сум .................-р байрны .. тоот 2 өрөө орон сууцыг чөлөөлж, хүлээлгэн өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Нэхэмжлэгч Т ХХК нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын ......Х............ дугаар байрыг барьж ашиглалтанд оруулсан нь Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ...... дугаартай актаар тогтоогдож байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй ба энэ шаардлагаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад орон сууцыг чөлөөлж өгсөн ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол 11 668 790 төгрөг гаргуулах тухай гэж өөрчилсөн.
Хариуцагч нь өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэрээг 2014 онд биш 2021 онд байгуулсан, уг орон сууцанд 2021 оны 06 сараас орж амьдарсан гэж маргадаг.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын дунд Орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээг 2021 онд байгуулсан гэдэг нь хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбар, нэхэмжлэгчийн 2022 оны .. сарын 05-ны өдрийн ... дугаартай мэдэгдэл /хэргийн материалын 20-р тал/, гэрч Ц.Цийн мэдүүлэг /хм-ийн 59-60-р тал/,гэрч Ц.С, Л.Б-ийн мэдүүлэг /хм-ийн 146-147-р тал/, гэрч Ц.О-ийн /хм-ийн 176-р тал/мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Энэ гэрээгээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын ..... байрны .. тоот хоёр өрөө орон сууцыг худалдах, худалдан авах зорилгоор харилцан тохиролцож хэлцэл хийсэн байх боловч хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүйгээс буюу худалдан авсан байрны үнээ хугацаанд нь төлөөгүйгээс нэхэмжлэгчийн шаардлагаар уг орон сууцыг нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Энэ нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан гэрээнээсээ талууд татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүргээ хариуцагч биелүүлсэн байна.
Харин хариуцагч нь хугацаандөө мөнгөө өгөөгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирол гэж нэхэмжилж буй.....ББСБ ХХК-тай байгуулсан ...дугаартай Барьцаат зээлийн гэрээний хүүнд төлсөн 11 297 000 төгрөг, мөн ..... ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ........... дугаартай зээлийн гэрээ байгуулж хүүнд төлсөн 371 790 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Учир нь нэхэмжлэгч талын нэхэмжилж буй Зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэх 11 668 790 төгрөгийг хариуцагч төлөх ямар шалтгаант холбоо байгаа гэдгийг нэхэмжлэгч тал нотолдоггүй ба дээрх зээлийн гэрээнүүдийг зээлдүүлэгчтэй иргэн Т.Х байгуулж зээлийн харилцаанд орж үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Т ХХК нь болох хуулийн этгээд нь энэ зээлүүдийг аваагүй ба иргэн Т.Х авсан байхад нэхэмжлэгч компанитай холбож хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
Тухайлбал нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж маргадаг. Хариуцагч О.А нь Орон сууц захиалгаар худалдах худалдан авах гэрээний үүргийг зөрчсөнөөс нэхэмжлэгч Т ХХК-д учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй болохоос иргэн Т.Хын .....ХХК, ....... ББСБ-тай зээлийн харилцаанд орж зээлийн хүүнд төлсөн мөнгийг төлөх үүргийг хүлээхгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн .. тоот орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 6 767 600 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хувьд
а/ 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн .. тоот Орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь хариуцагч тал энэ гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан Хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус гэж үзэж сөрөг шаардлагын үндэслэлээ тайлбарлаж маргадаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг хэлцэл, харин хуулийн 59 дүгээр зүйлд заасан хэлцэл л хүчин төгөлдөр бус гэж тооцсон үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байх зэрэг эрх зүйн хувьд өөр өөр агуулгатай хэлцлүүд билээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ талаар тодорхой тайлбар хэлдэггүй боловч талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ нь 2014 онд биш 2021 онд байгуулагдсан гэдэг нь тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй юм.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцохгүй, харин 59 дүгээр зүйлд заасан хэлцэл хийгдсэн бол шийдвэрлэх боломжтой. Гэтэл хариуцагч О.А нь хэн нэгэнд хууран мэхлэгдсэн нөхцөл байдал тогтоогдохгүй, тухайн үед өөрөө эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байсан, мөн Орон сууцыг худалдан авах хүсэл зорилготойгоор энэ харилцаанд оролцсон байх тул хариуцагчийн сөрөг шаардлагын хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хангах боломжгүй байна.
б/ Хариуцагч тал нь Орон сууц худалдан авахдаа 3 сая төгрөгийг төлсөн, мөн орон сууцыг ашиглах боломжгүй байсан тул засвар хийх зайлшгүй шаардлагатай байсан гэж үзэж засвар хийж орсон гэж засварын зардалд 3 767 600 төгрөг, нийт 6 767 600 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулахыг хүссэн.
Сөрөг шаардлага болох анх байранд орохдоо Ц.Цын данснаас 3 000 000 төгрөгийг 2021 оны 10 сарын 27-ны өдөр 5000703187 тоот дансанд шилжүүлсэн тул буцаан авна гэдэг ба дээрх .........тоот дансыг Т.Х эзэмшдэг болох нь Хасбанкны 2022 оны 10 сарын 18-ны өдрийн ../772 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэл нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралтай, хамт шийдвэрлэх боломжтой байхыг ойлгохоор байна. Гэтэл 3 000 000 төгрөгийг Ц.Цын ... тоот данснаас Т ХХК-ийн дансанд шилжүүлээгүй, хувь хүн болох Т.Хын.......тоот данс руу шилжүүлсэн байх тул сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах боломжгүй байна. Тухайлбал энэ хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэг нь Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг шаардлагаа мөн Т ХХК-д холбогдуулан гаргасан байхад иргэн Т.Хын дансанд шилжүүлсэн 3 сая төгрөгийг нэхэмжлэгч компани авсан гэх боломжгүй байх тул хангах боломжгүй байна.
Мөн засварын хөлс 3 767 600 төгрөгийн шаардлагын хувьд тухайн байр нь өмнө нь ямар байдалтай байсан, засвар хийгээд ямар байдалтай болсон, засвар хийх хэрэгцээ шаардлага байсан эсэхийг хариуцагч тал нотлохгүй байна.
Өөрөөр хэлбэл уг орон сууц нь заавал засвар хийх шаардлагатай байсан гэдгийг хариуцагч тал нотолдоггүй ба гэрч Ц.С-ийн Огт айл ороогүй. Обой, пилта, паркет зэрэг нь хэвээрээ байсан. Өнгө нь таалагдахгүй байна, солих шаардлагатай гээд сольсон, урагдаж гэмтсэн, хагарсан зүйл байхгүй байсан гэх мэдүүлэг /хм-ийн 146-р тал/, гэрч Л.Б-н Хэвийн байсан, элэгдэл хорогдол байгаагүй гэх мэдүүлгүүдээс үзэхэд засвар хийх шаардлагатай байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна.
Иймд хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 457 950 төгрөгийг төлсөн ба нэхэмжлэлийн үнийн дүн болох 11 668 790 төгрөг ногдох 210 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж илүү төлсөн 256 300 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид ,мөн хариуцагч тал нь сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 457 959 төгрөгийг төлсөн ба сөрөг шаардлагын үнийн дүн болох 6 767 600 төгрөгт ногдох 123231 төгрөг, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахад 70200 төгрөг, нийт 193431 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж үлдэх 264 528 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Аод холбогдох гэрээний үүрэг биелүүлээгүйгээс учирсан хохирол 11 668 790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жгийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн .. тоот орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 6 767 600 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дугаар зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457 950 төгрөгөөс 210 650 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг шаардлагад төлсөн 457 959 төгрөгөөс 264 528 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хариуцагч О.Аод тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА
ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА